2019-01-17

Өөрийн туршлагаараа дамжуулан Бурханы талаар тодорхой итгэлтэй байх нь


  Би нэгэн цагт эмэгтэй цэргийн албан хаагч байлаа. 1999 оны нэг өдөр, Өмнөд Солонгосын нэг пастор надад Эзэн Есүсийн сайн мэдээг номлов. Дараа нь, миний халуун тэмүүлэлтэй зорилгоос болж тэр пастор намайг онцгойлон сургаж улмаар би түүний баруун гар болов. 2000 оны зун тэр пастор Өмнөд Солонгосын их сургуулийн хэдэн оюутантай хамт сайн мэдээ номлохоор Кунминд ирсэн нь Хятадын Коммунист намд урьдчилан төсөөлөөгүй түгшүүрийн дохио болсон.  Пасторынд уулзалт хийж байх үедээ бид ХКН-ын засгийн газрынханд баривчлагдсан бөгөөд сүүлд нь биднийг Юннань мужийн Олон нийтийн аюулгүй байдлын газарт аваачив. Байцаалтын дараа яг тэр оройдоо Өмнөд Солонгосын оюутнууд болон тэр пасторыг буцааж явуулсан. Тэр үеэс эхлээд манай чуулганы олон ах, эгч нар айж хулчийн итгэж зүрхлэхгүй байсан бөгөөд зарим нь хүчээр Гурван-Өөрөө сүмд явах болов. Тэгээд манай чуулган сарнин бутрав. Чуулганыхаа гол хамтран ажиллагчийн хувьд би хавчлага дарамтын улмаас ажилгүй боллоо. 

  2005 оны 03 дугаар сард би Төгс Хүчит Бурханы хаанчлалын сайн мэдээг сонссон. Эзэн Есүс эргэж ирснийг сонсоод миний нүдэнд нулимс бүрхэн үнэхээр их догдлон хөөрсөн, талархсан сэтгэлийг маань үгээр илэрхийлэх аргагүй байсан. Эзэн Есүсийн эргэн ирэлтийг харж чадна гэж би хэзээ ч төсөөлж байгаагүй. Би ах, эгч нарыгаа Төгс Хүчит Бурханы өмнө авчрахыг, улмаар тэд маань Бурханы хөлийн мөрийг дагах боломжтой байхыг би хүссэн. Тэгээд би тэдэнд Төгс Хүчит Бурханы сайн мэдээг номлов. Бурханы удирдамжин дор тэд дэс дараалан эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг хүлээн авсан юм. Хэдий тийм боловч эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлын талаарх гэрчлэлийг сонссоныхоо дараа чуулганы хамгийн чадварлаг нэг хамтран ажиллагч: “Чиний нөхөрлөл зөв байна, гэвч бид эхлээд пастораасаа асууж түүний юу хэлэхийг сонсох хэрэгтэй” гэж хэлсэн.  Удалгүй, тэр хамтран ажиллагчийг утсаар ярьсны дараа пастор над руу залгаад ингэж хэлэв: “Гадаад ертөнц одоо үймээнтэй байна. Өмнөд Солонгост олон хуурамч Христүүд гарч ирсэн. Чи Бурханд итгээд удаагүй, юмсыг тодорхой харж чадахгүй байгаа. Гадуур явж буй мессежийг анхааралтай сонс, үгүй бол чи буруу замаар орно. Бид зөвхөн өөрсдийн чуулганыхаа усалгааг хүлээн авах хэрэгтэй, бусад сүмүүдийн мессежийг сонсох ёсгүй.” Би тайвнаар хэлэв: “Эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг сүүлийн үед нягтлан судлаад тэдний номлодог зүйлс нь үнэний дагуу, Библийн дагуу бас Ариун сүнсний гэгээрүүлэлт, гэрэлтүүлэг бүхий болохыг би олж мэдсэн.” Пастор хэллээ: “Тэд хэчнээн сайн номлосон ч бай хамаагүй, зөвхөн Эзэн Есүс л үнэн Бурхан гэдгийг бид мэдэх ёстой бөгөөд түүнийг хэзээ ч орхих ёсгүй!”. “Би Эзэнээс холдон явах гээгүй, харин Хурганы хөлийн мөрийг дагаж байгаа юм” гэж би эрс хатуу хэлсэн. “Эзэн Есүс аль хэдийнэ эргэж ирсэн. Бид Түүнийг, мэргэн онгон охидын адил идэвхийлэн угтаж авах хэрэгтэй.” Tэгэхэд тэр хүйтнээр: “Эзэн иргэж ирсэн гэж тэд хэлжээ, тэгвэл Өмнөд Солонгос дахь манай евангелийн сүм түүнийг яагаад мэдээгүй байдаг билээ?” гэлээ. Би хэлэв: “Үүнийг хэдхэн үгээр тодорхойлох хэцүү.” Пастор өөртөө хэт итгэлтэйгээр: “Тэдний итгэдэг зүйл нь ХКН-ын засгийн газрын хавчлагын бай болсон Зүүний Гэрэл. Энэ талаар интернетээр тодорхой хэлсэн. Хэрвээ чи интернетээр хайгаад үзвэл мэдэх болно. Чи интернетээр үүнийг шалгаад үзэх ёстой. …” гэв. Пастор намайг интернетээр хайгаад үзэхийг шамдуулсаар байлаа. Харилцуураа тавьсны дараа миний сэтгэл тайвширч чадахгүй удсан бөгөөд пасторын үг чихэнд цуурайтсаар байв. Интернетээр яг юу яригдаж байгааг би мэдэх хүсэлтэй байлаа.

