Миний гэр бүлийн баялаг тоо томшгүй бөгөөд хэмжээлшгүй их, гэсэн ч тэдгээрийг эдлэхийн тулд хүн хэзээ ч Над уруу ирээгүй. Тэр өөрөө тэдгээрийг эдлэх чадваргүй, мөн өөрийн хүчин чармайлтаа ашиглан өөрийгөө хамгаалах ч чадваргүй; үүний оронд тэр бусдад үргэлж итгэл найдвараа тавьдаг. Миний харж буй бүх хүмүүсээс нэг нь ч Намайг санаатайгаар шууд эрж хайгаагүй. Тэд бүгд олонхыг даган, бусдын шаардлагаар Миний өмнө ирдэг бөгөөд тэд өөрсдийн амьдралаа баяжуулахын тулд төлөөс төлж эсвэл цаг хугацаагаа зарцуулах хүсэлгүй байдаг. Тиймээс хүмүүсийн дундаас хэн ч бодит байдалд амьдраагүй бөгөөд бүх хүмүүс утга учиргүй амьдралаар амьдарцгаадаг. Хүмүүсийн удаан хугацаанд тогтсон арга барил болон ёс заншлын улмаас бүх хүмүүсийн бие газрын хөрсний үнэрээр дүүрсэн. Үүний үр дүнд хүн хатуу сэтгэлтэй болсон; дэлхийн гутрал хоосролыг мэдрэхээ больсон тэрээр оронд нь энэхүү хүйтэн цэвдэг дэлхий дээр өөрийгөө зугаацуулах ажлыг хийн завгүй байлгадаг. Хүний амьдралд өчүүхэн төдий ч дулаан байдал байхгүй бөгөөд хүний ямар нэг өвөрмөц шинж эсвэл гэрэл гэгээ үгүй байдаг–гэсэн ч тэр хэзээд ийм байдагтаа дасаж, юунд ч хүрч чадалгүйгээр яаран тэвдэж, насан туршдаа ямар ч үнэ цэнэгүй амьдардаг. Нүд ирмэхийн зуур насан эцэслэх өдөр нь ойртож, хүн гашуун үхлээр нас бардаг. Энэ дэлхий дээр тэр хэзээ ч юуг ч биелүүлээгүй эсвэл юуг ч олж аваагүй—тэр зөвхөн яаран ирж, яаран оддог. Миний нүдэнд тэдний хэн нь ч ямар нэг зүйл авчраагүй, эсвэл ямар нэг зүйлийг авч одоогүй, иймээс хүнд дэлхий ертөнц шударга бус санагддаг. Гэхдээ хэн ч яаран явахыг хүсдэггүй. Миний амлалт тэнгэрээс гэнэт хүмүүсийн дунд ирж, зам мөрөө алдсан үед нь тэдэнд мөнхийн амийн замыг дахин нэг харах боломжийг олгох өдрийг тэд зүгээр л хүлээдэг. Тиймээс түүнд өгсөн Өөрийн амлалтаа Би биелүүлэх эсэхийг харахын тулд хүн Миний үйл хэрэг, үйлдэл бүрийг ширтдэг. Гай зовлон дунд эсвэл асар их өвчин шаналал дунд байхдаа эсвэл шалгалтад орж унахын даваан дээр байхдаа хүн өөрийн төрсөн өдрийг хараан зүхдэг, ингэснээр тэр өөрийн зовлон бэрхшээлээс хурдхан зугтаж өөр хүслэнт газар луу очиж магад юм. Гэхдээ шалгалт өнгөрөх үед хүн баяр хөөрөөр бялхдаг. Тэр газар дэлхий дээр төрсөн өдрөө тэмдэглэж, түүний төрсөн өдрийг ерөөхийг Надаас хүсдэг; энэ үед хүн өнгөрсөн үеийн тангарагийн талаар цаашид дурддаггүй ба үхэл түүн дээр хоёр дахь удаагаа ирэх вий гэдгээс гүнээ айдаг. Миний гар дэлхий ертөнцийг өргөх үед хүмүүс баяр хөөртэйгөөр бүжиглэдэг, тэд цаашид гунигтай байдаггүй бөгөөд тэд бүгд Надад найддаг. Би Өөрийн гараар нүүрээ далдалж, хүмүүсийг газар доор дарах үед тэд даруй амьсгал давчдаж арай ядан амьд үлдэж чаддаг. Би тэднийг устгах болно хэмээн тэд бүгд айж, Над руу уйлан хашгирдаг, учир нь тэд бүгд Миний алдарших өдрийг харахыг хүсдэг билээ. Хүн Миний өдрийг өөрийн оршин тогтнолын үндэс мэт авч үздэг бөгөөд хүмүүс Миний алдар ирэх өдрийг хүсэн хүлээдэг учраас л хүн төрөлхтөн өнөөдрийг хүртэл амьдарсан билээ. Миний амаар тогтоосон ерөөл бол эцсийн өдрүүдэд төрсөн хүмүүс Миний бүх алдрыг харах хувьтай хүмүүс байх юм.
