Showing posts with label Эцсийн өдрүүд. Show all posts
Showing posts with label Эцсийн өдрүүд. Show all posts

2018-01-10

Сайн мэдээг түгээх ажил нь мөн хүмүүсийг аврах ажил юм

Сайн мэдээг түгээх ажил нь мөн хүмүүсийг аврах ажил юм

     Бүх хүмүүс газар дээрх Миний ажлын зорилгыг ойлгох хэрэгтэй, тэр нь Миний ажлын сүүлийн зорилго мөн энэ ажил дуусахаас өмнө Миний хүрсэн байх ёстой түвшин юм. Хэрвээ хүмүүс өнөөдрийг хүртэл Надтай цуг алхсаныхаа дараа Миний ажил юу болохыг ойлгохгүй бол тэд Надтай хамт хий дэмий алхсан хэрэг биш гэж үү? Намайг дагадаг хүмүүс Миний хүслийг мэдэх ёстой.

2018-01-07

Арван гурав дахь айлдвар

Арван гурав дахь айлдвар


Миний дуу хоолойн тунхаглал дотор Миний өдий төдий санаа зорилго нуугдаж байгаа. Гэхдээ хүн эдгээрийн тухай юу ч мэддэггүй бас ойлгодоггүй, харин Миний зүрх сэтгэлийг ухаарах эсвэл Миний үгэн дотроос Миний хүслийг зөнгөөрөө мэдрэх чадваргүйгээр Миний үгийг гаднаас нь хүлээн авч, гаднаас нь дагадаг. Хэдий Би Өөрийнхөө үгийг ойлгомжтой хэлсэн ч ойлгосон хүн байна уу? Сионоос Би хүн төрөлхтөн рүү ирсэн.

2017-12-10

Хорин дөрөв дэх айлдвар

Хорин дөрөв дэх айлдвар



Миний гэсгээлт бүх хүн дээр ирдэг боловч мөн бүх хүнээс хол хэвээр байдаг. Хүн бүрийн бүхий л амьдрал нь Надад хандах хайр болон үзэн ядалтаар дүүрсэн байдаг бөгөөд хэн ч хэзээ ч Намайг мэдээгүй – тиймээс Надад хандах хүний хандлага халуун, хүйтнээр үлээж, хэвийн байх чадваргүй байдаг. Гэсэн хэдий ч Би үргэлж хүнд санаа тавьж, хамгаалсаар ирсэн, харин өөрийн мулгуу байдлаас болж хүн Миний бүх үйл хэрэг болон эрч хүчтэй санаа зорилгыг харах чадваргүй юм. 

2017-12-04

Арван ес дэх айлдвар

   Миний үгийг оршин амьдрах үндэсээ болгох нь хүн төрөлхтний эзэмшвэл зохих зүйл юм. Хүн Миний үгсийн хэсэг тус бүрт өөрийн хэсгээ бий болгох ёстой; эс бөгөөс асуудал үүсгэж, өөрийн мөхлийг эрж байгаа хэрэг. Хүн төрөлхтөн Намайг мэддэггүй, ийм учраас, өөрийн амь насыг Надад өгч солилцоо хийхийн оронд, түүний бүхий л хийдэг зүйл бол Надад сэтгэл ханамж өгөхийг хичээн, гартаа хуучирч өмхрөх бараа таваар барин Миний урдуур алхдаг.

2017-11-27

Арав дахь айлдвар



















  Хаанчлалын Эрин үе нь эцсийн эцэст өнгөрсөн үеэс ялгаатай. Энд хүн юу хийж буй нь хамаагүй байдаг. Үүний оронд, Би газар дээр буун ирснийхээ дараа Өөрийн ажлыг—хүн хэзээ ч ухамсарлаж, биелүүлж чадахгүй тэр ажлыг биечлэн гүйцэтгэдэг. Дэлхий бүтээгдсэнээс эхлээд өнөөдрийг хүртэл эдгээр бүх он жилүүд нь үргэлж сүм байгуулах тухай байсан боловч хаант улсыг байгуулах талаар хэн ч хэзээ ч сонсож байгаагүй.