  Энэ бүхэн юу болоод байгааг мэдэхийн тулд би интернет кафе руу яаран гүйлээ. Би нэг вэб хуудсыг нээгээд хөшиж орхисон, учир нь тэнд ХКН-ын засгийн газраас Бурханыг эсэргүүцэж, доромжилж, буруутгасан маш олон үгс бас шашны ертөнц дэх эрх мэдэлтэй албан тушаалтнуудын гүтгэн доромжилсон үгс байв. Тэд эхлээд бие махбод болсон Бурхан эмэгтэй хүн байж таарахгүй гэж хэлж Бурханы бие махбодыг доромжилсон байв. Хэдийгээр Түүнд хүйсийн ялгаа байхгүй гэж Бурханы хэлсэн үгийг би санасан ч гэсэн Христийн бие махбодын талаар хэлсэн зүйлийг хараад би эргэлзсэн хэвээр байж бодлоо: Яаж ийм байж болох вэ? Би үнэхээр буруу замыг дагаж байж болох уу? Үгүй! Бурханы хүйсийн талаарх үнэнийг Төгс Хүчит Бурхан тодорхой илчилсэн. Бурханы шинж чанар бол Сүнс бөгөөд Түүнд хүйсийн ялгаа гэж байхгүй. Зөвхөн хүн төрөлхтнийг аврах ажлын төлөө л Тэр, хүнийг аврахад илүү их ач тустай байх бие махбодоор харагдах гадаад байдалтай болсон. Гэтэл яагаад интернетээр ийм цуу яриаг тарааж байгаа юм бэ? Энэ вэб хуудас бол олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, үүний сонсогчид нь дэлхийн хүмүүс. Энэ нь хэрхэн буруу байх боломжтой вэ? Үүний хажугаар олны танил болсон олон пастор ХКН-ын талд зогсон Бурханыг буруутган, доромжилж байна. Шалтгаан нь юу вэ? Тэр сөрөг сурталчилгааг хараад би бачимдан цухалдав. Ингээд зогссонгүй, Ариун Сүнсээр ашиглагдсан хүний эсрэг дайралтыг хараад миний зүрх улам агшлаа. Би үнэхээр хүнд итгэдэг үү? Эцсийн өдрүүд дэх төгс Хүчит Бурханы ажлыг үнэхээр олон хүмүүс эсэргүүцэж байгаагийн зэрэгцээ Эзэн Есүс бол Бурхан бас Христ гэдгийг бүхий л дэлхий хүлээн зөвшөөрдөг. Хэрвээ би буруу замаар явж байгаа бол яах вэ? Би интернетээр үргэлжлүүлэн мэдээлэл хайж унших тусмаа сэтгэл хямрав. Эцэст нь би интернет кафенаас хэрхэн гарснаа мэдэхгүй болтлоо цочирдон будилсан. 

  Буцах замдаа би эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг эрэлхийлж, нягтлан судалсан тухайдаа эргэн санав: намайг асуулт дэвшүүлэх бүрт Төгс Хүчит Чуулганы ах, эгч нар Бурханы үгийг надад уншиж өгөх замаар шийдвэрлэж би тэдгээр үгсэд чин сэтгэлээсээ итгэж байсан. Арван нэгэн өдрийн турш хэлэлцэж, нягтлан судалсны дараа би Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс гэдэгт итгэлтэй болсон. Харин интернет дэх сурталчилгаа яагаад сөрөг байдаг билээ? Хэрвээ би үнэхээр буруу замыг дагаж байгаа бол би өөртөө хор хөнөөл учруулаад зогсохгүй, ах, эгч нарыг сүйрүүлнэ. Тийм байдлаар би маш их ёрын муу зүйл үйлдэнэ, тэгвэл би Эзэнд тайлан тавихдаа юуг ашиглах вэ? Ингэж бодоод би сэтгэл ихэд гонсойж улмаар гудамж хөндлөн гарахдаа арай л машинд мөргүүлчихээгүй. 

