2018-01-23

Иовын тухай (I)

"Миний зарц Иов шиг төгс, шулуун шударга, Бурханаас эмээж, муу бүхнээс зайлагч хүн газар дэлхий дээр хаана ч байхгүй."
"Миний зарц Иов шиг төгс, шулуун шударга, Бурханаас эмээж, муу бүхнээс зайлагч хүн газар дэлхий дээр хаана ч байхгүй."

Иовын тухай 
Иов шалгалтуудыг хэрхэн туулсаныг мэдсэнээр, та нарын олонх нь Иовын өөрийнх нь тухай, ялангуяа Бурханы магтаалыг олж авсан түүний нууцын талаар илүү дэлгэрэнгүй мэдэхийг хүсэх болно. Иймээс өнөөдөр Иовын талаар ярьцгаая!

Иовын өдөр тутмын амьдралаас бид түүний төгс, зөв шударга байдал, Бурханаас эмээх, муугаас зайлах байдлыг харж болно
Хэрвээ бид Иовын талаар хэлэлцэнэ гэвэл, бид Бурханы амнаас гарсан түүний талаарх үнэлгээнээс эхлэх хэрэгтэй: "Миний зарц Иов шиг төгс, шулуун шударга, Бурханаас эмээж, муу бүхнээс зайлагч хүн газар дэлхий дээр хаана ч байхгүй."
Эхлээд Иовын төгс, зөв шударга байдлын талаар үзэцгээе.
"Төгс" болон "шулуун шударга" гэсэн үгийн талаарх та нарын ойлголт юу вэ? Иов зэмлэх зүйлгүй, шударга үнэнч хүн байсан гэж та нар итгэдэг үү? Энэ нь мэдээж "төгс" болон "шулуун шударга" гэдгийн үгчилсэн тайлбар, ойлголт байх юм. Иовын талаарх жинхэнэ ойлголтын салшгүй хэсэг нь бодит амьдрал бөгөөд – үг, ном, онол нь дангаараа ямар ч хариултыг өгөхгүй. Бид Иовын гэр бүлийн амьдралыг болон өөрийн амьдралдаа биеэ авч явах хэвийн байдал нь ямар байсныг харснаар эхлэх болно. Энэ нь бидэнд түүний амьдралын зарчим, зорилгын талаар түүнчлэн түүний зан чанар болон эрэл хайгуулын талаар хэлэх болно. Одоо Иов 1:3-ын хамгийн сүүлчийн үгийг уншицгаая: "Энэ хүн дорнын бүх хүмүүсийн хамгийн агуу нь байсан юм." Эдгээр үг юу хэлж байна вэ гэхээр Иовын байр суурь, нэр хүнд маш өндөр байсан бөгөөд хэдийгээр тэр өөрийн элбэг дэлбэг эд хөрөнгийн улмаас эсвэл тэр төгс, шулуун шударга агаад Бурханаас эмээж, муугаас зайлдаг учраас дорнын бүх хүний дундаас хамгийн агуу нь байсан эсэхийг бидэнд хэлээгүй ч гэсэн ерөнхийдөө Иовын байр суурь, нэр хүнд нь ихэд өндрөөр үнэлэгддэг гэдгийг бид мэднэ. Библид бичигдсэнээр, Иовын талаарх хүмүүсийн анхны сэтгэгдэл нь, Иов төгс байсан, тэр Бурханаас эмээж муугаас зайлсан, тэр асар их баялаг, хүндтэй байр суурийг эзэмшсэн байсан гэдэг. Тийм орчинд, тийм нөхцөл дор амьдарч байгаа жирийн хүний хувьд Иовын хоол хүнс, амьдралын чанар, түүний хувийн амьдралын янз бүрийн талууд нь ихэнх хүмүүсийн анхаарлын төвд байж болох юм, тиймээс бид бичээсийг үргэлжлүүлэн унших ёстой: Түүний хөвгүүд явж, өдөр бүр байшиндаа найрлаж байсан тул гурван эгчийгээ тэдэнтэй хамт хооллооч хэмээн дуудуулав. Тэдний найрлах өдрүүд өнгөрөхөд Иов гарч, тэднийг адислан, өглөө эртлэн босож, тэдний тоогоор галын тахил өргөв: Иов: –“Хөвгүүд минь нүгэл үйлдэж, Бурханыг зүрх сэтгэлдээ хараасан байж болох юм” гээд үргэлж үйлддэг (Иов 1:4-5). Энэ ишлэл бидэнд хоёр зүйлийг хэлж байна: Эхнийх нь