Showing posts with label Ноа. Show all posts
Showing posts with label Ноа. Show all posts

2018-03-31

Магтан дуу | Өөрийг нь сонсдог, дуулгавартай нэгнийг Бурхан нандигнадаг | Их Эзэний амлалт ба ерөөл



Өөрийг нь сонсдог, дуулгавартай нэгнийг Бурхан нандигнадаг

I

Бурханд хэн нэгний даруу эсвэл агуу байх нь хамаагүй
Бурханы үгийг сонсч,
Тушааж даалгаж байгаа зүйлд нь дуулгавартай байж,
Бурханы ажил, төлөвлөгөө,
Түүний хүсэлд хамтарвал
Бурханы хүсэл болон төлөвлөгөө
Ямар ч саадгүй үргэлжлэх болно
Ийм үйлдэл нь зохистой,
Бурханд дурсагдахад зохистой
Түүний ерөөлийг хүлээн авахад,
Хүлээн авахад зохистой
Ийм хүмүүсийг Бурхан нандигнан,
Тэдний үйлс хийгээд
Түүнийг хайрлах зүрх сэтгэлийг нь хайрладаг
Энэ бол Бурханы хандлага билээ 

2018-03-11

Хүн төрөлхтөн өөрсдийн хувь заяагаа үнэхээр хянадаг уу?


 Гэнэтийн аюул гамшигтай тулгараад бидний бүх мэдлэг, ур чадвар, авьяас юу ч биш болдог ... бид арчаагүй, тодорхойгүй байдал, цочирдол, айдсыг мэдэрдэг, мөн бид амь хэврэг гэдгийг мэдэрдэг... Бид өөрсдөөсөө, “бидний хувь заяаг хэн хянадаг вэ? Бидний цорын ганц аврал хэн бэ?” гэж асуухгүй байж чаддаггүй.
Хүн төрөлхтөн өөрсдийн хувь заяагаа үнэхээр хянадаг уу?

2017-12-20

Үерийн дараа Ноад өгсөн Бурханы ерөөл


Үерийн дараа Ноад өгсөн Бурханы ерөөл
Үерийн дараа Ноад өгсөн Бурханы ерөөл

(Эхлэл 9:1-6) Бурхан Ноа болон түүний хөвгүүдийг ерөөж “Үржил шимтэй байж, өсөн үржиж, газар дэлхийг дүүргэгтүн. Газар дэлхий дээрх бүх араатан амьтан, огторгуйн бүх жигүүртэн шувуу, газар дээр хөдөлж буй бүхэн, далайн бүх загас та нараас айж, та нараас эмээх болно; тэд та нарын гарт орно. Амьдарч буй хөдөлдөг бүхэн та нарын хоол хүнс болно; та нарт ургамал ногоог өгсөн шигээ Би бүх зүйлийг та нарт өгсөн. Гэхдээ та нар махыг амь буюу цустай нь идэж болохгүй. Тэгвэл Би та нарын амин цусыг гарцаагүй нэхэх болно; араатан бүрээс мөн хүний гараас Би үүнийг нэхэх болно; хүний ах дүүс бүрийн гараас ч Би хүний амийг нэхэх болно. Хүний цусыг урсгасан хэн ч бай, түүний цусыг ч мөн хүн урсгана: учир нь Бурхан хүнийг Өөрийн дүрээр бүтээсэн билээ” гэв.

2017-12-12

Бурхан дэлхийг үерээр устгахаар төлөвлөж, Ноад бүхээг барихыг даалгасан

 Бурхан дэлхийг үерээр устгахаар төлөвлөж, Ноад бүхээг барихыг даалгасан
 Бурхан дэлхийг үерээр устгахаар төлөвлөж, Ноад бүхээг барихыг даалгасан
(Эхлэл 6:9-14) Ноагийн удам угсаа энэ билээ: Ноа бол зөв шударга хүн, үеийнхнийхээ дунд төгс бөгөөд Ноа Бурхантай хамт явдаг байв. Ноа, Шем, Хам, Иафет хэмээх гурван хүү төрүүлсэн. Газар дэлхий Бурханы өмнө завхарч, дэлхий хүчирхийллээр дүүрчээ. Бурханыг харахад газар дэлхий завхарсан байлаа; учир нь газар дэлхий дээрх мах цустай бүхний зам завхарсан байв. Бурхан Ноад хандан “Мах цустай бүхний төгсгөл Миний өмнө ирлээ; тэднээс болж газар дэлхий хүчирхийллээр дүүрч байгаа учир Би тэднийг газартай нь сүйрүүлэх болно. Чи говор модоор өөртөө бүхээг хий; бүхээг дотроо тасалгаанууд гаргаж, дотор гаднагүй давирхай түрх” гэв.