Би сүнслэг тулаан дунд Бурханы гайхамшигт үйлсийг харсан
Жа(а)н Линлин
2003 онд Төгс Хүчит Бурханы сайн мэдээ надад ирэв. Ах, эгч нарын нөхөрлөл надад Хуулийн эрин үе, Золилтын Авралын эрин үе болон Хаанчлалын эрин үеийн ажил зэрэг хүн төрөлхтнийг аврах Бурханы 3 үе шаттай ажлын талаар мэдэх боломж олгосон. Эцсийн өдрүүдийн үе шатны ажил буюу Хаанчлалын эрин үеийн ажил нь хүнийг шүүн, гэсгээж, ариусгаж, өөрчлөх бөгөөд сүүлчийн хоёр шатны ажил дээр үндэслэсэн шинэ ажил юм. … Илүү олон нөхөрлөлийг сонсоод би энэ бол Бурханы ажил гэдгийг улам ихээр мэдэрсэн. Эцэст нь, Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс гэдийг би баталж байна.
Бурханд итгээд удаагүй байтал миний бие гэнэт эвгүйрхэв. Толгой эргэж, сул дорой болсон би хөлөө ч өргөж явж чадахгүй байлаа. Алхам бүр надаас маш их хүчин чармайлт шаардаж байв. Мөн түүнчлэн хоол идэхээр дотор муухайрна. Эхлээд би үүнд нэг их анхаарал хандуулаагүй. Хоёр өдрийн дараа би биен дээрээ зөндөө олон толбо гарсныг харсан бас шээс цустай гарч байв. Дараагийн өдөр нь манай нөхөр намайг шинжилгээ хийлгэхээр мужийн эмнэлэг рүү авч явлаа. Шинжилгээний хариунд үндэслэн эмч намайг цус багадалттай байна гэж хэлсэн. Нөхөр бид хоёр энэ оношийг итгэж чадахгүй байсан бөгөөд дахин шинжилгээ хийлгэхээр хотын эмнэлэг рүү явав. Гэвч онош бас адил байлаа. Айсандаа би эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх эмчийн зааврыг дагасан. Эхлээд эмч надад чөмөгний шинжилгээ хийлээ. Тариурын зүү харьцангуй том байсан бас энэ нь миний чөмөг рүү хатгах учраас зүүний нүхэн дээр хагас цагийн хугацаанд сайн дарахыг хүсэв. Даралтыг сулруулбал би үхтлээ цус алдаж болно. Би гараа санамсаргүй сулрууллаа. Нүдээ нээж чадахгүй, ухаан балартан байшин нурж унах мэт санагдаж хэдэн хором болов. Намайг тэгтлээ ихээр ухаан балартан байгааг хараад нөхөр маань миний ард хөнжил ивэх гэтэл байсан ганц хөнжил нь миний нөмөрч байсан хөнжил бөгөөд цус нэвчсэн байлаа. Тэр айж эмчийг дуудахаар яаравчлав. Эмч ч бас цочирдсон. Улмаар тэр яаран надад цусны шинжилгээ хийв. Шинжилгээний дараа тэр надад: “Хоёр грамм цус л үлдсэн байна. Бид чамд одоо даруй цус сэлбэнэ, тэгэхгүй бол амь насанд аюултай.” гэж хэлсэн. Цус сэлбэснээс хойш нэг, хоёр хормын дараа миний бүх бие чичирч, би сүүлчийн амьсгалаа авч байгаа мэт шүдээ хавирч эхлэв. Айж сандарсан нөхөр маань дахиад л эмч дуудахаар яаравчилсан. Үүнийг хараад эмч зүүгээ татаж аваад “Цус сэлбэхээ боль, цусны ийлдэс хий” гэж хэлэв. Хэдийгээр бүх бие маань дахиад л тэр дороо чичирч эхэлсэн ч цусны ийлдэсний тэн хагас нь юүлэгдсэн байлаа. Цусны ийлдэс бас л тохирохгүй байсанд тэд эцэст нь надад цусны ялтас сэлбэхээр оролдов. Эмч: “Хэрвээ таарахгүй хэвээр байвал бид тусалж чадахгүй нь. Энэ нь таны аз мэдсэн хэрэг.” гэж