2017-12-31

Христ сүмийн магтан дуу | Хэрэв Бурхан намайг авраагүй бол | Их Эзэн бол миний амьд Аврагч


Би энэ дэлхийн аясаар хөвсөөр байх байлаа,
Шаргуу тэмцэлдэж, гэм нүгэлдээ шаналан
Өдөр бүр зэврүүн, итгэл найдваргүй байх байлаа.
Хэрэв Бурхан намайг авраагүй бол
Би өдөр бүр Сатаны хөлд няцлуулж,
Гэм нүгэлд урхидуулан, үүнийг эдлэж,
Амьдрал минь ямар байгааг ч үл мэднэ.
Төгс Хүчит Бурхан намайг аварсан
Бурханы үгс миний зүрхийг ариусгасан.
Бурханы шүүлт ба гэсгээлээр
Миний ялзарсан зан чанар өөрчлөгдсөн
Бурханы илэрхийлдэг бүх үг болон үнэн,
Бүгд надад шинэ амьдрал өгсөн.
Би өөрийн Бурхантай нүүр тулан уулзаж
Бурханы жинхэнэ хайрын амтыг мэдэрсэн.
Эцэстээ би ойлголоо
Бурханы хайрын мутар намайг хөтөлдөг.
Одоо би Бурханы дуу хоолойг сонсож байна
Бас Бурханы сэнтийн өмнө өргөгдсөн.
Христийн дайллаганд би оролцож
Түүгээр төгс болгуулж, ариусгагдана.
Миний найддаг зүйл эцэстээ биелж
Би одоо Бурханы авралд байна.

2017-12-28

Содом Бурханы уур хилэнг хүргэснийхээ төлөө газартай тэгшлэгдсэн

Содом Бурханы уур хилэнг хүргэснийхээ төлөө газартай тэгшлэгдсэн

Содом Бурханы уур хилэнг хүргэснийхээ төлөө газартай тэгшлэгдсэн
Содомын ард иргэд энэ хоёр зарцыг харах үедээ тэдний ирсэн шалтгааныг асуугаагүй, мөн хэн ч тэднээс Бурханы хүслийг түгээхээр ирсэн эсэхийг асуугаагүй. Эсрэгээр нь тэд тайлбар сонсохыг хүлээлгүйгээр бөөгнөрч, тэр хоёр зарцыг зэрлэг нохой эсвэл догшин чоно мэт барихаар ирсэн. Ийм зүйл болж байхад Бурхан эднийг харсан уу? Хүний ийм зан авирыг, ийм зүйлийг хараад Бурхан Өөрийн зүрх сэтгэлдээ юу бодож байсан бэ? Бурхан энэ хотыг устгахаар шийдсэн; Тэр тээнэгэлзэж эсвэл азнаж чадаагүй мөн тэр үргэлжлүүлэн тэвчиж чадахгүй байсан. Түүний өдөр ирсэн, иймээс Тэр Өөрийн хийхийг хүссэн ажлаа гүйцэлдүүлсэн. Эхлэл 19:24-25 -д, “Ехова Содом болон Гоморрад хүхэр ба галыг тэнгэрээс илгээж; хотуудыг, бүх тал хөндийг болон хотын бүх оршин суугчдыг ба газар дээрх ургамал амьтан бүгдийг сүйрүүлэв.” гэж байдаг. Энэ хоёр ишлэл нь хүмүүст, Бурханы энэ хотыг сүйрүүлсэн аргыг өгүүлдэг; энэ нь мөн Бурхан юуг сүйрүүлснийг хүмүүст хэлдэг. Нэгдүгээрт, Бурхан хотыг галаар шатаасан ба галын хэмжээ нь бүх хүмүүсийг болон газарт ургаж байсан бүхнийг устгахад хангалттай байсан гэдгийг Библид дүрсэлсэн. Өөрөөр хэлбэл, тэнгэрээс буусан гал нь зөвхөн хотыг устгаад зогсоогүй; энэ нь мөн үүн дотор байсан бүх хүмүүсийг болон бүх амьд зүйлсийг өчүүхэн төдий ч ул мөр үлдээлгүйгээр устгасан. Хотыг устгасны дараа газар дээр амьд биет үлдээгүй байв. Ямар ч амьдрал, бүр үүний шинж тэмдэг ч байгаагүй. Хот үхмэл нам гүм байдлаар дүүрэн эзгүй хоосон газар болон хувирсан. Энэхүү газарт цаашид ахин Бурханы эсрэг муу үйл хэрэг байхгүй байх болно; цаашид дахин харгислал эсвэл асгарсан цус байхгүй байх юм.

