Нэгэн пасторын сүнслэг гэмшил
Кристофер, Филиппин
Миний нэрийг Кристофер гэдэг. Би Филиппин дэх нэгэн гэрийн цуглааны пастор. 1987 онд усан баталгаа хийлгэж Эзэн рүү хандах аз завшаан надад тохиосон юм. Дараа нь, 1996 онд би орон нутгийнхаа чуулганы пастор болсон. Тэр үед Филиппиний олон газар дахь ажил дээрээ нэмээд би бас хилийн чанадад, Хонг Конг, Малайз зэрэг улсуудад номлол хийдэг байв. Ариун Сүнсний удирдамжтайгаар Эзэний төлөө ажиллах барагдашгүй эрч хүчийг би мэдэрч байсан. Ах, эгч нарыг сул дорой, идэвхгүй байх үед нь би байнга дэмжиж байв. Заримдаа тэдний итгэгч биш гэр бүлийнхэн нь надад нөхөрсөг бус ханддаг байсан, миний талаар гомдол хүртэл гаргасан. Гэвч би тэднийг тэсвэрлэн тэвчээртэй хандаж чадсан. Би Эзэнд байнга итгэлтэй байж, тэднийг Эзэн өөрчилж чадна гэдэгт итгэдэг байв. Эзэнд итгэснийхээ дараа би маш их өөрчлөгдсөн мэт надад санагддаг байсан. Гэсэн ч, 2011 оноос эхлээд би Ариун Сүнсний ажлаасаа тийм их эрч хүч авахаа аажмаар больж номлохдоо ч гэсэн шинэ гэгээрүүлэлтэнд хүрэхгүй болов. Би гэм нүгэлтэй амьдарч түүнийгээ таслан зогсоож чадахгүй байлаа. Гэртээ эхнэр, охин хоёр маань миний хүслийн эсрэг зүйл хийсэн үед би биеэ барьж дийлэхгүй тэдэнд үтэр түргэнээр лекц уншиж гарна. Гэхдээ би хожим нь маш их харамссан: Би яагаад тэднийг хайрлахгүй эсвэл тэвчиж чадахгүй байгаа юм бэ? Би яагаад дахин гэм нүгэл үйлдэж чадав? Миний сэтгэл маш их үймрэв. Би их тарчилсан. Гэм нүгэл үйлдэж, гэмшдэг амьдралаас чөлөөлөгдөхийн тулд би загалмайгаа үүрээд өөрийгөө эзэмдэн Библи судлах, мацаг барих, Эзэнд залбирахад илүү их хичээл зүтгэл гаргасан. Би бас эрэлхийлэх, ярилцах олон пасторуудыг олсон ч миний бүх оролдлого ямар ч хэрэггүй байсан, надад дадлага хийх ямар ч арга зам байгаагүй.
Ийм байдал, Өмнөд Солонгосын пастор Кимийн талаарх мэдээллийг олж авахыг би хүссэн 2016 оны 03 дугаар сарын нэг өдрийг хүртэл үргэлжилсэн. Тэгээд би энэ талаар интернетээр хайлаа. Тэгэхэд би https://www.holyspiritspeaks.org/ сайт харсан. Би сайтыг нээж харахад түүн доторх хэдэн үгс миний анхаарлыг татсан. “Хүмүүс махан биеийн амар амгалан, аз жаргал, итгэдэг хүнийг гэр бүлээр нь адислах, өвчнийг эдгэрүүлэх гэх мэт олон нигүүслийг хүлээн авсан. Бусад нь хүмүүсийн сайн үйл байсан ба тэдний бурханлаг байдал байсан. Хэрэв хүн үүнд үндэслэн амьдарч чадсан бол түүнийг сайн итгэгч гэж үзэж байсан. Зөвхөн ийм итгэгчид л үхлийнхээ дараа диваажин руу орж чадах байсан ба энэ нь тэд аврагдсан гэсэн үг. Гэвч тэд амьдралынхаа хугацаанд амийн замыг ойлгоогүй. Тэд нүглийг үйлдэн, дараа нь тогтмол давтамжтайгаар наманчлан, зан чанараа өөрчлөх ямар ч замаар явдаггүй. Энэ нь Нигүүслийн эрин үеийн хүний доторх байдал юм. Хүн бүрэн авралыг хүртсэн үү? Үгүй!” