Бурхан хэн нэгнийг бүрмөсөн олж авдаг үйл явцыг ойлгохын зэрэгцээ хүмүүс мөн Бурхан Иовыг Сатанд шилжүүлэн өгсний зорилго болон ач холбогдлыг ойлгох болно. Хүмүүс Иовын зовлон шаналалд цаашид зовнихгүй бөгөөд үүний ач холбогдлын талаар шинэ үнэлэлттэй болох юм. Тэд Иовынхтай адил сорилтыг туулах эсэхэд цаашид санаа зовохгүй бөгөөд Бурханы шалгалт ирэхийг цаашид эсэргүүцэж, голохгүй. Иовын итгэл, дуулгавартай байдал болон Сатаныг ялан дийлэх түүний гэрчлэл нь хүмүүст асар их тус дэм, зоригжуулалтын эх сурвалж болсон билээ. Иовоос тэд өөрсдийн авралын найдварыг олж хардаг, мөн итгэл, дуулгавартай байдал болон Бурханаас эмээх байдлаар дамжуулан Сатаныг ялж, Сатаныг ноёлох нь бүрэн боломжтой юм гэдгийг хардаг. Бурханы дээд эрх болон зохицуулалтыг үг дуугүй хүлээн зөвшөөрч, бүх зүйлээ алдсаны дараа ч Бурханыг орхихгүй гэсэн шийдвэр, итгэлтэй байгаа цагт тэд Сатанд ичгүүр авчирч, ялж чадах бөгөөд Сатаныг сандаргаж, зугатаалгахын тулд тэд амиа алдах байсан ч хамаагүй зөвхөн өөрсдийн гэрчлэлдээ бат зогсох шийдвэр болон тэвчээрийг эзэмших хэрэгтэй гэдгийг тэд хардаг. Иовын гэрчлэл нь хойч үеийнхэнд өгөх анхааруулга бөгөөд хэрвээ тэд Сатаныг ялахгүй юм бол тэд хэзээ ч Сатаны буруушаалт болон хөндлөнгийн оролцооноос өөрсдийгөө салгаж чадахгүй мөн тэд хэзээ ч Сатаны хүчирхийлэл, дайралтаас зугатаж чадахгүй гэдгийг энэхүү анхааруулга тэдэнд хэлдэг билээ. Иовын гэрчлэл хойч үеийг гэгээрүүлсэн юм. Энэ гэгээрэл нь хүмүүст, тэд зөвхөн төгс, зөв шударга л бол Бурханаас эмээж муугаас зайлж чадна гэдгийг сургадаг; тэд зөвхөн Бурханаас эмээж, муугаас зайлж чадах л юм бол Бурханд хүчтэй, хангинасан гэрчлэл хийж чадна гэдгийг энэ нь тэдэнд сургадаг; тэд зөвхөн Бурханд хүчтэй, хангинасан гэрчлэл хийж чадах л юм бол хэзээ ч Сатанаар хянагдахгүй бөгөөд Бурханы удирдамж, хамгаалалтын дор амьдарна–зөвхөн тэр үед л тэд үнэхээр аврагдах юм. Иовын зан чанар, түүний амьдралын эрэл хайгуулыг авралыг эрж хайдаг хүн бүр дуурайх ёстой. Бүхий л амьдралынхаа туршид түүний амьдран харуулсан зүйл болон шалгалтуудын үеэр биеэ авч явсан байдал нь Бурханаас эмээж, муугаас зайлах замыг эрж хайдаг тэдгээр бүх хүмүүсийн хувьд үнэт эрдэнэс билээ.
Showing posts with label Ноагийн өдрүүд. Show all posts
Showing posts with label Ноагийн өдрүүд. Show all posts
2018-01-25
2017-12-12
Бурхан дэлхийг үерээр устгахаар төлөвлөж, Ноад бүхээг барихыг даалгасан
Бурхан дэлхийг үерээр устгахаар төлөвлөж, Ноад бүхээг барихыг даалгасан |
(Эхлэл 6:9-14) Ноагийн удам угсаа энэ билээ: Ноа бол зөв шударга хүн, үеийнхнийхээ дунд төгс бөгөөд Ноа Бурхантай хамт явдаг байв. Ноа, Шем, Хам, Иафет хэмээх гурван хүү төрүүлсэн. Газар дэлхий Бурханы өмнө завхарч, дэлхий хүчирхийллээр дүүрчээ. Бурханыг харахад газар дэлхий завхарсан байлаа; учир нь газар дэлхий дээрх мах цустай бүхний зам завхарсан байв. Бурхан Ноад хандан “Мах цустай бүхний төгсгөл Миний өмнө ирлээ; тэднээс болж газар дэлхий хүчирхийллээр дүүрч байгаа учир Би тэднийг газартай нь сүйрүүлэх болно. Чи говор модоор өөртөө бүхээг хий; бүхээг дотроо тасалгаанууд гаргаж, дотор гаднагүй давирхай түрх” гэв.