Иовын хөвгүүд, охид үргэлж найрлаж, идэж, ууж байсан; хоёр дахь нь Иов үргэлж тэдний төлөө санаа зовж, тэд нүгэл үйлдэж, сэтгэлдээ Бурханыг хараасан байж магадгүй гэдгээс айж байнга шатаалт тахил өргөдөг байсан. Энд хоёр өөр төрлийн хүмүүсийн амьдралыг дүрсэлсэн. Нэгдүгээрт Иовын хөвгүүд, охид хангалуун байдлынхаа улмаас дандаа найрлаж байсан, тэд хэтэрхий үрэлгэн амьдарсан, тэд ханатлаа дарс ууж, хооллож, материаллаг эд хөрөнгөнөөс бий болсон өндөр чанарын амьдралыг эдэлж байсан. Ийм амьдралаар амьдарснаар тэд үргэлж нүгэл үйлдэж, Бурханыг гомдоох нь гарцаагүй байсан – гэсэн ч тэд үүний үр дүнд өөрсдийгөө ариусгаагүй эсвэл шатаалт тахил өргөөгүй. Тэдний зүрх сэтгэлд Бурханы зай байгаагүй, тэд Бурханы нигүүлслийг бодож үзээгүй, Бурханыг гомдоохоос эмээгээгүй, тэр ч бүү хэл тэд зүрх сэтгэлдээ Бурханыг орхихоос эмээгээгүй гэдгийг чи харж болно. Мэдээж бидний анхаарал хандуулах зүйл бол Иовын хүүхдүүд биш харин тэдгээр зүйлтэй тулгарахдаа Иов юу хийсэн нь юм; энэ нь ишлэлд дүрслэгдсэн бусад зүйл бөгөөд энэ нь Иовын өдөр тутмын амьдрал, түүний хүн чанарын мөн чанарыг агуулдаг. Библид Иовын хөвгүүд, охидын найр наадмын талаар дүрслэхдээ Иовыг дурдаагүй байдаг; зөвхөн түүний хөвгүүд, охид дандаа хамт идэж, ууж байсан л гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл, тэр найр наадам хийгээгүй, мөн хөвгүүд, охидоо үрэлгэнээр идэхэд нь оролцоогүй. Хэдий баян чинээлэг, их эд хөрөнгө, зарц нартай байсан ч гэсэн Иовын амьдрал тансаг байгаагүй. Тэр өөрийн дээд зэргийн амьдрах орчинд хууртагдаагүй, махан биеийн зугаа цэнгэлд шунаагүй эсвэл өөрийн эд баялгийн улмаас шатаалт тахил өргөхөө мартаагүй, тэр ч байтугай энэ нь өөрийн зүрх сэтгэл дэх Бурханаас аажмаар зайлсхийхэд түүнийг хүргээгүй. Харваас Иовын амьдралын хэв маяг сахилга баттай байсан бөгөөд шунахай эсвэл амьдрах чин хүсэлтэй байгаагүй, мөн Бурхан түүнийг ерөөсний улмаас тэр амьдралын чанарт анхаарлаа төвлөрүүлээгүй. Үүний оронд тэр Бурханы өмнө даруухан, намбалаг, болгоомжтой, хянуур байж, байнга Бурханы нигүүлсэл болон ерөөлийг бодож, үргэлж Бурханаас эмээж байсан юм. Өдөр тутмын амьдралдаа Иов хөвгүүд, охидынхоо төлөө шатаалт тахил өргөхийн тулд эртлэн босдог байв. Өөрөөр хэлбэл, Иов зөвхөн өөрөө Бурханаас эмээгээд зогсохгүй, мөн хүүхдүүд нь түүний адилаар Бурханаас эмээж, Бурханы эсрэг нүгэл үйлдэхгүй байгаасай гэж хүсдэг байсан юм. Иовын эд баялаг түүний зүрх сэтгэлд ямар ч зай эзлээгүй, бас энэ нь Бурханы эзэлсэн байр суурийг орлоогүй; өөрийнхөө төлөө эсвэл хүүхдүүдийнхээ төлөө ч байсан Иовын хийдэг өдөр тутмын үйлдэл нь Бурханаас эмээж, муугаас зайлахтай холбоотой байв. Ехова Бурханаас эмээх байдал нь түүний яриагаар зогсоогүй, харин үйлдэлд нь хэрэгжиж, түүний өдөр тутмын амьдралын хэсэг нэг бүрт тусгагдаж байсан. Иовын биеэ авч явах бодит байдал нь, тэр шударга байсан бөгөөд шударга ёс болоод