2017-12-04

Арван ес дэх айлдвар

   Миний үгийг оршин амьдрах үндэсээ болгох нь хүн төрөлхтний эзэмшвэл зохих зүйл юм. Хүн Миний үгсийн хэсэг тус бүрт өөрийн хэсгээ бий болгох ёстой; эс бөгөөс асуудал үүсгэж, өөрийн мөхлийг эрж байгаа хэрэг. Хүн төрөлхтөн Намайг мэддэггүй, ийм учраас, өөрийн амь насыг Надад өгч солилцоо хийхийн оронд, түүний бүхий л хийдэг зүйл бол Надад сэтгэл ханамж өгөхийг хичээн, гартаа хуучирч өмхрөх бараа таваар барин Миний урдуур алхдаг. Гэвч, тэдгээр зүйлсэд сэтгэл ханахын оронд Би хүн төрөлхтөнд үргэлжлүүлэн шаардлага тавьсаар байдаг. Би хүний зориулалыг хайрладаг боловч түүний авилгалыг үзэн яддаг. Бүх хүн шунал тачаалаар дүүрсэн зүрх сэтгэлтэй; яг л зүрх сэтгэл нь чөтгөрт олзлогдсон мэт, тэр зүрх сэтгэлээ чөлөөлж Надад өргөж чаддаггүй. Намайг ярих үед, хүн Миний дуу хоолойд ихэд төвлөрч анхааран сонсдог; гэвч Намайг ярихаа болиход, Миний үгс түүний “ажил үйлсэд” хавсралт байсан мэт Миний үгсийг огт анхаарахаа больж өөрийн “ажил үйлсээ” эхлүүлдэг. Би хүн төрөлхтөнд хэзээ ч сул хандаж байгаагүй, харин ч Би урт удаан хугацаанд зовж шаналан, уужим сэтгэлээр хүн төрөлхтөнд хандаж байгаа. Иймдээ ч Миний зөөлөн чанараас болоод хүн төрөлхтөн цөм өөртөө хэт бардсан, өөрөө танин мэдэж, өөрөө эрэгцүүлэх чадваргүй болж өсөцгөөсөн бөгөөд Миний хүлцэнгүй байдлыг ашиглан Намайг хуурч мэхэлдэг. Тэдний дундаас нэг нь ч Намайг чин сэтгэлээсээ анхаардаггүй, мөн хэн нь ч Намайг зүрх сэтгэлдээ хүндлэн нандигнадаггүй; зөвхөн зав гарвал тэд өнгөц хүндлэлээ Надад үзүүлдэг. Миний хүнд зарцуулсан хүчин чармайлт хэмжээлшгүй. Би хүнд урьд хожид байгаагүй тийм төрлийн ажил хийсэн бөгөөд үүнээс гадна Надад юу байгаа болон Намайг юу болохоос хүн мэдлэг олж авч, өөрчлөгдөж болох учраас Би түүнд нэмэлт ачаа үүрүүлсэн юм. Би үүнийг хүнийг зүгээр нэг хэрэглэгч болгох гэж хийгээгүй, харин түүнийг Сатаныг ялж чадах үйлдвэрлэгч болгохын тулд хийсэн. Хэдий Би хүнээс юу ч шаарддаггүй ч, хийж байгаа зүйлд минь зорилго, үйлдэж байгаа зүйлд минь зарчим гэж байдаг учраас Миний тавих шаардлагад стандарт гэж бий: Би хэзээ ч, хүний төсөөлдөг шиг санаатай дайжигнаж эсвэл тэнгэр газар үй олон зүйлсийг хүссэнээрээ бүтээдэггүй. Миний ажилд, хүн ямар нэгэн зүйлийг харж, ямар нэгэн зүйлийг олж авч чаддаг байх ёстой. Тэр өөрийн “залуу нас”-ны хавар цагийг хий дэмий үрэн таран хийж, эсвэл тоос шороо тоомжиргүйгээс хуримтлагдаж байдаг гадуур хувцас шиг өөрийн амьдаа хандах хэрэггүй; үүний оронд, Миний төлөө Сатан руу эргэж буцахгүй, Сатаны эсрэг дайрахаар морддог болох хүртлээ Миний өгөөмөр зангаас баяр баяслыг олж, өөрийгөө хамгаалж бат зогсох хэрэгтэй. Миний хүнээс хүсэж байгаа зүйл энгийн биш байна гэж үү?
