2019-01-29

Өвчнөө эдгээсэн арван гурван настай Христэд итгэгчийн туршлага

  Христэд итгэгчийн хувиар бид өвчин зовлонтой тулгарахдаа үүнийг яаж туулж, энэ үедээ Бурханд итгэх итгэлээ хэрхэн хадгалж үлдэх ёстой вэ? Дараах нийтлэлд өвчнөө эдгээсэн нэгэн бяцхан Христэд итгэгчийн туршлагаас танд өгүүлнэ.

Өвчнөө эдгээсэн арван гурван настай Христэд итгэгчийн туршлага

Өвчнөө эдгээсэн арван гурван настай Христэд итгэгчийн туршлага
Инь Лин, Мьянмар

  Би бол 13 настай Христэд итгэгч. Бага байхаасаа эхлээд л би эцэг эхээ даган Эзэнд итгэх болсон. Тухайн үед би Эзэний магтаалд магтан дуу дуулахаар долоо хоног бүр чуулганд явдаг байв. 2018 оны 2-р сард ээж минь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрч, сайн мэдээг гэр бүлд маань номлосон. Иймээс би бас Төгс Хүчит Бурханы Чуулганы цуглаанд оролцож эхэлсэн билээ.

  6-р сарын нэгэн өдөр би халууруулдаг гэнэтийн өвчин тусав. Дөрвөн өдрийн дараа ээж минь намайг том эмнэлэгт аваачиж, намайг халуун хумхаатай гэх онош тогтоов. Дөрвөн өдөр эмнэлэгт хэвтсэний дараа би өвчнөөсөө эдгэрсэн. Гэхдээ 7-р сарын 3-нд өвчин дахин сэдэрсэн юм. Эхэндээ би ердөө л жаахан халуурч, ханиалгаж байсан болохоор ээж маань намайг эмнэлэгт аваачиж, тариа хийлгэсэн. Гэвч дөрвөн хоног тариа хийлгэсний дараа би эдгээгүйгээр зогсохгүй өвчин минь улам дордов. Эцэст нь ээж минь намайг том эмнэлэгт дахин аваачлаа. Би өмнөх шигээ хурдан эдгэнэ гэж бодож байсан. Гэтэл эхний өдрөө миний халуун 42 хэм хүрч, ханиалга минь улам бүр дордов. Гаднаа бол, бие минь хүрэхэд час халуун болж, ээж минь надтай ойр байхаас эвгүйцэж байв. Гэхдээ би маш их даарч, гар хөл минь мөс шиг хүйтэн болсон; түүнчлэн бүх бие минь чичирсээр байлаа. Би тогтмол халуун болон ханиалгад шаналж, заримдаа гуниглан өөрийн эрхгүй нулимс унагадаг байв.

  Миний өвчин огт дээрдэлгүй, улам ч ноцтой болж байгааг эмч хараад цусны шинжилгээнд цус авч, миний рентген зургийг авав. Эцэст нь тэр халдвар уушгинд минь хүрсэн бөгөөд биеийн байдал минь муу байгааг хэлэв. Эцэг эх маань онош сонсоод надад санаа нь их зовж, намайг Тайланд дахь эмнэлэгт шилжүүлэхээр шийдэв. “Тэндхийн эмнэлэгт шилжээд өвчин минь хурдан эдгэх болов уу? Тэгэхгүй бол юу болох бол?” гэж би бодов. Би үнэхээр их айж байв. Эр үед ээж минь надад Бурханы зарим үгийг уншиж өгсөн юм: Төгс хүчит Бурхан, бүх зүйлийн Тэргүүн бээр Өөрийн сэнтийгээс хааны эрх мэдлээ хэрэгжүүлдэг. Тэрээр орчлон ертөнцийг болон бүх зүйлийг захирч, бүх дэлхий даяар биднийг удирдаж байна...   Хэрэв өвчин тусвал энэ нь Бурханы хайрын улмаас бөгөөд Түүний сайн зорилго үүний ард гарцаагүй байгаа. Бие чинь зовж байсан ч Сатаны бодлыг хүлээн зөвшөөрч болохгүй. Өвчтэй байхдаа ч Бурханыг магтаж, магтаалынхаа дотор Бурханд баярла. Өвчинтэй нүүр тулаад зүрх алдаж болохгүй. Эрэн хайсаар бай. Хэзээ ч бүү шантар. Бурхан гэрлээ чам дээр тусгах болно. Иов ямар итгэмжтэй байсан билээ? Төгс хүчит Бурхан бол бүхнийг чадагч эмч. Өвчинд анхаарвал өвчтэй байна. Сүнсэнд анхаарвал эрүүл байна. Чамд ганц амьсгал байсан ч Бурхан чамайг үхүүлэхгүй.”