Бурхан Содомыг сүйрүүлсэн | Содомын ялзрал: Хүмүүсийн уурыг хүргэж, Бурханыг хилэгнүүлсэн


Юун түрүүнд, “Бурхан Содомыг сүйрүүлсэн” тухай дүрсэлсэн судрын хэдэн ишлэлийг харцгаая.
(Эхлэл 19:1-11) Хоёр тэнгэрэлч Содомд нар жаргах цагаар ирэхэд Содомын гол хаалган дээр сууж байсан Лот тэднийг хараад угтан босож толгой гудайлган мэхийн ёслоод: “Хараач, эзэд минь, зам зууртаа зарцынхаа гэрт орж, бүхий л шөнөжингөө саатан, хөлөө угааж өглөө эрт босоод аян замдаа гарна уу гэж би залбиран гуйж байна” гэж хэлэв. Тэд, “Үгүй, бид бүхэл шөнийг гадаа өнгөрөөнө” гэв. Тэр тэднийг хүчлэн гуйсанд тэд түүн рүү эргэж гэрт нь оржээ; тэр тэднийг дайлж цайлан исгээгүй талх барьж өгснийг тэд идэв. Харин тэднийг хэвтэхээс өмнө хотын эрчүүд, Содомын эрчүүд хүртэл хөгшин залуугүй дөрвөн зүгээс ирж гэрийг нь бүслээд: Лотыг дуудаж: “Энэ шөнө танайд ирсэн эрчүүд хаана байна? Тэднийг бидэнд авчир, бид тэднийг мэдэж магадгүй” гэж хэлэв. Лот гарч ирж, хаалгаа ардаа хаагаад “Ах дүү нар минь, ийм муухай зүйл битгий хийгээч. Хараач, би эрчүүдийг үзээгүй хоёр охинтой; тэднийг та нарт авчрахыг зөвшөөрөөч, би та нараас залбиран гуйя, та нар сайн гэж үзсэн зүйлээ тэдэнтэй хий: манай гэрт ирсэн учраас эдгээр эрчүүдэд л юу ч битгий хийгээрэй” гэж хэлэв. Тэд, “Хойшоо бай. Энэ залуу түр хугацаагаар ирсэн, тэр шүүгч болох юм гэнэ: бид чамтай тэднээс муугаар хандана” гээд Лотыг хүртэл хүчээр түлхэж хаалгыг нь эвдэхээр дөхөж очлоо. Харин эрчүүд гараа сунган Лотыг гэрт татан оруулж, хаалгыг хаав. Тэгээд тэд гэрийн хаалган дээр байсан хүмүүсийг том жижиггүй юу ч харахгүй болгосонд тэд хаалга олох гэж ихэд зүдрэв.
(Эхлэл 19:24-25) Ехова Содом болон Гоморрад хүхэр ба галыг тэнгэрээс илгээж; хотуудыг, бүх тал хөндийг болон хотын бүх оршин суугчдыг ба газар дээрх ургамал амьтан бүгдийг сүйрүүлэв.

2017-12-26

Христ сүмийн магтан дуу | Бурханы жинхэнэ хайр | Халлелуяа, Эзэнээ магтан дуулцгаая



Христ сүмийн магтан дуу | Бурханы жинхэнэ хайр

Өөрийн Бурханы өмнө би дахин өнөөдөр зогсож байна. Түүний хайр татам царайг харах үед хэлэх зүйл зүрх сэтгэлд минь их. Өнгөрсөн үеийн тэнүүчлэлээ ардаа би орхичихсон. Түүний нигүүлслийн аз жаргал, баяр хөөрөөр Түүний үг намайг дүүргэдэг. Бурханы эелдэг зөөлөн үгс өсөхөд минь намайг усалж, тэжээдэг. Түүний хатуу үгс дахин зогсоход минь намайг урамшуулдаг Бурхан минь, Таны ерөөлийн улмаас бид өнөөдөр Танд зориулж дуулдаг. Та биднийг өргөсөн учраас бид өнөөдөр Танд магтаалаа өргөдөг. Биднийг хайрласан Төгс Хүчит жинхэнэ Бурхан! Бид Танд хайртай! Өө Бурхан минь! Бид үнэхээр хайртай!

