Шүүлт бол буруутгал биш
Малайз, Энхуй
2015 онд манай хэсгээс намайг өөр хотод ажиллуулахаар илгээв. Тэр үед ажилдаа дарагдаад би Ням гараг болгонд сүмд явж чадахгүй байлаа. Гэрлэсний дараа нөхөр маань итгэгч биш байсан, би шинэ орчинд хүрч ирээд нөхөрлөлийн амьдралаа алдсан. Дараа нь эцэг эх маань насан эцэслэж би бас өвчтэй үлдэж сайжралыг олохгүй байлаа. Тэгэхэд би өөрөө мэдэлгүй Эзэнд итгэх итгэлээ алдаж өмнөхөөсөө бага залбирдаг болж байнга сул дорой амьдарч байв. Хэдийгээр би дандаа завгүй байсан ч надад онцгой хоосон мэдрэмж төрдөг байлаа.
2016 оны 04 дүгээр сард би гэдэсний дүүрэнгитэй болсон бөгөөд улам даамжирч хувцсаа өмсөхөд ч хүндрэлтэй болсон. Нэг итгэгч надад Жен эмчид үзүүлэхийг зөвлөв. Эмчилгээний үед эмч надад эм бичиж өгөхөөс гадна Бурхан төгс хүчит эмч, аврал бөгөөд би Бурханд найдаж, Түүний өгсөн сорилтонд итгэх хэрэгтэй болохыг хэлэв. Бидний түр зуурын ярианаас, би түүнийг Библийг сайн мэддэг болохыг ойлгов. Тэгээд би түүнтэй цуглааны явцад Бурханы ерөөл, оршихуйг мэдрэх чадваргүй байдаг талаараа, улам цөөхөн итгэгчид цуглаанд оролцохоор ирж байгааг, миний сүнс онцгой сул дорой байгааг, өмнө нь би пасторын боловсруулалтын бай болж байснаа гэвч надад цуглаанд оролцох итгэл байдаггүй байсан тухай түүнд ярив. Жен эмч өмнө нь явдаг сүмдээ нөхцөл байдал тийм байсныг, цуглааны үед харилцаа үлбэгэр, хуурай, итгэгч нар залбирал дундаа Эзэний оршихуйг мэдэрч чадаггүй байсан гэдгийг надад хэлэв. Гэвч дараа нь тэр Ариун Сүнсний ажил бүхий, Бурхантай хөл нийлүүлэн алхдаг газар олж улмаар харанхуйн дунд гэрлийг дахин олж харжээ. Жен ах баяр хөөртэйгээр “Эзэн Есүс эргээд ирсэн. Тэр аль хэдийнэ үгээ илэрхийлсэн ба Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажлаа хийсэн.” гэж хэлэв. Үүнийг сонсоод би цочирдон гайхаж: “Эзэн эргэж ирсэн юм уу? Яаж ийм байж болох вэ? Би Библийг хорь хол давсан жилийн турш уншсан. Христэд итгэгч бид бүгд Эзэнийг эргэж ирээд биднийг тэнгэрлэг гэр лүү цагаан үүлэн дээр авч явахыг хүлээж байгаа. Библид: ‘Та нараас өргөгдөн тэнгэр лүү аваачигдсан энэ Есүс тэнгэр лүү явсныг нь та нар харсантай адил байдлаар ирэх болно.’ (Үйлс 1:11) гэж тодорхой өгүүлдэг. Одоо бид Эзэний цагаан үүл хөлөглөн ирэхийг хараагүй байгаа. Эзэн хэрхэн ирсэн байж таарах вэ? Ах аа та буруу замаар яваад байгаа юм уу?”