  Гэртээ буцаж ирээд би огт тайвширч чадахгүй байлаа. Интернетэд байршуурсан цуу ярианууд байн байн санаанд орж ирээд би бүр салж чадахгүй байв. Зүрх сэтгэл маань маш их үймрэн бачимдаж ахин дахин бодож эргэцүүлээд тэр шөнө унтаж чадаагүй. Би бодлоо: “Хэрвээ би буруу замаар явж байгаа бол би дэмий хоосон зүйлд итгэж байна. Үгүй. Би яг одоо эргэх ёстой. Энэ нөхцөл байдлыг эргүүлэхэд тийм ч их оройтоогүй байна. Гэвч хэрвээ Төгс Хүчит Бурхан эргэн ирсэн Эзэн Есүс мөн бол би Бурханаар аврагдах боломжоо алдахгүй гэж үү? Энэ хоёр бодлын хооронд эргэлдэж байгаад би Бурханы өмнө ирж залбирлаа: “Өө Бурхан минь! Би ажлын энэ үе шатыг хүлээн авснаасаа хойш сэтгэлдээ маш итгэлтэй байсан. Таны үгийг унших явцдаа би агуу таашаал, баяр баяслыг мэдэрдэг,  би сүнсээрээ тэжээгдэн тэтгэгддэг. Гэсэн ч интернет дэх сөрөг сурталчилгааг уншаад сэтгэл маань одоо тайвширч чадахгүй байна. Зүрх сэтгэл маань Танд байг. Өө, Бурхан минь, миний сүнсний өндөр бага бас, би ялгаж ойлгож чаддаггүй. Хэрвээ Төгс Хүчит Бурхан үнэхээр Таны эргэн ирэлт бол Таны ажлын тухайд  итгэлтэй байхад намайг удирдан хөтөлж, хэн нэгэн, ямар нэгэн зүйл, юм хутган үймүүлэхээс намайг хамгаалаач; хэрвээ үгүй бол намайг ялгаж ойлгоход удирдаач.” Залбирсны дараа нэг бодол надад төрөв: “Тэдгээр нь Бурханы хэлсэн үгс мөн эсэхийг мэдэхийн тулд би Төгс Хүчит Бурханы бүх үгийг даруй уншсан нь дээр. Хэрвээ би буруу бодсон бол шууд л эргэлт хийе.” Тэгээд би бүхий л шөнийн турш Бурханы үгийг уншиж өөрийн мэдэлгүй ширээгээ дэрлээд унтсан байлаа.  

  Дараа өглөө нь би хаалга тогших чимээнээр эрт сэрэв. Би хагас ухаантай амьтан хаалга тайлахаар очиж надад усалгаа хийсэн Ву эгчийг харлаа. Намайг хөл дээрээ тогтож ядан байгааг хараад тэр юу болсныг санаа зонингуй асуув. “Би өчигдөр интернет ухаж Бурханыг эсэргүүцсэн, буруутгасан олон үгс харлаа.” гэж би хэлсэн. Ву эгч даруй надтай нөхөрлөж: “Эгч ээ, интернетэд байршуулсан бүх цуу яриаг Төгс Хүчит Бурханыг шахан хавчихын тулд ХКН-ын засгийн газраас хуурамчаар зохиосон. Энэ нь Бурханы ажлыг ор мөргүй арилгах, Хятадыг Бурхангүй газар болгох, хүмүүсийг Бурханд шүтэн мөргөх, дагахаас сэргийлэх зорилготой. ХКН-ын Христчин хүмүүст ханддаг хандлагыг чи сайн мэднэ. Тэд олон тооны Христэд итгэгчдийг хавчин дарамталсан нь хатуу баримт. Эгч ээ, ХКН-ын засгийн газраас Бурханы ажлыг байнга буруутгадаг байхад бид тэдний тараасан тэрс үзэл, худал хуурмагт хялбархан итгэж болно гэж үү?” Эгчийн үг надад яг цагаа олсон сануулга болов: Яг тийм! Би яаж ХКН-ын үгэнд итгэх юм бэ? Энэ бол үнэнийг үзэн яддаг, Бурханыг эсэргүүцдэг сатанлаг дэглэм. Гадна талдаа энэ нь “шашны итгэлийн эрх чөлөө”-ний үлгэр жишээг харуулдаг харин нууцаар, Бурханд итгэдэг хүмүүсийг ямар нэгэн шалтгаангүйгээр хавчин дарамталж, баривчилдаг. Өнгөрсөн хугацаанд ХКН-ын засгийн газраас манай чуулганыг хавчин дарамталж, итгэгчдийг баривчилж үр дүнд нь олон ах, эгч нар итгэлээ алдан цаашид итгэж зүрхлэхээ больсон. Би бас үүний хавчлага дарамтаас болоод ажилгүй болсон. Энэ нь Бурханд итгэгчдэд ханддаг ХКН-ын засгийн газрын хандлага бус уу? Шашинлаг итгэлийг хязгаарлахын тулд ХКН Гурван-Өөрөө Сүмийг байгуулж хүмүүсээс эхлээд улс орноо хайрлах, дараа нь сүмийг хайрлахыг хүссэн ч хүмүүсийг хатуу чанга хяналтандаа байлгах нь тэдний үнэн зорилго байв. Энэ тухай бодоод би ХКН-ын шинж чанарыг бага зэрэг ялгаж ойлгож чадах болов.

