2017-12-07

Бие махбод болсон Бурханы үйлчлэлээ хэрэгжүүлж байх үеийн айлдварууд | Хорин хоёр дахь айлдвар

Хорин хоёр дахь айлдвар

Бие махбод болсон Бурханы үйлчлэлээ хэрэгжүүлж байх үеийн айлдварууд 
Хорин хоёр дахь айлдвар

Хүн гэрлийн дунд амьдардаг, гэсэн ч тэр гэрлийн үнэ цэнэтэй байдлыг мэддэггүй. Тэр гэрлийн мөн чанарыг, гэрлийн эх сурвалжийг түүнчлэн энэ нь хэнд харьяалагддагийг мэддэггүй. Хүмүүсийн дунд гэрлийг өгөхдөө Би тэдний дундах нөхцөл байдлыг нэн даруй шинжилдэг: Гэрлийн улмаас бүх хүмүүс өөрчлөгдөж, өсөж, харанхуйг орхисон. Би орчлон ертөнцийн өнцөг булан бүрийг ажиглаж, уулс мананд бүрхэгдсэнийг, ус хүйтнээс болж хөлдсөнийг, тэгээд гэрэл гарсны улмаас хүмүүс илүү эрхэм зүйлийг олж мэдэж магад учраас Зүүн зүг рүү харахыг үзсэн – гэсэн ч хүн манан дундаас тодорхой зүг чигийг ялган харж чадахгүй хэвээр үлдсэн юм. Бүхий л дэлхий өтгөн мананд хучигдсан учраас Намайг үүлсийн дундаас ажиглахад Миний оршин тогтнолыг хүн хэзээ ч нээн илрүүлээгүй; хүн газар дээр ямар нэг зүйлийг эрж хайж байдаг, тэр хоол хүнс хайж байгаа мэт, Миний ирэхийг хүлээж байгаа мэт санагддаг – гэсэн ч тэр Миний цаг үеийг мэдэхгүй, ердөө Зүүн зүгт сүүмэлзэх гэрэл рүү байн байн хардаг. Бүх хүмүүсийн дундаас үнэхээр Миний зүрх сэтгэлийн дагуу байдаг хүмүүсийг Би эрж хайдаг. Би бүх хүмүүсийн дунд алхаж, бүх хүмүүсийн дунд амьдардаг ч хүн газар дээр аюулгүй, эрүүл саруул байдаг ба иймээс Миний зүрх сэтгэлийн дагуу байдаг хэн ч үгүй. Хүмүүс Миний хүслийг хэрхэн анхаарахаа мэддэггүй, тэд Миний үйлдлийг хардаггүй ба тэд гэрлийн дунд хөдөлж, гэрэл тусгуулж чаддаггүй. Хэдийгээр хүн Миний үгийг хэзээд эрхэмлэдэг ч Сатаны зальжин аргыг таних чадваргүй; хүний биеийн хэмжээ хэтэрхий жижиг учраас тэр зүрх сэтгэлийнхээ хүссэнээр хийж чаддаггүй. Хүн хэзээ ч Намайг чин сэтгэлээсээ хайрлаж байгаагүй. Би түүнийг өргөмжлөх үед тэр өөрийнхөө үнэ цэнэгүйг мэдэрдэг, гэвч энэ нь түүнийг Миний сэтгэлд нийцэхээр хичээхэд хүргэдэггүй. Тэр зүгээр л түүний гарт Миний өгсөн байрыг гардан нарийн шинжилдэг; Миний хайр татам байдалд мэдрэмжгүй ханддаг ба оронд нь тэр өөрийн байрын ерөөлд шунан ташуурахаар зүтгэдэг. Энэ нь хүний дутагдал биш гэж үү? Уулс нүүх үедээ чиний байрын төлөө тэд тойруу замаар явна гэж үү? Ус урсах үедээ чиний байрын өмнө тэд урсахаа болих уу? Тэнгэр газар чиний байраас болж урвуугаар өөрчлөгдөх үү? Нэгэнтээ Би хүмүүст дахин дахин өршөөнгүй хандаж байсан – гэсэн ч хэн ч үүнийг эрхэмлэн нандигнаагүй, тэд