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (4)”-ѳѳс). Эдгээр үгс үнэхээр үнэн. Би цааш нь үргэлжлүүлэн уншихгүй байж чадаагүй: “Иймд энэ шатыг дууссаны дараа шүүлт болон гэсгээлтийн ажил байсаар байдаг. Энэ шатанд хүнд дагах зам өгөхийн тулд түүнийг үгээр цэвэр болгодог. Хэрэв чөтгөрийг гарган хаяхыг үргэлжлүүлсээр байсан бол энэ шат нь үр дүнд хүрэхгүй, утгагүй ба учир нь хүний нүгэлтэй угийн чанар нь байсаар байх ба хүн зөвхөн нүглээ өршөөгдөх үед л зогсох байсан. Нүглийн тахилаар дамжуулан хүмүүсийн нүглийг өршөөсөн, учир нь цовдлолын ажил аль хэдийн дуусаж, Бурхан Сатаныг ялан дийлсэн юм. Гэвч хүмүүсийн дотор ялзарсан зан чанар байсаар байгаа тул тэд нүгэл хийж, Бурханыг эсэргүүцэж чадах юм. Бурхан хүн төрөлхтнийг олж аваагүй байгаа. Ийм учраас л ажлын энэ шатанд Бурхан хүмүүсийн ялзарсан зан чанарыг илчлэхийн тулд үгийг ашиглаж, хүмүүсээс зөв замын дагуу хэрэгжүүлэхийг хүсэж байдаг. Энэ үе шат нь өмнөх үе шатыг бодвол илүү утга учиртай бөгөөд илүү үр дүнтэй. Учир нь одоо цагт хүний амийг хангаж, хүний зан чанарыг бүрэн шинэчилдэг зүйл нь үг болсон. Энэ нь ажлын илүү нарийн үе шат юм…” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (4)”-ѳѳс). Эдгээрийг уншаад миний сэтгэл үнэхээр их хөөрөн догдлов. Хэдийгээр би үгсийг бүгдийг нь ойлгоогүй, тэр ч байтугай заримынх нь талаар эргэлзсэн ч өөрийгөө татаж авч чадалгүйгээр гэм нүгэл үйлдэх, гэмээ гэмших нөхцөл байдлаас салах хүслийг олж харсан. Би энд ариусгагдаж, өөрчлөгдөх арга замыг олж чадсан мэт надад санагдсан. Намайг сонссоны төлөө би Бурханд зүрх сэтгэлийнхээ гүнээс талархлаа. Өөрийгөө аварч чадалгүй гэм нүгэл дунд амьдрахдаа би тэнгэрийн хаанчлалд орж чадаагүй хэмээн байнга сэтгэл зовж тарчилж байв. Эзэний: “Намайг, ‘Эзэн минь, Эзэн минь’ гэсэн бүхэн тэнгэрийн хаанчлалд орохгүй; харин тэнгэрт байгаа Миний Эцгийн хүслийг биелүүлдэг хүн орно” (Матай 7:21), бас “…Тиймээс та нар ариун бай, учир нь Би ариун билээ” (Леви 11:45). гэж хэлснийг би харлаа. Энэ нь, хэрвээ хүн Бурханы хаанчлалд орохыг хүсвэл тодорхой шаардлага хангах ёстой болохыг надад ойлгуулсан. Энэ бол, бидний боддогчлон Есүс бол Эзэн хэмээх үгээр гэмээ хүлээн гэмшсэнээр, Тэр үхлээс амилуулагдан босгогдсон гэж зүрх сэтгэлдээ итгэснээр бид аврагдахгүй, мөн Эзэн Есүсийн нэрийг дуудсанаар аврагдахгүй. Үгүй ээ, энэ тийм ч хялбар зүйл биш. Эзэн бол ариун. Бид Түүний үгсийг хэрэгжүүлэх чадваргүй, одоог хүртэл Түүнийг байнга эсэргүүцдэг; бидэн шиг хүмүүс яаж тэнгэрийн хаанчлалд шууд авагдаж чадах вэ дээ? Шинэчлэгдсэн, өөрчлөгдсөн, Бурханы хүслийг биелүүлдэг хүмүүс л тэнгэрийн хаанчлалд орж чадна! Энэ вэб хуудсанд үзүүлсэн агуулга үнэхээр сайн бас бодитой зүйл байлаа. Энэ вэб хуудаснаас би бас өөр зүйл уншсан. Тэнд, ариусгагдахын тулд Бурханы шүүлтийг биеэр туулан мэдэрсэн гэрчлэлийнхээ талаар Христэд итгэгч хүмүүсийн бичсэн олон өгүүлэл байсан бөгөөд миний цангасан зүрх сэтгэлийг хоньчилж усалсан. Энэ бол миний эрж хайгаад байсан ариусгагдах арга зам яг мөн байв. Тиймд ямар ч эргэлзээгүйгээр би тэр вэб хуудас руу мессеж илгээж, имэйлээр утасны дугаар, имэйл хаягаа өгсөн.
