Бурханы Абрахамд өгсөн амлалт |
(Эхлэл 22:16-18) Ехова: “Чи энэ зүйлийг хийж, цорын ганц хүүгээ нуун далдлаагүйд Би Өөртөө тангараглаж байна” хэмээгээд, “Би чамайг адислаж, чиний үр удмыг тэнгэрийн од мэт, далайн эрэг дээрх элс шиг өнөр өтгөн болгож, чиний үр удам дайснуудынхаа явах замыг эзлэх ёстой бөгөөд; чи Миний үгийг дуулгавартай дагасан учир чиний үр удам газар дэлхийн бүх үндэстэнг адислах болно” гэв.
Бурханы Абрахамд өгсөн амлалт
(Эхлэл 22:16-18) Ехова: “Чи энэ зүйлийг хийж, цорын ганц хүүгээ нуун далдлаагүйд Би Өөртөө тангараглаж байна” хэмээгээд, “Би чамайг адислаж, чиний үр удмыг тэнгэрийн од мэт, далайн эрэг дээрх элс шиг өнөр өтгөн болгож, чиний үр удам дайснуудынхаа явах замыг эзлэх ёстой бөгөөд; чи Миний үгийг дуулгавартай дагасан учир чиний үр удам газар дэлхийн бүх үндэстэнг адислах болно” гэв.
Энэ бол Бурхан Абрахамыг ерөөсний бүрэн бүтэн тэмдэглэл юм. Хэдий товч боловч үүний агуулга нь баялаг: Энэ нь, Бурханы Абрахамд өгсөн бэлэгний учир шалтгаан, цаад үндэслэл болон Түүний Абрахамд өгсөн зүйл юу байсныг багтаадаг. Энэ нь мөн, эдгээр үгийг хэлэхэд Бурханд байсан баяр хөөр, сэтгэл хөдлөлд болон түүнчлэн Түүний үгийг сонсож чадах хүмүүсийг олж авах Түүний хүсэл тэмүүллийн яаралтай байдалд шингэсэн. Үүнээс бид Түүний үгэнд дуулгавартай хандаж, Түүний тушаалыг дагадаг хүмүүст хандах Бурханы хайр энхрийлэл, зөөлөн харьцааг харж болно. Иймээс, хүмүүсийг олж авахын тулд Түүний төлсөн төлөөс болон тэднийг олж авахад Түүний зориулсан анхаарал халамж, бодлыг бид мөн хардаг. Цаашлаад “Би Өөртөө тангараглаж байна” гэдэг үгсийг агуулсан ишлэл нь, Өөрийн удирдлагын төлөвлөгөөний ажлын ар дахь Бурханы ганцаардал болоод Бурханы үүрсэн уйтгар, өвчин шаналлын хүчтэй мэдрэмжийг бидэнд өгсөн юм. Энэ нь түлхэц өгсөн ишлэл, онцгой ач холбогдол агуулсан бөгөөд дараагийн хүмүүст гүн гүнзгий нөлөөтэй байсан.
