2019-01-23

19 настай охины туршлага—Гэм нүглээс чөлөөтэй байх арга замаа олох нь

 19 настай охины туршлага—Гэм нүглээс чөлөөтэй байх арга замаа олох нь

19 настай охины туршлага—Гэм нүглээс чөлөөтэй байх арга замаа олох нь
Филиппин, Мару

  Би бол Мару, Филиппинийх. Миний гэр бүлийнхэн бүгдээрээ Христэд итгэгч. Би хүүхэд байхаасаа Эзэнд итгэж эхэлсэн бөгөөд мессежүүдийг тогтмол сонсох гэсэн сүмд явдаг байлаа. Пасторууд Иаков 4:4: “дэлхийтэй найзлах нь Бурхантай дайсагнаж байгаа хэрэг гэдгийг чи мэдэхгүй юу? Тиймээс дэлхийтэй найз хэн боловч Бурханы дайсан байх болно.”-ийг байнга тайлбарлана. Хэдийгээр энэ ишлэлтэй танилцсан боловч би итгэгч бус хүний адил амьдарч байсан. Өдөр бүр миний сэтгэлийг суралцах даалгавар, сургууль дээр болох янз бүрийн үйл ажиллагаанууд бүрэн эзэлнэ. Ангийнхантайгаа байхдаа би байнга тэднийг дагаж дэлгүүр явах зэргээр сургууль дээрээ байдаггүй бөгөөд дэлхийн хандлагын дагуу саваагүй зан гаргана. Тиймээс надад Библи унших, Бурханд залбирах илүү цаг үгүй, миний сэтгэлд Бурханд зориулах орон зай огт байхгүй байв. Пасторын номлолыг сонсох бүртээ би өөрийгөө өөрчлөх юмсан гэж хүсэх боловч дараа нь миний амьдрал хэвээрээ үлдэнэ. 

  Ердийн үед би өөртөө зөв охин байлаа. Би эцэг эхээ болон ахмад настнуудыг огт хайхардаггүй, тэднийг маш бага хүндэлдэг, үгийг нь бүр ч сонсохгүй. Түүн дээр нэмээд хэлэхэд, би тэднийг буруутгаж өө сэв олно, тэгээд тэднийг басамжлан их зан гаргана. Гэвч заримдаа би Эзэний үгийг боддог байлаа: “Яагаад чи ах дүүгийнхээ нүдэн дэх үртсийг хардаг боловч өөрийнхөө нүдэн дэх дүнзийг анзаардаггүй юм бэ? Эсвэл нүдэнд чинь дүнз байхад чи, ах дүүдээ ‘Би нүдэн дэх үртсийг чинь аваад өгье’ гэж яаж хэлэх юм бэ?” (Матай 7:3-4). Эдгээр үгс намайг сэтгэлдээ гэмшихэд хүргэдэг ч би бусдын дутагдал, сул талыг тэвчиж тэсвэрлэж үл чадна. 

  Мөн түүнчлэн, Ням гарагийн сургуульд зориулан цэвэрлэгээний эсвэл бэлтгэлийн материал өгөх зэргээр чуулгандаа жаахан тусламж үзүүлэх тоолондоо би байнга тэднээс надад анхаарал тавихыг, хийсэн ажлынхаа төлөө магтуулахыг хүснэ. Би үүнийг хийхдээ Бурханы сэтгэлийг ханамжтай байлгахаасаа илүүтэйгээр тэднээс магтаал хүртэхийг зорино. Эзэн Есүс нэгэнтээ хэлснийг би санав: “Та нар бусдад харуулахын тулд хүмүүсийн өмнө өглөг өгөхөөс сэрэмжил: эс бөгөөс та нар тэнгэр дэх Эцгээсээ шагнал хүртэхгүй. Тиймээс өглөг өгөхдөө, хүмүүсийн алдрыг хүртэхийн тулд синагогт болон гудамжинд хоёр нүүртнүүдийн үйлддэг шиг өмнөө бүрээ бүү дуугарга. Үнэнээр Би та нарт хэлье, тэдэнд шагнал нь бий. Харин та нар өглөг өгөхдөө баруун гарынхаа хийж байгааг зүүн гартаа бүү мэдэгд: Та нарын өглөг чинь нууц байг: нууцыг хардаг Эцэг чинь Өөрөө чамайг ил тод шагнах болно” (Матай 6:1-4). Тиймд би байнга буруутай мэдрэмжээр дүүрч, миний хийсэн зүйл бусдын магтаалыг хүртэхийн төлөө байсан учраас би амиа хувиа хичээсэн мэт санагддаг байв. Тэр үед би: “Өө залуу минь, залуу насандаа баярлан цэнгэ; залуу насандаа зүрх сэтгэлээ баясга, зүрх сэтгэлийнхээ арга зам, нүднийхээ харцаар алх: гэхдээ энэ бүх зүйлийн төлөө Бурхан чамайг шүүлт рүү аваачна гэдгийг мэдэгтүн.” гэж Номлогчийн үгс 11:9-д хэлснийг байн байн боддог байсан. Энэ сургаалыг бодохоороо би сэтгэлдээ байнга буруутай мэдрэмж мэдэрч гэм нүглийнхээ төлөө харамсана. 

