Хүн бол өөрийгөө-мэдэхгүй бүтээл юм. Гэхдээ өөрийгөө ч мэдэхгүй байж тэр бусад бүх хүнийг өөрийн гарын алга шигээ мэддэг, бусад бүх хүмүүс ямар нэг зүйлийг, ярьж хэлэхээсээ өмнө түүний “үзлэгийг” давж, түүний зөвшөөрлийг авах ёстой мэт байдаг ба тиймээс тэр бусад бүх хүмүүсийг сэтгэлзүйн байдалд нь хүртэл бүхэлд нь хэмжээлэн мэдчихдэг мэт байдаг. Хүмүүс бүгд ийм байдаг.
Хүн өнөөдөр Хаанчлалын эрин үед орсон, гэвч түүний угийн чанар өөрчлөгдөөгүй хэвээр үлдсэн. Тэр Миний өмнө Над шиг хийдэг ч, Миний араар тэр өөрийн онцгой “бизнесээ” хийж эхэлдэг. Тэр нь дуусаад, хүн Миний өмнө дахин ирдэг, гэхдээ тэр яг өөр хүн шиг, увайгүй тайван, биеэ барьсан, судасны цохилт нь тогтвортой харагддаг. Хүнийг маш жигшүүртэй болгодог зүйл яг энэ биш гэж үү? Хичнээн олон хүмүүс, Миний өмнө болоод Миний ардуур шал өөр хоёр нүүр гаргадаг юм бэ? Тэдний хичнээн нь Миний өмнө дөнгөж төрсөн хурга шиг байдаг ч, Миний ар хударгаар өлсгөлөн бар болон хувирч тэгээд дараа нь уул толгод дамжин цовоо сэргэлэнээр нисэж байгаа жижигхэн шувуу шиг болдог юм бэ? Хичнээн хүмүүс Миний өмнө зорилго, шийдвэрээ харуулдаг вэ? Хичнээн хүн Миний өмнө ирж, Миний Үгийг хүсэн тэмүүлэлтэйгээр эрж хайдаг вэ, гэхдээ Миний ардуур Миний үгийг саад тээр шиг үзэж, тэдгээрээс уйдаж, тэдгээрийг хаясан бэ? Маш олон удаа, хүн төрөлхтнийг Миний дайсан завхруулахыг хараад Би, хүн төрөлхтөнд Өөрийн итгэл найдварыг тавихаа больсон. Маш олон удаа хүн нулимстайгаар Миний өмнө ирж, уучлал өршөөл гуйхыг харсан ч, түүний өөрийгөө-хүндлэх хүндлэл дутмаг байдал, түүний зөрүүд засаршгүй зангийн улмаас, хэдий түүний зүрх сэтгэл зөв, түүний санаа нь чин сэтгэлээсээ байсан ч, түүний энэ үйлдэлд Би ууртайгаар Өөрийн Нүдийг аньсан. Маш олон удаа, хүн Надтай хамтран ажиллахын тулд итгэлтэй байх чадвартай гэдгийг Би харсан ба тэр Миний тэвэрт худлаа ярьж, Миний тэврэлтийн дулааныг амсаж байгаа мэт Миний өмнө санагддаг. Маш олон удаа, Өөрийн сонгогдсон хүмүүсийн гэм зэмгүй байдал, сэргэлэн цовоо байдал ба сэтгэл татам байдлыг хараад эдгээр зүйлсийн улмаас зүрх сэтгэлдээ Би үргэлж тааламжтай байдаг. Хүн Миний гар дахь урьдчилан төлөвлөгдсөн адислалыг хэрхэн эдлэхээ мэддэггүй, учир нь тэд адислал эсвэл зовлон гэдэг нь эцэстээ ямар утгатайг ойлгодоггүй. Энэ шалтгааны улмаас, хүн төрөлхтөн Миний төлөөх эрэл хайгуулдаа чин сэтгэлээсээ хандахад хэтэрхий хол байдаг. Хэрвээ маргааш гэдэг зүйл байдаггүй байсан бол, Миний өмнө зогсож байгаа та нарын аль чинь, орж байгаа цас шиг