  Ву эгч үргэлжлүүлэн нөхөрлөж: “ХКН-ын засгийн газар бол Бурханд дайсагнадаг, шашингүй үзэлтнүүдийн сатанлаг дэглэм юм. Энэ нь зөв зарчмуудын эсрэг явж, тэнгэрийн эсрэг үйлдэж хар цагааныг будлиантуулдаг. Хятадыг шашингүй газар болгох, хүний мөнхийн шүүгч болох хүсэл тэмүүлэлдээ хүрэх нь түүний зорилго. Бурханы ажил байгаа газарт Сатаны саад тотгор бас байдаг. 2000 жилийн өмнө Эзэн Есүс хүн төрөлхтнийг золилтоор нөхөн төлж аврах ажил хийсэн тэр цагийг эргэн санавал, Тэр тахилч, хуулийн багш нарын буруутгал, эсэргүүцэлтэй, шашны ертөнц дэх фарисайчуудтай бас Ромын засаг захиргаатай тулгарсан. Тэд Бурханы ажлыг гүтгэн гүжирдэхийн тулд цуу яриа зохиож Эзэн Есүсийг загалмайд цовдолсон. Одоо түүх давтагдаж байна. Эрт дээр үеэс эхлээд үнэн байнга хавчигдан шахагдаж байсан нь үнэн. Тийм учраас, ХКН-ын засгийн газар болон шашны ертөнц Бурханыг эсэргүүцдэгийг гайхаад байх зүйлгүй.” Эгчийн нөхөрлөлийг сонсоод би бодлоо: “Энэ үнэн. Фарисайчууд, тахилч нар, хуулийн багш нар нар бүгдээрээ, үнэн хэрэгтээ Бурханыг эсэргүүцдэг шашны ертөнцийн эрх мэдэл бүхий албан тушаалтнууд байсан.” Ингэж бодоод би сэтгэлдээ бага зэрэг итгэлтэй болов. Ву эгч үргэлжлүүллээ: “ХКН-ын засгийн газар болон шашны ертөнцөөс интернетээр тараасан сөрөг сурталчилгааны шинж чанар нь Бурханы ажлыг үймүүлэх, сүйтгэх. Бурханыг орхиж, үгүйсгэхэд хүмүүсийг хөтлөхийн тулд тэднийг хууран мэхлэх гэж Сатан байнга худал хуурмагийг ашигладаг. Хүмүүс Бурханаар шийтгэгдэж, өөртэй нь хамт тамд очих, улмаар Бурханаар аврагдах боломжоо мөнхөд алдах нь Сатаны туйлын зорилго. Бид тэдний цуу яриаг ялгаж ойлгон хандах ёстой. Тэгэхгүй бол бид Бурханаар аврагдсан байх боломжоо алдана.”

  Дараа нь Ву эгч Бурханы үгийн номыг гаргаж ирэнгээ надад хэлэв: “Эгч ээ, Төгс Хүчит Бурханы үгийн нэг хэсэг ишлэлийг хамт уншицгаая. Төгс Хүчит Бурхан хэлсэн: ‘Миний төлөвлөгөөнд Сатан үргэлж алхам бүрийн төгсгөлөөс шүүрч авдаг ба Миний мэргэн ухааны товойлгогчийн хувьд Миний анхдагч төлөвлөгөөг тасалдуулах арга зам олох гэж үргэлж оролддог. Гэхдээ түүний зальхай арга мэхэнд Би автана гэж үү? Тэнгэр, газар дээр буй бүхэн Надад зүтгэдэг—Сатаны зальхай арга мэх ер нь өөр байж чадна гэж үү? Энэ бол чухамхүү Миний мэргэн ухааны огтлолцол, энэ бол чухамхүү Миний үйлийн гайхалтай байдал бөгөөд энэ бол Миний бүхий л удирдлагын төлөвлөгөө хэрэгждэг зарчим юм. Хаанчлалыг байгуулж байх хугацаанд Би Сатаны зальт аргаас мөн л зайлсхийдэггүй, харин хийх ёстой ажлаа үргэлжлүүлэн хийдэг. Хорвоо дээрх бүх зүйлийн дотроос Би Сатаны үйл хэргийг Өөрийн товойлгогч болгон сонгосон. Энэ нь Миний мэргэн ухаан биш гэж үү? Миний ажлын чухамхүү гайхалтай байдал энэ биш гэж үү?’” (Үг нь махбодоор илэрсэн номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд дахь “Найм дахь айлдвар”-аас).

