2018-01-19

Сатан дахин нэг удаа Иовыг уруу татав (Иовын бүхий л бие яр хатиганд баригдав)

 Сатан дахин нэг удаа Иовыг уруу татав (Иовын бүхий л бие яр хатиганд баригдав)
 Сатан дахин нэг удаа Иовыг уруу татав (Иовын бүхий л бие яр хатиганд баригдав)

a. Бурханы хэлсэн үгс
(Иов 2:3) Ехова Сатанд хандан, –“Миний зарц Иов шиг төгс, шулуун шударга, Бурханаас эмээж, муу бүхнээс зайлагч хүн газар дэлхий дээр хаана ч байхгүй гэдгийг харсан уу? Хэдий чи Миний урдаас шалтгаангүйгээр түүнийг устгахын тулд хөдлөх аваас тэр чин үнэнч байх чадвартай хүн” хэмээв.
( Иов 2:6) Тэгээд Ехова Сатанд хандан, –“Болгоогтун, тэр чиний гарт байна, түүний аминд л бүү хүр” гэв.

b. Сатаны хэлсэн үгс
( Иов 2:4-5) Мөн Сатан Еховад хариу барин, –“Арьсыг бол болох юм, харин одоо өөртөө байгаа бүхнээ тэр амиахаа төлөө өгөх ёстой. Харин чи одоо гараа сунган, түүний яс болон түүний махан биед хүр, тэр Таныг нүүрэн дээр чинь орхих болно” гэв.
c. Иов шалгалтыг хэрхэн туулсан талаар
( Иов 2:9-10) Дараа нь эхнэр нь түүнд хандан, –“Чи одоо ч гэсэн чин үнэнч байдлаа хадгалж байна уу? Бурханыг орхиж, үх” гэв. Харин тэр эхнэртээ, –“Чи чинь байдаг л мунхаг эмэгтэйчүүдийн адил ярьж байх чинь? Юу? Бид Бурханы гарт сайныг хүлээн авч, мууг хүлээн авахгүй байх гэж үү? Энэ бүгдэд Иов уруулаараа нүгэл үйлдсэнгүй” гэв.
(Иов 3:3) Сөнөг, төрсөн өдөр минь, Хүү мэндэлнэ гэсэн шөнө ч сөнөг.
Бурханы замыг хайрлах Иовын хайр бүхнийг ялан дийлсэн
Библид Бурхан болон Сатаны хоорондын дараах яриаг тэмдэглэжээ: Ехова Сатанд хандан, –“Миний зарц Иов шиг төгс, шулуун шударга, Бурханаас эмээж, муу бүхнээс зайлагч хүн газар дэлхий дээр хаана ч байхгүй гэдгийг харсан уу?” Хэдий чи Миний урдаас шалтгаангүйгээр түүнийг устгахын тулд хөдлөх аваас тэр чин үнэнч байх чадвартай хүн” хэмээв (Иов 2:3). Энэхүү ярианд Бурхан Сатанд адилхан асуулт дахин тавьсан. Энэ нь, эхний шалгалтын үеэр Иовын харуулж, амьдран гаргасан зүйлийн талаарх Ехова Бурханы баталгаажуулсан үнэлгээг бидэнд харуулсан асуулт бөгөөд Сатаны сорилтыг туулахаас өмнөх Иовын тухай Бурханы үнэлгээнээс огтхон ч өөр байгаагүй. Өөрөөр хэлбэл, түүнд сорилт ирэхээс өмнө Бурханы нүдээр Иов бол төгс байсан, тиймээс Бурхан түүнийг болон түүний гэр бүлийг хамгаалж, түүнийг ерөөсөн; Бурханы нүдээр тэр ерөөгдөх үнэ цэнэтэй байсан. Сорилтын дараа Иов өөрийн эд хөрөнгө, үр хүүхдээ алдсаны улмаас уруулаараа нүгэл үйлдээгүй, харин Еховагийн нэрийг магтан алдаршуулсаар байсан. Түүний бодит биеэ авч явах байдал нь, Бурхан түүнийг магтаж, түүнд онц дүн өгөхөд хүргэсэн юм. Учир нь Иовын нүдээр түүний үр хүүхэд эсвэл эд хөрөнгө нь түүнийг Бурханаас татгалзуулахад хангалтгүй байсан. Өөрөөр хэлбэл, түүний зүрх сэтгэл дэх Бурханы байр суурийг түүний хүүхдүүд эсвэл ямар ч эд хөрөнгөөр орлуулж болохгүй байв. Иовын эхний сорилтын үеэр, Бурханыг хайрлах түүний хайр болон Бурханаас эмээж, муугаас зайлах замыг хайрлах хайр нь бүхнийг ялан дийлдэг гэдгийг тэр Бурханд харуулсан. Энэ шалгалт нь ердөө л, Ехова Бурханаас шагнал хүлээж авах болон өөрийн эд хөрөнгө, хүүхдүүдээ Түүнд өгөх дадлага туршлагыг Иовд өгсөн.
