Showing posts with label видеонууд. Show all posts
Showing posts with label видеонууд. Show all posts

2018-03-10

Бүх зүйлийг захирдаг Нэгэн

Бид яагаад амьдардаг вэ? Мөн яагаад бид үхэх ёстой вэ?

Бурхан:“Нас барсан хүмүүс амьдарч буй хүмүүсийн түүхүүдийг аван одож, амьдарч буй хүмүүс нь нас барсан тэдгээр хүмүүсийн яг тэр эмгэнэлт түүхийг давтдаг. Иймээс хүмүүс өөрсдөөсөө өөрийн эрхгүй ингэж асуудаг: Бид яагаад амьдардаг вэ? Яагаад бид үхэх ёстой вэ? Хэн энэ дэлхийг захирдаг вэ? Хэн энэ хүн төрөлхтнийг бүтээсэн бэ? Хүн төрөлхтөн үнэхээр Байгаль Эхээр бүтээгдсэн үү? Хүн төрөлхтөн өөрсдийн хувь заяагаа үнэхээр хянадаг уу?”гэдэг.  
Бурхан:“бүх зүйлийн дунд болон тэнгэрт, мөнхийн мөнхөд бүх зүйлийг захирдаг Нэгэн байдаг.”гэж хэлдэг.
Эрин үеүдийн туршид бүх хүн, оршин тогтнолын нэгэн ижил хуулийг дагасан;анхны үгээ хэлэхээс эхлээд үс нь бууралтах хүртэл эцэстээ тоос шороо болон хувиртлаа тэд бүхий л амьдралаа яарч тэвдэн өнгөрүүлдэг... Хүн төрөлхтний хувь заяаг хэн хянадаг вэ?

2017-12-08

Ноагийн өдрүүд ирсэн нь

Ноагийн өдрүүд ирсэн нь

       Ноагийн өдрүүд ирсэн нь,Эзэн Есүс Библид ингэж зѳгнѳсѳн байдаг: Ноагийн өдрүүдэд ч ямар байсанчлан Хүний Хүүгийн өдрүүдэд ч мөн тийнхүү байх болно. Ноаг хөвөгч авдарт орох өдрийг хүртэл хүмүүс идэж, ууцгааж, гэрлэж, нөхөрт гарцгааж байсан. Тэгтэл үер буун тэднийг бүгдийг нь хөнөөв. Лотын өдрүүдэд ч мөн л ийм юм болсон. Тэд идэж, ууцгааж, худалдаж, худалдан авч, тариалж, барьж байгуулцгааж байлаа. Харин Лотыг Содомоос гарах өдөр тэнгэрээс гал, хүхэр бууж тэднийг бүгдийг нь хөнөөв. Хүний Хүү илчлэгдэх өдөр ч мөн тийм байх болно. (Библи ЛУК 17:26-30
Ноагийн эрин үеийн хүн төрөлхтнийг эргэн нэг харцгаая. Хүн гэмших талаар огтхон ч анхаарахгүйгээр бүх төрлийн хорон муу үйл ажиллагаанд оролцож байлаа. Хэн ч Бурханы үгийг сонссонгүй. Тэдний хатуу чанд байдал, хорон муу нь Бурханы уурыг хүргэсэн бөгөөд эцэстээ тэд агуу үеийн гамшигт автсан билээ. Ноа болон түүний гэр бүлийн найман гишүүн л Бурханы үгийг сонсож, амьд үлдэж чадсан юм. Одоо эцсийн өдрүүд аль хэдийн ирчихсэн. Хүн төрөлхтний завхрал улам илүү гүн болсоор байгаа. Хүн бүхэн ёрын мууг хүндэлдэг. Шашны бүхий л ертөнц дэлхийн урсгалыг дагадаг. Тэд үнэнийг өчүүхэн ч хайрладаггүй. Ноагийн өдрүүд аль хэдийн ирчихсэн! Хүн төрөлхтнийг аврахын тулд Бурхан, хүн төрөлхтний дунд эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлыг хийхээр дахин нэгэнтээ эргэн ирсэн. Энэ бол Бурхан хүнийг аврах эцсийн удаа юм! Хүн төрөлхтөн юуг сонгох ёстой вэ? Энэ бол үнэн түүх. Сычуань аймгийн Чинпин нутгийн иргэд Төгс Хүчит Бурханы хаанчлалын сайн мэдээг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан тул тэдэнд хоёр удаагийн гамшиг тулгарсан юм. Сычуань дахь хүчтэй газар хөдлөлтийн үеэр Төгс Хүчит Бурханд итгэсэн олон ах, эгч гайхалтай байдлаар Бурханаар хамгаалуулж, амьд үлдсэн билээ. Бурханыг хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагадаг хүмүүс болон Бухраныг үгүйсгэж, эсэргүүцдэг хүмүүс энэ баримтуудыг нүдээр үзсэн. Энэ хоёр төрлийн хүмүүс хоёр шал өөр төгсгөлтэй байдаг!
Ноагийн өдрүүд ирсэн нь,Ноа болон түүний гэр бүлийн найман гишүүн л Бурханы үгийг сонсож, амьд үлдэж чадсан юм. Одоо эцсийн өдрүүд аль хэдийн ирчихсэн. Эзэн Есүсийн Хоёр Дахь Ирэлт——Эцсийн өдрүүдийн Христ, Төгс Хүчит Бурхан бидэнд үнэн болон амийг өгөв. Тэрээр хүн төрөлхтөн бидэнд авралын замыг зааж өгсөн билээ!

