Содом Бурханы уур хилэнг хүргэснийхээ төлөө газартай тэгшлэгдсэн
Содомын ард иргэд энэ хоёр зарцыг харах үедээ тэдний ирсэн шалтгааныг асуугаагүй, мөн хэн ч тэднээс Бурханы хүслийг түгээхээр ирсэн эсэхийг асуугаагүй. Эсрэгээр нь тэд тайлбар сонсохыг хүлээлгүйгээр бөөгнөрч, тэр хоёр зарцыг зэрлэг нохой эсвэл догшин чоно мэт барихаар ирсэн. Ийм зүйл болж байхад Бурхан эднийг харсан уу? Хүний ийм зан авирыг, ийм зүйлийг хараад Бурхан Өөрийн зүрх сэтгэлдээ юу бодож байсан бэ? Бурхан энэ хотыг устгахаар шийдсэн; Тэр тээнэгэлзэж эсвэл азнаж чадаагүй мөн тэр үргэлжлүүлэн тэвчиж чадахгүй байсан. Түүний өдөр ирсэн, иймээс Тэр Өөрийн хийхийг хүссэн ажлаа гүйцэлдүүлсэн. Эхлэл 19:24-25 -д, “Ехова Содом болон Гоморрад хүхэр ба галыг тэнгэрээс илгээж; хотуудыг, бүх тал хөндийг болон хотын бүх оршин суугчдыг ба газар дээрх ургамал амьтан бүгдийг сүйрүүлэв.” гэж байдаг. Энэ хоёр ишлэл нь хүмүүст, Бурханы энэ хотыг сүйрүүлсэн аргыг өгүүлдэг; энэ нь мөн Бурхан юуг сүйрүүлснийг хүмүүст хэлдэг. Нэгдүгээрт, Бурхан хотыг галаар шатаасан ба галын хэмжээ нь бүх хүмүүсийг болон газарт ургаж байсан бүхнийг устгахад хангалттай байсан гэдгийг Библид дүрсэлсэн. Өөрөөр хэлбэл, тэнгэрээс буусан гал нь зөвхөн хотыг устгаад зогсоогүй; энэ нь мөн үүн дотор байсан бүх хүмүүсийг болон бүх амьд зүйлсийг өчүүхэн төдий ч ул мөр үлдээлгүйгээр устгасан. Хотыг устгасны дараа газар дээр амьд биет үлдээгүй байв. Ямар ч амьдрал, бүр үүний шинж тэмдэг ч байгаагүй. Хот үхмэл нам гүм байдлаар дүүрэн эзгүй хоосон газар болон хувирсан. Энэхүү газарт цаашид ахин Бурханы эсрэг муу үйл хэрэг байхгүй байх болно; цаашид дахин харгислал эсвэл асгарсан цус байхгүй байх юм.
Яагаад Бурхан энэ хотыг бүхэлд нь шатаахыг хүссэн бэ? Та нар үүнээс юу харж болох вэ? Бурхан Өөрийн бүтээл болох хүн төрөлхтөн болон байгаль ингэж сүйрэхийг харж тэвчих байсан уу? Хэрвээ чи Ехова Бурханы уур хилэнг тэнгэрээс буулгасан галаас ойлгож мэдэж чадвал, Түүний сүйрлийн байнаас, мөн түүнчлэн уг хотын устгагдсан хэмжээнээс Түүний уур хилэнгийн түвшинг харах нь хэцүү биш юм. Хотыг жигших үедээ Бурхан Өөрийн шийтгэлийг үүн дээр оноох болно. Хотод зэвүүцэх үедээ Бурхан Өөрийн уурыг хүмүүст мэдэгдэхийн тулд дараалсан олон сануулгыг өгөх болно. Гэсэн хэдий ч Бурхан хотыг төгсгөл болгон устгахаар шийдэх үед–өөрөөр хэлбэл Түүний уур хилэн, сүр хүч доромжлогдсон үед–Тэр цаашид ямар ч шийтгэл эсвэл сануулга өгөхгүй. Оронд нь Тэр үүнийг шууд устгах болно. Тэр үүнийг зүгээр л алга болгох болно. Энэ бол Бурханы зөвт зан чанар юм.
