Бид сохроор дагаж Эзэний ирэлтийг харж чадах уу?
Нэг өдөр би нэгэн жижиг түүх уншив: Нэг хөгшин эр, хүүхэд хоёр нэг илжгийг үзэсгэлэн худалдаа руу авч явж байлаа. Эхлээд хүүхэд илжгийг унаад хөгшин эр алхаж явав. Гэтэл хажуугаар нь өнгөрөх хүмүүс тэднийг хараад хүүхдийг томоогүй юм, хөгшин эрд илжгээ унуулах хэрэгтэй гэлцэв. Тэгээд хүүхэд илжигнээс бууж хөгшин эр илжгийг унав. Дараа нь тэд нэгэн хүнтэй дайралдахад тэр өвгөнийг илжгийг ганцаараа унасан нь хэтэрхий амиа бодсон юм гэж хэллээ. Тэгэхээр нь тэд илжгээ хамт унав. Хэсэг хугацааны дараа тэдэнтэй дайралдсан хүмүүс тэднийг харгис байна, илжгийг цуцахын туйлд хүргэж байна гэж шүүмжлэв. Ийм шалтгаанаар тэд илжигнээсээ бууж алхав. Дахиад л, хажуугаар нь өнгөрсөн нэг хүн тэднийг боломж байхад илжгээ унахгүй тэнэг юм гэж хэллээ. Хэнийг сонсохоо тэд мэдсэнгүй. Эцэст нь тэд илжгийг худаг руу түлхэж унагаад юу ч үгүй үлджээ.
Энэ түүх надад маш гүнзгий нөлөөлөв. Өөрийн гэсэн тодорхой үзэл бодолгүй хүмүүс мэдэгдэл бүрийг зөв зүйтэй гэж боддог, ялган таних чадваргүй байдаг. Эцэст нь тэд өөрсөддөө хор хохирол учруулна. Энэ нь надад, бид аливаа зүйлийг өөрсдөө ялган таних чадваргүй эсвэл Эзэний ирэлтийг зөвхөн өөрсөдтэйгээ холбон боддог тухай сануулав. Бид пастор, ахлагч нарын хэлдэг “Бурханы ажил ба үгс бүгд Библид байдаг, Библиэс салж холдох нь тэрслүү хэрэг”, “Цагаан үүл уналгүйгээр ирсэн хүн Христ биш”, “Бурхан эргэж ирэхэд пасторууд, ахлагч нар эхлээд илчлэгдэнэ”, “Бид Эзэн Есүст итгэдэг бөгөөд аврагдсан, тиймд Бурханыг эргэж ирэхэд шууд өргөгдөн тэнгэрийн хаанчлалд орно”, “Бурханы бие махбод болсон бие эмэгтэй хүн байх боломжгүй”, “Бурхан Өөрийн ажлаа Хятадад явуулах боломжгүй байсан”, “Төгс Хүчит Бурханы үг бол Бурханы дуу хоолой, харин Төгс Хүчит Бурханы Чуулганы хүмүүс бусдын чихийг тасалж, нүдийг ухаж чадна” гэх мэт үгэнд итгэдэг. Мөн түүнчлэн, Төгс Хүчит Бурханы Чуулганы талаар ХКН-ын үүсгэсэн цуу яриаг бид хэзээ ч ялган таньж чаддаггүй зөвхөн итгэдэг. Шашны пасторууд, ахлагч нарт хууртаад бид үнэн замыг нягтлан судалж зүрхэлдэггүй. Эцэст нь бидний аврагдах боломж сүйрдэг.
