Сорилт дунд итгэлээ хэрхэн хүчирхэгжүүлэх вэ?
Тайвань, Шангжин
Mиний хүүхэд эрүүл мэндийн ховор нөхцөлтэй төрсөн бөгөөд 29 насандаа насан эцэслэсэн. Хүүхэд маань өнгөрөхөөс өмнө энэ нь зүгээр л цаг хугацааны асуудал байсныг бид мэдэж байсан боловч түүнийг нас барах үед маш их шаналан зовж байв. Миний эхнэр Христэд итгэгч байсан бөгөөд манай хүүхдийг нас барсны дараа би түүнийг зовлон шаналлаасаа эртхэн салаасай гэж хүссэн, улмаар түүнийг дэмжин зоригжуулж түүнийг дагаж сүмд явсан.
Сүмд пасторын номлохыг би сонсоод Эзэн Есүс бол хүн төрөлхтний цорын ганц золилтоор нөхөн төлсөн Аврагч, ганц үнэн Бурхан гэдгийг мэдсэн. Хүмүүс биднийг аврахын тулд Эзэн Есүс загалмайд цовдлогдсон гэдэг баримтыг мэдэж, Түүний бидний төлөөх нигүүлсэл, тэсвэр, тэвчээрийг хараад миний сэтгэл их хөдөлж амьдралынхаа хоёрдугаар хагаст Түүнийг дагахаар шийдсэн юм. Эзэнд итгэснийхээ дараа би Бурханы элбэг баян нигүүлсэл, ивээлийг таашаан баярласан. Эзэн миний цусны даралт өндөр байсныг, мөн цусанд өөх тосны хэмжээ ихсэх өвчнийг эмчилсэн. Тэгээд би Эзэний нигүүлсэлд байнга талархаж, зүрх сэтгэлдээ амар тайван, баяр хөөрөөр дүүрэн байлаа.
Энэ жил би интернетээр нэг эгчтэй танилцсан бөгөөд тэр намайг Библи судлалын бүлэгт нэгдэхийг урив. Хэдэн хүн хамтдаа Библийг судлах, янз бүрийн туршлагаасаа хуваалцах нь бидэнд ашиг тустай гэж бодоод би үүнийг баяртайгаар зөвшөөрсөн юм. Цуглааны үеэр Библийн талаар хуваалцахдаа тэд шинэ гэрлийг авчирч байгааг болон Бурханы талаар бага сага мэдлэгтэй болохыг би олж мэдсэн. Хэд хэдэн цуглаанд оролцоод би үлэмж ургац авсан бөгөөд энэ нь эдгээр жилүүдэд миний сүмд хэзээ ч олж аваагүй зүйл байлаа. Би зүрх сэтгэлдээ тусгай төрлийн гэрэл гэгээг мэдэрсэн бөгөөд өдөр бүр цуглаанд оролцож тэдэнтэй хуваалцана гэж бодсон. Сүүлд нь эгч надад Эзэн Есүс эргэн ирсэн ба шинэ нэр авсан, Тэр Төгс Хүчит Бурхан гэж дуудагддаг болохыг хэлэв. Үүнийг сонсоод миний сэтгэлд жаахан эргэлзээ төрсөн: Үнэний мөрийг мөшгидөг, чадварлаг, Эзэн доторх хэдэн ах, эгч нар Төгс Хүчит Бурханд итгэсэн гэж пастор өмнө нь бидэнд хэлсэн байлаа. Тэгээд тэр бидэнд Эзэн Есүсийн нэрнээс зуурч Эзэний эргэн ирэлтийг хүлээ гэж хэлсэн. Тиймд би эгчид эргэлзээнийхээ талаар хэлж, эгч надтай Илчлэлт 2:7, Илчлэлт 3:12-ыг хуваалцав: “Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй бүхэн сонсогтун; ялагчид Би амийн модноос идүүлэхээр өгнө...” “Ялагчийг Би Өөрийн Бурханы сүмдээ багана болгоно, тэр цаашид тэндээс гарахгүй: Би түүн дээр Өөрийн Бурханы нэрийг, тэнгэрээс Миний Бурханаас ирсэн Миний Бурханы хотын нэр болох шинэ Иерусалимыг бичнэ: Би түүн дээр Өөрийн шинэ нэрээ бичнэ.” Түүний дараа эгч надтай нөхөрлөн: “Эрин үе бүрт Бурхан шинэ нэр авдаг. Эрин үеүдийг ялган хуваахын тулд Бурхан ажлын үе шат бүртээ нэр авдаг. Тухайлбал, Хуулийн эрин үед, Бурхан Ехова нэрийг авсан. Тэр нэр тухайн цаг үед Бурханы хүмүүст илэрхийлж байсан Бурханы сүр жавхлан, уур хилэн, хараал, нигүүлслийн зан чанарыг төлөөлж байлаа. Тэр үеэс эхлээд Бурхан Хуулийн эрин үеийн ажлыг Ехова нэрээр эхэлсэн. Тэр хууль, тушаалуудыг гаргаж, Хуулийн эрин үеийн төгсгөл хүртэл газар дэлхий дээр төрсөн шинэ хүний амьдралыг албан ёсоор жолоодож байв. Хуулийн эрин үеийн төгсгөлд, хүн төрөлхтөн улам ихээр ялзарсан, тэдний гэм нүгэл ттолшгүй олон болсон, тэд хуулийг сахиж чадахгүй байсан учраас хууль зөрчсөнийхөө улмаас шийтгүүлэх байнгын аюулд өртөж байв. Тийм шалтгаанаар Бурхан Есүс нэрийн дор золилтоор нөхөн төлөх ажлын үе шатыг гүйцэтгэсэн билээ. Тэр Нигүүлслийн эрин үеийг эхлүүлж Хуулийн эрин үеийг төгсгөл болгосон юм. Тэр, нигүүлсэл, хайрын зан чанарыг илэрхийлж бас хүмүүсийн дээр өгөөмөр баян нигүүлслийг шагнасан. Эцэст нь Тэр, хүн төрөлхтний төлөө загалмайд цовдлогдон биднийг Сатаны савраас чөлөлөсөн. Бидний гэм нүгэл уучлагдсан, харин дотоод гэмт уг чанар маань одоо ч байсаар. Бид урьдын адил гэм нүгэл үйлддэг, тиймээс Бурханаар бүрэн авагдаагүй л байна. Тийм учраас Бурхан одоо, хүн төрөлхтнийг гэм нүглээс бүхэлд нь аврахын тулд, Хуулийн эрин үе дэх золилтоор нөөн төлөлтийн ажил дээр үндэслэн, эцсийн өдрүүдэд хүн төрөлхтнийг бүрэн ариусгаж, аврах ажлын өөр нэгэн үе шатыг гүйцэтгэж байна. Бурханы нэр үүнтэй холбоотойгоор өөрчлөгдөх ёстой бөгөөд Тэр Төгс Хүчит Бурхан гэж нэрлэгддэг. Энэ нэр ‘Байсан, байгаа, хожим ирэх Төгс Хүчит ЭЗЭН Бурхан.’ хэмээх Илчлэлт 4:8 ишлэлийг биелүүлдэг. Хэдийгээр өөр өөр эрин үед, Бурханы нэр өөр өөр байгаа боловч ажил нэг л сүнсээр хийгдэж байна.”
Эгчийн хуваалцахыг сонсоод би бодов: “Энэ их боломжтой юм. Хэрвээ Бурханы нэр өөрчлөгдөх боломжгүй бол Тэр яагаад Эзэн Есүс нэрийг авсан байх вэ? Эдгээр эш үзүүллэгүүдийн дагуу Эзэн эргэж ирэхдээ шинэ нэр авна.” Би бас бодсон: “Одоо дэлхий дээрх янз бүрийн үндэстнүүд хувирамтгай бас тогтворгүй байна; гамшиг улам их өсөн нэмэгдэж урсгал, чиглэл нэг бүр Эзэн удахгүй ирнэ гэдгийг бас бидэнд сэргэг мэдрэмжтэй байж хүлээхийг хэлдэг. Зөвхөн Төгс Хүчит Бурханы Чуулган Эзэний эргэн ирснийг гэрчилж байна. Эзэн Есүс: “Учир нь гуйдаг хүн бүр авна; хайдаг хүн олно; тогшсон хүнд нээгдэнэ.” (Матай 7:7-8) гэж хэлсэн. Хэдийгээр миний ойлгодоггүй олон үнэн байдаг ч сүүлчийн өдрүүдийн Төгс Хүчит Бурханы ажлыг нухацтайгаар эрэлхийлж, нягтлан судалсаар байх болно!
