Бурхан Иовыг Сатанд дамжуулан өгсөн явдал болон Бурханы ажлын зорилгын хоорондох харилцаа
Хэдийгээр ихэнх хүмүүс, Иов бол төгс, зөв шударга байсан ба тэр Бурханаас эмээж муугаас зайлж байсан гэдгийг одоо хүлээн зөвшөөрдөг ч, энэхүү хүлээн зөвшөөрөлт нь тэдэнд Бурханы цаад санааны талаар илүү их ойлголтыг өгдөггүй. Иовын хүн чанар, эрэл хайгуулд атаархахын зэрэгцээ тэд дараах асуултыг Бурханаас асуудаг: Иов маш төгс, зөв шударга байсан, хүмүүс түүнийг маш их хүндэтгэн хайрласан, гэхдээ яагаад Бурхан түүнийг Сатаны гарт өгч түүнд тийм их зовлон учруулсан юм бэ? Ийм асуулт олон хүний зүрх сэтгэлд оршин байдаг нь дамжиггүй–эсвэл харин ч энэхүү эргэлзээ нь олон хүмүүсийн зүрх сэтгэл дэх асуулт юм. Нэгэнт энэ нь маш олон хүнийг будилуулсан болохоор бид энэ асуултыг ил гаргаж, үүнийг зүй зохистойгоор тайлбарлах ёстой.
Бурханы хийдэг бүхэн чухал шаардлагатай бөгөөд онцгой ач холбогдол агуулдаг, учир нь Түүний хүнд хийдэг бүхэн нь Түүний удирдлага болон хүн төрөлхтний авралтай холбоотой байдаг. Мэдээж, хэдийгээр Иов Бурханы нүдээр өөлөх өөгүй, зөв шударга байсан ч гэсэн, Иовд хийсэн Бурханы ажил ч өөр байгаагүй. Өөрөөр хэлбэл, Бурхан юу хийж байгаа эсвэл Тэр ямар аргаар үүнийг хийж байгаагаас үл хамааран, төлөх төлөөс эсвэл Түүний санаархлаас үл хамааран Түүний үйлдлүүдийн зорилго нь өөрчлөгддөггүй. Түүний зорилго бол Бурханы үг, Бурханы шаардлага, хүний төлөө гэсэн Бурханы хүслийг хүний дотор ажиллуулах; өөрөөр хэлбэл, Бурханы эерэг гэж итгэдэг бүхнийг Түүний алхмуудын дагуу хүнд ажиллуулж, хүнийг Бурханы зүрх сэтгэлийг ойлгож, Бурханы мөн чанарыг ухаарах боломжтой болгож, мөн Бурханы дээд эрх болон зохицуулалтанд дуулгавартай байх боломжийг түүнд олгох бөгөөд тэгснээр Бурханаас эмээж, муугаас зайлах байдалд хүрэх боломжийг хүнд олгодог – энэ бүхэн нь Бурханы хийж байгаа бүх зүйл дэх Түүний зорилгын нэг тал юм. Нөгөө нэг тал нь, Сатан бол Бурханы ажил дахь товойлгогч, хүчин зүтгэгч учраас хүнийг ихэвчлэн Сатанд өгдөг; энэ нь Сатаны сорилт, дайралтуудын дунд Сатаны хорон муу, бузар, жигшмээр байдлыг харах боломжийг хүмүүст олгохын тулд Бурханы ашигладаг арга бөгөөд тэгснээр Сатаныг үзэн ядаж, сөрөг зүйлийг мэдэж, таньж чаддаг болоход хүмүүсийг хүргэдэг. Энэ үйл явц нь, Бурханы үг, өөрсдийн мэдлэг болон Бурханд дуулгавартай байдал, Бурханд итгэх итгэл, Түүнээс эмээх байдлын ачаар тэд Сатаны дайралтуудыг ялж, Сатаны буруушаалтыг ялах хүртэл өөрсдийгөө Сатаны хяналтаас, Сатаны буруушаалт, хөндлөнгийн оролцоо болон дайралтуудаас аажмаар өөрсдийгөө чөлөөлөх боломжийг тэдэнд олгодог; зөвхөн тэр үед л тэд Сатаны эзэмшлээс бүрэн ангижирсан байх болно. Хүмүүсийн ангижрал