2017-12-25

Бурхан Содомыг устгах ёстой

 Бурхан Содомыг устгах ёстой
 Бурхан Содомыг устгах ёстой

( Эхлэл 18:26) Ехова, —“Хэрэв Би Содом хотынхны дотроос тавин зөв шударга хүнийг олж харах аваас тэдний сайн сайхны төлөө тэр газрын хүмүүсийг өршөөнө” гэж хэлэв.
( Эхлэл 18:29) Тэр дахин Түүнд —Хэрэв тэнд Дөч байвал яах вэ? гэхэд, Тэрээр —Би түүнийг устгахгүй гэв.
( Эхлэл 18:30) Тэр дахин Түүнд —Хэрэв тэнд гуч байвал яах вэ? гэхэд, Тэрээр —Би түүнийг устгахгүй гэв.
( Эхлэл 18:31) Тэр дахин Түүнд —Хэрэв тэнд хорь байвал яах вэ? гэхэд, Тэрээр —Би түүнийг устгахгүй гэв.
( Эхлэл 18:32) Тэр дахин Түүнд —Хэрэв тэнд арав байвал яах вэ? гэхэд, Тэрээр —Би түүнийг устгахгүй гэв.

2017-12-24

Бурханы Абрахамд өгсөн амлалт


Бурханы Абрахамд өгсөн амлалт
 Бурханы Абрахамд өгсөн амлалт

(Эхлэл 22:16-18) Ехова: “Чи энэ зүйлийг хийж, цорын ганц хүүгээ нуун далдлаагүйд Би Өөртөө тангараглаж байна” хэмээгээд, “Би чамайг адислаж, чиний үр удмыг тэнгэрийн од мэт, далайн эрэг дээрх элс шиг өнөр өтгөн болгож, чиний үр удам дайснуудынхаа явах замыг эзлэх ёстой бөгөөд; чи Миний үгийг дуулгавартай дагасан учир чиний үр удам газар дэлхийн бүх үндэстэнг адислах болно” гэв.

2017-12-23

Абрахам Исаакийг тахил болгосноор

Абрахам Исаакийг тахил болгосноор
Абрахам Исаакийг тахил болгосноор

Абрахамд хүү хайрласнаар Бурханы Абрахамд хэлсэн үгс биелсэн. Энэ нь, Бурханы төлөвлөгөө энд зогссон гэсэн үг биш; эсрэгээрээ хүн төрөлхтний удирдлага болон авралын төлөөх Бурханы сүр жавхлантай төлөвлөгөө дөнгөж эхэлсэн бөгөөд Абрахамд хүү өгсөн Түүний ерөөл нь ердөө л Түүний бүхий л удирдлагын төлөвлөгөөний оршил байсан. Тэр үед, Абрахам Исаакийг тахил болгон өргөх үед Сатантай хийх Бурханы тулалдаан чимээгүй эхэлсэн гэдгийг хэн мэдэх билээ?

2017-12-22

Абрахамд хүү өгөх Бурханы амлалт


Абрахамд хүү өгөх Бурханы амлалт
Абрахамд хүү өгөх Бурханы амлалт

1. Абрахамд хүү өгөх Бурханы амлалт.
( Эхлэл 17:15-17) Бурхан Абрахамд –“Чиний эхнэр Сараин хувьд, чи түүнийг Сараи гэж дуудаж болохгүй, харин түүний нэр Сара байх ёстой. Тэгээд Би түүнийг адислаж, тэр бас нэгэн хүү чамд өгнө: Тийм ээ, Би түүнийг адислах болно, тэр үндэстнүүдийн эх болж; хүмүүсийн хаад түүний дор байх ёстой. Абрахам доош унан инээж, дотроо 100 жилийн настай түүнд хүүхэд төрж болно гэж үү? мөн Сара ерэн настай хэр нь тээж чадна гэж үү?” хэмээн бодов.