Хүн өөрийн дуулгавартай байдал болон чин сэтгэлийн улмаас Бурханы ерөөлийг олж авдаг
Бидний энд уншсан, Бурханаас Абрахамд өгөгдсөн ерөөл агуу байсан уу? Хэр агуу гэж? Энд нэг гол түлхүүр өгүүлбэр байгаа: “чиний үр удам газар дэлхийн бүх үндэстэнг адислах болно,” Абрахам түүнээс өмнө эсвэл дараа ирсэн хэнд ч өгөгдөөгүй ерөөлийг хүлээж авсан гэдгийг энэ нь харуулж байна. Бурханы хүссэнчлэн Абрахам өөрийн цорын ганц хүүгээ – өөрийн хайртай цорын ганц хүүгээ – Бурханд буцааж өгсөн (жич: Энд бид “өргөл болгосон” гэдэг үгийг ашиглаж болохгүй; тэр өөрийн хүүг Бурханд эргүүлэн өгсөн гэж бид хэлэх ёстой), Бурхан Исаакийг өргөл болгохыг Абрахамд зөвшөөрөөгүйгээр зогсохгүй Тэр мөн түүнийг ерөөсөн. Тэр Абрахамыг ямар амлалтаар ерөөсөн бэ? Амлалт нь түүний үр удмыг олон болгох явдал байсан. Тэр хир их үржиж олон болох байсан бэ? Библид дараах тэмдэглэлийг дурджээ: “чиний үр удмыг тэнгэрийн од мэт, далайн эрэг дээрх элс шиг өнөр өтгөн болгож, чиний үр удам дайснуудынхаа явах замыг эзлэх ёстой. ...чиний үр удам газар дэлхийн бүх үндэстэнг адислах болно гэв.” Бурхан эдгээр үгсийг ямар нөхцөл байдалд хэлсэн бэ? Өөрөөр хэлбэл, Абрахам Бурханы ерөөлийг хэрхэн хүлээж авсан бэ? Библид: “чи Миний үгийг дуулгавартай дагасан учир” гэж яг Бурханы хэлсэн шигээр тэр тэдгээрийг хүлээн авсан. Тэр нь, Абрахам Бурханы тушаалыг дагасан учраас, тэр Бурханы хэлсэн, хүссэн, тушаасан болгоныг өчүүхэн ч гомдоллохгүйгээр хийсэн учраас болсон бөгөөд тиймээс Бурхан түүнд тийм амлалт өгсөн. Энэ амлалтад тэр үеийн Бурханы бодлыг хөндсөн нэг чухал өгүүлбэр байгаа. Та нар үүнийг харсан уу? “Би өөртөө тангараглаж байна” гэсэн Бурханы үгэнд та нар магадгүй нэг их анхаарал хандуулаагүй байх. Энэ нь ямар утгатай вэ гэхээр Бурхан эдгээр үгийг хэлэхдээ Тэр Өөрөөрөө тангараглаж байсан юм. Хүмүүс андгай тавихдаа юугаар тангарагладаг вэ? Тэд Тэнгэрээр тангарагладаг, өөрөөр хэлбэл, тэд Бурханд андгай тавьж, Бурханаар тангарагладаг. Хүмүүс Бурхан Өөрөөрөө тангарагласан үзэгдлийн талаар тийм ч их ойлголттой биш байж магадгүй боловч Би та нарыг зөв тайлбараар хангах үед та нар ойлгож чадах болно. Зөвхөн Түүний үгийг сонсож чадах боловч Түүний зүрх сэтгэлийг ойлгодоггүй хүнтэй тулгарах нь Бурханыг дахин нэг удаа ганцаардаж, арга нь барагдахад хүргэсэн. Аргаа барсандаа – дотоод ухамсраараа гэж хэлж болно—Бурхан тун энгийн зүйлийг хийсэн: Бурхан Өөрийн гарыг зүрхэн дээрээ тавиад Абрахамд өгөх бэлэгний амлалтаа Өөртэйгээ ярьсан бөгөөд үүнээс “Би өөртөө тангараглаж байна” гэж Бурхан хэлэхийг хүн сонссон. Бурханы үйлдлээр дамжуулан чи өөрийнхөө тухай бодож болох юм. Чи өөрийнхөө гарыг зүрхэн дээрээ тавиад өөртэйгөө ярих үедээ, юу хэлж байгаагаа сайн мэдэж байдаг уу? Чиний хандлага чин үнэнч үү? Чи өөрийн зүрх сэтгэлдээ илэн далангүй ярьдаг уу? Тиймээс Бурхан Абрахамтай ярих үедээ Тэр шударга, чин үнэнч байсан гэдгийг бид эндээс харж болно. Абрахамтай ярьж түүнийг ерөөхийн зэрэгцээ Бурхан мөн Өөртэйгээ ярьж байсан. Тэр Өөртөө: Би Абрахамыг ерөөж түүний үр удмыг тэнгэрийн одод мэт, далайн эргийн элс мэт асар олон болгоно, учир нь тэр Миний үгийг дуулгавартай дагадаг ба тэр бол Миний сонгосон