2019-01-01

Христийн Сэнтийн ѳмнөх шүүлт—Хувийн өш хонзон авахын мөн чанар


Хувийн өш хонзон авахын мөн чанар

Жоу Ли   Шиньтай хот, Шаньдун муж

  Хэсэг хугацааны өмнө бид өөрсдийнхөө хариуцсан газар нутгийг дүүргүүдэд хэсэгчлэн хуваах шаардлагатай болсон юм. Тэгээд удирдагч сонгох зарчимдаа тулгуурлан судлаад үзэхэд нэлээн тохиромжтой нэг ах байв. Би түүнийг дүүргийн удирдагчид нэр дэвшүүлэхээр бэлдэв. Нэг өдөр түүнтэй ярьж байхад тэрээр намайг ажилдаа дэндүү захирангуй хандаж, хэт их хүчлээд байгаа мэт түүнд санагддаг бөгөөд надтай хамт цуглаан хийх тийм ч таашаалтай байдаггүй гэж хэлэв... Үүнийг сонсоод намайг дорд үзсэн мэт надад санагдав. Надад үнэхээр муухай санагдаж, тэр ахын талаар шууд л өөр үзэл бодолтой болж, түүнийг дүүргийн удирдагчид нэр дэвшүүлэхээр төлөвлөж байснаа болив.

