Та нар одоо замын сүүлчийн мөчлөгт байгаа бөгөөд энэ нь үүний шийдвэрлэх чухал хэсэг юм. Магадгүй чи нэлээд их зовлон туулж, ихээхэн ажил хийж, олон замаар аялж, олон номлол сонссон бөгөөд өнөөдрийг хүртэл ирэхэд амаргүй байсан байх. Хэрэв чи өөрийнхөө өмнө байгаа зовлонг тэвчиж чадахгүй бол, хэрвээ чи урьдынх шигээ үргэлжлүүлсээр байвал чи төгс болгуулж чадахгүй. Энэ нь чамайг айлгахын төлөө биш – энэ нь бодит баримт.
Петр Бурханы нэлээд их ажлыг туулсныхаа дараа зарим нэг мэдлэг ухааныг болон ихээхэн танин мэдэх чадварыг олж авсан. Тэрээр мөн үйлчлэлийн нэлээд их зарчмыг ойлгосон бөгөөд дараа нь тэр Есүсийн өөрт нь даалгасан зүйлд өөрийгөө бүрэн зориулах чадвартай байсан юм. Түүний хүлээн авсан асар их цэвэршүүлэлт нь ихэнхдээ, өөрийнхөө хийсэн зүйлсдээ Бурханд хэтэрхий их өртэй мэт, хэзээ ч Түүнд буцаан төлж чадахгүй мэт түүнд санагдаж байснаас болсон бөгөөд хүн төрөлхтөн маш завхарсан гэдгийг тэр таньж мэдсэн, иймээс түүнд гэмшсэн мөс чанар байсан юм. Есүс түүнд олон зүйлийг хэлсэн ба тэр үед түүнд ердөө бага зэргийн л ойлголт байсан юм. Заримдаа тэр мөн л эсэргүүцэл, тэрслүү байдлыг гаргаж байв. Есүсийг загалмайд цовдлогдсоны дараа эцэстээ тэр бага зэрэг сэхээрсэн ба асар их буруутай мэт түүнд санагдсан. Эцэстээ энэ нь, түүнд зөв бус санаа төрөх үед түүний сэтгэл нь хямрах цэгт хүрсэн. Тэр өөрийн байдлыг тун сайн мэдэж байсан ба тэр мөн Эзэний ариун байдлыг ч сайн мэдэж байсан. Үүний үр дүнд Эзэнийг гэсэн хайрын зүрх сэтгэл түүний дотор улам их өссөн бөгөөд тэр өөрийн хувийн амь дээр илүү төвлөрсөн. Үүний улмаас тэр асар их зовлон туулж, заримдаа тэр хүнд өвчтэй мэт, бүр үхлийн хаалган дээр байгаа мэт санагддаг байсан хэдий ч ийм байдлаар олон удаа цэвэршүүлэгдсэнийхээ дараа тэр өөрийнхөө талаар илүү их ойлголттой болсон ба зөвхөн ийм байдлаар л тэр Эзэнийг гэсэн жинхэнэ хайрыг бий болгосон. Түүний бүхий л амьдрал цэвэршүүлэлтэнд өнгөрсөн, үүнээс ч илүүтэйгээр гэсгээлтэнд өнгөрсөн гэж хэлж болох юм. Түүний дадлага туршлага нь өөр ямар ч хүнийхээс өөр байсан бөгөөд түүний хайр төгс болгуулаагүй ямар ч хүнийхээс даван гарсан. Түүний үлгэр жишээ болон сонгогдсон шалтгаан нь тэр өөрийн амьдралынхаа туршид хамгийн их зовлон шаналгааг амссан бөгөөд түүний туршлага хамгийн амжилттай нь байсан юм. Хэрвээ та нар замын эцсийн мөчлөгт яг Петр шиг алхаж чадах юм бол та нарын ерөөлийг булаан авч чадах нэг ч бүтээл байхгүй.