нухацтайгаар хэлэв. Хэдий тийм боловч, би түүнийг ярьж дуусахаас өмнө харшлын хариу үйлдэл үзүүлж бараг эхлээд байлаа. Тэр яаран зүүг татаж аваад толгой сэгсрэн “Ямар ч цус сэлбэлт таарахгүй байна, тиймд бид юу ч хийж чадахгүй нь” гэж хэлэв. Түүний үгийг сонсоод би мэгдэн цочирдож зүрх рүү хутгаар дүрсэн мэт шаналлаар дүүрэв. Нулимс тасралтгүй урсаж би бодлоо: “Би 40 нас ч хүрэлгүйгээр энэ ертөнцөөс ийм маягаар явах гэж үү? Би үнэхээр эдгэршгүй гэж үү? Зовж тарчлан би бодсон: Би Төгс Хүчит Бурханд итгэсэн байж яахаараа ийм эдгэршгүй өвчин тусах гэж? Бурхан яагаад намайг хамгаалахгүй байгаа юм бэ? Ингэж бодоод миний сэтгэл дээд зэргээр үймэрлээ. Хэдэн өдрийн дараа би цус маш их багадсанаас шалтгаалан халуурав. Халуун улам нэмэгдэж хэвлий маань шатах мэт аймшигтай өвдлөө. Намайг тийм өндөр халуурч байгааг хараад нөхөр маань эмч авчрахаар гүйв. “Тэр цусны хомсдолтой байгаа болохоор өндөр халууралт нь тасралтгүй улам хурцадна. Нэн даруй цус сэлбэх хэрэгтэй.” гэж эмч хэлэв. Тэгээд дараагийн гурван өдөрт нь надад цус сэлбэх эмчилгээ хийсэн. Гэсэн ч үр дүн нь өмнөхтэй адил байлаа. Эцэст нь эмч арга барж: “Хэрвээ та цус сэлбэх эмчилгээ хүлээн авч чадахгүй байвал таны халуун зөвхөн дуслын тариагаар буурахгүй. Шулуухан хэлэхэд энэ өвчин эмчилгээгүй. Одоо бид таны амийг зөвхөн дуслын тариагаар торгоож чадна.” Эдгээр үгсийг сонсоод надад цаазын ял сонссон мэт санагдав. Айдас, яах ч аргагүй байдал, мухардал намайг эзэмдсэн. Надад амьдрах хэдхэн хоногийн хугацаа үлдсэн гэдгийг мэдэж, нөхөр хоёр хүүхдээ хэзээ ч харахгүй гэж бодохоор би цурхиран уйлахгүй байж чадаагүй. Нөхөр маань нулимсаа тэвчин: “Битгий санаа зов. Чи зүгээр болно. Чи Төгс Хүчит Бурханд итгэдэг ш дээ. Тэр чамайг хамгаална” гэж намайг тайтгаруулав. Түүний үг надад ингэж санууллаа: Тийм ээ, миний итгэдэг Бурхан бол төгс хүчит бөгөөд цорын ганц үнэн Бурхан. Хэдийгээр би Түүний шинэ ажлыг хүлээн аваад удаагүй, Түүний шинэ ажлын талаар тодорхой мэдэхгүй байгаа ч Түүнийг үнэнээсээ дуудан хандаж л байвал Тэр миний залбирлыг сонсоно гэж итгэдэг. Тэр үед миний цөхөрсөн сэтгэлд хүслийн гялбаа бий болов. Би өвчинтэйгээ тэмцэн хөнжил дотроо яаран өвдөглөж, Бурханд хандан чимээгүй хашхирав: “Өө, Төгс Хүчит Бурхан минь! Би одоо эдгэршгүй өвчин тусаж, үхэж байна. Би маш их туйлдаж байна, гэхдээ Та тэнгэр, газрыг, бүх зүйлийг, бас хүн төрөлхтнийг бүтээсэн гэдгийг би мэднэ. Хүний амьдрал Танаар шагнагдсан, Та хүний амьдралыг, үхэл амьдралыг, хүний хувь заяаны төлөв байдлыг захирдаг. Өө, Төгс Хүчит Бурхан минь! Миний амьдрал Таны гарт байна Би өвчнөө Таны гарт даатгаж байна. Хэрвээ энэ нь миний үхэх цаг юм бол би Таны зохицуулалтад дуулгавартай байх хүсэлтэй байна.” Залбирсны дараа сэтгэл маань аажмаар тайвширч би айж бухимдахаа болив.