Гэтэл Жен ах “Би буруу замаар яваагүй, харин Хурганы хөлийн мөрийг дагасан. Эгч ээ, та Эзэн ирэхдээ үүлэн дээр ирнэ гэж хэлсэн, бас библийн үндэслэлийг нь хэлсэн. Гэхдээ эш үзүүллэгийн хувьд бол ‘та түүнийг тэнгэр рүү явахыг нь харсан тэр маягаар ирнэ’ гэж Библид бичигдсэн, бид үүнийг хэрхэн биелэгдэхийг ойлгох хэрэгтэй. Эзэний ирэлттэй холбоотой эш үзүүллэг биелэх үед л бид үүнийг мэдэж чадна. Бид өөрсдийн төсөөлөл дээрээ үндэслэн Бурханыг тодорхойлж чадахгүй. Энэ буруу. Эзэн биднийг тэнгэрлэг гэр лүү авч явахаар үүл хөлөглөн ирнэ гэж би боддог байв. Хэдий тийм боловч, Төгс Хүчит Бурханы үгийг уншаад би Эзэний ирэлтийн тухай зөв ойлголттой болсон. Үнэн хэрэгтээ, Эзэний ирэлт нууцаар, олон нийтэд илээр гэсэн хоёр өөр арга замаар болно. Таны дурдсан үүлэн дээр ирэх арга зам нь Эзэний олон нийтэд илрэх арга замд хамаарна.”
“Эзэн нууцаар, олон нийтийн дунд гэсэн хоёр арга замаар ирнэ” гэдэг нь миний урьд нь хэзээ ч сонсоогүй зүйл байлаа. Жен ахын хэлж байсан зүйл үнэхээр цоо шинэ байсан. Эзэн нууцаар, олон нийтийн дунд гэсэн хоёр арга замаар ирнэ гэдэг нь юуны тухай өгүүлж байгааг мэдэхдээ би маш халуун дотно санагдав. Үүнтэй адилаар, итгэлийн талаарх асуудлаар надад хэн нэг нь тусалснаас хойш нэлээн хугацаа өнгөрчээ. Миний гунигтай сэтгэл амь орж сэргэх шиг санагдав. Тэгээд би Жен ахын ярих гэж байгаа зүйлийг анхааралтай сонслоо.
Жен ах үргэлжлүүлэн: “Библи дэх, Эзэний үүл хөлөглөн олон нийтийн дунд бууж ирэхтэй холбогдсон ишлэл дээр нэмэгдээд Эзэний нууцаар ирэх тухай ишлэлүүд ч бас байдаг. Тухайлбал: ‘Харагтун, Би хулгайч мэт ирнэ’ (Илчлэл 16:15), ‘Тиймээс та нар бас бэлэн бай. Хүний Хүү та нарын бодоогүй цаг мөчид ирнэ’ (Матай 24:44), бас ‘Харин тэр өдөр цагийг хэн ч мэдэхгүй, тэнгэр дэх тэнгэрэлчүүд ч, Хүү ч мэдэхгүй, зөвхөн Эцэг л мэднэ’ (Марк 13:32). Энд ‘хүний хүү ирнэ’ гэсэн нь Эзэн дахиад ирэхдээ бие махбодтой хэлбэрээрээ илэрнэ гэсэн үг. Бие махбодтой болсон Бурхан хүний ертөнцөд ирэхдээ Түүний гадаад байдал нь энгийн хэвийн хүн байх бөгөөд энэ нь бүх хүн төрөлхтний хувьд нууц юм. Хэн ч Түүнийг Бурхан гэж танихгүй хэн ч Түүний үнэн ялгамж чанарыг мэдэхгүй. Түүний дуу хоолойг ялган таних чадвартай хүмүүс Хүний хүүг ажиллаж, ярьж эхлэхээс нааш Түүнийг мэдэхээр ирэхгүй. Гэвч Түүний дуу хоолойг ялган таньж чадахгүй хүмүүс Түүнд ердийн хүн адил хандаж, тийм ч учраас Түүнийг үгүйсгэж, үл тоомсорлох нь гарцаагүй. Тухайлбал, Эзэн Есүс Өөрийн ажлаа хийхээр бие махбодтой болох үедээ Тэр энгийн, хэвийн харагдах хүн маягаар илэрсэн. Тиймд ихэнх хүмүүс