Петр мөс чанартай хүн байсан – тэр тийм хүн чанартай байсан. Анх Есүсийг дагаж байх үед түүнд өөрийн эрхгүй эсэргүүцэл болон тэрслүү байдлын олон үзэл санаа байдаг байсан. Гэхдээ Есүсийг дагаж байх зуураа тэр эдгээр зүйлсийг ноцтойгоор авч үзээгүй ба хүмүүс тийм байх ёстой гэж итгэж байсан, иймээс эхэндээ тэр ямар ч буруушаалтыг мэдрээгүй, мөн түүнтэй ч харьцаагүй. Есүс түүний тэдгээр хариу үйлдлүүдийг нухацтай авч үзээгүй, Тэр тэдгээрт ямар ч анхаарал хандуулаагүй. Тэр зүгээр л Өөрийн хийх учиртай байсан ажлаа үргэлжлүүлсэн. Тэр Петрийг эсвэл бусад ахан дүүсээ хэзээ ч гоочлоогүй. “Есүс тэдэнд төрж байсан эдгээр үзэл санааны талаар мэдээгүй байсан байж болох уу?” гэж чи хэлж магад. Огтхон ч үгүй! Тэр түүний талаар асар их ойлголттой байсан гэж хэлж болох бөгөөд Тэр Петрийг үнэхээр ойлгож байсан учраас Петрийн эсрэг ямар нэгэн арга хэмжээ аваагүй юм. Тэр хүн төрөлхтнийг үзэн ядсан боловч мөн тэднийг өрөвдсөн. Одоо Паул шиг эсэргүүцдэг хүмүүс хийгээд тухайн үед Петр Эзэн Есүст хандаж байсан шиг олон үзэлтэй хүмүүс та нарын дунд олон байгаа биш гэж үү? Чи өөрийн гурав дахь мэдрэхүйдээ хэтэрхий их итгээгүй нь дээр гэдгийг Би чамд хэлж байна. Чиний мэдрэмж найдваргүй бөгөөд аль хэдийн Сатаны завхралаар бүрмөсөн сүйтгэгдсэн. Чиний мэдрэмж туйлын төгс гэж чи бодож байна уу? Паул Эзэн Есүсийг олон удаа эсэргүүцсэн боловч Есүс ямар нэгэн хариу үйлдэл хийгээгүй. Есүс өвчтэйг эдгээж, чөтгөрүүдийг зайлуулж чаддаг байсан боловч Тэр Паул дахь “чөтгөрийг” хөөн зайлуулж чадаагүй байж болох уу? Паул Есүсийн шавь нарыг шалтгаангүйгээр үргэлжлүүлэн баривчилсаар байхад яагаад зөвхөн амилж, тэнгэрт дээш очсоныхоо дараа л Есүс Дамаск орох замд эцэстээ түүнд харагдаж, түүнийг цохьсон юм бэ? Эзэн Есүс хэтэрхий аажуухнаар хариу барьсан байж болох уу? Эсвэл бие махбодод байхад Түүнд ямар нэгэн эрх мэдэл байгаагүй учраас уу? Миний ардуур нууцаар сүйтгэж, эсэргүүцэж байхад чинь Би мэддэггүй гэж чи бодож байна уу? Ариун Сүнснээс чиний авсан гэгээрлийн хэлтэрхий Намайг эсэргүүцэхэд ашиглагдаж болно гэж чи бодож байна уу? Петр төлөвшөөгүй байх үедээ Есүст хандсан маш олон үзэл санааг бий болгосон, иймд яагаад тэр буруутгагдаагүй юм бэ? Яг одоо олон хүмүүс аливаа зүйлсийг буруушаалтгүйгээр хийж байгаа ба тэгж хийх нь буруу гэдгийг тэдэнд тодорхой хэлсээр байхад ч гэсэн тэд сонсдоггүй. Энэ нь бүхэлдээ хүний тэрслүү байдлаас болж байгаа биш гэж үү? Би одоогоор маш ихийг хэлсэн боловч чамд мөс чанарын тухай өчүүхэн төдий ойлголт ч дутмаг байгаа, иймээс чи замын сүүлчийн мөчлөгт эцсийг нь хүртэл хэрхэн алхаж чадах юм бэ? Энэ нь асар том асуудал гэж чамд санагдахгүй байна гэж үү?