нь Сатан ялагдсан гэсэн үг, энэ нь тэд цаашид Сатаны аман дахь хоол байхаа больж–тэднийг залгихын оронд Сатан тэднийг сулласан гэсэн үг. Энэ нь, тийм хүмүүс зөв шударга учраас, тэдэнд Бурханд итгэх итгэл, дуулгавартай байдал болон эмээх байдал байдаг учраас, тэд Сатанаас бүрмөсөн салсан учраас юм. Тэд Сатаныг ичгүүртэй байдалд оруулдаг, тэд Сатаныг хулчгар болгодог ба тэд Сатаныг бүрэн дүүрэн ялдаг. Бурханыг дагах тэдний итгэл үнэмшил, Бурханд дуулгавартай байдал болон Түүнээс эмээх байдал нь Сатаныг ялдаг бөгөөд Сатаныг бүрмөсөн бууж өгөхөд хүргэдэг. Зөвхөн ийм хүмүүсийг л Бурхан үнэхээр авах ба энэ нь хүнийг аврах Бурханы эцсийн зорилго юм. Хэрвээ тэд аврагдахыг хүсэж байвал, Бурханаар бүрэн авахуулахыг хүсэж байвал, Бурханыг дагадаг бүх хүмүүс Сатаны их, бага тэнсэл, дайралтуудтай тулгарах ёстой. Эдгээр сорилт, дайралтаас гарч ирсэн хүмүүс нь Сатаныг бүрэн ялж чадах бөгөөд Бурханаар аврагдсан хүмүүс юм. Өөрөөр хэлбэл, Бурханаар аврагдсан хүмүүс нь Бурханы шалгалтыг туулсан хүмүүс байдаг бөгөөд тоо томшгүй олон удаа Сатанаар уруу татагдаж, түүний дайралтанд өртсөн хүмүүс юм. Бурханаар аврагдсан хүмүүс Бурханы хүсэл, шаардлагыг ойлгож, Бурханы дээд эрх, зохицуулгыг хүлээн зөвшөөрч чаддаг бөгөөд тэд Сатаны сорилтын дунд Бурханаас эмээж, муугаас зайлах замыг хаядаггүй. Бурханаар аврагдсан хүмүүс нь үнэнч занг эзэмшдэг, тэд зөөлөн сэтгэлтэй байдаг ба хайр ба үзэн ядалтыг хооронд нь ялгадаг, тэд шударга ёсны мэдрэмжтэй, ухаалаг байдаг, тэд Бурханд анхаарал тавьж, Бурханы юм бүхнийг эрхэмлэн дээдэлдэг. Тийм хүмүүс Сатанаар хүлэгдэж, отуулж, буруушаагдаж эсвэл хүчирхийлэгддэггүй, тэд бүрэн эрх чөлөөтэй байдаг, тэд бүрмөсөн чөлөөлөгдөж, суллагдсан байдаг юм. Иов бол яг тийм эрх чөлөөтэй хүн байсан, энэ нь Бурхан яагаад түүнийг Сатанд гардуулан өгсний утга учир билээ.
Иовыг Сатан хүчирхийлж байсан боловч тэр мөн мөнхийн эрх чөлөө, чөлөөлөлтийг олж авсан ба хэзээ ч дахин Сатаны ялзруулалт, хүчирхийлэл, буруушаалтанд өртөхгүй байж, үүний оронд Бурханы төрх байдлын гэрэлд эрх чөлөөтэй, саад тотгоргүй амьдарч, түүнд өгсөн Бурханы ерөөлүүдийн дунд амьдрах эрхийг олж авсан. Энэ эрхийг хэн ч түүнээс булаан авч, устгаж эсвэл худалдан авч чадахгүй. Энэ нь түүний итгэл, шийдэмгий байдал, дуулгавартай байдал мөн Бурханаас эмээх байдлын хариуд Иовд өгөгдсөн; Иов газар дээрх баяр хөөр, аз жаргалыг хүртэж, газар дээрх Бурханы жинхэнэ бүтээл болохын хувьд Бүтээгчийг ямар ч хөндлөнгийн оролцоогүйгээр шүтэн мөргөх, Тэнгэрээр томилогдож, газраар хүлээн зөвшөөрөгдсөн эрх ямбыг хүртэхийн тулд амиараа төлөөс төлсөн юм. Энэ нь мөн Иовын туулсан сорилтын хамгийн агуу үр дүн билээ.