эерэг бүхнийг хайрлах мөн чанарыг эзэмшсэн байсан гэдгийг бидэнд харуулдаг. Иов ихэвчлэн өөрийн хөвгүүд, охидыг илгээж, ариусгаж байсан гэдэг нь тэр хүүхдүүдийнхээ зан аашийг сайшаан, зөвшөөрөөгүй гэсэн үг; үүний оронд өөрийн зүрх сэтгэлдээ тэр тэдний зан аашинд урам хугарч, тэднийг буруушааж байсан юм. Түүний хөвгүүд, охидын зан ааш нь Ехова Бурханд таатай байгаагүй гэж тэр дүгнэсэн, тиймээс тэр тэднийг Ехова Бурханы өмнө очиж, нүглээ улайхыг үргэлж хүсдэг байсан. Иовын үйлдэл нь, түүний хүн чанарын өөр нэг талыг бидэнд харуулдаг: тэр нүгэл үйлдэж, Бурханыг гомдоосон хүмүүстэй хэзээ ч хамт алхаагүй, харин тэднээс зайлсхийж, нүүр буруулж байсан. Хэдийгээр эдгээр хүмүүс түүний хөвгүүд, охид байсан ч гэсэн, тэд өөрийнх нь цусан төрөл байсан учраас тэр өөрийн зарчмаа хаяагүй, мөн өөрийн уян сэтгэлийн улмаас тэдний нүглийг өөгшүүлээгүй. Үүний оронд тэр, тэднээс улайж, Ехова Бурханы өршөөлийг олж авахыг шаардсан ба өөрсдийн шунахай зугаа цэнгэлийн төлөө Бурханыг орхихгүй байхыг тэдэнд анхааруулж байсан. Иовын бусдад хэрхэн ханддаг зарчим нь Бурханаас эмээх болон муугаас зайлах түүний зарчимтай салшгүй холбоотой. Тэр Бурханаар хүлээн зөвшөөрөгдсөн зүйлсийг хайрласан бөгөөд Бурханыг няцаасан зүйлийг жигшсэн, тэр зүрх сэтгэлдээ Бурханаас эмээдэг хүмүүсийг хайрласан ба мууг үйлдэж эсвэл Бурханы эсрэг нүгэл үйлдсэн хүмүүсийг жигшсэн билээ. Ийм хайр болон жигшлийг өөрийн өдөр тутмын амьдралдаа батлан харуулж байсан ба Бурханы нүдээр харсан хамгийн зөв шударга байдал байсан юм. Мэдээж, энэ нь Иовын өдөр тутамдаа бусадтай харилцдаг жинхэнэ хүн чанарын илэрхийлэл болон амьдран харуулалт байсан юм гэдгийг бид мөн мэдэх ёстой.
Шалгалтын үеийн Иовын хүн чанарын илрэл (Шалгалтын үе дэх Иовын төгс, зөв шударга байдал, Бурханаас эмээх болон муугаас зайлах байдлыг ойлгох нь)
Бидний дээр хуваалцсан зүйл нь шалгалтаас өмнө өөрийн өдөр тутмын амьдралдаа харуулж байсан Иовын хүн чанарын олон янзын талууд юм. Эдгээр олон янзын илэрхийлэл нь ямар ч эргэлзээгүйгээр Иовын зөв шударга байдал, Бурханаас эмээж, муугаас зайлах байдлын талаарх анхны мэдээлэл, ойлголтоор хангаж, анхны нотолгоогоор аяндаа хангадаг. Яагаад Би “анхны” гэж хэлсний шалтгаан нь ихэнх хүмүүс одоо ч гэсэн Иовын зан чанар болон түүний Бурханд дуулгавартай байж, Түүнээс эмээх замыг эрж хайсан түвшний талаар үнэн зөв ойлголтгүй байдаг. Өөрөөр хэлбэл, Иовын талаарх ихэнх хүмүүсийн ойлголт нь Библи дэх түүний хэлсэн “Ехова өгч, Ехова буцаан авна; Еховагийн нэр алдаршсан байх ёстой” мөн “Бид Бурханы гарт сайныг хүлээн авч, мууг хүлээн авахгүй байх гэж үү?” хэмээх үгнээс үүссэн түүний талаарх таатай сэтгэгдлээс цааш хэтэрдэггүй. Тиймээс бидний хувьд Бурханы шалгалтыг хүлээж авч байхдаа Иов өөрийн хүн чанарыг хэрхэн амьдран харуулсныг ойлгох хэрэгтэй юм; ийм байдлаар Иовын жинхэнэ хүн чанар нь бүх хүнд бүхэлдээ харагдах юм.
