Сатан Иовыг анх удаа уруу татсан нь |
a. Бурханы хэлсэн үгс
( Иов 1:8) Ехова Сатанд хандан, –“Миний зарц Иов шиг төгс, шулуун шударга, Бурханаас эмээж, муу бүхнээс зайлагч хүн газар дэлхий дээр хаана ч байхгүй гэдгийг харсан уу?” хэмээв.
( Иов 1:12) Тэгээд Ехова Сатанд, –“Болгоогтун, түүний бүх зүйл чиний хүч чадал дор байгаа, зөвхөн түүний аминд л битгий хүрээрэй” гэв. Тэгээд Сатан Еховагийн оршихуйгаас гарч явав.
b. Сатаны хариу
( Иов 1:9-11) Дараа нь Сатан Еховад хариу өгч, –“Иов Бурханаас ямар ч шалтгаангүйгээр эмээдэг гэж үү? Чи түүнд болон түүний гэр орон, түүний бүх зүйлийг хүрээлээгүй гэж үү? Чи түүний гар дээрх бүтээлүүдийг адисласны улмаас түүний хөрөнгө энэ нутаг дэвсгэрт нэмэгдсэн. Харин одоо гараа сунган, түүнд байгаа бүх зүйлд хүр, тэр чамайг нүүрэн дээр чинь зүхэх болно” гэв.
Бурхан Сатанд Иовыг уруу татахыг зөвшөөрөв, ингэснээр Иовын итгэл төгс болох байсан
Иов 1:8 бол Ехова Бурхан болоод Сатаны хоорондын ярианы тухай Библиэс бидний харж болох хамгийн эхний тэмдэглэл юм. Бурхан юу гэж хэлсэн бэ? Эх бичигт дараах дүрслэлийг өгүүлжээ: Ехова Сатанд хандан, –“Миний зарц Иов шиг төгс, шулуун шударга, Бурханаас эмээж, муу бүхнээс зайлагч хүн газар дэлхий дээр хаана ч байхгүй гэдгийг харсан уу?” хэмээв. Энэ бол Сатаны өмнө Иовын талаар хийсэн Бурханы үнэлгээ байсан; тэр бол өөлөх өөгүй, зөв шударга агаад Бурханаас эмээж, муугаас зайлдаг нэгэн гэж Бурхан хэлсэн. Бурхан, Сатан хоёрын хоорондох эдгээр үгээс өмнө, Иовыг уруу татахын тулд Сатаныг ашиглана – Тэр Иовыг Сатаны гарт өгнө гэдгээ Бурхан шийдсэн байсан. Нэг талаараа энэ нь, Иовын талаарх Бурханы ажиглалт болон үнэлгээ ямар ч алдаагүй зөв байсныг батлах байсан бөгөөд Иовын гэрчлэлээр дамжуулан Сатаныг ичихэд хүргэх байсан; нөгөө талаараа энэ нь, Иовын Бурханд итгэх итгэл болоод Бурханаас эмээх байдлыг төгс болгох байсан юм. Тиймээс Сатаныг Бурханы өмнө ирэхэд Бурхан хоёрдмол утгаар яриагүй. Тэр шууд гол зүйлдээ орж, Сатанаас асуусан: “Миний зарц Иов шиг төгс, шулуун шударга, Бурханаас эмээж, муу бүхнээс зайлагч хүн газар дэлхий дээр хаана ч байхгүй гэдгийг харсан уу?” Бурханы асуултанд дараах утга байсан: Сатан хаа сайгүй хэсүүчлэн явсан бөгөөд Бурханы зарц байсан Иовыг дандаа тагнаж байсан гэдгийг Бурхан мэдэж байсан. Сатан түүнийг дандаа уруу татаж, дайран довтолж, Бурханд итгэх Иовын итгэл болоод Бурханаас