Showing posts with label Шүүлт. Show all posts
Showing posts with label Шүүлт. Show all posts

2020-05-19

“Сэтгэл зүрхний чөлөөлөлт” | Бурханы үг сэтгэл зүрхний минь атаархлыг таягдан хаясан


“Сэтгэл зүрхний чөлөөлөлт” | Бурханы үг сэтгэл зүрхний минь атаархлыг таягдан хаясан | Монгол хадмал
Жен Шин бол эцсийн өдрүүдийн Бурханы ажлын саявтар хүлээж авсан шинэ тутам итгэгч. Тэр Бурханы үгийг нөхөрлөх, Бурханыг магтсан сүлд дуу дуулахаар ах эгч нартайгаа хамт цуглаанд байнга ирдэг. Эндээс тэр аз жаргал, таашаал мэдэрдэг. Гэвч сатанч сэхүүн зан чанартаа автан, өөр нэг эгч өөрөөс нь хурдан дэвжиж, бусдын анхаарлыг илүү татаж, ах эгч нарынхаа хүндэтгэлийг хүлээж байхад өөрөө тэдний бахдлыг хүлээж чадахгүй байгаадаа цухалдан атаархаж эхэлнэ. Цуглаан дээр тэр эгчтэй өрсөлдөөд, гүйцэж чадахгүй байгаадаа сэтгэлээр унаж, гутарч эхэлнэ. Түүний амьдрал зовлонгоор дүүрч, Сатан амьдралаар нь тоглож байв. Дараа нь сүмийн тэргүүнь бүсгүйд туслан дэмжихээр ирж, Бурханы үгийн нөхөрлөлөө хуваалцах болно. Бурханы үгийн шүүлт ба гэрэл гэгээ авчирдаг зүйлсээр дамжуулан, тэр атаархлынхаа шалтгааныг олж, сатанч бардам сэхүүн зан, алдар нэр, эд баялаг хөөцөлдөх, хувиа хичээх, сул дорой байдлаа үзэн ядах болсон ажээ. Жен Шин Бурханы зөвт чанар ба Түүний захиралтыг дутуу ойлгосон байж. Тэр Бурханы захиралт, зохицуулалтыг дуулгавартай дагахаар шийдэв. Бурханы үгийн заавар дор тэр атаархлын дөнгөнөөс слж, сэтгэл зүрх нь аврагджээ. Бурханы үгээр амьдрахын амар тайван, баяр баясгаланг бүсгүй мэдэрч эхэлсэн юм. 

    Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.

     Тусгай мэдэгдэл: Энэхүү видео уран бүтээлийг Төгс Хүчит Бурханы Чуулганаас ашгийн бус зорилгоор эрхлэн гаргав. Энэ бичлэгийг ашиг олох зорилгоор гуравдагч этгээдэд тарааж болохгүй бөгөөд хүн бүр үүнийг чөлөөтэй хуваалцаж, тараана гэж бид найдаж байна. Үүнийг тараах үедээ эх сурвалжийг нь мэдэгдэхийг хүсье. Төгс Хүчит Бурханы чуулганы зөвшөөрөлгүйгээр ямар ч байгууллага, нийгмийн бүлэглэл, хувь хүн энэ бичлэгийг дур мэдэн өөрчлөх юмуу агуулгыг нь мушгин гуйвуулахыг хориглоно.

Энэ видеоны агуулгыг бүхэлд нь мэргэжлийн орчуулагчид орчуулсан. Гэсэн хэдий ч, хэл шинжлэлийн ялгаа зэргийн улмаас цөөн тооны алдаа мадаг байх нь зайлшгүй. Хэрвээ та ямар нэгэн алдаа мадаг олж харвал, Хятад хэл дээрх эх бичвэрээс лавлана уу. Мөн бидэнтэй холбоо барьж мэдэгдэхийг хүсэж байна. 



2020-04-15

Сайн мэдээний магтан дуу “Бурхан шүүлтээр бууж ирнэ” (Эрэгтэй гоцлол дуу)


|

Сайн мэдээний магтан дуу “Бурхан шүүлтээр бууж ирнэ” (Эрэгтэй гоцлол дуу)
Агуу улаан луугийн үндэстэн рүү бууж ирэх үед
Бурхан царайгаа орчлон руу эргүүлэхэд
дэлхий чичирдэг.
Түүний шүүлттэй нүүр тулахгүй байх газар бий гэж үү?
Эсвэл Түүний буулгасан гамшиг дор амьдрах уу?
Тэр явсан газар бүртээ гамшгийн үрийг цацсан,
гэвч үүгээрээ Тэр авралыг өгч, Өөрийн хайрыг харуулна.

