Фэйсбүүкээр санаандгүй олж авсан зүйл – Бурхан руу эргэн очих
Япон, Сиао
Хүүхэд байхаасаа эхлээд би ээжийгээ дагаж сүмд очдог байв. Хэдий тийм боловч, би тавдугаар ангид ортлоо Эзэний оршихуйг үнэнээр мэдрээгүй. Тэр үед ээж маань Тайвань руу ажлаар явсан, тийм учраас бид жилдээ нэг удаа гэх мэтээр уулздаг байсан. Ээж маань хажууд байхгүй байснаас би их ганцаардаж, сэтгэлдээ Эзэнтэй байн байн ярихаас өөр сонголтгүй байлаа. Өөрөө ч мэдэлгүй би залбирч сурсан. Бурханд хандан залбирах бүртээ би эрч хүч хүлээн авч Тэр яг миний хажууд байгаа мэт санагддаг байв. Энэ завсар би Түүнд хандан гэр бүлийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө залбирсан. Би сэтгэлдээ амар амгаланг үнэхээр мэдэрсэн. Би бүрэн дунд сургуульд байхдаа долоо хоног бүр ганцаараа сүмд явж, пасторуудын номлосон “Бурхан газар дэлхийг үнэхээр хайрласан” хэмээх мессежийг сонсдог, надад маш сайхан санагддаг байлаа.
2009 онд би Японд суралцахаар ирсэн. Хичээлийн эхний өдөр сайн мэдээ номлохоор манай сургууль дээр ирсэн Ли эгчтэй уулзав. Намайг Эзэнд итгэгч байсныг мэдээд тэр намайг сүмдээ очиж цуглаанд оролцохыг урьсан. Энэ нь Эзэний хэмжээлшгүй эрх мэдэлтэй зохион байгуулалт болохыг ухаарч ойлгон амралтын өдрүүдэд түүнтэй хамт сүмд явах урилгыг шүүрээд авсан.
Тэр сүмд надад маш их анхаарал тавьж, би ч бас сүмд гэр бүлийнхээ нэгэн гишүүн адил хандаж байлаа. Дараа нь би Токио руу нүүв. Сургуулиа сонгохдоо би гэртээ ойр байрладаг сургууль сонгохыг хүссэн, гэвч сүм Иокохамад байлаа. Хэрвээ би тийм сонголт хийвэл Иокохама дахь сүмийг орхих болно. Ли эгч миний бодлыг мэдээд намайг ятгасан: “Чи сүмээ өөрчлөөд хэрэггүй. Энэ бол Эзэнд тааламжтай зүйл биш. Тэр биднийг нэг сүмдээ тогтож үлдэхийг хүсдэг. Энд Японд маш олон тэрслүү үзэл байдаг болохоор бид болгоомжтой байх хэрэгтэй. Сүмүүдийн гудамжинд байршуулсан самбар дээр гаргадаг номнуудыг битгий унш, багаар бодоход чи хууртагдана.” Тэрслүү үзлийн тухай би анх удаа сонсож байгаа нь энэ байв. Энэ талаар би ойлголт багатай байсан хэдий ч түүний Эзэнд итгэх итгэл минийхээс илүү хүчтэй юм байна гэдэг бодол надад төрөх мөчид, түүнийг сонсох нь буруу зүйл биш гэж үзэв. Тэгэхгүй бол би буруу сүмд орж хуурамч Христүүдийг дагавал Эзэний магтаалыг хүртэж чадахгүйгээр үл барам тамд унах болно. Эцэст нь би Иокохама дахь нэг сургуулийг сонгов.
