2018-01-28

Иов Бурханы нэрийг алдаршуулдаг бөгөөд ерөөл эсвэл гай гамшгийн талаар боддоггүй

Иов Бурханы нэрийг алдаршуулдаг бөгөөд ерөөл эсвэл гай гамшгийн талаар боддоггүй

Иов Бурханы нэрийг алдаршуулдаг бөгөөд ерөөл эсвэл гай гамшгийн талаар боддоггүй
Иовын талаарх Библийн түүхүүдийн дотор хэзээ ч дурдаж байгаагүй баримт байдаг, өнөөдөр бид үүнд анхаарал хандуулах болно. Хэдийгээр Иов хэзээ ч Бурханыг харж эсвэл Бурханы үгийг өөрийн чихээр сонсож байгаагүй ч гэсэн Иовын зүрх сэтгэлд Бурханы орон зай байсан. Тэгвэл Бурханд хандах Иовын хандлага ямар байсан бэ? Энэ нь,өмнө дурдсанаар, "Еховагийн нэр алдаршсан байх ёстой" хэмээх байсан юм. Түүний Бурханы нэрийг алдаршуулж байгаа нь ямар ч болзолгүй, тайлбаргүй мөн шалтгаангүй байсан.
Иов өөрийн зүрх сэтгэлээ Бурханд өгч, үүнийг Бурханаар хянуулахыг зөвшөөрсөн гэдгийг бид харж болно; түүний бодсон бүхэн, түүний шийдсэн бүхэн, түүний зүрх сэтгэлдээ шийдсэн бүхэн нь Бурханы өмнө нээлттэй байсан бөгөөд Бурханаас нууж хаагаагүй юм. Түүний зүрх сэтгэл Бурханы эсрэг зогсоогүй, тэр Бурханаас түүний төлөө ямар нэг зүйл хийхийг эсвэл түүнд ямар нэг зүйл өгөхийг гуйгаагүй бөгөөд Бурханыг шүтэн мөргөснөөрөө ямар нэг зүйлийг олж авах болно гэсэн туйлширсан хүслийг тэр өвөрлөөгүй. Иов Бурхантай наймаа хэлэлцээгүй, Бурханд ямар ч хүсэлт, шаардлага тавиагүй. Түүний Бурханы нэрийг алдаршуулж байгаа нь бүх зүйлийг захирах Бурханы агуу хүч чадал, эрх мэдлийн улмаас байсан бөгөөд энэ нь тэр ерөөл хүртсэн эсвэл гай гамшигт нэрвэгдсэн эсэхээс хамаарч байгаагүй. Бурхан хүмүүсийг ерөөж эсвэл тэдэнд гай гамшиг авчрах эсэхээс үл хамааран, Бурханы хүч чадал, эрх мэдэл өөрчлөгдөхгүй, тиймээс хүний нөхцөл байдлаас үл хамааран Бурханы нэр магтагдах ёстой гэж тэр итгэдэг байсан юм. Хүн Бурханаар ерөөгдөх нь Бурханы дээд эрхээс болдог бөгөөд, хүнд гай гамшиг тохиолдох үед энэ нь ч гэсэн мөн Бурханы дээд эрхээс болдог. Бурханы хүч чадал, эрх мэдэл хүний бүх зүйлийг захиран, зохицуулдаг; хүний хувь заяаны ​​элдвийн байдал нь Бурханы хүч чадал, эрх мэдлийн илрэл бөгөөд хүний үзэл бодлоос үл хамааран Бурханы нэр магтагдах ёстой. Энэ нь өөрийн амьдралын хугацаанд Иовын мэдэрч, мэдэж авсан зүйл юм. Иовын бүх бодол, үйлдлүүд нь Бурханы чихэнд хүрч, Бурханы өмнө очсон бөгөөд Бурханд чухал гэж харагдсан. Бурхан Иовын энэ мэдлэгийг нандигнасан бөгөөд ийм зүрх сэтгэлтэй байгаад нь Иовыг эрхэмлэн хайрласан. Энэ зүрх сэтгэл нь Бурханы тушаалыг үргэлж, бүхий л газарт хүлээж, ямар цаг хугацаа эсвэл газар байх нь хамаагүй түүнд тохиолдсон бүхнийг хүлээн авч байсан. Иов Бурханд ямар ч шаардлага тавиагүй. Түүний өөрөөсөө шаардаж байсан зүйл нь Бурханаас ирсэн бүх зохицуулалтыг хүлээж, хүлээн авч, нүүр