2017-12-08
Ноагийн өдрүүд ирсэн нь
Ноагийн өдрүүд ирсэн нь,Эзэн Есүс Библид ингэж зѳгнѳсѳн байдаг: Ноагийн өдрүүдэд ч ямар байсанчлан Хүний Хүүгийн өдрүүдэд ч мөн тийнхүү байх болно. Ноаг хөвөгч авдарт орох өдрийг хүртэл хүмүүс идэж, ууцгааж, гэрлэж, нөхөрт гарцгааж байсан. Тэгтэл үер буун тэднийг бүгдийг нь хөнөөв. Лотын өдрүүдэд ч мөн л ийм юм болсон. Тэд идэж, ууцгааж, худалдаж, худалдан авч, тариалж, барьж байгуулцгааж байлаа. Харин Лотыг Содомоос гарах өдөр тэнгэрээс гал, хүхэр бууж тэднийг бүгдийг нь хөнөөв. Хүний Хүү илчлэгдэх өдөр ч мөн тийм байх болно. (Библи ЛУК 17:26-30)
Ноагийн эрин үеийн хүн төрөлхтнийг эргэн нэг харцгаая. Хүн гэмших талаар огтхон ч анхаарахгүйгээр бүх төрлийн хорон муу үйл ажиллагаанд оролцож байлаа. Хэн ч Бурханы үгийг сонссонгүй. Тэдний хатуу чанд байдал, хорон муу нь Бурханы уурыг хүргэсэн бөгөөд эцэстээ тэд агуу үеийн гамшигт автсан билээ. Ноа болон түүний гэр бүлийн найман гишүүн л Бурханы үгийг сонсож, амьд үлдэж чадсан юм. Одоо эцсийн өдрүүд аль хэдийн ирчихсэн. Хүн төрөлхтний завхрал улам илүү гүн болсоор байгаа. Хүн бүхэн ёрын мууг хүндэлдэг. Шашны бүхий л ертөнц дэлхийн урсгалыг дагадаг. Тэд үнэнийг өчүүхэн ч хайрладаггүй. Ноагийн өдрүүд аль хэдийн ирчихсэн! Хүн төрөлхтнийг аврахын тулд Бурхан, хүн төрөлхтний дунд эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлыг хийхээр дахин нэгэнтээ эргэн ирсэн. Энэ бол Бурхан хүнийг аврах эцсийн удаа юм! Хүн төрөлхтөн юуг сонгох ёстой вэ?
Энэ бол үнэн түүх. Сычуань аймгийн Чинпин нутгийн иргэд Төгс Хүчит Бурханы хаанчлалын сайн мэдээг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан тул тэдэнд хоёр удаагийн гамшиг тулгарсан юм. Сычуань дахь хүчтэй газар хөдлөлтийн үеэр Төгс Хүчит Бурханд итгэсэн олон ах, эгч гайхалтай байдлаар Бурханаар хамгаалуулж, амьд үлдсэн билээ. Бурханыг хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагадаг хүмүүс болон Бухраныг үгүйсгэж, эсэргүүцдэг хүмүүс энэ баримтуудыг нүдээр үзсэн. Энэ хоёр төрлийн хүмүүс хоёр шал өөр төгсгөлтэй байдаг!
Ноагийн өдрүүд ирсэн нь,Ноа болон түүний гэр бүлийн найман гишүүн л Бурханы үгийг сонсож, амьд үлдэж чадсан юм. Одоо эцсийн өдрүүд аль хэдийн ирчихсэн. Эзэн Есүсийн Хоёр Дахь Ирэлт——Эцсийн өдрүүдийн Христ, Төгс Хүчит Бурхан бидэнд үнэн болон амийг өгөв. Тэрээр хүн төрөлхтөн бидэнд авралын замыг зааж өгсөн билээ!
Subscribe to:
Posts (Atom)