Бурханы төгсгөлийн цаг үед хийх ажлыг нягтлан судлах явцад надад хэзээ ч тохиолдож байгаагүй нэг зүйл болов. Тэр үед цуглаанд оролцох л юм бол хүзүүнээс эхлээд нуруу хүртэл өвдөн шаналж би сууж ч, хөдөлж ч чаддаггүй улмаар цуглаанд анхаарлаа хандуулах боломжгүй байдаг байв. Гэвч учир битүүлгээр, цуглаан дуусангуут би өвдөхөө болино, дараагийн цуглаан дээр дахиад л өвдөнө. Би тосон түрхлэг хэрэглэсэн ч нэмэр болоогүй. Ийм байдлаар өвчин хоёр долоо хоногоор миний тэвчиж чадахгүй хэмжээнд хүртэл үргэлжлэв. Би дотроо бодсон: Надад яагаад ийм зүйл тохиолддог байна аа? Надад яагаад Бурханы хамгаалалт байхгүй байна вэ? Өнгөрсөн хугацаанд би Эзэнд итгэж байхад Тэр миний өвчнийг эмчилсэн. Гэтэл одоо …, миний итгэл буруу юу? Хэдий тийм боловч энэ хугацаанд эгч нарын нөхөрлөл үнэн хэрэг дээрээ надад олон үнэнийг ойлгуулав. Яг юу болоод байна вэ? Эргэлзэн тээнэгэлзсэн би нэг эгчид асуудлуудаа ярив. Цуглаан дээр эгч нар миний төлөө хамтдаа залбирч надтай харилцан ярилцлаа: “Бурхан ажлаа хийхээр бие махбод болох бүрт Сатан хүмүүсийг Бурханы өмнө ирэхэд төвөг удаж, саад учруулахын тулд бүх төрлийн арга хэрэгслийг ашигладаг. Энэ бол Сатаны заль мэх. Энэ нь Иовт тулгарсантай яг адил зүйл. Гаднаас нь харахад, хулгайч нар түүнээс эд хөрөнгийг нь хулгайлж байгаа мэт санагдана; гэр орон нь сүйрч, түүний хөвгүүд охид үхнэ; түүний бие уй гашууд бүрхэгдэнэ. Гэвч үнэндээ энэ нь сүнслэг тулаан байлаа. Үүний цаана Сатаны хүн төрөлхтний төлөө Бурхантай хийсэн тулаан байв. Бурхан хүмүүсийг аврахыг хүсдэг, харин Сатан түүнийг нь харахыг хүсдэггүй. Тийм учраас, Бурханыг буруу ойлгуулах, Бурханы тухайд эргэлзээ төрүүлэхийн тулд тэр зарим жишгүүрт аргыг хэрэглэнэ. Хэрвээ сүнслэг ертөнцийн юмсыг нэвтэрхий харж чаддаг бол бид Бурханыг үгүйсгэх, Бурханаас урван тэрслэх аюул дунд байх болно. Эцэст нь бид авралыг хүлээн авах боломжоо алдана. Энэ бол Сатаны аймшигт зорилго. Биднийг ялгаж ойлгох чадвартай байлгахын тулд үнэнийг илэрхийлж, сүнслэг нууцыг илчилдэг нь Бурхан билээ.” Тэгээд эгч надад Бурханы үгийн дараах хэсэг ишлэлийг уншихыг зөвшөөрөв: “Бурхан ажиллаж, Бурхан хүнд анхаарал тавьж, хүнийг онцлон үздэг ба Сатан Түүний алхам бүрийг салахгүй мөрддөг. Бурханы дэмжиж тэтгэж байгаа хэнийг ч Сатан мөн л харж, ардаас нь цаг ямагт дагаж байдаг. Хэрвээ Бурхан энэ хүнийг хүсэж байвал, Сатан Бурханд саад болохын тулд өөрийн чадах бүхнийг хийж, өөрийн далд зорилгод хүрэхийн төлөө Бурханы ажлыг уруу татаж, зовоож, сүйрүүлэхээр янз бүрийн хорон арга ашиглах болно. Түүний зорилго юу вэ? Бурханд хэн нэгэн хүн байхыг тэр хүсдэггүй; тэр Бурханы хүсэж байгаа бүх хүмүүсийг эзэмдэж, хянаж, удирдахыг хүсдэг ба ингэснээр тэд түүнд шүтэн мөргөж, түүнтэй хамт муу үйлийг үйлдэх юм. Энэ нь Сатаны муу ёрын сэдэл биш гэж үү? Ерөнхийдөө та нар Сатан бол маш муу, маш хорон гэж дандаа хэлдэг, гэхдээ та нар түүнийг харсан уу? Та нар зөвхөн хүн хэчнээн муу болохыг л харсан бөгөөд бодит байдал дээр Сатан үнэндээ хэчнээн муу болохыг хараагүй. Гэхдээ Иовтой холбоотой энэ хэрэг дээр та нар түүнийг харав уу? (Тийм.) Энэ хэрэг нь Сатаны зэвүүн төрх байдал болон түүний мөн чанарыг тун тодорхой болгосон. Сатан Бурхантай дайтаж, Түүний араас цаг ямагт мөрддөг. Түүний зорилго нь Бурханы хийхийг хүсэж байгаа бүх ажлыг нурааж, Бурханы хүсэж байгаа хүмүүсийг эзэмдэн хянаж, Бурханы хүсэж байгаа хүмүүсийг бүрмөсөн устгах юм. Хэрвээ тэднийг устгахгүй бол тэд Сатанд ашиглуулахын тулд түүний эзэмшилд орох учиртай—энэ бол түүний зорилго.”
