Иовын туулсан зовлон зүдгүүр нь Бурханы илгээсэн тэнгэрэлчүүдийн ажил байгаагүй, мөн энэ нь Бурханы өөрийн гараар ч хийгдээгүй. Үүний оронд энэ нь Бурханы дайсан Сатанаар биечлэн хийгдсэн юм. Үүний үр дүнд, Иовын туулсан зовлон зүдгүүрийн түвшин нь маш гүнзгий байсан. Гэсэн ч энэ мөчид Иов өөрийн зүрх сэтгэл дэх Бурханы талаарх өдөр тутмын мэдлэг, өөрийн өдөр тутмын үйлдлийн зарчим болон Бурханд хандах өөрийн хандлагыг юу ч үлдээлгүйгээр батлан харуулсан – энэ нь үнэн юм. Хэрвээ Иов уруу татагдаагүй байсан бол, хэрвээ Бурхан Иовд шалгалтуудыг авчраагүй байсан бол, Иовыг “Ехова өгч, Ехова буцаан авна; Еховагийн нэр алдаршсан байх ёстой” хэмээн хэлэх үед, Иов бол хоёр нүүр гаргагч гэж чи хэлэх байсан; Бурхан түүнд маш их эд хөрөнгийг өгсөн, иймээс тэр Еховагийн нэрийг алдаршуулж байсан. Хэрвээ шалгалтад өртөхөөсөө өмнө Иов, “Бид Бурханы гарт сайныг хүлээн авч, мууг хүлээн авахгүй байх гэж үү?” гэж хэлсэн бол чи, Иов хэтрүүлэн ярьж байгаа ба нэгэнт тэр Бурханы гараар байнга ерөөгдсөн учраас тэр Бурханы нэрийг орхихгүй гэж хэлэх байсан. Хэрвээ Бурхан түүнд гай гамшиг авчирсан бол тэр гарцаагүй Бурханы нэрийг орхих байсан. Гэсэн ч Иов, хэний ч хүсэхгүй эсвэл харахыг ч хүсэхгүй эсвэл тэдэнд тохиолдохыг хүсэхгүй, тэдэнд тохиолдох вий гэдгээс хүмүүсийн айдаг тийм нөхцөл байдалд, бүр Бурхан ч харж тэвчихгүй нөхцөл байдалд байгаагаа мэдсэн ч гэсэн Иов өөрийн шулуун шударга байдлаа хадгалсаар байж чадсан: “Ехова өгч, Ехова буцаан авна; Еховагийн нэр алдаршсан байх ёстой” мөн “Бид Бурханы гарт сайныг хүлээн авч, мууг хүлээн авахгүй байх гэж үү?” Иовын биеэ авч явах байдалтай тулгараад, аялгуут үгсийг ярих дуртай хүмүүс болон бичиг үсэг, номлолуудыг ярих дуртай хүмүүс хэлэх үггүй болж орхисон. Бурханы нэрийг зөвхөн үг яриагаараа л магтдаг боловч Бурханы шалгалтуудыг хэзээ ч хүлээн зөвшөөрөөгүй хүмүүс нь Иовын хатуу баримталж байсан шулуун шударга зангаар яллагдах ба, хүн Бурханы замыг хатуу баримталж чадна гэж хэзээ ч итгэж байгаагүй хүмүүс нь Иовын гэрчлэлээр шүүгдэнэ. Эдгээр шалгалтуудын үеийн Иовын биеэ авч явах байдал болон түүний хэлсэн үгтэй тулгараад зарим хүмүүс төөрөлдөх болно, зарим нь атаархах болно, зарим нь эргэлзэх болно, мөн зарим нь бүр хайхрамжгүй харагдах ба Иовын гэрчлэлийг үл тооно, учир нь тэд шалгалтуудын үеэр Иовд тохиолдсон тарчлаан шаналлыг харж, Иовын хэлсэн үгсийг уншаад зогсохгүй мөн түүнчлэн шалгалт ирэх үеийн Иовын итгэл эвдсэн “сул талыг” мөн хардаг. Энэ “сул тал” нь Иовын төгс байдлын өө сэв, Бурханы нүдээр төгс харагддаг хүний дутагдал юм гэж тэд итгэдэг. Өөрөөр хэлбэл, төгс хүмүүс нь өө сэвгүй, ямар ч хир толбогүй, тэдэнд ямар ч дутагдал байхгүй, ямар ч өвдөлтийг мэддэггүй, тэд хэзээ ч уйтгарладаггүй эсвэл гутардаггүй бөгөөд үзэн яддаггүй эсвэл гадаад талдаа ямар ч хурц зан аашгүй байдаг гэж итгэдэг байсан; үүний үр дүнд хүмүүсийн асар олонх нь Иов үнэхээр төгс байсан гэдэгт итгэдэггүй. Шалгалтын