Иовын хувьд энэ нь түүний сүнсийг цэвэрлэж угаасан жинхэнэ туршлага болсон, энэ нь түүний оршин тогтнолыг гүйцээсэн амийн баптисм байсан, үүнээс илүүтэйгээр энэ нь түүний дуулгавартай байдал болоод Бурханаас эмээх байдлыг шалгасан сүрлэг тансаг найр байсан юм. Энэ сорилт нь Иовын байр суурийг баян хүнээс юу ч үгүй нэгэн болгон хувиргасан ба энэ нь мөн хүн төрөлхтөнд хандах Сатаны хүчирхийллийг мэдрэх боломжийг түүнд олгосон. Түүний ядуу зүдүү байдал нь түүнийг Сатаныг жигшихэд хүргээгүй; харин ч Сатаны зэвүүн үйлдлээс тэр, Сатаны бузар явдал болон жигшүүрт байдлыг, түүнчлэн Бурханд хандах Сатаны дайсагнал, эсэргүүцлийг харсан бөгөөд энэ нь Бурханаас эмээж, муугаас зайлах замыг мөнхөд тууштай баримтлахад түүнийг зоригжуулсан юм. Тэрээр эд хөрөнгө, хүүхдүүд, хамаатан садан гэх мэтийн хүчин зүйлсээс болж хэзээ ч Бурханыг хаяхгүй ба Бурханы замыг орхихгүй, мөн хэзээ ч Сатан, эд хөрөнгө эсвэл ямар нэг хүний боол болохгүй; Ехова Бурханаас гадна өөр хэн ч түүний Эзэн эсвэл түүний Бурхан байж чадахгүй гэж тангарагласан. Эдгээр нь Иовын хүсэл эрмэлзлүүд байсан юм. Сорилтын нөгөө талаас Иов мөн ямар нэг зүйлийг олж авсан: Бурханаас түүнд өгөгдсөн шалгалтуудын дундаас тэр асар их баялгийг олж авсан.
Амьдралынхаа өмнөх хэдэн арван жилийн турш Иов Еховагийн үйлийг харж, Ехова Бурханы ерөөлийг өөртөө олж авсан. Тэдгээр нь түүнийг ихэд тавгүйтүүлж, өртэй мэт санагдуулах болсон, учир нь тэр Бурханы төлөө юу ч хийгээгүй мөртлөө тийм агуу ерөөлийг хүртэж, маш их нигүүлслийг эдэллээ гэж итгэдэг байсан юм. Энэ шалтгааны улмаас, тэр зүрх сэтгэлдээ дандаа залбирч, Бурханы ачийг буцаан хариулж чадна хэмээн найдаж, Бурханы үйл хэрэг, агуу байдлыг гэрчлэх боломжтой болно хэмээн найдаж, Бурхан түүний дуулгавартай байдлыг шалгана, цаашлаад түүний дуулгавартай байдал болон түүний итгэл Бурханы зөвшөөрлийг олж авах хүртлээ түүний итгэл ариусах болно гэж тэр найдаж байсан. Тэгээд Иов дээр шалгалт ирэх үед тэр Бурхан түүний залбирлыг сонссон гэдэгт итгэсэн. Иов энэ боломжийг хэнээс ч илүүгээр нандигнан хайрласан ба тиймээс түүний насан туршийн хамгийн агуу хүсэл биелж байсан учраас тэр үүнд хуумгай хандаж зүрхлээгүй. Энэ боломж ирсэн нь түүний дуулгавартай байдал болон Бурханаас эмээх байдал шалгагдаж, ариун болно гэсэн үг байсан юм. Цаашлаад Иов Бурханы зөвшөөрлийг олж авах боломжтой болж, тэгснээр энэ нь түүнийг Бурханд илүү ойрхон болгоно гэсэн үг байсан. Шалгалтын явцад тийм итгэл, эрэл хайгуул нь, түүнийг илүү төгс болж, Бурханы хүслийн талаар илүү их ойлголтыг олж авах боломжийг олгосон юм. Түүнчлэн Иов Бурханы ерөөл болон нигүүлсэлд илүү талархалтай болсон ба өөрийн зүрх сэтгэлээ Бурханы үйл хэргийн талаарх илүү их магтаалаар дүүргэсэн, тэр