2018-01-10

Сайн мэдээг түгээх ажил нь мөн хүмүүсийг аврах ажил юм

Сайн мэдээг түгээх ажил нь мөн хүмүүсийг аврах ажил юм

     Бүх хүмүүс газар дээрх Миний ажлын зорилгыг ойлгох хэрэгтэй, тэр нь Миний ажлын сүүлийн зорилго мөн энэ ажил дуусахаас өмнө Миний хүрсэн байх ёстой түвшин юм. Хэрвээ хүмүүс өнөөдрийг хүртэл Надтай цуг алхсаныхаа дараа Миний ажил юу болохыг ойлгохгүй бол тэд Надтай хамт хий дэмий алхсан хэрэг биш гэж үү? Намайг дагадаг хүмүүс Миний хүслийг мэдэх ёстой.
Би газар дээр хэдэн мянган жилийн туршид ажилласаар байгаа ба мөн одоог хүртэл ажлаа хийсээр л байна. Хэдийгээр Миний ажилд маш олон тооны зүйлс багтдаг боловч энэхүү ажлын зорилго өөрчлөгдөлгүй үлдсэн; жишээ нь, хэдий Би хүнд шүүлт болон гэсгээлтээр дүүрэн хандсан ч Миний хийдэг зүйл мөн л түүнийг аврахын төлөө, Өөрийн сайн мэдээг илүү сайн түгээж, хүнийг бүрэн төгс болмогц Өөрийн ажлыг харь үндэстнүүдэд улам дэлгэрүүлэхийн төлөө байдаг. Тиймээс өнөөдөр, олон хүмүүс аль хэдийн итгэл найдвараа алдсан байгаа энэ цаг үед Би Өөрийн ажлыг үргэлжлүүлсээр, хүнийг гэсгээж, шүүхийн тулд хийх ёстой ажлаа үргэлжлүүлсээр байна. Хүн Миний хэлдэг зүйлээс залхсанаас үл хамааран, мөн тэр Миний ажилд анхаарал тавих ямар ч хүсэлгүй байдгийг үл харгалзан, одоог хүртэл Би Өөрийн үүргийг гүйцэтгэсээр байгаа, учир нь Миний ажлын зорилго өөрчлөгдөхгүй бөгөөд Миний анхдагч төлөвлөгөө нурахгүй. Миний шүүлтийн үйл ажиллагаа нь хүмүүсийг Надад илүү дуулгавартай байх боломжтой болгодог ба Миний гэсгээлтийн үйл ажиллагаа нь хүнийг илүү үр дүнтэйгээр өөрчлөгдөх боломжтой болгодог. Хэдийгээр Миний хийдэг зүйл Миний удирдлагын төлөө байдаг боловч Би хүнд ашиггүй зүйл хэзээ ч хийж байгаагүй. Яагаад гэвэл Би Израилийн гаднах бүх үндэстнийг Израильчууд шиг дуулгавартай болгохыг хүсдэг мөн тэднийг жинхэнэ хүн болгохыг хүсдэг, ингэснээр Би Израилийн гаднах газар нутагт тулах цэгтэй болох юм. Энэ бол Миний удирдлага; энэ бол Харь үндэстнүүдийн дунд Миний гүйцэтгэж буй ажил. Одоо ч гэсэн олон хүн Миний удирдлагыг ойлгодоггүй, учир нь тэд эдгээр зүйлийг огт сонирхдоггүй, харин зөвхөн өөрсдийн ирээдүй болон хүрэх газрыг анхаардаг. Миний юу хэлэхээс үл хамааран хүмүүс Миний хийдэг ажлыг хайхардаггүй, үүний оронд гагцхүү өөрсдийн хожмын хүрэх газарт анхаарал хандуулж байгаа. Тиймээс энэ хэвээр үргэлжилбэл Миний ажил яаж өргөжиж чадах билээ? Миний сайн мэдээ дэлхий даяар яаж түгэж чадах билээ? Миний ажил өргөжих үед Би та нарыг тарааж, Ехова Израилийн овог бүрийг цохисон шиг та нарыг цохих болно гэдгийг та нар мэдэх ёстой. Миний сайн мэдээг газар дэлхий даяар түгээж, Миний ажлыг Харь үндэстнүүдийн дунд түгээхийн тулд энэ бүхэн нь хийгдэх болно, ингэснээр Миний нэр насанд хүрэгчид болон хүүхдүүдээр адилхан дээдлэгдэж, мөн Миний ариун нэр бүх овог, үндэстний хүмүүсийн амаар өргөмжлөгдөж болох юм. Сүүлчийн энэ эрин үед Өөрийн нэрийг Би Харь үндэстнүүдийн дунд дээдлүүлнэ, учир нь Миний үйл хэрэг харь үндэстнүүдэд харагдаж, Миний үйл хэргээс үүдэн тэд Намайг Төгс Хүчит хэмээн дуудах ба Миний үгс тун удахгүй биеллээ олж болох юм. Би бол зөвхөн Израильчуудын Бурхан биш, мөн бүх Харь үндэстний Бурхан, тэр ч байтугай Өөрийн хараасан улс орнуудын Бурхан гэдгээ Би бүх хүнд мэдэгдэнэ. Би бүхий л бүтээлийн Бурхан гэдгээ бүх хүнд харуулна. Энэ бол Миний хамгийн том ажил, эцсийн өдрүүдэд зориулсан Миний ажлын төлөвлөгөөний зорилго, мөн зөвхөн эцсийн өдрүүдэд биелэгдэх ажил юм.
