Бурхан миний гэрлэлтийг аварсан
“Бурхан намайг авраагүй бол”
Бурхан намайг авраагүй бол хорвоод би одоо ч төөрсөөр,
нүгэл дотор зүдэж, зовсоор өдөр бүр хоосон хөндий, найдваргүй байх байсан.
Бурхан намайг авраагүй бол чөтгөрийн хөлд би одоо ч гишгүүлсээр,
нүгэл ба түүний зугаа цэнгэлд урхидуулж, амьдрал минь яахыг ч мэдэхгүй явах байсан.
Бурхан намайг авраагүй бол өнөөдөр би ивээл ерөөлгүй,
яагаад амьдрах ёстойгоо ч мэдэхгүй, амьдралын утга учрыг ч ухаарахгүйсэн.
Бурхан намайг авраагүй бол итгэлийнхээ талаар би одоо ч будилж,
өдөр хоногийг хий хоосон өнгөрүүлж, хэнд найдахаа ч мэдэхгүй байх байсан.
Бурханы хайрын мутар гараас минь атгаад бид хамт явж байгааг одоо би ойлгосон.
Ийм гайхалтай зам дээр би байгаа болохоор замаасаа хэзээ ч холдохгүй, хэзээ ч гажихгүй.
Хүнийг гэх Бурханы сэтгэлийг, Түүний халамжийг би одоо ойлгосон.
Одоо “Хэрэв Бурхан намайг авраагүй бол” хэмээх энэ дууг дуулах тоолондоо би зүрх сэтгэлдээ Бурханд талархаж, магтаал өргөхгүй байж чаддаггүй! Миний гэрлэлтийг аварсны төлөө Бурханд талархъя.
Гурван жилийн өмнө гэрлэлт маань хад мөргөөд байлаа. Тэр үед нөхрийн маань ажил бүтэл муутай байж улмаар ямар ч шалтгаангүйгээр надад уурладаг байв. Би гомдож тунирхан зүрх сэтгэлээ уудлан гаргах хэн нэгнийг олохыг хүссэн. Энэ нь, хамт ажилладаг нэг эрэгтэй миний хойноос эрчимтэй, галзуу мэт хөөцөлдөж байсан үед болсон юм. Эхэндээ би түүнээс татгалзаж зугтаадаг байлаа. Дараа нь нэг өдөр яг нөхөртэйгээ маргасны дараа хамт ажилладаг тэр эр над руу утасдаж хамт оройн хоол идэхийг хүссэнд нөхөртөө дургүйцэн уурласандаа би түүний урилгыг хүлээж авсан. Тэр үеэс эхлээд бид нууцаар илүү их харилцаатай болж би түүнд өөрөө ч мэдэлгүй дурлах хүртлээ даамжрав. “Хайрлуулна гэдэг үнэхээр азтай хэрэг; хэзээ ч, огт хайрлуулахгүй байснаас хайрлуулаад, хаягдсан нь илүү дээр” гэсэн санаа хүртэл надад төрсөн. Би галаар тоглож, өөрийгөө аюулд учруулж байгаагаа ухаарсан; тэр үедээ, би өөрийн гэсэн гэр бүл, үр хүүхэдтэй учраас үүнийг хүлээж авч чадаагүй гэдгээ сайн мэдэж байв. Тэр цэг дээр, нэг оронд унтаад өөр зүүд зүүдлэх гэж юу гэсэн утгатай болохыг би биеэр туулан мэдэрсэн. Би зовлон шаналалтай тэмцэлд унав. Өдөр бүр би буруутай, нөхөртөө итгэмжгүй хандсан мэт санагдаж байсан ч хамт ажилладаг залуугаа бодохгүй байж чадахгүй байв. Би дараа нь хөөрхийлөлтэйгээр харамсах зүйл хийхээс, тэгээд эцэст нь гэр бүлээ нураахаас үнэхээр айж байсан. Tэгээд дотоод буруутгалаа хөнгөвчлөхийн тулд би бурхдад мөргөл үйлдэх гэж Гуанин толгод руу байнга явдаг байв (учир нь үүнийг маш үр дүнтэй гэж ярьдаг). Би бодисадва бурханаас намайг энэ харилцаанаас аварч хуучин амар тайван амьдрал руу минь аваачихыг гуйдаг байсан. Хэдий тийм боловч, миний чин сэтгэлийн гуйлтууд үр дүнгүй болох нь батлагдаж, би үүнд гүнзгий баригдаад ухаан санаагаа хянаж чадахгүй байв. Хэтэрхий их тэмцэл, сэтгэлийн зовуурь дундаа би түүнтэй уулзахгүй гэж өөрийгөө хүчилсэн боловч нөгөө талдаа бусдад мэдэгдэхгүйн тулд хайхрамжгүй байдлын багны ард би үүнийг нуух хэрэгтэй болсон. Миний зүрх сэтгэл буруутсан мэдрэмжээр дүүрэн хөвсийж би өөрийгөө хоёр нүүртэй, жигшмээр муухай болохыг мэдэрч цаашид багш нарын нүдэнд сайн оюутан, эцэг эхийнхээ нүдээр дуулгавартай охин, бусдын нүдээр харахад үүрэг хүлээсэн эхнэр, энэрэн хайрладаг ээж байхаа болив.
