2018-01-11

Бүтээгчийн хүн төрөлхтөнд хандах чин сэтгэлийн мэдрэмжүүд

Бүтээгчийн хүн төрөлхтөнд хандах чин сэтгэлийн мэдрэмжүүд

Бурханыг мэдэх нь амархан зүйл биш гэж хүмүүс ихэвчлэн хэлдэг. Гэхдээ Би, Бурханыг мэдэх нь огтхон ч хэцүү зүйл биш гэж хэлдэг, учир нь Түүний үйл хэргийг нүдээр харах боломжийг Бурхан хүнд олон удаа олгодог. Тэр хүн төрөлхтөнтэй ярилцах яриагаа хэзээ ч зогсоогоогүй; Тэр хэзээ ч Өөрийгөө хүнээс нууцлаагүй, мөн Тэр Өөрийгөө нуугаагүй. Түүний бодол, Түүний санаа, Түүний үг болон Түүний үйл хэрэг нь бүгд хүн төрөлхтөнд илчлэгдсэн. Тиймээс хүн Бурханыг мэдэхийг хүссээр байгаа цагт тэр бүх төрлийн арга барил, арга замаар дамжуулан Түүнийг ойлгож, мэдэж чадна. Бурхан санаатайгаар түүнээс зайлсхийдэг, Бурхан Өөрийгөө санаатайгаар хүн төрөлхтнөөс нуудаг, Түүнийг ойлгож, мэдэх боломжийг хүнд олгох бодол Бурханд байдаггүй хэмээн хүн яагаад сохроор боддогийн учир шалтгаан нь тэр Бурхан хэн бэ гэдгийг мэддэггүй, мөн Бурханыг ойлгохыг хүсдэггүйд оршино; үүнээс ч илүүгээр тэр Бүтээгчийн бодол, үг эсвэл үйл хэргийг хайхардаггүй... Үнэнийг хэлэхэд, хэрвээ хүн Бүтээгчийн үг эсвэл үйл хэрэг дээр төвлөрч, ойлгохын тулд өөрсдийн зөвхөн чөлөөт цагийг л ашиглаж, Бүтээгчийн бодол болон Түүний зүрх сэтгэлийн дуу хоолойнд бага зэргийн анхаарал хандуулах л юм бол, Бүтээгчийн дуу хоолой, үг, үйл хэрэг нь илэрхий, ойлгомжтой гэдгийг ухаарах нь тэдний хувьд хэцүү биш байх болно. Үүний адилаар, Бүтээгч хүмүүсийн дунд цаг үргэлжид байдаг, Тэр үргэлж хүнтэй болон бүхий л бүтээлтэй ярилцаж байдаг, мөн Тэр өдөр бүр шинэ үйл хэргийг хэрэгжүүлж байдаг гэдгийг ухаарахад бага зэргийн л хичээл чармайлт орох болно. Түүний мөн чанар болон зан чанар нь хүнтэй ярих Түүний ярианд илэрхийлэгддэг; Түүний бодол, санаа нь Түүний үйл хэрэгт бүрэн дүүрэн илчлэгддэг; Тэр цаг үргэлжид хүн төрөлхтөнтэй хамт байж, ажиглаж байдаг. Тэр хүн төрөлхтөн болон бүх бүтээлтэй Өөрийн чимээгүй үгээрээ аяархан ярьдаг: Би тэнгэрт байдаг ба Би Өөрийн бүтээлийн дунд байдаг. Би харж байгаа; Би хүлээж байгаа; Би чиний талд... Түүний гар дулаахан бөгөөд хүчтэй; Түүний хөлийн мөр хөнгөн; Түүний дуу хоолой намуухан бөгөөд уянгалаг; Түүний хэлбэр шилжин өөрчлөгдөж, бүх хүн төрөлхтнийг тэвэрч байдаг; Түүний төрх байдал нь үзэсгэлэнтэй бөгөөд эелдэг. Тэр ч хэзээ ч яваагүй, мөн Тэр алга болоогүй. Үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл Тэр хүн төрөлхтний байнгын хамтрагч билээ. Тэр Ниневе хотыг аврах үед, хүн төрөлхтний төлөө Түүний зориулсан анхаарал халамж, онцгой дотно байдал, түүнчлэн хүний төлөөх Түүний жинхэнэ санаа зовинол болон хайр нь бага багаар илэрхийлэгдсэн. Ялангуяа Ехова Бурхан болон Ионагийн хоорондох яриа нь Өөрийн бүтээсэн хүн төрөлхтнийг гэсэн Бүтээгчийн өрөвдөх сэтгэлийг бүр ч илүү ойлгомжтой болгосон. Эдгээр үгээр дамжуулан чи хүн төрөлхтний төлөө гэсэн Бурханы чин сэтгэлийн мэдрэмжийн талаар гүн гүнзгий ойлголтыг олж авч чадна...