цагаан, цэвэр хаш шиг сэвгүй байх юм бэ? Гарцаагүй Миний төлөөх та нарын хайр нь амттай хоолоор, эсвэл сүүлийн үеийн загварын костюмоор эсвэл цалин хөлс сайтай цол хэргэмээр сольшгүй зүйл биш гэж үү? Эсвэл үүнийг бусад хүмүүсийн чамайг гэсэн хайраар сольж болох уу? Шалгалтад орох нь Намайг гэсэн хайраа орхиход мэдээж хүнийг хүргэхгүй биз дээ? Зовлон шаналал, бэрхшээл нь мэдээж түүнийг, Миний зохицуулсан зүйлсийн эсрэг гомдоллоход хүргэхгүй биз дээ? Хэн ч хэзээ нэгэн цагт Миний аман дахь сэлмэнд үнэхээр талархаж байгаагүй: Тэрээр дотоод талыг үнэхээр ойлголгүйгээр зөвхөн үүний гадна талын өнгөц утгыг л мэддэг. Хэрвээ хүн, Миний сэлэмний хурц байдлыг үнэхээр харж чадах юм бол, тэд өөрсдийн нүх рүүгээ зугатаж байгаа харх шиг яаран гүйх болно. Өөрсдийн хөшүүн байдлын улмаас, хүн Миний үгийн жинхэнэ утга учрын юуг ч ойлгодоггүй ба Миний үг хичнээн аймшигтай талаар, эсвэл тэдгээр үгэн дотор тэдний угийн чанарын хичнээн нь илчлэгдсэн талаар болоод тэдний ялзралын хичнээн нь шүүлтийг хүлээн авсан талаар юу ч мэддэггүй. Энэ шалтгааны улмаас, Миний үгийн талаарх дутуу-боловсруулсан үзэл бодол дээрээ үндэслээд ихэнх хүмүүс хайхрамжгүй, булзамтгай хандлагатай байдаг.
Хаанчлалын дотор, Миний амнаас айлдвар гараад зогсохгүй, Миний хөл газар дээр хаа сайгүй, ёсорхолтойгоор алхана. Ийм байдлаар, Би бүх бохир, заваан газруудыг ялан дийлсэн ба, ингэснээр зөвхөн тэнгэр өөрчлөгдөөд зогсохгүй бас газар дэлхий ч өөрчлөлтийн үйл явцдаа байгаа ба үүнээс хойш удалгүй шинэчлэгдэнэ. Сансар огторгуйн дотор, мэдрэмжийг булааж, сэтгэлийг сэргээдэг баяр хөөртэй талыг төлөөлөх Миний суу алдрын гэрэлд бүх зүйл шинэ болж, хүний төсөөлөлд илэрхийлэгддэг, Сатан халдашгүй, гадны дайснуудын дайралтаас ангид, диваажингаас илүү диваажинд оршин байгаа мэт байх болно. Бүх сансар огторгуйн дээр, тоолж баршгүй одод Миний тушаалаар өөрсдийн тогтоогдсон газраа эзэлж, түнэр харанхуйн цагаар одны бүсээр дамжуулж гэрлээ цацруулдаг. Хэн ч гөжүүд бодол өвөрлөж зүрхлэхгүй ба Миний засаг захиргааны мөн чанарын дагуу бүх ертөнц сайн зохицуулагдаж, төгс дэг журамтай байдаг: Ямар ч үймээн самуун хэзээ нэгэн цагт гараагүй ба сансар огторгуйн нэгдэл хэзээ ч алдагдаагүй. Нар цацрагаа илгээх үед Би тэнгэрээс тэдний дулааныг арчиж, Миний гараас доош урсах галууны өд шиг том цасан ширхэгтэй гэнэтийн хүчтэй шуургыг илгээдэг. Гэхдээ Намайг бодлоо өөрчлөх үед, бүх цас гол болон хайлдаг. Тэр даруй, тэнгэрийн дор хаа сайгүй хавар ирэх ба газар дээрх бүхий