  Ву эгч ингэж нөхөрлөв: “Төгс Хүчит Бурханы үгнээс бид Бурханы ажлын үе шат бүр Бурханы хүслийг, Бурханы мэргэн ухааныг бас гайхамшигт байдлыг агуулдаг болохыг харж чадна. Бурхан Өөрийн ажилдаа Сатанаас хэзээ ч зайлсхийж байгаагүй харин Сатаны эдгээр сөрөг зүйлсийг Өөрийн ажилдаа үйлчлүүлэхийн тулд буюу хүн төрөлхтнийг аврах Өөрийн удирдлагын төлөвлөгөөгөө гүйцэтгэх, Түүнд чин сэтгэлээсээ итгэдэг хүмүүсийг төгөлдөршүүлэхийн тулд ашигладаг. Гадна талдаа Сатан бардам ихэмсгээр Бурханыг эсэргүүцдэг, харин Бурханы мэргэн ухаан байнга Сатаны төлөвлөгөөнд үндэслэн хэрэгждэг. Бурхан хүнийг бүтээсний дараа Сатан хүнийг ялзруулсан. Гэвч Бурхан Сатаныг шууд устгаагүй. Харин Тэр ажлынхаа гурван үе шатаар дамжуулан хүн төрөлхтнийг авардаг, улмаар хүмүүс Сатаны муухай нүүр царай, муу ёрын шинж чанарыг харснаар түүнийг үгүйсгэж, түүнээс санаачлагатайгаар урвана. Энэ бол хамгийн хүчирхэг гэрчлэл бөгөөд ийм маягаар Сатан ичгүүртэй байдалд орж ялагдал хүлээнэ. Тухайлбал, Иов Бурханаас эмээдэг, муугаас зайлдаг хүн байсан боловч түүнийг шаналган зовоохыг Бурхан Сатанд зөвшөөрсөн. Тэр Бурханы төлөөх гэрчлэл хийж, сорилт туршилтуудын явцад Сатаныг гутаасан байдаг. Энэ талаар Илчлэлт номонд эш үзүүлэгдсэн: ‘Харин хулчгар, итгэлгүй, жигшүүрт, алуурчид, завхай хүмүүс, мэргэ төлөгчид, шүтээнд мөргөгчид, бүх худалч хүмүүст оногдох хувь нь гал болон хүхрээр шатаж байгаа нуур юм: энэ нь хоёр дахь үхэл билээ гэв’ (Илчлэл 21:8). Эцсийн өдрүүдэд Бурхан ёрын муу ертөнцийг төгсгөж, хүн төрөлхтнийг хаанчлал руу удирдан хөтөлж, ажиллахаар, хүнийг аврахаар ирсэн. Бурхан, Түүнд үнэхээр итгэдэг хүмүүсийг хаанчлал руу авчирч дараа нь Сатанд харъяалагддаг ёрын муу хүмүүсийг бүгдийг нь сүйрүүлж хонийг ямаанаас, таар шуудайг тариа будаанаас ялгах болно. Энэ бол Бурханы зөвт зан чанар. Бүх дайсагнадаг хүчнүүд Бурханы ажилд үйлчилдэг. ХКН-ын засгийн газрын болон шашны ертөнцийн дарамт хавчлагаар дамжуулан Бурханд чин сэтгэлээсээ итгэдэг хүмүүс Сатанаас ирсэн бүхий л төрлийн сорилтууд, хутган үймүүлэлт, дайралтыг биеэр туулан мэдрээд үнэнийг ойлгож, ялган салгах чадвартай болж эцсийн эцэст Сатаныг үгүйсгэж Бурханаар аврагдана. Бурхан хүнийг илчлэх, устгах, төгөлдөршүүлэхийн тулд Өөрийн ажилдаа сөрөг зүйлсийг эрс тэс ялгаа болгон ашигладаг. Энэ бол Бурханы мэргэн ухаан, төгс хүчит байдал юм.” Түүний нөхөрлөлийг сонсоод би ингэж бодохгүй байж чадаагүй: “Хоёр мянган жилийн өмнө Эзэн Есүсийг фарисайчууд болон Ромын засгийн газрынхан загалмайд цовдлоход Тэр: “Дууслаа.” гэж хэлсэн. Энэ бол хүн төрөлхтнийг золилтоор нөхөн төлж аврах ажлаа гүйцэтгэхийн тулд Бурхан Сатаны башир төлөвлөгөөг ашиглаж байгаа явдал юм. Өнөөдөр эцсийн өдрүүдэд, Бурханы ажлыг ХКН-ын засгийн газраас болон шашны ертөнцөөс буруутгаж, гүтгэн гүжирдэж байна, гэхдээ энэ нь Сатаны эдгээр зальт төлөвлөгөөгөөр дамжуулан Бурхан Өөртөө үнэхээр итгэгчдийг төгөлдөршүүлж буй хэрэг. Үүний зэрэгцээ, Бурханыг эсэргүүцдэг хүмүүст энэ нь бас буруутгалын тэмдэг болно. Эцсийн өдрүүд дэх Бурханы ажил нь үнэн хэрэгтээ түүхийн давталт билээ. Эзэн Есүсийн хэлсэнчлэн: “Гэхдээ тэр эхлээд олон зовлон туулах ёстой бөгөөд энэ үеийнхэнд гологдоно” (Лук 17:25). Төгс Хүчит Бурханы ажил нь Эзэний эш үзүүллэгийг биелүүлсэн төдийгүй эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг гүйцэтгэсэн явдал. Төгс Хүчит Бурхан хэлсэн: “Миний мэргэн ухаан Сатаны арга мэхэн дээр үндэслэн хэрэгждэг гэдгийг Би нэгэнтээ хэлсэн” (Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулах ажлын дотоод үнэн (1)”-ээс). Библид тэмдэглэснээр: “Өө, Бурханы мэргэн ухаан болон мэдлэгийн аль алины баялаг юутай гүн билээ! Түүний шүүлтүүд яасан ойлгохын аргагүй, Түүний замууд нь яасан олж илрүүлэхийн аргагүй билээ!” (Ром 11:33). Энэ цэг дээр би сэтгэлдээ Бурханд магтаал өргөхгүй байж чадаагүй. 