Хүмүүс байлдан дагуулагдсаныхаа дараа Бурханы зохион байгуулалтыг дуулгавартай дагаж чадна; Түүнийг дагахын тулд тэд Бурханыг хайрлах өөрсдийн итгэл болон хайр дээрээ тулгуурлаж чадна. Тэгвэл замын сүүлчийн мөчлөгт хэрхэн алхаж болох вэ? Гай зовлонг туулах өдрүүддээ чи бүх зовлон бэрхшээлийг тэсвэрлэх ёстой бөгөөд чамд зовох хүсэл байх ёстой; зөвхөн ийм байдлаар л чи замын сүүлчийн мөчлөгт сайн явж чадна. Замын энэ мөчлөгөөр явах тийм амархан гэж чи бодож байна уу? Чи ямар чиг үүрэг биелүүлэх ёстойгоо мэдэх ёстой бөгөөд та нар хэв чанараа өсгөж, өөрсдийгөө хангалттай үнэнээр зэвсэглэх учиртай. Энэ нь ганц, хоёрхон өдрийн ажил биш – энэ нь чиний бодож байгаа шиг энгийн биш! Замын сүүлчийн мөчлөгт алхах нь чамд үнэндээ ямар төрлийн итгэл болон хүсэл байгаагаас хамаарна. Магадгүй чи Ариун Сүнс чамд ажиллаж байгааг харж чадахгүй эсвэл магадгүй чи чуулган дахь Ариун Сүнсний ажлыг олж илрүүлэх чадваргүй, иймээс чи гутранги, сэтгэл дундуур байдаг бөгөөд өмнөх замдаа цөхрөлөөр дүүрэн байдаг. Ялангуяа хуучны агуу дайчид бүгд бүтэлгүйтсэн – энэ бүхэн нь чиний хувьд цохилт биш гэж үү? Чи эдгээр зүйлсийг хэрхэн үзэх ёстой вэ? Чамд итгэл байна уу, үгүй юү? Чи өнөөдрийн ажлыг бүрэн ойлгож байна уу, үгүй юү? Эдгээр зүйлс нь замын сүүлчийн мөчлөгт сайн алхаж чадах эсэхийг чинь тодорхойлно.
Та нар одоо замын сүүлчийн мөчлөгт байна гэж яагаад хэлсэн бэ? Учир нь та нар өөрсдийн ойлгох ёстой бүхнийг ойлгосон бөгөөд Би хүмүүсийн хүрэх ёстой бүхнийг та нарт хэлсэн. Би бас та нарт даалгасан бүх зүйлийн талаар хэлсэн. Иймээс та нарын одоо алхаж байгаа зүйл бол Надаар удирдуулсан замын сүүлчийн хэсэг юм. Та нар бие даан амьдрах чадварт хүрэхийг, хэдийд ч хамаагүй үргэлж явах замтай байж, өөрийн хэв чанараа үргэлж өсгөж, Бурханы үгийг зохих ёсоор нь уншиж, зөв зохистой хүмүүний амьдралтай байхыг л Би та нараас шаарддаг. Би одоо чамайг ийм байдлаар амьдрахад хөтөлж байгаа боловч ирээдүйд би тэгэхгүй. Чи ийм байдлаар амьдарсаар байж чадах уу? Чи үргэлжлүүлсээр байж чадах уу? Петрийн туршлага ийм байсан юм. Есүс түүнийг удирдаж байхад түүнд ямар ч ойлголт байгаагүй; тэр үргэлж хүүхэд шиг зовох юмгүй байсан бөгөөд өөрийн хийсэн зүйлсдээ ач холбогдол өгч байгаагүй. Зөвхөн Есүсийг явсны дараа л тэр зөв зохистой амьдралаа эхэлсэн юм. Түүний утга учиртай амьдрал зөвхөн Есүсийг явсны дараа л эхэлсэн. Хэдий