Ионагийн Номын 4:10-11-д дараах зүйл тэмдэглэгдсэн: “Тэгээд Ехова, ‘Чи өөрөө хөдөлмөрлөж, ургуулаагүй, нэг шөнийн дотор ургаад, мөхдөг ургамлын төлөө харамссан. Тэгэхэд Би, баруун, зүүн гарынхаа хоорондохыг ялгаж салгаж ойлгож чадахгүй зуун хорин мянгаас илүү хүнтэй бас олон малтай их хот Ниневег Би өрөвдөх хэрэггүй гэж үү?’ гэж хэлэв.” Эдгээр нь Ехова Бурханы бодит үг, Тэр болон Ионагийн хооронд болсон яриа юм. Энэ харилцан яриа нь товч байсан ч гэсэн, энэ нь хүн төрөлхтний төлөө гэсэн Бүтээгчийн анхаарал халамжаар бялхаж байсан ба Тэр хүнийг хаях хүсэлгүй байсан. Эдгээр үг нь Өөрийн бүтээлийнхээ төлөө зүрх сэтгэл дотроо Бурханы баримталдаг жинхэнэ хандлага болоод мэдрэмжийг илэрхийлдэг бөгөөд урьд өмнө нь хүний ховорхон сонсож байсан эдгээр тодорхой үгсээр Бурхан, хүн төрөлхтний төлөөх Өөрийн жинхэнэ санааг өгүүлсэн. Энэ харилцан яриа нь Ниневегийн хүмүүст хандах Бурханы хандлагыг төлөөлдөг–гэхдээ энэ нь ямар хандлага вэ? Энэ нь гэмшлийнх нь өмнө ба дараа Ниневегийн хүмүүст харуулсан Түүний хандлага юм. Бурхан хүн төрөлхтөнд ийм байдлаар ханддаг. Эдгээр үгнээс хүн Түүний бодлыг, түүнчлэн Түүний зан чанарыг олж мэдэж болно.
Бурханы ямар бодлууд эдгээр үгэнд илчлэгдсэн бэ? Анхааралтай унших нь, Тэр “өрөвдөх” гэсэн үгийг ашигласан гэдгийг даруй үзүүлдэг; энэ үгийг ашигласан нь, хүн төрөлхтөнд хандах Бурханы жинхэнэ хандлагыг харуулдаг.
Утга зүйн өнцгөөс, хүн “өрөвдөх” гэдэг үгийг өөр өөр байдлаар тайлбарлаж болно; эхлээд хайрлах, хамгаалах, ямар нэг зүйлийг энэрэх; хоёрдугаарт халуун дотноор хайрлах; эцэст нь үүнийг гэмтээхийг хүсэхгүй байх ба ингэж тэвчихгүй байх. Товчхондоо энэ нь эелдэг зөөлөн дотно байдал, хайр, түүнчлэн хэн нэгнийг эсвэл ямар нэг зүйлийг хаяхыг хүсэхгүй байх утга санааг агуулдаг; энэ нь хүнийг гэсэн Бурханы өршөөл энэрэл, хүлээцтэй байдал гэсэн үг юм. Хэдийгээр Бурхан хүмүүсийн дунд түгээмэл яригддаг үгийг ашигласан боловч, энэ үгний хэрэглээ нь Бурханы зүрх сэтгэлийн дуу хоолой болон хүн төрөлхтөнд хандах Түүний хандлагыг ил болгосон...
Ниневе хот Содомд байсантай адил ялзарсан, хорон муу, догшин хэрцгий хүмүүсээр дүүрсэн байсан ч тэдний гэмшил нь, Өөрийн зүрх сэтгэлээ өөрчилж, тэднийг устгахгүй байхаар шийдэхэд Бурханыг хүргэсэн. Бурханы үг болон зааварт үзүүлсэн тэдний хариу үйлдэл нь Содомын иргэдийнхээс шал өөр хандлагыг харуулсан учраас мөн тэд Бурханд үнэнчээр захирагдаж, өөрсдийн нүглийн төлөө үнэнчээр гэмшиж, түүнчлэн бүх зүйлийн дээрх