Түүнийг үгүйсгэж, эсэргүүцэж, буруутгасан. Тэгвэл зарим хүмүүс Эзэн Есүсийн үг, ажлаар дамжуулан Түүнийг бие махбодтой болсон Христ, Бурханы илрэлийн хувьд таньж мэдсэн. Одоо, Бурхан дахин бие махбод болж хүнд илэрсэн бөгөөд Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажлын эхлэлийг тавьсан. Тэр хүнийг шүүх, ариусгах, төгөлдөршүүлэхийн тулд Өөрийн үгээ илэрхийлж байгаа бөгөөд энэ нь, нууцаар ирэхдээ Эзэний хийх ажил яг мөн юм. Энэ цаг үед хүмүүс Эзэнийг үүл хөлөглөн олон нийтийн дунд ирэхийг харж чадахгүй. Бурхан бүлэг хүмүүсийг бэлдэх үеийг хүртэл бие махбодтой болсон Түүний нууц ажил төгсгөл болохгүй. Үр дүнд нь тэр үлэмж их гай гамшиг нурж унана. Энэ нь, Бурхан сайн хүмүүсийг шагнах, хорон муу хүмүүсийг шийтгэх цаг, Бурхан өөрийгөө олон нийтийн өмнө хэмжээлшгүй олон хүнд, тоо томшгүй олон үндэстэнд илчлэх цаг байна. Тэр цэг дээр Эзэний олон нийтийн өмнө бууж ирэх тухай эш үзүүллэгүүд биелэгдэх болно: ‘Тэгээд хүний Хүүгийн тэмдэг тэнгэрт илрэн харагдана: газар дээрх бүх овог гашуудан уйлах ба тэд хүний Хүү тэнгэрийн үүлэн дээр хүч чадал, агуу алдартайгаар ирэхийг харах болно’ (Матай 24:30), бас ‘Харагтун, Тэр үүлсийн хамт ирнэ; нүд бүр Түүнийг харна, Түүнийг жадалсан хүмүүс ч бас харна: газар дэлхийн бүх овог Түүнээс болж гашуудна’ (Илчлэл 1:7). Хүмүүс Эзэнийг олон нийтийн дунд үүлэн дээр илрэхийг хараад бидний төсөөлж чадахчлан ухаан жолоогүй баярлан хөөрнө. Харин яг энд, дэлхийн бүх овог гашуудан уйлна гэж хэлсэн. Яагаад тэгнэ гэж? Учир нь Бурхан олон нийтийн өмнө илрэхэд бие махбодтой болоод Түүний гүйцэтгэсэн авралын нууц ажил дуусна. Түүний дараа сайныг шагнах, ёрын мууг шийтгэх ажил ирнэ. Тэр үед, Бурханы нууцлаг ажлыг хүлээн авахаас татгалзсан бүх хүн аврагдах боломжоо бүрмөсөн алдана. Түүнийг жадалсан хүмүүс буюу Төгс Хүчит Бурхан эцсийн өдрүүдийн Христийг эсэргүүцсэн, буруутгасан хүмүүс өөрсдийнх нь эсэргүүцэж, буруутгасан Төгс Хүчит Бурхан эргэн ирсэн Эзэн Есүс яг мөн болохыг харна. Тэд цээжээ дэлдэхгүй, цурхиран уйлж шүдээ хавирахгүй байж яахан чадах вэ? Тэгвэл, тэр мөчид дэлхийн бүх овог гашуудан уйлах тэр үзэгдэл гарч ирнэ. Эгч ээ, Бурханыг нууцаар ажиллаж байх үед бид үнэн замыг эрэлхийлж, нягтлан шалгах, Төгс Хүчит Бурханы хийдэг хүнийг шүүх, аврах ажлыг хүлээн авах хэрэгтэй. Онгон охидын адилаар: Хүргэн хүү ирсэн гэж хашхирахыг сонсоод тэд түүнтэй уулзахаар гарч ирнэ. Хэрвээ хүмүүс Эзэн Есүсийн үүлэн дээр ирэхийг мухар сохроор хүлээгээд байх юм бол тэд авралын боломжоо алдаж, гаслан гашуудаж, шүдээ хавиран гай гамшигт унана.