  Tийм учраас миний гэм нүглийг уучлахыг Эзэнээс гуйн би Түүнд байнга залбирдаг байлаа: “Өө, Эзэн минь! Намайг уучлаарай. Таны үг миний амьдралыг өөрчлөх хүч чадалтай гэдгийг би мэднэ, гэхдээ би байнга өөрийн махан биеэ хангалуун байлгадаг бөгөөд Таны сургаалыг хэрэгжүүлдэггүй. Намайг уучлаач.” Залбирах зуураа би, Эзэн эргэж ирээд намайг орхих байх гэж санаа зовох маягтай болно. Тэр бидний гэм нүглийг загалмай дээр цовдлуулснаараа уучилсан, гэвч би гэм нүгэл дунд амьдарч өөрийгөө түүнээс салгаж чадахгүй байснаараа Түүний сургаалыг хэрэгжүүлээгүй. Хэдийгээр би шалтгааныг нь ойлгоогүй боловч би Эзэн Есүсийг орхиж чадахгүйгээ мэдсэн тийм учраас би Түүнийг энэ замаар л дагаж байжээ. 

  2016 оны 07 дугаар сарын нэг орой Манилагаас ирсэн авга эгч Вилс Эзэн Есүс эргэн ирсэн ба Бурханы гэр бүлээс эхлэн шүүлтийн ажил хийж байгаа гэдгийг бидэнд сэтгэл догдлон хэлсэн.  Тэр бидэнд: “Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс. Тэр зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөнийхөө эцсийн шатны ажлыг хийхээр газар дээр аль хэдийнэ ирсэн. Хүн төрөлхтнийг ариусган тэднийг гэм нүглийн үндэснээс салгах нь Түүний зорилго.” гэж хэлэв. Эзэн Есүс эргэн ирснийг авга эгч хэлснээр бид бүгдээрээ тэр дороо энэ тухай хэлэлцэж эхлэв. Би болгоомжтой асуулаа: “Би одоог хүртэл байнга санамсаргүй гэм нүгэл үйлддэг. Эзэн буцаж ирээд намайг авахыг хүсэх болов уу?” Авга эгч хэлэв: “Тэнгэрлэг Эцэг-ийн хүслийг дагадаггүй бүх хүмүүс тэнгэрийн хаанчлалд орохгүй гэж Эзэн Есүс нэгэнтээ хэлсэн. Хэрвээ бид Эзэний сургаалуудыг хэрэгжүүлж чадахгүй бол тэнгэрийн хаанчлалд орж чадахгүй гэдэг нь тодорхой. Гэхдээ бид зориг мохож, сөрөг болох хэрэггүй. Эзэн Нигүүлслийн эрин үед гэмт уг чанарыг устгах ажлыг бус зөвхөн золилтоор нөхөн төлөх ажил хийсэн, тэгэхээр бид гэм нүгэл үйлдсээр, Түүний сургаалуудыг хэрэгжүүлэхгүй байсаар байна. Өнөөдөр Төгс Хүчит Бурхан аль хэдийнэ ирчихсэн, тэгээд биднийг Сатаны ноёрхлоос бүрэн аварч, Эзэн Есүсийн золилтын ажилд үндэслэсэн үгээр шүүлт, ариусгалтын ажил хийж байгаа. Эхлээд Төгс Хүчит Бурханы үгээс хоёр хэсэг ишлэл уншицгаая: ‘Хүний нүглийг нүглийн төлөөсөөр өршөөж болох боловч хүн дахин нүгэл яаж хийхгүй байх вэ гэдэг болон өөрийн нүгэлтэй угийн чанараа яаж бүрэн авч хаяад хувирах вэ гэдэг асуудлыг шийдэж чадаагүй байгаа. Хүний нүглийг Бурханы цовдлуулсан ажлын улмаас өршөөсөн боловч хүн хуучин, ялзарсан сатаны зан чанар дотроо үргэлжлүүлэн амьдарсан. Иймд хүний нүгэлтэй угийн чанарыг бүрэн авч хаяж дахин өсөхгүй болгосноор хүний зан чанарыг өөрчлөх замаар ялзарсан сатаны зан чанараас нь бүрэн аврах ёстой. Энэ нь хүнээс амь өсөх замыг, амийн замыг болон өөрийн зан чанарыг өөрчлөх замыг ойлгохыг шаарддаг. Энэ нь мөн хүнээс өөрийн замын дагуу үйлдэж, өөрийн зан чанараа аажмаар өөрчлөн гэрлийн гялбаан доор амьдарч, бүх зүйлийг Бурханы хүслийн дагуу хийж, сатаны ялзарсан зан чанараа хаяж, Сатаны харанхуйн нөлөөнөөс гарч, нүглээс бүрэн ангижрахыг шаарддаг. Ингэсний дараа л хүн бүрэн авралыг хүртэх юм’ (Үг нь махбодоор илэрсэн номын ‘Бие махбодтой болсон нууц (4)’-ѳѳс). ‘Эцсийн өдрүүдэд Христ хүнийг сургаж, хүний мөн чанарыг ил болгож, түүний үгс болон үйлийг задлан шинжлэхийн тулд төрөл бүрийн үнэнийг хэрэглэсэн. Эдгээр үг нь, хүний үүрэг, хүн яаж Бурханд дуулгавартай байх, хүн яаж Бурханд үнэнч байх, хүн яаж энгийн хүн чанарыг амьдран харуулах болон Бурханы мэргэн ухаан, зан чанарын талаар гэх мэт төрөл бүрийн үнэнийг агуулж байсан. Эдгээр үг нь бүгд хүний мөн чанар луу болон түүний ялзармал зан чанар луу чиглэдэг. Ялангуяа, хүн Бурханыг яаж үл ойшоодгийг илчилсэн үгс нь хүн яаж Сатаны биелэл болон Бурханы эсрэг дайсны хүч болдгийг хамаатуулан хэлэгдсэн. … Шүүлтийн ажлын авчирдаг зүйл нь Бурханы үнэн царайны тухай хүний ойлголт болон өөрийнх нь тэрслүү байдлын тухай үнэн мэдлэг юм. Шүүлтийн ажил нь хүнд, Бурханы хүслийн тухай, Бурханы ажлын зорилгын тухай, түүний хувьд ойлгомжгүй байдаг нууцлаг байдлуудын тухай ихээхэн ойлголт олж авах боломжийг олгодог. Энэ нь мөн хүнд өөрийн ялзарсан мөн чанар болон өөрийн ялзралын үндсийг таних, хүний муухайг нээн илрүүлэх боломжийг олгодог. Эдгээр үр дүнг бүгдийг нь шүүлтийн ажил авчирдаг, учир нь энэ ажлын мөн чанар нь үнэндээ Бурханы үнэн, зам, амийг Түүнд итгэж байгаа бүх хүмүүст нээх ажил юм. Энэ ажил нь Бурханы хийдэг шүүлтийн ажил юм’ (Үг нь махбодоор илэрсэн номын ‘Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг’-ээс).”

