Хүрээлэн буй орчны бохирдолд анхаарал хандуулах нь, Хүн төрөлхтний ирээдүйд анхаарал хандуулах нь
Юу Чен
Энэ жилийн 04 дүгээр сарын эхээр Солонгосын Ногоон Байгууламжийн ерөнхийлөгч Чой Юл болон нийгмийн бүхий л анги давхаргын 90 гаруй Өмнөд Солонгосчууд агаарын бохирдлын асуудлыг муутгаж байгаагийн төлөө Сеүл болон Бээжингийн засаг захиргааг шүүмжилж Сөүлийн Төвийн Бүсийн Шүүхэд хандсан. Тэдний мэдүүлсэн заргад, Хятадыг олон улсын хамтын нийгэмлэгийн гишүүний хувьд агаар бохирдуулагч бодисуудыг хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд хянах үүрэгтэй ч үүргээ үл тоомсорлож улмаар нарийн шороо Өмнөд Солонгос руу үлээгдэн агаар бохирдуулсан хэмээжээ. Үүний улмаас, зарга мэдүүлэгчид нь 3 сая воныг (2,600 ам.доллар) нөхөн төлбөр тус бүрт нэхэмжилсэн байна. Энэ бол Өмнөд Солонгост хөрш орнуудын эсрэг бүлэг хүмүүсийн гаргасан анхны гомдол байлаа.
Өмнөд Солонгос энэ асуудлыг ингэж их сонирхож байгаагийн цаад хүчин зүйл нь тус улсад ялангуяа хаврын цагт агаарын чанар муу байдаг бөгөөд энэ үед цаг агаарын урьдчилсан мэдээ барууны болон баруун хойд зүгийн салхинд, түүнээс үүдсэн агаарын бохирдолд голлон анхаардаг. Бохир агаартай нүүр тулахаараа Өмнөд Солонгосчууд үүнийг Хятадын PM 2.5 түвшний элсэн шуурга болон агаарын бохирдолтой хялбархан холбож үздэг. Энэ хэргийн тухайд зарга мэдүүлсэн хуульч Ан Кюнг-Жай “Хэрвээ бид агаарын бохирдлыг бууруулах асуудалд одоо анхаарвал агаарын чанарыг сайжруулах боломж байна. Гэвч бид ажиглаад, асуудлыг хэвээр үргэлжлүүлээд байвал агаарыг 10 эсвэл 20 жилийн дараа ч цэвэрлэж чадах эсэх нь тодорхойгүй байна.” гэж хэлсэн.
Агаарын бохирдлыг ярихаар би Хятад хүмүүсийн амьдралд сүүлийн жилүүдэд аюул учруулаад байгаа утааны талаар бодохгүй байж чаддаггүй. Энэ жилийн эхээр төв, хойд, өмнөд хэсгийг хамран Хятадын газар нутгийн 90 хувь нь утаан мананд автсан бөгөөд өдөр бүр 4300 орчим хүний аминд хүрч байна. Мөн Оросын мэдээллийн “Орос-24” сувгаар “Хятад утаат манандаа бөглөрч байна” хэмээх тусгай мэдээг нэвтрүүлж Хятадын газар нутгийн 90 хувь ялангуяа зарим хотууд утаанд автаад байгаа талаар маш их анхаарал хандуулан цаг тутамд “180 гаруй хүн нас барж байна.” гэж мэдээлсэн. Усны бохирдол болон бусад хэлбэрийн бохирдлоос гадна агаарын бохирдол дангаараа хүн төрөлхтнийг сүйрэлд хөтлөхөд хангалттай гэдэг нь илэрхий.