Түүний эд хөрөнгө хулгайлагдаж, хөвгүүд, охид нь амиа алдаж, зарц нар нь алуулсан гэдгийг сонсох үедээ Иов дараах хариу үйлдлийг хийсэн: Дараа нь Иов босож, нөмрөгөө урж, үсээ хусаж, газарт унаж мөргөв (Иов 1:20). Эдгээр үгс нь бидэнд нэгэн баримтыг хэлж байгаа юм: Энэ мэдээг сонссоны дараа Иов цочролд ороогүй, тэр уйлаагүй, эсвэл түүнд энэ мэдээг дуулгасан зарц нараа буруутгаагүй, тэр ч бүү хэл яагаад, юунаас болоод гэдгийг мөрдөж, батлахын тулд гэмт хэрэг болсон газрыг шалгаж, яг юу тохиолдсоныг олж мэдээгүй. Тэр өөрийн эд хөрөнгөө алдсандаа ямар ч шаналал эсвэл харууслыг харуулаагүй, мөн тэр өөрийн хүүхдүүдээ, өөрийн хайртай хүмүүсээ алдсаны улмаас нулимс урсган уйлаагүй. Эсрэгээрээ тэр нөмрөгөө урж, толгойн үсээ хусан газар унаж шүтэн мөргөсөн. Иовын үйлдлүүд ямар ч энгийн хүмүүсийнхээс өөр байсан. Тэдгээр нь олон хүмүүсийг будилуулж, "хүйтэн цустайгийнх нь" төлөө Иовыг зүрх сэтгэлдээ буруутгахад тэднийг хүргэсэн. Өөрсдийн эд хөрөнгийг гэнэт алдах үедээ энгийн хүмүүс, уй гашууд дарагдаж эсвэл цөхөрсөн мэт харагддаг – эсвэл зарим хүмүүсийн хувьд тэд бүр сэтгэлийн гүн хямралд ч орж магад байдаг. Яагаад гэвэл тэдний зүрх сэтгэлд эд хөрөнгө нь насан туршийнх нь хичээл чармайлтыг төлөөлдөг, үүнээс тэдний амьд үлдэх нь хамаардаг, энэ нь тэдний үргэлжлүүлэн амьдрах итгэл найдвар болдог; өөрсдийн эд хөрөнгөө алдана гэдэг нь тэдний хичээл чармайлт хий дэмий болж, тэдэнд найдвар үгүй болж, бүр тэдэнд ирээдүй ч байхгүй болно гэсэн үг байдаг. Энэ бол ямар ч жирийн хүний ​​өөрийн өмч хөрөнгөнд хандах хандлага болоод тэдний үүнтэй харилцах ойр дотно харилцаа юм, мөн энэ нь хүмүүсийн нүдэнд харагддаг эд хөрөнгөний ач холбогдол юм. Тиймээс хүмүүсийн асар олонх нь Иов өөрийн хөрөнгөө алдсандаа[b] тайван хандсаныг хараад төөрөлдсөн. Өнөөдөр бид Иовын зүрх сэтгэлд яг юу болж байсныг тайлбарласнаар эдгээр бүх хүмүүсийн төөрөгдлийг арилгах болно.