эмээх байдал нь бат зогсож чадахгүй гэдгийг батлахын тулд Иовд сүйрэл авчрах аргыг олохоор оролдож байсан. Түүнчлэн Сатан Иовыг сүйрүүлэх боломжуудыг хурдан хайж байсан, тэгснээр Иов Бурханаас татгалзаж, Бурханы гараас түүнийг булааж авахыг Сатанд зөвшөөрч магадгүй байсан юм. Гэсэн ч Бурхан Иовын зүрх сэтгэл доторхыг ажиглаж, тэр бол өөлөх өөгүй, зөв шударга агаад Бурханаас эмээж, муугаас зайлдаг гэдгийг харсан. Иов бол Бурханаас эмээж, муугаас зайлсан өөлөх өөгүй, зөв шударга хүн бөгөөд Иов хэзээ ч Бурханаас татгалзаж, Сатаныг дагахгүй гэдгийг Сатанд хэлэхийн тулд Бурхан асуулт ашигласан. Иовын талаарх Бурханы үнэлгээг сонсоод, доромжлогдсондоо Сатаны уур хүрсэн ба Иовыг булаан авахаар бүр илүү ууртай, бүр их тэвчээргүй болсон, учир нь хэн нэгэн хүн өөлөх өөгүй, зөв шударга байж, эсвэл Бурханаас эмээж, муугаас зайлж чадна гэдэгт Сатан хэзээ ч итгээгүй юм. Түүний зэрэгцээ, Сатан мөн хүний төгс байдал болон шударга занг жигшсэн бөгөөд Бурханаас эмээж, муугаас зайлж чаддаг хүмүүсийг үзэн ядсан. Иймээс Иов 1:9-11-т ингэж бичигдсэн: “Дараа нь Сатан Еховад хариу өгч, –Иов Бурханаас ямар ч шалтгаангүйгээр эмээдэг гэж үү? Чи түүнд болон түүний гэр орон, түүний бүх зүйлийг хүрээлээгүй гэж үү? Чи түүний гар дээрх бүтээлүүдийг адисласны улмаас түүний хөрөнгө энэ нутаг дэвсгэрт нэмэгдсэн. Харин одоо гараа сунган, түүнд байгаа бүх зүйлд хүр, тэр чамайг нүүрэн дээр чинь зүхэх болно гэв.” Бурхан Сатаны хорлонтой уг чанарыг сайн мэдэж авсан ба Сатан Иовд сүйрэл авчрахаар аль хэдийн төлөвлөсөн гэдгийг тун сайн мэдэж байсан, иймээс Иов бол өөлөх өөгүй, зөв шударга агаад тэр Бурханаас эмээж, муугаас зайлдаг гэдгийг Сатанд дахин нэг удаа хэлснээр дамжуулан Сатаныг өөртэйгээ санал нэгтэй болгож, Сатан үнэн нүүр царайгаа илчилж, Иовыг уруу татаж, түүн рүү дайрахад хүргэхийг Бурхан энд хүссэн юм. Өөрөөр хэлбэл, Иов бол өөлөх өөгүй, зөв шударга агаад тэр Бурханаас эмээж муугаас зайлсан нэгэн гэдгийг Бурхан санаатайгаар онцолсон бөгөөд энэ аргаар Тэр, Иов хэчнээн өөлөх өөгүй, зөв шударга хүн, Бурханаас эмээж, муугаас зайлсан нэгэн байсанд хандах Сатаны үзэн ядалт болон уур хилэнгийн улмаас Сатан Иов руу дайрахад хүргэсэн. Үүний үр дүнд, Иов өөлөх өөгүй, зөв шударга хүн бөгөөд Бурханаас эмээж муугаас зайлдаг нэгэн гэдэг бодит баримтаар дамжуулан Бурхан Сатаныг ичгүүртэй байдалд оруулах байсан