Бурханаас илүү их эмээж, хүндэлсэн бөгөөд Бурханы хайр татам байдал, агуу байдал, ариун байдлыг илүү ихээр хүсэн тэмүүлсэн. Энэ үед хэдийгээр Иов Бурханы нүдэнд Бурханаас эмээж, муугаас зайлдаг нэгэн байсан боловч өөрийн дадлага туршлагын хувьд Иовын итгэл үнэмшил болоод мэдлэг нь эрчимтэй байдалд орсон: Түүний итгэл үнэмшил ихэссэн, түүний дуулгавартай байдал бат бөх болсон ба түүний Бурханаас эмээх байдал нь илүү гүнзгий болсон. Хэдийгээр энэхүү шалгалт нь Иовын сүнс болоод амийг өөрчилсөн боловч энэ өөрчлөлтөд Иов сэтгэл хангалуун байгаагүй мөн энэ нь түүний ахиц дэвшлийг удаашруулаагүй. Түүний зэрэгцээ, энэ шалгалтаас юу олж авснаа тооцоолж, өөрийн дутагдлаа эргэцүүлж бодонгоо тэр чимээгүйхэн залбирсан бөгөөд дараагийн шалгалт түүн дээр ирэхийг хүлээж байсан, учир нь тэр Бурханы дараагийн шалгалтын явцад түүний итгэл, дуулгавартай байдал, Бурханаас эмээх байдал нь өргөгдөхийг хүсэн хүлээж байсан юм.
Бурхан хүний сэтгэлийн хамгийн гүнд байгаа бодлуудыг болон хүний хэлж, хийж байгаа бүхнийг ажигладаг. Иовын бодол нь Ехова Бурханы чихэнд хүрсэн ба Бурхан түүний залбиралыг сонссон, ийм байдлаар хүлээж байсных нь дагуу Бурханы дараагийн шалгалт Иовд ирсэн.
Асар их зовлонгийн дунд Иов хүн төрөлхтний төлөөх Бурханы анхаарал халамжийг үнэхээр ойлгосон
Ехова Бурханы Сатанд тавьсан асуултын дараа Сатан нууцхан баяртай байсан. Яагаад гэвэл Бурханы нүдээр төгс хүн рүү дайрах нь дахин нэг удаа зөвшөөрөгдөнө гэдгийг Сатан мэдэж байсан – энэ нь Сатаны хувьд ховор боломж байсан билээ. Сатан энэ боломжийг ашиглан Иовын итгэл үнэмшлийг бүрмөсөн үгүй хийж, түүнийг Бурханд итгэх итгэлээ алдахад хүргэж, тэгснээр цаашид Бурханаас эмээхгүй эсвэл Еховагийн нэрийг алдаршуулахгүй болгохыг хүссэн. Энэ нь Сатанд боломж олгох байсан: Ямар ч газар нутаг эсвэл цаг хугацаанд байсан, Сатан Иовыг өөрийн тушаалын доорх тоглоом болгож чадах байсан. Сатан өөрийн хорон төлөвлөгөөг ор мөргүй нууж байсан боловч өөрийн хар хортой уг чанараа хянаж дийлээгүй. Энэ үнэн нь Ехова Бурханы үгэнд өгсөн хариултанд нь цухас өгүүлэгдсэн ба Библид бичигдсэнээр: Мөн Сатан Еховад хариу барин, –“Арьсыг бол болох юм, харин одоо өөртөө байгаа бүхнээ тэр амийхаа төлөө өгөх ёстой. Харин чи одоо гараа сунган, түүний яс болон түүний махан биед хүр, тэр Таныг нүүрэн дээр чинь орхих болно” гэв (Иов 2:4-5). Бурхан болон Сатаны энэ ярианаас, Сатаны хорон муу санааны талаар бодит мэдлэг, мэдрэмжийг олж авах боломжгүй юм. Сатаны эдгээр эндүүрлийг сонсоод үнэнийг хайрлаж, мууг жигшдэг бүх хүмүүс Сатаны өөдгүй явдал болон ичгүүргүй байдлыг гарцаагүй ихээр үзэн ядах ба Сатаны эндүүрэлд сандарч зэвүүцэх болно, мөн үүний зэрэгцээ тэд энэ зөв шударга хүн төгс төгөлдөрт хүрээсэй хэмээн