Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.
Өнгөрсөн цаг хугацаанд бид Бурханыг мэдэх талаар олон зүйл ярьсан бол саяхан бид “Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж” гэсэн сэдвээр маш чухал зүйлийг ярьсан. Өнгөрсөн удаа бид Бурхан хүн төрөлхтөнд зориулан бүтээсэн амьд орших орчин нөхцөлийн цөөн хэдэн талуудын тухай болон Бурхан хүмүүст амьдрахад нь шаардлагатай бүх төрлийн амин зуулгыг бэлтгэдэг тухай ярилцсан. Үнэн хэрэгтээ Бурханы хийдэг зүйл бол зөвхөн хүмүүсийн амьд орших орчинг бэлтгэх юмуу эсвэл тэдний өдөр тутмын амин зуулгыг бэлтгэх биш юм. Харин хүмүүсийн амьдрах чадвар болон хүн төрөлхтний амьдралын төлөө хийгдэх асар их хэмжээний нууцлаг, зайлшгүй ажлуудтай холбоотой янз бүрийн зүйлсийг хийж бүтээх юм.