Бурханы үг болон эгчийн харилцаагаар дамжуулан би зүрх сэтгэлдээ нэн даруй онцгой төрлийн гэрэл гэгээг мэдэрсэн: Би сүнслэг тулааныг биеэр туулан мэдэрч байгаа болж таарав. Бурхан намайг аврахыг хүсэж байгаа тул Сатан маш их уурладаг. Энэ нь намайг итгэлээ зөв буруу эсэхийг эргэлзэхэд хүргэн нөлөөлж улмаар би Төгс Хүчит Бурханыг сэжиглэнэ. Энэ бол Сатаны заль мэх. Би үнэн арга замыг орхиж Бурханыг үл тоомсорлох нь түүний зорилго. Эсрэгээр Бурханы зорилго бол надад үнэнийг ойлгуулснаар би Сатаны ялгааг олж харах, Түүний төлөөх гэрчлэлд зогсож авралын боломжийг алдахгүй байхын төлөө байдаг. Бурханы хүслийг ойлгосноор Түүнд гэрчлэл хийх шийдвэр гаргасан. Өвчин шаналал мэдэрсэн ч бай хамаагүй, би цуглаануудад зүй ёсоор оролцоно гэж бодлоо. Уулзалтын үед гайхамшигтай зүйл болов. Цуглааны эхэн үед хүзүү маань зүүгээр хатгасан мэт өвдлөө. Гэвч цаг хугацаа өнгөрөх явцад яагаадыг бүү мэд өвдөхөө больсон. Тэр үеэс эхлээд миний хүзүү дахиж өвдөөгүй. Сатаны төвөг учруулахыг биеэр туулан мэдрээд Сатаны биднээр тоглосон заль мэхийг би бага зэрэг ялган таньсан. Мөн тэр үед би түүний ёрын муу уг чанарынх нь талаар зарим зүйлийг мэддэг болов. Эндээс би Бурхан надад үнэнийг ойлгуулах сайн зорилгынхоо үүднээс намайг сорихыг Сатанд зөвшөөрсөн болохыг олж харав. Энэ завсар би Төгс Хүчит Бурханы нэр Эзэн Есүсийнхээс өөр боловч хоёулаа эрх мэдэл, хүч чадалтай гэдгийг ойлгосон. Тэд бол үнэн хэрэгтээ нэг Бурхан.
Хэсэг хугацаанд цуглаанд оролцож сайн мэдээний кинонууд үзсэнийхээ дараа би эцсийн өдрүүдийн Төгс Хүчит Бурханы ажлыг бүрэн баталж чадах болсон. Би бас Төгс Хүчит Бурханы үгс бол Эзэн Есүсийн хоёрдахь ирэлтээр амнаас нь гарсан гэдгийг баталж байна. Эзэнд итгэх итгэл бидэнд гэм нүглийн уучлалыг авчирдаг боловч бидний гэмт уг чанар дотор маань одоо хүртэл байгаа. Тиймд эцсийн өдрүүдэд, бие махбодтой болсон Бурхан бидний ялзарсан зан чанарыг бүрмөсөн арилгахын тулд шүүлт, ариусгалтын ажил хийсэн. Бид ариусгалд бас зан чанарын өөрчлөлтөнд хүрээд Сатаны харанхуйн нөлөөнөөс ангижирч гэрэлд амьдрах бөгөөд улмаар хүн төрөлхтнийг аврах Бурханы ажил бүрэн хийгдэж дуусна. Tийм учраас эцсийн өдрүүдийн Бурханы ажлыг хүлээн авч, биеэр туулан мэдрэх нь бидний үр дүн, хувь заяатай холбоотой. Миний төлөөх Бурханы хайр, авралын тухай бодоод сэтгэл маш их хөдлөв: Хэдийгээр бид Сатанаар ялзруулагдаж Бурханаас холдсон ч гэсэн Бурхан бидний хүн нэг бүрийн төлөө зовнидог бөгөөд бүх төрлийн зовлон шаналал дунд амьдрахыг зөвшөөрөх зүрх сэтгэл Түүнд байдаггүй. Тийм учраас үнэнийг илэрхийлэх замаар биднийг аврах гэж Бурхан бид махбодтой болсон. Амьдралаа