Зүүн зүгт бүдэгхэн гэрэл үзэгдэж эхлэх үед, орчлон ертөнцийн бүх хүмүүс зүүн зүгт гэрэлтэх гэрэлд анхаарлаа хандуулах болно. Зүүд нойрон дунд амьдрахаа больж, хүн төрөлхтөн зүүнээс гэрэлтэх гэрлийн ундаргыг ажиглах боловч хүний хүч чадал хязгаарлагдмал учраас, хэн ч гэрэл хаанаас гарч байгааг харж чадахгүй. Ертөнц дээрх бүх зүйл бүхэлдээ гэрэлтүүлэгдэх үед, хүн зүүд нойрноосоо сэрж, Миний өдөр дэлхий дээр алгуурхан ирж байгааг ойлгох болно. Гэрэл ирж, улмаар унтахгүй, цаашид мэдрэмжгүй байхаа болих Бүх хүн төрөлхтөн энэ баярыг тэмдэглэнэ. Миний гэрэл гэгээн доор, бүх хүн төрөлхтний ухаан санаа саруул болж, гэнэт амьдрахын баяр баясгаланг сэргээнэ. Манангаар бүрхэгдсэн бүрхүүлийн доор, Би хүн төрөлхтнийг хардаг. Бүх амьтад амар амгаланг олно; бүдэг сүүмэлзсэн гэрэл гарч ирж байгаа учраас бүтээгдсэн бүх зүйлс шинэ амьдрал ирж байгааг ухаарна. Иймээс, амьтад хүртэл үүрнээсээ мөлхөн гарч, хоол хүнс хайна. Мэдээж ургамал ч бас ялгаагүй, гэрлийн цацрагт тэдний ногоон навчис гялтганан гялалзаж, Намайг дэлхийд байх тэр үед өөрсдийн хэсэг бүрийг аравнайлуулахаар хүлээж байдаг. Бүх хүн төрөлхтөн ирж буй гэрлийг хүсэвч, хүн юу ч үгүй хоосон нүцгэн, халхлах юу ч үгүй учраас өөрийн муу муухайг цаашид нууцлах боломжгүй болох тул түүнийг гарч ирэхээс цөм айдаг. Айсуй гэрлийг үзээд, гарч ирсэн гэрлийн улмаас хэчнээн хүн самгардаж, шоконд орох бол? Айсуй гэрлийг үзээд хэчнээн хүн, хязгааргүй ихээр гэмшиж, өөрсдийн цэвэр ариун бус байдлыг жигшивч, биелсэн бодит байдлыг өөрчлөх хүчгүй, зөвхөн Миний ял дуудахыг хүлээх бол. Айсуй гэрлийг үзээд хэчнээн хүн харанхуйд зовлонт цэвэршүүлэлтийн ачаар түүний гүн гүнзгий утгат ниргүүлж, түүнийг энгэртээ тэврэн, дахин алдахаас айх бол? Гэнэт гарч ирсэн гэрлээс болж тойрог замаасаа гарахын оронд хэчнээн хүн олон жил сохор явсан учраас гэрэл гарч ирснийг анзааралгүй, эсвэл түүнийг бахдалгүй өдөр тутмын ажилдаа зүгээр л явах бол. Хүмүүсийн зүрх сэтгэлд, Би дээр ч биш, доор ч биш байдаг. Хүмүүсийн хувьд Миний орших эсвэл эс орших тийм ч ялгаагүй, Намайг оршоогүй ч хүний амьдрал ганцаардахгүй, оршсон ч баяр баясгалантай ч болохгүй. Хүн төрөлхтөн Намайг хайрлан хүндэлдэггүй учраас, тэдэнд Миний өгч чадах баяр жаргал цөөн. Хэрэв хүн төрөлхтөн Надад өчүүхэн төдий бишрэл хүндлэлээ өгөх юм бол, Би хүнийг гэх Өөрийн хандлагаа мөн өөрчлөх болно. Иймийн учир, зөвхөн хүн төрөлхтөн энэхүү хуулийг ойлгох юм бол, тэд өөрсдийгөө Надад зориулж, Миний гарт байгаа зүйлсийг шаардах хувьтай болно. Үнэндээ хүний Намайг гэх хайр зөвхөн түүний дан ганц ашиг сонирхолд уяатай юм гэж үү? Үнэндээ түүний Намайг гэх итгэл үнэмшил Миний өгдөг юмст зөвхөн уяатай юм гэж үү? Хэрэв энэ тийм бол, тэр Миний гэрлийг үзээгүй л бол, Намайг чин сэтгэлийн итгэл сүсгээр хайрлаж чадахгүй биш үү? Үнэндээ хүний хүч чадал болон эрч хүч өнөөдрийн нөхцөл байдлаар хязгаарлагддаг гэж үү? Хүнд Намайг хайрлахад эр зориг хэрэг болдог гэж үү?
