Бурхан Содомыг устгах ёстой |
( Эхлэл 18:26) Ехова, —“Хэрэв Би Содом хотынхны дотроос тавин зөв шударга хүнийг олж харах аваас тэдний сайн сайхны төлөө тэр газрын хүмүүсийг өршөөнө” гэж хэлэв.
( Эхлэл 18:29) Тэр дахин Түүнд —Хэрэв тэнд Дөч байвал яах вэ? гэхэд, Тэрээр —Би түүнийг устгахгүй гэв.
( Эхлэл 18:30) Тэр дахин Түүнд —Хэрэв тэнд гуч байвал яах вэ? гэхэд, Тэрээр —Би түүнийг устгахгүй гэв.
( Эхлэл 18:31) Тэр дахин Түүнд —Хэрэв тэнд хорь байвал яах вэ? гэхэд, Тэрээр —Би түүнийг устгахгүй гэв.
( Эхлэл 18:32) Тэр дахин Түүнд —Хэрэв тэнд арав байвал яах вэ? гэхэд, Тэрээр —Би түүнийг устгахгүй гэв.
Энд Миний Библиэс сонгосон хэдэн иш татсан хэсэг байна. Тэдгээр нь бүрэн эх хувь биш. Хэрвээ та нар тэдгээрийг харахыг хүсвэл Библиэс өөрсдөө харж болно; цаг хэмнэхийн тулд Би анхдагч агуулгын зарим хэсгийг орхигдуулсан. Энд Би цөөн хэдэн гол ишлэлүүд болон өгүүлбэрүүдийг сонгож, өнөөдрийн бидний нөхөрлөлд ямар ч хамаагүй хэд хэдэн өгүүлбэрийг орхисон. Бидний нөхөрлөх бүх ишлэл болон агуулгад бидний гол анхаарал нь эдгээр түүхүүдийн нарийн учир, хүний биеэ авч явах байдлыг алгассан; үүний оронд бид тэр үеийн Бурханы бодол, санаа ямар байсан тухай л ярина. Бурханы бодол санаанаас бид Бурханы зан чанарыг харах болно, мөн Бурханы хийсэн болгоноос бид жинхэнэ Бурханыг Өөрийг нь харах болно – үүгээр бид өөрсдийн зорилгодоо хүрэх болно.
Бурхан зөвхөн Түүний үгэнд дуулгавартай байж, Түүний тушаалыг дагаж чадах хүмүүсийн талаар анхаардаг
Дээрх ишлэлүүд нь хэд хэдэн түлхүүр үгийг агуулсан: тоонууд. Эхлээд Ехова, энэ хотоос зөв шударга хүн тавийг олбол энэ газрыг бүхэлд нь өршөөнө гэж хэлсэн, өөрөөр хэлбэл Тэр хотыг устгахгүй байх байсан. Тэгвэл үнэндээ Содом хотод тавин зөв шударга хүн байсан уу? Тэнд байгаагүй. Үүний дараахан Абрахам Бурханд юу гэж хэлсэн бэ? Тэрээр, тэнд дөчин хүн олдож болох шүү дээ? гэж хэлсэн. Тэгэхэд Бурхан Би үүнийг хийхгүй гэсэн. Дараа нь Абрахам тэндээс гучин хүн олдож болох шүү дээ? гэж хэлсэн. Бурхан, Би үүнийг хийхгүй гэсэн. Тэгвэл хорин хүн олдох аваас? Би үүнийг хийхгүй. Арван хүн? Би үүнийг хийхгүй. Яг үнэндээ арван зөв шударга хүн тэр хотод байсан уу? Тэнд арав байгаагүй – харин нэг хүн байсан. Энэ нэг хүн нь хэн байсан бэ? Энэ нь Лот байсан. Тэр үед Содомд ганц