2017-12-21

Бурхан солонгыг хүмүүстэй хийсэн Өөрийн гэрээний тэмдэг болгосон нь


Бурхан солонгыг хүмүүстэй хийсэн Өөрийн гэрээний тэмдэг болгосон нь
Бурхан солонгыг хүмүүстэй хийсэн Өөрийн гэрээний тэмдэг болгосон нь

(Эхлэл 9:11-13) Би та нартай гэрээ байгуулах ба бүх мах цустай бүхнийг дахиж үерийн усаар устгахгүй; мөн газар дэлхийг сүйрүүлэх үер цаашид дахин болохгүй. Тэгээд Бурхан “Миний та нартай болон та нартай хамт байгаа амьд амьтан болгонтой үеийн үед хийх гэрээний тэмдэг нь гэвэл: Би үүлэнд солонго татуулах ба энэ нь дэлхий бид хоёрын хоорондох гэрээний тэмдэг байх болно”гэв.

2017-12-20

Үерийн дараа Ноад өгсөн Бурханы ерөөл


Үерийн дараа Ноад өгсөн Бурханы ерөөл
Үерийн дараа Ноад өгсөн Бурханы ерөөл

(Эхлэл 9:1-6) Бурхан Ноа болон түүний хөвгүүдийг ерөөж “Үржил шимтэй байж, өсөн үржиж, газар дэлхийг дүүргэгтүн. Газар дэлхий дээрх бүх араатан амьтан, огторгуйн бүх жигүүртэн шувуу, газар дээр хөдөлж буй бүхэн, далайн бүх загас та нараас айж, та нараас эмээх болно; тэд та нарын гарт орно. Амьдарч буй хөдөлдөг бүхэн та нарын хоол хүнс болно; та нарт ургамал ногоог өгсөн шигээ Би бүх зүйлийг та нарт өгсөн. Гэхдээ та нар махыг амь буюу цустай нь идэж болохгүй. Тэгвэл Би та нарын амин цусыг гарцаагүй нэхэх болно; араатан бүрээс мөн хүний гараас Би үүнийг нэхэх болно; хүний ах дүүс бүрийн гараас ч Би хүний амийг нэхэх болно. Хүний цусыг урсгасан хэн ч бай, түүний цусыг ч мөн хүн урсгана: учир нь Бурхан хүнийг Өөрийн дүрээр бүтээсэн билээ” гэв.

2017-12-15

Бурханы эрх мэдэл | Лазарын амилал Бурханыг алдаршуулсан нь

Лазарын амилал Бурханыг алдаршуулсан нь.
Лазар, гараад ир!
Лазарын амилал Бурханыг алдаршуулсан нь.

Лазарын амилал Бурханыг алдаршуулсан нь.
Есүс тэдэнд, “Түүнийг суллаж явуул” гэв.

Лазарын амилал Бурханыг алдаршуулсан нь
(Иохан 11:43-44) Тэр ийнхүү ярьсныхаа дараа, чанга дуугаар хашгирч, “Лазар, гараад ир!” гэсэнд, гар хөлдөө бүс ороолттой, нүүр нь алчуураар бүтээгдсэн тэр үхсэн хүн гарч ирэв. Есүс тэдэнд, “Түүнийг суллаж явуул” гэв.