залбирч, Бурханаас эмээж, муугаас зайлдаг энэ хүн Сатаны сорилтыг мөнхөд даван гарч, гэрэлд амьдарч, Бурханы удирдамж болон ерөөлийн дунд амьдраасай гэж хүсэн Иовын төлөө гүн гүнзгий залбирал, чин сэтгэлийн хүслийг өргөн барих болно; иймээс тэд мөн Иовын шударга үйл хэрэг нь, Бурханаас эмээж, муугаас зайлах замыг эрж хайж байгаа тэдгээр бүх хүмүүсийг мөнхөд зоригжуулж, урам хайрлаж байгаасай гэж хүсэх болно. Хэдийгээр Сатаны хорон санааг энэ тунхаглалаас харж болох боловч Бурхан Сатаны “хүсэлтийг” амархан зөвшөөрсөн—гэхдээ Түүнд мөн л нэг болзол байсан: Болгоогтун, тэр чиний гарт байна, түүний аминд л бүү хүр” (Иов 2:6). Учир нь, энэ удаа Сатан өөрийн гарыг урагш сунган Иовын яс махыг гэмтээхийг гуйсан, Бурхан “гэхдээ түүний аминд л бүү хүр” гэж хэлсэн. Эдгээр үгний утга нь Тэр Иовын махан биеийг Сатанд өгсөн боловч Тэр түүний амийг хадгалж үлдсэн юм. Сатан Иовын амийг нь авч чадаагүй, гэхдээ үүнээс бусдаар бол Сатан Иовын эсрэг ямар ч арга барил эсвэл арга хэрэгсэл ашиглаж болох байсан.
Бурханы зөвшөөрлийг авсныхаа дараа Сатан Иов руу яаран очиж, түүний арьсыг нь өвчлүүлэхээр өөрийн гарыг сунгаж түүний бүх биеэр яр хатиг гаргасан ба Иов арьсан дээрх өвчнөө мэдэрсэн. Иов Ехова Бурханы гайхалтай байдал болон ариун байдлыг магтсан нь Сатаныг улам илүү ичгүүргүйгээр эгдүүцэхэд хүргэсэн. Хүнийг өвтгөх нь түүнд таатай байсан учраас Сатан өөрийн гарыг сунгаж Иовын бие махбодыг нь сийчин түүний яр хатигийг идээлэхэд хүргэсэн. Иов тэр даруй өөрийн бие махбоддоо юутай ч зүйрлэшгүй их өвчин болоод тарчлааныг мэдэрсэн бөгөөд ингэх нь, бие махбодын өвчний улмаас түүний сүнсэнд ирсэн цохилтыг намжаах юм шигээр, тэр толгойноосоо хөл хүртлээ гараараа нухлахаас өөрийг хийж чадаагүй. Бурхан түүний дэргэд түүнийг харж байгааг тэр ухаарсан бөгөөд өөрийгөө хатуужуулахаар чадлынхаа хэрээр хичээсэн. Тэрээр дахин нэг удаа газар сөхөрч ийнхүү хэлсэн: Та хүний зүрх сэтгэл доторхыг хардаг, Та түүний гаслан зовлонг ажигладаг; түүний сул дорой байдал яагаад Таны санааг зовооно вэ? Ехова Бурханы нэр магтагдах болтугай. Сатан Иовын тэсэшгүй бэрх өвчин шаналлыг харсан боловч Иов Еховагийн нэрийг үгүйсгэж байгааг хараагүй. Тиймээс тэр Иовын ясыг нь харгислахаар яаран гараа сунгаж, түүнийг мөч мөчөөр нь салгахаар улайрсан. Эгшин зуур Иов урьд өмнө нь үзээгүй тамлалтыг мэдэрсэн; түүний мах яснаасаа ханзран салж байгаа мэт, түүний яснууд нь бага багаар бяцлагдаж байгаа мэт байсан. Энэ шаналгаатай тарчлал нь түүнийг ингэснээс үхсэн нь дээр гэж бодоход хүргэсэн... Түүний тэвчих чадвар хязгаартаа хүрсэн... Тэр хашгиран уйлахыг хүссэн, тэр өвдөлтөө намдаахын тулд өөрийн биений арьсыг урж тасдахыг хүссэн – гэвч тэр Сатанд өөрийн сул талыг харуулахыг хүсээгүй учраас тэр