тулж, дуулгавартай байх явдал байсан; энэ нь түүний үүрэг гэж Иов итгэсэн бөгөөд энэ нь яг Бурханы хүссэн зүйл байсан юм. Иов хэзээ ч Бурханыг хараагүй мөн Түүнийг ямар нэг үг хэлэхийг, тушаал өгөхийг, ямар нэг сургаал хэлэхийг эсвэл түүнд ямар нэг зүйлийг зааварлахыг сонсоогүй. Өнөөдрийн үгний тухайд, Бурхан түүнд ямар ч гэгээрэл, удирдамж эсвэл үнэнтэй хамаатай нөхцөл өгөөгүй үед тэр тийм мэдлэг болон Бурханд хандах хандлагыг эзэмшиж чадаж байсан нь – үнэ цэнэтэй байсан ба тэр ийм зүйлсийг харуулах нь Бурханд хангалттай байсан бөгөөд түүний гэрчлэл Бурханаар сайшаагдаж, Бурханаар үнэлэгдсэн. Иов Бурханыг хэзээ ч хараагүй, эсвэл Бурхан түүнд өөрийн биеэр ямар нэг сургаал хэлэхийг сонсоогүй, гэхдээ Бурханы хувьд түүний зүрх сэтгэл болон тэр өөрөө, Бурханы өмнө гүн гүнзгий онол ярьж, зөвхөн бардамнаж, золиослол өргөх тухай ярьдаг боловч хэзээ ч Бурханы талаар жинхэнэ мэдлэгтэй байгаагүй, хэзээ ч Бурханаас үнэхээр эмээж байгаагүй хүмүүсээс хамаагүй илүү эрхэм нандин байсан билээ. Учир нь Иовын зүрх сэтгэл цэвэр ариун агаад Бурханаас нуугдаагүй байсан, түүний хүн чанар үнэнч шударга, зөөлөн сэтгэлтэй байсан ба тэр шударга ёсыг болон эерэг бүхнийг хайрласан билээ. Зөвхөн тийм зүрх сэтгэл, хүн чанартай хүн л Бурханы замыг дагаж чадах бөгөөд Бурханаас эмээж муугаас зайлах чадвартай байсан. Тийм хүн Бурханы дээд эрхийг харж чадна, Түүний эрх мэдэл, хүч чадлыг харж чадах ба Түүний дээр эрх болон зохицуулалтанд дуулгавартай байж чадах юм. Зөвхөн ийм л хүн Бурханы нэрийг үнэхээр магтаж чадах юм. Яагаад гэвэл, тэр Бурхан түүнийг ерөөж, эсвэл түүнд гай гамшиг авчрах эсэхийг хардаггүй, учир нь бүх зүйл Бурханы гараар хянагддаг бөгөөд хүн санаа зовно гэдэг нь тэнэг зан, мэдлэггүй байдал, бодлогогүй байдал, Бурхан бүх зүйлийг захирдаг баримтад эргэлзэх болон Бурханаас эмээхгүй байхын тэмдэг гэдгийг тэр мэддэг байсан юм. Иовын мэдлэг бол яг Бурханы хүсэж байсан зүйл юм. Иймээс Иов Бурханы талаар та нараас илүү онолын мэдлэгтэй байсан уу? Тэр үеийн Бурханы ажил болон яриа цөөхөн байсан учраас, Бурханы талаар мэдлэг олж авах нь амархан зүйл байгаагүй. Иовын энэ амжилт тийм ч шалихгүй хэрэг байгаагүй. Тэр Бурханы ажлыг туулаагүй мөн Бурханы ярьж байгааг хэзээ ч сонсоогүй эсвэл Бурханы нүүр царайг хараагүй. Тэр Бурханд хандах тийм хандлагатай байж чадаж байсан нь бүхэлдээ түүний хүн чанар болоод түүний хувийн эрэл хайгуул буюу одоогийн хүмүүсийн эзэмшиж чадаагүй хүн чанар, эрэл хайгуулын үр дүн билээ. Тиймээс тэр үед Бурхан, "Иов шиг төгс, шулуун шударга хүн газар дэлхий дээр хаана ч байхгүй" гэж хэлсэн. Тэр үед, Бурхан түүний талаар аль хэдийн тийм үнэлгээ хийж, тийм дүгнэлтэнд хүрсэн байсан. Энэ нь өнөөдөр хэчнээн илүү үнэн байх вэ?