  Авга эгч Вилс үргэлжлүүлэн: “Нигүүлслийн эрин үед Эзэн Есүс золилтоор нөхөн төлөх ажил хийсэн. Хэдийгээр бид гэм нүглийн өргөлөөр дамжин гэм нүглээсээ уучлагдсан боловч бидний гэмт уг чанар шийдвэрлэгдээгүй. Сатанлаг шинж чанартаа хүлэгдэн боомилогдоод бид байнга гэм нүгэл үйлдэж Бурханыг эсэргүүцэн сатанлаг уг чанарынхаа хүлээс, хяналтаас үүссэн зовлонт шаналал дунд амьдарч байна. Бид өөрсдийнхөө Бурханд тэрсэлсэн эсэргүүцдэг байдлаасаа тагалзан тэвчиж  чаддаггүй, Бурханы үгийг хэрэгжүүлж  чаддаггүй. Бид байнга гэм нүгэл үйлддэг байж хэрхэн Бурханы зүрх сэтгэлийг дагаж, тэнгэрийн хаанчлалд орж чадах вэ? гэж бид сэтгэлдээ байнга эргэлзэж явдаг. Тиймд эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурхан ялзарсан хүн төрөлхтний хэрэгцээний дагуу, Сатаны нөлөөллөөс бүрэн чөлөөлөгдөж Түүгээр аврагдахад бидэнд туслахаар хүнийг ариусгах, шүүх шатны ажлыг хийж байна. Сатанаар хүн гүнзгий ялзруулагдсаны шинж чанар, үнэнийг мөн хүний гэм нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцдэг үндэс язгуурын тухайд шүүж, илчлэхийн тулд Төгс Хүчит Бурхан үнэнийг илэрхийлдэг. Төгс Хүчит Бурханы үгийн шүүлтийн дунд бид өөрсдийн уг чанараа бардамнал, биеэ тоолт, амин хувиа хичээсэн байдал, заль мэх, шунал, ёрын муу зүйлс, үнэнээс уйдах зэрэг сатаны зан чанараар дүүрсэн болохыг хардаг. Бурханы шүүлт, гэсгээлтийг биеэр туулан мэдэрч, бид өөрсөд рүүгээ өнгийн харж халдлагыг үл зөвшөөрдөг Бурханы зөвт зан чанарыг мэдэхийн төлөө хөөцөлдөж, үнэнээсээ гэмшиж чадаж л байвал бидний амийн зан чанар шинэчлэгдэн өөрчлөгдөнө. Улмаар бид илүү ухамсартай, ухаалаг болж үнэнийг амьдралд хэрэгжүүлэх, Бурханы үгээр амьдрах чадвартай болно. Эцэст нь, бид жинхэнэ хүний жишээ загварыг амьдруулан гаргаж чадна. Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажил нь бидний гэм үйлдэх, Бурханыг тэрслэн эсэргүүцэх хандлагыг үндсээр нь шийдвэрлэх, хүн төрөлхтний гэм нүгэл үйлддэг, гэмээ гэмшин хүлээдэг сая жилийн амьдралыг дүгнэх, Сатаны харанхуйн нөлөөллийг тэр аяар нь таслах эрлийг биднээр хийлгэх, улмаар Бурханаар аврагдаж авагдахын төлөө байдаг.  Шүүлтийн ажлаар дамжин ариусгагдсанаар л бид Бурханы хаанчлалд авагдах боломжтой. Тиймээс Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлыг хүлээн авах нь бидэнд үнэхээр маш чухал юм.” Төгс Хүчит Бурханы үгнээс би Эзэн Есүст итгэсэн итгэлээрээ дамжин бид золилтын ажлыг хүлээн авсан, гэхдээ бидний гэмт уг чанар бүрэн зайлуулагдаагүй тиймээс бид одоо ч гэсэн гэм үйлдэж Бурханыг эсэргүүцсээр байгаа болохыг бүрэн ойлгов. Би Эзэний сургаалуудыг хэрэгжүүлж чаддаггүй байсныг гайхах зүйл алга. Гэм нүглийн үндэс язгуур нь миний дотор байгаа болж таарлаа. Хүнийг шүүж, ариутгахын тулд Төгс Хүчит Бурхан одоо үгээ илэрхийлж байгаа, тиймд би Түүний шүүлтийн ажлыг хүлээн авч, биеэрээ туулан мэдэрч л байвал тэнгэрийн хаанчлалд орох боломж надад байх болно. Тамд илгээгдэх байх гэж цаашид санаа зовох хэрэггүй болсон учраас би хөөрч догдлон нулимс унагав. 