хашгирахаа тэвчиж, биеийнхээ арьсыг урж тасдаагүй билээ. Ингээд тэр дахин нэг удаа газар сөгдсөн, гэвч энэ удаад тэр Ехова Бурханы байгааг мэдрээгүй. Тэр үргэлж түүний өмнө, түүний ард болон түүний аль нэг талд байдаг гэдгийг тэр мэддэг байсан. Гэсэн ч түүний өвчин шаналлын үеэр Бурхан хэзээ ч хараагүй; Тэр нүүрээ дараад нуугдаж байсан, учир нь хүнийг бүтээсэн Түүний зорилго нь хүнд зовлон шаналал авчрахын төлөө биш байсан билээ. Энэ удаа Иов мэгшин уйлж, энэхүү бие махбодын зовлон шаналлыг тэвчихийн тулд чадах бүхнээ хийж байсан, гэсэн ч тэр цаашид Бурханд талархал илэрхийлэхгүй байж чадаагүй: Хүн эхний цохилтонд л унадаг, тэр сул дорой агаад хүч чадалгүй, тэр залуу агаад мэдлэггүй – яагаад Та түүнд тийм их халамжтай, эелдэг зөөлөн байхыг хүсдэг юм бэ? Та намайг цохисон, гэхдээ энэ нь Таныг ч мөн адил өвтгөж байгаа. Хүний юу нь Таны халамж, анхаарлыг хүртэхүйц үнэ цэнэтэй юм бэ? Иовын залбирал Бурханы чихэнд хүрсэн бөгөөд Бурхан дуугүй байсан, чимээ гаргалгүйгээр зөвхөн харж л байсан... Болохоосоо болохгүйг хүртэлх бүхий л номын аргыг оролдож үзсэний дараа Сатан чимээгүй явж одсон, гэсэн ч энэ нь Иовыг шалгах Бурханы шалгалтыг төгсгөөгүй. Учир нь Иовд илчлэгдсэн Бурханы хүч чадал нь бүх хүнд ил болоогүй, Иовын түүх нь Сатаны ухралтаар дуусаагүй. Бусад дүр орж ирснээр илүү сонирхол татам үйл явдлууд үргэлжилсээр байсан.
Иовын Бурханаас эмээж муугаас зайлж байсны өөр нэг илрэл нь тэр бүх зүйлд Бурханы нэрийг дээдлэн магтаж байсан юм
Иов Сатаны мөхөөх үйлдэлд зовсон, гэвч тэр Ехова Бурханы нэрийг хаяагүй хэвээр байсан. Түүний эхнэр нь анхлан Сатаны үүрэг ролийг гүйцэтгэсэн бөгөөд үүнийг Иов руу дайрснаас нь харж болно. Эх бичвэрт үүнийг ингэж дүрсэлсэн байна: Дараа нь эхнэр нь түүнд хандан, –“Чи одоо ч гэсэн чин үнэнч байдлаа хадгалж байна уу? Бурханыг орхиж, үх” гэв (Иов 2:9). Эдгээр нь хүний дүр төрхөөр Сатаны хэлсэн үг байсан юм. Тэдгээр нь дайралт, буруушаалт, түүнчлэн өгөөш, сорилт ба гүтгэлэг байсан. Иовын бие махбод руу дайрах нь бүтэлгүйтсэнээр Сатан шууд Иовын шулуун шударга байдал руу дайрсан ба үүнийг ашиглан Иовыг шулуун шударга байдлаа хаяж, Бурханаас татгалзаж, амьдрахаа болиход хүргэхийг хүсэж байсан. Иймээс ч Сатан Иовыг уруу татахын тулд тийм үгсийг ашиглахыг хүссэн юм: Хэрвээ Иов Еховагийн нэрийг хаявал, тэр тийм зовлон шаналлыг туулах хэрэггүй бөгөөд өөрийгөө махан биеийн өвчин шаналлаас чөлөөлж чадна. Эхнэрийнхээ зөвлөгөөтэй тулгараад Иов ингэж хэлж түүнийг загнасан, “Чи чинь байдаг л мунхаг эмэгтэйчүүдийн адил ярьж байх чинь? Юу? Бид Бурханы гарт сайныг хүлээн авч, мууг хүлээн авахгүй байх гэж үү?” (Иов 2:10). Иов эдгээр үгийг эртнээс мэддэг байсан боловч энэ удаад Иовын тэдгээрийг мэддэг нь батлагдсан.
