2018-01-23

Иовын тухай (II)

Өөрөөс нь болж Бурхан шаналахыг хүсээгүй учраас Иов өөрийн төрсөн өдрийг хараасан юм
Иовын ухаалаг байдал
Иовын бодит туршлага, зөв шударга, үнэнч хүн чанар гэдэг нь, тэр өөрийн эд хөрөнгө, үр хүүхдээ алдах үедээ хамгийн ухаалаг шүүлт болон сонголтыг хийсэн гэсэн үг юм. Тийм ухаалаг сонголт нь түүний өдөр тутмын эрэл хайгуул болон өдөр бүрийн амьдралдаа түүний мэдэж авсан Бурханы үйл хэрэгтэй салшгүй холбоотой байв. Иовын үнэнч байдал нь түүнийг Ехова Бурханы гар бүх зүйлийг удирддаг гэдэгт итгэж чаддаг болгосон; түүний итгэл нь бүх зүйлийг захирах Ехова Бурханы дээд эрхийн бодит байдлыг мэдэх боломжийг түүнд олгосон; түүний мэдлэг нь түүнийг Ехова Бурханы дээд эрх болон зохицуулалтыг дуулгавартай дагахад бэлэн мөн дагаж чадахуйц болгосон; түүний дуулгавартай байдал түүнийг Ехова Бурханаас эмээх байдалдаа улам илүү үнэнч байх боломжтой болгосон; түүний айдас нь түүнийг, нүглээс зайлахдаа улам илүү үнэнч болгосон; эцэст нь Иов Бурханаас эмээж, муугаас зайлсан учраас төгс болсон; түүний төгс байдал нь түүнийг ухаантай болгож, түүнд хамгийн ухаалаг байдлыг өгсөн юм.