Яг тэр үед ээж маань ахын хуримыг тухайн сарын сүүлд болохоор товлогдсон гэдгийг хэлэв. Би ч бас, охин байх үедээ амьдарч байсан гэр лүүгээ явж тэнд санаа зовнилоо үгүй хийж сэтгэл санаагаа өргөе гэж бодлоо. Тэгээд би ахынхаа хуриманд оролцохоор төрөлх хот руугаа явах онгоцны тийз худалдан авав. Миний гайхшийг төрүүлсэн зүйл гэвэл энэ нь миний амьдралыг эргүүлэх цэг болсон бөгөөд Төгс Хүчит Бурханы аврал надад ирсэн юм.
Харж хамгаалсны төлөө Бурханд талархаж байна. Аврал үүнээс илүү хангалттай хурдан ирнэ гэж юу байх вэ? Энэ нь намайг гэм нүглийн ирмэг дээрээс цагийг нь олж татан авч гэрлээр гийгүүлэгдэн амьдрахыг зөвшөөрсөн. Бурханд итгэснийхээ дараа би, өөрийгөө салгаж авч чадахгүй гэм нүгэл дотроо шаналан тарчилж тэмцэж байсан нь сатанлаг уг чанартаа хүлэгдсэнээс шалтгаалсныг ойлгов. Мөн түүнчлэн, би Төгс Хүчит Бурханы үгнээс хүсэл найдварыг олж харсан. Төгс Хүчит Бурхан хэлдэг: “Хүн махан биетэй бөгөөд гэм нүглийг даван туулж, махан биенээсээ татгалзах чадваргүй учраас Бурхан ажлаа яв цав хийхийн тулд бие махбод болох ёстой. Хүний гэм нүгэл, бие махбодтой болсон Бурханаар дамжин уучлагдсан гэхдээ энэ нь хүний дотор гэм нүгэл байхгүй гэсэн үг биш юм. Хүний гэм нүгэл гэм нүглийн өргөлөөр дамжин уучлагдаж болно, гэхдээ хүн цаашид гэм нүгэл үйлдэхгүй байх, гэмт уг чанар нь хэрхэн бүрэн дүүрэн арилж улмаар өөрчлөгдөх тухай асуудлыг шийдвэрлэж чадаагүй байна. Бурханы загалмайд цовдлуулагдсан ажлын улмаас хүний гэм нүгэл уучлагдсан боловч хүн хуучин, ялзарсан сатанлаг зан чанарынхаа дунд үргэлжлүүлэн амьдарсан. Тийм учраас хүн ялзарсан сатанлаг зан чанараасаа бүрэн дүүрэн аврагдаж улмаар хүний гэмт уг чанар бүрэн арилж, дахин хэзээ ч бий болохгүй байх улмаар хүний зан чанар өөрчлөгдөх боломжийг олгох ёстой. Энэ нь амьдралдаа өсөх арга зам, амийн зам, зан чанараа өөрчлөх арга замын тухай ойлголтыг шаардана. Энэ нь мөн хүнээс энэ арга замын дагуу үйлдэхийг шаардах бөгөөд улмаар хүний зан чанар аажмаар өөрчлөгдөж, гэрлээр гийгүүлэгдэн амьдрах, бүх зүйлийг Бурханы хүслийн дагуу хийх чадвартай байх, ялзарсан сатанлаг зан чанарыг үлдэн хөөх, Сатаны харанхуйн нөлөөнөөс чөлөөлөгдөх ингэснээр гэм нүглээс бүрэн ялгаран гарах ёстой. Зөвхөн энэ үед хүн бүрэн дүүрэн авралыг хүлээн авч чадна” (“Үг нь махбодоор илэрсэн”). Тэгэхээр, хүн гэмт уг чанараасаа салаагүй, гэм нүглийг даван туулах чадвар огт байхгүй учраас гэм нүгэл дотроо өөрийгөө хянахгүйгээр амьдардаг. Зөвхөн Бүтээгч л, хүнийг зан чанараа өөрчлөхөд хүргэх, Түүний ариусгалтын ажлаар дамжуулан гэрэлд амьдрахад хөтлөх эрх мэдэл, хүч чадалтай билээ.