2017-09-30

Төгс Xүчит Бурханы үгийн уншлагууд “Төгс Хүчит Бурханы санаа алдалт”


Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн:“Төгс Хүчит Бурханы амийн хангалтыг орхисон хүн төрөлхтөн яагаад оршин байгаагаа мэдэхгүй атлаа үхлээс айдаг. Ямар ч дэмжлэг, тусламж байхгүй боловч хүн төрөлхтөн нүдээ аних хүсэлгүй хэвээр бөгөөд энэ дэлхий дээр сэтгэлийн мөс чанаргүй бие махбодод өөдгүйгээр оршин тогтнож эрэмгийгээр амь зуусаар. Чи ямар ч итгэл найдваргүй ингэж амьдардаг; тэр ямар ч зорилгогүй ийнхүү оршин байдаг. Зөвхөн Ариун Нэгэн л Өөрийг нь ирэхийг цөхрөн хүлээж зовж гиншин уйлж байгаа хүмүүсийг аврахаар ирнэ гэж домогт гардаг. Ухамсаргүй хүмүүст энэхүү итгэл үнэмшил биелэгдэхгүй. Гэвч, хүмүүс түүнийг хүсэн тэмүүлж байдаг. Төгс Хүчит Бурхан гүнээ зовж шаналж байгаа эдгээр хүмүүст өршөөл үзүүлдэг. Үүний зэрэгцээ Тэр хүмүүсийн хариултыг хэтэрхий удаан хүлээсэн учраас эдгээр ухамсаргүй хүмүүсээс залхсан байгаа. Тэр эрж хайж, чиний зүрх сэтгэл болоод сүнсийг эрж хайхыг хүсдэг. Тэр чамайг цангааж, өлсгөхгүй байхын тулд чамд ус болон хоол авчирч чамайг сэрээхийг хүсдэг. Чи ядрах үедээ, энэ ертөнцийн эл хуль байдлыг мэдэрч эхлэх үедээ бүү цочирд, бүү уйл. Төгс Хүчит Бурхан, Ажиглагч чамайг ирэх үед тэврэн угтана. ”
Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.


2017-09-28

Хаанчлалын магтаaл хөгжимт драм— “Үндэстэн бүхэн бодит Бурханд шүтэн мөргөдөг”




 1  Энэ удаа, Бурхан ажлаа сүнслэг биед бус маш энгийн биэр гүйцэтгэхээр ирсэн. Энэ бие бол Бурханы хоёр дахь удаагаа махбод болсон бие, мөн Бурханы эргэн ирж буй бие юм. Энэ бол маш энгийн махан бие билээ. Түүнээс, чи бусдаас өөр зүйл олж харахгүй ч гэсэн чи Түүнээс хэзээ ч сонсож байгаагүй үнэнийг олж сонсох болно. Энэ өчүүхэн бие бол эцсийн өдрүүдэд Бурханы ажлыг хийж гүйцэтгэх Бурханы бүх үнэн үгсийн биелэл бөгөөд хүн төрөлхтөнд Бурханы зан чанарыг мэдүүлэхийн илэрхийлэл болно. Чи диваажинд байгаа Бурханыг харахыг хүсэхгүй байна уу? Чи диваажинд байгаа Бурханыг ойлголцохыг хүсэхгүй байна уу? Чи хүн төрөлхтний хүрэх газрыг харахыг хүсэхгүй байна уу? Тэр чамд бүх нууцыг дэлгэхээс гадна чиний ойлгодоггүй үнэнийг хэлэх болно. Тэр бол чиний хаанчлалд хүргэх гарц бөгөөд шинэ эрин рүү хөтлөгч юм.