үеэр гаргасан түүний зан аашийн ихэнхийг хүмүүс зөвтгөдөггүй. Жишээлбэл: Иов өөрийн эд хөрөнгө, үр хүүхдээ алдах үедээ хүмүүсийн төсөөлж байсан шигээр нулимсаа урсгаагүй юм. Түүний "ёс бус байдал" нь, хүмүүс түүнийг хүйтэн хөндий гэж бодоход хүргэсэн, учир нь түүнд ямар ч нулимс эсвэл гэр бүлээ гэсэн хайр байгаагүй. Энэ нь Иовын бусдад анх төрүүлсэн муу сэтгэгдэл юм. Үүний дараах түүний зан ааш бүр ч илүү амаргүй болохыг тэд харсан: "Нөмрөгөө урж" гэдгийг хүмүүс Бурханыг үл хүндэлсэн гэж тайлбарласан бөгөөд "толгойн үсээ хусуулсан" нь Иовын Бурханы эсрэг үйлдсэн эсэргүүцэл, доромжлол гэсэн үг хэмээн буруугаар итгэсэн. "Ехова өгч, Ехова буцаан авна; Еховагийн нэр алдаршсан байх ёстой" хэмээх Иовын үгнээс гадна, Иовын Бурханаар магтагдсан зөв шударга байдлын юуг ч хүмүүс олж хараагүй ба тиймээс тэдний ихэнхийн Иовын талаарх үнэлгээ нь үл ойлголцол, эндүүрэл, эргэлзээ, буруушаалт болон зөвхөн онолын зөвшөөрлөөс өөрцгүй байсан. Иов бол өөлөх өөгүй, зөв шударга хүн агаад Бурханаас эмээж, нүглээс зайлсан хүн гэсэн Ехова Бурханы үгийг тэдний хэн нь ч үнэхээр ойлгож, үнэлж чадаагүй.
Иовын талаарх өөрсдийн дээрх сэтгэгдэл дээр тулгуурлан хүмүүс түүний зөв шударга байдлын талаар улам их эргэлзээтэй болсон, учир нь Библид тэмдэглэгдсэн Иовын үйлдэл болон түүний биеэ авч явах байдал нь хүмүүсийн төсөөлсөн шигээр онцгой гайхалтай сэтгэл хөдлөм байгаагүй. Тэр ямар нэг агуу үйл хэрэг бүтээгээгүйгээр барахгүй тэр мөн үнс нурман дунд сууж байхдаа өөрийгөө маажих гэж ваарны хэлтэрхий авсан. Энэ үйлдэл нь мөн хүмүүсийг гайхшруулсан ба тэднийг эргэлзэж – бүр үгүйсгэхэд – хүргэсэн, учир нь өөрийгөө маажиж байх зуураа Иов Бурханд залбираагүй эсвэл Бурханд амлаагүй; цаашлаад тэр шаналлын нулимс ч урсгаж харагдаагүй. Энэ үед, хүмүүс Иовын өөр юу ч биш зөвхөн сул талыг харсан бөгөөд тиймээс тэд Иовын "Бид Бурханы гарт сайныг хүлээн авч, мууг хүлээн авахгүй байх гэж үү?" гэж хэлэхийг сонссон ч гэсэн тэдний сэтгэл огт хөдлөөгүй эсвэл эргэлзсээр байсан ба түүний үгнээс Иовын зөв шударга байдлыг мөн л олж харж чадаагүй. Өөрийн шалгалтын тарчлаан шаналлын үеэр Иовын хүмүүст төрүүлсэн анхны сэтгэгдэл нь, тэр бялдууч ч биш мөн их зантай ч биш байсан. Түүний зүрх сэтгэлийн гүнд явагдсан, түүний зан аашийн ар дахь түүхийг хүмүүс хараагүй, мөн тэд түүний зүрх сэтгэл дэх Бурханаас эмээх байдлыг эсвэл муугаас зайлах замын зарчмыг баримталж байгааг нь ч хараагүй. Түүний уужуу тайван байдал нь хүмүүсийг, түүний төгс байдал болон зөв шударга байдал нь хоосон үг, түүний Бурханаас эмээх байдал нь ердөө л цуу яриа юм байна гэж бодоход хүргэсэн; түүний гадаад талдаа илчлэн харуулсан “сул тал” нь тэдэнд гүн гүнзгий сэтгэгдэл үлдээж, тэдэнд Бурханы өөлөх өөгүй, зөв шударга гэж тодорхойлсон хүнд хандах “шинэ өнцөг”, бүр “шинэ ойлголтыг” өгсөн юм. Иов амаа нээж, өөрийн төрсөн өдрөө хараах үед тэрхүү “шинэ өнцөг” болон “шинэ ойлголт” нь батлагдсан байна.