Бурхан илүү олон хүнд Өөрийгөө таниулж,
харуулж, хүндлүүлэхийг хүсдэг.
Хүмүүс Түүнийг маш удаан хараагүй ч Тэр үнэхээр бодитой.
Бурхан илүү олон хүнд Өөрийгөө таниулж,
харуулж, хүндлүүлэхийг хүсдэг.
Хүмүүс Түүнийг маш удаан хараагүй ч Тэр үнэхээр бодитой,
Тэр үнэхээр бодитой.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

2020-01-22

Бурханы үгийн магтан дуу “Цэвэрлэгдсэн хүмүүс л амралтад орно” Praise and worship (lyrics)


Бурханы үгийн магтан дуу “Цэвэрлэгдсэн хүмүүс л амралтад орно” Praise and worship (lyrics)
Ирээдүйн хүн төрөлхтөн,
Адам, Ева хоёрын удам,
Сатаны эзэмшилд удаан амьдрахгүй,
Харин аврагдаж, цэвэрлэгдсэн удам болно.
Энэ бол шүүгдэж, гэсгээгдсэн хүн төрөлхтөн,
Ариуссан хүн төрөлхтөн.
Тэд өвөг дээдсээсээ өөр,
Адам, Евагийн үеэс өөр,
Бүхэлдээ өөр, шинэ үеийнхэн байх болно.
Сатаны завхруулсан хүмүүсээс сонгогдоод
Бурханы эцсийн шүүлтэнд зогсоно.
Үлдсэн сүүлчийн хүмүүс Бурхантай хамт
Сүүлчийн амралтанд орох болно.
Сүүлчийн амралтанд орох болно.

2019-11-22

Гоё магтан дуу “Ямар ч үед Та надтай хамт” Praise and worship (Lyrics)


Гоё магтан дуу “Ямар ч үед Та надтай хамт” Praise and worship (Lyrics)
Би ертөнцөөр хэрэн хэсэж,
Зүрх сэтгэлдээ төөрч, цөхөрсөн байсан.
Таны тааламжит үгсээр сэргэж,
Би гэрлийг харсан.
Би Таны үгээр шүүлтийг хүлээн авч
Хэчнээн гүнзгий завхарснаа ойлгосон.
Өөрийнхөө замналыг харахад 
бүгд миний завхарсан зан чанарыг илэрхийлдэг.
Таны дэргэд байхад Сатаны хор хөнөөл,
Ганцаардсан шөнүүд ирэхээс айх зүйлгүй.
Таны дэргэд байхад би аюултай нүүр тулахаас,
Хэцүү бэрх аяллаас ч айх зүйлгүй.
Бэрхшээл дүүрэн бартаат замын дараа
Би гэрэлт маргаашийг угтана.

2019-10-29

Гоё магтан дуу “Ямар ч үед Та надтай хамт” Praise and worship (Lyrics)


Гоё магтан дуу “Ямар ч үед Та надтай хамт” Praise and worship (Lyrics)

Би ертөнцөөр хэрэн хэсэж,
Зүрх сэтгэлдээ төөрч, цөхөрсөн байсан.
Таны тааламжит үгсээр сэргэж,
Би гэрлийг харсан.
Би Таны үгээр шүүлтийг хүлээн авч
Хэчнээн гүнзгий завхарснаа ойлгосон.
Өөрийнхөө замналыг харахад
бүгд миний завхарсан зан чанарыг илэрхийлдэг.
Таны дэргэд байхад Сатаны хор хөнөөл,
Ганцаардсан шөнүүд ирэхээс айх зүйлгүй.
Таны дэргэд байхад би аюултай нүүр тулахаас,
Хэцүү бэрх аяллаас ч айх зүйлгүй.
Бэрхшээл дүүрэн бартаат замын дараа
Би гэрэлт маргаашийг угтана.

2019-09-23

Эцсийн өдрүүдийн Христийн айлдвар | Чи амилсан хүн мөн үү? | монгол хэлээр


Эцсийн өдрүүдийн Христийн айлдвар | Чи амилсан хүн мөн үү?