Дараа дараагийн цуглааны үеэр биднийг тойрсон олон сүмүүд жинхэнэ сүм биш, тэрс үзэлтэй гэж пасторуудын номлохыг би байнга сонсдог байлаа. … Эдгээр үгсийг дахин дахин хэлэхийг сонсоод надад бусад чуулгануудын талаар бага зэрэг болгоомжлол, айдас төрлөө. Би бусад чуулганууд руу очиж цуглаанд оролцохыг, тэдний сургаалыг сонсохыг хэзээ ч зүрхлээгүй, өөрийн хүслээрээ бусад чуулганы итгэгч нартай холбоотой байж ч зүрхлээгүй. Гэвч бид цуглаан хийх үед пасторууд гол төлөв өргөл өгөх тухай ярьж, өөрсдийгөө магтан, хэрхэн Эзэний төлөө ажиллаж, золиос гаргаснаа гэрчилнэ. … Хэдэн минут сонссоны дараа нойр байнга хүрнэ. Би өглөө эрт босож чадахгүй байсан учраас цуглаанд оролцохыг бага багаар хүсэхгүй болов. Гэвч Ли эгч намайг цуглаан дээр харахгүй л бол над руу утсаар ярьж, чуулганы үйлчлэлд оролцохыг хүснэ. Энэ байдал, сүм рүү явах тохиолдол бүр миний хувьд даалгавар гүйцэтгэж байгаа мэт болох цэгт хүрлээ.
Ах, эгч нарын номлол сонсох сонирхлыг төрүүлэхийн тулд, аялал зохион байгуулах, их наадам болон амралтын үед хоолны үдэшлэг хийх, зуны цагт сургаал сонсох гэж толгод дээр майхан барих, өвлийн улиралд оюутны төв рүү явах, Өмнөд Солонгосоос пасторуудыг номлуулахаар, эсвэл өөр хүмүүсийг магтан дуу дуулуулахаар урих гэх мэт сүмээс гадуурх ажилд биднийг оролцуулах байдлаар чуулган байнга зохион байгуулдаг. Үүний хажуугаар чуулган бас найр наадам зохион байгуулна. Ах, эгч нар өөрсөддөө хэрэггүй зүйлсээ чуулганд өгч, дараа нь чуулганаас тэдгээрийг худалдан борлуулж мөнгийг нь гамшигт нэрвэгдсэн газруудад өгнө. Эдгээр ажиллагаанд оролцоход надад хөл үймээнтэй санагддаг, гэвч гэртээ эргэж ирээд амийн хувьд юунд ч хүрээгүй, багаар бодоход итгэл, Эзэний тухай мэдлэгээр өсөөгүй мэт санагдана. Дараа нь, завгүй ажлынхаа улмаас би хааяа л сүмд явдаг болов.
2015 онд би Фэйсбүүк хаягтай болсон. Би эхэндээ, аяллын үеийн зурагнуудаа интернетэд байршуулж бусдын атаархлыг төрүүлэх зорилготой байв. Дараа нь, олон хүмүүс Эзэн Есүсийн Библи дэх зарим үгийг илгээснийг, бусдыг өөртөө итгэх итгэлтэй байхыг нь дэмжин зоригжуулж хэд хэдэн видео бичлэг илгээснийг харсан. Би тэдгээрийг маш сайн гэж бодон бусдад явуулсан. Үр дүнд нь би Францын Оүяанг, Нидерландын Гуо эгчтэй танилцав. Гуо эгч интернетээр байнга цуглаанд оролцдог, сургаал сонсдог юм байна. Тэр намайг оролцох хүсэлтэй байгаа эсэхийг асуув. Би бодлоо: “Би чуулганаас ямар ч хангалт хүлээн авч чаддаггүй. Завгүй ажлаасаа болоод би заримдаа л сүмд явдаг. Интернетээр мессеж сонсох нь сайн арга байна.” Тэгээд би зөвшөөрөв.
Би интернетээр анх удаа номлол сонсоход номлогч нийгмийн харанхуй, ёрын муу талуудын талаар ярьж байв: Хүмүүс Сатанаар ялзруулагдаж, энэ нь тэд хүн чанараа алдаж, мөнгөний төлөө юу ч хийж чадах хэмжээнд хүртлээ улам дордсон. Бурханд үйлчилдэг олон пасторууд Бурханд гэрчлэл хийдэггүй, үнэнийг сөхөж гаргадаггүй. Өөрсдийн ажлынхаа төлөө тэд, Эзэний замаас төөрөн тэнүүчилж, итгэгчдээс байнга хандив хүсдэг. Тэд Бурханаар жигшигдэн, үгүйсгэгддэг. … Би анх удаа ийм номлол сонсов. Энэ номлол үнэхээр бодитой, анхаарал татам юм гэж би бодсон бөгөөд өөрөө ч мэдэлгүй, унталгүйгээр дараалсан 4 цаг сонссон. Дараагийн өдөр нь сонсох өөр мессеж бий гэдгийг мэдэхдээ би баяртай байлаа. Тийм учраас надтай хамт үүнийг сонсооч гэж би Оүяан эгчийг урив.
