2017-11-30

Төгс Xүчит Бурханы үг | Арван дөрөв дэх айлдвар


Эрин үеүдийн туршид ямар ч хүн хаант улсад ороогүй ба тиймээс хэн ч хаанчлалын эрин үеийн нигүүлслийг эдлээгүй, хэн ч хаант улсын Хааныг хараагүй. Миний Сүнсний гэрэлд олон хүмүүс хаант улсын сайхан байдлыг зөгнөн хэлсэн хэдий ч, тэд үүний утга учрыг биш, зөвхөн гадаад байдлыг л мэддэг.

2017-11-29

Чуулгануудад хандсан Ариун Сүнсний үг | Арван хоёр дахь айлдвар


Аянга зүүн зүгээс цахих үед—энэ нь Би ярьж эхлэх яг тэр мөч байх бөгөөд—аянга цахих мөчид бүхий л дээд тэнгэр гэрэлтэж бүх одод хувирч эхэлнэ. Бүх хүмүүс зүй зохистой цэвэрлэгдэн цэгцлэгдсэн мэт санагдана. Зүүн зүгийн аянгын энэхүү туяан дор бүх хүн төрөлхтөнд өөрсдийнх нь анхдагч дүр илчлэгдэж, нүд нь гялбаж, үймээн самуунд мухардах болно; гэсэн ч тэд өөрсдийн муухай шинж чанараа харьцангуй багаар нууж чадна.

2017-11-28

Чуулгануудад хандсан Ариун Сүнсний үг | Арван нэг дэх айлдвар


Хүн төрөлхтөн дэх бүх хүн Миний Сүнсний ажиглалтыг хүлээн зөвшөөрөх ёстой, өөрсдийн үг, үйлдэл бүрээ нарийн шинжих ёстой ба цаашлаад Миний гайхалтай үйл хэргүүдийг онцлон үзэх ёстой. Газар дээрх хаанчлал ирэх үед та нарт ямар санагдах вэ? Миний хөвгүүд болон ард Миний сэнтий рүү буцан хөврөх үед, аугаа цагаан сэнтийн өмнө Би шүүлтээ албан ёсоор эхэлнэ.

2017-11-27

Арав дахь айлдвар



















  Хаанчлалын Эрин үе нь эцсийн эцэст өнгөрсөн үеэс ялгаатай. Энд хүн юу хийж буй нь хамаагүй байдаг. Үүний оронд, Би газар дээр буун ирснийхээ дараа Өөрийн ажлыг—хүн хэзээ ч ухамсарлаж, биелүүлж чадахгүй тэр ажлыг биечлэн гүйцэтгэдэг. Дэлхий бүтээгдсэнээс эхлээд өнөөдрийг хүртэл эдгээр бүх он жилүүд нь үргэлж сүм байгуулах тухай байсан боловч хаант улсыг байгуулах талаар хэн ч хэзээ ч сонсож байгаагүй. 

2017-11-25

Чуулгануудад хандсан Ариун Сүнсний үг | Ес дэх айлдвар


Нэгэнт чи Миний гэр бүлийн хүмүүсийн нэг учраас, нэгэнт чи Миний хаанчлалд үнэнч учраас чиний хийж байгаа бүхэн Миний шаардсан стандартад нийцэх ёстой. Би чамайг хөвөгч үүлнээс өөрцгүй байгаасай гэж гуйгаагүй, гэхдээ чамайг гялтганах цас байж үүний мөн чанарыг, үүнээс ч илүүтэйгээр үүний үнэ цэнийг эзэмшсэн байгаасай гэж байна. Би ариун газраас ирсэн учраас, мөн чанаргүй, зөвхөн нэр төдий бадамлянхуа цэцэгтэй адил биш, учир нь энэ нь ариун газраас биш харин намаг балчгаас гарсан билээ. Шинэ тэнгэр газар дээр бууж, шинэ газар тэнгэр дээгүүр тархах үе нь Би албан ёсоор хүмүүсийн дунд ажиллах яг тэр үе юм.