ба Сатан бүрмөсөн доромжлуулж, ялагдах байсан юм. Түүний дараа Сатан, Иовын төгс байдал, шударга зан, Бурханаас эмээдэг байдал эсвэл муугаас зайлдаг байдлын талаар цаашид дахиж эргэлзэхгүй эсвэл буруушаан чичлэхгүй байх байсан. Ийм байдлаар Бурханы шалгалт болон Сатаны уруу таталт нь бараг зайлшгүй байсан билээ. Бурханы шалгалт болон Сатаны уруу таталтыг давж гарч чадах цорын ганц хүн нь Иов байв. Энэ ярианы дараа Иовыг уруу татах зөвшөөрөл Сатанд өгөгдсөн. Тиймээс Сатаны дайралтуудын эхний үе эхэлсэн. Энэ дайралтуудын бай нь Иовын эд хөрөнгө байсан ба учир нь Сатан дараах буруушаалтыг Иовын эсрэг хийсэн билээ: “Иов Бурханаас ямар ч шалтгаангүйгээр эмээдэг гэж үү? ... Чи түүний гар дээрх бүтээлүүдийг адисласны улмаас түүний хөрөнгө энэ нутаг дэвсгэрт нэмэгдсэн.” Үүний үр дүнд, Бурхан Иовд байгаа бүхнийг авахыг Сатанд зөвшөөрсөн – энэ нь Бурхан яагаад Сатантай ярьсны гол зорилго байсан юм. Гэсэн хэдий ч, Бурхан Сатанд нэг шаардлага тавьсан: “Болгоогтун, түүний бүх зүйл чиний хүч чадал дор байгаагийнх, зөвхөн түүнд л битгий хүрээрэй”. ( Иов 1:12). Энэ нь Иовыг уруу татахыг Сатанд зөвшөөрч, Иовыг Сатаны гарт өгснийхөө дараа Бурханы Сатанд тавьсан нэг болзол байсан бөгөөд энэ нь Түүний Сатанд тогтоосон нэг хязгаар байсан: Тэр, Иовд хор хөнөөл учруулахгүй байхыг Сатанд тушаасан. Яагаад гэвэл, Иов өөлөх өөгүй, зөв шударга нэгэн байсан гэдгийг Тэр хүлээн зөвшөөрсөн бөгөөд Түүний өмнөх Иовын төгс байдал болон зөв шударга занд эргэлзэхийн аргагүй ба шалгалтыг давж чадна гэдэгт Тэр итгэлтэй байсан; тиймээс Бурхан Иовыг уруу татахыг Сатанд зөвшөөрсөн боловч Сатанд хязгаарлалт тулгасан: Сатан Иовын бүх эд хөрөнгийг авах эрхтэй боловч түүнд хуруугаа ч хүргэж болохгүй байсан. Энэ нь юу гэсэн үг вэ? Тэр үед Бурхан Иовыг Сатанд бүрэн дүүрэн өгөөгүй гэсэн үг юм. Сатан өөрийн хүссэн ямар ч аргаар Иовыг уруу татаж болох байсан боловч Иовыг өөрийг нь, толгойд нь байгаа нэг үсийг ч хүртэл гэмтээж болохгүй байх байсан, учир нь хүний бүх зүйл Бурханаар хянагддаг, хүн амьдрах уу эсвэл үхэх үү гэдэг нь Бурханаар шийдэгддэг бөгөөд Сатанд тийм эрх байхгүй. Бурхан эдгээр үгийг Сатанд хэлсний дараа Сатан даруй эхэлсэн. Тэр Иовыг уруу татахын тулд бүх аргыг ашигласан ба тун удалгүй Иов үй олон хонь, үхэр болон Бурханы түүнд өгсөн бүх эд хөрөнгийг алдсан... Тиймээс Бурханы шалгалт түүн дээр ирсэн.
