2018-01-25

Иовын гэрчлэлээр хойч үеийнхэнд өгөгдсөн анхааруулга болон гэгээрэл

Иовын гэрчлэлээр хойч үеийнхэнд өгөгдсөн анхааруулга болон гэгээрэл

Бурхан хэн нэгнийг бүрмөсөн олж авдаг үйл явцыг ойлгохын зэрэгцээ хүмүүс мөн Бурхан Иовыг Сатанд шилжүүлэн өгсний зорилго болон ач холбогдлыг ойлгох болно. Хүмүүс Иовын зовлон шаналалд цаашид зовнихгүй бөгөөд үүний ач холбогдлын талаар шинэ үнэлэлттэй болох юм. Тэд Иовынхтай адил сорилтыг туулах эсэхэд цаашид санаа зовохгүй бөгөөд Бурханы шалгалт ирэхийг цаашид эсэргүүцэж, голохгүй. Иовын итгэл, дуулгавартай байдал болон Сатаныг ялан дийлэх түүний гэрчлэл нь хүмүүст асар их тус дэм, зоригжуулалтын эх сурвалж болсон билээ. Иовоос тэд өөрсдийн авралын найдварыг олж хардаг, мөн итгэл, дуулгавартай байдал болон Бурханаас эмээх байдлаар дамжуулан Сатаныг ялж, Сатаныг ноёлох нь бүрэн боломжтой юм гэдгийг хардаг. Бурханы дээд эрх болон зохицуулалтыг үг дуугүй хүлээн зөвшөөрч, бүх зүйлээ алдсаны дараа ч Бурханыг орхихгүй гэсэн шийдвэр, итгэлтэй байгаа цагт тэд Сатанд ичгүүр авчирч, ялж чадах бөгөөд Сатаныг сандаргаж, зугатаалгахын тулд тэд амиа алдах байсан ч хамаагүй зөвхөн өөрсдийн гэрчлэлдээ бат зогсох шийдвэр болон тэвчээрийг эзэмших хэрэгтэй гэдгийг тэд хардаг. Иовын гэрчлэл нь хойч үеийнхэнд өгөх анхааруулга бөгөөд хэрвээ тэд Сатаныг ялахгүй юм бол тэд хэзээ ч Сатаны буруушаалт болон хөндлөнгийн оролцооноос өөрсдийгөө салгаж чадахгүй мөн тэд хэзээ ч Сатаны хүчирхийлэл, дайралтаас зугатаж чадахгүй гэдгийг энэхүү анхааруулга тэдэнд хэлдэг билээ. Иовын гэрчлэл хойч үеийг гэгээрүүлсэн юм. Энэ гэгээрэл нь хүмүүст, тэд зөвхөн төгс, зөв шударга л бол Бурханаас эмээж муугаас зайлж чадна гэдгийг сургадаг; тэд зөвхөн Бурханаас эмээж, муугаас зайлж чадах л юм бол Бурханд хүчтэй, хангинасан гэрчлэл хийж чадна гэдгийг энэ нь тэдэнд сургадаг; тэд зөвхөн Бурханд хүчтэй, хангинасан гэрчлэл хийж чадах л юм бол хэзээ ч Сатанаар хянагдахгүй бөгөөд Бурханы удирдамж, хамгаалалтын дор амьдарна–зөвхөн тэр үед л тэд үнэхээр аврагдах юм. Иовын зан чанар, түүний амьдралын эрэл хайгуулыг авралыг эрж хайдаг хүн бүр дуурайх ёстой. Бүхий л амьдралынхаа туршид түүний амьдран харуулсан зүйл болон шалгалтуудын үеэр биеэ авч явсан байдал нь Бурханаас эмээж, муугаас зайлах замыг эрж хайдаг тэдгээр бүх хүмүүсийн хувьд үнэт эрдэнэс билээ.

