2018-01-27

Бурхан түүнээс нуугдаж байснаас болж Иовын Бурханд итгэх итгэл ганхаагүй

Бурхан түүнээс нуугдаж байснаас болж Иовын Бурханд итгэх итгэл ганхаагүй

4. Иов Бурханыг чихээрээ сонссон нь
(Иов 9:11) "Хараач, би Түүнийг явуулж байна, Түүнийг харж чадахгүй байна; Тэр хажуугаар зөрөх боловч би Түүнийг хүрэлцэж чадахгүй байна."
(Иов 23:8-9) "Би урагшлахад Тэр тэнд байхгүй; ухрахад би Түүнийг ойлгож чадахгүй байна; Зүүн гар талд Тэр ажиллаж байх ч, би Түүнийг харж чадахгүй; Тэр Өөрийгөө надад харагдахааргүй баруун гар талд нуудаг.”

(Иов 42:2-6) "Би Таныг бүгдийг хийж чадна гэдгийг мэднэ, ямар ч бодол Танд нуугдаж байж болохгүй. Мэдлэггүйгээр ямар нэг зөвлөгөөг нуудаг хүн хэн бэ? Тиймээс миний хувьд гайхамшигтай байсан зүйлсийг би ойлгоогүй болохоо хэлсэн юм. Сонсогтун, би Танаас гуйж байна, би хэлэх болно: Би Таныг Өөрийгөө харуулахыг гуйж байна. Би Таны тухай чихээрээ сонссон; харин одоо нүдээрээ харж байя. Яагаад би өөрийгөө жигшин зэвүүцэж, тоос болон үнсэнд наманчилж байнав".
Хэдийгээр Бурхан Өөрийгөө Иовд илчлээгүй ч, Иов Бурханы дээд эрхэд итгэдэг
Эдгээр үгний тулгуур нь юу вэ? Та нарын хэн нэг нь энд баримт байгааг анзаарсан уу? Нэгдүгээрт, Бурхан байдгийг Иов хэрхэн мэдсэн бэ? Мөн тэнгэр, газар, бүх зүйлс Бурханаар захирагддагийг тэр хэрхэн мэдсэн бэ? Энэ хоёр асуултад хариулах ишлэл байна: Би Таны тухай чихээрээ сонссон; харин одоо нүдээрээ харж байя. Яагаад би өөрийгөө жигшин зэвүүцэж, тоос болон үнсэнд наманчилж байна (Иов 42:5-6). Эдгээр үгнээс бид, Бурханыг өөрийн нүдээр харахаас илүү, Иов Бурханыг үлгэр домгоос сурсаныг мэдэж болно. Эдгээр нөхцөл байдлын дор Бурханыг дагах замаар алхаж эхэлсэн бөгөөд, дараа нь тэр бүх зүйлийн дотроос Бурханы оршин тогтнолыг өөрийн амьдралдаа баталгаажуулсан байна. Энд үгүйсгэхийн аргагүй баримт байгаа – тэр нь юу вэ? Бурханаас эмээж, муугаас зайлах замыг дагах чадвартай байсныг үл харгалзан, Иов хэзээ ч Бурханыг харж байгаагүй. Энэ тухайд, тэр одоогийн хүмүүстэй адил биш байна гэж үү? Иов хэзээ ч Бурханыг харж байгаагүй, үүний утга санаа нь, хэдийгээр тэр Бурханы тухай сонссон боловч тэр Бурхан хаана байдгийг эсвэл Бурхан ямар болохыг эсвэл Бурхан юу хийдгийг мэдээгүй ба эдгээр нь бодит хүчин зүйлс юм; бодитоор ярих юм бол хэдий тэр Бурханыг дагадаг байсан ч Бурхан хэзээ ч түүнд үзэгдэж эсвэл түүнтэй ярьж байгаагүй. Энэ нь бодит баримт биш гэж үү? Хэдийгээр Бурхан Иовтой яриагүй эсвэл түүнд ямар нэгэн тушаал өгч байгаагүй ч Иов Бурханы оршин тогтнолыг харсан бөгөөд Иов өөрийн чихээрээ сонссон бүх зүйл, үлгэр домог дундаас Түүний дээд эрхийг харсан, үүний дараа тэр Бурханаас эмээж, муугаас зайлах амьдралыг эхэлсэн юм. Эдгээр нь Иовын Бурханыг дагасан үндэс, үйл явц байсан юм. Гэхдээ тэр хэчнээн Бурханаас эмээж, муугаас зайлж байсан ч, өөрийн шулуун шударга байдлаа хатуу баримталж байсан ч, Бурхан хэзээ ч түүний өмнө гарч ирээгүй билээ. Энэ ишлэлийг уншицгаая. Тэр, "Хараач, би Түүнийг явуулж байна, Түүнийг харж чадахгүй байна; тэр хажуугаар зөрөх боловч би Түүнийг хүрэлцэж чадахгүй байна" (Иов 9:11) гэж хэлсэн. Эдгээр үг юуг хэлж байна вэ гэвэл Иов Бурханыг өөрийн эргэн тойронд байхыг мэдэрсэн ч байж магадгүй эсвэл үгүй ч байж магадгүй – гэхдээ тэр хэзээ ч Бурханыг харж чадаагүй. Бурхан түүний өмнүүр өнгөрч эсвэл үйлдэл хийж эсвэл хүнийг чиглүүлж байна гэж төсөөлөх үе түүнд байсан ч гэсэн, тэр хэзээ ч мэдээгүй юм. Хүнийг хүлээгээгүй байх үед Бурхан түүн дээр ирдэг; Бурхан түүн дээр хэзээ ирэхийг эсвэл Тэр хаанаас түүн дээр ирэхийг хүн мэддэггүй, учир нь хүн Бурханыг харж чаддаггүй, тиймээс хүний хувьд Бурхан түүнээс нуугдаж байдаг.