Эрин үеүдийн туршид, олон хүмүүс гансрал гутралтайгаар болон дургүйцэлтэйгээр энэ дэлхийгээс одсон, мөн олон хүмүүс итгэл найдвар, итгэл үнэмшилтэйгээр энэ дэлхийд ирсэн. Би олон хүмүүсийн ирэхийг зохицуулсан бөгөөд олон хүмүүсийг хол явуулсан. Тоо томшгүй олон хүмүүс Миний гараар дамжсан. Олон сүнс Үхэгсдийн орон руу хаягдсан, олон хүмүүс махан биетэй амьдарсан, ба олон хүмүүс нас бараад дахин газар дээр мэндэлсэн. Гэхдээ тэдний хэнд нь ч хэзээ ч өнөөдрийн хаанчлалын ерөөлийг эдлэх боломж олдоогүй. Би хүнд маш ихийг өгсөн боловч тэр маш жаахныг олж авсан, учир нь Сатаны хүчний ширүүн дайралт нь түүнийг Миний бүх эд баялгийг эдлэх боломжгүй болгож орхисон. Түүнд зөвхөн ажиглах зол завшаан байсан боловч хэзээ ч үүнийг бүрэн эдлэх боломжтой байгаагүй. Хүн тэнгэрийн баялгийг хүлээн авахын тулд өөрийн бие дэх эрдэнэсийн санг хэзээ ч олж нээгээгүй бөгөөд иймээс тэр Миний түүнд хайрласан ерөөлүүдийг алдсан. Хүний сүнс нь өөрийгөө Миний Сүнстэй холбодог эрхтэн биш гэж үү? Яагаад хүн Намайг өөрийн сүнстэйгээ хэзээ ч холбодоггүй юм бэ? Яагаад тэр махан биеэрээ Надтай ойртдог ч сүнсээрээ тэгж хийх чадваргүй байдаг юм бэ? Миний жинхэнэ нүүр царай махан биенийх үү? Хүн яагаад Миний мөн чанарыг мэддэггүй юм бэ? Миний ул мөр хүний сүнсэнд үнэхээр хэзээ ч байгаагүй юу? Би хүний сүнснээс бүрмөсөн алга болсон гэж үү? Хэрвээ хүн сүнсний ертөнцөд орохгүй бол тэр хэрхэн Миний санааг ухаарч чадах юм бэ? Хүний нүдэнд шууд сүнсний ертөнцөд нэвтэрч чадах ямар нэг зүйл байгаа юу? Олон удаа Би Өөрийн Сүнсээр хүмүүсийг дуудсан, гэвч хүн Би түүнийг өөр ертөнц рүү хөтлөх болно гэсэн их айдастайгаар Намайг холоос ажиглаж, Надаар хутгалуулсан мэт аашилдаг. Олон удаа Би хүний сүнсийг шинжилж шалгасан, гэвч тэр үнэхээр хайхрамжгүй хэвээр үлдэж, Би түүний гэрт нь ороод түүний бүх эд зүйлийг нь хураан авах боломжийг ашиглахаас гүнээ айж байдаг. Тиймээс, тэр Намайг гадаа орхин юу ч үгүй хүйтэнд Намайг үлдээж, “хаалгаа” бүрэн хаасан. Олон удаа хүн унаж Би түүнийг аварсан гэвч сэрснийхээ дараа тэр нэн даруй Намайг орхидог бөгөөд Миний хайрыг үл тоомсорлон, Над руу биеэ барьсан харц чулууддаг; хэзээ ч Би хүний зүрх сэтгэлийг дулаацуулж байгаагүй. Хүн бол сэтгэл хөдлөлгүй, хүйтэн цуст амьтан. Хэдийгээр тэр Миний тэврэлтэнд дулаацдаг ч тэр хэзээ ч үүнд сэтгэл нь хөдөлж байгаагүй. Хүн яг л уулын зэрлэг хүн