зөв шударга хүн байсан, гэхдээ ийм тоонд очих үед Бурхан маш хатуу чанд эсвэл шаардлагатай байсан уу? Үгүй, Тэр тэгээгүй! Иймээс хүн, “Дөч байвал яах вэ?” “Гуч байвал яах вэ?” гэсээр “Арав байвал яах вэ?” гэх хүртэл асуухад Бурхан, “Тэнд ердөө арван хүн байсан ч Би энэ хотыг устгахгүй; Би үүнийг өршөөж, энэ арваас гадна бусад хүмүүсийг уучилна” гэсэн. Арав гэдэг нь хангалттай өчүүхэн байх байсан гэхдээ үнэндээ Содомд ийм тооны ч зөв шударга хүн байгаагүй болж таарсан. Тэгвэл Бурханы нүдээр энэ хотын хүмүүсийн нүгэл хилэнц болон хорон муу нь Бурхан тэднийг устгахаас өөр аргагүй болоход хүргэснийг чи харж болно. Тэнд тавин зөв шударга хүн байвал энэ хотыг Тэр устгахгүй гэж Бурхан хэлсэн нь ямар утгатай байсан бэ? Эдгээр тоо нь Бурханд чухал биш байсан. Юу чухал байсан бэ гэхлээр энэ хотод Түүний хүссэн зөв шударга хүн байна уу эсвэл үгүй юу гэдэг явдал байсан. Хэрвээ хотод ганц зөв шударга хүн байсан ч хотыг Тэр устгасны улмаас тэр хүн аюулд өртөхийг Бурхан зөвшөөрөхгүй байх байсан. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр, Бурхан хотыг устгах гэж байгаа юу, үгүй юу гэдгээс үл хамааран, үүн дотор хэчнээн зөв шударга хүн байгаагаас үл хамааран, Бурхан хувьд энэ нүгэлт хот хараагдсан, үзэшгүй муухай бөгөөд устгагдах ёстой, Бурханы нүднээс алга болох ёстой харин зөв шударга хүмүүс үлдэх ёстой байсан юм. Эрин үеэс үл хамааран, хүн төрөлхтний хөгжлийн үе шатнаас үл хамааран, Бурханы хандлага өөрчлөгдөөгүй: Тэр Өөрийн нүдэн дэх мууг үзэн ядаж, зөв шударга хүмүүст анхаарал тавьдаг. Бурханы энэ тодорхой хандлага нь мөн Бурханы мөн чанарын жинхэнэ илчлэл юм. Хот дотор ганцхан зөв шударга хүн байсан учраас Бурхан цаашид тээнэгэлзээгүй. Эцсийн үр дүнд Содом зайлшгүй устгагдах байсан. Та нар үүнээс юу харж байна вэ? Тэр үед тэнд тавин зөв шударга хүн байсан л бол эсвэл арван хүн л байсан бол Бурхан хотыг устгахгүй байх байсан, энэ нь, Түүнийг хүндэлж, шүтэн мөргөж чадах цөөхөн хүний улмаас Бурхан хүн төрөлхтнийг уучилж тэдэнд хүлээцтэй хандахаар шийдэж чадах байсан эсвэл удирдамжийн ажил хийх байсан гэсэн үг юм. Бурхан хүний зөв шударга үйлийг ихээр үнэлдэг, Түүнийг шүтэн мөргөж чадах хүмүүсийг Тэр ихээр үнэлдэг ба Түүний өмнө сайн үйл хийх чадвартай хүмүүсийг Тэр ихээр үнэлдэг.
