2018-01-22

Өөрөөс нь болж Бурхан шаналахыг хүсээгүй учраас Иов өөрийн төрсөн өдрийг хараасан юм

Өөрөөс нь болж Бурхан шаналахыг хүсээгүй учраас Иов өөрийн төрсөн өдрийг хараасан юм
Өөрөөс нь болж Бурхан шаналахыг хүсээгүй учраас Иов өөрийн төрсөн өдрийг хараасан юм

Өөрөөс нь болж Бурхан шаналахыг хүсээгүй учраас Иов өөрийн төрсөн өдрийг хараасан юм
Бурхан хүмүүсийн зүрх сэтгэлийн доторхыг хардаг, хүмүүс хүмүүсийн гадаад талыг хардаг гэж Би үргэлж хэлдэг. Бурхан хүмүүсийн зүрх сэтгэлийг доторхыг хардаг учраас Тэр тэдний мөн чанарыг ойлгодог, харин тэгэхэд хүмүүс бусдын гадаад тал дээр үндэслэн тэдний мөн чанарыг тодорхойлдог. Иов амаа нээж өөрийн төрсөн өдрийг хараах үед энэ үйлдэл нь Иовын гурван найзыг оролцуулаад бүх сүнслэг хүмүүсийг гайхашруулсан. Хүн Бурханаас ирсэн бөгөөд Бурханаас хайрлагдсан амь нас болон бие махбод, түүнчлэн өөрийн төрсөн өдөртөө талархах ёстой ба тэдгээрийг хараах ёсгүй. Энэ нь ихэнх хүмүүст ойлгомжтой бөгөөд төсөөлөгдөхүйц зүйл юм. Бурханыг дагаж буй хэний ч хувьд энэ ойлголт нь ариун бөгөөд халдашгүй, энэ нь хэзээ ч өөрчлөгдөхгүй үнэн юм. Нөгөө талаар Иов дүрмийг зөрчсөн: Тэр өөрийн төрсөн өдрийг хараасан. Энэ нь ихэнх хүмүүсийн хувьд хориотой бүсийг гаталсан гэж үздэг үйлдэл юм. Тэр хүмүүсийн ойлголцол, өрөвдөлтийг хүртэх эрхгүйгээр барахгүй тэр мөн Бурханы өршөөлийг ч хүртэх эрхгүй. Үүний зэрэгцээ, илүү олон хүмүүс Иовын зөв шударга байдалд эргэлзэх болсон, учир нь түүнийг гэсэн Бурханы ивээл нь Иовыг өөгшүүлж, түүнийг маш зоригтой, бодлогогүй болгосон, тэрээр түүнийг ерөөж, насан туршид нь анхаарал тавьсны төлөө Бурханд талархаагүйгээр зогсохгүй өөрийн төрсөн өдрийг сүйрэхийг харааж зүхсэн мэт санагдаж байсан билээ. Бурханыг эсэргүүцсэн явдал биш юм бол энэ нь юу юм бэ? Тийм өнгөц байдал нь хүмүүсийг Иовын үйлдлийг буруушаах нотолгоогоор хангасан, гэхдээ тэр үед Иов үнэхээр юу бодож байсныг хэн мэдэх вэ? Иов яагаад ингэж хийсний шалтгааныг хэн мэдэх вэ? Зөвхөн Бурхан болон Иов өөрөө л дотоод түүх, учир шалтгааныг мэдэж байгаа.