Энэ цуглаан дээр номлогч бидэнтэй Хуулийн эрин үе дэх Ехова Бурханы ажил, Нигүүлслийн эрин үе дэх Эзэн Есүсийн ажилтай холбоотой дотоод үнэний талаар ярьсан. Фарисайчууд Бурханы тухай ойлголтгүй байсан учраас Эзэн Есүсийн хийсэн шинэ ажлыг эсэргүүцэх, буруутгахдаа өөрсдийнхөө ойлголт, төсөөлөлд найддаг болохыг тэр бас дурдсан. Бурханы ажил хүний ойлголтой зөрчилддөг бөгөөд Түүний ажлын шинж чанар шинэ бас гайхамшигтай. Бурханы үг, ажилтай тулгарахаараа бид даруугаар эрэлхийлсэн, дуулгавартай зүрх сэтгэлтэй байх хэрэгтэй. … Би энэ ахын нөхөрлөлийг хүлээн зөвшөөрч түүний хэлсэн зүйлийг үндэслэлтэй юм байна гэж бодсон. Дараа нь тэр Библийн эш үзүүллэгээс иш татаж Эзэн эргэн ирсэн бөгөөд Тэр бол бие махбодтой болсон Төгс Хүчит Бурхан гэж хэлэв. Эцсийн өдрүүдэд, Тэр номоо нээж бүх нууцыг нээн шинэ ажлын үе шатыг авчирна. Түүний үгийг сонсоод би “Эзэн эргээд ирчихсэн юм уу?” гэж гайхсан. Эзэн тэнгэрт, надаас маш хол байгаа, зөвхөн үхэхдээ л бид Эзэнтэй уулзана гэж би бодсон. Хоёр мянган жилийн өмнө Эзэн Есүс дэлхий дээр, номлох, ярих, Өөрийн дагалдагч нартайгаа хамт байхын тулд ирсэн шиг одоо ч гэсэн Бурхан дэлхий дээр ирнэ гэж би хэзээ ч бодоогүй. Энэ дүр зургийг бодсонд Бурхан надад маш ойр байгаа мэт санагдсан. Түүнийг номлох зуур би тэмдэглэл хөтлөв. Хэсэг хугацааны дараа “Зүүний гэрэл” болон “Төгс Хүчит Бурхан” хэмээх үгсийг хаа нэгтээ сонссоноо би гэнэт саналаа. Эцсийн өдрүүдэд маш олон тэрс үзлүүд, хуурамч Христүүд байх болно гэдгийг Ли эгч болон пасторууд хэлснийг бодоод надад нэн даруй сэрэмжлэх мэдрэмж төрлөө.
Тэр үед би хөөрөн догдолж, бас тэрс үзэлтэй дайралдсан байх вий гэж айсан. Би буруу сүмийг сонгож, хууртан мэхлэгдсэн байвал тэнгэр лүү явж чадахгүй. Яг тэгэхэд л өмнө нь уншсан Библийн хэдэн ишлэл санаанд орлоо: “Дараа нь хэн нэгэн хүн танд Христийг энд, эсвэл тэнд байна гэж хэлэх аваас түүнд бүү итгэ. Хуурамч христчүүд болон хуурамч эш үзүүлэгчид гарч ирэн агуу тэмдгүүд болон гайхамшгуудыг тунхаглах ба, ийм зүйл тохиолдвол та бүхэн хууран мэхлэгдэх болно” (Матай 24 : 23-24). Би илүү их айв. Гэхдээ би энэ ахыг нэлээн сайн номлосон, Ариун Сүнсний гэгээрүүлэлт бүхий байсан гэж бодлоо. Цаашилбал, түүний номлол Библид үндэслэсэн байв. Түүний номлосон зүйл тэрс үзэл, хуурамч замтай адил байгаагүй. Би хэсэг зуур бага зэрэг эргэлзэж, ямар сайн зүйл хийхээ мэдэхгүй төөрөлдсөн. Би Эзэнд хандан чимээгүй залбирч намайг хадгалж, ялгаж ойлгоход сургахын төлөө удирдан чиглүүлэхийг Түүнээс гуйлаа. Залбирсны дараа өмнөх хоёр цуглаан дээр ахын нөхөрлөсөн зүйлийг би гэнэт санав. Тэр нэг удаа хэлсэн юм: “Бид өөрсдийн хувийн ойлголттойгоо нийцэхгүй үгсийг