“Фарисайчууд Есүсийг эсэргүүцдэгийн үндэс” Бурханы үгийн магтан дуу гоцлол дуу
Фарисайчууд яагаад Есүсийг эсэргүүцсэнийг та нар мэдмээр байна уу?
Тэдний мөн чанар юу болохыг мэдмээр байна уу?
Тэд Мессиагийн тухай уран сэтгэмжээр дүүрэн байсан,
Түүнийг ирнэ гэж итгэснээс биш амийн үнэнийг хайгаагүй.
Иймээс өнөөдөр ч гэсэн тэд Мессиаг хүлээсээр л байдаг,
учир нь тэдэнд амийн замын талаар ямар ч мэдлэг байдаггүй,
мөн үнэний зам гэж юу болохыг мэддэггүй.
Ийм тэнэг, зөрүүд, мэдлэггүй хүмүүс
Бурханы ерөөлийг хэрхэн хүртэх вэ?
Тэд яаж Мессиаг харах боломжтой байх билээ?
Тэд Ариун Сүнсний ажлын чиглэлийг мэдээгүй,
Есүсийн хэлсэн үнэний замыг мэдээгүй,
цаашлаад Мессиаг ойлгоогүй учраас Есүсийг эсэргүүцсэн.
Тэд Мессиаг хэзээ ч харж байгаагүй,
Мессиатай хэзээ ч хамт байгаагүй болохоор
Мессиагийн нэртэй дэмий зууралдах зуураа
Мессиагийн мөн чанарыг
боломжит бүх аргаар эсэргүүцэх алдаа гаргасан.
Энэ фарисайчууд мөн чанарын хувьд зөрүүд,
биеэ тоосон байж, үнэнийг дуулгавартай дагаагүй.
Итгэлийн зарчим нь:
Түүний номлол хэчнээн гүн, эрх мэдэл нь хэдий өндөр ч,
Мессиа гэж нэрлэгдсэн цагт л Түүнийг хүлээн зөвшөөрөх байсан.
Эдгээр үзэл бодол нь утга учиргүй, хөгийн биш гэж үү?
Та нарт Есүсийн талаар өчүүхэн ч ойлголт байхгүй юм чинь
эрт үеийн фарисайчуудын алдааг гаргах нь
туйлын хялбар биш гэж үү?
Чи үнэний замыг ялгаж чадах уу?
Чи Христийг эсэргүүцэхгүй гэдгээ үнэхээр баталж чадах уу?
Чи Ариун Сүнсний ажлыг дагаж чадах уу?
Чи Христийг эсэргүүцэх эсэхээ мэдэхгүй байвал
аль хэдийн үхлийн ирмэгт амьдарч байна гэж Бурхан хэлнэ.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос
No comments:
Post a Comment