Бурхан хэдийгээр хүнээс нуугдсан ч, бүх зүйлийн дунд буй Түүний үйл хэрэг нь Түүнийг мэдэхэд хүнд хангалттай
Иов Бурханы царайг харж байгаагүй эсвэл Бурханы хэлсэн үгийг сонсоогүй, тэр ч бүү хэл Бурханы ажлыг тэр өөрийн биеэр мэдрээгүй, гэхдээ түүний Бурханаас эмээх байдал болон шалгалтуудын үеийн түүний гэрчлэлийг бүгд нүдээр харсан ба тэдгээр нь хайрлагдаж, бахдуулж, Бурханаар сайшаагдсан, мөн хүмүүс атаархаж, тэдгээрийг биширч цаашлаад амаа олохгүй магтсан. Түүний амьдралын тухайд агуу эсвэл ер бусын юу ч байгаагүй: Ямар ч энгийн хүний адилаар тэр бусдаас ялгарах юмгүй амьдралаар амьдарч, нар мандахад ажилдаа явж нар жаргахад гэртээ амрахаар ирдэг байсан. Ялгаа нь гэвэл, эдгээр энгийн хэдэн арван жилийн туршид тэр өөр ямар ч хүний олж чадаагүй Бурханы замд орох мэдлэг ухааныг олж авсан ба Бурханы агуу хүч чадал болон дээд эрхийг ухаарч ойлгосон юм. Тэр ямар ч энгийн хүнээс илүү ухаантай байгаагүй, түүний амьдрал нэн шаргуу байгаагүй, цаашлаад түүнд онцгой далд авьяас байгаагүй. Гэхдээ түүний эзэмшсэн зүйл нь үнэнч, өрөвч зөөлөн, зөв шударга зан, шударга ёс болон зөвт байдлыг хайрладаг, эерэг зүйлсийг хайрладаг зан чанар байсан – эдгээрийн алийг ч ихэнх энгийн хүмүүс эзэмшдэггүй. Тэрээр хайр, үзэн ядалтыг хооронд нь ялгадаг, шударга ёсны мэдрэмжтэй, тууштай, тэсвэр хатуужилтай, өөрийн бодолдоо махруу байсан, тиймээс газар дээр байх өөрийн энгийн амьдралдаа Бурханы хийсэн бүхий л ер бусын зүйлийг харж, Бурханы агуу, ариун дагшин, зөвт байдлыг харсан, хүний төлөө гэсэн Бурханы санаа зоволт, нигүүлсэнгүй сэтгэл, хамгаалалтыг харсан бөгөөд хамгийн дээд Бурханы хүндтэй байдал, эрх мэдлийг харсан билээ. Ямар ч энгийн хүнээс давсан эдгээр зүйлийг яагаад Иов олж авч чадсаны эхний шалтгаан нь тэр ариун зүрх сэтгэлтэй байсан ба түүний зүрх сэтгэл Бурханд харьяалагдаж, Бүтээгчээр удирдуулж байсан учраас юм. Хоёр дахь шалтгаан нь түүний эрэл хайгуул байсан: өө сэвгүй, төгс байж, Тэнгэрийн хүслийг дагадаг, Бурханаар хайрлагдсан, муугаас зайлсан хүн байх түүний эрэл хайгуул. Бурханыг харж эсвэл Бурханы үгийг сонсож чадахгүй байх зуураа Иов эдгээр зүйлсийг эзэмшиж, эрж хайсан; хэдий тэр Бурханыг хэзээ ч хараагүй ч, Бурханы бүх зүйлийг захирдаг арга барилыг мэдэж авсан бөгөөд Бурханы ингэж хийдэг мэргэн ухааныг ойлгосон юм. Хэдий тэр Бурханы хэлсэн үгийг хэзээ ч сонсож байгаагүй ч хүнийг шагнах, хүнээс авах үйл хэрэг бүгд Бурханаас ирдэг гэдгийг Иов мэдэж байсан. Хэдийгээр түүний амьдралын жилүүд ямар ч энгийн хүнийхээс өөр байгаагүй боловч түүний амьдралын энэхүү энгийн байдал нь бүх зүйлийг захирах Бурханы дээд эрхийн талаарх түүний мэдлэгт нөлөөлж эсвэл Бурханаас эмээж, муугаас зайлах замыг дагахад нөлөөлөхийг тэр зөвшөөрөөгүй. Түүний нүдээр, бүх зүйлийн хууль дүрэм нь Бурханы үйл хэргээр дүүрэн байсан ба Бурханы дээд эрхийг хүний амьдралын ямар ч хэсгээс харж болох байсан. Тэр Бурханыг хараагүй, гэхдээ Бурханы үйл хэрэг хаа сайгүй байгааг ухаарч чадсан бөгөөд газар