Иовын гэрчлэл Бурханд тайтгарлыг авчирсан
Хэрвээ одоо Би та нарт Иов бол хайр татам хүн байсан гэж хэлбэл, та нар энэ үгний утга учрыг үнэлж чадахгүй байж магад бөгөөд Би яагаад энэ бүх зүйлийг хэлсний ар дахь санааг ухаарч чадахгүй байж болох юм; гэхдээ та нар Иовынхтэй адил эсвэл төстэй шалгалтуудыг туулах тэр өдрөө хүртэл хүлээ, Сатаныг ноёлж, шалгалтуудын дунд Бурханд гэрчлэл хийхийн тулд бэрхшээл амсах үедээ, та нарт зориулж Бурханы бэлтгэсэн шалгалтуудыг туулах үедээ, та нар бүх зүйлээ зориулж, доромжлол, бэрхшээлийг тэвчих үедээ л – Миний ярьсан эдгээр үгний утга учрыг үнэлж чадах болно. Тэр үед, чи Иовоос хамаагүй дор гэдгээ мэдрэх болно, чи Иов ямар хайр татам байсныг, түүнийг дуурайх нь ямар үнэ цэнэтэйг мэдрэх болно; тэр цаг ирэх үед Иовын хэлсэн тэдгээр сонгодог үгнүүд нь тэр үед амьдарч байсан ялзруулагдсан хүнд ямар чухал байсныг чи ухаарах болно, мөн Иовын хийсэн зүйлийг хийх нь өнөөгийн хүмүүст хэчнээн хэцүү болохыг чи ухаарах болно. Энэ нь хэцүү юм гэдгийг мэдрэх үедээ чи Бурханы зүрх сэтгэл хэчнээн их түгшиж, санаа зовж байсныг үнэлэх болно, тийм хүмүүсийг олж авахын тулд Бурханы төлсөн төлөөс ямар өндөр болохыг мөн хүн төрөлхтний төлөө Бурханы хийсэн, зарцуулсан зүйл хэчнээн эрхэм болохыг чи үнэлэх болно. Одоо та нар эдгээр үгийг сонссон болохоор, Иовын талаарх үнэн зөв ойлголт, алдаагүй үнэлгээ та нарт байна уу? Та нарын нүдээр, Иов үнэхээр Бурханаас эмээж муугаас зайлдаг төгс, зөв шударга хүн байсан уу? Ихэнх хүмүүс мэдээж Тийм гэж хэлнэ гэдэгт Би итгэж байна. Учир нь, Иовын үйлдэж, илчилж байсан зүйлсийн баримтыг ямар ч хүн эсвэл Сатан үгүйсгэж чадахгүй билээ. Тэдгээр нь Иов Сатаныг ялсны хамгийн хүчтэй нотолгоо юм. Энэ нотолгоог Иов бий болгосон бөгөөд Бурханы хүлээн авсан анхны гэрчлэл байсан. Тиймээс Иов Сатаны сорилтыг ялж, Бурханд гэрчлэл хийхэд Бурхан Иовоос найдвар олж харсан ба Түүний зүрх сэтгэлийг Иов тайтгаруулсан. Бүтээлийн цагаас Иовыг хүртэл, тайтгарал гэж юу байдгийг, хүнээр тайтгаруулагдах нь юу гэсэн үг болохыг Бурхан анх удаа үнэхээр мэдэрсэн үе нь энэ байсан бөгөөд энэ нь Тэр, Өөрийнх нь төлөөх жинхэнэ гэрчлэлийг харж, олж авсан анхны удаа байсан юм.
Иовын гэрчлэл болон Иовын олон янзын талуудын баримтуудыг сонсоод ихэнх хүмүүс өөрсдийнхөө урд байгаа замын талаар төлөвлөгөөтэй байх болно гэдэгт Би итгэж байна. Иймээс айдас, түгшүүрээр дүүрэн ихэнх хүмүүс аажмаар бие, сэтгэлийн аль алины хувьд амарч, бага багаар тайвшралыг мэдрэх болно гэдэгт Би мөн итгэж байна...
Доорх ишлэлүүд нь мөн Иовын талаарх мэдээлэл юм. Үргэлжлүүлэн уншицгаая.
  Зүүний АянгаТөгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно. 

No comments:

Post a Comment