  Эгчийн нөхөрлөлөөр дамжуулан би Бурханы ажлын талаар зарим нэгэн мэдлэгтэй болж ХКН-ын засгийн газрын шинж чанарыг, шашны ертөнцийн Бурханы эсрэг эсэргүүцлийг ялгаж ойлгох ойлголтонд хүрэв. Гэвч би интернетэд гарсан бид Ариун Сүнсээр ашиглагдсан хүнд итгэдэг хэмээх мэдэгдлийг ойлгохгүй хэвээр байлаа. Тэгээд би Ву эгчээс асуусан: “Бид хүнд итгэдэг гэж интернетэд гарсан байна. Энэ үнэн үү? Ариун Сүнсээр ашиглагдсан хүн үнэхээр биднийг удирдан хөтлөх чадвартай гэж үү?” Тэр надтай энэ асуултын талаар нөхөрлөв: “Чи Бурханы ажил болон хүний ажилтай холбоотой үнэний талаар тодорхой ойлголтгүй байгаа юм шиг санагдаж байна. Эхлээд Төгс Хүчит Бурханы үгнээс зарим хэсэг ишлэлийг уншицгаая. Төгс Хүчит Бурхан хэлсэн: ‘Бурханы Өөрийнх нь ажилд бүх хүн төрөлхтний ажил багтах ба энэ нь мөн бүхэл бүтэн эриний ажлыг төлөөлдөг. Өөрөөр хэлбэл, Бурханы Өөрийнх нь ажил Ариун Сүнсний бүх ажлын чиг хандлага, хөдөлгөөнийг төлөөлдөг, харин тэгэхэд элч нарын ажил Бурханы ажлыг дагадаг ба тухайн эринийг удирддаггүй, мөн бүхий л эрин дэх Ариун Сүнсний ажлын чиг хандлагыг ч төлөөлдөггүй. Тэд зөвхөн хүний хийх ёстой ажлыг л хийдэг ба энэ нь удирдлагын ажлыг огтхон ч агуулдаггүй. Бурханы Өөрийнх нь ажил бол удирдлагын ажил доторх төсөл юм. Хүний ажил бол зөвхөн ашиглагдаж байгаа хүний үүрэг бөгөөд удирдлагын ажилтай ямар ч хамаагүй.’ ‘Бурханы хийдэг ажил Түүний махан биеийн туршлагыг төлөөлдөггүй; хүний хийдэг ажил хүний туршлагыг төлөөлдөг. Хүн бүр өөрсдийн хувийн туршлагын тухай ярьдаг. Бурхан үнэнийг шууд илэрхийлж чадна, харин хүн үнэнийг мэдэрснийхээ дараа л холбогдох туршлагыг илэрхийлж чадна. … Чи Бурханы ажил уу хүний ажил уу гэдгийг ялгахын тулд тэдгээрийн хоорондын ялгааг л харьцуулах хэрэгтэй’ (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний ажил”-аас). Бурханы хийдэг ажил бол шинэ эрин үеийг санаачлах, хүн төрөлхтнийг бүхэлд нь удирдан хөтлөх явдал гэдгийг Төгс Хүчит Бурханы үг бидэнд хэлж байна. Үнэнийг илэрхийлж үнэнээр хангах нь эцсийн өдрүүд дэх Бурханы ажил байдаг бол хүн тэдгээрийг Бурханы ажил, үгийн цар хүрээнд биеэр туулан мэдрэх ёстой. Ариун Сүнсээр ашиглагдсан хүн биднээс илүүтэйгээр Бурханы үгийг биеэр туулан мэдэрсэн бөгөөд туршлагаараа дамжуулан, Бурханы үгийг биеэр туулан мэдрэхэд биднийг удирдан дагуулна. Тэр Төгс Хүчит Бурханы үгийг гэрчилдэг, хүний үүргийг гүйцэтгэдэг. Төгс Хүчит Бурханы Чуулганд ах, эгч нар Төгс Хүчит Бурханы үгийг уншдаг, Төгс Хүчит Бурханы нэрээр залбирдаг, бие махбод болсон Бурхан эцсийн өдрүүдийн Христ Төгс Хүчит Бурханд тэд итгэдэг. Энэ нь бүхэлдээ Төгс Хүчит Бурханы Чуулганд хаанчилдаг Христ бөгөөд эрх мэдлийг барьдаг Бурхан Өөрөө юм. Тэгэхээр чи, бид хэнд итгэдэг гэж хэлэх вэ, хүнд үү, Бурханд уу?” Түүний нөхөрлөлийг сонсоод би бодлоо: “Эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг хүлээн авч байгаа бид Бурханыг дагаж, Бурханы удирдамжийг, Түүний үгийн хангалтыг хүлээн авч байгаа. Бид хүнийг дагаагүй эсвэл хүнд итгээгүй. Интернетэд байгаа цуу ярианууд нь үнэн хэрэгтээ Сатаны худал хуурмаг зүйлс, хууран мэхлэлт. Мөн бидний өвөг дээдэс Адам, Ева нар Сатаны худал хуурмаг зүйлсийг сонссон учраас башир төлөвлөгөөнд унаж, гэм нүгэл үйлдсэн. Эзэн Есүс Өөрийн ажлаа хийхэд фарисайчууд Сатаны үүргийг гүйцэтгэж цуу яриа зохиосон, Израилын хүмүүс тэр цуу ярианд итгэсэн, Бурханыг эсэргүүцсэн мөнхийн гэм нүгэл үйлдэгчид болж Сатаны башир төлөвлөгөөнд унасан билээ. Эцсийн өдрүүдэд ХКН-ын засгийн газар болон шашны ертөнцийнхөн Төгс Хүчит Бурханыг буруутгах, доромжлох, Ариун Сүнсээр ашиглагдсан хүн рүү дайрч давшлахын тулд боломжтой арга хэрэгсэл нэг бүрийг ашигласан. Эдгээр нь бүгд Сатаны башир төлөвлөгөө бөгөөд эдгээрээр дамжуулан Сатан хүнийг эргэлзүүлэх, Бурханыг үгүйсгэх эцэст нь эцсийн өдрүүдэд Бурханы авралыг алдахад хүргэх оролдлого хийдэг. Бурханыг эсэргүүцдэг Сатаны арга хэрэгсэл ямар жудаггүй, хорон болох нь харагдана.” Ингэж бодоод би хатуу хэлсэн: “Бидний итгэдэг Нэгэн бол үнэн Бурхан юм.”