2017-12-12

Бурхан дэлхийг үерээр устгахаар төлөвлөж, Ноад бүхээг барихыг даалгасан

 Бурхан дэлхийг үерээр устгахаар төлөвлөж, Ноад бүхээг барихыг даалгасан
 Бурхан дэлхийг үерээр устгахаар төлөвлөж, Ноад бүхээг барихыг даалгасан
(Эхлэл 6:9-14) Ноагийн удам угсаа энэ билээ: Ноа бол зөв шударга хүн, үеийнхнийхээ дунд төгс бөгөөд Ноа Бурхантай хамт явдаг байв. Ноа, Шем, Хам, Иафет хэмээх гурван хүү төрүүлсэн. Газар дэлхий Бурханы өмнө завхарч, дэлхий хүчирхийллээр дүүрчээ. Бурханыг харахад газар дэлхий завхарсан байлаа; учир нь газар дэлхий дээрх мах цустай бүхний зам завхарсан байв. Бурхан Ноад хандан “Мах цустай бүхний төгсгөл Миний өмнө ирлээ; тэднээс болж газар дэлхий хүчирхийллээр дүүрч байгаа учир Би тэднийг газартай нь сүйрүүлэх болно. Чи говор модоор өөртөө бүхээг хий; бүхээг дотроо тасалгаанууд гаргаж, дотор гаднагүй давирхай түрх” гэв.

Бурхан Еваг Бүтээсэн нь | Бурхан хүнийг бүтээх үедээ түүнд оюун ухаан өгсөн

Бурхан Еваг Бүтээсэн нь
Бурхан Еваг Бүтээсэн нь

      (Эхлэл 2: 18-20) Ехова Бурхан, “Хүн ганцаараа байх нь сайн зүйл биш; Би түүнд тохирсон туслагчийг бүтээх болно” гэв. Тэгээд Ехова Бурхан хээрийн бүх араатан амьтан, мөн агаарын бүх жигүүртэн шувуудыг шороогоор бүтээн; тэднийг хэрхэн нэрлэхийг нь үзэхээр Адамд авчирч өгөв: Адамын амьтан бүрийг дуудсан нэр нь тэдний нэр болжээ. Тэгээд Адам бүх мал амьтад, агаарын жигүүртэн шувууд, мөн хээрийн бүх араатанд нэр өгөв; гэвч Адамын хувьд түүнд тохирох туслагч олдсонгүй.
(Эхлэл 2: 22-23) Ехова Бурхан эрэгтэй хүнээс авсан хавиргаараа эмэгтэй хүнийг бүтээж, түүнийг эрэгтэй хүнд аваачиж өгөв. Ингээд Адам, “Энэ бол одоо миний яснаас авсан яс, махнаас авсан мах юм: түүнийг Эрэгтэй хүнээс гаргаж авсан учраас Эмэгтэй гэж нэрлэх болно” гэжээ.
 Бичээсийн энэ хэсэгт хэд хэдэн гол хэллэг байна. Тэдгээрийг онцлон тэмдэглэнэ үү: “Адамын амьтан бүрийг дуудсан нэр нь тэдний нэр болжээ.” Тэгэхээр бүх амьд амьтдад хэн нэр өгсөн бэ? Бурхан биш харин Адам өгсөн. Энэхүү хэллэг нь хүн төрөлхтөнд нэг баримтыг хэлж байна: Бурхан хүнийг бүтээх үедээ түүнд оюун ухаан өгсөн.

2017-12-11

Адам болон түүний эхнэрт, Ехова Бурхан арьсан дээл хийж, тэднийг хувцаслав.

Адам болон түүний эхнэрт, Ехова Бурхан арьсан дээл хийж, тэднийг хувцаслав.

 (Эхлэл 3: 20-21) Адам өөрийн эхнэрийг Ева гэж нэрлэсэн; учир нь тэр амьд бүхний эх байсан юм. Адам болон түүний эхнэрт, Ехова Бурхан арьсан дээл хийж, тэднийг хувцаслав.

2017-12-10

Хорин дөрөв дэх айлдвар

Хорин дөрөв дэх айлдвар



Миний гэсгээлт бүх хүн дээр ирдэг боловч мөн бүх хүнээс хол хэвээр байдаг. Хүн бүрийн бүхий л амьдрал нь Надад хандах хайр болон үзэн ядалтаар дүүрсэн байдаг бөгөөд хэн ч хэзээ ч Намайг мэдээгүй – тиймээс Надад хандах хүний хандлага халуун, хүйтнээр үлээж, хэвийн байх чадваргүй байдаг. Гэсэн хэдий ч Би үргэлж хүнд санаа тавьж, хамгаалсаар ирсэн, харин өөрийн мулгуу байдлаас болж хүн Миний бүх үйл хэрэг болон эрч хүчтэй санаа зорилгыг харах чадваргүй юм. 