Сатан Иовын ясыг харгислахаар гараа сунгахад, Иов зугатах аргагүйгээр эсвэл эсэргүүцэх чадалгүйгээр түүний саварт оржээ. Түүний бие, сэтгэл асар их өвдөлтийг туулсан ба энэ өвдөлт нь түүнийг махан биед амьдардаг хүний өчүүхэн байдал, эмзэг сул байдал болон хүч чадалгүй байдлыг гүн гүнзгий мэдэхэд хүргэсэн. Түүний зэрэгцээ, Бурхан яагаад хүн төрөлхтнийг анхаарч, халамжилдаг талаар гүнзгий ойлголтыг олж авсан юм. Сатаны саварт байхдаа Иов, мах, цуснаас бүрдсэн хүн бол үнэндээ маш хүч чадалгүй бөгөөд сул дорой байдгийг ухаарсан. Түүнийг өвдөг дээрээ сөхрөн унаж Бурханд залбирах үед Бурхан Өөрийн нүүрийг халхалж, нуугдаж байгаа мэт түүнд санагдсан, учир нь Бурхан түүнийг Сатаны гарт бүрэн оруулсан билээ. Түүний зэрэгцээ, Бурхан мөн түүний төлөө уйлж байсан, цаашлаад түүний төлөө зовж шаналж байсан; Бурхан түүний өвдөлтөөр өвдөж, түүний шаналлаар шаналж байв... Иов Бурханы өвдөлтийг болон түүнчлэн энэ нь Бурханы хувьд хэчнээн тэвчихийн аргагүй байсныг мэдэрч байсан юм... Иов Бурханд илүү их уй гашуу авчрахыг хүсээгүй, Бурхан түүний төлөө уйлахыг ч тэр хүсээгүй, түүгээр ч зогсохгүй Бурхан түүнээс болж зовж шаналахыг тэр харахыг хүсээгүй билээ. Энэ мөчид Иов бие махбодынх нь улмаас түүнд ирсэн өвчин шаналлыг цаашид туулахгүйн тулд зөвхөн өөрийн махан биеийг хаяхыг хүсэж байсан, учир нь ингэснээр л, түүний өвдөлтөөс болж Бурхан шаналж байгааг болиулах байсан – гэсэн ч тэр тэгж чадаагүй ба зөвхөн бие махбодын өвдөлтийг төдийгүй мөн Бурханы санааг зовоохгүйг хүссэн шаналлыг бас туулах хэрэгтэй болсон. Энэ хоёр өвдөлт нь – нэг нь бие махбодын, нөгөөх нь сүнснийх бөгөөд – Иовд зүрх сэтгэл урагдаж, сэтгэл шимшрэм өвдөлтийг авчирсан ба мах цуснаас бүтсэн хүний хязгаарууд нь хүнийг хэрхэн сэтгэлээр унагаж, арчаагүй санагдуулдагийг түүнд мэдрүүлсэн юм. Эдгээр нөхцөл байдлын дор, Бурханы төлөөх түүний хүсэл тэмүүлэл илүү хүчтэй болж, Сатаныг жигших нь асар их болсон. Энэ үед Иов, түүний төлөө Бурхан уйлж, өвдөлтийг мэдрэхийг харсны оронд хүний ертөнцөд хэзээ ч төрөөгүй, оршин байхгүй байхыг илүүд үзэх байсан юм. Тэр өөрийн бие махбодыг гүнээ жигшиж, өөрөөсөө, өөрийнхөө төрсөн өдрөөс, бүр өөртэйгээ холбоотой юм бүхнээс залхаж, дургүйцэж эхэлсэн. Тэр өөрийнх нь төрсөн өдөр эсвэл үүнтэй холбоотой бүхнийг цаашид дурдахыг хүсээгүй, иймээс тэр амаа нээж өөрийн төрсөн өдрөө хараасан: Сөнөг, төрсөн өдөр минь, Хүү мэндлэнэ гэсэн шөнө ч сөнөг. Тэр өдөр харанхуйлаг байг, Дээр буй Бурхан түүнийг бүү хараг, тэр өдөр гэрэл ч бүү гэрэлтэг (Иов 3:3-4). Иовын үг өөрийгөө жигшиж байгааг нь "Сөнөг, төрсөн өдөр минь, Хүү мэндэлнэ гэсэн шөнө ч сөнөг” түүнчлэн түүний өөрийгөө зэмлэх зэмлэл болон Бурханд шаналал учруулсандаа өртэй мэт санагдах мэдрэмжийг харуулсан “Тэр өдөр харанхуйлаг байг, Дээр буй Бурхан түүнийг бүү хараг, тэр өдөр гэрэл ч бүү гэрэлтэг.” Энэ хоёр ишлэл нь Иовд тэр үед ямар санагдаж байсны туйлын илэрхийлэл бөгөөд түүний төгс байдал болон зөв шударга байдлыг бүгдэд бүрэн батлан харуулдаг. Үүний зэрэгцээ Иовын хүсэж байсан шиг, түүний Бурханд итгэх итгэл болон дуулгавартай байдал, түүнчлэн Түүний Бурханаас эмээх байдал нь үнэхээр дээшилсэн. Мэдээж энэхүү дээшлэлт нь Бурханы хүлээж байсан яг тэр үр нөлөө юм.