тэр энгийн хүн чанарын зарим нэг эрүүл ухааныг болон энгийн хүний эзэмших ёстой зүйлийг эзэмшсэн байсан ч түүний жинхэнэ туршлага, эрэл хайгуул нь Есүсийг явах хүртэл шинээр эхлээгүй. Энэ мөчид та нарын хувьд аливаа зүйлс ямархуу байна вэ? Би одоо чамайг ийм байдлаар хөтөлж байгаа ба энэ нь гайхалтай гэж чи бодож байгаа. Энд чамд тохиолдох ямар ч орчин, шалгалт байхгүй, гэхдээ ийм байдлаар үнэндээ ямар сүнсний өндөр чамд байгааг, бас чамайг үнэхээр үнэнийг эрэлхийлдэг хүн мөн эсэхийг харах аргагүй. Өөрийнхөө мөн чанарыг ойлгодог гэж чи өөрийнхөө амаар хэлдэг боловч эдгээр нь хоосон үгс. Хожим бодит баримтууд чам дээр ирэх үед, зөвхөн тэр үед л чиний ойлголт батлагдах болно. Хэдий чи одоо: “миний өөрийн бие махбод маш завхарсан бөгөөд хүмүүсийн бие махбодын мөн чанар нь Бурханы эсрэг тэрсэлж, эсэргүүцэхийн төлөө байдаг гэдгийг би ойлгож байна. Бурханы шүүлт болон гэсгээлтийг хүлээн авах чадвартай байгаа нь бүгд Түүний өргөлт юм. Би одоо үүнийг ойлгосон ба би Бурханы хайрыг хариулахад бэлэн байна” гэсэн ийм төрлийн ойлголттой байж болох ч үүнийг хэлэхэд амархан бөгөөд дараа нь гай зовлон, шалгалт, зүдгүүр чам дээр ирэх үед тэднийг туулахад амаргүй байх болно. Та нар ийм байдлаар өдөр бүр дагадаг боловч өөрсдийн туршлагаа үргэлжлүүлэх чадваргүй хэвээр байгаа. Хэрвээ Би та нарыг зөнд нь орхиж, та нарт ямар ч анхаарал хандуулахгүй бол энэ нь бүр дордох болно; ихэнх хүмүүс бүтэлгүйтэж, давсан багана, ичгүүрийн бэлгэ тэмдэг болох болно. Эдгээр нь бүгд тун их боломжтой. Чи энэ талаар санаа зовж, түгшихгүй байна гэж үү? Петр тийм төрлийн орчныг туулж, тийм төрлийн зовлон зүдгүүрийг амссан боловч тэр бат зогссоор байсан юм. Хэрвээ тэрхүү орчныг чамд учруулсан бол чи бат зогсож чадах байсан уу? Газар дээр байх зуураа Есүсийн хэлсэн зүйл болон Түүний хийсэн ажил нь Петрт суурийг өгсөн ба энэ сууринаас тэр өөрийн дараачийн замаар алхсан юм. Та нар тийм түвшинд хүрч чадах уу? Чиний өмнө нь алхаж байсан зам болон чиний ойлгосон үнэн – тэдгээр нь чиний ирээдүйд бат зогсох суурь болж чадах уу? Тэдгээр нь чиний хожим бат зогсох үзэгдэл болж чадах уу? Би та нарт үнэнийг хэлэх болно – хүмүүсийн одоогоор ойлгож байгаа зүйл нь бүгд хоосон сургаал гэж хүн хэлж болох юм. Учир нь тэдний ойлгодог зүйлс нь туулсан бүх зүйл нь байдаггүй. Чи одоог хүртэл үргэлжлүүлэх чадвартай байсан нь бүхэлдээ шинэ гэрлийн манлайллын улмаас юм. Чиний сүнсний өндөр тодорхой түвшинд хүрсэндээ биш, харин чамайг одоог хүртэл