Миний оршин байгаад найдаж, олон тооны бүтээлүүд өөрсдийн оршин байгаа газартаа дуулгавартай захирагдаж, харин Миний сахилгажуулалт байхгүй үед, эх захаа алдаж, тоомжиргүй загнадаг. Тиймээс, уулс газар дээрх үндэстэн хоорондын хил зааг болж, далай хөрст газар дээрх хүмүүсийн хоорондох зааг болдог, харин агаар дэлхий дээрх орон зайд хүнээс хүн рүү урсдаг зүйл болдог. Зөвхөн хүн төрөлхтөн л Миний хүслийн шаардлагыг үнэнчээр мөрдөх чадваргүй; ийм учраас Би бусад бүх бүтээлүүдээс хүн ганцаараа дуулгаваргүй гэсэн ангилалд багтана гэж хэлж байгаа юм. Хүн хэзээ ч Надад үнэн голоосоо захирагддаггүй, бас энэ шалтгааны улмаас Би түүнийг чанга хатуу зарчмын доор барьдаг. Хэрэв хүн төрөлхтний дунд, Миний алдар суу бүх ертөнцөөр тархсан бол Би Өөрийн бүх алдар сууг авч, хүн төрөлхтний өмнө үзүүлнэ. Хүн өөрийн бузар муугаас болж Миний цог жавхланг үзэхэд тохирохгүй, олон мянган жилийн турш Би хэзээ ч ил гаралгүй, нуугдмал байсан; ийм учраас Миний цог жавхлан хэзээ ч хүн төрөлхтний өмнө ил гараагүй, хүн байнга нүгэлт гүн хавцалд живсэн байсан. Би хүн төрөлхтний зөв шударга биш байдлыг өршөөсөн, гэвч хүн төрөлхтөн хэрхэн өөрсдийгөө хадгалж үлдэхээ мэддэггүй, оронд нь нүгэл хилэнцэд өөрсдийгөө үргэлж ил тавьж өгч, гэм нүгэлд гэмтээх боломжийг олгосон. Энэ нь хүнд өөрийгөө хайрлах, өөрийгөө хүндлэх сэтгэл байхгүйн шинж биш гэж үү? Хүн төрөлхтний дунд, жинхэнээсээ хайрладаг хүн байна уу? Хүний үнэнч байдал хэдэн унцтай тэнцэх вэ? Тэнд түүний жинхэнэ гэж хэлэгддэг зүйлтэй холилдсон хуурмаг бараа байхгүй гэж үү? Түүний үнэнч байдал бүхэлдээ холилдсон нухаш биш гэж үү? Миний шаардаж байгаа зүйл бол хүний хуваагдашгүй хайр. Хүн Намайг мэддэггүй, мэдэх гэж магадгүй хайж болох ч тэр хэзээ ч Надад өөрийн чин үнэн сэтгэлийг өгөхгүй. Хүнээс Би яг юу өгөхийг нь шаарддаггүй. Хэрэв тэр Надад өөрийн үнэнч байдлыг өгвөл, Би татгалзалгүйгээр түүнийг нь хүлээн авна; гэхдээ тэр Надад итгэхгүй, бас өөрийнхөө өчүүхэн хэсгийг ч зориулахаас татгалзан, үүнд цухалдах аваас, Би зүгээр л ямар нэгэн аргаар түүнийг зайлуулж, өөрийнх нь тохирох оронд нь илгээдэг. Тэнгэр шуугин нүргэлж, хүнийг ниргэн унагаана; өндөр уулс, нуран унах зуур, түүнийг булшилж, өлсгөлөн зэрлэг араатнууд түүнийг бүчинэ; далай тэнгис цухалдаж, түүний толгой дээгүүр татна. Хүн төрөлхтөн хоорондоо хөнөөсөн зөрчилтэй болсноор, бүх хүмүүс өөрсдийн мөхлийг хүний дундаас бий болдог гай гамшгаас эрж хайна.