шиг. Би хүн төрөлхтнийг энхрийлэн хайрладгийг тэр хэзээ ч үнэлдэггүй. Тэр Надад ойртохыг хүсдэггүй, харин зэрлэг араатны аюулыг тэсвэрлэн уулсын дунд оршихыг илүүд үздэг—гэхдээ тэр одоо ч Миний дотор хоргодохыг хүсдэггүй. Би ямар ч хүнийг албаддаггүй: Би ердөө Өөрийн ажлыг хийдэг. Хүчит далайн дундаас хүн Над уруу сэлэх өдөр ирэх болно, ингэснээр тэр газар дээрх бүх эд баялгийг эдэлж, далайд живэх эрсдэлийг ардаа орхих юм.
Миний үгс дууссаны дараа газар дээр аажмаар хаанчлал бий болж, хүн аажмаар хэвийн байдалдаа эргэн орно, тиймээс Миний зүрх сэтгэл дэх хаанчлал газар дээр байгуулагдана. Хаант улсад Бурханы бүх ардууд энгийн хүний амьдралыг эргүүлэн авна. Жавартай хүйтэн өвөл дуусаж ертөнцийн хотууд хавар цагаар солигдон жилийн туршид хаврын улирал байх болно. Золгүй, гунигтай хүний ертөнцтэй хүмүүс цаашид нүүр тулахгүй бөгөөд цаашид тэд хүний ертөнцийн хахир хүйтнийг туулахгүй. Хүмүүс бие биетэйгээ тэмцэлдэхгүй, улс орнууд өөр хоорондоо дайтахгүй, цаашид аллага хядлага болон аллага хядлагаас урсах цус үгүй болно; бүхий л газар аз жаргалаар дүүрч, хүмүүсийн хоорондын халуун дулаан байдал хаа сайгүй элбэг байх болно. Би дэлхий даяар явж, Би Өөрийн сэнтий дээр тааламжтай суун оддын дунд амьдарна. Тэнгэрэлчүүд Надад шинэ дуу, шинэ бүжиг өргөн барина. Цаашид өөрсдийнх нь сул дорой байдал тэднийг нулимс урсгахад хүргэхгүй. Миний өмнө тэнгэрэлчүүдийн уйлах чимээг Би цаашид сонсохгүй ба цаашид хэн ч өөрсдийн зовлон бэрхшээлийн талаар Надад гомдоллохгүй. Өнөөдөр та нар бүгд Миний өмнө амьдардаг; маргааш та нар бүгд Миний хаанчлалд орших болно. Энэ нь, хүмүүст хайрладаг Миний хамгийн агуу ерөөл биш гэж үү? Та нарын өнөөдрийн төлж буй төлөөсийн улмаас та нар ирээдүйн ерөөлийг өвлөн авах бөгөөд Миний алдрын дунд амьдрах болно. Та нар одоо ч гэсэн Миний Сүнсний мөн чанартай уулзахыг хүсэхгүй байна уу? Та нар одоо ч гэсэн Миний Сүнсний мөн чанартай холбогдохыг хүсэхгүй байна уу? Та нар өөрсдийгөө хөнөөхийг хүссээр байна уу? Хүмүүс, хэдий түр зуурын ч гэсэн өөрсдийн харж чадах амлалтуудын хойноос хөөцөлдөх дуртай байдаг, гэхдээ хэн ч үүрд мөнхөд байдаг маргаашийн амлалтуудыг хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй. Хүнд харагддаг зүйлс нь Миний устгах зүйлс бөгөөд хүн мэдрэгддэггүй зүйлс нь Миний хийж гүйцэтгэх зүйлс юм. Энэ нь Бурхан болон хүний хоорондын ялгаа билээ.