Бурхан анхаарал тавьдаг хүмүүстээ асар их өршөөнгүй байдаг ба Өөрийн жигшдэг болон голдог хүмүүст гүнээ хилэгнэж байдаг
Библийн тэмдэглэлүүд дээр Содомд Бурханы арван зарц байсан уу? Үгүй, байгаагүй! Энэ хот Бурханаар өршөөгдөхүйц үнэ цэнэтэй байсан уу? Хот дахь зөвхөн нэг хүн–Лот–Бурханы элчүүдийг хүлээн авсан. Үүний далд утга нь, Бурханы цорын ганц зарц хотод байсан бөгөөд тиймээс Лотыг авраад Содом хотыг устгахаас өөр сонголт Бурханд байгаагүй. Абрахам болон Бурханы хоорондын харилцан яриа нь энгийн мэт санагдаж болох боловч тэдгээр нь маш гүн гүнзгий зүйлийг харуулдаг: Бурханы үйлдлүүдэд зарчим байдаг ба шийдвэр гаргахаасаа өмнө Тэр сайтар бодож, ажиглахад маш удаан хугацаа зарцуулдаг; цаг нь болохоос өмнө Тэр гарцаагүй ямар нэгэн шийдвэр гаргахгүй эсвэл аливаа дүгнэлтэнд яаран хүрэхгүй. Абрахам болон Бурханы хоорондын харилцан яриа нь бидэнд, Содомыг устгах Бурханы шийдвэр нь өчүүхэн төдий ч буруу байгаагүйг харуулдаг, учир нь энэ хотод дөчин зөв шударга хүн байхгүй, гучин ч зөв шударга хүн байхгүй, хорь ч байхгүй гэдгийг Бурхан аль хэдийн мэдэж байсан. Тэнд бүр арван хүн ч байгаагүй. Энэ хотод байсан цорын ганц зөв шударга хүн бол Лот байсан юм. Содомд тохиолдсон бүхнийг, үүний нөхцөл байдлыг Бурхан ажиглаж байсан бөгөөд үүнийг Бурхан алган дээрээ тавьсан мэт мэддэг байсан. Тиймээс Түүний шийдвэр буруу байж таарахгүй. Эсрэгээрээ Бурханы төгс хүчит байдалтай харьцуулбал хүн маш хөшүүн, маш тэнэг ба мэдлэггүй, маш алсын хараагүй. Үүнийг бид Бурхан болон Абрахамын хоорондоо ярилцсан үгнээс харж болно. Бурхан эхнээсээ эхлээд өнөөдрийг хүртэл Өөрийн зан чанарыг гаргасаар ирсэн. Түүнчлэн энд ч мөн бидний харах ёстой Бурханы зан чанар байгаа. Тоонууд бол энгийн бөгөөд юуг ч илэрхийлдэггүй, харин энд Бурханы зан чанарын маш чухал илэрхийлэл байгаа. Бурхан тавин зөв шударга хүнээс болж хотыг устгахгүй байх байсан. Энэ нь Бурханы өршөөл энэрлийн улмаас уу? Энэ нь Түүний хайр, хүлээцтэй байдлаас болсон уу? Та нар Бурханы зан чанарын энэ талыг харсан уу? Тэнд зөвхөн арван зөв шударга хүн байсан ч Бурхан тэдгээр арван зөв шударга хүний улмаас хотыг устгахгүй байх байсан. Энэ нь Бурханы хайр болон хүлээцтэй байдал биш гэж үү? Бурханы өршөөл энэрэл болоод тэдгээр зөв шударга хүмүүст анхаарсны улмаас Тэр хотыг устгахгүй байх байсан юм. Энэ бол Бурханы хүлээцтэй байдал. Эцэст нь бид ямар үр дүнг харж байна вэ? Абрахам “Хэрэв тэнд арав байвал яах вэ?” гэхэд Бурхан хэлэхдээ, “Би түүнийг устгахгүй” гэжээ. Үүний дараа Абрахам өөр юу ч хэлээгүй–учир нь Содомд түүний зааж чадах арван зөв шударга хүн байгаагүй бөгөөд түүнд өөр хэлэх үг байгаагүй, тэр үед Бурхан яагаад Содомыг устгахаар шийдсэнийг тэр ойлгосон. Үүнээс та нар Бурханы ямар зан чанарыг харж байна вэ? Бурхан ямар төрлийн шийдвэр гаргасан бэ? Тэр бол, хэрвээ энэ хотод арван зөв шударга хүн байхгүй бол Бурхан үүний оршин тогтнолыг зөвшөөрөхгүй ба гарцаагүй үүнийг устгах байсан. Энэ нь Бурханы хилэн биш гэж үү? Энэ уур хилэн нь Бурханы зан чанарыг төлөөлж байна уу? Энэ зан чанар нь Бурханы ариун мөн чанарын илчлэл үү? Энэ нь хүний халдах ёсгүй, Бурханы зөвт мөн чанарын илчлэл үү? Содомд арван зөв шударга хүн байхгүй гэдгийг баталгаажуулснаар Бурхан хотыг устгах нь гарцаагүй байсан ба энэ хотод байгаа хүмүүсийг Бурханыг эсэргүүцсэнийх нь төлөө мөн тэд маш бохир, ялзармал байсан учраас хатуу ширүүнээр шийтгэх гэж байсан.