сонсох мөчдөө шүүж, буруутгахаас илүүтэйгээр онгон охидтой адилаар Бурханы дуу хоолойг сонсож ялган таних хэрэгтэй. Хэрвээ бид үүнийг өөрсдийн хүслээрээ шүүн буруутгавал энэ нь Эзэний сургаалтай нийцэхгүй. Бурханы ажил хүний ойлголттой нийцдэггүй учраас бид шууд дүгнэлт хийлгүйгээр юм бүхэнд үүнийг ойлгох гэж оролдох хэрэгтэй. …” Би дотроо бодлоо: “Тийм ээ. Бурханы дуу хоолойг ялган таних нь чухал. Мөн түүнчлэн бид интернет ашиглаж чадна. Би үүнийг сонсох боломжтой бөгөөд юу ч алдахгүй. Хэрвээ Зүүний гэрэл зөв зам бол миний сохроор орхин, буруутгаж байгаа Эзэний зан чанарт энэ халддаггүй юу? Би хэтэрхий хөнгөн хуумгай байж болохгүй. Дахиад жаахан юм сонссон нь дээр”
Хэдийгээр зөрчилдөөн, санаа сэтгэлийн хямрал ухаан санааг минь эзэмдээд байсан ч би түүний сургалыг анхааралтай сонсож дуусгасан. Цуглааны дараа би энэ талаар Оүяанг эгчийн үзэл бодлыг асуулаа. Тэр минийхтэй адил үзэл бодолтой байсан буюу бид хоёулаа Төгс Хүчит Бурханы ажлыг сохроор буруутгахаас, Эзэний ирэлтийг мэдэхгүй өнгөрөхөөс айж байв. Тийм учраас бид хоёр, тэд ямар үндэслэл дээр суурилан Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс гэдгийг гэрчилсэн болохыг нь мэдэхээр эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг нягтлан судлахаар шийдлээ. Цаашилбал, бид зөвхөн нэг талыг сонсон, итгэдэг хүмүүс байхыг хүсээгүй.
Өөр нэг цуглаан хийх цаг байлаа. Бид нетэд холбогдсоны дараа би номлол хийж байгаа ахаас асуув: “Эцсийн өдрүүдэд хуурамч Христүүд, хуурамч эш үзүүллэгүүд гарч хүмүүсийг хууран мэхэлнэ гэж Эзэн Есүс эш үзүүлсэн. Та Эзэнийг эргэн ирсэн гэж хэлсэн. Таны хэлсэн үнэн эсэхийг би хэрхэн мэдэх вэ?”
Тэр хэлэв: “Эзэн Есүс үнэхээр тэгж эш үзүүлсэн. Энэ бол баримт. Тэр бас эргэж ирнэ гэдэг тухайдаа олонтаа эш үзүүлсэн. Хэрвээ бид нэн тэргүүнд эрхэмлэх зүйл болгон хуурамч Христүүд, хуурамч эш үзүүллэгүүдийн эсрэг сонор сэрэмжтэй байгаад харин хүргэн хүүгийн дуу хоолойг хэрхэн сонсох тухайд ач холбогдол өгөхгүй бол үүнээс болоод их гарз хохирол амсан зовж шаналахгүй гэж үү? Бид эргэн ирсэн Эзэнийг халуун дотноор угтаж авах эсэх нь Бурханы дуу хоолойг ялган таньж чадах эсэхээс шалтгаална. Хэрвээ бид үнэн замыг нягтлан судлахгүй бол хэзээ ч Бурханы дуу хоолойг сонсохгүй, эцэст нь арилж үгүй болно. Хэрвээ бид эргэн ирсэн Эзэнийг халуун дотноор угтан авахыг, хуурамч Христүүдэд хууртан мэхлэгдэхгүйг хүсэж байвал тэд хүмүүсийг хэрхэн мэхэлдгийг бид ойлгох хэрэгтэй болно. Үнэн хэрэгтээ, Эзэн Есүс бидэнд хуурамч Христүүдийн хэрэгжүүлэлт, худал эш үзүүллэгүүдийн талаар аль хэдийнэ хэлсэн. Тэр: ‘Хуурамч христчүүд болон хуурамч эш үзүүлэгчид гарч ирэн агуу тэмдгүүд болон гайхамшгуудыг тунхаглах ба, ийм зүйл тохиолдвол та бүхэн хууран мэхлэгдэх болно.’ (Матай 24:24) гэж хэлсэн. Эзэн Есүсийн үгс бидэнд хуурамч Христүүд, хуурамч эш үзүүллэгүүд нь гол төлөв Бурханаар сонгогдсон хүмүүсийг хууран мэхлэхийн тулд тэмдгүүд, гайхамшгууд үзүүлэхэд найддаг болохыг харуулдаг. Энэ бол хуурамч Христүүдийн хүмүүсийг залилан мэхэлдэг заль мэхийн үндсэн илрэл юм. Хуурамч Христүүд болон худал эш үзүүллэгүүд нь тэр аяараа заль мэх. Уг чанар, шинж чанараараа тэдгээр нь хэтэрхий хорон, муу ёрын сүнснүүд юм. Тиймээс тэд хүмүүсийг залилан мэхлэхийн тулд тэмдэг болон гайхамшгуудад найддаг. Хэрвээ бид үүнийг нэвтэрхий харж чадвал хууртан мэхлэгдэхгүй. Үнэнийг илэрхийлж чадах, бидэнд замыг харуулж амийг өгдөг Нэгэн бол Христ. Үнэнийг илэрхийлэх чадваргүй хүмүүс бол гарцаагүй хуурамч Христүүд, тэд бол дуураймал. Энэ нь хуурамч Христүүд, худал эш үзүүллэгүүдийг тодорхойлох үндсэн зарчим юм.
Төгс Хүчит Бурхан хэлдэг: ‘Хэрвээ өнөө үед тэмдэг болон гайхамшгуудыг үзүүлж, чөтгөрийг зайлуулж, өвчтэйг эдгээж, олон ид шидийг үзүүлж чадах хүн гарч ирээд хэрвээ тэр хүн өөрийгөө Есүсийн ирэлт хэмээн зарлавал энэ нь хуурамч муу ёрын сүнснүүд байх ба тэд Есүсийг дуурайсан байх юм. Үүнийг сана! Бурхан нэг ажлаа давтдаггүй. Есүсийн үе шатны ажил аль хэдийн биелсэн ба ажлын тэрхүү үе шатыг Бурхан дахин хэзээ ч хийхгүй. … Хүний үзлээр бол Бурхан үргэлж тэмдэг болон гайхамшгуудыг үзүүлж байх ёстой, үргэлж өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах ёстой ба үргэлж яг Есүс шиг байх ёстой, гэвч энэ удаа Бурхан ердөө ч тийм биш. Хэрвээ эцсийн өдрүүдэд Бурхан тэмдэг, гайхамшгуудыг үзүүлсээр, чөтгөрийг зайлуулж, өвчтэйг эдгээсээр байсан бол, хэрвээ Тэр яг Есүс шиг хийсэн бол Бурхан нэг ажлаа давтах байсан бөгөөд Есүсийн ажил ямар ч ач холбогдолгүй буюу үнэ цэнэгүй болох байсан юм. Тиймээс Бурхан эрин үе бүрд ажлын нэг үе шатыг хэрэгжүүлдэг. Түүний ажлын үе шат бүр нэгэнт биелсний дараа удалгүй муу ёрын сүнснүүд үүнийг дуурайдаг ба Сатан Бурханыг өсгий даран дагаж эхэлсний дараа Бурхан өөр арга барил руу шилждэг; Бурхан Өөрийн ажлын үе шатыг нэгэнт биелүүлчихвэл үүнийг муу ёрын сүнснүүд дуурайдаг. Та нар эдгээр зүйлийн талаар тодорхой ойлгох ёстой’ (Үг нь махбодоор илэрсэн номын ‘Бурханы өнөөдрийн ажлыг мэдэх нь’-ээс). ‘Бурханы ажил хэзээ ч хүний үзэлтэй нийцэж байгаагүй, учир нь Бурханы ажил үргэлж шинэ бөгөөд хэзээ ч хуучин биш билээ. Тэр хуучин ажлаа хэзээ ч давтан хийдэггүй харин үүний оронд өмнө нь хэзээ ч хийгдэж байгаагүй ажлыг хийдэг’ (Үг нь махбодоор илэрсэн номын ‘Өөрийн үзлээр Бурханыг тодорхойлсон хүн хэрхэн Бурханы илчлэлийг хүлээн авах билээ?’-ээс).