үүнийг зүгээр л түүх шиг сонссон эсвэл тууж шиг уншсан. Миний үг үнэхээр хүний зүрх сэтгэлд хүрдэггүй юу? Миний айлдвар үнэхээр ямар ч үр нөлөөгүй юу? Нэг ч хүн Миний оршин тогтнолд итгэдэггүй гэсэн үг үү? Хүн өөрийгөө хайрладаггүй, үүний оронд тэр Над руу дайрахын тулд Сатантай нэгддэг ба Надад үйлчлэх “хөрөнгө” болгон Сатаныг ашигладаг. Би Сатаны бүх зальжин аргуудыг нэвтэлж, газар дээрх хүмүүс Сатаны хууран мэхлэлтийг хүлээн зөвшөөрдгийг болиулах болно, ингэснээр тэд Сатаны оршин тогтнолоос болж Намайг эсэргүүцэхгүй.
Хаанчлалд Би бол Хаан – гэхдээ Надад Хаан шиг хандахын оронд хүн Надтай тэнгэрээс бууж ирсэн Аврагч шиг харьцдаг. Үүний үр дүнд түүнд өргөл барьц өгөхийг тэр Надаас хүсэн хүлээдэг ба Миний талаарх мэдлэгийг эрж хайдаггүй. Маш олон хүмүүс Миний өмнө гуйлгачин шиг хашхиран уйлсан; маш олон хүмүүс өөрсдийн “хүүдийг” Надад нээж тэдэнд амь зуух хоол өгөхийг гуйсан; маш олон хүмүүс, Намайг хурдан идэж гэдсээ дүүргэхийг хүсэж буй өлсгөлөн чонотой адилаар өөрсдийн шунахай харцаа Над дээр тогтоосон; маш олон хүмүүс Миний өрөвч зөөлөн байдлын төлөө залбирч эсвэл Миний гэсгээлтийг дуртайяа хүлээн зөвшөөрч өөрсдийн алдаа зөрчлийн улмаас толгой бөхийн ичсэн. Намайг ярих үед хүний янз бүрийн тэнэг зан учир утгагүй гарч ирдэг ба түүний жинхэнэ дүр төрх гэрлийн дунд илчлэгддэг, тэгээд гялалзсан гэрэлд хүн өөрийгөө уучилж чаддаггүй. Тиймээс тэр Миний өмнө яаран ирж өвдөг сөгдөн өөрийн нүглийг улайдаг. Хүний “шударга зангийн” улмаас Би түүнийг авралын тэргэн дээр дахин нэг удаа татан гаргасан, тиймээс хүн Надад талархаж, Над руу хайрласан харц чулууддаг. Гэсэн ч тэр үнэхээр Надаас орогнол авах дургүй хэвээр байдаг бөгөөд зүрх сэтгэлээ Надад бүрэн дүүрэн өгч байгаагүй. Тэр зүгээр л Надаар бардамнан сайрхдаг ч Намайг үнэхээр хайрладаггүй, учир нь тэр оюун ухаанаа Над руу эргүүлээгүй; түүний бие Миний өмнө байсан ч зүрх сэтгэл нь Миний ард байдаг. Дүрэм журмын талаарх хүний ойлголт хэт дутмаг мөн тэр Миний өмнө ирэх ямар ч сонирхолгүйн улмаас Би түүнийг зохистой дэмжлэгээр хангадаг, ингэснээр тэр өөрийн гөжүүд харанхуй бүдүүлэг байдлаасаа Над руу эргэж магад юм. Энэ нь Миний хүнд өгдөг яг тэр өршөөл бөгөөд энэ нь хүнийг аврахаар оролддог Миний арга билээ.