  Бурханы үгийг уншсаны дараа ээж минь надад ингэж нөхөрлөв, “Бурхан бол төгс хүчтэй. Бүх зүйл Түүний гарт байдаг бөгөөд бидний амьдрал, үхэл, ерөөл, золгүйтэл бүгд Түүний гарт бий. Иймээс бид үхэх, сэхэхээ шийддэггүй, эдгээрийг эмч нар юм уу, шинжлэх ухаан ч шийддэггүй. Түүний зөвшөөрөлгүйгээр бол үхлийн ирмэг дээр очсон ч бид үхэхгүй. Ямар ч өвчинд, Бурханы сайн санаа зорилго бол бидний итгэлийг төгс болгох явдал. Бид Бурханд найдаж сураад, үргэлж санаа зовж, айж эмээдгээ болих ёстой. Учир нь айдас хүйдэстэй бодол гэдэг нь Сатаны илгээсэн санаа байдаг бөгөөд Сатан биднийг Бурхан дахь итгэлээ алдаасай гэж хүсдэг.” Би заримдаа жаахан сэтгэл дундуур байсан ч, Бурханы үг, ээжийн минь нөхөрлөл, дэмжлэгээр дамжуулан өмнөх шигээ их айсангүй. Учир нь Бурхан дэргэд минь байгааг би мэдэж байсан юм. 

  Дараа нь би Тайландын эмнэлэгт хэвтэв. Тэндхийн эмч илүү ухамсартай, хариуцлагатай байсан бөгөөд сувилагч нар над дээр хоёр цаг болгон ирж шалгадаг байв. “Өвчин минь тун удахгүй эдгэнэ гэсэн үг үү? Тэгвэл би буцаж очоод, эцсийн шалгалтаа өгч амжих нь.” Дараа нь сувилагч нар өдөрт гурван удаа надад шингэн өгч, эм уухыг надаас хүсэв.

  Гэхдээ гурав хоногийн дараа бие минь огт дээрдсэнгүй. Би өглөөнөөс шөнө дөл хүртэл үргэлжлэн халуурч, ойр ойрхон ханиалгаж байв. Ханиалгаж байхад минь хамраас цус бас гарсан. Эмч над дээр дахин үзлэг хийснийхээ дараа ээжид маань “Танай охин зөвхөн халуун хумхаа туссан бол гурван өдрийн эмчилгээний дараа халуун нь буух ёстой. Гэтэл охиных чинь огт буусангүй. Ийм тохиолдол ховор байдаг.” гэж хэлэв. Тэгэхэд нь ээж минь, “Чадлаараа хичээж, чадах бүхнээ хийгээч дээ. Эмч ээ, гуйя, охин минь халуураад байвал тархи, дотор эрхтнүүд нь гэмтэх вий гэж санаа зовж байна.” гэлээ. Дараа нь эмч намайг нэлээд нэгд нэггүй үзээд, сүрьеэ туссан байж магадгүй гэж хэллээ.

  Үүнийг сонсоод надад ингэж бодогдов: “Би сүрьеэ л туссан байх нь. Үгүй бол би ийм удаан эмнэлэгт хэвтчихээд яагаад эдгээгүй байгаа юм бэ?” Өдий бага насандаа ийм өвчин туссан байж магадгүй гэж бодоод би улам гуниглаж, сэтгэл дундуур болон, цурхиран уйлав. “Бурхан яагаад намайг хамгаалахгүй байна вэ? Яагаад Тэр надад ийм өвчин тусгав?” гэж бодов. Уйлсныхаа дараа би ээжээсээ ингэж асуулаа, “Ээж ээ, би үнэхээр сүрьеэтэй бол үхэх үү?” Ээж минь ингэж хариуллаа, “Чи үхэхгүй ээ. Бид төгс хүчит Бурханд итгэдэг бөгөөд Тэр бидний амьдралын бүх талыг хянадаг. Иймээс бид зүгээр л бүх зүйлийг Бурханд даатгах хэрэгтэй.” Ээжийнхээ ингэж хэлэхийг сонсоод айдас минь жаахан багаслаа.

  Тэр үед ээж минь Төгс Хүчит Бурханы үгийн эшлэлийг уншиж өгөв: “Бурхан ажиллаж, Бурхан хүнд анхаарал тавьж, хүнийг ажиглан хардаг ба Сатан Түүний алхам бүрийг салахгүй мөрддөг. Бурханы ивээж байгаа хэнийг ч Сатан мөн л харж, ардаас нь цаг ямагт дагаж байдаг. Хэрвээ Бурхан энэ хүнийг хүсэж байвал, Сатан Бурханд саад болохын тулд өөрийн чадах бүхнийг хийж, өөрийн далд зорилгод хүрэхийн төлөө Бурханы ажлыг уруу татаж, үймүүлж, сүйрүүлэхээр янз бүрийн хорон арга ашиглах болно. Түүний зорилго юу вэ? Бурханд хэн нэгэн хүн байхыг тэр хүсдэггүй; тэр Бурханы хүсэж байгаа бүх хүмүүсийг эзэмдэж, хянаж, удирдахыг хүсдэг ба ингэснээр тэд түүнийг шүтэж, түүнтэй хамт муу үйл үйлдэх юм. Энэ нь Сатаны муу ёрын сэдэл биш гэж үү?”

