Showing posts with label Христэд итгэгчийн гэрчлэл. Show all posts
Showing posts with label Христэд итгэгчийн гэрчлэл. Show all posts

2019-11-13

Хүүхдээ хэрхэн хүмүүжүүлж, аз жаргалтай эцэг эх байх вэ

Хүүхдээ хэрхэн хүмүүжүүлж, аз жаргалтай эцэг эх байх вэ

Хуиюань, Малайз

  “Сүүлийн хэдэн долоо хоногт танай хүү хичээлээ тун анхааралтай сонслоо, маш ухаалаг хүү шүү. Өмнөхөөсөө шал өөр хүн шиг л байна. Яаж гэнэтхэн ингэж их өөрчлөгдөв өө? Та гэртээ хүүгээ яаж хүмүүжүүлж байна вэ?” Багшийн ингэж хэлэхийг сонсоод би яльгүй инээмсэглэж, зүрх сэтгэл минь Бурханд талархах талархлаар дүүрлээ. Миний хүү ингэж их өөрчлөгдөж чадсан нь Бурханы ажлын үр дүн юм. Бурханд талархъя! Би урьд нь хүүгээ хүмүүжүүлэх гэж хичээхдээ үргэлж бүтэлгүйтдэг байсан ч Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөх зол завшаан тохиож, Бурханы үгийн удирдамж дор хүүгээ хэрхэн хүмүүжүүлэхээ эцэст нь ойлгон, аз жаргалтай эх болсон юм.

2019-10-12

Монгол кино 2019 “Галын баптисм” Христэд итгэгчдийн жинхэнэ гэрчлэл (Монгол хэлээр)



Монгол кино 2019 “Галын баптисм” Христэд итгэгчдийн жинхэнэ гэрчлэл (Монгол хэлээр)

Эзэн Есүс хэлсэн нь, “Намайг, ‘Эзэн минь, Эзэн минь’ гэсэн бүхэн тэнгэрийн хаанчлалд орохгүй; харин тэнгэрт байгаа Миний Эцэгийн хүслийг биелүүлдэг хүн орно” (Матай 7: 21) хэмээн Эзэн Есүс хэлсэн билээ. Бид тэнгэрлэг Эцэгийн хүслийг биелүүлдэг, Бурханд дуулгавартай хүмүүс болж, улмаар Бурханаар тэнгэрийн хаанчлалд хүргүүлэхийн тулд яг хэрхэн эрэлхийлэх ёстой вэ? Христэд итгэгч Сон Эньжэ Бурханд итгэн, Бурханы сайн мэдээг номлосон учраас Хятадын Коммунист Намд баривчлагдаж, долоон жил хоригдсон юм. Тэгээд суллагдсаныхаа дараа сайн мэдээ түгээснээр Бурханы төлөө үргэлжлүүлэн зарлагадна хэмээн зүтгэжээ. Тэрээр, гэр орон, ажил албаа орхиж, ажиллаж, хөдөлмөрлөх нь Бурханы хүслийг биелүүлж байгаа хэрэг бөгөөд Бурханы сайшаалыг гарцаагүй хүртэж, Бурханаар тэнгэрийн хаанчлалд хүргэгдэнэ хэмээн боддог. Үүний дараа хүү нь хүндээр өвдөж, амь нас нь аюулд орсноос үүдэн Сон Эньжэ Бурханд өш санаж, Бурхантай маргахаар оролдон, тэр ч бүү хэл үүргээ биелүүлэх хүсэлгүй болов. Тэгээд олон жил Бурханы төлөө орхиж, зарлагадсан нь угтаа Бурханы нигүүлсэл, ерөөлийг наймаацах гэсэн оролдлого байсан бөгөөд өөрөө Бурханд дуулгавартай хүн биш гэдгээ Сон Эньжэ өөрийн нөхцөл байдлын талаарх баримт, Бурханы үгийн илчлэлээс харсан зүйлээрээ дамжуулан ухаарна. Эцэст нь эрж хайснаар дамжуулан тэрээр, завхарсан зан чанараасаа ангижрах, Бурханд үнэхээр дуулгавартай болох, Бурханаар авруулахын тулд хэрхэн эрэлхийлэх ёстойг сурчээ. 

2019-01-29

Өвчнөө эдгээсэн арван гурван настай Христэд итгэгчийн туршлага

  Христэд итгэгчийн хувиар бид өвчин зовлонтой тулгарахдаа үүнийг яаж туулж, энэ үедээ Бурханд итгэх итгэлээ хэрхэн хадгалж үлдэх ёстой вэ? Дараах нийтлэлд өвчнөө эдгээсэн нэгэн бяцхан Христэд итгэгчийн туршлагаас танд өгүүлнэ.

Өвчнөө эдгээсэн арван гурван настай Христэд итгэгчийн туршлага

Өвчнөө эдгээсэн арван гурван настай Христэд итгэгчийн туршлага
Инь Лин, Мьянмар

  Би бол 13 настай Христэд итгэгч. Бага байхаасаа эхлээд л би эцэг эхээ даган Эзэнд итгэх болсон. Тухайн үед би Эзэний магтаалд магтан дуу дуулахаар долоо хоног бүр чуулганд явдаг байв. 2018 оны 2-р сард ээж минь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрч, сайн мэдээг гэр бүлд маань номлосон. Иймээс би бас Төгс Хүчит Бурханы Чуулганы цуглаанд оролцож эхэлсэн билээ.