Надад харилцан ярилцах олон асуулт байсан учраас мессеж илгээснийхээ дараа би цөхрөлтгүй хариу хүлээв. Дараагийн хоёр өдөр нь би, Төгс Хүчит Бурханы Чуулган дахь Христэд итгэгчдийн туршлагын талаарх гэрчлэлүүдийг оролцуулан тэдний вэб хуудсыг үргэлжлүүлэн уншлаа. Төгс Хүчит Бурхан Христэд итгэгчдийг гэм нүглээс гарахад хэрхэн удирдсан тухай тэдгээр гэрчлэлүүдэд өгүүлсэн байв. Ариусгагдах арга зам үнэхээр байгааг, Төгс Хүчит Бурханы үгс эрх мэдэлтэй гэдгийг би зүрх сэтгэлдээ мэдэрсэн. Бурханд талархъя! Хоёр өдрийн дараа Төгс Хүчит Бурханы Чуулганы хоёр эгч надтай холбоо барив. Тэгээд бид холбогдож, Skype-аар харилцсан. Шүүлтийн ажлын утга учир надаас хэтэрсэн зүйл байв. Эхнэр бид хоёр энэ сэдвээр хэлэлцсэн боловч дүгнэлтэнд хүрч чадаагүй. Би Лиү эгчээс асуулаа: “Ром номонд ингэж хэлсэн: ‘Хэрвээ та Эзэн Есүсийг амаараа хүлээн зөвшөөрч, Бурхан Түүнийг үхлээс амилуулсан гэж зүрх сэтэлдээ итгэвэл аврагдах болно’ (Ром 10:9). ‘Учир нь Эзэний нэрийг дуудах хэн боловч аврагдах болно’ (Ром 10:13). Эзэн Есүст бид итгэдэг, Түүнд найддаг учраас бид Түүний бүрэн авралыг хүлээн авсан гэж судар бидэнд хэлж байна. Шүүлт, гэсгээлтийн ажлын шат яагаад одоо байгаа юм бэ?”
Лиү эгч хариулав: “Хүн Бурханаас маш их холдож, Бурханд хүндэтгэлтэй хандахаа больсон учраас Хуулийн Эрин үеийн төгсгөлд, олон олон гэм нүгэл үйлдэж сохор, доголон, өвчтэй үхэр, хонийг хүртэл өргөлд санал болгож байв. Тэд хуулийг сахиж чадахгүй байлаа. Үр дүнд нь тэд, хуулийг зөрчсөнийхөө улмаас буруутгагдах эсвэл үхэх аюулд өртсөн. Тийм нөхцөл байдлын дунд хүнийг үхлийн аюулаас чөлөөлөхийн тулд, золилтоор нөхөн төлөх ажлын үе шатыг гүйцэтгэхээр Бурхан биечлэн газар дэлхий дээр бие махбодтой болж эцэст нь хүнийг гэм нүглээс золилтоор нөхөн төлж чөлөөлөх гэж загалмайд цовдлогдсон. Тэгээд хүн Эзэн Есүст итгэх итгэлийнхээ улмаас гэм нүглээсээ уучлагдан хууль зөрчсөнийхөө төлөө буруутгагдаж, ял шийтгэгдэхээ болино. Tэд Бурханы өмнө ирэх, Бурханд залбирах, Бурханы нигүүлсэл, өрөөлийг таашаан баярлах боломжтой болсон. Энэ бол Хуулийн Эрин үе дэх аврагдахын үнэн утга учир байв. Хүмүүс зөвхөн гэм нүглээсээ уучлагдсан, Бурхан тэднийг цаашид гэм нүгэлтэнд тооцохгүй, гэвч энэ нь тэдний дунд цаашид гэм нүгэл байхгүй эсвэл тэд цаашид гэм нүгэл үйлдэхгүй гэсэн үг биш билээ. Тэгэхээр аврагдана гэдэг нь хүмүүс бүрэн дүүрэн аврагдаж, ариусгагдсан гэсэн үг биш. Ариусгагдахын тулд хүмүүс ариусгалт болон авралын ажил болох эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлт, гэсгээлтийн ажлыг хүлээн авах ёстой.”
Тэдний нөхөрлөлөөр дамжуулан аврагдана гэдэг нь хүн Есүсийн авралыг хүлээн авсан, хуулийг зөрчсөнийхөө улмаас цаашид буруутгагдахгүй эсвэл ял шийтгэгдэхгүй гэсэн үг болохыг би ойлголоо. Энэ нь, хүний төсөөлдөгчлөн тэрээр бүрэн дүүрэн ариусгагдсан гэсэн утгыг илэрхийлэхгүй. Тэдний нөхөрлөл утга учиртай байв. Аваргдах тухайд ингэж тайлбарлах нь маш бодитой бөгөөд бидний гэм нүгэл үйлддэг, гэмээ хүлээдэг нөхцөл байдалтай зөрчилдөхгүй. Эзэний ажил дуусаагүй мэт санагдаж байна. Энэ тухайд үнэнийг эрэлхийлэх хэрэгтэй гэж надад санагдаж би тэдний нөхөрлөлийг үргэлжлүүлэн сонсохоор шийдлээ.