2017-12-09

Хүн Түүнд үнэнчээр итгэж, Түүнийг хайрлана гэж Бурхан найддаг


Хүн Түүнд үнэнчээр итгэж,Түүнийг хайрлана гэж Бурхан найддаг, Энэ дууг сонсож бараад  бид Бурханы сэтгэлийг ойлгосноо, энэ бол Бурхан хүн ээс жинхэнэ итгэл ба хайг хүсдэг мэдлээ.

2017-12-08

Христийн шашны яруу найраг | Хүн Түүнд үнэнчээр итгэж,Түүнийг хайрлана гэж Бурхан найддаг

Хүн Түүнд үнэнчээр итгэж,Түүнийг хайрлана гэж Бурхан найддаг


   Хүн Түүнд үнэнчээр итгэж,Түүнийг хайрлана гэж Бурхан найддаг, Өнөөдөр Христийн магтан дуугаас нэг сонслоо-Бурхан хүний жинхэнэ итгэл ба хайрыг олохыг хүсэж байна, Бурхан хүний дээр чимээгүйхэн бүхнийг хийж байгаагийн зорилго нь хүний жинхэнэ итгэл ба хайрыг олохын төлөө гэснийг би ойлголоо.

Хуваалцах: 
Хүн Түүнд үнэнчээр итгэж, Түүнийг хайрлана гэж Бурхан найддаг Бурхан чамайг Түүнийг ойлгоно гэж найддаг Түүний үнэн сэтгэлийг ойлгосоноор Чи Түүнтэй улам ойртох болно Чи Түүний хайранд чин үнэнээсээ талархана Түүний хүн төрөлхтөнд зориулсан анхаарал, халамжийн төлөө Түүнд эргэлзэх зүйлгүй Зүрх сэтгэлээ зориулж Түүнийг сэрдэх зүйлгүй болно гэж Бурхан найддаг Тэр хүнд зориулсан бүхнээ Чимээгүй хийсээр байдаг Чин сэтгэл, үнэнч зан, хайр энэрэлээ Тэр чимээгүйхэн хүмүүст зориулсаар байдаг Тэр хэзээ ч хийсэн зүйлийнхээ төлөө харамсдаггүй Хэзээ ч хүнээс хариу нэхэж Ямар нэг өргөл барьц хүлээдэггүй Түүний хийж буй бүхний цорын ганц зорилго нь Үнэнч итгэл болон хайрыг хүнээс авах юм Зүрх сэтгэл чинь үнэнээр Бурханы зан чанарыг мэдвэл Чи Түүний мөн чанарт сэтгэлээсээ талархана Бурхан яг дэргэд чинь байгааг чи мэдрэнэ Бурхан яг дэргэд чинь байгааг чи мэдрэнэ Энэ бол үнэн! "Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл"-ээс

Хүн Түүнд үнэнчээр итгэж,Түүнийг хайрлана гэж Бурхан найддаг. Энэ дууг сонсож бараад бид Бурханы сэтгэлийг ойлгосноо, энэ бол Бурхан хүн ээс жинхэнэ итгэл ба хайг хүсдэг мэдлээ.