Гайхалтай нь залбирлын дараа би Бурханы гайхамшигт үйлсийг харсан. Эмч надад дахин нэг удаа цус сэлбэх гэж оролдсон. Энэ удаад бүхий л цус сэлбэлтийн явцад би өвдсөнгүй. Намайг гэсэн Түүний хамгаалалтыг биеэрээ туулан мэдэрч, Түүний эрх мэдэл, хүч чадлыг хараад би зүрх сэтгэлдээ Бурханд талархав. Арваад хоногийн дараа эмч надад цусны шинжилгээ хийхээр ирэв. Шинжилгээний хариу гарсны дараа эмч сэтгэл догдлон хэлсэн: “Таны цус маш хурдан ихсэж хоёроос долоон грамм болжээ. Та одоо химийн эмчилгээ хүлээн авч чадна.” Би нэг удаа, химийн эмчилгээг хамгийн их өвтгөдөг эмчилгээ бөгөөд ихэнх хүмүүсийн хувьд тэсвэрлэшгүй гэж сонссон. Миний хувьд маш их гайхалтай байсан зүйл гэвэл химийн эмчилгээний явцад би ямар ч өвчин мэдрээгүй, ямар ч реакц өгөөгүй. Энэ нь бас л Бурханы хамгаалалт гэдгийг би мэдсэн. Тэр мөчид Түүнд талархлаа илэрхийлэхдээ би маш их догдолсон. Би зөвхөн дотор сэтгэлдээ Түүнд талархаж, магтаал өргөсөн. Түүний дараа эмч надаас дахиад, сар хагасын хугацаанд эмнэлэгт хэвтэж дахин химийн эмчилгээ хийлгэх тухай асуув. Би бодлоо: Эхлээд би цус сэлбэлтийг хүлээн авч чадаагүй. Гэвч дараа нь би үүнийг хүлээн авсан бөгөөд химийн эмчилгээний явцад өвчин мэдрээгүй. Эдгээр туршлага надад хүний талаарх бүхий л зүйл Бурханаар удирдагддаг болохыг ухаарч ойлгох боломж олгов. Шинжлэх ухаан хүний амьдрал, үхлийг тодорхойлж чадахгүй. Нэмээд хэлэхэд, бид баян биш байсан бас миний бие сайн байсан гэдгийг тооцоод эмнэлгээс гарахаар шийдсэн. Эмнэлгээс явахаас өмнө эмч надад: “Энэ өвчин дахиж болно. Сар хагасын дараа ирж химийн эмчилгээ хийлгэхээ мартав аа” гэж гэж зөвлөв. Tэгээд би эмнэлгээс гарлаа.