Бурхан түүнээс нуугдаж байснаас болж Иовын Бурханд итгэх итгэл ганхаагүй
Библийн дараах ишлэлд Иов, "Би урагшлахад Тэр тэнд байхгүй; ухрахад би Түүнийг ойлгож чадахгүй байна; Зүүн гар талд Тэр ажиллаж байх ч, би Түүнийг харж чадахгүй; Тэр Өөрийгөө надад харагдахааргүй баруун гар талд нуудаг” (Иов 23:8-9) хэмээн хэлсэн. Үүнээс бид, Иовын амьдралын туршлагаас Бурхан бүхий л хугацаанд түүнээс нуугдаж байсан гэдгийг мэдэж болно; Бурхан түүнд ил үзэгдээгүй, мөн түүнд ямар нэг үгийг илэн далангүй хэлээгүй, гэсэн ч зүрх сэтгэлдээ Иов Бурханы оршин тогтнолын талаар итгэлтэй байсан. Бурхан түүний өмнө алхаж байж магадгүй гэж, эсвэл түүний хажууд ажиллаж байж магадгүй бөгөөд хэдий тэр Бурханыг харж чадахгүй байсан ч Бурхан түүний хажууд түүний бүх зүйлийг удирдаж байгаа гэдэгт тэр үргэлж итгэдэг байв. Иов Бурханыг хэзээ ч харж байгаагүй боловч тэр өөрийн итгэлдээ өөр ямар ч хүн чадахааргүй үнэнч байж чадсан. Тэд яагаад чадахгүй гэж? Учир нь Бурхан Иовтой яриагүй эсвэл түүнд ил харагдаагүй бөгөөд хэрвээ тэр үнэхээр итгээгүй байсан бол тэр цааш үргэлжлүүлэн явж чадахгүй, мөн Бурханаас эмээж, муугаас зайлах замыг чанд баримталж чадахгүй байх байсан. Энэ үнэн биш гэж үү? Иов эдгээр үгийг хэлснийг уншихад чамд ямар санагдаж байна вэ? Иовын төгс байдал, зөв шударга байдал болон Бурханы өмнө түүний үнэнч байдал нь жинхэнэ бөгөөд Бурханы талаас хэтрүүлэг биш гэдгийг чи мэдэрч байна уу? Хэдийгээр Бурхан Иовд бусад хүмүүсийн адил хандаж, түүнд харагдаагүй, түүнтэй яриагүй ч Иов өөрийн шударга байдлаа бат хадгалж, Бурханы дээд эрхэд итгэсээр байсан бөгөөд цаашлаад тэр Бурханыг гомдоохоос айсны улмаас дахин дахин шатаалт тахил өргөж, Бурханы өмнө залбирч байсан юм. Бурханыг хараагүй хирнээ Бурханаас эмээх Иовын чадвараас бид, тэр эерэг зүйлсийг хэчнээн хайрлаж байсныг болон түүний итгэл хэчнээн тууштай, бодитой байсныг харж болно. Бурхан түүнээс нуугдаж байсан учраас тэр Бурханы оршин тогтнолыг үгүйсгээгүй, мөн Түүнийг хэзээ ч хараагүй учраас тэр итгэлээ алдаж, Бурханыг орхиогүй. Үүний оронд, бүх зүйлийг захирах Бурханы нуугдмал ажил дундаас тэр Бурханы оршин тогтнолыг ухаарч, Бурханы дээд эрх болоод хүч чадлыг мэдэрсэн юм. Бурхан нуугдсан учраас тэр зөв шударга байхаа болиогүй мөн Бурхан хэзээ ч түүнд үзэгдээгүй учраас тэр Бурханаас эмээж, муугаас зайлах замыг орхиогүй. Өөрийн оршин тогтнолоо түүнд батлахын тулд ил гарч ирэхийг Иов Бурханаас хэзээ ч гуйгаагүй, учир нь тэр аль хэдийн бүх зүйлийн дундаас Бурханы дээд эрхийг харсан бөгөөд тэр бусдын олж авч чадаагүй ерөөл болон нигүүлслийг олж авсан гэдэгтээ итгэлтэй байсан билээ. Хэдийгээр Бурхан түүнээс нуугдсан хэвээр үлдсэн ч, Иовын Бурханд итгэх итгэл хэзээ ч ганхаагүй. Тиймдээ ч тэр өөр хэнд ч байгаагүй зүйл болох: Бурханы зөвшөөрөл болон Бурханы ерөөлийн ургацыг хураасан юм.
  Зүүний АянгаТөгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно. 

No comments:

Post a Comment