эргээд бодвол би хүүхдийн төлөө ажиллаж, бизнесийнхээ төлөө тэмцэж, гэр бүлийнхээ төлөө нааш цааш гүйж байсан боловч Бурханд зориулан нэг их цаг гаргаагүй ажээ. Гэвч Бурхан намайг үүний төлөө орхиогүй. Намайг жаран настай байхад Бурхан намайг Эзэний эргэн ирэлтийг угтан авч Бурханы дуу хоолойг сонсоход хүргэсэн юм. Би үнэхээр ивээгдсэн! Би Бурханы хүсэлд анхааралтай байж миний төлөөх Бурханы хайрыг эргэн төлөхийн тулд чадах бүхнээ хийхийг хүссэн. Олон хүмүүс Бурханы дуу хоолойг сонсоогүй эсвэл Бурханы өмнө ирээгүй гэдгийг, эдгээр сүнснүүдийн төлөө Бурхан санаа зовдог гэдгийг бодоод сайн мэдээг яаралтай номлох хүсэл төрөв. Хэдий тийм боловч би сайн мэдээг идэвхтэй номлох үед Сатан дахиад миний ажлыг тасалдуулах шалтгаан болсон.
Нэг өдөр би ахдаа сүүлчийн өдрүүдийн Бурханы ажлын талаар гэрчлэл хийлгэхээр ах, эгч нарыг урьсан юм. Эзэн Есүс дахин бие махбод болсон ба Түүний нэрийг Төгс Хүчит Бурхан гэдэг тухай бид нөхөрлөж байтал ах маань юу ч хэлэлгүй яаран орхиод явлаа. Тэр мөчид би түүнийг Бурханы дуу хоолойг таньж чадсан гэж бодов. Дараагийн өдөр нь өглөө эрт ах манайд хүрч ирж намайг байхгүй байгааг хараад миний эхнэрт намайг Төгс Хүчит Бурханд итгэснийг бас олон сөрөг үгс хэлнэ гэж хэн мэдэх вэ? Түүнээс ч илүү зүйл юу вэ гэвэл тэр эхнэрээс маань намайг ажиглаж Төгс Хүчит Бурханы Чуулганы ах, эгч нартай холбоотой байхыг болиулах талаар хүссэн. Дараа нь тэр над руу утсаар ярьж Төгс Хүчит Бурханд итгэхээ болихыг надаас хүсэв.
Эхнэр маань намайг Төгс Хүчит Бурханд итгэснийг мэдээд үнэн арга замыг эрэлхийлээ ч үгүй, нягтлан судлаа ч үгүй, харин Төгс Хүчит Бурханыг үргэлжлүүлэн дагах юм бол надаас сална гэж сүрдүүлэв. Дараа нь тэр надтай байнга хэрүүл хийсэн. Би түүнд Төгс Хүчит Бурхан болон Эзэн Есүс өөр өөр нэртэй, тэд үнэндээ нэг Бурхан гэдгийг бас Эзэн Есүсээс урван тэрслээгүй гэдгээ хэллээ. Хэдий тийм боловч тэр намайг огтхон ч сонсоогүй, харин намайг цуглаанд оролцоход саад учруулав. Ийм нөхцөл байдалтай тулгараад би сэтгэлдээ сул дорой байдлыг мэдрэв. Эхнэр маань сайн, муу ямар ч байсан ялгаагүй бид хамтдаа хэдэн арван жилийг өнгөрүүлсэн. Ялангуяа, хүүхэд маань нас барахад эхнэр бид хоёр хоёулаа гэртээ үгүйлэн гунигласан. Ажлын дараа эхнэр маань надтай ярилцдаг болоосой гэж би хүснэ. Гэтэл одоо бид хоёр өдөр бүр маргалдаж би маш их гутарсан. Би эхнэрээ тайвшрахыг хүлээж дараа нь ах, эгч нартай уулзахыг хүсэв. Хэдий тийм боловч, цуглаанд оролцож чадахгүй гэж бодмогц надад хоосон хөндий мэдрэмж, үгээр илэрхийлж боломгүй шаналал төрөв. Тэгээд би Бурханы өмнө ирж Түүнд хандан залбирлаа: “Өө Бурхан минь! Би