2017-11-24

Чуулгануудад хандсан Ариун Сүнсний үг | Найм дахь айлдвар




Миний илчлэлүүд оргилдоо хүрэх үед, мөн Миний шүүлт төгсгөлдөө очих үед энэ нь, Миний бүх хүмүүс илчлэгдэж, бүрэн төгс болгуулах цаг байх болно. Миний зүрх сэтгэлийн дагуу байдаг, Надаар ашиглуулахад тохирох хүмүүсийг зогсолтгүй хайж явахдаа Би алхаагаараа орчлон ертөнцийн бүх буланг хөндлөн гулд туулж байна. Хэн босон зогсож, Надтай хамтран ажиллаж чадах вэ? Намайг гэсэн хүний хайр хэтэрхий хомс бөгөөд Надад итгэх түүний итгэл өрөвдмөөр жаахан. Хэрвээ Миний үгийн гол цохилт хүний сул тал руу чиглээгүй байсан бол тэр бардамнаж, дэгсдүүлэх байсан ба газар дээрх хэргийн талаар анддаггүй, бүгдийг мэддэг мэтээр номчирхож, хэрээс хэтэрсэн онолуудыг зохиох байсан. Өнгөрсөн үед Надад үнэнч байсан хүмүүсийн дотроос хэн нь одоо ч бардамнан сайрхаж зүрхлэх вэ, мөн өнөөдөр хэн Миний өмнө бат зогсдог вэ? Хэн өөрсдийн хэтийн төлөвт нууцханаар баясахгүй байна вэ? Намайг шууд илчлээгүй байх үед хүн нуугдах газаргүй, ичгүүрлэн шаналж байсан. Би өөр арга хэрэглэн ярих үед энэ нь хэчнээн илүү дор байх байсан бэ? Хүмүүст бүр ч илүү их өртэй мэт санагдах байсан ба юу ч тэднийг эмчилж чадахгүй гэж тэд итгэх байсан бөгөөд, бүгдээрээ идэвхгүй байдалдаа ягштал баригдах байсан. Хүн итгэл найдвараа алдахад хаанчлалын ёслолын буудлага албан ёсоор хангинадаг энэ нь хүний хэлдгээр “долоо дахин эрчимжсэн Сүнс ажиллаж эхлэх цаг” бөгөөд өөрөөр хэлбэл, хаанчлалын амьдрал албан ёсоор газар дээр эхэлдэг буюу Миний бурханлаг чанар шууд ажиллаж (уураг тархиар боловсруулагдахгүйгээр) эхэлдэг үе юм. Бүх хүмүүс зөгий шиг завгүй болдог; бүгдээрээ л сэргэсэн мэт, зүүднээсээ сэрсэн мэт харагддаг ба сэрэнгүүтээ тэд нар өөрсдийгөө тийм нөхцөл байдалд байгааг мэдээд мэл гайхна. Өнгөрсөн үед Би чуулган байгуулах талаар ихээхэн ярьсан, Би олон ид шидийг илчилсэн ба чуулган байгуулах ажил оргилдоо хүрсэн үед гэнэтийн төгсгөлд хүрсэн. Гэсэн хэдий ч хаанчлалыг байгуулах нь өөр. Сүнсний ертөнц дэх тулаан эцсийн үе шатандаа хүрсэн үед л Би газар дээр шинийг эхэлдэг юм. Юу гэсэн үг вэ гэвэл, хүн үгнээсээ буцахаар завдах үед л Би Өөрийн шинэ ажлыг албан ёсоор эхэлж, зохион байгуулдаг гэсэн үг юм. Хаанчлалыг байгуулах ба чуулган байгуулах хоёрын хоорондын ялгаа гэвэл, чуулганыг байгуулахад Би бурханлаг чанараар удирдуулсан Хүн чанараар дамжуулж ажилласан. Би хүний хуучин уг чанартай шууд харьцаж, хүний муухай дүрийг шууд илчилж, хүний мөн чанарыг ил болгосон. Үүний үр дүнд, хүн энэ суурин дээр өөрийгөө мэддэг болсон ба зүрх сэтгэлдээ болон үгээр итгэж үнэмшсэн. Хаанчлалыг байгуулахад Би шууд Өөрийн бурханлаг чанараар ажилладаг ба эцсийн эцэст бие махбодтой Намайг мэдэж авах боломжийг тэдэнд олгон, Миний үгэнд үндэслэн Надад юу байдгийг, Би юу болохыг мэдэх боломжийг бүх хүмүүст олгодог. Тийнхүү энэ нь бүдэг бадаг Бурханы хойноос хөөцөлдөх хүн төрөлхтний эрэл хайгуулыг төгсгөж, хүний зүрх сэтгэлд буй тэнгэр дэх Бурханы байрыг үгүй болгодог, өөрөөр хэлбэл энэ нь, бие махбод дахь Миний үйл хэргийг мэдэх боломжийг хүмүүст олгож, газар дээр байх Миний цаг хугацааг дуусгадаг.