  Сүүлд нь би бас Төгс Хүчит Бурханы үгийг уншсан: “Хэдийгээр олон хүмүүс Бурханд итгэдэг ч, цөөхөн хүмүүс л Бурханд итгэх итгэл нь юу болох болон Түүний зүрх сэтгэлийн хойноос явахын тулд тэд юу хийх ёстойгоо ойлгодог. Хүмүүс хэдийгээр ‘Бурхан’ гэдэг үг болон ‘Бурханы ажил’ гэх мэт хэлцтэй танил боловч тэд Бурханы ажлыг мэдэх нь бүү хэл, Бурханыг мэддэггүй. Бурханыг мэддэггүй тэдгээр бүх хүмүүс нь будилж самуурсан итгэлтэй байдагт гайхах зүйл үгүй юм. … ‘Бурханд итгэх итгэл’ гэдэг нь Бурхан байдаг гэж итгэх юм; энэ нь Бурханд итгэх итгэлийн хамгийн энгийн ухагдахуун юм. Үүнээс ч илүүгээр Бурхан байдаг гэж итгэх нь үнэхээр Бурханд итгэхтэй адилгүй; харин ч энэ нь шашны өнгө аяс ихтэй энгийн итгэл билээ. Бурханд итгэх жинхэнэ итгэл гэдэг нь Бурхан бол бүх зүйлийн дээд эрх хэмээх итгэл дээр үндэслэн Бурханы үг ба ажлыг мэдэрнэ гэсэн үг юм. Иймээс та нар өөрсдийн ялзармал зан чанараасаа чөлөөлөгдөж, Бурханы хүслийг биелүүлж, Бурханыг мэдэж авах болно. Зөвхөн тийм аяныг туулснаар л чамайг Бурханд итгэдэг гэж хэлж болно” (Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл “Удиртгал”-аас). Бурханы эдгээр үгс намайг Бурханд зүрх сэтгэлээрээ итгэхийн төлөө дэмжин зоригжуулав. Би дэлхийн хандлагыг дагаж, хааяа л залбирч эсвэл Библи уншиж, Бурханд үнэнээсээ итгэлгүйгээр зөвхөн амаараа Бурханд итгэдэг харин итгэгч бус хүн шиг амьдарч байсан цаг бий. Бурханд итгэх итгэл маань зөвхөн амаараа ярьснаар зогсох хэрэггүй болохыг надад ухааруулсан Бурханы үгэнд би талархсан. Харин би Бурханд үнэхээр итгэж, Тэр юм бүхнийг удирддаг гэдэгт итгэх, өөрийгөө өөрчлөхийн тулд Түүний үгийг биеэр туулан мэдрэх, Түүний үгийг хэрэгжүүлэх, Түүний хүслийг хангалуун байлгах, ялзарсан зан чанараасаа чөлөөлөгдөхийн тулд чадах бүхнээ хийвэл зохино. 

