Showing posts with label Хүрээлэн буй орчны бохирдолд. Show all posts
Showing posts with label Хүрээлэн буй орчны бохирдолд. Show all posts

2019-01-20

Хүрээлэн буй орчны бохирдолд анхаарал хандуулах нь, Хүн төрөлхтний ирээдүйд анхаарал хандуулах нь


Хүрээлэн буй орчны бохирдолд анхаарал хандуулах нь, Хүн төрөлхтний ирээдүйд анхаарал хандуулах нь
Юу Чен

  Энэ жилийн 04 дүгээр сарын эхээр Солонгосын Ногоон Байгууламжийн ерөнхийлөгч Чой Юл болон нийгмийн бүхий л анги давхаргын 90 гаруй Өмнөд Солонгосчууд агаарын бохирдлын асуудлыг муутгаж байгаагийн төлөө Сеүл болон Бээжингийн засаг захиргааг шүүмжилж Сөүлийн Төвийн Бүсийн Шүүхэд хандсан. Тэдний мэдүүлсэн заргад, Хятадыг олон улсын хамтын нийгэмлэгийн гишүүний хувьд агаар бохирдуулагч бодисуудыг хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд хянах үүрэгтэй ч үүргээ үл тоомсорлож улмаар нарийн шороо Өмнөд Солонгос руу үлээгдэн агаар бохирдуулсан хэмээжээ. Үүний улмаас, зарга мэдүүлэгчид нь 3 сая воныг (2,600 ам.доллар) нөхөн төлбөр тус бүрт нэхэмжилсэн байна.  Энэ бол Өмнөд Солонгост хөрш орнуудын эсрэг бүлэг хүмүүсийн гаргасан анхны гомдол байлаа.