тэдний жинхэнэ, сэтгэл хөдлөм зан авирын улмаас Бурхан Өөрийн үнэн зүрхний өрөвдөх сэтгэлийг дахин нэг удаа харуулж, үүнийг тэдэнд хайрласан. Хүн төрөлхтний төлөөх Бурханы шагнал болон Түүний өрөвдөх сэтгэлийг хэн ч хуулбарлах боломжгүй; хэн ч Бурханы өршөөл энэрэл эсвэл хүлээцтэй байдлыг, мөн хүн төрөлхтний төлөөх Түүний чин сэтгэлийн мэдрэмжийг эзэмшиж чадахгүй. Чиний агуу эрэгтэй эсвэл эмэгтэй, эсвэл бүр супер хүн гэж үздэг хэн нэгэн чинь хамгийн өндөр цэгээс агуу эрэгтэй, эмэгтэй хүний хувьд ярьж, хүн төрөлхтөнд эсвэл бүтээлд ийм төрлийн мэдэгдэл хийж чадах уу? Хүн төрөлхтний дундаас хэн, хүний амьдрах нөхцлийг гарын алган дээрээ тавьсан мэт мэдэж чадах вэ? Хэн хүн төрөлхтний оршин тогтнолын ачаа болон хариуцлагыг үүрч чадах вэ? Хэн хотын сүйрлийг тунхаглах чадвартай вэ? Хэн хотыг өршөөх чадвартай вэ? Өөрийн бүтээлийг энхрийлэн хайрладаг гэж хэн хэлж чадах вэ? Зөвхөн Бүтээгч! Зөвхөн Бүтээгч л энэ хүн төрөлхтнийг өрөвдөж чадна. Зөвхөн Бүтээгч л энэ хүн төрөлхтөнд хайр энхрийлэл, дотно байдлыг үзүүлж чадна. Зөвхөн Бүтээгч л энэ хүн төрөлхтний төлөө жинхэнэ, эвдэршгүй дотно байдлыг эзэмшиж чадна. Үүний адилаар зөвхөн Бүтээгч л энэ хүн төрөлхтөнд өршөөл энэрэл хайрлаж, Өөрийн бүх бүтээлээ хайрлан энхрийлж чадна. Түүний зүрх сэтгэл хүний үйлдэл бүрд хүчтэй цохилж, өвдөж байдаг: Тэр хүний хорон муу, ялзарсан зүйлд уурлаж, бачимдаж, гуниглаж байдаг; Тэр хүний гэмшил болон итгэлд баярлан хөөрч, уучилж, баясаж байдаг; Түүний бодол, санаа нэг бүр хүн төрөлхтний төлөө оршиж, үүнийг тойрон эргэлдэж байдаг; Тэр юу болох болон түүнд юу байгаа нь бүхэлдээ хүн төрөлхтний төлөө илэрхийлэгддэг; Түүний бүхий л сэтгэл хөдлөл нь хүн төрөлхтний оршин тогтнолтой сүлжилдсэн байдаг. Хүн төрөлхтний төлөө Тэр аялж, яарч тэвдэж байдаг; Тэр Өөрийн амийн хэсэг бүрийг чимээгүйхнээр өгдөг; Тэр Өөрийн амийн минут секунд бүрийг зориулдаг... Тэр Өөрийн амийг хэрхэн өрөвдөхөө хэзээ ч мэдээгүй, гэсэн ч Тэр Өөрийн бүтээсэн хүн төрөлхтнийг үргэлж өрөвдөж, хайрлан энхрийлж байдаг... Тэр Өөрт байгаа бүхнээ энэ хүн төрөлхтөнд өгдөг... Тэр болзолгүйгээр, хариу нэхэлгүйгээр Өөрийн өршөөл энэрэл, хүлээцтэй байдлыг хүртээдэг. Зөвхөн ингэснээр л хүн төрөлхтөн Түүний нүдний өмнө үргэлжлүүлэн амьд үлдэж, Түүний амийн хангалтыг хүлээн авч чадах байсан болохоор л Тэр үүнийг хийсэн; зөвхөн ингэснээр л хүн төрөлхтөн нэг л өдөр Түүний өмнө захирагдаж, Тэр бол хүний оршин тогтнолыг тэжээн тэтгэдэг мөн бүх бүтээлийн амийг хангадаг Нэгэн юм гэдгийг хүлээн зөвшөөрч болох учраас л Тэр үүнийг хийдэг.
 "Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл"-ээс 
Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно. 

No comments:

Post a Comment