Яагаад бид эдгээр ишлэлүүдийг ийм байдлаар шинжилж судалсан бэ? Учир нь, эдгээр цөөн хэдэн энгийн өгүүлбэрүүд нь, Бурханы асар их өршөөл энэрэл болон гүн гүнзгий уур хилэнт зан чанарын бүрэн илэрхийллийг өгдөг. Зөв шударга хүмүүсийг эрхэмлэж, өршөөж, хүлээцтэй хандаж, тэдэнд анхаарал тавихын зэрэгцээ Бурханы зүрх сэтгэл Содомд байгаа тэдгээр бүх ялзруулагдсан хүмүүсийг гүнээ жигшиж байсан. Энэ нь асар их өршөөл энэрэл болон гүн гүнзгий уур хилэн байсан уу эсвэл үгүй юу? Бурхан хотыг ямар аргаар устгасан бэ? Галаар. Тэр яагаад хотыг гал ашиглан устгасан бэ? Ямар нэг зүйл галд шатаж байхыг харах үед эсвэл ямар нэг зүйлийг шатаах гэж байгаа үед, үүнд хандах чиний мэдрэмж ямар байдаг вэ? Яагаад чи үүнийг шатаахыг хүсдэг вэ? Энэ нь чамд цаашид хэрэггүй, үүнийг дахиж харахыг ч хүсэхгүй мэт чамд санагддаг уу? Чи үүнийг хаяхыг хүсдэг үү? Бурхан галыг ашигласан нь орхин хаях, үзэн ядалт гэсэн үг байсан бөгөөд Тэр дахиж Содомыг харахыг хүсээгүй. Энэ бол Содомыг галаар нураахад Бурханыг хүргэсэн сэтгэл хөдлөл байсан юм. Гал ашигласан нь Бурхан хэр их ууртай байсныг төлөөлдөг. Бурханд өршөөл энэрэл, хүлээцтэй байдал үнэхээр байдаг боловч Өөрийн уур хилэнгээ гаргах үеийн Бурханы ариун байдал болон зөвт байдал нь мөн ямар ч доромжлол зөрчлийг тэвчдэггүй Бурханы талыг хүнд харуулдаг. Хүн Бурханы тушаалыг дуулгавартай дагах бүрэн чадвартай байж, Бурханы шаардлагын дагуу үйлдэх үед хүнийг гэсэн Бурханы өршөөл энэрэл элбэг дэлбэг байдаг; хүн ялзрал, үзэн ядалт, болон Түүнийг эсрэг дайсагналаар дүүрэн байх үед Бурхан гүнээ уурладаг. Тэр ямар хэмжээнд хүртэл гүнээ хилэгнэдэг вэ? Түүний уур хилэн нь, Бурхан цаашид хүний эсэргүүцэл болон муу үйлийг харахаа болих хүртэл, тэдгээр нь Түүний нүдний өмнө цаашид байхаа болих хүртэл үргэлжилдэг. Зөвхөн тэр үед л Бурханы уур алга болно. Өөрөөр хэлбэл, тухайн хүн хэн байх нь хамаагүй хэрвээ тэдний зүрх сэтгэл хэзээ ч эргэн ирэхгүйгээр Бурханаас хол болж, Бурханаас нүүр буруулсан бол, харагдах байдал болон өөрсдийн бодит хүслээс хамаарч тэд өөрсдийн бие махбод эсвэл бодол санаандаа Бурханд хэчнээн шүтэн мөргөж, дагаж, дуулгавартай байхыг хүсэхээс үл хамааран, тэдний зүрх сэтгэл Бурханаас буруулангуут Бурханы уур хилэн зогсолтгүй гардаг. Энэ нь хүнд өргөн боломжийг өгчихөөд Бурхан Өөрийн уур хилэнгээ гүн гүнзгий гаргах үе шиг байх ба нэгэнт сул тавьчихвал үүнийг буцаах аргагүй бөгөөд Тэр