Тэгэхэд Су эгч надад Бурханы үгийн хэдэн хэсэг ишлэл илгээв: “Тэр үед Есүсийн ажил нь бүх хүн төрөлхтнийг золин аврах байв. Түүнд итгэсэн бүх хүмүүсийн нүгэл уучлагдсан; чи Түүнд итгэсээр байгаа цагт Тэр чамайг золин аврах байсан; хэрвээ Түүнд итгэсэн бол чи цаашид нүгэлтэн биш болж, өөрийн нүглээс чөлөөлөгдөх юм. Энэ нь аврагдах, мөн итгэлээр зөвтгөгдөх гэсэн үг. Гэхдээ итгэсэн хүмүүст ч Бурханыг эсэргүүцсэн, тэрслүү зан үлдсэн бөгөөд үүнийг ч гэсэн аажмаар арилгах хэрэгтэй болсон. Аврал нь Есүс хүнийг бүрэн олж авсан гэсэн үг биш, харин хүн цаашид нүгэлгүй болсон, түүний нүгэл өршөөгдсөн: Чи итгэх л юм бол цаашид хэзээ ч нүгэлтэй байхгүй юм” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (2)”-оос).
“Хүнийг түүний итгэлийнх нь төлөө аварч, нүглийг нь өршөөсөн болохоос нүгэлтэй угийн чанарыг нь арилгаагүй ба тэр нь түүн дотор үлдсэн. Хүний нүглийг бие махбодтой болсон Бурхан өршөөсөн боловч хүний дотор нүгэл үлдээгүй гэсэн үг биш. Хүний нүглийг нүглийн төлөөсөөр өршөөж болох боловч хүн дахин нүгэл яаж хийхгүй байх вэ гэдэг болон өөрийн нүгэлтэй угийн чанараа яаж бүрэн авч хаяад хувирах вэ гэдэг асуудлыг шийдэж чадаагүй байгаа. Хүний нүглийг Бурханы цовдлуулсан ажлын улмаас өршөөсөн боловч хүн хуучин, ялзарсан сатаны зан чанар дотроо үргэлжлүүлэн амьдарсан. Иймд хүний нүгэлтэй угийн чанарыг бүрэн авч хаяж дахин өсөхгүй болгосноор хүний зан чанарыг өөрчлөх замаар ялзарсан сатаны зан чанараас нь бүрэн аврах ёстой. Энэ нь хүнээс амь өсөх замыг, амийн замыг болон өөрийн зан чанарыг өөрчлөх замыг ойлгохыг шаарддаг. Энэ нь мөн хүнээс өөрийн замын дагуу үйлдэж, өөрийн зан чанараа аажмаар өөрчлөн гэрлийн гялбаан доор амьдарч, бүх зүйлийг Бурханы хүслийн дагуу хийж, сатаны ялзарсан зан чанараа хаяж, Сатаны харанхуйн нөлөөнөөс гарч, нүглээс бүрэн ангижрахыг шаарддаг. Ингэсний дараа л хүн бүрэн авралыг хүртэх юм” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (4)”-ѳѳс).
“Хэдийгээр Есүс хүмүүсийн дунд ихээхэн ажил хийсэн ч, Тэр зөвхөн бүх хүн төрөлхтний авралыг гүйцэлдүүлж, хүний нүглийн тахил болсон бөгөөд хүнийг бүх ялзармал зан чанараас нь салгаагүй. Хүнийг Сатаны нөлөөнөөс бүрэн аврах нь, Есүсийг нүглийн тахил болж хүний нүглийг үүрэхэд хүргээд зогсохгүй, хүнийг Сатанаар ялзруулагдсан зан чанараас нь бүрэн салгахын тулд Бурханыг бүр илүү агуу ажил хийхийг шаарддаг. Ингээд хүний нүгэл уучлагдсаны дараа Бурхан хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү хөтлөхийн тулд махан биед эргэн ирж гэсгээлт, шүүлтийн ажлыг эхэлсэн бөгөөд энэ ажил нь хүнийг илүү өндөр хүрээнд аваачсан. Түүний ноёрхол дор захирагдсан бүх хүмүүс илүү өндөр үнэнийг эзэмшиж, илүү агуу ерөөлийг хүлээн авах болно. Тэд үнэхээр гэрэлд амьдрах ба үнэн, зам, амийг олж авах болно.” (Үг нь махбодоор илэрсэн номын “Удиртгал”-аас).