Орчлон ертөнц даяарх хүмүүс Миний цаг үе ирснийг тэмдэглэж, тэнгэрэлчүүд ард түмний дунд алхдаг. Сатан түвэг учруулах үед, тэнгэр дэх өөрсдийн үйлчлэлийн улмаас тэнгэрэлчүүд үргэлж Миний ардуудад тусладаг. Тэд хүний сул талаас болж диаволд хууртахгүй, харин харанхуйн хүчний дайралтын үр дүнд мананд хучигдсан хүний амьдралаас илүү их туршлагыг олж авдаг. Бүх хүмүүс Миний нэрийн дор захирагдаж, Намайг шууд эсэргүүцэхээр хэн ч хэзээ ч босохгүй. Тэнгэрэлчүүдийн ажлын улмаас хүн Миний нэрийг хүлээн зөвшөөрөх ба бүгд Миний ажлын урсгал дунд байдаг. Дэлхий нуран унаж байна! Вавилон саажилттай байна! Шашны ертөнц хэрхэн газар дээрх Миний эрх мэдлээр устгагдахгүй байх юм бэ? Хэн Надад дуулгаваргүй хандаж, эсэргүүцсээр байж зүрхлэх вэ? Хуулийн багш нар уу? Бүх шашны албан тушаалтнууд уу? Газар дээрх захирагчид, эрх мэдэлтнүүд үү? Тэнгэрэлчүүд үү? Миний биеийн төгс байдал, бүрэн бүтэн байдлыг хэн баярлан тэмдэглэдэггүй вэ? Бүх хүмүүсийн дундаас хэн Миний магтаалыг тасралтгүй дуулж, хэн дуусашгүй аз жаргалтай байхгүй вэ? Би агуу улаан луугийн ичээ буй газарт амьдардаг боловч энэ нь Намайг айн чичирч эсвэл зугтахад хүргэхгүй, учир нь өөрийнх нь бүх хүмүүс бүгдээрээ аль хэдийн үүнийг жигшиж эхэлсэн. Лууны өмнө хэзээ ч, юуны ч “үүрэг” биелэгдэж байгаагүй; үүний оронд бүх зүйл өөрсдийн ажил хэргээ хөөж, өөрсдөд нь хамгийн их тохирох замыг сонгодог. Газар дээрх улс орнууд хэрхэн мөхөхгүй вэ? Газар дээрх улс орнууд хэрхэн нуран унахгүй вэ? Миний ардууд хэрхэн баярлан хөөрөхгүй байх вэ? Тэд хэрхэн баяр баясалтайгаар дуулахгүй байх вэ? Энэ нь хүний ажил уу? Энэ нь хүний гараар хийгдсэн зүйл үү? Би хүнд оршин тогтнох үндсийг өгсөн ба түүнийг эд баялгаар хангасан, гэсэн ч хүн өөрийн одоогийн нөхцөл байдалдаа сэтгэл ханадаггүй бөгөөд Миний хаант улсад орохыг гуйдаг. Гэвч зохих үнийг нь төлөхгүйгээр, өөрийгөө амь бие хайргүй зориулах дургүй байснаар тэр Миний хаанчлалд яаж амархан орж чадах юм бэ? Хүнээс ямар нэг зүйлийг хатуу нэхэхийн оронд Би түүнд шаардлага тавьдаг, ингэснээр газар дээрх Миний хаанчлал алдраар дүүрэх юм. Хүн өнөөг хүртэл Надаар газарчлуулсан, тэр ийм байдалтайгаар оршин байдаг ба тэр Миний гэрлийн удирдамж дунд амьдардаг. Хэрвээ ийм байгаагүй бол, газар дээрх хүмүүсээс хэн өөрсдийн алс хэтийг мэдэх байсан бэ? Хэн Миний хүслийг ойлгох байсан бэ? Би Өөрийн болзлыг хүнээс шаардах шаардлагадаа нэмсэн; энэ нь байгалийн хуулийн дагуу биш гэж үү?