нэгэн хэмээн хэлж байсан. Бурхан “Би өөртөө тангараглаж байна” гэж хэлэх үедээ Тэр Израилийн сонгогдсон хүмүүсийг Абрахамаас бий болгож, дараа нь Тэр эдгээр хүмүүсийг Өөрийн ажилтай хөл нийлүүлэн урагш хөтлөх болно гэж шийдсэн. Тэгээд, Бурхан Абрахамын үр удамд Бурханы удирдлагын ажил болон Бурханы ажлыг үүрүүлэх бөгөөд Бурханы илэрхийлсэн зүйл Абрахамтай хамт эхэлж, Абрахамын үр удамд үргэлжилж, тэгснээр хүнийг аврах Бурханы хүслийг биелүүлэх байсан юм. Энэ нь ерөөгдсөн зүйл биш гэж та нар яаж хэлж байна вэ? Хүний хувьд үүнээс илүү ерөөл гэж үгүй; энэ нь хамгийн их ерөөлтэй зүйл гэж хэлж болно. Абрахамын олж авсан ерөөл нь түүний үр удмыг үржүүлэх биш байсан харин Абрахамын үр удам дахь Түүний удирдлага, Түүний үүрэг болон Түүний ажлын биелэлт байсан юм. Абрахамын авсан ерөөл нь түр зуурынх биш, харин Бурханы удирдлагын төлөвлөгөө ахихын хэрээр үргэлжилнэ гэсэн үг юм. Бурхан ярих үедээ, Бурхан Өөрөөрөө тангараглах үедээ аль хэдийн шийдвэр гаргасан байсан. Энэ шийдвэрийн үйл явц үнэн байсан уу? Энэ нь бодитой байсан уу? Тэр үеэс эхлээд Түүний хүчин чармайлт, Түүний төлсөн төлөөс, Түүнд юу байгаа болон Тэр юу болох, Түүний бүх зүйл, бүр Түүний амь хүртэл Абрахамд, Абрахамын үр удамд өгөгдөнө гэж Бурхан шийдсэн. Мөн түүнчлэн энэ бүлэг хүмүүсээс эхлэн Тэр Өөрийн үйл хэргийг харуулж, Түүний мэргэн ухаан, эрх мэдэл болон хүч чадлыг харах боломжийг хүнд олгоно гэж Бурхан шийдсэн юм.
Бурханыг мэддэг болон Түүнийг гэрчлэх чадвартай хүмүүсийг олж авах нь Бурханы хувиршгүй хүсэл юм
Өөртэйгөө ярихын зэрэгцээ Бурхан Абрахамтай ярьсан, гэхдээ Бурханы түүнд өгсөн ерөөлийг сонсохоос гадна тэр үеийн Түүний бүх үгэн дэх Бурханы жинхэнэ хүслийг Абрахам ойлгож чадаж байсан уу? Тэр тэгээгүй! Иймээс Бурхан Өөрөөрөө тангараглах тэр мөчид Түүний зүрх сэтгэл ганцаардмал, гунигтай хэвээр байсан. Түүний зорьсон болон төлөвлөсөн зүйлийг ойлгож, ухаарч чадах нэг ч хүн байгаагүй. Тэр мөчид, Абрахамыг оролцуулаад хэн ч Түүнтэй итгэлтэйгээр ярилцаж чадахгүй байсан, тэр ч бүү хэл Өөрийн хийх ёстой ажлаа хийхэд нь Түүнтэй хамтран ажиллаж чадах хэн ч байгаагүй. Гадна талдаа Бурхан Абрахамыг олж авсан, Түүний үгийг дуулгавартай дагах хүнийг олж авсан. Гэвч үнэндээ Бурханы талаарх энэ хүний мэдлэг нь огт хоосноос арай дээр байсан. Хэдийгээр Бурхан Абрахамыг ерөөсөн боловч Бурханы зүрх сэтгэл хангалуун байж чадаагүй. Бурхан сэтгэл хангалуун биш байсан гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь, Түүний удирдлагын төлөвлөгөө дөнгөж эхэлсэн гэсэн үг, энэ нь Түүний олж авахыг хүссэн хүмүүс, Түүний харахыг хүсэн хүлээсэн хүмүүс, Түүний хайрласан хүмүүс Түүнээс зайтай хэвээр байсан гэсэн үг; Түүнд цаг хугацаа хэрэгтэй байсан, Тэр хүлээх хэрэгтэй болсон, Тэр тэвчээртэй байх хэрэгтэй болсон. Учир нь, тэр цаг мөчид, Бурханаас Өөрөөс нь өөр Түүнд юу хэрэгтэйг эсвэл Тэр юу олж авахыг хүсэж байгааг эсвэл Тэр юуг хүсэн эрмэлзэж байгааг мэдэх нэг ч хүн байгаагүй. Иймээс маш их сэтгэл хөдлөхийн зэрэгцээ Бурханы зүрх сэтгэлд мөн хэцүү санагдаж байсан. Гэсэн ч Тэр Өөрийн алхмуудаа зогсоогоогүй бөгөөд Өөрийн хийх ёстой зүйлийн дараагийн алхмыг үргэлжлүүлэн төлөвлөсөн.