Су эгч хэлэв: “Эзэн Есүс хүмүүсийн гэмт уг чанарыг бус гэм нүглийг уучилсан. Тийм учраас хүн гэм нүглээсээ уучлагдсан гэвч гэмт уг чанартаа дарлуулсан хэвээр байж байнга гэм нүгэл үйлдэж өөрөөсөө үл шалтгаалан Бурханыг эсэргүүцдэг. Хэрвээ хүн Хуулийн Эрин үед Бурханы үйлдсэн золилтоор нөхөн төлөлтийн ажлаас бага ч гэсэн зууралдаад харин эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлыг хүлээн авахаас татгалзвал түүний гэм нүгэл болон гэмт уг чанарын үндэс шийдвэрлэгдэхгүй. Золилтоор нөхөн төлөлтийн ажил дээр суурилан хүнийг шүүх, цэвэршүүлэх ажлын үе шатыг гүйцэтгэхээр эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурхан ирсэн. Үнэнийг илэрхийлснээр Тэр, хүний ялзралын тухай үнэн баримтыг илчилж, хүний сатанлаг уг чанарыг шүүдэг бөгөөд энэ нь хүний гэмт уг чанар бүхлээрээ шийдвэрлэгдэх, сатанлаг зан чанар нь өөрчлөгдөх, улмаар хүн Сатаны нөлөөнөөс бүрэн чөлөөлөгдөж Бурханаар аврагдах, эцэст нь Бурханд үнэхээр дуулгавартай байж Бурханыг хүндэлдэг нэгэн болохын төлөө байдаг. Тиймд эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы шүүлт, ариусгалтын ажил бол хүнийг аврах, төгөлдөршүүлэх хамгийн чухал ба үндсэн ажил юм.
Нэгэн пасторын сүнслэг гэмшил
Төгс Хүчит Бурханы үгс болон Лиү эгчийн нөхөрлөл намайг дотроос маань гэрэлтүүлж удаан хугацаагаар эргэлзүүлээд байсан асуултыг шийдвэрлэв. Хуулийн Эрин үед Бурхан зөвхөн уучлах ажил хийсэн, харин хүний гэм нүгэл үйлдэлтийн үндсийг таслах ажил хийгээгүй бөгөөд үнэнийг илэрхийлэх замаар, эцсийн өдрүүд дэх бие махбод болсон Бурханаар хийгдсэн ажил нь хүнийг бүрэн ариусгах ба аврах ажил болж таарлаа. Бид өөрсдийгөө эзэмдэн захирч эсвэл махан биеэ орхиж хэчнээн шаргуу хичээсэн ч ялгаагүй, одоог хүртэл ариусгалд хүрээгүй, харин ч бүр гэм нүгэл үйлдэх, гэмээ гэмшин хүлээхийн тойрогт амьдарсан. Тэгвэл Бурхан хүнийг бүрэн аврагдах байдалд хүргэхийн тулд хэрхэн түүнийг цэвэршүүлж, өөрчлөх юм бэ? Биднийг гэм нүглийн хүлээснээс аврахын тулд Бурхан дахиад махан бие болсныг тэд дурдсан. Тэдний ярьсан зүйл Библитэй нийцэх үү? Би тэднээс тайлбар хүсье гэж бодсон. Гэвч тэдний вэб хуудсан дээрээс харсан нэг хэсэг ишлэл санаанд оров: “Чи эдгээр асуудлуудыг хэрхэн ойлгож, зохицуулж, туулахыг мэдэхгүй байх үедээ Бурханы дээд эрх болон зохицуулалтанд захирагдах өөрийн санаа, өөрийн хүсэл, өөрийн бодит байдлыг харуулахын тулд ямар хандлага баримталбал зохих вэ? Эхлээд чи хүлээж сурах ёстой; дараа нь чи эрж хайж сурах ёстой; тэгээд чи захирагдаж сурах ёстой” (Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө III”-аас). Би ухаалаг, үндэслэлтэй хандах хэрэгтэй гэж бодлоо. Удаан хугацаанд намайг эргэлзүүлсэн асуудлын тухайд би арга замаа олсон. Тэгэхээр, миний даруй ойлгох шаардлагатай байгаа энэ асуудлыг шийдвэрлэхэд нь тэдэнд хугацаа өгөх хэрэгтэй, тэгвэл би дараа нь бусад асуудлуудыг хөндөж чадна. Хэрвээ энэ нь үнэхээр Бурханаас ирсэн бол миний бүх эргэлзээ арилна гэж би итгэсэн. Тэгээд би асуухгүй байж чадаагүй: “Таны ярьсан зүйл надад аль хэдийнэ тодорхой болсон. Шүүлтийн ажлыг хийхээр Эзэн ирсэн үед л хүн ариусгалд хүрч чадна гэдгийг би ойлголоо. Үүнийг л би олон жилийн туршид хүсэн тэмүүлсэн. Би одоо Төгс Хүчит Бурхан хүнийг шүүх, ариусгах ажлаа хэрхэн хийхийг мэдэхийг маш их хүсэж байна.”