Хэдийгээр түүний туулсан зовлон шаналлын түвшин нь ямар ч хүн төсөөлөхийн аргагүй, ойлгохын аргагүй байсан ч гэсэн тэр ямар ч тэрслүү үг хэлээгүй харин зөвхөн өөрийн арга барилаараа биеийнхээ өвдөлтийг багасгасан юм. Библид бичигдсэнээр, тэр ингэж хэлсэн: Сөнөг, төрсөн өдөр минь, Хүү мэндэлнэ гэсэн шөнө ч сөнөг (Иов 3:3). Магадгүй, хэн ч эдгээр үгсийг чухал гэж үзээгүй байх, магадгүй тэдгээр үгэнд анхаарал хандуулсан хүмүүс ч байсан байх. Та нарын бодлоор, эдгээр үг нь Иов Бурханыг эсэргүүцсэн гэсэн утгатай юу? Тэдгээр нь Бурханы эсрэг гомдол уу? Та нарын ихэнх нь Иовын хэлсэн эдгээр үгийн талаар тодорхой бодол санаатай байгаа бөгөөд хэрвээ Иов төгс, зөв шударга байсан юм бол тэр ямар нэгэн сул тал эсвэл уй гашууг харуулах ёсгүй, харин ч Сатанаас ирсэн аливаа дайралттай эерэгээр нүүр тулж, бүр Сатаны сорилтын урдаас инээмсэглэх учиртай байсан гэж итгэдэг гэдгийг Би мэднэ. Түүний биед Сатаны учруулсан ямар ч тарчлалд өчүүхэн төдий ч хариу үйлдэл үзүүлэх ёсгүй байсан, мөн зүрх сэтгэлийнхээ доторх аливаа сэтгэл хөдлөлөөс урвах ёсгүй байсан. Тэр ч бүү хэл тэр, энэ шалгалтуудыг бүр илүү хэрцгий болгохыг Бурханаас хүсэх ёстой байсан юм. Энэ нь үнэхээр Бурханаас эмээж, муугаас зайлдаг, тууштай хүний харуулах, эзэмших ёстой зүйл. Энэ асар их шаналал тарчлалын дунд Иов өөрийн төрсөн өдрийг хараасан билээ. Тэр Бурханы талаар гомдоллоогүй, тэр ч бүү хэл түүнд Бурханыг эсэргүүцэх бодол өчүүхэн ч байгаагүй юм. Үүнийг хэлэх нь хийхээс илүү амархан, учир нь эрт үеэс өнөөг хүртэл хэн ч хэзээ ч тийм сорилтыг мэдрээгүй эсвэл Иовд тохиолдсон зүйлийг туулаагүй. Тэгвэл яагаад хэн ч, хэзээ ч Иовынхтай адил төрлийн сорилтонд өртөөгүй юм бэ? Яагаад гэвэл, Бурханы харж байгаагаар, хэн ч тийм үүрэг даалгаврыг үүрч чадахгүй, хэн ч Иов шиг хийж чадахгүй, цаашлаад тийм их зовлон шаналал тохиолдох үед Иовын хийсэн шигээр хэн ч өөрийн төрсөн өдрөө хараахаас гадна Бурханы нэрийг орхихгүйгээр Ехова Бурханы нэрийг үргэлжлүүлэн алдаршуулсаар байж чадахгүй. Хэн нэгэн хүн үүнийг хийж чадах уу? Бид Иовын талаар ингэж ярихдаа түүний зан аашийг бид сайшаан магтаж байна уу? Тэр бол зөв шударга, Бурханыг гэрчилж чадах хүн байсан ба Сатаныг гараараа толгойгоо бариад зугтахад хүргэх чадвартай байсан, ингэснээр Сатан дахин хэзээ ч Бурханы өмнө гарч ирж, түүнийг буруутгаж чадахгүй юм – иймд түүнийг сайшаан магтахад юу нь буруу гэж? Та нар Бурханаас илүү өндөр стандарттай байдаг байх нь уу? Та нар дээр шалгалтууд ирэх үед та нар Иовоос бүр илүү авирлаж чадна гэж үү? Иов Бурханаар магтуулсан – та нарт татгалзах зүйл юу байна вэ?
Анхны өгүүлэл линк: Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II
Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.
No comments:
Post a Comment