Өчигдөр та нар салхи, бороон дунд амьдарсан, өнөөдөр та нар Миний хаанчлалд орж, Миний ардууд болсон бөгөөд маргааш та нар Миний ерөөлийг эдлэх болно. Хэзээ нэгэн цагт хэн ийм зүйлсийг төсөөлж байсан бэ? Та нар амьдралдаа хэчнээн их саад тотгор, зовлон бэрхшээлийг туулах вэ, та нар мэдэх үү? Салхи бороон дунд Би урагшилж, жил бүрийг Би хүмүүсийн дунд өнгөрөөсөн ба ингээд өнөө үе ирсэн. Эдгээр нь Миний удирдлагын төлөвлөгөөний алхмууд биш гэж үү? Миний төлөвлөгөөнд хэн нэмэрлэсэн бэ? Миний төлөвлөгөөн дэх эдгээр алхмуудаас хэн зугтан одож чадах вэ? Би зуу зуун сая хүний зүрх сэтгэлд амьдардаг, Би бол зуу зуун сая хүмүүсийн дундах Хаан бөгөөд Би зуун зуун сая хүмүүсээр гологдож, доромжлогдсоор ирсэн. Миний дүр хүмүүсийн зүрх сэтгэл дотор үнэхээр байхгүй. Хүн Миний үгнээс Миний алдар суутай төрхийг бүүр түүрхэн л мэдэрдэг, гэхдээ өөрийн бодол дахь зөрчилдөөний улмаас тэр өөрийн мэдрэмжиндээ итгэдэггүй; түүний зүрх сэтгэлд тодорхойгүй Би л байдаг, гэхдээ энэ нь тэнд удаан байдаггүй. Иймээс Намайг хайрлах түүний хайр бас ийм байдаг: Миний өмнө түүний хайр тасалдангуй харагддаг, түүнд хүсэл төрөнгүүт тэр Намайг хайрлаж байгаа мэт, бүрхэг сарны гэрэл дор түүний хайр сүүмэлзэн ил гарч, далд орж байгаа мэт байдаг. Өнөөдөр зөвхөн Миний хайрын улмаас л хүмүүс амьд үлдэх сайн заяа төөрөгтэй болсон. Хэрвээ тэгээгүй бол, өөрсдийн турж эцсэн биеийн улмаас хүмүүсийн дотроос хэн лазер гэрлээр хэрчигдэхгүй байх вэ? Хүн одоо ч өөрийгөө мэддэггүй. Тэр Миний өмнө онгирч, Миний нүднээс далдуур өөрийнхөө талаар сайрхдаг, гэхдээ хэн ч Намайг Миний өмнө “эсэргүүцэж” зүрхлэхгүй. Гэсэн хэдий ч, хүн Миний ярьж буй эсэргүүцлийн утга учрыг мэддэггүй; үүний оронд тэр Намайг хуурахаар байнга оролдож, өөрийгөө байнга өргөмжилсөөр байдаг – ингэснээрээ Тэр Намайг илт эсэргүүцэж байгаа биш гэж үү? Би хүний сул талуудыг тэвчдэг, гэхдээ Би хүний өөрийнх нь хийсэн эсэргүүцэлд өчүүхэн төдий ч өршөөнгүй хандахгүй. Хэдийгээр тэр үүний утгыг мэдэж байгаа ч, энэ утгын дагуу үйлдэхийг хүсдэггүй ба өөрийн сонголтонд тааруулан зүгээр л Намайг хуурдаг. Өөрийн үгэндээ Би Өөрийн зан чанарыг дандаа тодорхой болгодог, гэсэн ч хүн ялагдахаар зохицдоггүй – үүний зэрэгцээ тэр өөрийн зан чанарыг илчилдэг. Миний шүүлтийн дунд хүн бүрэн дүүрэн үнэмших ба Миний гэсгээлтийн дунд тэр эцэстээ Миний дүрийг амьдран харуулж, газар дээрх Миний тусгал болох болно!
1992 оны 3 дугаар сарын 22

“Үг нь махбодоор илэрсэн” номоос

Төгс Хүчит Бурханы Чуулган бол эргэн ирсэн Эзэн Есүс - сүүлчийн өдрүүдийн Христийн Төгс Хүчит Бурхан Хятад дахь ажлын улмаас үүсэн бий болсон юм. хэн нэгэн хүн байгуулаагүй билээ. Христ бол үнэн, зам, амь. Бурханы үгийг уншаад та Бурхан гарч ирснийг харах болно.

No comments:

Post a Comment