Библи дэх Иовын талаарх Бурханы үнэлгээ |
Библи дэх Иовын талаарх Бурханы үнэлгээ
( Иов 1:1) Узын нутаг дэвсгэрт Иов нэртэй нэгэн эр байв; Тэрээр төгс, зөв шударга хүн бөгөөд Бурханаас эмээдэг, бузар муугаас холдон зайлдаг нэг юм.
( Иов 1:5) Тэдний найрлах өдрүүд өнгөрөхөд Иов хүн томилон тэднийг ариусгаж, өглөө эртлэн босож, тэдний тоогоор шатаалт тахил өргөв: Иов: –“Хөвгүүд минь нүгэл үйлдэж, Бурханыг зүрх сэтгэлээсээ орхисон байж мэднэ” гээд үүнийгээ үргэлж үйлддэг байв.
( Иов 1:8) Ехова Сатанд хандан, –“Миний зарц Иов шиг төгс, шулуун шударга, Бурханаас эмээж, муу бүхнээс зайлагч хүн газар дэлхий дээр хаана ч байхгүй гэдгийг харсан уу?” хэмээв.
⋯⋯
Эхлээд бүгдээрээ нэг дэх ишлэлийг уншицгаая: “Узын нутаг дэвсгэрт Иов нэртэй нэгэн эр байв; Тэрээр төгс, зөв шударга хүн бөгөөд Бурханаас эмээдэг, бузар муугаас холдон зайлдаг нэг юм.” Библи дэх Иовын талаарх эхний үнэлгээ болох энэ өгүүлбэр нь Иовын талаарх зохиогчийн үнэлгээ юм. Аяндаа энэ нь мөн Иовын талаарх хүний үнэлгээг төлөөлдөг буюу энэ нь “Тэрээр төгс, зөв шударга хүн бөгөөд Бурханаас эмээдэг, бузар муугаас холдон зайлдаг нэг юм.” гэж байдаг. Дараа нь Иовын талаарх Бурханы үнэлгээг уншицгаая: Иов шиг төгс, шулуун шударга, Бурханаас эмээж, муу бүхнээс зайлагч хүн газар дэлхий дээр хаана ч байхгүй. ( Иов 1:8) Хоёр үнэлгээний нэг нь хүнээс гарсан ба нөгөө нь Бурханаас үүсэлтэй; тэдгээр нь адилхан агуулгатай хоёр үнэлгээ юм. Иовын зан араншин болон биеэ авч явах байдал нь хүмүүст танигдсан бөгөөд мөн түүнчлэн Бурханаар магтагдсан байсан гэдгийг харж болно. Өөрөөр хэлбэл Иовын хүмүүсийн өмнө биеэ авч явах байдал болон түүний Бурханы өмнө биеэ авч явах байдал адилхан байсан; тэр өөрийн зан араншин болоод учир шалтгаанаа Бурханы өмнө цаг ямагт дэлгэж байсан, ингэснээр Бурхан тэдгээрийг нь ажиглаж болох ба тэр бол Бурханаас эмээж, муугаас зайлсан нэгэн байсан. Тиймээс Бурханы нүдээр, газар дэлхий дээрх хүмүүсээс зөвхөн Иов л төгс, шударга бөгөөд Бурханаас эмээж, муугаас зайлдаг нэгэн байсан.
Иов өдөр тутмын амьдралдаа Бурханаас эмээж муугаас зайлсны тодорхой нотолгоо
Дараа нь, Иовын өдөр тутмын амьдралдаа Бурханаас эмээж муугаас зайлсны тодорхой нотолгоог харцгаая. Үүний өмнөх болон дараах ишлэлүүд дээр нэмээд, мөн Иовын Бурханаас эмээж муугаас зайлсны тодорхой нотолгооны нэг болох Иов 1:5-ыг уншицгаая. Энэ нь өөрийн өдөр тутмын амьдралдаа тэр хэрхэн Бурханаас эмээж муугаас зайлж байсантай холбоотой; хамгийн чухал нь тэр өөрөө Бурханаас эмээж муугаас зайлахын тулд хийх ёстой учраас л зөвхөн хийгээгүй, харин өөрийн хөвгүүдийн өмнөөс Бурханы өмнө шатаалт тахил байнга өргөдөг байсан. Найрлаж байхдаа тэд “нүгэл үйлдэж, сэтгэлдээ Бурханыг хараасан” байх гэж тэр айдаг байсан. Мөн энэ айдас нь Иовт хэрхэн илэрхийлэгдэж байсан бэ? Эх бичиг дараах бүртгэл байдаг: “Тэдний найрлах өдрүүд өнгөрөхөд Иов хүн томилон тэднийг арусгаж, өглөө эртлэн босож, тэдний тоогоор шатаалт тахил өргөв.” Түүний Бурханаас эмээх айдас нь, гадаад зан араншинд нь илэрхийлэгдэхийн оронд түүний зүрх сэтгэлийн дотроос гарч байсан гэдгийг Иовын биеэ авч явах байдал бидэнд харуулдаг бөгөөд Бурханаас эмээх түүний айдсыг цаг ямагт, өдөр тутмын амьдралынх нь бүх талаас олж болно, учир нь тэр өөрөө муугаас зайлаад зогсохгүй мөн өөрийн хөвгүүдийн өмнөөс байнга шатаалт тахил өргөж байсан билээ. Өөрөөр хэлбэл, Иов Бурханы эсрэг нүгэл үйлдэж, өөрийн дотоод зүрх сэтгэлдээ Бурханаас татгалзахаас гүнээ айгаад зогсохгүй мөн түүний хөвгүүд нь Бурханы эсрэг нүгэл үйлдэж, өөрсдийн