Эхнэр нь түүнд Бурханыг зүхэж үх гэж зөвлөх үед түүний үгний утга учир нь: Чиний Бурхан чамтай ингэж харьцаж байхад чи яагаад түүнийг хараахгүй байгаа юм бэ? Чи одоо хүртэл юугаа хийж амьдарч байгаа юм бэ? Чиний Бурхан чамд тийм шударга бус байхад чи одоо ч Еховагийн нэр алдаршиг гэж хэлсээр л байна. Чи Түүний нэрийг алдаршуулж байхад Тэр хэрхэн чамд гай гамшиг авчирч чадаж байна вэ? Хурдхан шиг Бурханы нэрийг хая, тэгээд Түүнийг цаашид бүү дага. Ингэвэл чиний хүндрэл бэрхшээл дуусах болно. Энэ мөчид, Бурханы Иовоос харахыг хүссэн гэрчлэл бий болсон. Ямар ч энгийн хүн тийм гэрчлэл хийж чадахгүй бөгөөд мөн бид үүнийг Библийн ямар ч түүхээс уншиж чадахгүй–гэхдээ Иов эдгээр үгсийг хэлэхээс өмнө Бурхан үүнийг хэдийнээ харсан байсан. Бурхан зүгээр л энэ боломжийг ашиглан Бурханы зөв гэдгийг батлахыг Иовд зөвшөөрөхийг хүссэн. Эхнэрийнхээ зөвлөгөөтэй нүүр тулаад Иов өөрийн шулуун шударга занг орхиж эсвэл Бурханаас татгалзаагүйгээр зогсохгүй тэр мөн эхнэртээ ингэж хэлсэн: “Бид Бурханы гарт сайныг хүлээн авч, мууг хүлээн авахгүй байх гэж үү?” Эдгээр үг нь ихээхэн хүндтэй байна уу? Энд эдгээр үгийн нөлөөг батлах чадвартай цорын ганцхан баримт байна. Эдгээр үгний нөлөө нь гэвэл тэдгээр үг нь Бурханы зүрх сэтгэлд Түүгээр зөвшөөрөгдсөн байдаг ба тэдгээр нь Бурханы хүсдэг зүйлс, тэдгээр нь Бурханы сонсохыг хүсдэг зүйл бөгөөд тэдгээр нь Бурханы харахыг хүсэн хүлээсэн үр дүн юм; эдгээр үг нь бас Иовын гэрчлэлийн мөн чанар юм. Үүгээр Иовын төгс, зөв шударга байдал, Бурханаас эмээх байдал болоод муугаас зайлах байдал нь бүгд нотлогдсон. Иовын үнэ цэнэтэй байдал нь, тэр уруу татагдаж байх үедээ, бүр түүний бүхий л бие яр хатиганд баригдсан үед, дээд зэргийн их тарчлалыг амсаж байхдаа, түүний эхнэр болон хамаатнууд нь түүнд зөвлөж байх үед ч тэр ийм үгсийг хэрхэн хэлсэнд оршино. Үүнийг өөрөөр хэлэх юм бол, ямар ч сорилт эсвэл зовлон зүдгүүр, тарчлаан хэчнээн хүнд бэрх байх нь хамаагүй, бүр үхэл түүн дээр ирэх байсан ч гэсэн тэр Бурханаас татгалзаж эсвэл Бурханаас эмээх, муугаас зайлах замыг цааш түлхэхгүй байх байсан. Тэгвэл Бурхан түүний зүрх сэтгэлд хамгийн чухал байр суурийг эзэлдэг ба түүний зүрх сэтгэлд зөвхөн Бурхан л байдаг гэдгийг чи харж болно. Үүний улмаас бид, Библиэс түүний тухай ийм тодорхойлолтыг уншдаг: Энэ бүгдэд Иов уруулаараа нүгэл үйлдсэнгүй. Тэр уруулаараа нүгэл үйлдээгүйгээр барахгүй мөн зүрх сэтгэлдээ тэр Бурханы талаар гомдоллоогүй. Тэр Бурханы талаар гомдмоор үг хэлээгүй, Бурханы эсрэг нүгэл ч үйлдээгүй. Тэр өөрийнхөө амаар Бурханы нэрийг алдаршуулаад зогсохгүй, мөн тэр зүрх сэтгэлдээ Бурханы нэрийг алдаршуулсан; түүний ам болон зүрх сэтгэл нь нэг байв. Энэ бол Бурханы харсан жинхэнэ Иов байсан ба энэ нь Бурхан яагаад Иовыг эрхэмлэн хайрласан яг тэр шалтгаан байсан юм.
  Зүүний АянгаТөгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно. 

No comments:

Post a Comment