Түүнд хандах Содомын олон удаагийн эсэргүүцэл, дайсагналын дараа Бурхан үүнийг бүрмөсөн устгасан
Бурханы зөвт зан чанарын талаар ерөнхий ойлголттой болонгуутаа бид, Бурхан нүглийн хот хэмээн үзэж байсан–Содом хот руу ахин анхаарлаа хандуулж болно. Энэ хотын мөн чанарыг ойлгосноор Бурхан яагаад үүнийг устгахыг хүссэн ба яагаад Тэр үүнийг бүрмөсөн устгасан бэ гэдгийг бид ойлгож чадна. Үүнээс бид Бурханы зөвт зан чанарыг ойлгож авах болно.
Хүний өнцгөөс харвал, Содом нь хүний хүслийг болон хүний муу талыг бүрэн хангаж чадах хот байсан. Шөнө болгон хөгжим бүжгээр уруу татан, илбэдсэнээр үүний хөгжил цэцэглэлт нь хүнийг шунал галзууралд аваачсан. Үүний хорон муу байдал нь хүмүүсийн зүрх сэтгэлийг эвдэж, тэднийг доройтолд хүргэсэн юм. Энэ нь бохир заваан сүнс, муу сүнснүүд галзууран гүйлдэж байдаг хот байсан; энэ нь цуст, илжирсэн үнэрээр дүүрсэн аллага, нүгэл хилэнцээр бялхаж байсан юм. Энэ нь хүмүүсийг ясанд нь хүртэл хүйт даалгасан хот, хүн эндээс дайжин холдохыг хүсэх хот байв. Эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай, залуу ч бай, хөгшин ч бай энэ хотын нэг ч хүн жинхэнэ замыг эрж хайгаагүй; хэн ч гэрлийг хүсэн тэмүүлж эсвэл нүглээс холдон зайлахыг эрмэлзээгүй. Тэд Сатаны хяналт, ялзруулалт болон хууран мэхлэлт дор амьдарч байсан. Тэд өөрсдийн хүнлэг чанараа гээсэн; тэд өөрсдийн мэдрэмжээ алдсан ба тэд хүний оршин тогтнолын анхдагч зорилгоо алдсан байсан юм. Тэд Бурханыг эсэргүүцэх тоо томшгүй олон нүгэл үйлдсэн; тэд Түүний удирдамжаас татгалзаж, Түүний хүслийг эсэргүүцсэн. Эдгээр хүмүүс, энэ хот болон үүний доторх бүх амьд зүйлсийг алхам алхмаар сүйрлийн замд аваачсан зүйл нь тэдний хорон муу үйл хэрэг байсан юм.
Хэдийгээр энэ хоёр ишлэл нь Содомын ард иргэдийн ялзралын хэмжээг нарийн дэлгэрэнгүй дүрсэлж тэмдэглээгүй, харин Бурханы хоёр зарц хотод ирсний дараа тэдэнд хандах хүмүүсийн харьцааг тэмдэглэсэн боловч, Содомын хүмүүс ялзармал, хорон муу байсан бөгөөд Бурханыг эсэргүүцэж байсныг төвөггүй илчилж чадна. Үүгээр тухайн хотын хүмүүсийн үнэн нүүр царай болон мөн чанар ил болсон. Тэд Бурханы анхааруулгыг хүлээн аваагүйгээр үл барам, тэд мөн Түүний шийтгэлээс эмээгээгүй. Эсрэгээр нь тэд Бурханы уурыг хүргэсэн. Тэд Бурханыг сохроор эсэргүүцсэн. Тэр юу хийсэн эсвэл Тэр үүнийг хэрхэн хийсэн нь хамаагүй, тэдний хар хортой уг чанар нь улам ихэссэн ба тэд Бурханыг ахин дахин эсэргүүцсэн юм. Содомын хүмүүс Бурханы оршин тогтнолд, Түүний ирэлтэнд, Түүний шийтгэлд тэр ч бүү хэл Түүний анхааруулгад дайсагнан хандаж байсан. Өөрсдийнх нь эргэн тойронд үнэ цэнэтэй зүйл юу ч байхгүй гэж тэд үзсэн. Тэд цөлмөж, гэмтээж болох бүх хүмүүсийг цөлмөж, гэмтээж байсан ба тэд Бурханы зарц нарт ч мөн ялгаагүй хандсан. Содомын ард иргэдийн үйлдсэн хорон муу үйл хэргийг бүхэлд нь авч үзвэл, Бурханы зарц нарыг гэмтээх нь зөвхөн мөсөн уулын орой төдий байсан ба үүгээр илчлэгдсэн тэдний хорон муу уг чанар нь үнэндээ өргөн уудам далай дахь ганц дусалтай адил байсан юм. Тиймээс Бурхан тэднийг галаар устгахаар шийдсэн. Бурхан хотыг устгахын тулд үер