Хүн Миний өдрийн тэмдэглэлийг хөтөлсөн, гэхдээ яг тодорхой огноог хэн ч хэзээд мэдээгүй, тиймээс хүн зөвхөн мэгдэж хөшсөн байдал дунд амьдардаг. Хүний хүсэл тэмүүлэл хязгааргүй тэнгэр даяар цуурайтдаг, тэгээд алга болдог учраас хүн итгэл найдвараа ахин дахин алдаж, тэгснээр одоогийн нөхцөл байдалдаа очсон. Миний айлдваруудын зорилго бол хүнийг он цагаар хөөцөлдүүлэх биш мөн цөхрөлийнх нь улмаас түүнийг өөрийнх нь сүйрэл рүү хөтлөх биш юм. Өөрийн амлалтыг хүнээр хүлээн зөвшөөрүүлэхийг Би хүсдэг бөгөөд бүх дэлхий даяарх хүмүүс Миний амлалтыг хуваалцахыг Би хүсдэг. Миний хүсэж байгаа зүйл бол амьдралаар дүүрэн амьд бүтээлүүд бөгөөд үхэл нэвчсэн хүүрнүүд биш. Нэгэнт Би хаанчлалын ширээний ард заларсан учраас Миний хяналт шалгалтыг хүлээн авахыг Би газар дээрх бүх хүмүүст тушаах болно. Миний өмнө ямар ч бохир бузар зүйл байхыг Би зөвшөөрөхгүй. Миний ажилд ямар ч хүн хөндлөнгөөс оролцохыг Би тэвчихгүй; Миний ажилд саад учруулсан бүхэн гяндан уруу хаягдах ба суллагдсаныхаа дараа ч тэд гай гамшигт автсан хэвээр байж, газрын төөнөсөн галыг хүлээн авна. Бие махбод болсон Бурханы махан биед Намайг байх үед махан бие дэх Миний ажлыг шүүмжилж маргадаг хэн ч Надаар жигшигдэх болно. Газар дээр хамаатан садангүй гэдгээ Би олон удаа бүх хүмүүст сануулсан бөгөөд Намайг өөрсөдтэйгээ адил үзэж, өнгөрсөн үеийн талаар хамтдаа дурсахаар Намайг өөрсөд рүүгээ чангаасан хэн ч сүйрэлд өртөх болно. Миний тушаадаг зүйл бол энэ юм. Ийм зүйлүүд дээр Би хүнд өчүүхэн төдий ч хүлээцтэй хандахгүй. Миний ажилд хөндлөнгөөс оролцож, Надад зөвлөгөө өгсөн бүх хүмүүс Надаар гэсгээгдэж, хэзээ ч Надаар уучлагдахгүй. Хэрвээ Би илэн далангүй ярихгүй бол хүн хэзээ ч сэхээрэхгүй бөгөөд өөрийн эрхгүй Миний гэсгээлтэнд унах болно—учир нь хүн Өөрийн бие махбоддоо байгаа Намайг мэддэггүй билээ.
1992 оны Гуравдугаар сарын 20
“Үг нь махбодоор илэрсэн” номоос
Зүүний Аянга |Төгс Хүчит Бурханы Чуулган бол эргэн ирсэн Эзэн Есүс - сүүлчийн өдрүүдийн Христийн Төгс Хүчит Бурхан Хятад дахь ажлын улмаас үүсэн бий болсон юм. хэн нэгэн хүн байгуулаагүй билээ.Христ бол үнэн, зам, амь. Бурханы үгийг уншаад та Бурхан гарч ирснийг харах болно.
No comments:
Post a Comment