Хэдийгээр Библи бидэнд Иовын сорилтын эх сурвалжийг хэлж өгсөн ч, эдгээр сорилтод өртсөн нэгэн болох Иов өөрөө юу болоод байгаа тухай мэдэж байсан уу? Иов бол зүгээр л мөнх бус хүн байсан; мэдээж тэр түүний ар дахь үйл явдлын талаар юу ч мэдээгүй. Гэсэн хэдий ч түүний Бурханаас эмээх байдал, түүний төгс байдал болон түүний зөв шударга зан нь Бурханы шалгалт түүн дээр ирсэн гэдгийг түүнд ухааруулсан. Тэрээр, сүнсний ертөнцөд юу болж байгааг, мөн эдгээр шалгалтуудын ард Бурханы ямар санаа байгааг мэдээгүй. Гэхдээ түүнд юу тохиолдохоос үл хамааран, тэр өөрийн төгс байдал, зөв шударга зангаа чанд хадгалах ёстой бөгөөд Бурханаас эмээж, муугаас зайлах замыг мөрдөх ёстой гэдгээ мэдэж байсан. Эдгээр асуудлуудад хандах Иовын хандлага болон хариу үйлдлийг Бурхан тодорхой харж байсан. Тэгвэл Бурхан юу харсан бэ? Тэр Бурханаас эмээдэг Иовын зүрх сэтгэлийг олж харсан, учир нь эхнээсээ эхлээд шалгагдаж байсан цагийн туршид ч Иовын зүрх сэтгэл Бурханд нээлттэй хэвээр үлдсэн бөгөөд Иов өөрийн төгс байдал болон зөв шударга зангаасаа татгалзаагүй мөн тэр Бурханаас эмээж, муугаас зайлах замаа хаяагүй эсвэл эргэж буцаагүй – үүнээс илүү тааламжтай зүйл Бурханд байгаагүй. Дараа нь, Иов ямар сорилтыг туулсан болон тэр эдгээр шалгалтанд хэрхэн хандсан тухай бид үзэх болно. Библийг уншицгаая.
c. Иовын хариу үйлдэл
( Иов 1:20-21) Дараа нь Иов босож, нөмрөгөө урж, үсээ хусаж, газарт унаж, мөргөн: –Би эхийнхээ хэвлийгээс нүцгэн ирсэн, нүцгэн буцах болно: Ехова өгч, Ехова буцаан авна; Еховагийн нэр алдаршсан байх ёстой гэв.
Иов өөрийн эзэмшдэг бүхнээ буцааж өгсөн нь түүний Бурханаас эмээдэг байдлаас урган гарсан
Бурхан Сатанд “Болгоогтун, түүний бүх зүйл чиний хүч чадал дор байгаа, зөвхөн түүний аминд л битгий хүрээрэй” гэж хэлсний дараа Сатан явсан, тун удалгүй Иов гэнэтийн, хатуу ширүүн дайралтанд өртсөн: Эхлээд түүний үхэр, илжигнүүд дээрэмдүүлсэн ба түүний зарц наралагдсан; дараа нь түүний хонь болон зарц нар шатаагдан сүйрсэн; түүний дараа тэмээнүүд нь булаагдаж, зарц нар нь хөнөөгдсөн; эцэст нь түүний охид, хөвгүүдийн амийг авсан. Энэ цуврал дайралт бол эхний сорилтын үеэр Иовын туулсан зовлон шаналал байсан юм. Бурханы тушааснаар эдгээр дайралтуудын туршид Сатан зөвхөн Иовын эд хөрөнгө болон түүний хүүхдүүдийг онилсон ба Иовыг өөрийг нь гэмтээгээгүй. Гэсэн хэдий ч Иов хоромхон зуур, агуу эд баялагтай баян хүнээс юу ч үгүй хоосон нэгэн болж хувирсан. Хэн ч энэ хачирхалтай гэнэтийн явдлыг тэсвэрлэж эсвэл үүнд зохистой хариу үзүүлж чадахгүй байх байсан, гэсэн ч Иов өөрийн ер бусын талыг нотлон харуулсан. Библид дараах дүрслэлийг дурджээ: “Дараа нь Иов босож, нөмрөгөө урж, үсээ хусаж, газарт унаж мөргөв.” Энэ бол өөрийн үр хүүхдүүдээ болон