одоо юу хийхээ үнэхээр мэдэхгүй байна. Эхнэр маань намайг Таныг дагахаас болиулж байна. Тэр намайг ах, эгч нартай хамт цуглаанд оролцохыг зөвшөөрөхгүй. Төгс Хүчит Бурхан минь! Та миний сүнсний өндөр хэтэрхий жижигхэн гэдгийг мэднэ. Надад энэ орчин нөхцлийг даван туулахад өөртөө итгэх итгэл, эрч хүчийг өгөөч! Aмэн!” Залбирсны дараа сэтгэл маань илүү тайвширч Бурханы үгийн нэг хэсэг ишлэлийг бодлоо: “Хүмүүсийн дотор Бурханы хийдэг ажлын алхам бүрд, гадна талдаа энэ нь хүмүүсийн хоорондын харилцан үйлдэл мэт, хүний зохицуулалтаас эсвэл хүний хөндлөнгийн оролцооноос үүдэлтэй мэт харагддаг. Гэвч нүднээс далдуур, ажлын алхам бүхэн болон тохиолдож буй бүхэн нь Бурханы өмнө Сатаны тавьсан бооцоо бөгөөд хүмүүсийг Бурханыг гэрчлэх гэрчлэлдээ бат зогсохыг шаарддаг. Жишээ нь, Иовыг туршсан үеийг авч үзье: Нүднээс далдуур Сатан Бурхантай бооцоо тавьж байсан бөгөөд Иовд тохиолдсон зүйл нь хүмүүсийн үйл ба хүний хөндлөнгийн оролцоо байсан. Бурханы та нарт хийж байгаа ажлын алхам бүрийн ард Сатаны Бурхантай тавьсан бооцоо байдаг, энэ бүгдийн ард тулаан байдаг. … Бурхан болон Сатан сүнсний ертөнцөд тулаан хийх үед чи Бурханыг хэрхэн сэтгэл хангалуун болгож, Түүнийг гэрчлэх гэрчлэлдээ хэрхэн бат зогсох ёстой вэ? Чамд тохиолдсон бүхэн агуу шалгалт байсан ба гэрчлэл хийхийн тулд Бурханд чи хэрэгтэй байсан цаг үе гэдгийг чи ойлгох ёстой. ” Амь руу Орох тухай Сургаалууд болон Нөхөрлөлд бас ингэж хэлснийг би санав: “Тухайлбал, зарим хүмүүс итгэгч болмогц тэдний гэр бүлийнхнээс хэн нэг нь өвддөг; өөр бусад хүмүүсийн хувьд, тэднийг итгэхэд хавчин дарамталж, эсэргүүцэх үл итгэгчид гарч ирнэ; зарим хүмүүсийг итгэж эхэлмэгц гэр бүл нь ноцтой асуудлаас болж шаналдаг. ‘Энэ юу вэ? Үнэн Бурхан ирсэн, гэвч намайг итгэж эхэлмэгц ямар нэгэн муу зүйл боллоо, азгүй явдал уу, гай гамшиг уу? Энэ үнэхээр үнэн Бурхан мөн үү? Зарим хүмүүс эргэлздэг, залбирдаггүй. Энэ талаар бодоод үз дээ, чөтгөрүүд болон Сатан үүнийг үзэн ядахгүй юу? Тэд үүнийг болохыг зүгээр л зөвшөөрөх үү? Тэд чам руу дайран довтлохыг хүснэ! Тэд чамайг буцаан ирүүлж Төгс Хүчит Бурханыг орхиулах зорилгоор хүндрэл учруулахын тулд энэ тэр асуудлыг бий болгоно. … Чөтгөрүүд болон Сатан цөлмөн залгичихмаар золиос хайн хаа сайгүй гэтэж явдаг учраас хэрвээ та Есүст итгэвэл тэд танд хариулт өгөхгүй гэхдээ хэрвээ та Төгс Хүчит Бурханд итгэвэл энэ нь сүнслэг ертөнцөд чухал зүйл. Энэ бол үнэн худлын хоорондох үзэл суртлын дайн! Тэгэхээр та сорилт туршилттай тулгараад Бурханд эргэлзэх хэрэггүй; гэрчлэлдээ үнэнч бай. Бүх зүйл Бурханы гарт буй; таны хийх зүйл бол ердөө л итгэлдээ үнэнч байх явдал.”