2017-11-23

Эзэний аврал-Итгэл-Найдвар-Хайр | Шиаужэний түүх | Хөгжимт жүжиг



Шиаужэн бол найзууддаа үргэлж чин сэтгэлээсээ ханддаг, ариухан, өр зөөлөн сэтгэлтэй хүн байлаа. Гэсэн ч өөрсдийнхөө ашиг тусын төлөө өөрийнх нь хуучин найзууд түүний дайснууд болсон юм. Энэ эмгэнэлт явдлыг туулсны дараа Шиаужэн жинхэнэ зүрх сэтгэлээ болон хуучин зарчмуудаа хаяхаас өөр аргагүй болжээ. Тэрээр өөрийнхөө сайн мөс чанар болон сайхан сэтгэлээс урваж эхэлсэн бөгөөд ёрын муу ертөнцийн намаг балчигт хутгалдлаа... Нигүүлслээс мултарч, ёс суртахууны доройтлын замаар алхах зуураа тэрээр дэлхий ертөнцөд гишгэлүүлж, шарх сорвиор дүүрчээ. Тэр мухардалд орсон бөгөөд бүх итгэл найдвараа алдан, цөхрөх мөчид Төгс Хүчит Бурханы чин сэтгэлийн дуудлага Шиаужэний зүрх, сэтгэлийг эцэстээ сэрээсэн юм ... 

2017-11-21

Бурханы ажлын үзэгдэл (1)

















   Иохан Есүсийн төлөө долоон жил ажилласан бөгөөд Есүсийг ирэх үед аль хэдийн замыг зассан байв. Үүнээс өмнө, Иоханы тунхагласан тэнгэрийн хаанчлалын сайн мэдээ нь газар нутаг даяар сонсогдсон болохоор энэ нь Иудей даяар түгсэн бөгөөд хүн бүхэн түүнийг эш үзүүлэгч гэж нэрлэсэн.

2017-11-20

Төгс Хүчит Бурханы Чуулган | Хаанчлалын сүлд дуулал


  Хүмүүс Намайг уухайлдаг, хүмүүс Намайг магтдаг; бүх ам нэгэн жинхэнэ Бурханыг нэрлэж, бүх хүмүүс Миний үйл хэргийг харахын тулд нүдээ нээж байна. Хаанчлал газар дээр буун ирсэн ба Миний үнэн бие баялаг агаад өгөөмөр. Хэн үүнийг тэмдэглэхгүй байх юм бэ? Хэн үүний төлөө баяр хөөртэйгээр бүжиглэхгүй байх юм бэ?

Чуулгануудад хандсан Ариун Сүнсний үг | Хүмүүс ээ! Баясагтун!


Миний гэрэл гэгээнд хүмүүс гэрэл гэгээг дахин харна. Миний үгнээс хүмүүс баяр цэнгэлд хүргэх зүйлсийг олно. Би Дорноос ирсэн ба Би тэндээс мэндчилж байна. Миний алдар мандахад, бүх үндэстэнд гэрэл гийж, бүх зүйл гэрэлтэн, харанхуйд юу ч үл үлдэнэ. Хаант улсад Бурханы ард түмэн Бурханы хамтаар зүйрлэшгүй аз жаргалтай амьдарна. 