Абрахамд өгсөн Бурханы амлалтаас та нар юуг харж байна вэ? Тэр Бурханы үгийг сонссон учраас л Бурхан Абрахамд агуу ерөөл хайрласан. Хэдийгээр гадна талдаа энэ нь хэвийн, мэдээжийн асуудал мэт харагддаг ч үүнээс бид Бурханы зүрх сэтгэлийг хардаг: Бурхан ялангуяа хүний дуулгавартай байдлыг эрхэмлэдэг бөгөөд Түүнийг ойлгож байгаа хүний ойлголт болон Түүнд хандах чин сэтгэлийг энхрийлэн хайрладаг. Энэ чин сэтгэлийг Бурхан хэр их энхрийлэн хайрладаг вэ? Тэр үүнийг хэр их энхрийлэн хайрладгийг та нар ойлгохгүй байж магадгүй, мөн үүнийг ухаарч ойлгосон нэг ч хүн байхгүй байж болох юм. Бурхан Абрахамд хүү хайрласан ба тэр хүүг өсөж том болсон үед Бурхан өөрийн хүүг Бурханд өргөл болгохыг Абрахамаас хүссэн. Абрахам Бурханы тушаалыг үгчлэн дагасан, Тэр Бурханы үгэнд дуулгавартай байсан бөгөөд түүний чин сэтгэл нь Бурханы сэтгэлийг хөдөлгөж, Бурханаар эрхэмлэгдсэн. Бурхан үүнийг хир их эрхэмлэсэн бэ? Тэр яагаад үүнийг эрхэмлэсэн бэ? Хэн ч Бурханы үгийг ойлгож ухаараагүй эсвэл Түүний зүрх сэтгэлийг ойлгоогүй тэр үед Абрахам тэнгэрийг хөдөлгөж, газрыг доргиосон зүйл хийсэн бөгөөд энэ нь Бурханд урьд өмнө үзэгдээгүй сэтгэл ханамжийн мэдрэмжийг мэдрүүлж, Түүний үгийг дуулгавартай дагаж чадах хүнийг олж авахын баяр баясгаланг Бурханд авчирсан юм. Бурханы өөрийн гараар бүтээгдсэн бүтээлээс сэтгэл ханамж болон баяр баясгалан ирсэн бөгөөд энэ нь хүний Бурханд өргөсөн хамгийн эхний “тахил” байсан ба энэ нь хүн бүтээгдсэнээс хойш Бурханаар хамгийн их эрхэмлэгдсэн. Бурхан энэхүү тахилыг хүлээн хүнд хэцүү цагийг туулсан ба үүнд Тэр Өөрийн бүтээсэн хүнээс авсан хамгийн чухал анхны бэлэг мэтээр хандсан. Энэ нь, Түүний хүчин чармайлт болоод Түүний төлсөн төлөөсний анхны үр жимсийг Бурханд харуулсан бөгөөд хүн төрөлхтнөөс итгэл найдварыг олж харах боломжийг Түүнд олгосон юм. Дараа нь Бурхан Түүнтэй хамт байж, Түүнд чин сэтгэлээр хандаж, Түүнд чин сэтгэлээсээ анхаарал тавих тийм бүлэг хүмүүсийг бүр ч илүү ихээр хүсэн эрмэлзэх болсон. Тэр ч бүү хэл Бурхан Абрахамыг амьдарсаар байгаасай гэж хүссэн, учир нь Тэр Өөрийн удирдлагаа үргэлжлүүлэнгээ тийм зүрх сэтгэлийг Өөртөө дагалдуулж, Өөртэйгээ хамт байлгахыг