Жен ахын хэлснийг сонсоод би энэ нь учир шалтгаангүй биш юм байна гэж бодсон. Би энэ ишлэлүүдийг аль хэдийнэ уншсан байсан, гэхдээ яг үнэндээ тийм гэрлийг аваагүй. Эзэн Есүс нууцаар, олон нийтийн өмнө гэсэн хоёр арга замаар ирнэ гэдэг нь Библитэй нийцнэ. Энэ бол үнэн хэрэгтээ Ариун Сүнсний гэгээрүүлэлт, гэрэлтүүлэг байлаа. Гэхдээ Бурхан хүнийг аврах, шүүх нууц ажил хийдэг. Тэр үнэн үү? Бурхан хүнийг шүүхдээ түүний үйлдэл, үйлс дээр нь үндэслэн хүнийг буруутгахгүй юу? Тэгвэл энэ нь хэрхэн хүнийг аврах ажил байх юм бэ? Хүнийг шүүх Бурханы ажил нь хүнийг аврах Брханы шүүлтийн ажил уу эсвэл буруутгах ажил уу? Би хорь гаруй жилийн туршид итгэгч байгаа бөгөөд Эзэний ирэлт миний хувьд агуу зүйл. Тиймд би эхлээд Библийг илүү их уншиж, ойлгох хэрэгтэй.
Тэр шөнө би Жен ахтай ярьсан тухайдаа бодлоо. Тэгээд би юу олж харахаа үзье гээд “шүүлт” гэдэг үгийг гүүглээр хайхаар хөтчөө нээж хайлаа. Тэгтэл би миний анхаарлыг татсан Бурханы шүүлт, гэсгээлт бол хүний авралын гэрэл гэсэн үгийг олж харав. Би шалгаж үзэхээр тэр дороо холбоосон дээр дарахад: “Өөрийн амьдралдаа, хэрвээ хүн цэвэрлэгдэж өөрийн байр байдалдаа өөрчлөлт гаргахыг хүсвэл, хэрвээ тэр утга учиртай амьдралыг амьдран харуулж, бүтээгдсэн хүний үүргээ биелүүлэхийг хүсвэл, тэрээр Бурханы гэсгээлт, шүүлтийг хүлээн зөвшөөрөх ёстой ба Бурханы сахилга бат, Бурханы цохилт түүнээс холдон одохыг зөвшөөрөх ёсгүй, ингэснээр тэр Сатаны арга заль, нөлөөллөөс өөрийгөө чөлөөлж, Бурханы гэрэл дор амьдарч чадна. Бурханы гэсгээлт, шүүлт нь гэрэл, хүний авралын гэрэл бөгөөд хүний хувьд үүнээс илүү дээр адислал, нигүүлсэл эсвэл хамгаалалт үгүй юм гэдгийг мэдэж ав. …” (“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос) гэсэн байлаа. Эдгээр үгс миний сэтгэлийг хөндөв. Бурханы гэсгээлт, шүүлт хүний авралын гэрэл байх гэдэг нь юу болохыг мэдэхийг би үнэхээр хүссэн. Бурхан хүнийг шүүхэд хүн буруутгагдахгүй гэж үү? Энэ нь хэрхэн хүний авралын гэрэл байж чадах вэ? Миний сониуч зан хөдөлж, сэтгэл бага зэрэг догдлов. Ийм бодол санааг би хэзээ ч сонсож байгаагүй. Хэдийгээр энэ нь миний ойлгож байснаас нэлээн өөр боловч шүүлт нь маш өргөн утга агуулгатай мэт санагдлаа. Тэрхүү агуулгыг Төгс Хүчит Бурханы Чуулганаас гаргасан болохыг би анзаарав. Би Номнууд гэсэн багана дээр дарж хуудсыг гүйлгэн харлаа. Амь руу орох туршлагын талаарх гэрчлэлүүд нэртэй нэг номыг би харлаа. Би түүн дээр дарж өгүүллүүдийн ихэнх нь шүүлттэй холбоотой, Бурханы гэсгээлт, шүүлт намайг аварсан, Түүний гэсгээлт, шүүлт дунд би Бурханы хайрыг харсан, Бурханы гэсгээлт ба шүүлт миний гэмт зүрх сэтгэлийг сэрээсэн, Бурханы гэсгээлт, шүүлт намайг зөв зам руу авчирсан гэх мэт гэрчлэлүүд байгааг