2017-11-18

Төгс Xүчит Бурханы үг
 | Та нар замын сүүлчийн мөчлөгт хэрхэн алхах ёстой вэ


Та нар одоо замын сүүлчийн мөчлөгт байгаа бөгөөд энэ нь үүний шийдвэрлэх чухал хэсэг юм. Магадгүй чи нэлээд их зовлон туулж, ихээхэн ажил хийж, олон замаар аялж, олон номлол сонссон бөгөөд өнөөдрийг хүртэл ирэхэд амаргүй байсан байх. Хэрэв чи өөрийнхөө өмнө байгаа зовлонг тэвчиж чадахгүй бол, хэрвээ чи урьдынх шигээ үргэлжлүүлсээр байвал чи төгс болгуулж чадахгүй. Энэ нь чамайг айлгахын төлөө биш – энэ нь бодит баримт. 

2017-11-17

Чуулгануудад хандсан Ариун Сүнсний үг | Бурханд итгэх итгэлээрээ чи Бурханыг дуулгавартай дагах ёстой


уулгавартай болж болох юм. Хэрвээ чиний учир шалтгаан үнэхээр ийм бол Бурхан гарцаагүй чамайг дээш өргөж, чамд гарцаагүй нигүүлсэнгүй хандах болно. Хэн ч үүнд эргэлзэж чадахгүй ба хэн ч үүнийг өөрчилж чадахгүй. Хэрвээ чиний учир шалтгаан Бурханд дуулгавартай байхын төлөө биш бөгөөд чамд өөр зорилго байгаа бол чиний хэлж, хийж байгаа бүхэн чинь – Бурханд залбирах залбирал чинь, тэр ч байтугай үйлдэл бүр чинь – Бурханы эсрэг байх болно.

2017-11-16

Төгс Хүчит Бурханы Чуулган | Бүхий л зүйлс Бурханы үгээр биелдэг

Бурхан өөр өөр эрин үеийн дагуу Өөрийн үгийг хэлж, Өөрийн ажлаа хийдэг ба өөр өөр эрин үеүдэд Тэр өөр өөр үг хэлдэг.

Бурхан өөр өөр эрин үеийн дагуу Өөрийн үгийг хэлж, Өөрийн ажлаа хийдэг ба өөр өөр эрин үеүдэд Тэр өөр өөр үг хэлдэг. Бурхан ямар нэгэн дүрэмд захирагддаггүй, ижил ажлыг давтан хийдэггүй, өнгөрсөн үеийн зүйлсийг санагалздаггүй; Тэр бол үргэлж шинээрээ байдаг, хэзээ ч хуучирдаггүй Бурхан бөгөөд өдөр бүр Тэр шинэ үгсийг ярьдаг.

2017-11-15

Төгс Xүчит Бурханы үг
 | Хэрэгжүүлэлт (2)

Төгс Xүчит Бурханы үг
 | Хэрэгжүүлэлт (2)

Өнгөрсөн үед хүмүүс “цаг үргэлжид Бурхантай хамт байж, сүнсэн дунд амьдрахын тулд” өөрсдийгөө сургадаг байсан, үүнийг өнөөдрийн хэрэгжүүлэлттэй адилтгаж болох бөгөөд энэ нь энгийн сүнслэг сургуулилт юм. Ийм хэрэгжүүлэлт нь хүмүүсийн амийн зөв замд орох оролтын өмнө нь байдаг бөгөөд энэ нь хэрэгжүүлэлтийн бүх арга барилуудаас хамгийн өнгөц, хамгийн энгийн нь юм.