ашиглаагүй, мөн Тэр хар салхи, газар хөдлөлт, цунами эсвэл өөр ямар нэгэн арга ашиглаагүй. Энэ хотыг устгахын тулд Бурхан галыг ашигласан нь юуг илэрхийлсэн бэ? Энэ нь уг хотын бүрэн сүйрэл гэсэн үг байсан; энэ нь хот газраас болон оршин тогтнолоос бүрмөсөн үгүй болсон гэсэн үг байсан. Энд, “сүйрэл” нь хотын хэлбэр дүрс, бүтэц эсвэл гадаад харагдах байдал нь үгүй болохтой хамаатай байгаад зогсохгүй; мөн түүнчлэн энэ нь хотын доторх хүмүүсийн сүнс оршин тогтнохоо больсон, бүрмөсөн үндсээрээ устгагдсан гэсэн үг байсан юм. Энгийнээр хэлбэл, энэ хоттой холбоотой бүхий л хүмүүс, үйл явдал, зүйлс устгагдсан. Тэдний хувьд хойд нас эсвэл дахин төрөлт гэж байхгүй; Бурхан тэднийг хүн төрөлхтнөөс, Өөрийн бүтээлээс нэгмөсөн арилгасан. “Гал ашигласан” нь нүглийг зогсоосныг илэрхийлсэн ба энэ нь нүглийн төгсгөл гэсэн утгатай байсан; энэ нүгэл нь оршин тогтнож, тархахаа болих байсан. Энэ нь, Сатаны хорон муу чанар өөрийн шим тэжээлтэй хөрсийг, мөн түүнчлэн байрлаж, амьдрах газрыг түүнд олгож байсан оршуулгын газрыг алдсан гэсэн үг байсан. Бурхан болон Сатаны хоорондын дайнд Бурхан галыг ашигласан нь Түүний ялалтын тэмдэг бөгөөд үүгээр Сатаныг тамгалсан. Содомын сүйрэл нь хүнийг ялзруулж, цөлмөснөөр Бурханыг эсэргүүцэх Сатаны зэрлэг хүсэл зорилгод асар том алдаа болсон бөгөөд түүнчлэн хүн Бурханы удирдамжийг голж, өөрийгөө ёс суртахуунгүй байдалтай орхисон хүн төрөлхтний хөгжлийн гутамшигт тэмдэг байсан. Цаашлаад энэ нь Бурханы зөвт зан чанарын жинхэнэ илчлэлийн тухай тэмдэглэл юм.
Бурханы тэнгэрээс илгээсэн гал Содомыг үнсэн товрогоос өөрцгүй болгох үед “Содом” гэсэн нэртэй хот, мөн түүнчлэн энэ хотын дотор байсан бүх зүйл оршин байхаа больсон гэсэн үг байлаа. Энэ нь Бурханы уур хилэнгээр устгагдсан; энэ нь Бурханы хилэн, сүр жавхлангийн дор үгүй болсон. Бурханы зөвт зан чанарын улмаас Содом өөрт тохирох шийтгэлийг хүртсэн; Бурханы зөвт зан чанарын улмаас энэ нь өөрт тохирох төгсгөлөө хүртсэн. Содомын оршин тогтнолын төгсгөл нь үүний хорон муугаас болсон бөгөөд мөн уг хотыг, түүнчлэн энд амьдарч байсан ямар ч хүнийг эсвэл уг хотын дотор өссөн ямар ч амийг дахин хэзээ ч харахыг хүсээгүй Бурханы хүслээс энэ нь үүдэлтэй юм. Бурханы “энэ хотыг хэзээ ч дахин харахгүй байх хүсэл” нь Түүний уур хилэн, түүнчлэн Түүний сүр жавхлан билээ. Үүний шударга бус байдал болон нүгэл хилэнц нь Түүний уур, зэвүүцэл, жигшлийг төрүүлсэн ба үүнийг эсвэл үүн доторх ямар ч хүн, амьд зүйлсийг дахин хэзээ ч харахгүй байхыг хүссэн учраас Бурхан энэ хотыг шатаасан юм. Хот шатаж дуусан зөвхөн үнсэн товрог үлдмэгц Бурханы нүдээр энэ нь үнэхээр оршин тогтнохоо больсон; энэ нь Түүний дурсамжаас хүртэл үгүй болж, арчигдсан. Тэнгэрээс илгээгдсэн гал нь бүхий л Содом хот болон үүн доторх шударга бусаар дүүрэн хүмүүсийг устгаад зогсохгүй, мөн энэ нь хотын доторх нүгэл хилэнцээр бохирдсон бүх зүйлсийг устгаад зогсохгүй; тэр ч бүү хэл энэ гал нь Бурханы эсрэг үйлдсэн хүн төрөлхтний хорон муу, эсэргүүцлийн дурсамжуудыг хүртэл устгасан гэсэн үг юм. Энэ нь уг хотыг шатаах Бурханы зорилго байлаа.