Бурханд итгэснийхээ дараа би Бурханы үгийг байнга уншиж, ах, эгч нартай хамтдаа магтан дуу дуулж үнэний талаар нөхөрлөсөн. Үүний хажуугаар би Бурханд тогтмол залбиран, хүсэл тэмүүллээсээ гарч өмнөх амар амгалан амьдрал руугаа буцаж очихын тулд зүрх сэтгэлийг маань хамгаалж, тайван байлгахыг Түүнээс гуйв. Талархал Бурханд байх болтугай! Бурхан миний залбирлыг сонссон. Би тэр муу ёрын бодлуудаа төрөх болгонд Бурханы үгийн талаар боддог: “Чи махан биеэ хэдий чинээ их хангалуун байлгана, махан бие төдий чинээ их эрх чөлөөтэй болдог; хэрвээ энэ үед чи үүнийг хангалуун болговол дараагийн удаад илүү ихийг хүсэх болно, энэ нь үргэлжилсээр чи махан биеэ бүр ч ихээр хайрлах болно. … Чи өөрийн махан биеийг илүү ихээр хангалуун байлгах тусам үүний хүсэл их болж … Хүний махан бие яг л энэ могой шиг: үүний мөн чанар нь хүмүүсийн амийг гэмтээх явдал, иймээс өөрийнхөөрөө бүгдийг авсны дараа чи амиа алдах болно. Махан бие Сатанд харьяалагддаг. Үүн дотор хэмжээ хязгааргүй хүслүүд байдаг …тэгээд үүнийг тодорхой хэмжээнд хангалуун байлгаад чи эцэстээ үүнд бүрэн идэгдэнэ” (“Зөвхөн Бурханыг хайрлах нь үнэхээр Бурханд итгэх юм”-аас). Бурханы үгээр дамжуулан би аажмаар махан биеийн мөн чанарыг нэвт харсан. Махан биеийн хүсэл тэмүүллийг дураар тавих нь ямар аймшигтай байсан гээч! Би дахиад хэзээ ч үүнийг хангалуун байлгахгүй. Би Бурханы өмнө ирж залбирав: “Өө, Төгс Хүчит Бурхан минь! Сатаны тарчлаалт, заль мэхийг ялан дийлэх улмаар Таны халамж, хамгаалалтын дор амьдрах итгэл, эрч хүчийг надад өгөөч….” Tэгээд би зүрх сэтгэлээ Бурхан руу ухамсартайгаар эргүүлж Бурханы үгсээс илүү ихийг уншсан, Бурханд магтаал өргөхөөр магтан дуунууд дуулсан. Түүний хамгаалалтын төлөө Бурханд талархаж байна. Өөрөө ч мэдэлгүйгээр би хамт ажилладаг тэр залууг бодохоо больсон. Миний зүрх сэтгэл амар тайван, баяр хөөр, эрх чөлөөгөөр дүүрэн байж амьдрал маань улам баялаг болов. Одоо гурван ам бүлтэй манай гэр бүл амттай, аз жаргалтай амьдралаар амьдарч байна. Миний охин маш оюунлаг бөгөөд нөхөр маань халамжтай болсон. Бурханд талархаж байна! Бүх алдар цуу Бурханд байг!
No comments:
Post a Comment