хөтөлсөн зүйл нь Миний үг байсан юм; чи агуу итгэлтэйдээ биш, харин Миний үгийн мэргэн ухааны улмаас чи өнөөг хүртэл дагахаас өөр аргагүй байсан юм. Хэрвээ Би одоо үг хэлэхгүй, дуу хоолойгоороо айлдахгүй байсан бол чи үргэлжлүүлэн явах чадваргүй байх бөгөөд нэн даруй урагшаа явахаа болих байсан. Энэ нь та нарын бодит сүнсний өндөр биш гэж үү? Та нар аль талаас нь орохоо мөн өөрсдөдөө дутагдаж байгаа зүйлийг аль талаас нь нөхөхөө мэддэггүй. Та нар утга учиртай хүмүүний амьдралыг хэрхэн амьдран харуулахыг болон хэрхэн Бурханы хайрыг хариулж эсвэл хүчтэй, хангинасан гэрчлэл хийхийг ойлгодоггүй. Та нар эдгээр зүйлсийг огтхон ч биелүүлж чаддаггүй! Та нар бол залхуу агаад тэнэг! Та нарын хийж чадах бүхэн чинь ямар нэгэн зүйлийг түших явдал бөгөөд та нарын түшдэг зүйл бол шинэ гэрэл болон та нарын өмнө хөтлөн явж буй Нэгэн юм. Чи өнөөдрийг хүртэл цөхрөлтгүй үргэлжлүүлэх чадвартай байсан нь бүхэлдээ шинэ гэрэл болон хамгийн сүүлийн үеийн айлдваруудаас хамаарч байсан. Та нар жинхэнэ замыг дагахдаа чадамгай байсан Петртэй огт адилхан биш эсвэл Еховад үнэнчээр шүтэн мөргөж, Ехова түүнийг хэрхэн туршиж байсан нь хамаагүй, Тэр түүнийг ерөөсөн ч бай, үгүй ч бай Тэр бол Бурхан гэж итгэж байсан Иов шиг биш. Чи тэгж чадах уу? Та нар хэрхэн байлдан дагуулагдсан бэ? Нэг тал нь шүүлт, гэсгээлт, хараал бөгөөд нөгөө тал нь та нарыг байлдан дагуулсан нууцууд юм. Та нар бүгд илжиг шиг. Хэрвээ Миний ярьж буй зүйл хангалттай сүрлэг биш бол, хэрвээ ямар нэгэн нууц байхгүй бол та нар байлдан дагуулагдаж чадахгүй. Хэрвээ хүн номлож байсан бөгөөд хэсэг хугацааны туршид тэд үргэлж нэг зүйлийг номлосон бол хоёр хүрэхгүй жилийн дотор та нар бүгд зугтах байсан бөгөөд та нар үргэлжлүүлэн явж чадахгүй байх байсан. Та нар хэрхэн илүү гүн явахыг мэддэггүй, мөн та нар үнэнийг эсвэл амийн замыг хэрхэн дагахаа ч ойлгодоггүй. Та нарын ойлгодог бүхэн нь нууцууд эсвэл үзэгдлүүдийг сонсох, эсвэл Бурхан хэрхэн ажилладаг байсныг сонсох эсвэл Петрийн туршлагыг сонсох эсвэл Есүсийн цовдлолын цаад шалтгааныг сонсох гэх мэт ямар нэгэн цоо шинэ зүйлийг хүлээн авах явдал... Та нар зөвхөн эдгээр зүйлсийг сонсох дуртай бөгөөд та нар хэдийчинээ их сонсоно, төдийчинээ их эрч хүчтэй болдог. Та нар өөрсдийнхөө уй гашуу болон уйтгар гунигийг сарниахын тулд энэ бүхнийг сонсдог! Та нарын амьдрал бүхэлдээ эдгээр цоо шинэ зүйлсээр тэтгэгддэг. Өөрийнхөө итгэлээр өнөөдөр энд хүрсэн гэж чи бодож байна уу? Энэ нь та нарын эзэмшдэг өчүүхэн, өрөвдмөөр