"Ухаалаг" гэдэг үгийг бид хэрхэн ойлгох ёстой вэ? Үгчилсэн тайлбар нь гэвэл, энэ нь сайн мэдрэмжтэй, аливааг бодохдоо дэс дараалалтай, мэдрэмжтэй, эрүүл саруул үг, үйлдэл болон эргэцүүлэлтэй байж, эрүүл саруул, энгийн ёс суртахууны стандартыг эзэмшсэн гэсэн үг юм. Гэсэн ч Иовын ухаалаг байдал тийм ч хялбархан тайлбарлагдахгүй. Иов дээд зэргийн ухаалаг байдлыг эзэмшсэн байсан гэж энд хэлэх үед, энэ нь түүний хүн чанар болон Бурханы өмнө биеэ авч явах байдалтай нь холбоотойгоор хэлж байгаа юм. Иов үнэнч байсан учраас, тэр Бурханы дээд эрхэд итгэж, дуулгавартай байж чадаж байсан, энэ нь түүнд бусдын олж авч чадахааргүй мэдлэгийг өгч, энэхүү мэдлэг нь өөрт тохиолдсон зүйлийг илүү нарийн зөв танин мэдэж, эргэцүүлж, тодорхойлох боломжийг олгосон, энэ нь түүнд юу хийх, юуг чанд баримтлахаа илүү нарийн, хэрсүү сонгох боломжийг өгсөн. Өөрөөр хэлбэл, түүний үг, зан ааш, түүний үйлдлийн ар дахь зарчмууд, хууль дүрмийн дагуух түүний үйлдэл нь энгийн, тодорхой, онцгой байсан бөгөөд харалган, ойворгон эсвэл сэтгэлийн хөдөлгөөнтэй байгаагүй. Түүнд тохиолдсон ямар ч зүйлд хэрхэн хандахаа тэр мэдэж байсан, төвөгтэй үйл явдлуудын хоорондын харилцааг хэрхэн тэнцвэржүүлж, зохицуулахаа тэр мэдэж байсан, өөрийн зууралдах ёстой замаас хэрхэн зуурахыг тэр мэддэг байсан бөгөөд цаашлаад Ехова Бурханы өгөх ба авахад хэрхэн хандахаа тэр мэдэж байсан юм. Энэ нь Иовын хамгийн ухаалаг байдал байсан. Тийм ухаалаг байдлаар зэвсэглэсэн учраас л Иов өөрийн өмч хөрөнгө, хүү охидоо алдах үедээ, “Ехова өгч, Ехова буцаан авна; Еховагийн нэр алдаршсан байх ёстой” гэж хэлсэн юм.
Иов бие махбодын асар их өвдөлт, өөрийн хамаатан садан, найз нөхдийн эсэргүүцэлтэй тулгарах үедээ, үхэлтэй нүүр тулах үедээ түүний биеэ авч явсан бодит байдал нь түүний жинхэнэ нүүр царайг дахин нэг удаа бүгдэд харуулсан.
Иовын үнэн нүүр царай: үнэн, цэвэр ариун бөгөөд хуурамч зангүй
Дараахыг уншицгаая: Тэгээд Сатан Еховагийн оршихуйгаас гарч, Иовыг хөлийнх нь улнаас орой хүртэл цохив. Тэр түүнд өөрийгөө хусах шаазангийн хэлтэрхий өгч, үнсэн дунд суув (Иов 2:7-8). Энэ бол яр хатиг түүний биеэр тархаж байх үед Иовын биеэ авч явсан байдлын дүрслэл юм. Энэ үед Иов өвдөлтийг тэвчингээ үнс нурман дунд сууж байсан. Хэн ч түүнийг эмчлээгүй, биеийнх нь өвдөлтийг багасгахад хэн ч түүнд туслаагүй; харин тэр яр хатигныхаа гадна талыг маажихад ваарны хэлтэрхий ашигласан. Өнгөцхөндөө, энэ нь Иовын тарчлааны зүгээр л нэг үе шат байсан ба түүний хүн чанар болон Бурханаас эмээх байдалтай ямар ч холбоогүй, учир нь тэр үед Иов өөрийн ааш зан, үзэл бодлыг харуулах ямар ч үгийг хэлээгүй билээ. Гэсэн ч Иовын үйлдэл болон биеэ авч явах байдал нь түүний хүн чанарын жинхэнэ илэрхийлэл хэвээр юм. Өмнөх бүлгийн тэмдэглэлээс, Иов бол дорнын бүх хүний дундаас хамгийн агуу нь байжээ гэдгийг бид уншсан. Харин хоёр дахь бүлгийн энэ ишлэл нь, энэхүү дорнын хамгийн агуу хүн нь үнс нурман дунд суугаад өөрийгөө маажихаар ваарны хэлтэрхий авах ёстой гэдгийг бидэнд харуулсан. Энэ хоёр дүрслэлийн хооронд илэрхий ялгаа байхгүй байна гэж үү? Энэ нь бидэнд Иовын үнэн дүр төрхийг харуулдаг ялгаа юм: Өөрийн хүндтэй байр суурь, нэр хүндийг үл харгалзан тэр хэзээ ч тэдгээрт анхаарал хандуулж, хайрлаж байгаагүй; бусад хүмүүс түүний нэр хүндийг хэрхэн үзэж байсныг тэр анхаараагүй, мөн түүний үйлдэл эсвэл биеэ авч явах байдал нь түүний нэр хүндэд сөрөг нөлөө үзүүлэх эсэх талаар тэр санаа зовоогүй; тэр байр суурины баялагт автаагүй мөн байр суурь, нэр хүндийнх нь хамтаар ирсэн алдар сууд дурлаагүй. Тэр зөвхөн өөрийн үнэ цэнэ болон Ехова Бурханы нүдэн дэх өөрийн амьдралын утга учирт анхаарал хандуулж байсан. Иовын үнэн байдал нь түүний мөн чанар байсан: Тэр алдар нэр, баян чинээлэг байдлыг хайрлаагүй ба алдар нэр, баян чинээлэг байдлын төлөө амьдраагүй; тэр үнэн, цэвэр ариун, хуурамч зангүй байсан юм.
Иов хайр, үзэн ядалтаас хагацсан нь