олж мэдэв. Би хэд хэдийг гүйлгэн харлаа. Тэд бүгд, ялзарсан зан чанар нь хэрхэн Бурханы гэсгээлт, шүүлтийг биеэр туулан мэдэрснээр өөрчлөгдөн цэвэрлэгдсэн тухай Бурханд итгэгчдийн гэрчлэлүүд байв. Зарим нь өөрсдийнхөө бардам зан, арга заль эсвэл амиа бодсон чанар хэрхэн өөрчлөгдсөн тухай ярьсан; зарим нь Бурханд итгэх тухайд буруу үзэл бодол нь хэрхэн өөрчлөгдсөн гэх мэтийн талаар ярьсан байлаа. Энэ нь Бурханы гэсгээлт, шүүлт нь хүний авралын гэрэл хэмээх мэдэгдлийн талаарх сониуч занг маань улам хөдөлгөв. Бурханы шүүлтийн ажил нь үнэхээр хүнийг ариусгах, аврах ажил мөн үү? Тэр үед, би тайвширч чадаагүй. Бурханы гэсгээлт, шүүлт нь хүний авралын гэрэл болох тухай үнэн утга учрыг би олох ёстой. Амь руу орох туршлагын тухай гэрчлэлүүд нь Бурханд итгэх хүний итгэлд маш тустай ном байх ёстой. Би үүнийг нухацтай унших хэрэгтэй.
Тэгээд би Жен ахад Бурханы гэсгээлт болон шүүлт нь хүний авралын гэрэл болох тухай гүүглдэж, олсон тухайдаа хэллээ. Тэгээд би Төгс Хүчит Бурханы шүүлтийн ажлын тухай илүү ихийг түүгээр яриулах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Жен ах надад их зүйл ярьж Төгс Хүчит Бурханы үгийг илгээсэн. Төгс Хүчит Бурхан хэлсэн: “Зөвт шүүлт нь хүнийг ариусгахын тулд, хэрцгий цэвэршүүлэлт нь хүнийг цэвэрлэхийн тулд, хатуу үг эсвэл цээрлүүлэлт нь бүгд ариусгахын тулд болон авралын төлөө байдаг. Тиймээс өнөөдрийн авралын арга барил нь өнгөрсөн үеийнхтэй адилгүй. Өнөөдөр зөвт шүүлт нь та нарыг авардаг ба энэ нь та нарыг төрөл төрлөөр нь ангилах сайн хэрэгсэл…” (Үг нь махбодоор илэрсэн номын “Та нар байр суурийн ерөөлийг хойш тавьж, хүний авралын төлөөх Бурханы хүслийг ойлгох учиртай”-аас). “Хүнийг төгс болгохын тулд Бурхан шүүлтээ хэрэглэдэг, Тэр хүнийг хайрласаар, аварсаар байсан—гэхдээ Түүний хайр хэр ихийг агуулдаг вэ? Тэнд шүүлт, сүр жавхлан, уур хилэн, хараал бий. Урьд өмнө Бурхан хүнийг хараасан хэдий боловч хүнийг ёроолгүй нүхэнд хаячихаагүй харин тэрхүү аргаа хүний итгэлийг цэвэршүүлэхэд ашигласан юм; хүнийг Тэр үхүүлээгүй, харин хүнийг төгс болгохын төлөө үйлдсэн юм. Махан биеийн мөн чанар Сатаных байдаг—Бурхан үүнийг яг зөв хэлсэн—гэвч Бурханы үйлдсэн зүйлс Түүний айлдсан үгийн дагуу бүтдэггүй. Тэр Өөрийгөө хайрлуулах гээд чамайг хараана, тэгэхээр чи махан биеийн мөн чанарыг ойлгох болно; чамайг сэрээхийн тулд, чамд буй дутагдлыг ухааруулахын тулд, хүн бол туйлын өөдгүй гэдгийг мэдүүлэхийн тулд Тэр чамайг гэсгээдэг. Тиймээс Бурханы хараал, Түүний шүүлт, Түүний сүр жавхлан, уур хилэн—бүгд хүнийг төгс болгохын төлөө байдаг билээ” (Үг нь махбодоор илэрсэн номын “Зөвхөн зовлонт шалгалтыг амссанаар л та нар Бурханы хайр татам байдлыг мэдэж чадна”-аас).