2017-11-13

Төгс Xүчит Бурханы үг
 | Хэрэгжүүлэлт (1)

Төгс Xүчит Бурханы үг
 | Хэрэгжүүлэлт (1)


Өмнө нь хүмүүсийн туршлагажих байдалд маш их гажуудал байсан бөгөөд энэ нь бүр хөгийн байдаг байсан. Тэд зүгээр л Бурханы шаардлагын стандартыг ойлгоогүй учраас хүмүүсийн дадлага туршлага бүтэлгүй болсон олон талбар байсан юм. Тэд энгийн хүн чанарыг амьдран харуулах чадвартай байхыг Бурхан хүнээс шаарддаг. Жишээлбэл, хоол хүнс, хувцаслалттай холбоотой орчин үеийн хүний зам. Тэд костюм өмсөж, зангиа зүүж болно, мөн тэд орчин үеийн урлагийн талаар суралцаж, өөрсдийн чөлөөт цагаараа бага зэргийн зугаатай, бичгийн амьдралтай байж болно. Тэд дурсамжтай зураг авч, ном уншин мэдлэгтэй болж, харьцангуй сайн амьдралын орчинтой байж болно. 

2017-11-12

Бурханыг мэддэг хүмүүс л Бурханыг гэрчилж чадна


Бурханд итгэж, Бурханыг мэдэх нь тэнгэрийн хууль, газрын зарчим бөгөөд өнөөдөр бие махбод болсон Бурхан Өөрийн ажлыг биечлэн хийх энэ эрин үе нь Бурханыг мэдэх тун зөв цаг юм. Бурханы сэтгэлд нийцэх нь Бурханы хүслийг ойлгосон суурин дээр биелдэг ба Бурханы хүслийг ойлгохын тулд Бурханыг мэдэх шаардлагатай.

2017-11-10

Чуулгануудад хандсан Ариун Сүнсний үг | Бурханы ажлын алхмуудын талаар


Гадна талаасаа одоогийн энэ үе шатны Бурханы ажлын алхмууд нь аль хэдийн дууссан мэт, хүн төрөлхтөн Түүний үгийн шүүлт, гэсгээлт, цохилт болон цэвэршүүлэлтийг аль хэдийн амссан мэт, тэд үйлчлэл үзүүлэгчдийн шалгалт, гэсгээлтийн үеийн цэвэршүүлэлт, үхлийн шалгалт, товойлгогчийн шалгалт, Бурханыг хайрлах цаг үеүд[a] гэх мэт алхмуудыг туулсан мэт харагддаг. Хэдийгээр хүмүүс алхам болгонд асар их зовлон шаналлыг туулсан ч гэсэн тэд Бурханы хүслийг ойлгоогүй юм. 

2017-11-08

Төгс Xүчит Бурханы үг
 | Зөвхөн Бурханыг хайрлах нь үнэхээр Бурханд итгэх юм

Зөвхөн Бурханыг хайрлах нь үнэхээр Бурханд итгэх юм

Өнөөдөр Бурханыг мэдэж мөн хайрлахаар эрж хайхдаа та нар нэг талаар зовлон болон цэвэршүүлэлтийг даах ёстой, нөгөө талаар та нар төлөөс төлөх ёстой. Бурханыг хайрлах хичээлээс илүү гүн гүнзгий ямар ч хичээл үгүй бөгөөд хүмүүсийн итгэлтэйгээр амьдарсан хугацаанаасаа сурдаг хичээл нь Бурханыг хэрхэн хайрлах талаар байдаг гэж хэлж болно. 

2017-11-07

Чуулгануудад хандсан Ариун Сүнсний үг | Мянган жилийн хаанчлал ирсэн нь


Бурхан энэ бүлэг хүмүүст ямар ажил гүйцэтгэхийг та нар харсан уу? Бурхан хэлэхдээ, мянган жилийн хаанчлалд ч гэсэн хүмүүс Түүний айлдварыг дагах ёстой бөгөөд ирээдүйд Бурханы айлдварыг нь Канааны сайн газар нутаг руу хүмүүсийн амьдралыг шууд хөтлөх болно.