л гадаргууг маргад ногоон өнгөөр хувиргах болно. Намайг тэнгэр огторгуйн дээгүүр тэнүүчлэн явахад, Миний хэлбэрээс болж газар дэлхий нэн даруй хав-хар харанхуйгаар бүрхэгддэг: Ямар ч анхааруулгагүйгээр “шөнө” айлчлан ирэх ба дэлхий даяар хав харанхуй байх учраас хүн өөрийн нүүрний өмнөх гарыг ч олж харж чадахгүй. Гэрэл алга болсноор, хүн төрөлхтөн боломжийг ашиглан харилцан сүйрлийн догшин ширүүн занд хөтлөгдөж, нэг нэгнээсээ булаан авч, дээрэмддэг. Газар дээрх улс үндэстнүүд эмх замбараагүй эв нэгдэлгүй байдалтай болж, аврал авч чадахааргүй цэгт хүртлээ бохир догшин байдалд ордог. Хүмүүс зовлон шаналлын тарчлаан дунд тэмцэж, зовлонгийн дунд ёолон гасалж, өөрсдийн зовлондоо хөөрхийлөлтэйгээр цурхиран уйлж, тэдний дунд гэрэл гэгээ дахин нэг удаа ирж, харанхуй өдрүүдийг төгсгөл болгон нэгэн цагт оршин байсан эрч хүчтэй байдал эргэн ирэхийг хүлээсээр байдаг. Гэвч би аль хэдийн хүнийг Өөрийн ханцуйгаар цохин орхисон, дэлхийн буруу зүйлсийн улмаас хэзээ ч түүнийг өрөвдөхгүй: Би бүх дэлхийн хүмүүсийг аль хэдийн жигшиж, үгүйсгэсэн, газар дээрх нөхцөл байдалд Өөрийн нүдийг аньсан, хүний хөдөлгөөн бүрээс, түүний дохио зангаа бүрээс Би нүүр буруулсан ба түүний балчир нас болоод гэм зэмгүй байдалд сэтгэл хангалуун байхаа больсон. Дэлхийг шинэ болгох өөр төлөвлөгөөг Би эхлүүлсэн, ингээд тэрхүү шинэ дэлхий цаг алдалгүйгээр дахин төрөлтийг олж, цаашид живэхгүй байх болно. Хүн төрөлхтөний дунд, хичнээн олон этгээд хачин байдал, Намайг тэднийг зөв болгохыг хүлээж байгаа, хичнээн олон алдааг тохиолдохоос сэргийлэхийн тулд Би биеэрээ очих ёстой, Миний шүүрдэж арилгах тоос хичнээн их байгаа, Миний илчлэх ёстой хичнээн нууц байгаа вэ: Бүх хүн төрөлхтөн Намайг хүлээж байгаа, Миний ирэхийг хүсэн хүлээж байгаа.
Газар дээр, Би бол хүмүүсийн зүрх сэтгэл дэх практик Бурхан Өөрөө; тэнгэрт Би бол бүх бүтээлийн Эзэн. Би ууланд авирч, гол мөрнийг гаталсан ба Би мөн хүн төрөлхтөний дунд хаа сайгүй хөвөн явсан. Практик Бурханыг Өөрийг нь хэн илт эсэргүүцэж зүрхлэх юм бэ? Төгс хүчитийн дээд эрхээс хэн гарч зүрхлэх юм бэ? Намайг тэнгэрт байгаа гэдгийг Ямар ч эргэлзээгүйгээр хэн баталж зүрхлэх юм бэ? Дахин хэн Намайг андалгүй яг газар дээр байна гэж баталж зүрхлэх вэ? Бүх хүн төрөлхтөний дотроос нэг нь ч Миний оршин суудаг газруудын бүх нарийвчилсан байдлыг үгээр илэрхийлэх чадваргүй. Тэнгэрт байх үедээ Би, ер бусын Бурхан Өөрөө байна гэсэн үг биш үү? Газар дээр байх үедээ Би, практик Бурхан Өөрөө байна гэсэн үг биш үү? Би