Ноагийн өдрүүд ирсэн нь

Ноагийн өдрүүд ирсэн нь

       Ноагийн өдрүүд ирсэн нь,Эзэн Есүс Библид ингэж зѳгнѳсѳн байдаг: Ноагийн өдрүүдэд ч ямар байсанчлан Хүний Хүүгийн өдрүүдэд ч мөн тийнхүү байх болно. Ноаг хөвөгч авдарт орох өдрийг хүртэл хүмүүс идэж, ууцгааж, гэрлэж, нөхөрт гарцгааж байсан. Тэгтэл үер буун тэднийг бүгдийг нь хөнөөв. Лотын өдрүүдэд ч мөн л ийм юм болсон. Тэд идэж, ууцгааж, худалдаж, худалдан авч, тариалж, барьж байгуулцгааж байлаа. Харин Лотыг Содомоос гарах өдөр тэнгэрээс гал, хүхэр бууж тэднийг бүгдийг нь хөнөөв. Хүний Хүү илчлэгдэх өдөр ч мөн тийм байх болно. (Библи ЛУК 17:26-30
Ноагийн эрин үеийн хүн төрөлхтнийг эргэн нэг харцгаая. Хүн гэмших талаар огтхон ч анхаарахгүйгээр бүх төрлийн хорон муу үйл ажиллагаанд оролцож байлаа. Хэн ч Бурханы үгийг сонссонгүй. Тэдний хатуу чанд байдал, хорон муу нь Бурханы уурыг хүргэсэн бөгөөд эцэстээ тэд агуу үеийн гамшигт автсан билээ. Ноа болон түүний гэр бүлийн найман гишүүн л Бурханы үгийг сонсож, амьд үлдэж чадсан юм. Одоо эцсийн өдрүүд аль хэдийн ирчихсэн. Хүн төрөлхтний завхрал улам илүү гүн болсоор байгаа. Хүн бүхэн ёрын мууг хүндэлдэг. Шашны бүхий л ертөнц дэлхийн урсгалыг дагадаг. Тэд үнэнийг өчүүхэн ч хайрладаггүй. Ноагийн өдрүүд аль хэдийн ирчихсэн! Хүн төрөлхтнийг аврахын тулд Бурхан, хүн төрөлхтний дунд эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлыг хийхээр дахин нэгэнтээ эргэн ирсэн. Энэ бол Бурхан хүнийг аврах эцсийн удаа юм! Хүн төрөлхтөн юуг сонгох ёстой вэ? Энэ бол үнэн түүх. Сычуань аймгийн Чинпин нутгийн иргэд Төгс Хүчит Бурханы хаанчлалын сайн мэдээг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан тул тэдэнд хоёр удаагийн гамшиг тулгарсан юм. Сычуань дахь хүчтэй газар хөдлөлтийн үеэр Төгс Хүчит Бурханд итгэсэн олон ах, эгч гайхалтай байдлаар Бурханаар хамгаалуулж, амьд үлдсэн билээ. Бурханыг хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагадаг хүмүүс болон Бухраныг үгүйсгэж, эсэргүүцдэг хүмүүс энэ баримтуудыг нүдээр үзсэн. Энэ хоёр төрлийн хүмүүс хоёр шал өөр төгсгөлтэй байдаг!
Ноагийн өдрүүд ирсэн нь,Ноа болон түүний гэр бүлийн найман гишүүн л Бурханы үгийг сонсож, амьд үлдэж чадсан юм. Одоо эцсийн өдрүүд аль хэдийн ирчихсэн. Эзэн Есүсийн Хоёр Дахь Ирэлт——Эцсийн өдрүүдийн Христ, Төгс Хүчит Бурхан бидэнд үнэн болон амийг өгөв. Тэрээр хүн төрөлхтөн бидэнд авралын замыг зааж өгсөн билээ!

2017-12-07

Бие махбод болсон Бурханы үйлчлэлээ хэрэгжүүлж байх үеийн айлдварууд | Хорин хоёр дахь айлдвар

Хорин хоёр дахь айлдвар

Бие махбод болсон Бурханы үйлчлэлээ хэрэгжүүлж байх үеийн айлдварууд 
Хорин хоёр дахь айлдвар

Хүн гэрлийн дунд амьдардаг, гэсэн ч тэр гэрлийн үнэ цэнэтэй байдлыг мэддэггүй. Тэр гэрлийн мөн чанарыг, гэрлийн эх сурвалжийг түүнчлэн энэ нь хэнд харьяалагддагийг мэддэггүй.

2017-12-06

Бие махбод болсон Бурханы үйлчлэлээ хэрэгжүүлж байх үеийн айлдварууд | Хорин нэг дэх айлдвар

Хорин нэг дэх айлдвар

Бие махбод болсон Бурханы үйлчлэлээ хэрэгжүүлж байх үеийн айлдварууд | Хорин нэг дэх айлдвар

Хүн Миний гэрлийн дунд унадаг бөгөөд Миний авралын улмаас бат зогсдог. Намайг бүх орчлон ертөнцөд аврал авчрах үед хүн Миний сэргээн босголтын урсгал дунд орох арга замыг олохоор оролддог, гэсэн ч энэхүү сэргээн босголтын хүчтэй урсгалд ул мөргүй угаагдан арилсан олон хүн байдаг; хүчтэй ширүүн усны урсгалд залгигдсан болон живсэн олон хүн бий; мөн хүчтэй ширүүн урсгал дунд бат зогсож, зүг чигийн мэдрэмжээ хэзээ ч алдаагүй бөгөөд өнөөдрийг хүртэл хүчтэй урсгалыг даган яваа хүмүүс ч бас олон байдаг.