  Уншсаныхаа дараа ээж минь надтай ингэж нөхөрлөв, “Өвдөж эхэлнэ гэдэг бол сүнслэг тулаан, мөн Сатаны сорилт юм. Одоо Сатан биднийг Бурханы өмнө очсоныг хараад үнэнийг эрэлхийлэх, Бурханыг шүтэн мөргөхөд маань саад хийж, үймүүлэхийн тулд бүх зүйлийг хийдэг. Үүний зорилго гэвэл бидэнд Бурханыг буруугаар ойлгуулж, Бурханыг сэрдүүлэх, Бурхан дахь итгэлийг минь алдуулж, Түүнээс урвахад хүргэх явдал юм. Бид Сатаны заль мэхийг нэвт харахын тулд Бурханд найдах хэрэгтэй. Иов янз бүрийн гамшигтай тулгарсан үеийг эргэн санацгаая. Тэр уулыг хангалттай бүрхдэг бүх хонь малаа алдаж, биеэрээ дүүрэн яр хатгинд бариулсан боловч энэ бүгдийн талаар ганц ч удаа гомдоллоогүй. Тэр ерөөл эдэлсэн ч бай, золгүйтэлд өртсөн ч бай Бурханы нэрийг магтах чадвартай байсан. Учир нь тэрээр Бурхан бүх зүйлийг захирдаг гэдэгт итгэн, Бурхантай наймаацдаггүй, мөн Бурханд итгэхдээ аливаа шаардлага тавьдаггүй байсан юм. Тэр юутай ч нүүр тулсан Бурханыг магтаж, дуулгавартайгаар дагадаг байсан. Эцэстээ түүний итгэл нь Бурхан дахь гэрчлэл болж, Иов Түүний ерөөлийг олж авсан юм. Би чамайг гунигтай байгааг мэдэж байна, гэхдээ чи одоо хүчтэй байх ёстой. Сэтгэл дундуур байвал Бурханд залбирч, итгэл хайрлахыг Түүнээс гуй.”    

  Ээжийнхээ нөхөрлөлийг сонсоод би, Бурхан надаас өвдөх үедээ гэрчлэлдээ бат зогсох, Өөрт нь итгэлээ алдахгүй байхыг шаардсан болохыг ойлгосон юм. Өвчний эхлэл нь Сатаны надад учруулсан хор хөнөөл байсан тул би Бурханы талаар гомдоллож, Бурханыг гомдоохын оронд Сатаныг жигшиж, орхих ёстой. Иймээс би зүрх сэтгэлдээ Бурханд чимээгүйхэн залбирав, “Өө Төгс Хүчит Бурхан минь, би Сатаны зальхай явуулгыг нэвт харж, түүний талд орохгүй, бас Таны талаар гомдоллохгүй байх ёстой. Надад Та итгэл хайрлах болтугай.” Дараа нь би Бурханы үгийн энэ эшлэлийг ойр ойрхон санадаг болов: “Итгэл бол ганц шургааг бүхий гүүртэй адил. Амьдралаас хамаг чадлаараа зуурсан хүн түүгээр явж чадахгүй. Харин өөрсдийгөө золиослоход бэлэн хүмүүс түүгээр зовох юмгүй гарна. Зовнисон, айсан бодолтой хүнийг Сатан мэхэлдэг. Биднийг итгэлийн гүүрээр яваад Бурхан уруу оччих вий гэж Сатан айж байдаг.” Бараг өөрөө ч мэдэлгүйгээр би ч бас Бурханд жаахан итгэлтэй болж эхэлсэн юм.

  Гайхмаар зүйл болж, эмч шингэн эмийг сольж, нэг өдрийн турш дусал хийсний дараа халуун минь буулаа. Ханиад л бүрэн эдгээгүй байв. Дусал хийлгэсэн гурав дахь өдөр халуун минь бараг намжсан байв. Дөрөв дэх өдөр нь эмч намайг үзээд, “Уушгин дахь халдвар чинь буурч, сүрьеэтэй байх магадлал байхгүй болсон. Иймээс чи долоо хоногийн турш дусал хийлгэх л юм бол эмнэлгээс гарч болно.” гэлээ. Үүнийг сонсоод би их баярлаж, зүрх сэтгэлдээ Бурханыг магтсаар байсан юм. Энэ бүгд Бурханы гайхамшигт үйл хэрэг гэдгийг би мэдэж байсан. Бурханд талархъя. Бүх суу алдар Төгс Хүчит Бурханд байх болтугай!


No comments:

Post a Comment