Иов Сатаныг ялж, Бурханы нүдээр жинхэнэ хүн болсон
Иов эхний шалгалтыг амсах үедээ өөрийн бүх эд хөрөнгө, үр хүүхдүүдээ алдсан боловч үүний үр дүнд тэр газар унаж эсвэл Бурханы эсрэг нүгэл үйлдэх ямар нэг зүйлийг хэлээгүй. Тэр Сатаны уруу таталтыг ялан дийлсэн, тэр өөрийн эд хөрөнгө, үр удмаа, мөн өөрийн энэ ертөнц дээрх бүх эзэмшлээ алдах шалгалтыг даван гарсан, өөрөөр хэлбэл тэр Бурханы түүнээс авч байгааг дуулгавартай дагаж чадсан ба үүний улмаас Бурханд талархал, магтаалыг өргөсөн. Тэр нь Сатаны эхний шалгалтын үеэр Иовын биеэ авч явсан байдал байсан, тэр нь мөн Бурханы эхний шалгалтын үеийн Иовын гэрчлэл байсан юм. Хоёр дахь шалгалтаар Сатан Иовыг зовоохын тулд Сатан гараа сунгасан ба хэдийгээр Иов урьд өмнө хэзээ ч мэдэрч байгаагүй өвдөлтийг мэдэрсэн боловч түүний гэрчлэл нь хүмүүсийг гайхшруулж орхиход хангалттай байсан. Тэр дахин нэг удаа Сатаныг ялж, түүний биеэ авч явах байдал болон түүний гэрчлэл нь дахин нэг удаа Бурханаар зөвшөөрөгдөж, сайшаагдахын тулд өөрийн сэтгэлийн тэнхээ, итгэл үнэмшил, Бурханд дуулгавартай хандах байдлаа ашигласан юм. Энэ сорилтын үеэр, бие махбодын өвдөлт нь түүний Бурханд итгэх итгэл болоод дуулгавартай байдлыг өөрчилж чадахгүй эсвэл Түүний Бурханд зориулах зориулалт болон Бурханаас эмээх байдлыг булаан авч чадахгүй гэдгийг Сатанд тунхаглахын тулд Иов өөрийн биеэ авч явах үнэн байдлаа ашигласан; тэр үхэлтэй нүүр тулснаас болж Бурханаас татгалзахгүй эсвэл өөрийн төгс байдал болоод зөв шударга байдлыг хаяхгүй байх байсан. Иовын шийдэмгий байдал нь Сатаныг хулчгар болгож, түүний итгэл нь Сатаныг хүлцэнгүй, бэмбэгнүүр болгосон, түүний Сатантай хийсэн үхэл амьдралын тулааны хүч нь Сатанд гүн гүнзгий үзэн ядалт, атаа хорслыг шингээж, түүний төгс байдал, зөв шударга байдал нь Сатаныг өөр юу ч хийж чадахааргүй болгож орхисон, тэгснээр Сатан түүний эсрэг дайралтуудаа орхисон бөгөөд Ехова Бурханы өмнө Иовыг зэмлэн буруушаахаа больсон. Энэ нь, Иов энэ дэлхийг ялан дийлсэн, тэр махан биеийг ялан дийлсэн, тэр Сатаныг ялан дийлсэн, тэр үхлийг ялан дийлсэн гэсэн үг юм; тэр бол бүрэн дүүрэн, үнэхээр Бурханд харьяалагддаг хүн байсан. Энэ хоёр шалгалтын үеэр Иов өөрийн гэрчлэлд бат зогсож, өөрийн төгс байдал, зөв шударга байдлыг амьдран харуулж, Бурханаас эмээж муугаас зайлах өөрийн амьдралын зарчмын цар хүрээг өргөжүүлсэн. Энэ хоёр шалгалтыг туулснаар Иовд илүү баялаг туршлага хурмтлагдаж, энэхүү туршлага нь түүнийг сайтар боловсорсон, хашир хүн болгосон, энэ нь түүнийг илүү хүчтэй, илүү агуу итгэл үнэмшилтэй болгосон ба энэ нь түүнийг өөрийн хатуу баримталдаг шулуун шударга зангийн үнэн зөв, үнэ цэнэтэй байдлын тухайд улам илүү итгэлтэй болгосон юм. Ехова Бурхан Иовыг шалгасан нь хүний төлөөх Бурханы санаа