2017-12-05

Хорь дахь айлдвар


    Миний гэр бүлийн баялаг тоо томшгүй бөгөөд хэмжээлшгүй их, гэсэн ч тэдгээрийг эдлэхийн тулд хүн хэзээ ч Над уруу ирээгүй. Тэр өөрөө тэдгээрийг эдлэх чадваргүй, мөн өөрийн хүчин чармайлтаа ашиглан өөрийгөө хамгаалах ч чадваргүй; үүний оронд тэр бусдад үргэлж итгэл найдвараа тавьдаг. Миний харж буй бүх хүмүүсээс нэг нь ч Намайг санаатайгаар шууд эрж хайгаагүй.

2017-12-04

Арван ес дэх айлдвар

   Миний үгийг оршин амьдрах үндэсээ болгох нь хүн төрөлхтний эзэмшвэл зохих зүйл юм. Хүн Миний үгсийн хэсэг тус бүрт өөрийн хэсгээ бий болгох ёстой; эс бөгөөс асуудал үүсгэж, өөрийн мөхлийг эрж байгаа хэрэг. Хүн төрөлхтөн Намайг мэддэггүй, ийм учраас, өөрийн амь насыг Надад өгч солилцоо хийхийн оронд, түүний бүхий л хийдэг зүйл бол Надад сэтгэл ханамж өгөхийг хичээн, гартаа хуучирч өмхрөх бараа таваар барин Миний урдуур алхдаг.

2017-12-03

Арван долоо дахь айлдвар


Миний дуу хоолой аянга шиг нүржигнэж, бүхий л дөрвөн зүг, бүх дэлхийг гэрэлтүүлнэ. Энэхүү аянга цахилгааны дунд хүн төрөлхтөн сөнөнө. Хэн ч хэзээ ч энэхүү аянга, цахилгааны дунд бат бөх үлдэж чадахгүй: Ихэнх хүмүүс Миний ирж буй гэрлээс ухаанаа алдтал айж юу хийхээ ч мэдэхгүй. Зүүнээс гэрэл сүүмэлзэж харагдах үед олон хүмүүс гэнэт өөрсдийн төөрөгдлөөсөө сэрж энэхүү бүдэг гэрлээр хөдөлнө.

2017-12-02

Чуулгануудад хандсан Ариун Сүнсний үг | Арван зургаа дахь айлдвар


Надад хүнд хэлэхийг хүссэн маш их зүйл, хэлэх ёстой маш олон зүйл байгаа. Гэвч хүмүүсийн хүлээн авах чадвар нь хэтэрхий дутмаг байна: Тэд Миний үгийг Миний өгч байгаагийн дагуу бүрэн ухаарах чадваргүй ба тэд зөвхөн нэг талыг нь ойлгодог боловч бусдыг нь мэдэхгүй хэвээр байдаг. Гэсэн ч Би хүчгүй байдлаас нь болж хүнийг үхүүлдэггүй эсвэл түүний сул талаас болж шаналдаггүй.

2017-12-01

Төгс Xүчит Бурханы үг
 | Арван тав дахь айлдвар


Хүн бол өөрийгөө-мэдэхгүй бүтээл юм. Гэхдээ өөрийгөө ч мэдэхгүй байж тэр бусад бүх хүнийг өөрийн гарын алга шигээ мэддэг, бусад бүх хүмүүс ямар нэг зүйлийг, ярьж хэлэхээсээ өмнө түүний “үзлэгийг” давж, түүний зөвшөөрлийг авах ёстой мэт байдаг ба тиймээс тэр бусад бүх хүмүүсийг сэтгэлзүйн байдалд нь хүртэл бүхэлд нь хэмжээлэн мэдчихдэг мэт байдаг. Хүмүүс бүгд ийм байдаг.