Хүн төрөлхтөн туйлдаа хүртэл ялзармал болсон. Тэд Бурхан хэн болохыг эсвэл тэд хаанаас ирснээ мэдэхгүй байлаа. Хэрвээ чи Бурханыг дурдвал, эдгээр хүмүүс дайран давшилж, гүтгэж, доромжлох байсан. Бурханы зарц нар Түүний анхааруулгыг түгээхийн тулд ирэх үед ч гэсэн эдгээр ялзармал хүмүүс ямар ч гэмшсэн шинж тэмдэг үзүүлээгүйгээр үл барам; тэд өөрсдийн бузар муухай зан байдлаа орхиогүй. Эсрэгээрээ тэд Бурханы зарц нарыг ичгүүр сонжуургүйгээр шархлуулсан. Тэдний илчилж, илэрхийлсэн зүйл нь Бурханд хандах тэдний дайсагналын уг чанар болон мөн чанар байсан юм. Эдгээр ялзармал хүмүүсийн Бурханыг эсэргүүцэх эсэргүүцэл нь тэдний ялзармал зан чанарын илчлэлээс илүү, үнэний талаарх ойлголт дутмагаас нь үүдсэн доромжлол, доог тохуу хийх явдлаас ч илүү зүйл байсан гэдгийг бид харж болно. Тэнэглэл эсвэл мэдлэггүй байдлын аль аль нь тэдний хорон хэрцгий зан байдлыг өдөөгөөгүй; эдгээр хүмүүс хууртагдсанаас энэ нь болоогүй ба энэ нь мэдээж тэднийг төөрөгдүүлсэн учраас ч болоогүй. Тэдний биеэ авч явах байдал нь Бурханы эсрэг асар их дайсагнал, эсэргүүцэл, үймээн шуугианы түвшинд хүрсэн. Ямар ч эргэлзээгүйгээр хүмүүсийн ийм зан авир Бурханыг хилэгнүүлэх ба энэ нь Түүний зан чанарыг–халдашгүй зан чанарыг хилэгнүүлнэ. Тиймээс Бурхан Өөрийн уур хилэн болон Өөрийн сүр жавхланг шууд, нээлттэйгээр гаргасан; энэ нь Түүний зөвт зан чанарын жинхэнэ илчлэл юм. Нүглээр бялхсан хоттой нүүр тулгараад Бурхан үүнийг аль болох хурдан аргаар устгахыг хүссэн; Тэр үүн дотор байгаа хүмүүсийг болон тэдний бүхий л нүглийг хамгийн бүрэн төгс аргаар устгаж, энэ хотын хүмүүсийг оршин байхыг болиулж, энэ газар дахь нүгэл хилэнц ихсэх явдлыг зогсоохыг хүссэн. Ингэж хийх хамгийн хурдан, бүрэн төгс арга нь үүнийг галаар шатаах байсан. Содомын хүмүүст хандах Бурханы хандлага нь хаях, үл тоох хандлага биш байсан; харин ч Тэр эдгээр хүмүүсийг шийтгэж,цохиж, бүрмөсөн сүйрүүлэхийн тулд Өөрийн уур хилэн, сүр жавхлан, эрх мэдлийг ашигласан. Тэдэнд хандах Түүний хандлага нь бодит устгал байгаад зогсохгүй, мөн түүнчлэн сүнсний устгал, мөнхөд үгүй хийх явдал байсан юм. Энэ нь тэдний “оршин тогтнохыг болиулах” Бурханы хүслийн жинхэнэ утга учир юм.
"Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл"-ээс
No comments:
Post a Comment