2   Ийм энгийн бие хүний хэмжээлшгүй их нууцыг хадгалж байдаг. Түүний үйлс нь магадгүй чамд ойлгошгүй байж болох ч, Түүний хийж байгаа ажлын зорилгыг авч үзвэл Тэр хүний боддог шиг энгийн нэгэн махбод биш гэдгийг хангалттай батална. Тэрээр эцсийн өдрүүдэд Бурханы хүн төрөлхтөнд үзүүлэх хайр энэрэл, хүсэл зоригийг илэрхийлдэг. Чи Түүний тэнгэр ба газрыг донсолгох яриаг сонсож, гал шиг дүрэлзэх нүдийг ширтэж, Түүний төмөр жадны амтыг мэдэрч чадахгүй ч, чи Түүний үгнээс уур хилэнг сонсож, Бурхан хүн төрөлхтнийг нигүүлсдэгийг мэднэ; чи Бурханы зөвт зан чанар болон Түүний мэргэн ухааныг харж, түүнчлэн, Бурханы хүн төрөлхтөнд үзүүлэх анхаарал, хайр халамжийг мэдрэх болно.

3   Сүүлийн өдрүүдэд Бурханы хийх ажил бол хүн Бурханыг диваажинд байхыг, дэлхий дээр хүмүүсийн дунд амьдрахыг харж, хүн Бурханыг мэдэж, дагаж, хүндэтгэн, хайрлахад оршино. Тийм учраас Тэр хоёр дахь удаа бие махбодод эргэн ирсэн. Хэдийгээр энэ өдөр хүний харж байгаа Бурхан нэг хамар, хоёр нүдтэй, энгийн, хүн шиг харагдаж байгаа боловч, эцэст нь Бурхан чамд энэ хүнгүйгээр диваажин болон дэлхий үлэмж их өөрчлөгдөх болохыг харуулна; энэ хүн оршин тогтнохгүйгээр, диваажин бүүдгэр, дэлхий өнгөгүй болж бүх хүн төрөлхтөн ядуу тарчиг, гай гамшигтай амьдрах болно. Сүүлийн өдрүүдэд бие махбодтой болсон Бурханы авралгүй байгаагүй бол, Бурхан бүх хүн төрөлхтнийг эрт үед тамд мөхөөсөн байх байсан; Түүний бие оршоогүй бол, чи үүрд гэмтэн, хүүрүүд болох байсан.

4   Түүний энэ бие махбод оршоогүй бол, хүн төрөлхтөн гарцаагүй гай зовлонтой тулгарч, эцсийн өдрүүдэд Бурханы илүү хүнд шийтгэлээс зугтахад хэцүү болох байсан. Энэхүү энгийн бие махбод мэндлээгүй бол, та нар бүгд хичнээн ч хайсан, амьдрал болон үхлийн аль нь ч биш нөхцөлд байх байсан; Түүний бие оршихгүйгээр, чи энэ өдөр үнэнийг олж, Бурханы сэнтийн өмнө ирэх боломжгүй байх байсан. Харин, чи өөрийн нүгэл хилэнцийнхээ хариуд Бурханаас шийтгэл хүлээх байсан. Бурханы бие эргэн ирээгүй бол, хэн ч аврагдах боломжгүй, мөн Бурхан хуучин эринийг аль эрт дуусгах байсан. Тийм байхад, чи Бурханы хоёр дахь бие махбодыг эсэргүүцсээр байх уу? Чи энэ энгийн хүнээс ийм их зүйл олж авах байтал Түүнийг хүлээн зөвшөөрч яагаад болохгүй гэж?

 5  төгсгөл ирэхэд бүх үндэстэн энэ энгийн хүнийг шүтэн мөргөж, энэ жаахан хүнд талархаж, дуулгавартай болох учиртай. Яагаад гэвэл, Тэр бүх хүн төрөлхтнийг аврах үнэн, амь, замыг авчирч, Бурхан ба Хүн хоорондын зөрчлийг арилгаж, Бурхан Хүн хоёрыг ойртуулж, ойлголцуулна. Мөн Тэрээр Бурханд илүү их алдар хүнд авчирсан. Ийм энгийн хүн чиний итгэл болон гайхшралыг ингэж төрүүлж чадахгүй юу? Ийм энгийн хүн Христ гэж дуудагдахад зохимжгүй юу? Ийм энгийн хүн хүмүүст Бурханыг илэрхийлж болохгүй юу? Ийм хүн гамшгаас хүн төрөлхтнийг аварч, чиний хайр энэрлийг хүртэж болохгүй юу? Хэрэв чи Түүний амнаас гарах үнэнийг эсэргүүцэж Түүний оршихуйг зэвүүцвээс, чиний хувь тавилан юу болох вэ?
"Үг нь махбодоор илэрсэн" номоос

Илүү мэдэхийг хүсвэл:
Төгс Хүчит Бурханы Чуулган