2017-11-06

Чуулгануудад хандсан Ариун Сүнсний үг | Зам… (8)


Бурхан хүн төрөлхтөнтэй харилцаж, тэдэнтэй хамт амьдрахын тулд газар дэлхий дээр ирэх үед энэ нь ердөө ганц хоёрхон өдөр болохын төлөө биш байсан. Магадгүй энэ бүх хугацаанд хүмүүс их бага хэмжээгээр Бурханыг мэдэж авсан, магадгүй тэд Бурханд үйлчлэх талаар чухал мэдлэг ухаан олж авсан бөгөөд Бурханд итгэх итгэлдээ тэд тун хашир туршлагатай юм.

2017-11-05

Төгс Хүчит Бурханы үг | Зам… (7)


Бурхан бидэнд зориулсан замыг олон удаа биечлэн нээсэн болохоор бид илүү тогтвортой илүү бодитой замаар алхаж байгаа гэдгийг бид бүгд өөрсдийн бодит туршлагаасаа харж болно. Учир нь энэ зам бол цаг хугацааны эхэнд бидний төлөө Бурханы нээсэн зам бөгөөд энэ нь хэдэн арван мянган жилийн дараа манай үеийнхэнд дамжин ирсэн. 

2017-11-04

Чуулгануудад хандсан Ариун Сүнсний үг | Нэг дэх айлдварын тайлбар


Бурханы хэлсний адилаар “Хэн ч Миний үгийн үндсийг ухаарч чадахгүй, мөн тэдгээрийн ар дахь зорилгыг ч ойлгож чадахгүй.” Хэрвээ Бурханы Сүнсний удирдамж байгаагүй бол, хэрвээ Түүний үгийн ирэлт байгаагүй бол бүгд Түүний гэсгээлтийн дор сөнөх болно. Бурхан яагаад хүнийг маш удаан хугацаанд туршсан бэ? Таван сарын хугацаанд уу? Энэ нь бидний нөхөрлөлийн гол цэг, мөн түүнчлэн Бурханы мэргэн ухааны төв цэг юм. 

2017-11-03

Төгс Xүчит Бурханы үгийн уншлагууд “Чи мэдэх үү Бурхан хүмүүсийн дунд агуу зүйл хийсэн”


Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Есүсийн ажилгүйгээр хүн төрөлхтөн загалмайнаас бууж чадахгүй байх байсан боловч өнөөдрийн бие махбодтой болсон Бурхангүйгээр, загалмайнаас бууж ирсэн хүмүүс хэзээ ч Бурханаар магтагдахгүй эсвэл шинэ эрин үед орохгүй байх байсан юм. Энэ эгэл хүн ирээгүй бол та нар хэзээ ч Бурханы жинхэнэ дүр төрхийг харах боломжгүй эсвэл харах эрхгүй байх байсан, учир нь та нар бүгд аль хэдийн устгагдах ёстой байсан хүмүүс юм. Хоёр дахь удаа бие махбодтой болсон Бурханы ирэлтийн улмаас Бурхан та нарыг уучилсан ба та нарт өршөөл үзүүлсэн. Гэвч эцэстээ Миний та нарт үлдээх ёстой үг бол энэ: Бие махбодтой болсон Бурхан болох энэ эгэл хүн бол та нарын хувьд амин чухал ач холбогдолтой. Энэ нь Бурханы хүмүүсийн дунд аль хэдийн хийсэн агуу зүйл билээ. ” Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.

2017-11-01

Чуулгануудад хандсан Ариун Сүнсний үг | Зам… (6)


Бурханы ажлын улмаас бид өнөө үед хүрэлцэн ирсэн. Иймээс бид бүгд Бурханы удирдлагын төлөвлөгөөний амьд үлдэгсэд бөгөөд биднийг өнөөг хүртэл авч үлдсэн нь Бурханаас ирж буй агуу өргөлт юм. Бурханы төлөвлөгөөний дагуу агуу улаан луугийн улс орон устгагдах ёстой боловч магадгүй Тэр өөр төлөвлөгөө зохиосон эсвэл Тэр Өөрийн ажлын өөр нэг хэсгийг хэрэгжүүлэхийг хүсэж байгаа гэж Би бодож байна.