Иовын хүн чанарын өөр нэг тал нь тэр болон түүний эхнэрийн хооронд болсон энэ ярианд харагддаг: Дараа нь эхнэр нь түүнд хандан, –“Чи одоо ч гэсэн чин үнэнч байдлаа хадгалж байна уу? Бурханыг орхиж, үх” гэв. Харин тэр эхнэртээ, –“Чи чинь байдаг л мунхаг эмэгтэйчүүдийн адил ярьж байх чинь? Юу? Бид Бурханы гарт сайныг хүлээн авч, мууг хүлээн авахгүй байх гэж үү? Энэ бүгдэд Иов уруулаараа нүгэл үйлдсэнгүй” гэв (Иов 2:9-10). Түүний зовж байгааг хараад, Иовын эхнэр нь түүнийг зовлон шаналлаасаа зайлахад нь туслахын тулд зөвлөгөө өгөхөөр оролдсон – гэсэн ч "сайн санаа" нь Иовын зөвшөөрлийг олж авч чадаагүй; үүний оронд тэр нь түүний уурыг өдөөсөн, учир нь эхнэр нь түүний Ехова Бурханд итгэх итгэл болоод дуулгавартай байдлыг үгүйсгэсэн бөгөөд мөн түүнчлэн Ехова Бурханы оршин тогтнолыг үгүйсгэсэн билээ. Энэ нь Иовд тэвчихийн аргагүй байсан, учир нь тэр Бурханыг эсэргүүцэх эсвэл гомдоох ямар нэг зүйл хийхийг бусдад байтугай өөртөө хэзээ ч зөвшөөрч байгаагүй юм. Бусад хүмүүс Бурханыг гүтгэн доромжилсон үг хэлж байхад тэр хайхрахгүй байж хэрхэн чадах билээ? Тиймээс тэр эхнэрээ "мунхаг эм" гэж дуудсан. Өөрийн эхнэртээ хандах Иовын хандлага нь уур хилэн, үзэн ядалтынх, түүнчлэн зэмлэл болон буруушаалтынх байсан юм. Энэ нь хайр, үзэн ядалтыг хооронд нь ялгах Иовын хүн чанарын ердийн илэрхийлэл байсан бөгөөд түүний зөв шударга хүн чанарын жинхэнэ дүр төрх байсан юм. Иов шударга ёсны мэдрэмжийг эзэмшсэн хүн байсан – энэ нь түүнийг хорон муугийн эргүүлэг, давалгааг үзэн ядаж, утга учиргүй тэрс үзэл, хөгийн маргаан болон этгээд баталгааг жигшин, буруутгаж, голоход хүргэсэн ба олон нийтэд гологдож, ойр дотны хүмүүстээ хаягдах үедээ өөрийн зөв зарчмууд, байр сууриндаа үнэнч байх боломжийг түүнд олгосон.
Иовын зөөлөн сэтгэл ба чин сэтгэл
Нэгэнт бид Иовын биеэ авч явах байдлаас түүний хүн чанарын олон янзын талуудын илэрхийллийг харж чадаж байгаа болохоор өөрийн төрсөн өдрөө хараахаар амаа нээсэн үед нь Иовын ямар хүн чанарыг бид хардаг вэ? Энэ нь бидний доор хуваалцах сэдэв юм.
Иов өөрийн төрсөн өдрөө хараасны шалтгааныг Би дээр ярьсан. Үүнээс та нар юу харж байна вэ? Хэрвээ Иов хатуу сэтгэлтэй, хайр энэрэлгүй байсан бол, хэрвээ тэр хүйтэн хөндий, сэтгэл хөдлөлгүй ба хүн чанаргүй байсан бол тэр Бурханы зүрх сэтгэлийн хүслийг анхаарах байсан уу? Тэгээд Бурханы зүрх сэтгэлийг анхаарсныхаа улмаас тэр өөрийн төрсөн өдрийг үл тоох байсан уу? Өөрөөр хэлбэл, хэрвээ Иов хатуу сэтгэлтэй, хүн чанаргүй байсан бол, тэр Бурханы шаналлаас болж сэтгэл зовох байсан уу? Бурхан түүнээс болж зовж шаналсан учраас тэр өөрийн төрсөн өдрийг хараах байсан уу? Хариулт бол Огтхон ч үгүй! Тэр зөөлөн сэтгэлтэй байсан учраас Иов Бурханы зүрх сэтгэлийг анхаарсан; Бурханы зүрх сэтгэлийг анхаарч байсан учраас Иов Бурханы шаналлыг мэдэрсэн; тэр зөөлөн сэтгэлтэй байсан учраас Бурханы өвдөлтийг мэдэрснээр илүү их шаналал тарчлааныг амссан; тэр Бурханы өвдөлтийг мэдэрсэн учраас өөрийн төрсөн өдрийг жигшиж, тиймээс өөрийн төрсөн өдрийг хараасан билээ. Гадны хүмүүсийн хувьд, шалгалтуудын үеэр Иовын биеэ авч явсан байдал нь бүхэлдээ үлгэр жишээч байсан. Зөвхөн өөрийн төрсөн өдрөө хараасан нь түүний төгс, зөв шударга байдалд асуултын тэмдэг тавьж эсвэл өөр үнэлгээ өгсөн юм. Үнэндээ энэ нь Иовын хүн чанарын хамгийн жинхэнэ илэрхийлэл байсан юм. Түүний хүн чанарын байдал нь нуун дарагдуулагдаж эсвэл боогдуулагдаагүй эсвэл хэн нэгнээр засварлагдаагүй. Өөрийн төрсөн өдрөө хараах үедээ тэр өөрийн зүрх сэтгэлийн гүн дэх өр нимгэн байдал болон чин сэтгэлээ батлан харуулсан; тэр яг л ёроол нь харагдах булгийн ус мэт цэвэр, тунгалаг байсан юм.
Иовын талаар энэ бүхнийг мэдсэнээр, ихэнх хүмүүс гарцаагүй Иовын хүн чанарын байдлын тухай нэлээд үнэн зөв, бодитой үнэлгээтэй болох болно. Тэд мөн Бурханы хэлсэн Иовын өөлөх өөгүй, зөв шударга байдлын талаар гүн гүнзгий, бодит, илүү нарийн ойлголт, үнэлэлттэй байх ёстой. Энэхүү ойлголт болон үнэлэлт нь Бурханаас эмээж, муугаас зайлах замд ороход нь хүмүүст туслах болно гэж найдаж байна.
  Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно. 


No comments:

Post a Comment