  Дараа нь, Бурханы ажлыг биеэр туулан мэдрээд миний ялзарсан зан чанар аль хэдийнэ бага зэрэг өөрчлөгдсөн. Нэг удаа би өөрийнхөө юмыг хийж байтал манай гэр бүлийн ахмад хүмүүс намайг гадагш гарч тэдэнд юм авчирч өгөхийг хүсэв. Тэр үед би тэдэнд яг уурлахын даваан дээр хүссэн сэтгэлд зэмлэл төрөв: Би ийм маягаар хандвал сайн уу, муу юу? Би Бурхны өмнө ингэж үйлдвэл үнэхээр зүй зохистой юу? Би ариусгагдахыг хүсэхгүй байна уу? Эдгээр асуултууд намайг уурлахгүй байхыг Бурханыг алдаршуулахын тулд үнэнийг хэрхэн хэрэгжүүлэх тухай бодож эргэцүүлэхийг надад үргэлжлүүлэн сануулав. Дараа нь, би Төгс Хүчит Бурханы үгийг уншсан: “Мэдээж ямар ч байр суурьгүй ялзармал хүмүүс ч мөн олон дахин хяналтаа алддаг. Тэдний уур нь ихэвчлэн тэдний хувийн ашиг сонирхол хохирсноос үүсдэг. Өөрсдийн хувийн байр суурь, нэр хүндээ хамгаалахын тулд ялзармал хүн төрөлхтөн өөрсдийн сэтгэл хөдлөлөө олон дахин гаргаж, өөрсдийн ихэмсэг уг чанараа илчлэх болно. Нүглийн оршин тогтнолыг хадгалан хамгаалахын тулд хүн уурлан дүрэлзэж, өөрийн сэтгэл хөдлөлөө гаргах ба эдгээр үйлдлүүд нь сэтгэл ханамжгүй байдлаа илэрхийлэх хүний арга зам юм. Эдгээр үйлдлүүд нь доромжлолоор бялхдаг; тэдгээр нь заль мэх, далд явуулгаар бялхдаг; тэдгээр нь хүний ялзрал, хорон муугаар бялхдаг; үүнээс ч илүүтэйгээр тэдгээр нь хүний зэрлэг хүсэл зорилгоор бялхаж байдаг.” (Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл “Цор ганц Бурхан Өөрөө II”-оос). “Чамд том ч бай эсвэл жижиг ч бай ямар нэг асуудал тохиолдоход чи эхлээд өөрийгөө хойш нь тавих ёстой бөгөөд махан биеэ бүх зүйлсээс хамгийн дорд нь гэж үзэх ёстой. Чи махан биеэ хэдий чинээ их хангалуун байлгана, махан бие төдий чинээ их эрх чөлөөтэй болдог; хэрвээ энэ үед чи үүнийг хангалуун болговол дараагийн удаад илүү ихийг хүсэх болно, энэ нь үргэлжилсээр чи махан биеэ бүр ч ихээр хайрлах болно. Махан биед үргэлж хэмжээ хязгааргүй их хүсэл байдаг, энэ нь үргэлж чамаас хангалуун байлгахыг хүсдэг ба чи идэж байгаа, өмсөж байгаа зүйлүүдээрээ түүнийг өөгшүүлдэг эсвэл өөрийн сул талууд болон залхуурлыг өөгшүүлж зан араншингаа эвддэг. … Чи өөрийн махан биеийг илүү ихээр хангалуун байлгах тусам үүний хүсэл их болж, махан бие илүү их замбараагүй болдог, бүр