хүссэн. Бурхан юу ч хүссэн хамаагүй, энэ нь зүгээр л нэг хүсэл, зүгээр л нэг санаа байсан – учир нь Абрахам ердөө л Түүнийг дуулгавартай дагаж чадах нэгэн байсан бөгөөд түүнд Бурханы талаарх өчүүхэн төдий ч ойлголт эсвэл мэдлэг байгаагүй. Тэр Бурханы хүнээс шаардсан дараах стандартаас хамаагүй хол нэгэн байсан: Бурханыг мэдэх, Бурханыг гэрчлэх чадвартай байх ба Бурхантай нэг сэтгэлтэй байх. Иймээс тэр Бурхантай хамт алхаж чадаагүй. Абрахамын Исаакын өргөлөөс Бурхан Абрахамын чин сэтгэл болон дуулгавартай байдлыг олж харсан ба тэр Бурханы шалгалтыг давсан гэдгийг олж харсан. Бурхан хэдийгээр түүний чин сэтгэл, дуулгавартай байдлыг хүлээн зөвшөөрсөн боловч, тэр Бурханы итгэлийг хүлээсэн хүн болох, Бурханыг мэддэг, Бурханыг ойлгодог хүн болох мөн Бурханы зан чанарын талаар мэдээлэл авахад тохирох хүн байгаагүй; тэр Бурхантай нэг сэтгэлтэй байж, Бурханы хүслийг хэрэгжүүлэхээс хамаагүй хол байсан. Иймээс зүрх сэтгэл дотроо Бурхан ганцаардмал, санаа зовсон хэвээр байсан юм. Бурхан хэдий чинээ их ганцаардаж, санаа зовно, Тэр төдий чинээ ихээр Өөрийн удирдлагыг аль болох хурдан үргэлжлүүлэх хэрэгтэй байсан ба Түүний удирдлагын төлөвлөгөөг хэрэгжүүлж, Түүний хүслийг биелүүлэх бүлэг хүмүүсийг аль болох хурдан сонгож, олж авч чадах байсан. Энэ бол Бурханы хүчтэй хүсэл бөгөөд бүр эхнээсээ эхлээд өнөөдрийг хүртэл өөрчлөгдөөгүй үлдсэн юм. Тэр анх хүнийг бүтээснээсээ эхлээд Бурхан ялагчдын бүлгийг, Түүнтэй хамт алхаж, Түүний зан чанарыг ойлгож, ухаарч, мэдэж чадах бүлгийг хүсэн эрмэлзсэн билээ. Бурханы энэхүү хүсэл хэзээ ч өөрчлөгдөхгүй. Тэр хэчнээн удаан хүлээх хэрэгтэйг үл харгалзан, өмнөх зам нь хэчнээн хүнд хэцүүг үл харгалзан, Түүний хүсэн эрмэлзсэн зорилтууд нь хэчнээн хол байгааг үл харгалзан, Бурхан хүнд тавьсан хүлээлтээ хэзээ ч өөрчлөөгүй эсвэл хэзээ ч хаяагүй. Намайг үүнийг хэлэхэд та нар Бурханы хүслээс зарим нэг зүйлийг ухаарав уу? Магадгүй та нарын ухаарсан зүйл тийм ч гүн гүнзгий биш байх—гэхдээ энэ нь аажим аажмаар ирэх болно!
"Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл"-ээс
Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.
No comments:
Post a Comment