Бурхан байнга шинэ байдаг, хэзээ ч хуучин байдаггүй, хэзээ ч нэг ажлаа л хийгээд байдаггүй. Энэ нь Есүс ажиллахаар ирсэнтэй адил: Тэр Нигүүлслийн эрин үеийг эхлүүлж Хуулийн эрин үеийг төгсгөлд нь хүргэсэн билээ. Тэр золилтын авралын ажлын нэгэн үе шатыг гүйцэтгэж, хүн төрөлхтнийг гэм нүглээс аварсан. Өөрийн ажлаа үр дүнтэй байлгахын тулд Тэр зарим тэмдгүүд, гайхамшгийг үйлдсэн юм. Эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурхан ирсэн, Тэр Хаанчлалын эрин үеийг эхлүүлж Нигүүлслийн эрин үед төгсгөлийг авчирлаа. Гэхдээ Тэр Эзэн Есүсийн хийсэн ажлыг давтдаггүй. Харин үүний оронд, Эзэн Есүсийн золилтын ажилд суурилан Тэр Бурханы гэрээс эхлүүлэн шүүлтийн ажил хийдэг. Хүн төрөлхтний ариусгал, авралын төлөө Тэр бүх үнэнийг илэрхийлсэн ба бидний гэм нүглийн эх үүсвэрийг, бидний ялзарсан зан чанарыг шийдвэрлэсэн. Бид эцэст нь Бурханаар авагдахын төлөө Тэр биднийг бүхлээр нь Сатаны нөлөөллөөс аварсан. Хуурамч Христүүд? Тэд бол Христийг хууран мэхэлдэг ёрын муу сүнснүүд. Тэд шинэ эрин үеийг эхлүүлж хуучныг төгсгөл болгох ажлыг хийх чадваргүй. Толгой нь эргэсэн, ялган таних чадваргүй хүмүүсийг хууран мэхлэхийн тулд тэд зарим энгийн тэмдгүүд, гайхамшгийг үйлдэж л Эзэн Есүсийг дуурайж чадна. Харин тэд Есүсийн үхэгсдийг амилуулан босгож, таван талх, хоёр загасаар таван мянган хүнийг хооллож, эсвэл салхи болон тэнгисийг зэмлэн буруушаасныг хуулбарлан дуурайх чадваргүй.”
Дараа нь тэр надад Бурханы үгийн өөр эхийг уншиж өглөө: “Бие махбод болсон Бурханыг Христ гэдэг, иймээс хүмүүст үнэнийг өгч чаддаг Христийг Бурхан гэдэг. Энэ тухайд ямар ч хэтрүүлэг байхгүй, учир нь Тэр хүний олж авах боломжгүй Бурханы мөн чанар, Бурханы зан чанар болон Өөрийн ажил дахь мэргэн ухааныг эзэмшиж байдаг. Өөрсдийгөө Христ гэдэг атлаа Бурханы ажлыг хийж чаддаггүй хүмүүс бол луйварчид юм. Христ нь газар дэлхий дээрх Бурханы ердөө л нэг илэрхийлэл биш, харин ч хүн төрөлхтний дунд Өөрийн ажлыг хийж дуусгахаар Бурханы авч эзэмшсэн онцгой бие махбод билээ. Энэ бие махбод нь газар дэлхий дээрх Бурханы ажлыг хариуцах хангалттай чадвартай, Бурханы зан чанарыг илэрхийлдэг, Бурханыг сайтар төлөөлж, хүнийг амиар хангадаг учир ямар ч хүнээр үүнийг орлуулах боломжгүй. Эрт орой хэзээ нэгэн цагт, хэдий өөрсдийгөө Христ хэмээн өргөмжилсөн ч тэдэнд Христийн мөн чанар байдаггүй учраас тэдгээр хуурамч Христүүд бүгд унах болно. Иймд Би, Христийн жинхэн байдал нь хүнээр тодорхойлох боломжгүй, харин Бурхан Өөрөө үүнийг хариулж шийднэ гэж хэлдэг” (“Зөвхөн эцсийн өдрүүдийн Христ хүнд мөнх амийн замыг өгч чадна”-аас).