Эрүүл ухаанаар бодвол, тийм элбэг дэлбэг хөрөнгийг Бурханаас авсан учраас, эдгээр хөрөнгийг алдсандаа Иов Бурханы өмнө ичих ёстой, учир нь тэр тэдгээрийг харж хандаж, анхаарал тавьж чадаагүй, Бурханы түүнд өгсөн хөрөнгийг тэр хадгалж чадаагүй билээ. Тиймээс өмч хөрөнгө нь хулгайлагдсан гэдгийг сонсоод түүний анхны хариу үйлдэл нь хэрэг болсон газарт очиж, алга болсон бүхнийг бүртгэж,[c] дараа нь Бурханд улайх ёстой байсан, тэгснээр тэр Бурханы ерөөлийг дахин нэг удаа хүртэж болох байсан юм. Гэсэн хэдий ч Иов үүнийг хийгээгүй – түүнд ингэж хийгээгүй хувийн шалтгаан байсан билээ. Түүний эзэмшдэг бүхнийг Бурхан түүнд хайрласан бөгөөд өөрийнх нь ажил хөдөлмөрөөс бий болоогүй гэж Иов зүрх сэтгэлдээ гүнээ итгэдэг байсан. Тиймээс тэр эдгээр ерөөлийг хөрөнгөжих зүйл гэж үзээгүй, харин хамаг хүчээрээ хичээх замыг баримтлахыг өөрийн амьдралын зарчим гэж үзсэн. Тэр Бурханы ерөөлийг эрхэмлэн дээдэлж, тэдгээрт талархдаг байсан, гэхдээ тэр үүнд сэтгэл татагдаагүй мөн илүү их ерөөлийг ч эрэлхийлээгүй. Энэ нь өмч хөрөнгөний талаарх түүний хандлага байв. Тэр ерөөлийг олж авахын тулд юу ч хийгээгүй, мөн Бурханы ерөөлөөр дутах вий эсвэл алдах вий гэдэгт санаа зовж, шаналаагүй; Бурханы ерөөлийг хүртсэндээ тэр замбараагүй, ухаангүй ихээр баярлаагүй, мөн Бурханы замыг үл тоогоогүй эсвэл өөрийн эдэлсэн ерөөлийн улмаас Бурханы нигүүлслийг ч мартаагүй юм. Өөрийн эд хөрөнгөний талаарх Иовын хандлага хүмүүст түүний жинхэнэ хүн чанарыг илчилдэг: Нэгдүгээрт, Иов шунахай хүн байгаагүй ба материаллаг амьдралдаа ихийг шаарддаггүй байсан. Хоёрдугаарт, Бурхан түүнд байгаа бүхнийг авах болно гэдгээс Иов хэзээ ч айж эсвэл санаа зовж байгаагүй, энэ нь зүрх сэтгэлдээ Бурханд дуулгавартай байх түүний хандлага байсан; өөрөөр хэлбэл Бурхан хэзээ, хэрхэн түүнээс авах бол гэдэг талаар түүнд ямар ч шаардлага эсвэл гомдол байгаагүй ба яагаад гэдэг шалтгааныг ч асуугаагүй, харин зөвхөн Бурханы зохицуулалтанд дуулгавартай байхыг зорьсон. Гуравдугаарт, түүний хөрөнгө өөрийнх нь хөдөлмөрөөс бий болсон гэж тэр хэзээ ч итгээгүй, харин тэдгээр нь Бурханаас түүнд хайрлагдсан юм. Энэ нь Иовын Бурханд итгэх итгэл, түүний итгэл үнэмшлийн илрэл байсан. Иовын хүн чанар болон түүний өдөр тутмын жинхэнэ эрэл хайгуул нь түүний талаарх энэ гурван зүйлийн дүгнэлтээр тодорхой болсон уу? Иовын хүн чанар болон эрэл хайгуул нь, өөрийн эд хөрөнгөө алдах үедээ тэр тайвнаар биеэ авч явсантай салшгүй холбоотой байдаг. Өөрийн өдөр тутмын эрэл хайгуулын улмаас л Иов Бурханы шалгалтуудын үед, “Ехова өгч, Ехова буцаан авна; Еховагийн нэр алдаршсан байх ёстой” гэж хэлэх биеийн хэмжээ болон итгэл үнэмшилтэй байсан билээ. Эдгээр үгийг нэг шөнийн дотор олж аваагүй мөн тэдгээр нь Иовын толгойд гэнэтхэн орж ирээгүй. Тэдгээр нь олон жилийн амьдралыг туулахдаа түүний харж, олж авсан зүйл байсан. Зөвхөн Бурханы ерөөлийг эрж хайдаг, байгаа зүйлийг нь Бурхан авна гэж айдаг, үүнийг үзэн ядаж, гомдоллодог бүх хүмүүстэй харьцуулбал Иовын дуулгавартай байдал нь маш бодит биш гэж үү? Бурхан байдаг гэдэгт итгэдэг боловч Бурхан бүх зүйлийг удирддаг гэдэгт хэзээ ч итгэдэггүй хүмүүстэй харьцуулбал Иов агуу үнэнч, зөв шударга байдлыг эзэмшээгүй байна гэж үү?
  Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно. 

No comments:

Post a Comment