хүмүүсийн махан бие илүү гүн гүнзгий үзэлтэй болж, Бурханд дуулгаваргүй …” (“Зөвхөн Бурханыг хайрлах нь үнэхээр Бурханд итгэх юм”-аас). Ямар нэгэн тааламжгүй зүйл надад тохиолдох бүрт миний хувийн эх ашигт хор хохирол учирснаас шалтгаалан бас миний бардам шинж чанарын илэрхийлэл болж би биеэ барьж чадахгүй уурлах гээд байдаг гэдгээ Бурханы үгнээс ухаарлаа. Энэ нь аливааг хийх махан биеийн хүслийг дагалдсан зүйл. Улмаар би тухайн зүйлийг хийх тусмаа улам амархан уурлах бөгөөд ямар ч өөрчлөлт гардаггүй. Тиймд би өөрийн ашиг сонирхлоо хойш тавьж тайвшран Бурханы хүслийг эрэлхийлж, захирагдаж сурах хэрэгтэй. Би өөрийнхөө тухай эргэцүүлээд сэтгэл хөдлөлөө хянаж, уурлахаа хойш татсан. Дараа нь би, ердийн хүн ёс суртахуунтай, биеэ сайн авч явдаг, настай хүмүүсийг хүндэлдэг, залуусыг хайрладаг байх хэрэгтэйг “Бурханд итгэгчийн зөв зүйтэй байдал” хэмээх нөхөрлөлөөс олж харж надаас ахмад хүмүүсийг хүндлэх ёстойг ухаарав. Тэр үед би маш тайван, үнэхээр тэсвэр тэвчээртэй байлаа. Энэ нь үнэнд захирагдахыг надад зөвшөөрч ялзарсан сатанлаг зан чанараас аажмаар чөлөөлөгдөх боломжийг олгож над дээр ирсэн Бурханы гэсгээлт, шүүлт болохыг би ухаарав. 

  “Бурханы шүүлт, гэсгээлтээс Бурханы илрэлийг харах нь” номноос би Төгс Хүчит Бурханаар илэрхийлэгдсэн үгсийг олж харлаа: “Бурханы хайр нь булгийн ус мэт өөд уруугүй үргэлжлэх ба чамд, надад, түүнд болон үнэнийг үнэхээр эрж хайж, Бурханы ирэхийг хүлээдэг тэдгээр бүх хүнд өгөгдсөн.” Бурхан бол үнэн хэрэгтээ хүнийг хайрладаг Бурхан, учир нь Түүний хайр надад сүүлчийн өдрүүдэд Түүний авралыг хүлээн авах боломжийг өгдөг бөгөөд Тэр намайг хэзээ ч орхиогүй. Одоо миний амьдрал өөрчлөгдсөн. Би хагас, бүтэн сайн өдрүүдэд цуглаанд идэвхтэй оролцож, урьдынх шигээ дэлхийн юмсыг хөөцөлдөхөө больж зарим үүргийг чадахынхаа хэрээр гүйцэтгэж байгаа. Үүний зэрэгцээ, миний хүслийн эсрэг ямар нэгэн зүйл надад тохиолдоход би эхлээд дуулгавартай байж сурсан харин дараа нь Бурханы хүсэлтэй нийцэхүйц зүйл хийхээр эрэлхийлдэг болсон. Би үнэнийг үргэлжлүүлэн эрэлхийлж, Төгс Хүчит Бурханыг мэдэхээр зорьж л байвал Тэр намайг алхам алхмаар өөрчилж, ялзралаас бүрэн чөлөөлж улмаар Түүгээр авагдана гэдэгт би итгэдэг.  

No comments:

Post a Comment