Су эгч надад Төгс Хүчит Бурханы үгийг Skype-аар илгээж би Төгс Хүчит Бурханы үгсийг сэтгэл догдлон уншив: “Эцсийн өдрүүдэд Христ хүнийг сургаж, хүний мөн чанарыг ил болгож, түүний үгс болон үйлийг задлан шинжлэхийн тулд төрөл бүрийн үнэнийг хэрэглэсэн. Эдгээр үг нь, хүний үүрэг, хүн яаж Бурханд дуулгавартай байх, хүн яаж Бурханд үнэнч байх, хүн яаж энгийн хүн чанарыг амьдран харуулах болон Бурханы мэргэн ухаан, зан чанарын талаар гэх мэт төрөл бүрийн үнэнийг агуулж байсан. Эдгээр үг нь бүгд хүний мөн чанар луу болон түүний ялзармал зан чанар луу чиглэдэг. Ялангуяа, хүн Бурханыг яаж үл ойшоодгийг илчилсэн үгс нь хүн яаж Сатаны биелэл болон Бурханы эсрэг дайсны хүч болдгийг хамаатуулан хэлэгдсэн. Шүүлтийн ажлаа хийхдээ Бурхан хүний угийн чанарыг ердөө хэдхэн үгээр тодорхой болгодог биш; Тэрээр удаан хугацаанд үүнийг илчилж, харьцаж, засдаг. Илчлэлт, харьцалт болон засалтын эдгээр аргыг энгийн үгээр орлуулж болохгүй, харин хүний огтхон ч эзэмшдэггүй үнэнээр орлуулж болно. Зөвхөн ийм төрлийн аргуудыг л шүүлт гэж үздэг; зөвхөн ийм шүүлтээр л дамжуулан хүн захирагдаж, Бурханд бүрэн дуулгавартай хүлцэнгүй байх ба цаашлаад Бурханы тухай жинхэнэ мэдлэгийг олж авч чадах юм. Шүүлтийн ажлын авчирдаг зүйл нь Бурханы үнэн царайны тухай хүний ойлголт болон өөрийнх нь тэрслүү байдлын тухай үнэн мэдлэг юм. Шүүлтийн ажил нь хүнд, Бурханы хүслийн тухай, Бурханы ажлын зорилгын тухай, түүний хувьд ойлгомжгүй байдаг нууцлаг байдлуудын тухай ихээхэн ойлголт олж авах боломжийг олгодог. Энэ нь мөн хүнд өөрийн ялзарсан мөн чанар болон өөрийн ялзралын үндсийг таних, хүний муухайг нээн илрүүлэх боломжийг олгодог. Эдгээр үр дүнг бүгдийг нь шүүлтийн ажил авчирдаг, учир нь энэ ажлын мөн чанар нь үнэндээ Бурханы үнэн, зам, амийг Түүнд итгэж байгаа бүх хүмүүст нээх ажил юм. Энэ ажил нь Бурханы хийдэг шүүлтийн ажил юм” (Үг нь махбодоор илэрсэн номын “Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг”-ээс).