Байгаль орчны бохирдол үхлийн аюултай болохыг хүмүүс аль хэдийнэ ухаарч ойлгоод байгаа юм бол улам хурцдан, үргэлжилж байгаа агаарын бохирдол болон бусад төрлийн бусад төрлийн бохирдлын шалтгаан юу вэ? Хятадыг жишээ болгон аваад үзье. Хятадын агаарын бохирдол нь, Хятадын Коммунист Намаас сүүлийн жилүүдэд шинжлэх ухаан, эдийн засгийн хөгжлийг хурдасгах зорилгоор ашигт малтмалыг улайран ашиглаж янз бүрийн химийн үйлдвэрүүдийг байгуулсны үр дүнд үүсчээ. Химийн үйлдвэрүүдээс ялгарсан их хэмжээний хор хөнөөлтэй бохирдуулагч бодисууд нь хүний амьдрах орчныг сүйтгэж Хятадад төдийгүй хөрш орнуудад эцэс төгсгөлгүй гай гамшиг авчирч тэр ч бүү хэл дэлхий дахины уур амьсгалд нөлөөлж байна. Хэдий тийм боловч, аль болох ихээр санхүүгийн ашиг орлого олох аминчхан хүслээ хангахын тулд Коммунист засгийн газар эдийн засгийг хөдөлгөх, шинжлэх ухаанчаар суралцах явдлыг дэмжин сурталчлах нэрийн дор Бурханы хүнд шагнасан амьд хүрээлэн буй орчныг зорилготойгоор сүйрүүлэх, ашиглах үйл ажиллагааг явуулж эцэст нь хүний амьдралд учрах үхлийн аюултай хор хөнөөлыг үл тоомсорлодог. Гадна талдаа, химийн үйлдвэрүүдийн нээлтийг оролцуулсан эдийн засгийн бүтээн байгуулалт нь хүмүүсийн материаллаг амьдралын стандартыг сайжруулж буй мэт боловч үнэн хэрэг дээрээ энэ нь, хүнийг хүрээлэн байгаа байгалийн орчинд ноцтой хохирол учруулжээ. Хүний дотоод эрхтэнүүд муудаж, янз бүрийн халдварт өвчнүүд, хорт тахал, утаат манан ихээхэн хэмжээний газар нутгийг хамран тархаж хүний хяналтаас аль хэдийнэ гарсан. Хуульч Ан Кюнг-Жайн санаа зовж байгаачлан хэрвээ бид энэ нөхцлийг үргэлжлүүлэн зөвшөөрөөд байх юм бол 10 эсвэл 20 жилийн дараа хүрээлэн буй орчны бохирдлыг шийдвэрлэх боломжтой байх болов уу? Үнэн хэрэгтээ, үр дүн нь Ноён Аны санаа зовнилоос ч илүү ноцтой байж болох бөгөөд үүний баталгаа нь сүүлийн жилүүдэд Хятадад учирсан утааны хор хөнөөлөөс харагдана. Тодорхой байгаачлан ялзарсан хүний удирдлага хүн төрөлхтөнд сүйрэл, гай гамшгийг л авчирч чадах бөгөөд дэлхийн бүх улс орнууд хүрээлэн буй орчны бохирдлын хөнөөлт үр дагавраас болж тарчлан зовж байна.
Байгаль орчны бохирдол хүн бүрийн амьдралд болон амьдрах орчин нөхцөлд аюул заналхийлэл учруулж байна. Тэгвэл муудаж буй нөхцөл байдалтай нүүр тулаад бид ямар арга хэмжээ авах вэ? Хүмүүсийн анхаарлыг үүнд хандуулах, хууль гаргахад багахан хэмжээний зардал гаргадаг бөгөөд энэ асуудлыг үндсээр нь шийдвэрлэж чадахгүй байна. Бид хүрээлэн буй орчныг сүйтгэхээ зогсоож зүрх сэтгэлээ Бурхан руу эргүүлэх, Бурханыг шүтэн мөргөх, Эзэний үг, шаардлагын дагуу амьдрах нь л цорын ганц шийдэл. Зөвхөн тэгж л чадвал бид Бурханы халамж, хамгаалалтын дор, аз жаргалтай амьдарч чадна. Бурхан бүх зүйлийг захирах эрх мэдэл, хүч чадалтай, Тэр бүх зүйлийг хянаж, юм бүхнийг өөрчилж чадна. Тиймээс Бурхан л энэ нөхцөл байдлыг эргүүлж чадна. Бурханаас өөр, хүний байгаа байдлыг өөрчилж эсвэл үнэн аз жаргал, аюулгүй байдлыг авчирч чадах улс орон, ерөнхийлөгч гэж байхгүй.
Эцэст нь би, хэдэн үгс хуваалцахыг хүсэж байна: “Хүний амьдарч байгаа хүрээлэн буй орчин яагаад ийм их асуудалтай болсон бэ? Хүмүүсийн шунал ба сүйтгэлээс болоогүй гэж үү? Хүн ингэж сүйтгэхээ больчихвол, амьдрах орчин маань аажмаар өөрөө хэвийн болохгүй гэж үү? Бурхан юу ч хийхгүй боллоо гэж бодъё. Бурхан хүн төрөлхтний төлөө юм хийх хүсэлгүй болж, хөндлөнгөөс оролцмооргүй байлаа гэж бодъё. Ийм болбол хүмүүсийн хувьд хамгийн шилдэг арга нь ингэж сүйтгэхээ л больж, юмсыг байранд нь оруулах юм. Энэ бүх сүйтгэлээ эцэслэх гэдэг нь Бурханы бүтээсэн бүх юмсыг үгүйрүүлж, хоосруулахаа болино гэсэн үг. Ингэх аваас хүний амьдарч байгаа хүрээлэн буй орчин аажмаар сайжирна. Ингэхгүй бол, хүрээлэн буй орчин маань улам сүйдэж, асуудал улам ноцтой болно.” “Тэгэхээр хүн бусад зүйлд хэрхэн хандах ёстой вэ? (Тэднийг хайрлан хамгаалах ёстой.) Тэднийг хайрлан хамгаалж, үр дүнтэй ашиглах ёстой. Харин устгаж сүйтгэж, үрэн таран хийж, дураараа өөрчилж болохгүй. Учир нь бүх юм Бурханаас байдаг бөгөөд Бурхан тэднийг хүн төрөлхтөнд ханган өгчээ. Хүн төрөлхтөн тэдэнд ухамсартай хандах ёстой.” (Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө VII”-оос)
No comments:
Post a Comment