Тэр үргэлжлүүлэн: “Христ бол бие махбод болсон Бурхан, Тэр бол бие махбод болон биелэгдсэн Бурханы Сүнс. Бурханы эзэмшдэг бүх зүйл, Бурханд байгаа, Бурхан гэж юу болох, Бурханы зан чанар, Бурханы мэргэн ухаан зэрэг нь бүгд Түүний бие махбодод биеллээ олсон. Христ тэнгэрлэг шинж чанартай бөгөөд үнэний биежилт билээ. Тэр мөн бүх газарт хүнийг хангах, хүнд үйлчлэхийн тулд үнэнийг илэрхийлж чадна. Зөвхөн Христ л, хүн төрөлхтний төлөөх золилтын ажлыг, хүн төрөлхтнийг аврах ажлыг хийж чадна. Өөр хэн ч үүнийг дуурайж чадахгүй, үгүйсгэж ч чадахгүй. Ихэнх хуурамч Христүүд ёрын муу сүнснүүдэд эзлэгдсэн байдаг. Тэд хэтэрхий бардам бас инээд хүрмээр. Шинж чанараараа тэд бол ёрын сүнснүүд, чөтгөрүүд. Tийм учраас тэд ямар ч тэмдэг, гайхамшиг үйлдсэн, Библийг хэрхэн буруу тайлбарласан эсвэл өргөн мэдлэг, онолын талаар ярьсан ч бай хамаагүй хүмүүсийг хууран мэхлэх, тэдэнд сэтгэлийн шарх авчрах, тэднийг сүйрэлд хөтлөхөөс өөр юу ч хийдэггүй. Тэдний хийсэн ямар ч зүйл хүмүүсийг сургаж хүмүүжүүлэхийн төлөө байдаггүй. Тэдний хийдэг зүйлс бол ердөө л хүмүүсийн сэтгэлд илүү харанхуйг авчрах, тэдэнд мөшгин хөөх ямар ч арга зам үлдээхгүй байх, хамгийн сүүлд нь Сатанд залгиулах явдал юм. Бүх хуурамч Христүүд, худал эш үзүүллэгүүд нь Сатаны бие махбод бололт, Бурханы ажлыг тасалдуулан, саад учруулахаар ирэхээс өөр аргагүй болсон ёрын муу чөтгөрүүд гэдэг нь харагдана. Улмаар хэчнээн хүнийг тэд хууран мэхэлсэн, сэтгэлийн шарх авчирсан, сүйрэлд хөтөлсөн нь хамаагүй тэдэнд өчүүхэн төдий ч үнэн байхгүй тул өөрсдөө удахгүй нуран унаж, мөхнө. Хэрвээ бид үнэн Христ болон хуурамч Христүүдийг хооронд нь хэрхэн ялгах тухай үнэнийг үнэхээр ойлгодог бол, бидэнд хуурамч Христүүдэд мэхлэгдэхээсээ айж Бурханы дуу хоолойг сонсохоос эсвэл Бурханы илрэлтийг халуун дотноор угтан авахаас татгалзах арга байхгүй.” гэж ярив.