Хүмүүс хараахан аврагдаагүй байх үед, тэдний амьдралд Сатан үргэлж оролцож, бүр хянаж байдаг. Өөрөөр хэлбэл, аврагдаагүй хүмүүс бол Сатаны хоригдлууд бөгөөд тэдэнд эрх чөлөө байдаггүй, тэд Сатанаар суллагдаагүй байдаг, тэд Бурханыг шүтэн мөргөх эрхгүй эсвэл шаардлага хангаагүй байдаг бөгөөд тэднийг Сатан ойрхон мөшгин хөөж, хатуу ширүүнээр дайрч байдаг. Тийм хүмүүст ярих аз жаргалтай зүйл байдаггүй, тэдэнд энгийнээр оршин тогтнох ямар ч эрх байхгүй, цаашлаад тэдэнд ярих ямар ч нэр төр байхгүй. Чи босож, Сатантай тэмцэл хийж, өөрийн Бурханд итгэх итгэл, дуулгавартай байдал, Бурханаас эмээх байдлаа Сатантай хийсэн үхэх сэхэхээ шийдэх тулааны зэвсэг болгон ашиглах л юм бол чи Сатаныг бүрэн ялж, чамайг харангуутаа л бултан зугатаж, хулчийдаг болоход түүнийг хүргэнэ, ингэснээр тэр чиний эсрэг өөрийн дайралт, буруушаалтуудыг бүрэн орхино – зөвхөн тэр үед л чи аврагдаж, эрх чөлөөтэй болно. Хэрвээ чи Сатанаас бүрэн салахаар шийдсэн ч Сатаныг ялахад туслах зэвсгээр зэвсэглээгүй бол чи аюулд орсон хэвээр байх болно; цаг хугацаа өнгөрөхийн хэрээр, чи Сатанаар маш их тамлуулсандаа чамд өчүүхэн төдий ч хүч чадал үлдээгүй байх үед чи мөн л гэрчлэл хийх чадваргүй байж, өөрсдийгөө Сатаны буруушаалт, дайралтаас бүрэн чөлөөлөөгүй байгаа бол чамд авралын найдвар өчүүхэн байх болно. Эцэст нь Бурханы ажлын төгсгөл тунхаглагдах үед чи Сатаны атганд байсаар байж, өөрийгөө чөлөөлж чадахгүй байх болно, тиймээс чамд боломж эсвэл найдвар хэзээ ч байхгүй байх юм. Тэгвэл дүгнэлт нь, тийм хүмүүс бүрэн дүүрэн Сатаны боолчлолд байх болно.
Бурханы шалгалтыг хүлээн авч, Сатаны сорилтыгг дав мөн бүхий л оршихуйг чинь авахыг Бурханд зөвшөөр
Хууль журмыг баримталж, хүнийг дэмжих Өөрийн ажлын үеэр Бурхан хүнд Өөрийн хүсэл болон шаардлагыг бүхэлд нь хэлсэн ба Өөрийн үйл хэрэг, зан чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болохоо харуулсан. Зорилго нь хүнийг биеийн хэмжээгээр хангаж, Түүнийг дагах зуураа Бурханаас олон янзын үнэнийг – Сатантай тулалдах тулаанд Бурханаас хүнд өгөгдсөн зэвсэг болох үнэнийг олж авах боломжийг хүнд олгох явдал юм. Тэгж зэвсэглээд хүн Бурханы туршилтуудтай нүүр тулах ёстой. Бурханд хүнийг турших олон арга барил, арга зам байдаг боловч тэр бүхэн нь Бурханы дайсан болох Сатаны “хамтын ажиллагааг” шаарддаг. Өөрөөр хэлбэл, Сатантай тулалдах зэвсгийг хүнд өгснөөр Бурхан хүнийг Сатанд өгч хүний биеийн хэмжээг “турших” боломжийг Сатанд олгодог. Хэрвээ хүн Сатаны тулааны зохион байгуулалтаас зугатан гарч, Сатаны бүслэлтээс зугатаан амьд гарч чадвал хүн туршилтыг давах юм. Гэвч хэрвээ хүн Сатаны тулааны зохион байгуулалтыг орхин явж чадалгүй, Сатанд захирагдах юм бол тэр туршилтыг давахгүй юм. Хүний ямар ч талыг Бурхан шалгасан бай, Түүний шалгалтын шалгуур нь хүн Сатаны дайралтанд өртөх үедээ гэрчлэлдээ бат зогсож байна уу эсвэл үгүй юу гэдэг явдал, мөн Сатанаар урхидуулах зуураа Бурханыг хаяж, Сатанд бууж өгөн, захирагдсан уу эсвэл үгүй юу гэдэг юм. Хүн аврагдах уу эсвэл үгүй юу гэдэг нь тэр Сатаныг даван гарч, ялж чадах эсэхээс хамаардаг ба тэр эрх чөлөөг олж авч чадах уу, үгүй юу гэдэг нь тэр Сатаны боолчлолыг даван гарахын тулд Бурханы түүнд өгсөн зэвсгийг өөрийн хүчээр өргөж, Сатаныг найдвараа бүрэн алдахад хүргэж, түүнийг ганцаар нь орхиж чадах эсэхээс хамаарна. Хэрвээ Сатан итгэл найдвараа орхиж, хэн нэгнийг суллавал, энэ нь Сатан энэ хүнийг Бурханаас авахаар дахин хэзээ ч оролдохгүй, энэ хүнийг дахин хэзээ ч буруутгаж, түүнд саад болохгүй, дахин хэзээ ч тэднийг шалтгаангүйгээр тарчлаахгүй эсвэл дайрахгүй гэсэн үг юм; зөвхөн ийм хүн л Бурханаар үнэхээр авахуулах болно. Энэ нь Бурхан хүмүүсийг олж авдаг бүхэл бүтэн үйл явц юм.
Анхны өгүүлэл линк: Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II
Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.
No comments:
Post a Comment