Миний мянга мянган жилийн хугацаанд удирдсаар ирсэн ажил зөвхөн эцсийн өдрүүдэд хүнд бүрэн илчлэгддэг. Зөвхөн одоо л Би Өөрийн удирдлагын бүх нууцыг хүнд бүрэн задласан. Хүн Миний ажлын зорилгыг мэддэг, түүнчлэн Миний бүхий л нууцын талаарх ойлголтуудыг олж авсан. Би хүмүүсийн анхаарал хандуулдаг хүрэх газрынх нь тухай бүхнийг хүнд хэлж өгсөн. 5900 жилийн туршид далд байсан Өөрийн нууцуудыг Би аль хэдийн хүнд илчилсэн. Хэн Ехова вэ? Хэн Мессиа вэ? Хэн Есүс вэ? Та нар энэ бүгдийн талаар мэдэх ёстой. Миний ажил эдгээр нэрэн дээр эргэлддэг. Та нар үүнийг ойлгосон уу? Миний ариун нэрийг хэрхэн тунхаглах ёстой вэ? Намайг Миний нэрнүүдийн аль нэгээр дууддаг аливаа үндэстэнд Миний нэр хэрхэн түгэх ёстой вэ? Миний ажил аль хэдийн өргөжих үйл явцдаа байгаа ба Би бүхий л үндэстэнд үүнийг бүрэн түгээх болно. Миний ажил та нар дээр хийгдсэн тул та нарыг бүхий л үндэстэн дунд тарахад хүргэж, Ехова Израильд Давидын гэрт хоньчдыг цохисон шиг Би та нарыг цохих болно. Эцсийн өдрүүдэд, Би бүх үндэстнийг няц дарж, ард түмнийг нь шинээр хуваарилна. Намайг дахин эргэж ирэх үед улс үндэстнүүд, Миний шатаж буй дөлөөс болж үүссэн хил хязгааруудаар аль хэдийн хуваагдсан байх болно. Тэр үед Би тэдний хэзээ ч харж байгаагүй Ариун Нэгний дүрээр Өөрийгөө тэдэнд ил тод харуулж, нэгэнтээ Ехова Би нэгэнтээ Иудей овгуудын дунд алхаж байсан шиг үй олон үндэстнүүдийн дунд алхан, Өөрийгөө хүн төрөлхтөнд төөнөх нар мэт шинээр үзүүлэх болно. Тэр цагаас эхлээд газар дээр амьдарч байгаа хүмүүсийн амьдралыг Би удирдах болно. Тэд тэнд Миний алдрыг гарцаагүй харж, мөн тэдний амьдралыг удирдах агаар дахь үүлэн баганыг гарцаагүй харна, учир нь Би ариун газарт илрэх болно. Хүн Миний зөвт байдлын өдрийг мөн түүнчлэн Миний суу алдарт илэрхийллийг харна. Би бүх газар дэлхий дээр хаанчилж, олон хөвгүүдээ алдар луу авчрах үед тэр нь тохионо. Газар дээр хүмүүс хаа сайгүй доош бөхийж, мөн Миний асар хүмүүсийн дунд Миний одоогийн хийж буй ажлын хадан дээр бат бөх сүндэрлэнэ. Сүмд хүмүүс бас Надад үйлчлэх болно. Бохир заваан, бузар зүйлсээр бүрхэгдсэн тахилын ширээг Би хэдэн хэсэг болгон хагалж, дахин шинээр бүтээнэ. Ариун тахилын ширээн дээр дөнгөж төрсөн хурга, тугалнууд овоолоостой байх болно. Би өнөөдрийн сүмийг нурааж, шинийг барих болно. Одоо байгаа, олиггүй хүмүүсээр дүүрэн сүм нуран унах ба Миний барих сүм Надад үнэнч зарц нараар дүүрэн байна. Тэд дахин нэгэнтээ босож, Миний сүмийн алдрын төлөө Надад үйлчлэх