2018-01-08

Хэрвээ чиний Бурханд итгэх итгэл жинхэнэ бол чи Түүний халамжийг дандаа хүртэх болно


    Бурхан Ниневегийн хүмүүсийн эсрэг төлөвлөгөөгөө өөрчилсөн явдал нь ямар ч эргэлзээ эсвэл тодорхой бус байдал агуулаагүй. Чухамдаа энэ нь цэвэр уураас цэвэр хүлээцтэй байдал болон хувирсан явдал юм. Энэ бол Бурханы мөн чанарын жинхэнэ илчлэл билээ. Бурхан Өөрийн үйлдэлдээ хэзээ ч шийдэмгий бус байдаггүй эсвэл тээнэгэлздэггүй; Түүний үйлдлийн ар дахь зарчим болоод зорилго бүгд тодорхой, илэрхий, цэвэр ариун, өө сэвгүй, ямар ч заль, мэх ерөөс холилдоогүй байдаг. Өөрөөр хэлбэл, Бурханы мөн чанар ямар ч хар бараан эсвэл хорон мууг агуулдаггүй. Тэдний ёрын муу үйл хэрэг Түүний нүдэнд өртсөн учраас Бурхан Ниневе хотынхонд уурласан; тэр үед Түүний уур хилэн Түүний мөн чанараас үүдэн гарсан. Гэсэн хэдий ч, Бурханы уур хилэн алга болж, Тэр Өөрийн хүлээцтэй байдлыг дахин нэг удаа Ниневегийн хүмүүст хүртээх үед Түүний илчилсэн бүхэн нь мөн л Түүний мөн чанар байсан юм. Энэ бүх өөрчлөлт нь Бурханд хандах хүний хандлага өөрчлөгдсөний улмаас болсон. Энэ бүхий л хугацаанд Бурханы халдашгүй зан чанар өөрчлөгдөөгүй; Бурханы хүлээцтэй мөн чанар өөрчлөгдөөгүй; Бурханы хайрлаж, өршөөдөг мөн чанар ч өөрчлөгдөөгүй. Хүмүүс ёрын муу үйл үйлдэж, Бурханыг доромжлох үед Тэр Өөрийн уур хилэнг тэдэнд хүртээх болно. Хүмүүс үнэхээр гэмших үед, Бурханы зүрх сэтгэл өөрчлөгдөж, Түүний уур зогсох болно. Хүмүүс зөрүүдээр үргэлжлүүлэн Бурханыг эсэргүүцсээр байх үед Түүний хилэн намжихгүй; Түүний уур хилэн тэднийг сүйрэх хүртэл нь бага багаар дарамтлах болно. Энэ бол Бурханы зан чанарын мөн чанар юм. Бурхан уур хилэн эсвэл өршөөл энэрэл, өгөөмөр сэтгэлийг илэрхийлж байгаа эсэхээс үл хамааран хүний биеэ авч явах байдал, ааш зан, зүрх сэтгэлийн гүндээ Бурханд хандах хандлага нь Бурханы зан чанарын илчлэлээр дамжуулж юу илэрхийлэгдэхийг шийддэг. Хэрвээ Бурхан Өөрийн уур хилэнг нэг хүнд тасралтгүй учруулбал, энэ хүний зүрх сэтгэл гарцаагүй Бурханыг эсэргүүцэж байдаг. Тэр хэзээ ч үнэхээр гэмшиж, Бурханы өмнө толгой бөхийж эсвэл Бурханд итгэх жинхэнэ итгэлийг эзэмшиж байгаагүй учраас тэр хэзээ ч Бурханы өршөөл энэрэл, хүлээцтэй байдлыг хүртэж чадаагүй. Хэрвээ хүн дандаа Бурханы халамжийг хүлээн авч, дандаа Түүний өршөөл энэрэл, хүлээцтэй байдлыг хүртдэг бол энэ хүн гарцаагүй өөрийн зүрх сэтгэлдээ Бурханд үнэхээр итгэдэг бөгөөд түүний зүрх сэтгэл нь Бурханыг эсэргүүцдэггүй. Тэр Бурханы өмнө дандаа үнэхээр гэмшдэг; тиймээс Бурханы сахилга бат энэ хүн дээр дандаа буун ирж болох ч, Түүний уур хилэн буухгүй.