дээрх энгийн амьдралынхаа хугацаанд, өөрийн амьдралын бүхий л өнцөг булан бүрээс тэр Бурханы ер бусын, гайхалтай үйл хэргийг харж ухаарч чадсан ба Бурханы гайхалтай зохицуулалтыг харж чадсан юм. Бурханы нууцлаг, чимээгүй байдал нь Бурханы үйл хэргийг ойлгож ухаарахад Иовд саад болоогүй, мөн тэдгээр нь Бурханы бүх зүйлийн дээд эрхийн талаарх түүний мэдлэгт нөлөөлөөгүй. Түүний амьдрал нь, түүний өдөр тутмын амьдралд бүх зүйлийн дотор нуугдаж байсан Бурханы дээд эрх, зохицуулалтын талаарх ухаарал байсан юм. Өөрийн өдөр тутмын амьдралдаа тэр бас бүх зүйлийн дунд чимээгүй байдаг ч бүх зүйлийг захирах хуулиар дамжуулан Өөрийн зүрх сэтгэлийн дуу хоолой болон Өөрийн үгийг илэрхийлж байдаг Бурханы зүрх сэтгэлийн дуу хоолой болон Бурханы үгийг сонсож, ойлгосон юм. Хэрвээ хүмүүст Иовтой адил хүн чанар, эрэл хайгуул байсан бол тэд Иовынхтой адил ухаарал, мэдлэгийг олж авч чадах ба бүх зүйлийг захирах Бурханы дээд эрхийн талаар Иовтой адил ойлголт, мэдлэгийг эзэмшиж чадах юм. Бурхан Иовд харагдаж эсвэл түүнтэй ярьж байгаагүй, гэвч Иов төгс, зөв шударга, Бурханаас эмээж, муугаас зайлж чадсан юм. Өөрөөр хэлбэл, Бурхан хүнд харагдаж, түүнтэй ярихгүйгээр бүх зүйлийн дундах Бурханы үйл хэрэг болон бүх зүйлийг захирах Бурханы дээд эрх нь хүн Бурханы оршин тогтнол, хүч чадал, эрх мэдлийг мэдэж авахад хангалттай бөгөөд Бурханы хүч чадал, эрх мэдэл нь хүнийг Бурханаас эмээж, муугаас зайлах замыг дагахад хүргэхэд хангалттай юм. Иов шиг энгийн хүн Бурханаас эмээж, муугаас зайлах явдлыг биелүүлж чадсан байхад Бурханыг дагадаг бүх энгийн хүмүүс ч мөн чадах ёстой. Хэдийгээр эдгээр үг логик дүгнэлт мэт сонсогдож байгаа ч энэ нь аливаа зүйлийн хуулийг зөрчихгүй. Гэсэн ч баримтууд хүлээлттэй нийцээгүй юм: Бурханаас эмээж муугаас зайлах нь Иовын, ганцхан Иовын л талбар мэт харагддаг. "Бурханаас эмээж муухаас зайлах" талаар дурдахад хүмүүс үүнийг зөвхөн Иов л хийх ёстой гэж бодож, Бурханаас эмээж муугаас зайлах зам нь Иовын нэрээр хаяглагдсан ба бусдад хамаагүй мэт байдаг. Үүний шалтгаан нь тодорхой: Учир нь зөвхөн Иов л үнэнч, зөөлөн сэтгэл, зөв шударга агаад шударга ёс, зөвт байдал болон эерэг зүйлсийг хайрладаг зан чанартай байсан, тиймээс зөвхөн Иов л Бурханаас эмээж, муугаас зайлах замыг дагаж чадна. Та нар бүгдээрээ энд буй далд утгыг ойлгох ёстой – энэ нь юу вэ гэхээр, хэн ч үнэнч, өрөвч зөөлөн, зөв шударга агаад шударга ёс болон зөвт байдал болон эерэг зүйлийг хайрладаг зан чанаргүй учраас хэн ч Бурханаас эмээж, муугаас зайлж чадахгүй, тиймээс тэд хэзээ ч Бурханы баяр хөөрийг олж авч эсвэл шалгалтуудын дунд бат зогсож чадахгүй юм. Энэ нь мөн, Иовоос бусад бүх хүмүүс Сатанд хүлэгдэж, урхидуулсан хэвээр байгаа, тэд бүгд түүгээр буруутгагдаж, довтлуулж, хүчирхийлүүлж байдаг, Сатаны залгихаар оролддог хүмүүс бөгөөд тэд бүгд Сатанд олзлогдсон эрх чөлөөгүй хоригдлууд гэсэн үг юм.
  Зүүний АянгаТөгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно. 

No comments:

Post a Comment