Түүний нөхөрлөлийг сонсоод надад аймшигтай санагдлаа. Төгс Хүчит Бурханы үгс нь үнэн хэрэгтээ, бидэнд хялбархан ойлгуулахын тулд үнэн Христ болон хуурамч нэгэнтэй холбоотой үнэнийг маш тодорхой тайлбарладаг үнэн, зам бөгөөд амь билээ. Төгс Хүчит Бурханы Чуулганд үнэн үнэхээр байдаг. Энэ ахын нөхөрлөсөн зүйлд Бурханы удирдамж байлаа. Намайг асуулт тавихад тэр үнэхээр тодорхой, ойлгомжтой нөхөрлөдөг, манай пасторууд ингэж чаддаггүй. Өнгөрсөн хугацаанд пасторууд биднийг сударын энэхүү мөрийг олон удаа уншихад удирдан хөтөлж, бид ч бас тэдний тайлбарлахыг байнга сонсдог байсан боловч үүний үнэн утга учрыг ойлгоогүй. Бодит баримт ёсоор, Эзэн Есүс бидэнд урт удаан хугацааны туршид эцсийн өдрүүдэд хүмүүсийг мэхлэх хуурамч Христүүдийн арга хэрэгсэл, онцлогийн талаар хэлсэн. Хэдий тийм боловч, пасторууд биднийг хуурамч Христүүдийн эсрэг сэрэмжтэй байхыг хэлэх төдий байсан боловч тэдгээрийг хэрхэн ялган танихыг хэзээ ч хэлдэггүй. Үр дүнд нь би зүгээр л айх, сэрэмжлэхээс өөр юу ч хийгээгүй. Би чуулгандаа ямар ч хангалт авч чадаагүй болохоо хүлээн зөвшөөрч, өөр хаа нэгтээ хайхаар чуулганаа орхин явж зүрхлээгүй. Өнгөрсөн хугацаанд пасторууд, өөр бусад сүмүүдийг байн байн шүүн, чичлэхдээ тэднийг Библийг буруу тайлбарладаг, тухайн орчин нөхцлөөс нь гадуур тайлбарладаг, зөвхөн манай сүмийг хүлээн авах нь хамгийн шударга, ариун зүйл гэдэг байсан. Тэр нь одоо асуудал биш мэт санагдаж байна.
Тэр ахыг нэлээн сайн нөхөрлөж байгааг хараад би дахин асуулт хөндөв. Тэр Төгс Хүчит Бурханы үгийн дагуу асуултуудад нэг бүрчлэн Библитэй холбон хариулсан. Би бүрэн итгэлээ. Надад ямар ч асуулт байсан, хариулт нь Төгс Хүчит Бурханы үгнээс олддог. Тэдэнтэй хамт хэд хэдэн цуглаанд оролцсоноор тэдэнд Ариун Сүнсний удирдамж байгаа мэт, тэдний нөхөрлөсөн зүйлс бусдыг сургаж, бусдад үр ашиг өгдөг мэт санагдсан. Тэдний хүн нэг бүр манай чуулганы пасторуудаас илүү сайн нөхөрлөж байв. Энд миний олж авсан үнэн, чуулгандаа 6 жилийн туршид сурснаас илүү их байлаа. Энэ нь надад Төгс Хүчит Бурхан бол бие махбодтой болсон Бурхан гэж улам ихээр мэдрүүлэв. Тэр үнэн Бурхан биш байсан бол хэрхэн тийм их үнэнийг илэрхийлж чадах вэ?
Тэр үеэс эхлээд, би Төгс Хүчит Бурханы үгийг байнга уншиж чуулганы амьдралд оролцсон. Би Түүний үгнээс, Сатан хүнийг хэрхэн ялзруулдаг; Бурхан хүнийг хэрхэн авардаг; Бурханы бие махбод бололтын нууц; Бурханы ажил болон хүний ажлын хоорондын ялгаа гэх мэтийн талаар ойлгов. Эдгээр үнэнийг би урьд нь хэзээ ч сонсоогүй, ойлгоогүй. Төгс Хүчит Бурханыг эцсийн өдрүүд дэх Христийн илрэлт гэж би үнэхээр мэдэрсэн. Пасторууд болон Ли эгчийн заасан хуурамч Христүүдийн эсрэг сэрэмжтэй байх тухай үгийг одоо эргэн бодоод тэдгээр үгс нь үнэхээр хүмүүсийг мэхэлдэг зүйл, үнэн замыг эрэлхийлэх, нягтлан судлах, Эзэний ирэлтийг халуун дотноор угтан авахад хүнд саад учруулах, бүдрэх чулуу болохыг ухаарав. Тэдэнд үнэн байхгүй, үнэнийг төлөв даруугаар нягтлан судалдаггүй, харин тэгэхийн оронд биднийг дүрэм журам дагахыг, үгчилбэл, мухар сохроор сэрэмжлэхийг заасан. Энэ бол, үнэн Христэд хаалгаа хаах нь маш амархан гэдгийг харуулна. Үнэнд хүрэх боломжийг надад өгсөн Төгс Хүчит Бурханд талархъя!
No comments:
Post a Comment