Дараа нь Су эгч нөхөрлөлөө үргэлжлүүлэн: “Бурхан үндсэндээ, хүний ялзарсан зан чанар, Бурханыг эсэргүүцдэг сатанлаг уг чанарт чиглэсэн үнэнийг илэрхийлэх замаар эцсийн өдрүүдэд хүнийг шүүж, ариусгахыг бид Төгс Хүчит Бурханы үгнээс харна. Сатан хэрхэн хүнийг ялзруулдаг, Бурхан хүнийг хэрхэн авардаг, хүнийг дагах гэдэг нь юу болохыг, Бурханд дуулгавартай байх гэдэг нь юу болохыг итгэгч хүмүүс ямар үзэл бодолтой байх хэрэгтэйг, Бурханд итгэх итгэлд амжилтын зам гэж юу болох, Бурханд итгэх итгэлд уналтын зам гэж юу болох, хүний гэмт уг чанарыг хэрхэн мэдэх, ямар төрлийн хүнийг Бурхан төгөлдөршүүлдэг, хүний амийн зан чанарыг өөрчилдөг арга зам гэх мэт янз бүрийн үнэнийг Төгс Хүчит Бурхан илэрхийлсэн. Христэд итгэгчдийн уншдаг Төгс Хүчит Бурханы үгс. Эдгээр үгс бүгд эрх мэдэлтэй, хүч чадалтай бөгөөд хүний хувьд цэвэршиж, өөрчлөгдөх амийн зам юм. Төгс Хүчит Бурхан хүний ялзарсан зан чаарын бүх талуудыг бүхэлд нь илчилсэн. Төгс Хүчит Бурханы үгсийг унших явцдаа бид заримдаа Бурханыг ээж шигээ хайрламаар, элэгсэг, хүндэлмээр гэж мэдэрдэг, заримдаа бид Түүнийг аав шиг хатуу чанга гэж мэдэрдэг. Ялангуяа, бид Төгс Хүчит Бурханы шүүсэн, гэсгээн цээрлүүлсэн, хүнийг илчилсэн үгийг уншихад тэдгээр нь бидний дуулгаваргүй байдал, ялзрал, эсэргүүцэл, буруу зорилго, үзэл бодол, төсөөллийг нээн харуулах хоёр үзүүртэй сэлэм мэт санагддаг. Мөн түүнчлэн, тэдгээр нь бидний зүрх сэтгэлийн гүнд нуугдсан үл мэдэгдэх сатанлаг хорнуудыг илрүүлдэг. Бидний амьдруулан гаргасан зүйлс Сатаны муу муухай зүйлс болохыг бид ухаарч ойлгодог. Жишээлбэл, бид бардам, биеэ тоосон, шударга бус бас башир зальтай, амин хувиа боддог and хүний үнэргүй, хомхой бас Бурханд огтхон ч хүндэтгэл үзүүлдэггүй. Энэ нь, бид аль хэдийнэ Сатанаар ялзруулагдсан болохыг улмаар бид цаашид хүн шиг байхгүй болохыг; бидний үйлдэл ба үйлс, бодол, санаанууд бас бохир заваан, ялзарсан, аймшигтай гэсэн үг. Бид үнэхээр их доромжлолыг, ичгүүрийг мэдэрнэ. Төгс Хүчит Бурханы үгийг уншихдаа бид Бурхан биднийг нүүрэн дээр маань шүүмжилж байгаа мэт санагддаг, хүний сатанлаг зан чанарыг Бурхан жигшдэг, үзэн яддаг гэдгийг, Бурханы зан чанар зөвт бөгөөд ариун болохыг бас халдлагыг зөвшөөрдөггүйг харж чаддаг. Хэрвээ ямар ч өөрчлөлтгүйгээр ийм ялзарсан зан чанараараа амьдарсан хэвээр байвал бид устан алга болж, шийтгэгдэнэ гэдэг нь урьдчилан тодорхойлогдсон. Бурханы бидэнд заасан авралын зам мөрийн дагуу бид хэрэгжүүлэлт гаргавал биднийг Ариун Сүнс удирдан дагуулах бөгөөд тэр үед бидний ялзарсан зан чанар аажмаар өөрчлөгдөнө. Хүн сатанлаг зан чанараа өөрийн хүсэлгүйгээр илэрхийлсэн бөгөөд үнэнийг хэтэрхий хүндрэлтэйгээр хэрэгжүүлж байна гэж би байнга боддог байв. Бурханы ажлын шүүлт, гэсгээлтийг бид биеэрээ туулан мэдрэх тохиолдол ихсэхэд үнэнийг хэрэгжүүлэх нь хялбар зүйл болохыг би ойлгож ухаардаг. Бид сатаны ялзарсан зан чанарыг нээж илрүүлэхдээ зэвүүцэж, жигшил зэвүүцлээ ухаан санаандаа хадаж, бас өөрсдийгөө үзэн яддаг. Тэгээд бидний ялзарсан зан чанар улам бүр цөөрч үнэнийг илүү ихээр хэрэгжүүлж чадна. Аажмаар бид Бурханаас эмээж муугаас зайлах замыг даган Бурханд дуулгавартай байх, Бурханд шүтэн мөргөх бодит байдалд үнэхээр орж энгийн хүнлэг байдлаар амьдарна. Энэ бол үнэн хэрэгтээ Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийн ажлын үр дүн байна. Эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы шүүлт, гэсгээлтийн ажил нь хүнийг бүрэн ариусгаж, аварч, төгөлдөршүүлэх ажил билээ. Эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг хүлээн авч Бурханы шүүлт, гэсгээлтийг биеэр туулан мэдэрдэг хүн бүхэн үүнийг хүлээн зөвшөөрч чадна. Хэрвээ хүн өөрийгөө азтай гэж бодож аврагдахын тулд нигүүлсэлд найдаж чадаж байвал, гэм нүглийн уучлал нь бүрэн аврагдсан байдал гэж бодвол, эцсийн өдрүүд дэх Христийн суудлын өмнө шүүлтийн ажлыг хүлээн авахгүй бол тэрээр ариусгагдаж амьдралын зан чанараа өөрчилж чадахгүй эцэст нь гарцаагүй Бурханаар орхигдож, арчигдан алга болж улмаар мөхөж, сүйрэлд хүрч Бурханаар аврагдах, тэнгэрийн хаанчлалд орох боломжоо үүрд алдана. Энэ бол маргаангүй зүйл.