бүх эд хөрөнгөө алдсан гэдгээ сонссоны дараах Иовын эхний хариу үйлдэл байсан. Юуны өмнө тэр гайхсан эсвэл мэгдэж сандарсан мэт харагдаагүй, тэр ч бүү хэл тэр уур эсвэл үзэн ядалтыг илэрхийлээгүй. Тэгвэл эдгээр гай гамшиг нь санаандгүй явдал эсвэл хүний гараар хийгдсэн зүйл биш, тэр ч бүү хэл залхаан цээрлүүлэлт эсвэл шийтгэл ирж байгаа явдал биш гэдгийг тэр өөрийн зүрх сэтгэлдээ аль хэдийн хүлээн зөвшөөрсөн байсан гэдгийг чи харж болно. Харин Еховагийн шалгалтууд түүн дээр ирсэн; түүний эд хөрөнгө, үр хүүхдийг авахыг хүссэн нэгэн нь Ехова байсан. Тэр үед Иов маш тайван, сэргэг ухаантай байсан юм. Түүний төгс болоод зөв шударга хүн чанар нь, түүнд тохиолдсон гай гамшгуудын талаар ухаалгаар, ойлгомжтойгоор нарийн зөв шүүлт хийж, шийдвэр гаргах боломжийг түүнд олгосон ба үүний үр дүнд тэр ер бусын тайван зан гаргасан: “Дараа нь Иов босож, нөмрөгөө урж, үсээ хусаж, газарт унаж мөргөв.” “Нөмрөгөө урах” гэдэг нь тэр хувцасгүй бөгөөд юу ч эзэмшээгүй байсан гэсэн үг; “толгойн үсээ хусуулсан” гэдэг нь тэр Бурханы өмнө шинээр төрсөн нярай хүүхэд шиг болж эргэж очсон гэсэн утгатай; “газар унаж мөргөсөн” гэдэг нь тэр энэ дэлхийд нүцгэн ирсэн, өнөөдөр ч юу ч үгүй байгаа бөгөөд шинээр төрсөн нярай хүүхэдтэй адилаар Бурханд эргэн очсон гэсэн үг юм. Түүнд тохиолдсон бүх зүйлд хандах Иовын хандлагад Бурханы ямар ч бүтээл хүрч чадахааргүй байсан билээ. Еховад итгэх түүний итгэл нь итгэлийн хүрээнээс даван гарсан; энэ нь түүний Бурханаас эмээх байдал болоод Бурханд дуулгавартай байдал байсан бөгөөд тэр Бурхан түүнд өгсөнийх нь төлөө төдийгүй мөн түүнээс буцаагаад авсных нь төлөө ч талархаж байсан. Үүнээс ч илүүтэйгээр тэр өөрийн амийг оролцуулаад өөртөө байсан бүхнийг буцаан өгөх чадвартай байсан.
Иовын Бурханд хандах дуулгавартай байдал болоод айдас нь хүн төрөлхтний үлгэр жишээ бөгөөд түүний төгс байдал болоод зөв шударга зан нь хүний эзэмших учиртай хүн чанарын оргил нь юм. Хэдий тэр Бурханыг хараагүй ч гэсэн Бурхан үнэхээр оршин байдаг гэдгийг тэр ухаарсан, энэхүү ухаарлынхаа улмаас тэр Бурханаас эмээсэн – ба Бурханаас эмээх энэ айдсынхаа улмаас тэр Бурханд дуулгавартай байж чадсан юм. Бурханаас эмээснийхээ дагуу тэрээр Бурханд дуулгавартай байж чадсан. Түүнд байгаа бүхнийг авах боломжийг тэр Бурханд олгосон, гэхдээ тэр ямар ч гомдолгүй байсан ба Бурханы өмнө унаж, яг энэ мөчид Бурхан түүний бие махбодыг авах байсан ч Түүний тэгж хийхийг тэр ямар ч гомдолгүйгээр, баяртайгаар зөвшөөрнө гэдгээ Түүнд хэлсэн. Түүний биеэ авч явах байдал нь бүхэлдээ түүний төгс, зөв шударга хүн чанарын улмаас байсан. Өөрөөр хэлбэл, өөрийн гэнэн цайлган сэтгэл, шударга зан болон эелдэг зангийнхаа үр дүнд Иов Бурханы оршин тогтнолын тухай өөрийн ухаарал болоод дадлага туршлагадаа чанд хатуу байсан ба энэ суурин дээрээ тулгуурлаад тэр өөртөө шаардлага тавьж, Бурханы түүнд өгсөн удирдамжийн дагуу мөн бүх зүйлийн дотроос өөрийн харсан Бурханы үйл хэргийн дагуу, Бурханы өмнө өөрийн бодол, зан араншин, биеэ авч явах байдал, үйлдлүүдийн зарчмыг стандартад оруулсан. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр түүний дадлага туршлага нь Бурханаас эмээх үнэн, бодитой айдсыг түүнд бий болгож, түүнийг муугаас зайлахад хүргэсэн. Энэ бол Иовын хатуу баримталдаг шулуун шударга зангийн эх сурвалж байсан юм. Иов нь үнэнч шударга, гэнэн цайлган, эелдэг хүн чанарыг эзэмшсэн байсан ба тэр Бурханаас эмээх, Бурханд дуулгавартай байх, муугаас зайлах бодит туршлагатай, мөн түүнчлэн “Ехова өгч, Ехова буцаан авна” гэсэн мэдлэгтэй байсан. Зөвхөн эдгээр зүйлийн улмаас тэр Сатаны тийм харгис балмад дайралтын дунд бат зогсож, гэрчлэл хийж чадсан бөгөөд зөвхөн тэдгээрийн улмаас л тэр Бурханы урмыг хугалахгүй байж, Бурханы шалгалтууд түүнд ирэх үед Бурханы сэтгэлд нийцэх хариултыг өгч чадсан юм. Эхний тэнслийн үед Иовын биеэ авч явах байдал хэдийгээр маш цэгц шулуун байсан боловч дараагийн үеийнхэн насан туршдаа хичээл чармайлт гаргасан ч тийм цэгц шулуун байдалд хүрэх найдваргүй, мөн тэд дээр дүрсэлсэн Иовын биеэ авч явах байдлыг заавал эзэмшиж чадахгүй. Өнөөдөр Иовын цэгц шулуунаар биеэ авч явах байдалтай тулгараад, Бурханд итгэдэг эсвэл Бурханыг дагадаг гэж хэлдэг хүмүүсийн Бурханд харуулсан “үхэлд ч туйлын дуулгавартай байдал, үнэнч байдал” гэсэн хашхираан болон шийдвэртэй үүнийг харьцуулан үзээд та нар ихэд ичиж байна уу эсвэл үгүй юу?
Иов болон түүний гэр бүлийн туулсан бүхнийг Библиэс унших үедээ чиний хариу үйлдэл ямар байсан бэ? Чи бодолдоо төөрөлдчихсөн үү? Чи гайхаж балмагдсан уу? Иовд тохиолдсон шалгалтуудыг “аймшигтай” гэж дүрсэлж болох уу? Өөрөөр хэлбэл, Библид дүрслэгдсэн Иовын шалгалтуудыг унших нь хангалттай аймшигтай бөгөөд тэдгээр нь бодит байдал дээр ямар байх байсныг хэлэхийн ч аргагүй билээ. Иовд тохиолдсон болгон “дадлага сургуулилалт” байгаагүй харин жинхэнэ “буу”, “сум” ашигласан жинхэнэ “дайн” байсан гэдгийг чи харж болно. Гэвч хэний гараар тэр энэхүү шалгалтад өртсөн бэ? Тэдгээрийг мэдээж Сатан хийсэн, тэдгээрийг Сатан биечлэн хийсэн–гэхдээ тэдгээр нь Бурханаар зөвшөөрөгдсөн байсан. Ямар аргаар Иовыг уруу татахыг Бурхан Сатанд хэлсэн үү? Тэр хэлээгүй. Бурхан зүгээр л нэг болзол тавьсан, үүний дараа Иовд сорилт ирсэн. Иовд сорилт ирэх үед, энэ нь хүмүүст Сатаны хорон муу болон бузар явдал, үүний хорлонтой байдал, хүнийг гэсэн жигшил зэвүүцэл, Бурханд хандах дайсагналын мэдрэмжийг хүмүүст өгсөн. Энэхүү сорилт хэчнээн харгис байсныг үгээр дүрслэхийн аргагүй гэдгийг