  Тэгээд Ву эгч Бурханы хүнийг ашиглахтай холбоотой ном руу эргэв. Төгс Хүчит Бурхан хэлсэн: “Нөгөө талаар, Бурханаар ашиглагддаг хүн бол Бурханаар бэлтгэгдсэн, тодорхой хэв чанар эзэмшдэг, хүн чанартай байдаг. Тэр Ариун Сүнсээр урьдчилан бэлтгэгдэж, төгс болгуулсан байдаг бөгөөд Ариун Сүнсээр бүрэн удирдуулдаг, ялангуяа түүний ажлын тухайд гэвэл Ариун Сүнс түүнийг чиглүүлж, захирч байдаг—үүний үр дүнд Бурханы сонгосон хүмүүсийг залж чиглүүлэх замд ямар ч гажилт байдаггүй, учир нь Бурхан Өөрийн ажлаа гарцаагүй хариуцдаг бөгөөд Бурхан Өөрийн ажлыг цаг үргэлжид хийж байдаг билээ” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан хүнийг ашиглах талаар”-аас). Ву эгч ингэж нөхөрлөв: “Хуулийн Эрин үед хүмүүс Бурхан Еховагийн дуу хоолойг ойлгож чаддаггүй байсан, тиймд Бурхан Өөрийн ажилдаа хамтрахад, хуулийн дор амьдарч байсан Израильчуудыг удирдан дагуулахад Мосег ашигласан. Тийм учраас, зөвхөн Мосе Бурханы дуу хоолойг ойлгож чаддаг байсан ба Мосегийн мэдээлснээр дамжуулан хүмүүс Бурханы үгийг хялбархан ойлгож чаддаг байв. Гэхдээ Мосе Бурханаар төгс төгөлдөр болгогдоогүй. Эцсийн өдрүүдийн Хаанчлалын эрин үед Ариун Сүнсээр ашиглагдсан хүн ч бас Мосетай адилаар Бурхантай хамтран ажилладаг. Хүн болон Мосегийн хоорондын ялгаа нь гэвэл хүн Бурханаар урьдчилан бэлтгэгдэж, төгс төгөлдөр болгогдсон бөгөөд Ариун Сүнсээр бүрэн чиглүүлэгдэж, захирагддаг буюу Ариун Сүнсээр шууд удирдуулдаг. Гадна талдаа ажиллаж байгаа нь хүн боловч үнэн хэрэг дээрээ Бурхан Өөрөө ажиллаж байгаа хэрэг. Бурханд итгэгч бид бүх зүйлийг нүдээрээ харахаасаа илүүтэйгээр сүнслэг өнцгөөс харах хэрэгтэй. Бурхан итгэмжтэй ба Өөрийн ажилдаа хариуцлагатай ханддаг. Бурхан: ‘учир нь Бурхан Өөрийн ажлаа гарцаагүй хариуцдаг бөгөөд Бурхан Өөрийн ажлыг цаг үргэлжид хийж байдаг билээ.’ гэж хэлсэн. Ялзарсан хүн төрөлхтний бодол санааг сайн мэддэг Бурхан хүний зүрх сэтгэлийг хамгийн гүнд нь хүртэл судлан шинжилдэг. Бидэнд үнэн байхгүй, сүнслэг ертөнцийг тодорхой харж чаддаггүй учраас бид үзэл бодол бий болгодог гэдгийг Тэр мэддэг, тийм учраас Тэр Өөрийн сайн зорилгоо бидэнд ойлгуулахын тулд үнэний бүх талыг илэрхийлдэг. Энэ бүхэн хүн төрөлхтнийг аврахын төлөө билээ.” Түүнийг нөхөрлөсний дараа би энэ талд үнэний талаар зарим нэг мэдлэгтэй болж хүнийг аврахын тулд Бурхан зүрх сэтгэлээрээ санаа зовдог гэж мэдэрсэн. Бурханы үгс бүхнийг хамардаг, биднийг Түүний өмнө ирж, Түүний авралыг хүлээн авахын төлөө байдаг. 