“Шүүлтийн ажлаа хийхдээ Бурхан хүний угийн чанарыг ердөө хэдхэн үгээр тодорхой болгодог биш; Тэрээр удаан хугацаанд үүнийг илчилж, харьцаж, засдаг. Илчлэлт, харьцалт болон засалтын эдгээр аргыг энгийн үгээр орлуулж болохгүй, харин хүний огтхон ч эзэмшдэггүй үнэнээр орлуулж болно. Зөвхөн ийм төрлийн аргуудыг л шүүлт гэж үздэг; зөвхөн ийм шүүлтээр л дамжуулан хүн захирагдаж, Бурханд бүрэн дуулгавартай хүлцэнгүй байх ба цаашлаад Бурханы тухай жинхэнэ мэдлэгийг олж авч чадах юм. Шүүлтийн ажлын авчирдаг зүйл нь Бурханы үнэн царайны тухай хүний ойлголт болон өөрийнх нь тэрслүү байдлын тухай үнэн мэдлэг юм. Шүүлтийн ажил нь хүнд, Бурханы хүслийн тухай, Бурханы ажлын зорилгын тухай, түүний хувьд ойлгомжгүй байдаг нууцлаг байдлуудын тухай ихээхэн ойлголт олж авах боломжийг олгодог. Энэ нь мөн хүнд өөрийн ялзарсан мөн чанар болон өөрийн ялзралын үндсийг таних, хүний муухайг нээн илрүүлэх боломжийг олгодог. Эдгээр үр дүнг бүгдийг нь шүүлтийн ажил авчирдаг, учир нь энэ ажлын мөн чанар нь үнэндээ Бурханы үнэн, зам, амийг Түүнд итгэж байгаа бүх хүмүүст нээх ажил юм. Энэ ажил нь Бурханы хийдэг шүүлтийн ажил юм” (Үг нь махбодоор илэрсэн номын “Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг”-ээс).
Төгс Хүчит Бурханы үгтэй нэгтгэн Жен ах надтай дахиад харилцав: “Бурханы бүх ажил хүн төрөлхтнийг аврахын төлөө юм. Би махбодтой болсон Бурханы ажил нь хүнийг бүрэн дүүрэн өөрчлөх, ариусгах, олж авахын төлөө билээ. Нигүүлслийн эрин үед, Бурхан золитын ажил хийсэн нь хүнийг гэм нүглээс нь уучлан хэлтрүлэх ажил. Гэвч хүний гэмт уг чанар зайлуулагдаагүй ба хүн одоог хүртэл түүндээ дарлуулж өөрөөсөө үл шалтгаалан байнга гэм нүгэл үйлддэг. Mөн түүнчлэн хүн үнэнийг олж аваагүй, Бурханы тухай үнэн зөв ойлголттой болоогүй. Улмаар хүн Бурханы хүсэлтэй нийцдэг нэгэн хараахан болоогүй байна. Тийм учраас эцсийн өдрүүдэд хүнийг үгээрээ шүүж, ариусгахын тулд Бурхан дахин бие махбод болно. Ариусгалт, авралд хүрэхийн тулд хүнд шаардагдах бүх үнэнийг Тэр илэрхийлсэн. Хүний ялзралын тухай үнэн баримтыг ил болгох, Өөрийн зөвт зан чанарыг болон хүнд тавигдах бүх хүсэл, шаардлагуудаа илчлэх, цэвэршиж, аврагдахын тулд ялзарсан зан чанараасаа татгалзан хаях арга замыг хүнд харуулахын тулд Бурхан эдгээр үнэнийг ашигладаг. Хүн Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг дуртай хүлээн авч, дуулгавартай байх л юм бол Бурханаар цэвэрлэгдэж, төгөлдөрших нь гарцаагүй. Энэ бол Бурханы биелүүлсэн бас Төгс Хүчит Бурханы Чуулганы ах, эгч нарын туршлагын талаарх гэрчлэлээр батлагдсан баримт.”