тавилтын талаарх гүн ойлголт, мэдрэмжийг түүнд өгсөн ба Бурханы хайрын үнэ цэнэтэй байдлыг мэдрэх боломжийг түүнд олгосон, энэ үеэс эхлээд түүний Бурханаас эмээх байдал дээр Бурханы төлөөх хайр, анхаарал халамж нэмэгдсэн. Ехова Бурханы шалгалтууд нь Иовыг Түүнээс холдуулаагүйгээр зогсохгүй түүний зүрх сэтгэлийг Бурханд илүү ойртуулсан. Иовын амссан махан биеийн өвдөлт нь дээд цэгтээ хүрсэн үед Ехова Бурханаас түүний мэдэрсэн санаа зоволт нь өөрийнхөө төрсөн өдрийг хараахаас өөр сонголтыг түүнд үлдээгээгүй юм. Тийм зан байдал нь эртнээс төлөвлөсөн зүйл байгаагүй, харин түүний зүрх сэтгэлээс гарсан Бурханыг гэсэн хайр, анхаарал халамжийн төрөлхийн илчлэл байсан, энэ нь Бурханыг гэсэн түүний хайр, халамжаас нь гарсан төрөлхийн илчлэл байсан. Өөрөөр хэлбэл, тэр өөрийгөө жигшиж, Бурханыг зовоохыг хүсээгүй бас тэвчиж чадаагүй учраас түүний халамж, хайр нь өөрийгөө үл хайрлах цэгт хүрсэн. Энэ үед Иов Бурханыг гэсэн удаан хугацааны хүндлэл, хүсэл тэмүүлэл ба Бурханд зориулах зориулалтаа анхаарал тавих болон хайрлах түвшинд аваачсан. Үүний зэрэгцээ тэр мөн Бурханд итгэх өөрийн итгэл, дуулгавартай байдал болон Бурханаас эмээх байдлыг хайрлах, мөн анхаарал тавих түвшинд аваачсан. Бурханд хор хохирол учруулах ямар нэг зүйл хийхийг тэр өөртөө зөвшөөрөөгүй, тэр Бурханыг гомдоох байдлаар биеэ авч явахыг өөртөө зөвшөөрөөгүй бөгөөд өөрийн учир шалтгааны улмаас Бурханд ямар нэг шаналал, уй гашуу эсвэл зовлон учруулахыг өөртөө зөвшөөрөөгүй юм. Бурханы нүдээр хэдийгээр Иов хуучны Иов хэвээрээ байсан ч, Иовын итгэл, дуулгавартай байдал, Бурханаас эмээх байдал нь Бурханд бүрэн дүүрэн сэтгэл ханамж, баяр баяслыг авчирсан. Энэ үед Бурханы түүнээс хүлээж байсан төгс байдалд Иов хүрсэн ба тэр Бурханы нүдээр "өөлөх өөгүй, зөв шударга" гэж дуудаж үнэхээр болохуйц хүн болсон байв. Түүний зөв шударга үйл хэрэг нь Сатаныг ялан дийлж, Бурханд өгөх өөрийн гэрчлэлдээ бат зогсох боломжийг түүнд олгосон. Иймээс түүний зөв үйл хэрэг нь түүнийг төгс болгож, түүний амьдралын үнэ цэнэ өргөгдөж, хэзээнээсээ ч илүү давамгайлах боломжийг олгосон бөгөөд түүнийг цаашид Сатанаар уруу татагдаж, довтлуулахгүй анхны хүн болгосон билээ. Иов зөв шударга байсан учраас тэр Сатанаар буруушаагдаж, уруу татагдсан; Иов зөв шударга байсан учраас Сатаны гарт өгөгдсөн; Иов зөв шударга байсан учраас тэр Сатаныг даван гарч, ялсан бөгөөд өөрийн гэрчлэлдээ бат зогссон. Энэ үеэс хойш Иов хэзээ ч Сатаны гарт орохгүй анхны хүн болж, үнэхээр Бурханы сэнтийн өмнө ирж, Сатаны тагнуул эсвэл сүйтгэлгүйгээр гэрлийн дор, Бурханы ерөөлийн дор амьдарсан ... Тэр Бурханы нүдээр жинхэнэ хүн болсон ба тэр чөлөөлөгдсөн юм...
  Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно. 


No comments:

Post a Comment