Гэртээ эргэж ирээд байтал намайг ирснийг дуулсан даруйдаа Ван эгч, Чан(г) эгч хоёр надтай уулзах гэж ирлээ. Би тэдэнд эргэлзээнийхээ талаар хэлэв: “Би үнэхээр хүнд өвдөж байхдаа Бурханд хандан залбирсан юм. Тэр миний залбирлыг сонсож бие маань гайхалтай сайжирсан. Химийн эмчилгээний бүхий л явцад ямар ч өвчин байгаагүй. Тэр намайг нууцаар хамгаалж байсныг би мэдсэн. Гэхдээ би яагаад ийм өвчин туссанаа мэдээгүй.” Ван эгч миний гараас барьж эелдгээр: “Эгч ээ, бид Сатанаар гүнзгий хордуулагдсан. Өвдөх нь бидний хувьд энгийн зүйл. Мөн түүнчлэн, эцсийн өдрүүд дэх Бурханы ажил бол хүн төрөлхтнийг аврах ажлын сүүлчийн шат нь. Сатан уналттайгаа эвлэрдэггүй, улмаар биднийг Бурханы авралыг хүлээн авахад саад болж, төвөг чирэгдэл учруулахын тулд янз бүрийн арга замууд хэрэглэдэг. Тухайлбал, бидэнд гэр бүлийн хэрүүл тэмцэл, өвчин, ямар нэгэн бүтэлгүйтэл гэх мэт зүйл тохиолдож болно. Бурханы ажил байгаа газар Сатаны төвөг учруулалт байна гэдэг үнэхээр үнэн юм. Сатаны төвөг учруулалтын талаар Төгс Хүчит Бурханы үгийг уншицгаая.” Тэр Бурханы үгийн ном авч, уншив: “Сатаныг ялахын тулд Бурхан Өөрийн удирдлагыг ашигладаг. Хүмүүсийг завхруулснаар Сатан хүний хувь заяаг эцэслэж, Бурханы ажлыг түйвээдэг. Нөгөө талаар, Бурханы ажил бол хүн төрөлхтний аврал билээ. Бурханы ажлын аль алхам нь хүнийг аврахын төлөө байгаагүй вэ? Аль алхам нь хүмүүсийг цэвэрлэж, тэднийг шударга зөвт болгож, хайрлуулж чадах дүр төрхтэйгээр амьдруулахын төлөө байдаггүй вэ? Харин Сатан үүнийг хийдэггүй. Тэр хүн төрөлхтнийг завхруулдаг; хүн төрөлхтнийг завхруулах ажлаа хорвоо ертөнц даяар тасралтгүй явуулдаг” (“Үг нь махбодоор илэрсэн номын “Өнөөг хүртэл бүх хүн төрөлхтөн хэрхэн хөгжсөнийг чи мэдэх ёстой”-оос”). “Миний төлөвлөгөөнд Сатан үргэлж алхам бүрийн төгсгөлөөс шүүрч авдаг ба Миний мэргэн ухааны товойлгогчийн хувьд Миний анхдагч төлөвлөгөөг тасалдуулах арга зам олох гэж үргэлж оролддог” (Үг нь махбодоор илэрсэн номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд дахь “Найм дахь айлдвар”-аас). Ванг эгч ингэж нөхөрлөв: “Хүн төрөлхтнийг удирдан зохион байгуулж эхлэхдээ л Бурхан Сатантай сүнслэг тулаанд орсон. Тэр хүн төрөлхтнийг аврах ажил хийдэг; харин Сатан байнга хойноос мөшгин биднийг Бурханы ажилд эргэлзүүлж, Бурханаас төөрч, Түүнээс урван тэрслэхэд хүргэхийн тулд Бурханы ажлыг тасалдуулж, амар заяа үзүүлэхгүй, сүйтгэх янз бүрийн арга замуудыг ашигладаг. Ийм маягаар Сатан хүнийг аврах Бурханы төлөвлөгөөг нураахыг оролддог. Эцсийн эрин үед гэм нүглийн хүлээснээс биднийг аврахын тулд Бурхан шинэ ажил эхлүүлсэн гэдгийг бид мэднэ. Энэ удаад Тэр биднийг бүрэн аварч, хөгшин Сатаныг хэзээ ч дахин босохгүйгээр сүйрүүлэх болно. Хэдий тийм боловч, Сатан юмсыг тэр чигээр нь орхихыг хүсэхгүй байна. Эцсийн өдрүүдэд Бурханы ажилд төвөг учруулах арга хэрэгсэл нэг бүрийг тэр ашигладаг. Биднийг өөртэйгээ хамт мөхөж сөнөхийг тэр хүсэж энэ гэнэтийн гай гамшгаар дамжуулан бидний Бурхантай харилцах энгийн харилцааг эвдэхээр төлөвлөдөг. Тиймд эцсийн өдрүүд дэх сүнслэг тэмцэл маш эрчимтэй байгаа мэт санагдана. Бурханы өмнө ирэх хүн бүхэн