Абрахамд хүү өгөх Бурханы амлалт |
1. Абрахамд хүү өгөх Бурханы амлалт.
( Эхлэл 17:15-17) Бурхан Абрахамд –“Чиний эхнэр Сараин хувьд, чи түүнийг Сараи гэж дуудаж болохгүй, харин түүний нэр Сара байх ёстой. Тэгээд Би түүнийг адислаж, тэр бас нэгэн хүү чамд өгнө: Тийм ээ, Би түүнийг адислах болно, тэр үндэстнүүдийн эх болж; хүмүүсийн хаад түүний дор байх ёстой. Абрахам доош унан инээж, дотроо 100 жилийн настай түүнд хүүхэд төрж болно гэж үү? мөн Сара ерэн настай хэр нь тээж чадна гэж үү?” хэмээн бодов.
( Эхлэл 17:21-22) “Гэхдээ Би гэрээгээ ирэх жилийн өдийд Сарагийн чамд төрүүлж өгөх Исаактай байгуулна” гэв. Тэр түүнтэй яриагаа дуусгаж, Бурхан Абрахамаас холдон явав.
2. Абрахам Исаакийг тахил болгов
( Эхлэл 22:2-3) Тэр –“Одоо чиний хүү, чиний цорын ганц хайртай хүү болох Исаакийг авч, Мориагийн нутаг руу очин; Миний удахгүй тайлбарлаж өгөх Тахилын уулыг санал болго” гэв. Абрахам өглөө эртлэн босож, өөрийн илжгээ унан, хоёр залуу эр болон Исаак хүүгээ дагуулан, тахилд зориулан мод хувааж Бурханы хэлсэн газар луу явцгаав.
( Эхлэл 22:9-10) Тэд Бурханы хэлсэн газар уруу ирж; Абрахам тэнд тахилын ширээ босгож, мод тавин, Исаак хүүгээ хүлж, модон тахилын ширээн дээр тавив. Абрахам гараа урагш сунган хүүгээ алахаар хутга авлаа.
Бурханы хийхээр шийдсэн ажилд хэн ч саад учруулж чадахгүй
Ингээд та нар бүгд Абрахамын түүхийг дөнгөж сая сонслоо. Үер дэлхийг сөнөөсний дараа тэр Бурханаар сонгогдсон, түүний нэрийг Абрахам гэдэг байсан бөгөөд түүнийг зуун настай, эхнэр Сараг нь ерэн настай байхад Бурханы амлалт түүнд ирсэн. Бурхан түүнд ямар амлалт өгсөн бэ? Бурхан Библид дурдагдсан зүйлийг амласан: “Тэгээд Би түүнийг адислаж, тэр бас нэгэн хүү чамд өгнө.” Бурхан түүнд хүү өгнө гэсэн амлалтын ард юу байсан бэ? Библид дараах бичвэр байдаг: “Абрахам доош унан инээж, дотроо 100 настай түүнд хүүхэд төрж болно гэж үү? мөн Сара ерэн настай хэр нь тээж чадна гэж үү?” хэмээн бодов. Өөрөөр хэлбэл, энэ ахимаг насны хосууд хүүхэдтэй болоход хэтэрхий хөгшин байсан. Бурхан түүнд амлалт өгсний дараа Абрахам юу хийсэн бэ? Тэр нүүрээрээ газар унан инээж өөртөө ингэж хэлсэн. “Зуун настай хүнд хүү төрнө гэж үү?” Абрахам энэ нь боломжгүй гэж итгэж байсан–тэрээр түүнд өгсөн Бурханы амлалт нь тоглоом тохуунаас өөрцгүй гэж итгэсэн гэсэн үг юм. Хүний өнцгөөс авч үзвэл, энэ нь хүний биелүүлж чадашгүй зүйл байсан ба түүнчлэн Бурханы хувьд ч биелүүлж чадашгүй, боломжгүй зүйл байсан. Магадгүй Абрахамд энэ нь инээдтэй байсан байх: Бурхан хүнийг бүтээсэн, гэсэн ч Тэр ийм хөгшин хүн хүүхэдтэй болж чадахгүй гэдгийг мэддэггүй болж таарсан; Тэр надад хүүхэдтэй болох боломж олгож болно гэж бодсон, Тэр надад хүү өгөх болно гэж Тэр хэлсэн–тэр нь гарцаагүй боломжгүй зүйл! Иймээс Абрахам нүүрээрээ газар унан инээж: Боломжгүй явдал–Бурхан надтай тоглож байна, энэ үнэн байж таарахгүй! хэмээн дотроо бодсон. Тэр Бурханы үгийг ноцтойгоор хүлээн аваагүй. ⋯⋯Бурхан Абрахамын инээд болон түүний бага зэрэг нүүрний илэрхийллийг хараад тэдгээрийг мэдсэн үү? Бурхан мэдсэн. Гэхдээ Бурхан Өөрийн хийхээр шийдсэн зүйлийг өөрчлөх үү? Үгүй! Бурхан энэ хүнийг сонгоно гэж төлөвлөж шийдсэн үед энэ зүйл