зүрх сэтгэлдээ Түүнээс татгалзах вий гэдэгт санаа зовдог байсан. Үүнээс, Иовын Бурхнаас эмээх үнэн байдал нь шалгалтыг давж гарсан гэдгийг харж болох бөгөөд энэ нь ямар ч хүн эргэлзэхээргүй зүйл юм. Тэр үүнийг хааяа хийдэг байсан уу эсвэл байнга хийдэг байсан уу? Бичээсийн сүүлийн өгүүлбэр нь “Үүнийгээ Иов үргэлж үйлддэг байв” гэдэг юм. Эдгээр үгний утга нь Иов өөрийн хөвгүүдийн төлөө хааяа эсвэл энэ нь түүнд тааламжтай санагдсан үед л анхаарал тавьж явдаггүй байсан мөн тэр залбирлаар дамжуулан Бурханд улайгаагүй гэсэн үг юм. Үүний оронд тэр хөвгүүдээ тогтмол илгээж, ариусгаж тэдний төлөө шатаалт тахил өргөж байсан билээ. Энд байгаа “үргэлж” гэдэг нь тэр үүнийг ганц хоёр өдөр эсвэл түр зуур ингэж хийсэн гэсэн үг биш. Энэ нь, Иовын Бурханаас эмээх айдсын илэрхийлэл нь түр зуурынх байгаагүй, зөвхөн мэдлэг эсвэл хэлсэн үгээр зогсоогүй гэдгийг хэлж байна; үүний оронд Бурханаас эмээж муугаас зайлах зам нь түүний зүрх сэтгэлийг хөтөлж, түүний зан аашийг захирч байсан бөгөөд энэ нь түүний зүрх сэтгэлд түүний оршин тогтнолын үндэс байсан. Тэр үргэлж ингэж хийсэн гэдэг нь, өөрийн зүрх сэтгэлдээ тэр Бурханы эсрэг нүгэл үйлдэхээс дандаа эмээдэг байсан бөгөөд мөн түүнчлэн түүний хөвгүүд, охид нь Бурханы эсрэг нүгэл үйлдэхээс айдаг байсан гэдгийг харуулдаг. Бурханаас эмээх ба муугаас зайлах зам нь түүний зүрх сэтгэлд хэр их жин дарж байсныг энэ нь илэрхийлдэг. Тэр үргэлж тэгж хийсэн, учир нь өөрийн зүрх сэтгэлдээ тэр түгшиж, айж байсан – тэр Бурханы эсрэг нүгэл үйлдэж, мууг хийсэн гэдгээс айж, тэр Бурханы замаас хазайсан бөгөөд ингэснээр Бурханыг сэтгэл хангалуун байлгаж чадахгүй байх вий гэж айж байсан юм. Түүний зэрэгцээ тэр мөн өөрийн охид, хөвгүүдийн төлөө санаа зовж, тэд Бурханыг гомдоох зүйл хийхээс эмээж байсан. Тиймээс энэ нь Иовын, өдөр тутмын амьдралдаа биеэ авч явах энгийн байдал байсан. Яг энэ энгийн биеэ авч явах байдал нь Иовын Бурханаас эмээх болон муугаас зайлах нь хоосон үг байгаагүй бөгөөд Иов үүнийг бодит байдал дээр амьдран харуулсан гэдгийг нотолдог. “Үүнийгээ Иов үргэлж үйлддэг байв”: Эдгээр үг нь бидэнд, Иовын Бурханы өмнөх өдөр тутмын үйл хэргийг хэлж өгдөг. Тэр үүнийг үргэлж хийх үед, түүний зан ааш болон зүрх сэтгэл нь Бурханы өмнө хүрдэг байсан уу? Өөрөөр хэлбэл, түүний зан ааш болоод зүрх сэтгэл нь байнга Бурханы таалалд нийцдэг байсан уу? Тэгвэл ямар орчин нөхцөл дор мөн ямар байдалд Иов үргэлж ингэж үйлдсэн бэ? Бурхан Иовд олон дахин харагддаг байсан учраас тэр ингэж үйлдсэн гэж зарим хүмүүс хэлдэг; муугаас зайлах байсан учраас тэр үүнийг үргэлж үйлдсэн гэж зарим нь хэлдэг; магадгүй тэр түүний чинээлэг байдал амархан ирээгүй гэж бодсон ба энэ нь түүнд Бурханаас хайрлагдсан гэж мэддэг байсан учраас Бурханы эсрэг нүгэл үйлдэж, Түүнийг гомдоосны үр дүнд өөрийн эд хөрөнгөө алдахаас гүнээ айсан гэж зарим хүмүүс хэлдэг. Эдгээр үгийн аль нэг нь үнэн үү? Мэдээж үгүй. Учир нь, Бурханы нүдээр, Иовын хувьд Бурханы хамгийн их хүлээн зөвшөөрч, энхрийлэн хайрласан зүйл нь зөвхөн тэр үүнийг үргэлж хийсэн учраас биш байсан, харин үүнээс ч илүүгээр, Сатанд өгөгдөж, уруу татагдаж байх үедээ түүний Бурхан, хүн болон Сатаны өмнө биеэ авч явсан байдал байсан юм. Доорх хэсэгт Иовын талаарх Бурханы үнэлгээний үнэнийг бидэнд харуулах нотлох баримт, хамгийн үнэмшилтэй нотлох баримтыг үзүүлжээ. Дараа нь Библиэс дараах ишлэлүүдийг уншицгаая.
"Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл"-ээс
Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.
No comments:
Post a Comment