тийм хүнд дахин хэзээ ч өршөөнгүй, хүлээцтэй хандахгүй. Энэ бол ямар ч доромжлол зөрчлийг тэвчдэггүй Бурханы зан чанарын нэг тал юм. Энд, Бурхан хотыг устгах нь хүмүүст энгийн мэт санагддаг, учир нь Бурханы нүдээр нүглээр дүүрэн хот оршин тогтнож, үргэлжлүүлэн хэвээр үлдэж болохгүй бөгөөд энэ нь Бурханаар устгагдах нь ухаалаг явдал байсан. Гэсэн ч Содомыг устгахаас өмнө болон дараа тохиолдсон зүйлээс бид Бурханы зан чанарыг бүхэлд нь харж болно. Тэрээр, эелдэг, гоо сайхан, сайн зүйлсэд хүлээцтэй, өршөөнгүй байдаг; муу, нүгэлтэй, хорон зүйлст Тэр гүнээ хилэгнэдэг, тэгснээр Тэр Өөрийн уур хилэнг сул тавьдаг. Бурханы зан чанарын хоёр үндсэн, хамгийн чухал тал байдаг ба цаашлаад тэдгээр нь эхнээсээ эцсээ хүртэл Бурханаар илчлэгдсэн: маш их өршөөл энэрэл ба гүн гүнзгий уур хилэн. Энд байгаа та бүхний ихэнх нь Бурханы өршөөл энэрлийг бага зэрэг мэдэрсэн, гэвч та нарын тун цөөхөн нь Бурханы уур хилэнг үнэлсэн. Бурханы өршөөл энэрэл, өгөөмөр сэтгэлийг хүн болгоноос харж болно; өөрөөр хэлбэл, Бурхан хүн болгонд маш их өршөөнгүй байсаар ирсэн. Гэсэн ч тун ховорхон—эсвэл хэзээ ч гэж хэлж болно–Бурхан ямар нэг хүн эсвэл өнөөдөр энд байгаа та нарын аль нэг хэсэг хүмүүст гүн гүнзгий уурлаж байгаагүй. Тайвшир! Эрт орой хэзээ нэгэн цагт Бурханы уур хилэн хүн бүхэнд харагдаж, мэдрэгдэх болно, харин одоо хараахан цаг нь болоогүй байна. Яагаад энэ вэ? Яагаад гэвэл Бурхан хэн нэгэнд тасралтгүй уурлах үед, өөрөөр хэлбэл Тэр Өөрийн гүн гүнзгий хилэнг тэдэн дээр сул тавих үед, энэ нь Тэр энэ хүнийг удаан хугацаанд жигшиж, голсон, Тэр тэдний оршин тогтнолыг жигшсэн ба тэдний оршин тогтнолыг тэвчиж чадахаа больсон гэсэн үг юм; Түүний уур хилэн тэдэн дээр ирэнгүүт тэд алга болох болно. Өнөөдөр Бурханы ажил хараахан тэр цэгт хүрээгүй байгаа. Бурхан гүнээ уурлах л юм бол та нарын хэн нь ч үүнийг давж гарч чадахгүй. Тэгвэл тэр үед, Бурхан та нарт бүгдэд нь асар их өршөөнгүй байсан бөгөөд Түүний гүн гүнзгий уурыг хараахан хараагүй гэдгээ та нар ойлгох болно. Хэрвээ итгэхгүй хэвээр үлдсэн хүмүүс байвал Бурханы уур хилэнг өөрсөд дээрээ ирэхийг гуй, ингэснээр та нар хүнд хандах Бурханы уур хилэн болоод Түүний халдаж болшгүй зан чанар үнэхээр оршин байдаг гэдгийг мэдэрч болох юм. Та нар тэгж зүрхлэх үү?
"Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл"-ээс
Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.
No comments:
Post a Comment