үүнээс бид харж чадна. Сатаны хүнийг хичирхийлдэг хорлонтой уг чанар болоод үүний муухай нүүр царай нь энэ мөчид илчлэгдсэн гэж хэлж болно. Иовд түгшүүртэй, хэрцгий хүчирхийлэл учруулахын тулд Сатан энэ боломжийг, Бурханы зөвшөөрлөөр өгөгдсөн боломжийг ашигласан бөгөөд үүний арга барил болон харгис байдлын түвшний аль алиныг төсөөлөхийн аргагүй, өнөөгийн хүмүүсийн огт тэсвэрлэшгүй зүйл байсан юм. Иов Сатанаар уруу татагдсан бөгөөд тэр энэхүү сорилтын үеэр өөрийн гэрчлэлдээ бат зогссон гэж хэлэхийн оронд түүнд зориулж Бурханы тогтоосон шалгалтаар Иов өөрийн төгс байдал, зөв шударга зангаа хамгаалж, Бурханаас эмээж, муугаас зайлах өөрийн аргыг батлан хамгаалахын тулд Сатантай хийх тэмцлийг эхлүүлсэн гэж хэлсэн нь илүү дээр. Энэ тэмцэлд Иов үй олон хонь малаа алдсан, тэр өөрийн бүх эд хөрөнгөө алдсан бөгөөд тэр өөрийн хүү, охидоо алдсан – гэхдээ тэр өөрийн төгс байдал, зөв шударга зан эсвэл Бурханаас эмээх байдлаа хаяагүй. Өөрөөр хэлбэл Сатантай хийсэн энэ тэмцэлд тэр өөрийн төгс байдал, зөв шударга зан болон Бурханаас эмээх байдлаа алдсаны оронд өөрийн эд хөрөнгө, үр хүүхдээс салахыг илүүд үзсэн. Тэрээр хүн байна гэдэг нь юу гэсэн үг болохын үндсийг хадгалахыг илүүд үзсэн. Библид Иовын эд хөрөнгөө алдсан бүхий л үйл явцын товч тэмдэглэлийг өгүүлдэг ба түүнчлэн Иовын биеэ авч явах байдал болон хандлагыг баримтжуулсан. Эдгээр товч, хураангуй тэмдэглэлүүд нь Иов энэ сорилттой нүүр тулахдаа бараг тайван байсан гэмээр мэдрэмжийг өгдөг, гэхдээ яг юу болсныг хэрвээ дахин шинэчилж, Сатаны хорлонтой уг чанар дээр нэмсэн бол – тэгвэл тэр зүйлс нь эдгээр өгүүлбэрүүдэд дүрслэгдсэн шиг тийм ч энгийн эсвэл амархан байхгүй байх байсан юм. Бодит байдал нь хамаагүй илүү хэрцгий байсан. Тэр нь Сатаны хүн төрөлхтөнд болон Бурханаар зөвшөөрөгдсөн бүх хүмүүст ханддаг сүйрэл, үзэн ядалтын түвшин юм. Хэрвээ Бурхан Иовыг гэмтээхгүй байхыг Сатанаас гуйгаагүй бол Сатан ямар ч гэмшилгүйгээр, эргэлзэлзэх юмгүйгээр түүнийг хөнөөх байсан. Сатан хэнийг ч Бурханд шүтэн мөргөхийг хүсдэггүй, мөн Бурханы нүдээр зөв шударга хүмүүс болон төгс, шулуун шударга хүмүүс үргэлжлүүлэн Бурханаас эмээж, муугаас зайлж чаддаг байхыг ч хүсдэггүй. Хүмүүс Бурханаас эмээж муугаас зайлна гэдэг нь тэд Сатанаас зайлж, түүнийг хаяна гэсэн үг юм, иймээс Сатан өөрийн бүх уур хилэн, үзэн ядалтыг Иов дээр ямар ч өршөөлгүйгээр гаргахын тулд Бурханы зөвшөөрлийг ашигласан. Тэгвэл Иовын амссан зовлон шаналал нь сэтгэл санаанаас бие махбод хүртэл, гаднаас дотогшоо хүртэл хэчнээн их байсныг та нар харж болно. Тэр үед энэ нь ямар байсныг өнөөдөр бид ойлгож чадахгүй ба Библийн тэмдэглэлүүдээс тэр үед зовлон шаналалд өртөж байх үеийн Иовын сэтгэл хөдлөлийн өчүүхнийг л олж авч чадна.