бүх бүтээлийн Захирагч эсвэл Би хүний ертөнцийн зовлон шаналлыг мэдэрдэг–эдгээр нь мэдээж Намайг практик Бурхан Өөрөө мөн үү биш үү гэдгийг тодорхойлж чадахгүй юу? Хэрвээ хүн ингэж бодвол,[a] тэр ямар ч аврагдашгүй мунхаг байдалд орохгүй гэж үү? Би тэнгэрт байдаг; мөн Би газар дээр байдаг; Би тоо томшгүй олон бүтээлийн зүйлсийн дунд байдаг ба тоо томшгүй олон хүмүүсийн дунд байдаг. Хүн Надад өдөр бүр хүрч чадна; цаашлаад тэр Намайг өдөр бүр харж чадна. Хүн төрөлхтөний хувьд гэвэл, Би заримдаа нуугдаж, заримдаа үзэгдэж байгаа мэт санагддаг; Би бодитой оршин байгаа мэт санагддаг ч мөн Надад оршихуй үгүй мэт санагддаг. Хүн төрөлхтөн ойлгошгүй нууцлаг зүйлс Надад оршин байдаг. Энэ нь, бүх хүмүүс Надад орших илүү их нууцлаг байдлыг нээн илрүүлж, тэгснээрээ өөрсдийн зүрх сэтгэл дэх таагүй мэдрэмжүүдээ хөөнө гэж найдан, Над руу микроскопоор харж байгаа мэт байдаг. Гэхдээ, тэд флюороскоп ашигласан ч гэсэн, Миний дотор байгаа нууцуудын алийг ч хүн төрөлхтөн хэрхэн нээн илрүүлж чадах юм бэ?
Миний ажлаар дамжуулаад Миний хүмүүс Надтай хамт магтагдах үед, тэр мөчид, агуу улаан лууны ичээг ухан гаргах болно, бүх шавар шороог шүүрдэн цэвэрлэх ба тоо тоомшгүй олон жилийн туршид хуримтлагдсан, бохирдсон ус Миний галд хатаж цаашид оршин байхаа болино. Үүний дараагаар агуу улаан луу, гал ба хүхэртэй нууранд сөнөх болно. Та нар, улаан луугаар булаагдахгүйн тулд Миний сонор соргог халамжин дор үлдэхэд үнэхээр бэлэн байна уу? Та нар үүний зальтай ов мэхийг үнэхээр үзэн яддаг уу? Хэн Миний төлөө үнэнч гэрчлэл хийж чадах вэ? Миний нэрийн төлөө, Миний Сүнсний төлөө, Миний бүх удирдлагын төлөвлөгөөний төлөө–хэн өөрийн бие дэх бүх хүч чадлаа зориулж чадах вэ? Өнөөдөр, хаанчлал хүний дэлхийд байх үед, энэ нь Би хүний дэлхийд өөрийн биеэр ирсэн үе юм. Хэрвээ ийм байгаагүй бол, Миний оронд тулааны талбар луу зоригтойгоор орж чадах хэн нэгэн байна уу? Тэгвэл хаанчлал хэлбэрээ олно, тэгвэл Миний зүрх сэтгэл хангалуун болно тэгээд дахин хэлэхэд тэгвэл Миний өдрүүд ирнэ, тэгвэл тоо томшгүй олон бүтээлийн зүйлс дахин төрж, элбэг дэлбэг болон өсөх цөг ирнэ, тэгвэл хүн зовлонгийн далайгаас аврагдаж болно, тэгвэл маргааш ирнэ, тэгвэл энэ нь гайхалтай байж, хөгжин цэцэглэх ба дахин хэлэхэд тэгвэл ирээдүйн баяр хөөр тохиолдох болно, бүх хүн төрөлхтөн өөрсдийн бүх чадлаараа хичээж, Миний төлөө юугаа ч үлдээлгүй золиослох болно. Энэ нь ялалт аль хэдийн Минийх гэдгийн дохио бөгөөд Миний төлөвлөгөөний биелэлтийн тэмдэг биш гэж үү?