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Хэрвээ хүмүүс амьд зүйлс болж, Бурханд гэрчлэл хийж, Бурханаар хүлээн зөвшөөрөгдөхийг хүсвэл Бурханы авралыг хүлээн зөвшөөрөх ёстой, тэд Түүний шүүлт болон гэсгээлтэнд баяртайгаар захирагдах ёстой ба Бурханы засалт, харьцалтыг баяртайгаар хүлээн авах ёстой. Зөвхөн тэр үед л тэд Бурханы шаардсан бүх үнэнийг хэрэгжүүлэх чадвартай болно, зөвхөн тэр үед л тэд Бурханы авралыг олж авч, үнэхээр амьд зүйлс болох болно. Амьд хүмүүс Бурханаар аврагддаг, тэд Бурханаар шүүгдэж, гэсгээгддэг, тэд өөрсдийгөө зориулахад бэлэн байдаг бөгөөд өөрийн амиа Бурханд өгөхдөө баяртай байдаг, мөн тэд өөрсдийн бүхий л амьдралаа Бурханд баяртайгаар зориулдаг. Зөвхөн амьд хүмүүс Бурханд гэрчлэл хийх үед л Сатан шившиглэгдэнэ, зөвхөн амьд хүмүүс л Бурханы сайн мэдээний ажлыг түгээж чадна, зөвхөн амьд хүмүүс л Бурханы зүрх сэтгэлийн дагуу байж чадна, мөн зөвхөн амьд хүмүүс л жинхэнэ хүмүүс юм.”

2019-09-15

Mагтан дуу MV “Бурханд сэтгэлээ уудалъя” Praise and worship (solongos duu)


Mагтан дуу MV “Бурханд сэтгэлээ уудалъя” Praise and worship 
Өө Бурхан минь!
Танд хэлмээр зүйл сэтгэлд минь маш их байна.
Таны үгээр сэтгэлийн минь үүд нээгдэж,
Таны дуу хоолойг би сонслоо.
Зүрх сэтгэлийг минь булгийн ус мэт тэжээдэг
Таны үг үнэн билээ.

2019-08-25

Эцсийн өдрүүдийн Христийн айлдвар | “Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг”


Эцсийн өдрүүдийн Христийн айлдвар “Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг”

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Эцсийн өдрүүдэд Христ хүнийг сургаж, хүний мөн чанарыг ил болгож, түүний үгс болон үйлийг задлан шинжлэхийн тулд төрөл бүрийн үнэнийг хэрэглэсэн. Эдгээр үг нь, хүний үүрэг, хүн яаж Бурханд дуулгавартай байх, хүн яаж Бурханд үнэнч байх, хүн яаж энгийн хүн чанарыг амьдран харуулах болон Бурханы мэргэн ухаан, зан чанарын талаар гэх мэт төрөл бүрийн үнэнийг агуулж байсан. Эдгээр үг нь бүгд хүний мөн чанар луу болон түүний ялзармал зан чанар луу чиглэдэг. Ялангуяа, хүн Бурханыг яаж үл ойшоодгийг илчилсэн үгс нь хүн яаж Сатаны биелэл болон Бурханы эсрэг дайсны хүч болдгийг хамаатуулан хэлэгдсэн. Шүүлтийн ажлаа хийхдээ Бурхан хүний угийн чанарыг ердөө хэдхэн үгээр тодорхой болгодог биш; Тэрээр удаан хугацаанд үүнийг илчилж, харьцаж, засдаг. Илчлэлт, харьцалт болон засалтын эдгээр аргыг энгийн үгээр орлуулж болохгүй, харин хүний огтхон ч эзэмшдэггүй үнэнээр орлуулж болно. Зөвхөн ийм төрлийн аргуудыг л шүүлт гэж үздэг; зөвхөн ийм шүүлтээр л дамжуулан хүн захирагдаж, Бурханд бүрэн дуулгавартай хүлцэнгүй байх ба цаашлаад Бурханы тухай жинхэнэ мэдлэгийг олж авч чадах юм. Шүүлтийн ажлын авчирдаг зүйл нь Бурханы үнэн царайны тухай хүний ойлголт болон өөрийнх нь тэрслүү байдлын тухай үнэн мэдлэг юм. Шүүлтийн ажил нь хүнд, Бурханы хүслийн тухай, Бурханы ажлын зорилгын тухай, түүний хувьд ойлгомжгүй байдаг нууцлаг байдлуудын тухай ихээхэн ойлголт олж авах боломжийг олгодог. Энэ нь мөн хүнд өөрийн ялзарсан мөн чанар болон өөрийн ялзралын үндсийг таних, хүний муухайг нээн илрүүлэх боломжийг олгодог. Эдгээр үр дүнг бүгдийг нь шүүлтийн ажил авчирдаг, учир нь энэ ажлын мөн чанар нь үнэндээ Бурханы үнэн, зам, амийг Түүнд итгэж байгаа бүх хүмүүст нээх ажил юм. ”