  Эзэн гэр бүл рүү буцах замдаа би энэ талаар бодсон хэвээр, тайвширч чадахгүй байв. Тэр үед би “Зохих ажлаа хийдэггүй хариуцлагагүй удирдагчдыг халах ёстой” хэмээх хүний нөхөрлөлөөс дараах хэсгийг санав: “Удирдагчдын хувьд нийцэхээргүй, өөрсдийг нь эсэргүүцдэг, өөрсдөөс нь тэс өөр үзэл бодолтой ах, эгч нартай тэд хэрхэн ханддаг вэ—энэ бол маш ноцтой асуудал бөгөөд болгоомжтой хандах хэрэгтэй. Хэрэв тэд үнэн рүү орохгүй бол ийм төрлийн асуудалтай тулгарахдаа тэд тухайн хүнийг гадуурхаж, түүний эсрэг ажиллах нь гарцаагүй. Ийм маягийн үйлдэл нь Бурханыг эсэргүүцэж, урвадаг агуу улаан лууны мөн чанарыг илчилж байгаа юм. Хэрэв удирдагч нь үнэнийг эрэлхийлдэг, ухамсартай, мэдрэмжтэй хүн бол тэрээр үнэнийг эрэлхийлж, асуудлыг зөвөөр зохицуулах болно... Хувь хүний хувьд бид зарчимч, шулуун шударга байх ёстой. Удирдагчийн хувьд бид гэрчлэлд зогсохын тулд бүх зүйлийг Бурханы үгийн дагуу зохицуулах ёстой. Хэрэв бид завхарсан зан чанараа дур зоргоор нь тавьж, бүх зүйлийг өөрийн хүслийн дагуу хийвэл энэ нь аймшигтай бүтэлгүйтэл болох болно.” Би ахтай ярилцсаны өмнөх ба дараах хоёр тэс өөр хандлагаа хооронд нь харьцуулахаас өөр аргагүй болов. Би анхандаа түүнийг дүүргийн удирдагчид нэр дэвшүүлэх бэлтгэлтэй байсан ч түүний хэлсэн зарим зүйлс түүнтэй ярих үед нэр төрөө алдахад хүргэсэн тул би тэр даруйдаа түүний талаарх үзэл бодлоо өөрчилж, түүнийг нэр дэвшүүлэхээ больж билээ. Энэ нь хувийн өш хонзон авахын тулд эрх мэдлээ урвуулан ашиглаж байгаа явдал биш гэж үү? Энэ нь өөр үзэл бодолтой хүмүүсийг ялгаварлан гадуурхаж, тэдний эсрэг дайрч довтолдог агуу улаан луунаас ямар ялгаатай юм бэ? Ийм үйлдэл нь жигшмээр биш гэж үү? Чуулган бол нийгмээс өөр зүйл юм. Чуулган нь бүх түвшний удирдагчдаасаа хүнлэг, үнэнд хайртай, үнэнийг хүлээн зөвшөөрч чаддаг хүн байхыг хүсэж, шаарддаг. Үнэнийг хүлээн зөвшөөрдөггүй зусарч хүмүүс чуулганд хэрэггүй. Гэвч миний хийж байсан зүйл тэр чигтээ Бурханы хүслийн эсрэг чиглэж байжээ. Нэр дэвшигчийг сонгохдоо би зөвхөн өөрийн ашиг сонирхлын талаар бодож байсан бөгөөд нөгөө сонгосон хүн нь миний санаанд нийцээгүй зүйл хэлж, намайг дэмжихээ болингуут би түүнийг гадуурхаж, дургүйцэх болсон. Миний гаргасан энэхүү үйлдэл үнэн хэрэгтээ Бурханыг эсэргүүцэж, урвадаг агуу улаан лууны мөн чанарыг илчилж байгаа хэрэг биш гэж үү? Энэ нь “Надад захирагд эсвэл мөхөж алга бол” гэсэн Сатаны байр суурийг илчилж байгаа зүйл биш гэж үү? Ийм зан гаргаж байсан нь Сатанд үйлчилдэг үйлчлэгч болж, Бурханы ажлыг тасалдуулж, Түүний дайсан болж байгаа хэрэг биш гэж үү? Миний зүрх сэтгэл ийм хорон санаатай гэж үү? Чуулган маань тухайн албан тушаалд хэн нэгнийг сонгох гэж байсан бөгөөд тэр ах л дүүргийн удирдагч болоход тохиромжтой хүн байсан юм. Намайг хэрхэн үнэлж, дүгнэж байгаа нь надад таалагдахгүй байсан ч би энэ асуудлаар үнэнийг эрэлхийлж, түүний үзэл бодлыг хүлээн авах ёстой байсан юм. Би өөрөө өөртөө дүгнэлт хийж, өөрийгөө мэддэг болж, ажилдаа гаргаж буй дутагдлуудаа засаж, арилгах ёстой байсан юм. Гэтэл би өөрийнхөө дотоод сэтгэл руу өнгийж, шалтгааныг нь олж тогтоохыг огтхон ч хичээгээгүй бөгөөд харин ч түүнийг гадуурхаж, түүнтэй өш хонзон тооцохын тулд өөрийн дотор буй Сатаны мөн чанарыг дур зоргоор нь тавьсан билээ. Би дэндүү их зантай, хүнлэг чанараар үнэхээр дутмаг хүн юм байна! Миний энэ байр суурь Бурханы дургүйг үнэхээр их хүргэсэн! Хэрэв би ийм завхарсан мөн чанараа үргэлжлүүлэн сул чөлөөтэй тавьсан бол Бурханыг олж харж чаддаггүй, хорон мууд үйлчилдэг дээрэнгүй үйлчлэгч болж, эцэст нь сүйрэх байлаа. Би үнэхээр аюулд өртөх гэж байсан. Тэр үед өөрийн бодол, үйлдлийн талаар бодож, агуу улаан лууны хороор дүүрсэн дүр төрхөө олж харах бүрт дотор минь зарсхийж байв. Ил харагдаж байсан зүйлс нь бүгд Бурханд дайсагнасан зүйлс байв. Бурхан үүнийг үнэхээр их үзэн ядаж, жигшдэг юм.

  Бурхан минь, намайг богино хугацаанд гэгээрүүлж, бусдыг гадуурхах зан байдлыг минь таслан зогсоож, хорон муу мөн чанараа, мөн Таны дайсан мэт аашилж байсан Сатаны нүүр царайг илүү сайн олж харах боломж олгосонд Танд талархаж байна. Өнөөдрөөс эхлэн би зан чанараа өөрчлөхийг эрэлхийлж, надад таатай санагдаагүй хүмүүс болон юмстай таарахдаа би өөрийгөө хойш тавьж, махан биеэ орхихыг сурч, хийж буй бүх зүйлдээ чуулганы ашиг сонирхлыг хамгаалж, ажил үүргээ гүйцэтгэхийн тулд бүхий л талаараа хичээх болно.

No comments:

Post a Comment