Төгс Хүчит Бурхан хэлсэн: “Үнэнийг ойлгодоггүй хүмүүс үргэлж бусдыг дагадаг: Хэрвээ хүмүүс энэ нь Ариун Сүнсний ажил гэж хэлэх юм бол чи ч гэсэн энэ нь Ариун Сүнсний ажил гэж хэлэх ба; хэрвээ хүмүүс энэ нь муу сүнсний ажил гэж хэлбэл чи ч гэсэн бас эргэлзэж эхлэн, энэ нь муу сүнсний ажил гэж хэлэх болно. Чи бусдын үгийг үргэлж тоть шиг давтаж, юуг ч өөрөө ялган салгаж чадахгүй бөгөөд өөрийнхөөрөө бодож сэтгэж чадахгүй байх болно. Энэ бол тодорхой байр суурьгүй хүн бөгөөд, аливааг ялгах чадваргүй–тийм хүн бол үнэ цэнэгүй золгүй хүн юм! Тийм хүмүүс дандаа бусдын үгийг давтдаг: Өнөөдөр энэ нь Ариун Сүнсний ажил гэж хэлж байгаа ч, нэг л өдөр энэ нь Ариун Сүнсний ажил биш, харин хүний хийсэн зүйлээс өөр юу ч биш гэж хэн нэгэн хүн хэлбэл чи үүнийг өөрөө ойлгохгүй ба бусад хүмүүс ингэж хэлж байгааг сонссон учраас чи яг л тэдний хэлснийг давтан хэлэх болно. Энэ нь үнэндээ Ариун Сүнсний ажил байсан ч чи үүнийг хүний ажил гэж хэлнэ; ингэвэл чи Ариун Сүнсний ажлыг гутаан доромжилдог хүмүүсийн нэг болохгүй гэж үү? Ингэж ялган салгаж чадахгүй байгаа учраас чи Бурханыг эсэргүүцэж байгаа биш гэж үү?” (“Бурханыг болон Түүний ажлыг мэддэг хүмүүс л Бурханыг сэтгэл хангалуун байлгаж чадна”-аас).
Үнэн байхгүй бид өөрсдийгөө, ялган таних чадваргүй гэдгээ Бурханы үгнээс хардаг. Тиймээс бид өөрийн гэсэн тодорхой үзэл бодолгүй байдаг бөгөөд байнга бусдыг дагаж, сонсдог. Гэсэн хэдий ч бид хүсэл тэмүүлэлтэй байж, зүрх сэтгэлийг эрэлхийлж л байх юм бол Бурхан биднийг үнэнийг ойлгохын төлөө гэгээрүүлж бид Бурханы авралыг хүлээн авна. Библид хэлсэнчлэн, Натанел болон Самари хүүхэн Эзэн Есүсийг Христ болохыг Түүний үгнээс таньж дараа нь Түүнийг дагасан. Тэгэхээр бид өнөөдөр Эзэний эргэн ирэлтийг хэрхэн хүлээн авбал зохих вэ? Илчлэлт 2:7–д “Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй бүхэн сонсогтун.” гэж хэлдэг. Өнөөдөр Төгс Хүчит Бурханы үгс бидэнд замыг харууллаа. Тэр хэлсэн: “Тиймээс нэгэнт бид Бурханы хөлийн мөрийг хайж байгаа учраас бид Бурханы хүслийг, Бурханы үгийг, Бурханы айлдварыг хайх ёстой. Учир нь Бурханы шинэ үг хаана байна, тэнд Бурханы дуу хоолой байдаг ба Бурханы хөлийн мөр хаана байна, тэнд Бурханы үйл хэрэг байдаг. Бурханы илэрхийлэл хаана байна, тэнд Бурханы илрэлт байдаг ба Бурханы илрэлт хаана байна, тэнд үнэн, зам ба амь оршин байдаг. Бурханы хөлийн мөрийг хайх зуураа та нар ‘Бурхан бол үнэн, зам ба амь’ гэсэн үгийг үл ойшоодог. Ингээд олон хүн үнэнийг хүлээн авах үедээ, тэд Бурханы илрэлтийг хүлээн зөвшөөрөх нь байтугай Бурханы хөлийн мөрийг олсондоо ч итгэдэггүй. Энэ нь ямар ноцтой алдаа вэ!” (“Бурханы илрэлт шинэ эрин үеийг авчирсан”-аас).
No comments:
Post a Comment