Хаант улс, хүн төрөлхтний дунд бүрэлдэн тэлж, хүн төрөлхтний дунд оршино; тэнд Миний хаант улсыг устгаж чадах хүч байхгүй. Өнөөдрийн хаант улсад байгаа Миний хүмүүсээс хэн нь хүний дунд байгаа хүн биш вэ? Та нарын хэн чинь хүний нөхцөлд үл нийцнэ вэ? Миний шинэ эхлэх цэг олон түмэнд зарлагдахад, хүн төрөлхтөн ямар хариу үйлдэл үзүүлэх бол? Хүн төрөлхтний байгаа байдлыг чи өөрийн нүдээр харсан; мэдээж чи энэ ертөнцөд итгэл найдварыг үүрд мөнх тээж явахыг хүсэхгүй л болов уу? Би одоо Өөрийн хүмүүсийн дунд алхаж, Өөрийн хүмүүсийн дунд амьдарч байна. Өнөөдөр, Надад чин сэтгэлийн хайраа зориулж байгаа тэдгээр хүмүүс, мөн тэдэн шиг хүмүүс ерөөгдөнө; Намайг дуулгавартай дагадаг хүмүүс ерөөлтэй еэ, тэд Миний хаант улсад үлдэх болно; Намайг мэддэг хүмүүс ерөөлтэй еэ, тэд Миний хаант улсад гарцаагүй эрх хүчтэй болно; Намайг хайж байгаа хүмүүс ерөөлтэй еэ, тэд Сатаны хүлээсээс зугатааж, Надаар ерөөгдөж жаргана; өөрсдийгөө орхиж чаддаг хүмүүс ерөөлтэй еэ, тэд Миний эзэмшилд орж, Миний хаант улсын хишгээс өвлөж авах болно. Миний төлөө гүйдэг тэдгээр хүмүүсийг Би дуурсган мөнхөлнө, Миний төлөө зарцуулдаг тэдгээр хүмүүсийг Би аз жаргалтайгаар тэвэрнэ, Надад өргөн барьдаг хүмүүст Би аз жаргалыг бэлэглэнэ. Миний үгнээс аз жаргалыг олдог тэдгээр хүмүүсийг Би ерөөх болно; тэд Миний хаант улсын гол нурууг барих багана минь байх болно, тэд Миний гэрт харьцуулшгүй хишиг байх болно, тэдэнтэй хэн ч өөрийгөө харьцуулж чадахгүй. Та нар өгөгдсөн гэх ерөөлийг хэзээ нэгэн цагт хүлээн зөвшөөрч байсан уу? Та нар өөрсдийн өгсөн амлалтаа хэзээ нэгэн цагт хайж байсан уу? Та нар мэдээж, Миний гэрлийн заавраар, харанхуйн хүчний ноёллыг гэтэлгэж чадна. Мэдээж, та нар харанхуйн дундаас, та нарыг замчлах гэрлийг алдахгүй. Та нар мэдээж бусад бүх зүйлийн эзэн нь байх болно. Та нар мэдээж, Сатаны өмнөх ялагч байх болно. Та нар мэдээж, агуу улаан лууны хаант улсын уналтын үед, амьд хүмүүсийн дунд зогсож, Миний суу ялалтыг тээн гэрчлэх болно. Та нар мэдээж, Синимийн газар дээрх шийдэмгий, гуйвшгүй нэгэн болох болно. Тэвчин тэсвэрлэх зовлонгоор дамжуулж, та нар Надаас ирэх ерөөлийг өвлөн авч, орчлон ертөнц дээрх бүхнийг Миний цог жавхлангаар гэрэлтүүлэх болно.
1992 оны Гуравдугаар сарын 19
“Үг нь махбодоор илэрсэн” номоос
Нигүүлслийн эрин үед Эзэн Есүс дагалдагч нартаа “Хэрэв Би явж та нарт байр бэлдвэл, Би дахин ирээд та нарыг Өөртөө авна; Би хаана байна, та нар мөн тэнд байна.” (Иохан 14:3) хэмээн амласан. Тэрээр мөн, “Аянга зүүнээс цахилж, баруун зүгт ч гэсэн гялбадаг шиг; хүний Хүүгийн ирэлт нь ч мөн тийм байх болно.” (Матай 24:27) гэж зөгнөсөн билээ. Эцсийн өдрүүдэд, Өөрөө амлаж, урьдчилан хэлсэнчлэн Бурхан дахин бие махбодтой болж дэлхий ертөнцийн Зүүн зүг болох Хятадад, Есүсийн хийсэн золин аврах ажлын суурин дээр үгийг ашиглан шүүлт, гэсгээлт, байлдан дагуулалт болон авралын ажлыг хийхээр бууж ирсэн. Үүгээр, “Шүүлт Бурханы гэрээс эхэлнэ” мөн “Чуулгануудад хандаж Сүнсний хэлснийг чихтэй бүхэн сонсог!” гэсэн Библийн зөгнөл биеллээ олдог. Эцсийн өдрүүд дэх Бурханы ажил Нигүүлслийн эрин үеийг төгсгөж Хаанчлалын эрин үеийг эхлүүлсэн. Төгс Хүчит Бурханы хаанчлалын сайн мэдээ Хятадын эх газарт хурдацтай тархсан учраас Төгс Хүчит Бурханы Чуулган бий болсон юм.

No comments:

Post a Comment