Иовын гуйвшгүй шулуун шударга зан нь Сатанд ичгүүрийг авчирсан ба үүнийг самгардан зугтаахад хүргэсэн
Бурхан Иовыг ийм зовлон шаналалд унасан байхад юу хийсэн бэ? Бурхан ажигласан, харсан ба үр дүнг хүлээсэн. Бурхан ажиглаж харж байхдаа юу мэдэрсэн бол? Түүнд мэдээж шаналалтай санагдсан. Гэхдээ Тэр Өөрийн уй гашууны улмаас Иовыг уруу татахыг Сатанд зөвшөөрсөндөө харамссан болов уу? Хариулт бол, Үгүй, Тэр тэгээгүй. Учир нь Тэр, Иов бол өөлөх өөгүй,зөв шударга агаад Бурханаас эмээж муугаас зайлдаг гэдэгт бат итгэж байсан. Бурхан зүгээр л Иовын зөв шударга байдлыг Бурханы өмнө баталж, өөрийн гэмт явдал болон жигшүүрт байдлыг илчлэх боломжийг Сатанд өгсөн. Энэ нь цаашлаад Иовын хувьд энэ дэлхийн хүмүүс, Сатан болоод бүр Бурханыг дагадаг хүмүүсийн өмнө өөрийн зөв шударга байдал болон Бурханаас эмээж, муугаас зайлдаг байдлыг гэрчлэх боломж байсан юм. Эцсийн үр дүн нь Иовын талаарх Бурханы үнэлгээ зөв бөгөөд алдаагүй байсныг баталсан уу? Иов үнэхээр Сатаныг ялан дийлсэн үү? Энд бид Иовын хэлсэн үлгэр жишээ үг буюу тэр Сатаныг ялсан гэдгийн баталгаа болсон үгийг уншина. Тэр: “Би эхийнхээ хэвлийгээс нүцгэн ирсэн, нүцгэн буцах болно” гэж хэлсэн. Энэ бол Иовын Бурханд дуулгавартай байдлын хандлага юм. Дараа нь тэр ингэж хэлсэн: “Ехова өгч, Ехова буцаан авна; Еховагийн нэр алдаршсан байх ёстой.” Иовын хэлсэн эдгээр үг нь, Бурхан хүний зүрх сэтгэлийн гүнийг ажигладаг бөгөөд Тэр хүний сэтгэлийг харж чаддаг гэдгийг баталдаг мөн тэдгээр нь Иовын талаарх Түүний үнэлгээ нь ямар ч алдаагүй байсан ба Бурханаар зөвшөөрөгдсөн энэ хүн зөв шударга байсан гэдгийг баталдаг. “... Ехова өгч, Ехова буцаан авна; Еховагийн нэр алдаршсан байх ёстой.” Эдгээр үг нь Бурханыг гэрчилсэн Иовын гэрчлэл юм. Сатаныг сандрааж, үүнийг ичгүүртэй байдалд оруулж, үүнийг самгардан зугтахад хүргэсэн, цаашлаад Сатаныг гинжилж, үүнийг ямар ч арга чаргагүй болгож орхисон зүйл нь эдгээр энгийн үг байсан юм. Иймээс эдгээр үг нь мөн Еховагийн үйл хэргийн гайхалтай байдал болон сүр хүчийг мэдрэхэд Сатаныг хүргэж, Бурханы замаар зүрх сэтгэлээ удирдуулсан хүний ер бусын чадварыг ойлгох боломжийг үүнд олгосон. Цаашлаад тэдгээр нь, Бурханаас эмээж, муугаас зайлах замыг баримталж байгаа өчүүхэн жижиг хүний харуулсан хүчирхэг амьдрах чадварыг Сатанд баталсан. Тиймээс Сатан эхний тэмцэлд ялагдсан. “Хөлсөө урсгаж олсон мэдлэг ухаанаа” үл харгалзан Сатан Иовыг зүгээр орхих бодолгүй байсан ба үүний хорлонтой уг чанарт ямар ч өөрчлөлт гараагүй. Сатан Иов руу үргэлжлүүлэн дайралт хийхийг хичээсэн ба иймээс дахин нэг удаа Бурханы өмнө ирсэн...
Дараа нь, Иов хоёр дахь удаагаа уруу татагдсан талаар Библиэс уншицгаая.
"Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл"-ээс
Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.
No comments:
Post a Comment