Бурхан Еваг Бүтээсэн нь (Эхлэл 2: 18-20) Ехова Бурхан, “Хүн ганцаараа байх нь сайн зүйл биш; Би түүнд тохирсон туслагчийг бүтээх болно” гэв. Тэгээд Ехова Бурхан хээрийн бүх араатан амьтан, мөн агаарын бүх жигүүртэн шувуудыг шороогоор бүтээн; тэднийг хэрхэн нэрлэхийг нь үзэхээр Адамд авчирч өгөв: Адамын амьтан бүрийг дуудсан нэр нь тэдний нэр болжээ. Тэгээд Адам бүх мал амьтад, агаарын жигүүртэн шувууд, мөн хээрийн бүх араатанд нэр өгөв; гэвч Адамын хувьд түүнд тохирох туслагч олдсонгүй.
(Эхлэл 2: 22-23) Ехова Бурхан эрэгтэй хүнээс авсан хавиргаараа эмэгтэй хүнийг бүтээж, түүнийг эрэгтэй хүнд аваачиж өгөв. Ингээд Адам, “Энэ бол одоо миний яснаас авсан яс, махнаас авсан мах юм: түүнийг Эрэгтэй хүнээс гаргаж авсан учраас Эмэгтэй гэж нэрлэх болно” гэжээ.
Бичээсийн энэ хэсэгт хэд хэдэн гол хэллэг байна. Тэдгээрийг онцлон тэмдэглэнэ үү: “Адамын амьтан бүрийг дуудсан нэр нь тэдний нэр болжээ.” Тэгэхээр бүх амьд амьтдад хэн нэр өгсөн бэ? Бурхан биш харин Адам өгсөн. Энэхүү хэллэг нь хүн төрөлхтөнд нэг баримтыг хэлж байна: Бурхан хүнийг бүтээх үедээ түүнд оюун ухаан өгсөн. |
Showing posts with label оюун ухаан. Show all posts
Showing posts with label оюун ухаан. Show all posts
2017-12-12
Бурхан Еваг Бүтээсэн нь | Бурхан хүнийг бүтээх үедээ түүнд оюун ухаан өгсөн
Subscribe to:
Posts (Atom)