2019-01-07

Шүүлт бол буруутгал биш


Шүүлт бол буруутгал биш

Малайз, Энхуй

  2015 онд манай хэсгээс намайг өөр хотод ажиллуулахаар илгээв. Тэр үед ажилдаа дарагдаад би Ням гараг болгонд сүмд явж чадахгүй байлаа. Гэрлэсний дараа нөхөр маань итгэгч биш байсан, би шинэ орчинд хүрч ирээд нөхөрлөлийн амьдралаа алдсан. Дараа нь эцэг эх маань насан эцэслэж би бас өвчтэй үлдэж сайжралыг олохгүй байлаа. Тэгэхэд би өөрөө мэдэлгүй Эзэнд итгэх итгэлээ алдаж өмнөхөөсөө бага залбирдаг болж байнга сул дорой амьдарч байв. Хэдийгээр би дандаа завгүй байсан ч надад онцгой хоосон мэдрэмж төрдөг байлаа.

2018-01-07

Арван гурав дахь айлдвар

Арван гурав дахь айлдвар


Миний дуу хоолойн тунхаглал дотор Миний өдий төдий санаа зорилго нуугдаж байгаа. Гэхдээ хүн эдгээрийн тухай юу ч мэддэггүй бас ойлгодоггүй, харин Миний зүрх сэтгэлийг ухаарах эсвэл Миний үгэн дотроос Миний хүслийг зөнгөөрөө мэдрэх чадваргүйгээр Миний үгийг гаднаас нь хүлээн авч, гаднаас нь дагадаг. Хэдий Би Өөрийнхөө үгийг ойлгомжтой хэлсэн ч ойлгосон хүн байна уу? Сионоос Би хүн төрөлхтөн рүү ирсэн.

2017-12-10

Хорин дөрөв дэх айлдвар

Хорин дөрөв дэх айлдвар



Миний гэсгээлт бүх хүн дээр ирдэг боловч мөн бүх хүнээс хол хэвээр байдаг. Хүн бүрийн бүхий л амьдрал нь Надад хандах хайр болон үзэн ядалтаар дүүрсэн байдаг бөгөөд хэн ч хэзээ ч Намайг мэдээгүй – тиймээс Надад хандах хүний хандлага халуун, хүйтнээр үлээж, хэвийн байх чадваргүй байдаг. Гэсэн хэдий ч Би үргэлж хүнд санаа тавьж, хамгаалсаар ирсэн, харин өөрийн мулгуу байдлаас болж хүн Миний бүх үйл хэрэг болон эрч хүчтэй санаа зорилгыг харах чадваргүй юм. 

2017-12-04

Арван ес дэх айлдвар

   Миний үгийг оршин амьдрах үндэсээ болгох нь хүн төрөлхтний эзэмшвэл зохих зүйл юм. Хүн Миний үгсийн хэсэг тус бүрт өөрийн хэсгээ бий болгох ёстой; эс бөгөөс асуудал үүсгэж, өөрийн мөхлийг эрж байгаа хэрэг. Хүн төрөлхтөн Намайг мэддэггүй, ийм учраас, өөрийн амь насыг Надад өгч солилцоо хийхийн оронд, түүний бүхий л хийдэг зүйл бол Надад сэтгэл ханамж өгөхийг хичээн, гартаа хуучирч өмхрөх бараа таваар барин Миний урдуур алхдаг.

2017-11-27

Арав дахь айлдвар



















  Хаанчлалын Эрин үе нь эцсийн эцэст өнгөрсөн үеэс ялгаатай. Энд хүн юу хийж буй нь хамаагүй байдаг. Үүний оронд, Би газар дээр буун ирснийхээ дараа Өөрийн ажлыг—хүн хэзээ ч ухамсарлаж, биелүүлж чадахгүй тэр ажлыг биечлэн гүйцэтгэдэг. Дэлхий бүтээгдсэнээс эхлээд өнөөдрийг хүртэл эдгээр бүх он жилүүд нь үргэлж сүм байгуулах тухай байсан боловч хаант улсыг байгуулах талаар хэн ч хэзээ ч сонсож байгаагүй.