жаахан сүнсний өндөр биш гэж үү? Та нарын шулуун шударга байдал хаана байна вэ? Та нарын хүн чанар хаана байна вэ? Та нар хүмүүний амьдралтай байдаг уу? Төгс болгуулах хэчнээн элемент та нарт байгаа вэ? Миний хэлж байгаа зүйл бодит баримт биш гэж үү? Би ийм байдлаар ярьж, ажилладаг боловч та нар мөн л арай ядан анхаарал хандуулдаг. Дагах зуураа та нар бас хардаг. Та нар үргэлж хайхрамжгүй төрх байдлаа хадгалдаг бөгөөд та нарыг үргэлж бурантагтай тэмээ шиг хөтөлдөг. Ийм байдлаар та бүхэн үргэлжлүүлсэн. Та нарыг өнөөдөр хүртэл хөтөлсөн зүйл нь бүхэлдээ гэсгээлт, шалгалт, цээрлүүлэлт байсан юм. Хэрвээ зөвхөн амийн оролтын талаар зарим нэг сургаалыг номлосон бол та нар бүгд аль хэдийн бултах байсан биш гэж үү? Та нар бүгд өөр нэгнээс илүү хямсгар байдаг; үнэндээ та нар бөөн уур уцаараас өөр юмгүй! Чи зарим нэг нууцыг ойлгосон ба хүмүүсийн өмнө нь ойлгоогүй зарим зүйлийг ойлгосон, иймээс чи арай ядан өнөөдрийг хүртэл үргэлжлүүлсэн. Чамд дагахгүй байх учир шалтгаан байгаагүй, иймээс чи арай ядан өөрийгөө чангалж, урсгал даган явсан. Энэ нь ердөө Миний үгээр дамжуулан хүрсэн үр дүн боловч энэ нь гарцаагүй та нарын өөрсдийн амжилт биш юм. Та нарт онгирох зүйл юу ч байхгүй. Иймээс ажлын энэ үе шатанд та нар одоог хүртэл үндсэндээ үгээр дамжуулан удирдуулсан. Эс бөгөөс эдгээр хүмүүсийн хэн нь дуулгавартай байх чадвартай юм бэ? Хэн өнөөдрийг хүртэл үргэлжлүүлж чадах юм бэ? Аль эртнээс та нар хамгийн эхний боломжтой мөчид л орхин явахыг хүссэн боловч та нар тэгж зүрхлээгүй; та нарт зүрх зориг байгаагүй. Өнөөдрийг хүртэл та нар шийдвэртэй бусаар дагасаар ирсэн.
Есүсийг загалмайд цовдлогдож, насан эцэслэсний дараа л Петр өөрийнхөө замналаар явж эхэлсэн ба өөрийн явах ёстой замаар явж эхэлсэн; тэр өөрийн хангалтгүй байдал болон дутагдлуудыг харсныхаа дараа л зэвсэглэж эхэлсэн юм. Түүнд хэтэрхий бага хайр байгааг, түүний зовох хүсэл хангалтгүй байгааг, түүнд ямар нэгэн мэдлэг ухаан байхгүйг мөн түүний эрүүл ухаан дутмаг байгааг тэр харсан. Түүнд Есүсийн хүсэлтэй зохицохгүй олон зүйл байгааг, тэрслүү, эсэргүүцсэн зүйл олон байгааг мөн хүний хүсэлтэй холилдсон зүйл олон байгааг тэр харсан юм. Зөвхөн үүний дараа л тэр бүх талд оролттой болсон. Есүс түүнийг удирдаж байхдаа түүний байдлыг илчилсэн бөгөөд Петр үүнийг хүлээн зөвшөөрч, дуртайяа амлалт өгсөн боловч тэрнээс өмнө түүнд жинхэнэ ойлголт байгаагүй. Учир нь тухайн үед түүнд зүгээр л ямар нэгэн туршлага байгаагүй бөгөөд тэр өөрийн