Бурханы хүслийг ойлгохыг надад зөвшөөрсөн Бурханы шуурхай гэгээрүүлэлтэнд би баярлан талархсан: Өнөөдөр гадна талаас нь харахад, эхнэр маань намайг Бурханд итгэхэд саад болж байна, гэтэл үнэндээ энэ бол надад тохиолдож буй Сатаны сорилт юм. Намайг үнэн арга замыг орхиход хүргэх гэж Сатан эхнэрийн маань төвөг учруулалтыг ашигласан. Энэ хооронд, Бурхан намайг аз жаргалтай гэр бүлийн төлөө Өөрийг нь эсэргүүцэх эсэхийг харах гэж намайг туршин шалгаж байна. Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн илрэлт гэдгийг би баталсан бас би Бурханыг дагаж, амийн зөв замаар явж байгаа тул Бурханд үнэнч байж, Түүнд гэрчлэл хийдэг байх хэрэгтэй. Бурханы хүслийг ойлгоод би, юу ч болсон бай хамаагүй Төгс Хүчит Бурханд итгэх ёстой гэдгээ эхнэртээ хэллээ. Эхнэрээ сөрөн зогссоныхоо дараа би маш их амар тайвныг, сэтгэл хөнгөрөхийг мэдрэв. Миний төлөв байдал эрс хатуу байгааг тэр хараад цаашид юу ч хэлээгүй. Тэр үеэс эхлээд, хэдийгээр Сатан заримдаа Бурханд итгэхэд надад саад хийх гэж эхнэрийг маань ашигладаг боловч би цаашид эхнэртээ хоригдож хязгаарлагдаагүй.
Дараах өдрүүдэд нь Сатан надад чөлөө олгоогүй. Учир нь би интернетээр цуглаанд оролцож байсан бөгөөд хэрвээ би нетгүй болчихвол ах, эгч нартай хамт цуглаанд оролцож чадахгүй болчихно. Өмнө нь би эгч нартай хамт цуглаанд оролцож байхад зарим программ ажиллахаа больчихно эсвэл сүлжээ хэвийн бус болно. Хэдий тийм боловч дараа нь нөхцөл байдал улам хурцадсан. Заримдаа компьютер интернетэд холбогдмогц программ сүлжээнд орохоо байчихна; заримдаа биднийг харилцан ярилцаж байх үед ах, эгч нар намайг огт сонсож чадахгүй болчихдог. Үгүй бол би тэднийг сонсож чадахгүй. Үр дүнд нь бид цуглаан хийх тоолондоо интернетэд холбогдохын тулд би компьютероо байнга нааш цааш нь зөөнө. Хэдий тийм боловч би компьютероо хаана ч аваачсан ялгаагүй сүлжээ өмнөх шигээ байдаггүй. Тиймд цуглааны үед энэ нь надад муугаар нөлөөлнө. Хожим нь нэг эгч надад энэ ч бас сүнслэг тэмцэл байсан гэж хэлсэн. Сүлжээ муу байсан нь ах, эгч нарын цагийг хойшлуулаад зогсоогүй амь руу ороход надад саад болсон гэж би бодсон. Тэгээд би интернет холболтоо дахин хийлгэх талаар эхнэртэйгээ хэлэлцэв. Гэвч тэр надад хахир дуугаар татгалзав. Би юу хийхээ ч мэдсэнгүй Бурханд хандан залбирсан: “Өө, Бурхан минь! Би цуглаанд оролцохыг Таныг илүү их мэдэхийг би үнэхээр их хүсэж байна. Гэвч сүнслэг тулаан үнэхээр эрчимтэй байгаа тул би цуглаанд зохих ёсоор оролцож чадахгүй байна. Өө, Бурхан минь! Надад туслаач.” Залбирсны дараа би Бурханы үгийн нэг хэсэг ишлэлийг бодлоо: “Итгэл бол ганц шургааг бүхий гүүртэй адил. Амьдралаас хамаг чадлаараа зуурсан хүн түүгээр явж чадахгүй. Харин өөрсдийгөө золиослоход бэлэн хүмүүс түүгээр зовох юмгүй гарна. ” Яг үнэн, намайг Бурханд итгэсэн итгэлээ янз бүрийн орчинд хадгалж чадах эсэхийг харах гэж Бурхан миний итгэлийг төгөлдөршүүлж байсан. Би Бурханд найдах ёстой, учир нь юм бүхэн Бурханы гарт байдаг. Бурханд