Эзэнд магтаал өргөе! Би Бурханы шүүлт, гэсгээлтийг дөнгөж мэдрэх гэж байна, гэвч Төгс Хүчит Бурханы үгийг, Бурханы эцсийн өдрүүдийн гэсгээлт, шүүлтийн ажлыг биеэр туулан мэдэрсэн тухай гэрчлэлийн өгүүллүүдийг уншиж, бас Жен ахын ярьсан зүйлээр дамжуулан энэ нь үнэн хэрэгтээ хүнийг өөрчилж чадна гэдгийг би бас мэдэрсэн. Эзэн биднийг авахаар үүл хөлөглөн ирэхийг тэсгэлгүй хүсэн хүлээхийн оронд шүүлтийн болон гэсгээлтийн шатны ажлыг Бурхан хийх нь бидэнд үнэхээр хэрэгтэй. Ариун байдалгүйгээр ямар ч хүн Эзэнийг харахгүй учраас бид ялзарсан хэвээр үлдэж байнга гэм нүгэл үйлддэг. Хэрвээ Эзэн ирэхдээ биднийг ариусгах шүүлтийн ажил хийгээгүй бол бид хэрхэн цэвэр болж тэнгэрийн хаанчлалд орж чадах вэ? Бурханд талархъя! Бурханы шүүлт, гэсгээлт нь хүний авралын гэрэл болохыг би үнэхээр мэдэрсэн. Сүүлд нь, олон удаагийн харилцаагаар дамжуулан би Бурханы шүүлтийн ажлын ач холбогдлыг, Бурханы нэрийн тухай үнэнийг ойлгосон. Үүний хажуугаар би бас үнэн Христийг хуурамч нэгнээс хэрхэн ялгах, үнэн сүмийг хуурамч нэгнээс хэрхэн ялгах, Бурхан болон хүний ажлын хоорондын ялгаа, Сатан хүнийг хэрхэн ялзруулдаг болохыг, Бурхан хүнийг хэрхэн авардаг тухай гэх мэтчилэн олон үнэнийг би ойлгосон. Тийм учраас эдгээр үнэнийг илэрхийлж, эдгээр нууцыг илчилж чадах Төгс Хүчит Бурхан бол үнэхээр эргэн ирсэн Эзэн Есүс гэдэгт би бат итгэлтэй болов. Тиймд би эцсийн өдрүүд дэх Түүний ажлыг баяр хөөртэй хүлээн авсан.
Бурханд талархал байг! Энэ жилүүдэд цуглаанд оролцох сэдэл хөшүүрэг надад яагаад байнга дутагдаж байсан, ах, эгч нар идэвхгүй, сул дорой байсан шалтгаан надад тодорхой болсон. Энэ нь Бурханы ажил өөрчлөгдөж, сайжирч байдаг учраас тэр юм. Бурхан Нигүүлслийн эрин үед ажиллахаа больсон. Харин Тэр, хүмүүсийн дунд нууц арга замаар ажиллахаар бие махбод болж ирсэн ба эцсийн өдрүүдэд шүүлтийн болон ариусгалын ажлыг эхлүүлсэн. Бурханы ажилгүйгээр хүн хэчнээн шаргуу ажилласан ч ялгаагүй энэ нь юу ч биш байх нь үнэн. Хэрвээ Бурхан намайг эцсийн өдрүүдийн Төгс Хүчит Бурханы ажлыг хүлээн авахад удирдаагүй бол би өөрийн төсөөллөөрөө Эзэнийг тэнгэрээр цагаан үүл хөлөглөн намайг авахаар ирнэ гэж хүлээсээр байх байсан. Тийм тохиолдолд би Эзэнийг халуун дотноор угтан авч, уулзах боломжоо алдана. Төгс Хүчит Бурханд талархъя!
No comments:
Post a Comment