Сатаны дайралт, төвөг учруулалттай нүүр тулна. Хэдий тийм боловч Бурхан түүнд анхаардаггүй, дайралт, төвөг учруулалтыг нь зөвшөөрдөг. Тэр зөвхөн бидэнд замыг харуулж, Сатаны үйлчлэлээр дамжуулан Өөрийн үгээрээ биднийг ойлгуулж, хүнийг зөв өнцгөөс удирдан чиглүүлэхийн тулд үг илэрхийлэхэд анхаардаг. Нөгөө талаар, бид Түүний үгнээс үүдэн Түүнд найдаж сурна, Түүнд итгэх итгэлээ нэмэгдүүлнэ. Бас бид Сатаны муухай нүүрний талаар зарим зүйлийг ялгаж ойлгон, түүнийг сэтгэлдээ илүү ихээр үзэн ядаж улмаар бидний үнэнийг хөөх, Бурханыг дагах хүсэл маань оргилон буцлах болно. Энэ бол Бурханы мэргэн ухаан. …”
Түүний нөхөрлөлийг сонсоод сэтгэлд байсан эргэлзээ маань даруй сарнин алга болов. Бурханы ажлын үе шат болгон хүнийг аврахын төлөө байж таарлаа. Хэдий тийм боловч Сатан хүмүүст Бурханыг дагах, Түүнд шүтэн мөргөхийг үл зөвшөөрөн Бурханы ажилд төвөг учруулах, сүйрүүлэхийн тулд үе шат бүрийг өсгий даран шиншилдэг. Намайг Төгс Хүчит Бурханыг дагаж Түүгээр аврагдахаас айсандаа Сатан над руу энэ өвчнөөр дамжуулан дайралт хийж, түүгээрээ миний Бурханд итгэх итгэлийг донсолгон, Намайг Түүнд эргэлзүүлэх, Түүнээс холдон хөндийрч, урван тэрслэх, эцэст нь түүнтэй хамт сүйрэхэд хүргэдэг. Түүний сэдэл ийм муу ёрын бас хорон. Дараа нь би Бурханы үгийг харлаа: “Бурханы үг бол үр чадалтай эм мөн. Чөтгөр болон Сатаныг ичээ. Хэрэв бид Бурханы үгээс зуурвал бидэнд дэмжлэг байх бөгөөд Түүнийг үг бидний зүрхийг даруй хамгаална. Бурханы үг бүхнийг хөөж, бүхнийг амар тайван болгодог. Итгэл бол ганц шургааг бүхий гүүртэй адил. Амьдралаас хамаг чадлаараа зуурсан хүн түүгээр явж чадахгүй. Харин өөрсдийгөө золиослоход бэлэн хүмүүс түүгээр зовох юмгүй гарна. Зовнисон, айсан бодолтой хүнийг Сатан мэхэлдэг. Биднийг итгэлийн гүүрээр яваад Бурхан уруу оччих вий гэж Сатан айж байдаг. Сатан өөрийн бодлуудаа бидэн уруу оруулах гэж хамаг чадлаараа хичээдэг. Бурханы гэрэл бидэн дээр тусахын төлөө бид үргэлж залбирах хэрэгтэй. Мөн Сатаны хороос өөрсдийгөө цэвэрлэхийн тулд үргэлж Бурханыг түших хэрэгтэй. Бурханд ойртон очихын тулд бид үргэлж сүнсэн дотроо дасгалжиж байх хэрэгтэй. Хамаг бүхнээ бид Бурханаар захируулах хэрэгтэй” (Үг нь махбодоор илэрсэн номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд дахь “Зургаа дахь айлдвар”-аас). Тийм ээ. Энэ өвчнөөр дамжуулан Сатан намайг бүрэг, аймхай болгож, намайг Бурханы талаар эргэлзэж, Түүнд итгэл алдан Түүнээс татгалзахад хүргэхээр оролдож байна. Хэдий тийм боловч: “Бурханы үг бол хүч чадалтай/баталгаатай эм!” Бидний дэмжлэг болох Бурханы үг бүхий бидэнд Бурханыг дагах итгэл, шийдвэр байгаа бөгөөд цаашид Сатаны төвөг учруулалт, дайралтаас айхгүй. Тийм учраас Сатаны дайралтыг ялан дийлэхийн төлөө би Бурханы үгэнд найдна. Өвчин хэчнээн ноцтой байсан, би хэчнээн удаан амьдрах нь ч хамаагүй дахиад Бурханыг сэжиглэж, гомдоллохгүй. Миний хүсэж байгаа бүхий л зүйл бол Бурханы зохион байгуулалт, зохицуулалтад дуулгавартай байх, Түүнд гэрчлэгч байж Сатанд ичгүүрийг авчрах явдал. Тэр мөчид миний сэтгэл маш их амарч цаашид өвчний хяналтанд байхаа болив. Мөн би Бурханы ажилд итгэж байлаа.