Хүмүүс эцсийн өдрүүдэд хэдийчинээ их оршино, тэд дэлхийн хоосон байдлыг төдийчинээ их мэдэрч, амьдрах зүрх зориг нь илүү бага байх болно. Энэ шалтгааны улмаас, тоо томшгүй олон хүмүүс урам хугаран үхсэн, тоо томшгүй бусад хүмүүс өөрсдийн эрэл хайгуулдаа урам хугарсан ба тоо томшгүй өөр хүмүүс өөрсдийгөө Сатаны гарт оруулж зовж шаналсан. Би маш олон хүнийг аварсан, маш олон хүнд тусламж үзүүлсэн ба ихэнхдээ хүмүүс гэрлээ алдах үед Би тэднийг буцаан гэрэлтэй газар нь тавьсан, ингэснээр тэд гэрэл дотор байгаа Намайг мэдэж, аз жаргалынхаа дунд Намайг таашаах юм. Би хүн төрөлхтөний хайрладаг Бурхан, хүн төрөлхтөн эелдэгээр даган зүүгддэг Бурхан учраас, Миний гэрэл ирсний улмаас, Миний хаанчлалд оршдог хүмүүсийн зүрх сэтгэлд хүндэтгэл бишрэл өсөж, хүн төрөлхтөн Миний талаарх бат бэх сэтгэгдлээр дүүрэх болно. Гэхдээ, бүхнийг хэлж, хийх үед энэ нь Сүнсний ажил уу, эсвэл бие махбодийн гүйцэтгэх үүрэг үү гэдгийг хэн ч ойлгохгүй. Хүний хувьд бүх амьдралын замналыг нэг л минутанд туулахад энэ нэг зүйл ганцаараа хангалттай юм. Хүн өөрийн зүрх сэтгэлийн хамгийн гүндээ Намайг хэзээ ч жигшдэггүй; харин ч тэр өөрийн сүнснийхээ гүнд Надад үнэнч үлддэг. Миний мэргэн ухаан түүний бахдал, бишрэлийг өсгөж, Миний үзүүлдэг гайхамшгууд түүний нүдэнд баяр жаргал болж, Миний үгс түүний сэтгэлийг цочирдуулдаг, гэсэн ч тэр тэдгээрийг халуун дотноор нандигнадаг. Миний бодит байдал хүнийг гайхширч, цочирч, алмайрахад хүргэдэг ба гэсэн ч тэр үүнийг бүгдийг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байдаг. Энэ нь яг хүний бодит биеийн хэмжээ биш гэж үү?
1992 оны Гуравдугаар сарын 13
Тайлбар:
a. Эх бичигт “Энэ тохиолдолд” гэж байсан.
"Үг нь махбодоор илэрсэн" номоос
Төгс Хүчит Бурханы Чуулган нь Төгс Хүчит Бурхан – эргэн ирсэн Эзэн Есүс – эцсийн өдрүүдийн Христийн илрэлт болон ажлын улмаас мөн Түүний зөвт шүүлт, гэсгээлтийн дор үүсэн бий болсон. Тус чуулган нь эцсийн өдрүүд дэх Төгс Хүчит Бурханы ажлыг чин сэтгэлээсээ хүлээн авдаг, Бурханы үгээр байлдан дагуулагдаж, аврагдсан хүмүүсээс бүрддэг. Чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулсан бөгөөд Тэр биечлэн удирдаж, хариулдаг ба энэ нь яалаа ч гэсэн хүнээр хэзээ ч байгуулагдаагүй. Энэ бол Төгс Хүчит Бурханы Чуулган дахь сонгогдсон бүх хүмүүсийн хүлээн зөвшөөрдөг үнэн байдал. Есүс арван хоёр шавиа биечлэн сонгож, томилсны адилаар бие махбодтой болсон Бурханд ашиглагдах хэнийг ч Бурхан урьдчилан тогтоодог бөгөөд Бурхан биечлэн томилж, гэрчилдэг. Бурханд ашиглагддаг хүмүүс Түүний ажилд л хамтран ажиллахаас бус Бурханы оронд ажлыг нь хийж чадахгүй. Чуулганыг Бурханд ашиглагдсан хүмүүс үүсгэн байгуулаагүй, мөн Бурханы сонгосон хүмүүс тэдэнд итгэж, дагаагүй.
No comments:
Post a Comment