Би сэтгэл догдлон ингэж хэлсэн: “Тийм ээ, энэ бол миний хайж байсан зүйл. Бурхан надад хариултыг нь өглөө. Халлелуяа!”
Бурханд талархъя! Тэдний нөхөрлөлийг сонсоод сэтгэл зүрх маань гэрэлтээд ирэх шиг санагдсан. Би Бурханд итгээд нэлээн удсан, итгэгч нарт байнга сургаал заадаг, өөрийгөө сахилгажуулдаг байсан, гэсэн ч би гэм нүглээс салж салж чадахгүй дунд нь амьдарч, өдөр бүр тарчлан шаналж, сэтгэл зовнин Эзэний замыг дагаж чадаагүй. Тэр үед би эцэст нь хэрвээ хүмүүс эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлт, гэсгээлтийн ажлыг биеэрээ туулан мэдрэхгүй бол тэд гэм нүглийн хүлээс, дөнгөнөөс өөрсдийн хүчээр салж хэзээ ч чадахгүй гэдгийг ойлгосон. Одоо би үнэн авралд хүрч ариусгалд хүрэх замд ороод байна. Бурханы надад өгсөн өршөөл, авралын төлөө би Бурханд үнэхээр их талархаж байна. Энэ хэдэн өдрийн туршид болсон харилцаа, ярианы дагуу би, хүнийг бүрэн өөрчлөх, ариусгах улмаар хүн цэвэршин Бурханы хаанчлалд орох шалгуурыг давж Бурхантай хамт мөнхийн амар амгаланд орох хэмжээнд хүртлээ бүрэн аврал хүлээн авах шалтгаан болгохын тулд Төгс Хүчит Бурханаар хийгддэг ажлын үе шат гэм нүглийн уучлалын суурин дээр хийгддэг болохыг эцэст нь ухаарч ойлгосон. Бурханы ажил үнэхээр бодитой.
Дараа нь бид долоо хоног бүрийн уулзалтын цагаа товлов. Цаг хугацаа өнгөрөх тусам миний олон эргэлзээ Төгс Хүчит Бурханы үгсээр дамжин тайлагдсан. Төгс Хүчит Бурханы үгийн талаарх ойлголтоос, ах эгч нарын нөхөрлөлөөс төрсөн үнэний гэрлээр би чуулганаа хангасан. Таван долоо хоногийн дараа би Бурханы ажлын гурван үе шат болон гэм нүглийн хүлээснээс ангижрах арга замын тухай номлолоо дуусгав. Миний эхнэр, ах, эгч нар гээд чуулганд байсан бүх хүмүүс Бурханы үгээр байлдан дагуулагдсан. Ариусгагдаж эцэст нь Бурханы хаанчлалд орохын тулд сүүлчийн өдрүүд дэх Бурханы ажлыг хүлээн авахыг тэд бүгдээрээ хүссэн. Энэ нь намайг, Бурханы үг тэмдэг, гайхамшгуудаас илүү хүчтэй гэдгийг хүлээн зөвшөөрөхөд хүргэсэн. Миний дээр ирсэн Төгс Хүчит Бурханы хайр, авралд би маш ихээр талархав. Ялангуяа, Бурханы үгээр илэрхийлэгдсэн та ирээдүйн даалгавартаа хэрхэн хандвал зохих вэ? номыг уншихад миний сэтгэл маш их хөдөлж байв. Өөрийн мэддэг бусад пасторууд, ах эгч нарыг Бурханы өмнө авчрах нь пасторын хувьд миний үүрэг. Сайн мэдээг номлохоор хэсэг хугацаанд хамтран ажилласны дараа би өөр нэг гэрийн чуулганы пастор болон ах, эгч нарыг бүгдийг нь Төгс Хүчит Бурханы өмнө авчирсан. Бурханы сэнтийн өмнө Үнэхээр олон ах, эгч нар өргөгдөн ирж, ариусгагдах, аврагдах замаа олсныг хараад би маш аз жаргалтай байна. Бүх үр дүнд Төгс Хүчит Бурханы ажлаар хүрсэн гэдгийг би мэднэ. Бүх алдар нэр Төгс Хүчит Бурханд байх болтугай!
No comments:
Post a Comment