Тэр үеэс эхлээд би Бурханы үгийг өдөр бүр уншив. Түүний үгийг унших тоолондоо би өвчтөн байснаа, үхэж байснаа мартсан. Яагаадыг бүү мэд миний халууралт зүгээр болсон; Би нэг их өвдөхгүй байсан бөгөөд бага зэрэг эрч хүчтэй болсон; миний толгой эргэхгүй, тод харж чадаж байсан; эрүүл мэнд маань өдөр өдрөөр сайжирч байлаа. Нэг өдөр би гудамжинд явж байтал хамтралын ажил хийхээр явж байсан тосгоны хүмүүс хажуугаар өнгөрөхдөө намайг хөл толгойгүй харж: “Үнэхээр санаанд ормооргүй! Чи үнэхээр азтай юм! Бид чамайг эдгэршгүй өвчин туссан гэж сонссон. Чамайг ийм хурдан эдгэсэн гэдгийг төсөөлшгүй.” Би тэдэнд сэтгэл дотроо хэллээ: “Намайг аварч надад хоёрдахь удаа амьдрал олгосон нь Төгс Хүчит Бурхан юм.” Намайг хоол идэх дуртай байгааг нөхөр маань хараад шинжилгээ хийлгэхээр эмнэлэг рүү авч явлаа. Шинэжилгээний хариуг гартаа бариад эмч гайхан хэлэв: “Чи зүгээр байна. Ямар гайхалтай юм бэ! Цус сэлбэлт хийлгүйгээр цус чинь арваас илүү грамм болсон байна. Чи үнэхээр азтай юм! Чамтай адил маш олон өвчтөнийг би харсан, харин цус сэлбэхгүйгээр цусны хэмжээ нь нэмэгдсэн өвчтөнийг би хэзээ ч хараагүй. Чи анхных нь. Үнэнийг хэлэхэд цус багадалт эдгэршгүй өвчин. Чи дажгүй харагдаж байна, чам шиг өвчтөн бараг байдаггүй.” Би инээмсэглэн бодсон: “Үнэхээр Бурхан л намайг аварсан. Бурхан бол хэтэрхий төгс хүчит бас хэтэрхий ер бусын!”
Эмнэлгээс гарч гэртээ харьснаасаа хойш би химийн эмчилгээ хийлгээгүй. Тодорхой хугацааны дараа миний эрүүл мэнд бүрэн сайжирсан. Сүүлд нь, Бурханы гайхамшигт үйлсийг харсан болохоор нөхөр маань бас Төгс Хүчит Бурханд итгэсэн юм. Бурханы нигүүлслийг буцаан төлөхийн тулд би үүргээ биелүүлэхээр санал болгосон. Намайг дөнгөж сая эдгэрснийг хараад эгч надад зочид хүлээн авах үүрэг оноов. Хэсэг хугацааны дараа би өөрийгөө сайн мэдээ номлох ажилд зориуллаа. Тэр үеэс эхлээд би ах, эгч нартай хамт сайн мэдээ номлож, Бурханд гэрчлэл хийж эхэлсэн.
No comments:
Post a Comment