болно. Би агуу алдрыг хүлээн авах өдрийг та нар гарцаагүй харах бөгөөд Би сүмийг нурааж, шинийг барих өдрийг бас гарцаагүй харах болно. Та нар бас Миний асар хүний ертөнц рүү ирэх өдрийг лавтайяа харах болно. Сүмийг нураангуутаа Би Өөрийн асрыг хүний ертөнц рүү авчирна; энэ нь, хүмүүс Миний бууж ирэхийг харахтай адилхан байх болно. Бүх үндэстнийг няц дарсныхаа дараа Би тэднийг шинээр нэгтгэж цуглуулна, тэгээд Өөрийн ариун сүмийг барьж, Өөрийн тахилын ширээг байрлуулснаар бүгд Надад тахил өргөж, Миний сүмд Надад үйлчилж, Харь үндэстнүүд дэх Миний ажилд өөрсдийгөө үнэн сэтгэлээр зориулж болох юм. Тэд тахилчийн өмсгөл болон титэм өмссөн, өөрсдийнхөө дунд Ехова Миний алдрыг агуулсан одоогийн Израильчууд шиг байх ба Миний сүр жавхлан тэднийг хучиж мөн тэдэнтэй хамт байх болно. Харь үндэстнүүдэд хийх Миний ажил ч гэсэн ийм байдлаар гүйцэтгэгдэх болно. Израильд хийсэн Миний ажилтай адилаар Харь үндэстнүүд дэх Миний ажил ч бас тийм байх болно, учир нь Би Израиль дахь Өөрийн ажлыг өргөжүүлж, Харь үндэстнүүд рүү үүнийг түгээнэ.
Одоо үе бол Миний Сүнс асар ихээр ажиллаж байгаа үе, мөн Би Өөрийн ажлыг Харь үндэстнүүдийн дунд эхэлж буй цаг билээ. Үүнээс ч илүүтэйгээр энэ нь, Би бүх бүтээгдсэн зүйлийг ангилж, тус тусынх нь ангилалд оруулах цаг бөгөөд ингэснээр Миний ажил илүү хурдан, илүү үр дүнтэйгээр урагшилж болох юм. Тиймээс, Миний та нараас гуйж буй зүйл бол чи өөрийн бүхий л оршихуйг Миний бүх ажилд зориулж, цаашлаад Миний чамд хийсэн бүх ажлыг тодорхой ялган салгаж, сайтар мэдэж, мөн өөрийн бүх хүч чадлыг Миний ажилд зориулснаар Миний ажлыг илүү үр дүнтэй болгох ёстой. Энэ бол чиний ойлгох ёстой зүйл. Өөр хоорондоо тэмцэлдэж, гарах арга замыг хайж, мөн махан биеийн тав тухыг эрэлхийлэхээ боль, энэ нь Миний ажлыг удаашруулж, гайхалтай ирээдүйг чинь сэвтүүлнэ. Энэ нь зөвхөн чамайг сүйрүүлээд зогсохгүй чамайг хамгаалах аргагүй болгоно. Энэ нь чиний мунхаглал байхгүй гэж үү? Өнөөдөр чиний шунан эдэлж буй зүйл бол чиний ирээдүйг сүйрүүлж байгаа яг тэр зүйл, харин өнөөдөр чиний амсаж байгаа зовлон бол чамайг хамгаалж буй яг тэр зүйл юм. Нарыг халхалсан өтгөн мананд орохоос зайлсхийж, уруу таталтын дэгээнээс хол байхын тулд чи эдгээр зүйлийг сайн мэдэж байх ёстой. Өтгөн манан арилах үед чи өөрийгөө агуу өдрийн шүүлтэнд байгаагаа олж мэдэх болно. Тэр цагт Миний өдөр хүн төрөлхтөнд ойртон ирсэн байх болно. Чи Миний шүүлтээс хэрхэн зугтах вэ? Нарны аагим халууныг чи хэрхэн