  Явахаасаа өмнө Ву эгч надад Бурханы үгийг улам их уншихыг зөвлөөд Ариун Сүнсээр ашиглагдсан хүний нөхөрлөлийн талаарх ном өглөө. Нэг өдөр би, Ариун Сүнсээр ашиглагдсан хүний Бурханд үнэнч байсантай холбоотой нөхөрлөлийн талаарх нэг хэсэг ишлэлийг олж харав: “Эцсийн, чухал мөчид хүмүүсийн хэрэгжүүлэлттэй холбоотойгоор  тэд эхлээд Бурханы үгийг идэж, уух, Бурханы захирамжийг биелүүлэх, Бурханы сэтгэлийг хангалуун байлгахын тулд үүрэг даалгавар гүйцэтгэх, Түүнийг алдаршуулах байр өгөх хэрэгтэй. Зөвхөн тийм хэрэгжүүлэлт л Бурханд шударга байна. Өмнө нь ариун гэгээнтнүүд байнга ингэж хэлдэг байв: ‘Хувь хүний ашиг, алдагдалд бүү анхаар. Бурханы хүслийн дагуу хянуур бай.’ Бүх хүн үүнийг өөсрдийн уриа гэж хандвал зохино. Үүний онцгой хэрэгжүүлэлт болон илэрхийлэл нь дараах байна: Хэрвээ Сатан таныг үймүүлэхээр ирвэл та эхлээд үнэнд түшиглэн Бурханы гэрчлэл болон ажлыг хамгаалах хэрэгтэй; хэрвээ ёрын муу зүйл эсвэл Сатаны сорилт таны дээр ирвэл Бурханд ичгүүрийг авчрах гэм нүгэл үйлдэхийн оронд Бурханы алдар цууг эхэнд тавь; хэрвээ хүн эсвэл үйл явдал эсвэл юмс таныг үүргээ биелүүлэхэд саад болж байвал та юуны түрүүнд Бурханы захирамжийг биелүүлэх хэрэгтэй, Бурханд үнэнч байхын тулд бүх хүндрэл бэрхшээлээс салах хэрэгтэй; хэрвээ таны амин чухал ашиг сонирхлыг хөндсөн зүйл тохиолдвол, Бурханы хүслийг анхаарах нь чухал зүйл учраас, Бурханы гэрийн ашиг сонирхлыг өөрийнхөө ашиг сонирхлоос дээгүүр тавих хэрэгтэй; хэрвээ танд шашнаас ангид хүндрэл бэрхшээл тулгарвал Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд үүргээ биелүүлэх нь нэн тэргүүний зүйл учраас, өөрийгөө Бурханы төлөө зарцуулахын тулд бүх зүйлийг орхих хэрэгтэй.” (“Бурханд үнэнч байх тухай нөхөрлөл”). Ариун Сүнсээр ашиглагдсан хүний нөхөрлөлөөс би Бурханы хүслийг ойлгох бас Бурханд хэрхэн үнэнч байхыг илүү сайн ойлгох талаар бодит хэрэгжүүлэлтийг хэрхэн хийх тухайд тодорхой мэдэж авлаа. Ариун Сүнсээр ашиглагдсан хүн биднийг Бурханыг сэтгэл хангалуун байлгахад удирдан чиглүүлж байсныг ухаарч тийм “хэлмэрч”-тэй байх нь үнэхээр сайхан болохыг мэдэрсэн! Үнэнийг ойлгох, Бурханыг илүү хурдан мэдэхэд биднийг удирдан дагуулах Ариун Сүнсээр ашиглагдсан хүнийг урьдчилан бэлтгэх замаар Бурхан хүн төрөлхтөн биднийг үнэхээр хайрладаг. Энэ бол Бурханы хайр. Бурхан бол үнэхээр зөвт! Эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг буруутгасан, Ариун Сүнсээр ашиглагдсан хүн рүү дайран довтолсон тэрхүү цахим цуу яриаг би эцэст нь нэвтэрхий харж чадлаа. Миний сэтгэл эцэст нь чөлөөлөгдлөө. Миний хувьд Төгс Хүчит Бурханд итгэхэд буруу зүйл байхгүй бас би буруу замыг ч сонгоогүй.  

  Сатаны саад бэрхшээлийг биеэр туулан мэдрээд би эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлын талаар бүр тодорхой ойлголттой болов. Одоо би, эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг биеэр туулан мэдрээд арван жил болж байна. Төгс Хүчит Бурханы ажлыг дөнгөж хүлээн авч байсан үеийнхээ ойлголтыг эргээд бодвол, би Бурханы үгийг бүр ч илүүтэйгээр үнэхээр хүндэтгэж үздэг: “Махбод дахь Бурхантай харилцах явцдаа хүн эсэргүүцлээс дуулгавартай байдал руу, хавчилт шахалтаас хүлээн зөвшөөрөх байдал руу, үзлээс мэдлэг рүү, гололтоос хайр луу хөгжин дэвшдэг. Эдгээр нь бие махбодтой болсон Бурханы ажлын үр нөлөө юм” (Үг нь махбодоор илэрсэн номын “Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй”-ээс). Эдгээр үгс бол үнэн юм!

No comments:

Post a Comment