Энэхүү товч тайлбар нь Бурханы зүрх сэтгэлийг харж, Түүний мөн чанарын бодит байдлыг харж, Бурханыг уур болон Түүний зүрх сэтгэлийн өөрчлөлт нь ямар ч учир шалтгаангүй байдаггүй гэдгийг харах боломжийг хүмүүст олгодог. Бурханы уур хилэн болон Түүний хүлээцтэй байдал хэмээх Бурханы мөн чанарын хоёр талын хооронд асар том зай эсвэл том ялгаа оршиж байгаа мэт хүмүүст санагддаг, ууртай байх үедээ болон Өөрийн зүрх сэтгэлийг өөрчлөх үедээ Бурханы харуулсан эрс тэс ялгааг үл харгалзан, Ниневе хотынхны гэмшилд хандах Бурханы хандлага нь Бурханы жинхэнэ зан чанарын өөр нэг талыг харах боломжийг дахин нэг удаа хүмүүст олгосон. Бурханы зүрх сэтгэлийн өөрчлөлт нь хүн төрөлхтөнд дахин нэг удаа Бурханы өршөөл энэрэл, өгөөмөр сэтгэлийн үнэнийг харж, Бурханы мөн чанарын жинхэнэ илчлэлийг харах боломжийг үнэхээр олгосон юм. Хүн төрөлхтөн Бурханы өршөөл энэрэл, өгөөмөр сэтгэл нь домог биш, мөн хуурамч зүйл биш гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Учир нь тэр мөч дэх Бурханы мэдрэмж жинхэнэ байсан; Бурханы зүрх сэтгэлийн өөрчлөлт жинхэнэ байсан; Бурхан үнэхээр Өөрийн өршөөл энэрэл, хүлээцтэй байдлыг хүн төрөлхтөнд дахин нэг удаа хайрласан юм.
Ниневе хотынхны зүрх сэтгэл дэх жинхэнэ гэмшил нь тэдэнд Бурханы өршөөл энэрлийг хүртээж, тэдний төгсгөлийг өөрчилсөн
Бурханы зүрх сэтгэлийн өөрчлөлт болон Түүний уур хилэнгийн хооронд ямар нэгэн зөрчилдөөн байсан уу? Мэдээж үгүй! Учир нь тухайн үеийн Бурханы хүлээцтэй байдалд өөрийн гэсэн учир шалтгаан байсан. Энэ нь ямар шалтгаан байсан байх бэ? Энэ нь Библид бичигдсэн шалтгаан юм: “хүн бүр ёрын муу замаасаа эргэх” ба “өөрийн гар дахь хүчирхийллээ хаях.”
Энэ “муу зам” нь цөөн хэдэн муу үйлийг хэлээгүй, харин хүмүүсийн ааш зангийн цаадах хорон муу эх сурвалжтай хамаатай. “ёрын муу замаасаа эргэх” гэдэг нь яригдаж буй хүмүүс эдгээр үйлдлүүдээ дахин хэзээ ч хийхгүй гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, тэд ахин хэзээ ч энэ муу замаар ажиллахгүй; тэдний үйлдлийн арга барил, эх сурвалж, зорилго, санаархал болон зарчим нь бүгд өөрчлөгдсөн; тэд өөрсдийн зүрх сэтгэлдээ таашаал, аз жаргал авчрахын тулд дахин хэзээ ч тэдгээр арга, зарчмуудыг ашиглахгүй. “Гар дахь хүчирхийллээ хаях” гэдгийн “хаях” гэдэг нь болих эсвэл орхих өнгөрснөөсөө бүрэн салах, хэзээ ч эргэж буцахгүй байх гэсэн утгатай. Ниневегийн хүмүүс өөрсдийн гар дахь хүчирхийллийг хаях үед, энэ нь тэдний жинхэнэ гэмшлийг баталсан, бас харуулсан. Бурхан хүмүүсийн гадаад байдлыг, мөн түүнчлэн тэдний зүрх сэтгэлийг ажигладаг. Бурхан Ниневе хотынхны зүрх сэтгэл дэх жинхэнэ гэмшлийг ажиглаж, мөн тэд өөрсдийн муу замаа орхиж, гар дахь хүчирхийллээ хаясныг ажиглах үедээ Өөрийн зүрх сэтгэлээ өөрчилсөн. Өөрөөр хэлбэл, эдгээр хүмүүсийн биеэ авч явах байдал болон ааш зан, аливааг хийх янз бүрийн арга, түүнчлэн зүрх сэтгэл дэх нүглээ үнэхээр улайж, гэмших байдал нь Өөрийн зүрх сэтгэлээ өөрчилж, Өөрийн санааг өөрчилж, Өөрийн шийдвэрээ буцаан, тэднийг шийтгэж эсвэл сүйрүүлэхгүй байхад Бурханыг хүргэсэн юм. Тиймээс Ниневегийн хүмүүс өөр төгсгөлд хүрсэн. Тэд өөрсдийн амийг аварсан ба үүний зэрэгцээ Бурханы өршөөл энэрэл, хүлээцтэй байдлыг олж авсан, энэ мөчид Бурхан мөн Өөрийн уур хилэнг татсан билээ.
 "Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл"-ээс 
Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.  

No comments:

Post a Comment