талархъя! Хоёр өдрийн дараа эхнэр маань сүлжээг дахин суурилуулах, надад шинэ компьютер худалдан авах санал гаргав. Түүний үгийг сонсоод миний сэтгэл их хөдөлж бараг л нулимс унагасан. Бурхан надад үнэхээр их хайртайг би гүнзгий мэдэрлээ. Энэ бүгд Бурханы үйлс байсан, энэ бол надад энэ гарцыг нээж өгсөн Бурхан байлаа. Тэр байнга миний хажууд байж намайг чимээгүй дагасан. Сатаны төвөг учруулалттай нүүр тулж, өвчний улмаас зовж шаналахад Бурхан үгээ ашиглан намайг удирдаж, Сатаны заль мэхийг харах боломжийг зөвшөөрсөн; намайг сул дорой, сөрөг байх үед Бурханы үг надад өөртөө итгэх итгэл, эрч хүчийг өгч байв; надад хүндрэл бэрхшээл тулгарахад Бурхан санаа зовнилыг минь авч хаяж миний бэрхшээлүүдийг бүхий л асуудлын хувьд шийдвэрлэж өгсөн. Одоо би цуглаанд ах, эгч нартай хамт зохих ёсоор оролцож Амь руу орох тухай сургаалууд ба нөхөрлөлийг энгийн байдлаар сонсож чадах болсон бөгөөд энэ нь надад “Амьд эсвэл үхсэн ямар ч зүйл ба бүх зүйлс Бурханы бодлуудын дагуу шилжиж, өөрчлөгдөж, шинэчлэгдэж, алга болно. Энэ нь Бурхан хэрхэн бүх зүйлийг удирддаг болохыг харуулна.” хэмээх Бурханы үгсийг биеэр туулан мэдрэх боломжийг олгодог. Мөн үүний зэрэгцээ, Сатаны хүмүүсийг ашиглаж, цөлмөн залгидаг ёрын муу уг чанарыг би харсан. Хэдийгээр Сатан ёрын муу байж, намайг маш ойрхон мөрдөн мөшгиж, аймшигтай хэрцгийгээр дайрч байсан ч намайг Бурханд үнэхээр найдаж байх үед Сатан доромжлогдон няцаж ухардаг.
Дараа нь Бурханы үгийг унших замаар би зарим үнэнийг ойлгов. Бурханы үг маш бодитой бөгөөд бидний ялзарсан уг чанарын мөн чанарыг илрүүлснийг би олж харлаа. Өмнө нь би бардам уг чанартаа ноёлуулдаг байсан тул эхнэртэйгээ маргахдаа хэзээ ч өөрийгөө даруу төлөв болгохыг хүсдэггүй байсан ба заримдаа маргасныхаа дараа хэдэн сараар түүнд ойр очихыг эсвэл ярихыг ч хүсдэггүй байв. Хожим нь Бурханы үгийг уншсанаар би түүнтэй юу ч болж байсан хамаагүй амар тайван харилцан ярилцаж сурсан. Тэр надтай санал нийлэхгүй байх үед би өөрийн үзэл бодлоо үгүйсгэж түүнийхийг илүү их сонсоно; бидний хооронд зөрчил үүсэхэд би өөрийгөө ухамсартайгаар орхиж өөрийгөө даруу байлгаж сурсан, тэгээд түүнтэй ярилцах санаачлага гаргадаг. Одоо бидний гэрлэлтийн харилцаа илүү сайн болж бид эв найртай амьдарч байна. Миний өөрчлөлтөөс шалтгаалаад, эхнэр маань намайг Бурханд итгэхийг дахиж хориглоогүй бөгөөд заримдаа намайг цуглаантай байхад өөрөө санаачлан намайг халамжилдаг.
Би Төгс Хүчит Бурханы ажлыг хүлээж аваад удаагүй байгаа ч зөвхөн Бурхан биднийг аварч чадна гэдгийг үнэхээр биеэрээ туулан мэдэрсэн. Зөвхөн Бурханд найдсанаар бид Сатаны хяналтаас ангижирч чадах ба Бурханы үг л бидэнд энгийн хүмүүнлэг чанараа амьдруулан гаргахыг зөвшөөрдөг. Хэдийгээр би одоо хөгшин болсон ч хөгширч байгаа маань хүртэл өдөр бүрийг нандигнан хайрлах хэрэгтэй гэдгийг надад ойлгуулдаг. Миний төлөөх Бурханы хайр, авралыг буцаан төлөх үүргээ би биелүүлнэ. Бурхандаа талархъя!
No comments:
Post a Comment