аль хэдийн биелсэн байдаг. Хүний бодол эсвэл түүний биеэ авч явах байдлын аль нь ч Бурханд өчүүхэн төдий ч нөлөөлж, саад болж чадахгүй; Бурхан Өөрийн төлөвлөгөөг сайн дураараа өөрчлөхгүй мөн хүний биеэ авч явах байдлын улмаас Тэр Өөрийн төлөвлөгөөг өөрчилж, нураахгүй, тэгвэл энэ нь бүр ч илүү тэнэг хэрэг болох юм. Тэгвэл Эхлэл 17:21-22 дээр юу гэж бичигдсэн байдаг вэ? “Гэхдээ Би гэрээгээ ирэх жилийн өдийд Сарагийн чамд төрүүлж өгөх Исаактай байгуулна” гэв. Тэр түүнтэй яриагаа дуусгаж, Бурхан Абрахамаас холдон явав. Бурхан Абрахамын бодсон эсвэл хэлсэн зүйлд өчүүхэн төдий ч анхаарал хандуулаагүй. Түүний үл тоомсорлох шалтгаан юу байсан бэ? Үүний учир нь, тэр үед Бурхан хүнээс агуу итгэлтэй байхыг эсвэл Бурханы талаар агуу мэдлэгтэй байхыг цаашлаад тэр Бурханы хийсэн, хэлсэн зүйлийг ойлгох чадвартай байхыг шаардаагүй байсан юм. Тиймээс Түүний хийхээр шийдсэн зүйлийг бүрэн ойлгохыг эсвэл Өөрийн сонгохоор шийдсэн хүмүүсийг эсвэл Өөрийн үйлдлүүдийн зарчмыг ойлгохыг Тэр хүнээс гуйгаагүй, учир нь хүний биеийн хэмжээ зүгээр л хангалтгүй байсан билээ. Тэр үед Бурхан Абрахамын хийсэн бүрийг, биеэ авч явсан байдал бүрийг хэвийн гэж үзсэн. Тэр зэмлээгүй эсвэл буруутгаагүй харин ердөө л: “Сара чамд дараа жилийн энэ цагт Исаакийг төрүүлж өгөх болно” гэж хэлсэн юм. Бурханы хувьд Тэр эдгээр үгийг тунхагласны дараа энэ зүйл нь алхам алхмаар биелж эхэлсэн; Бурханы нүдээр бол Түүний төлөвлөгөөгөөр гүйцэтгэгдэх ёстой байсан зүйл нь аль хэдийн биелсэн. Үүний зохицуулалтыг дуусгасныхаа дараа Бурхан явсан. Хүний юу хийх эсвэл бодох, хүний юу ойлгох, хүний төлөвлөгөө–эдгээрийн аль нь ч Бурхантай ямар ч хамаагүй. Бүх зүйл Бурханы тогтоосон цаг хугацаа болон үе шатыг баримтлан Бурханы төлөвлөгөөний дагуу явагддаг. Энэ нь Бурханы ажлын зарчим юм. Хүний боддог эсвэл мэддэг зүйлд Бурхан хөндлөнгөөс оролцдоггүй, гэхдээ Тэр мөн Өөрийн төлөвлөгөөнөөс татгалзаж, Өөрийн ажлыг хаядаггүй, учир нь хүн итгэдэггүй мөн ойлгодоггүй. Тиймээс хэрэг явдлууд Бурханы төлөвлөгөө болон бодлын дагуу гүйцэтгэгддэг. Энэ нь бид нарын Библиэс хардаг яг тэр зүйл юм: Бурхан Исаакийг Өөрийн тогтоосон хугацаанд төрүүлсэн. Хүний зан байдал болон биеэ авч явах байдал нь Бурханы ажилд саад учруулсан гэдгийг баримтууд нотолдог уу? Тэдгээр нь Бурханы ажилд саад учруулаагүй! Хүний Бурханд итгэх өчүүхэн итгэл болон Бурханы талаарх түүний үзэл, төсөөлөл нь Бурханы ажилд нөлөөлсөн үү? Үгүй, тэгээгүй! Өчүүхэн ч нөлөөлөөгүй! Бурханы удирдлагын төлөвлөгөөнд ямар ч хүн, хэрэг явдал эсвэл орчин нөхцөл нөлөөлдөггүй. Түүний хийхээр шийдсэн бүхэн нь Түүний төлөвлөгөөний дагуу зохих цагтаа биелж, гүйцэтгэгдэх бөгөөд Түүний ажилд ямар ч хүн саад учруулж чадахгүй. Бурхан хүний зарим нэг тэнэглэл болон мэдлэггүй байдалд анхаарал хандуулдаггүй бөгөөд тэр ч байтугай Түүнд хандах хүний эсэргүүцэл болон үзлийг үл тоодог; үүний оронд Тэр Өөрийн хийх ёстой ажлаа ямар ч эргэлзээгүйгээр хийдэг. Энэ бол Бурханы зан чанар бөгөөд энэ нь Түүний бүхнийг чадагч байдлын илрэл юм.
"Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл"-ээс
Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.
No comments:
Post a Comment