тэсвэрлэж чадах билээ? Би Өөрийн элбэг дэлбэг байдлыг хүнд хайрлах үед тэр үүнийг сэтгэлдээ нандигнадаггүй, харин оронд нь хэний ч анзаарахгүй газар луу чулуудан хаядаг. Миний өдөр ирэхэд, хүн Миний элбэг дэлбэг байдлыг олж илрүүлж эсвэл олон жилийн өмнө Миний түүнд хэлсэн үнэний гашуун үгийг олж чадахаа болино. Хурц гэрлийг алдаж, харанхуйд унасан учраас тэр цурхиран уйлах болно. Өнөөдөр та бүгдийн харж буй зүйл ердөө л Миний амны хурц сэлэм юм. Чи Миний гар дахь савааг эсвэл хүмүүсийг шатаадаг Миний дөлийг хараагүй, тийм учраас та нар Миний өмнө ийм ихэмсэг болоод омголон шазруун байдалтай байна. Ийм учраас чи Миний гэрт, Миний амаар хэлсэн зүйлстэй хүний хэлээр маргалдаж, Надтай тэмцэлдсээр байдаг. Хүн Надаас айдаггүй бөгөөд хэдий өнөөдрийг хүртэл Надтай дайсагнаж байгаа боловч түүнд ямар ч айдас байдаггүй. Та нарын аманд зөвт шударга бусын шүд болоод хэл байдаг. Та нарын үг болон үйл хэрэг Еваг нүгэл үйлдэхэд өдөөн турхирсан могойтой адил. Та нар нэг нэгэндээ нүдийг нүдээр, шүдийг шүдээр төлдөг бөгөөд байр суурь, алдар нэр, болон ашгийг өөртөө авахын тулд Миний өмнө тэмцэлддэг, гэвч Би үг болоод үйл хэргийг чинь нууцаар ажиглаж байгаа гэдгийг та нар мэддэггүй. Та нарыг Миний өмнө ирэхээс өмнө та нарын зүрх сэтгэлийн гүнийг Би мэдсэн байх болно. Хүн үргэлж Миний гараас зугтаж, Миний нүдний ажиглалтаас зайлсхийхийг хүсдэг ч Би түүний үгнээс, эсвэл үйл хэргээс хэзээ ч бултаж байгаагүй. Үүний оронд Би зориудаар тэдгээр үг болон үйл хэргийг Өөрийн нүдэнд орохыг зөвшөөрдөг, ингэснээр Би хүний шударга бус байдлыг гэсгээж, түүний бослогыг шүүж болох юм. Иймээс хүний нууцгай үгс болон үйл хэрэг нь үргэлж Миний шүүх суудлын өмнө байдаг бөгөөд Миний шүүх суудал хүнийг хэзээ ч орхиогүй, учир нь түүний бослого хэтэрхий их. Миний ажил бол Миний Сүнсний өмнө хэлэгдэж, хийгдсэн хүний бүх үг болон үйл хэргийг шатааж, ариусгахын төлөө юм. Ийм маягаар Намайг газар дэлхийг орхих үед хүмүүс Надад үнэнч байдлаа хадгалсан хэвээр байж, газар дээрх Миний ажилд дуусах хүртлээ үргэлжлэх боломж олгон, Миний ажилд Миний ариун зарц нар болон үйлчлэх болно.
“Үг нь махбодоор илэрсэн” номоос
Зүүний Аянга | Төгс Хүчит Бурханы Чуулган бол эргэн ирсэн Эзэн Есүс - сүүлчийн өдрүүдийн Христийн Төгс Хүчит Бурхан Хятад дахь ажлын улмаас үүсэн бий болсон юм. хэн нэгэн хүн байгуулаагүй билээ.Христ бол үнэн, зам, амь. Бурханы үгийг уншаад та Бурхан гарч ирснийг харах болно.

No comments:

Post a Comment