сүнсний өндрийг огтхон ч мэддэггүй байсан. Өөрөөр хэлбэл, Би одоо та нарыг удирдахдаа зүгээр л үгийг ашиглаж байгаа бөгөөд богино хугацааны дотор та нарыг төгс болгох боломжгүй харин та нар зөвхөн үнэнийг ойлгож, мэдэж л чадах болно. Учир нь та нарыг байлдан дагуулж, зүрх сэтгэлд чинь үнэмшүүлэх нь одоогийн ажил бөгөөд хүмүүс байлдан дагуулагдсаны дараа л тэдний зарим нь төгс болгуулах болно. Яг одоо чиний ойлгодог тэдгээр үзэгдэл, тэдгээр үнэн нь та нарын ирээдүйн туршлагын суурийг бүтээж байгаа; ирээдүйн гай зовлонд та нар бүгд эдгээр үгсийг бодитоор туулах болно. Дараа чамд шалгалт ирэхэд гай зовлонг туулах үедээ чи өнөөдрийн хэлж байсан үгээ санах болно: Би ямар ч гай зовлон, шалгалт эсвэл асар их шаналалтай тулгарах нь хамаагүй би Бурханыг хангалуун байлгах ёстой. Петрийн туршлагыг бод, Иовын туршлагын талаар бод – чи өнөөдрийн үгээр өдөөгдөх болно. Зөвхөн ийм байдлаар л чиний итгэл бадарна. Тухайн үед Петр өөрийгөө Бурханы шүүлт болон гэсгээлтийг хүлээн авах үнэ цэнэгүй гэж хэлсэн ба тэр үед чи мөн өөрөөрөө дамжуулан бүх хүмүүст Бурханы зөвт зан чанарыг харуулахад бэлэн байх болно. Чи Түүний шүүлт болон гэсгээлтийг дуртайяа хүлээн авахад бэлэн байх бөгөөд Түүний шүүлт, гэсгээлт болон хараал чиний хувьд ая тухтай байх болно. Одоогоор чи зүгээр л үнэнээр зэвсэглэж чаддаггүй. Чи ирээдүйд бат зогсож чадахгүйгээр зогсохгүй одоогийн ажлыг ч даван туулах чадваргүй байж болох юм. Ийм байдлаар чи таягдалтын болон шийтгэлийн бай болохгүй гэж үү? Яг одоогоор чам дээр ирсэн ямар нэгэн бодит баримт байгаагүй ба Би чамайг дутагдаж байгаа тал бүхнээр чинь хангасан; Би бүх талаас үгээ хэлсэн. Та нар их зовлонг огт туулаагүй; та нар зүгээр л бэлэн байгаа зүйлийг авдаг ба та нар ямар ч төрлийн төлөөс төлөөгүй, үүнээс ч илүүтэйгээр та нарт хувийн бодитой туршлага, мэдлэг ухаан байдаггүй. Иймээс та нарын ойлгодог зүйл нь та нарын жинхэнэ сүнсний өндөр биш. Та нар ердөө ойлголт, мэдлэг болон харагдах байдлаар хязгаарлагддаг боловч та нар ихээхэн ургац хураагаагүй. Хэрвээ Би та нарт хэзээ ч анхаарал хандуулаагүй, харин та нарыг өөрсдийнхөө гэрт туршлага хуримтлуулахад хүргэсэн бол та нар аль хэдийн том ертөнц рүү буцан дайжих байсан. Та нарын ирээдүйд алхах зам зовлонгийн замнал байх ба хэрвээ та нар замын одоогийн мөчлөгт сайн алхвал, дараа илүү их гай зовлон туулах үед та нарт гэрчлэл байх болно. Чи хүмүүний амьдралын ач холбогдлыг ойлгодог, чи хүмүүний амьдралын зөв зам дээр байгаа бөгөөд ирээдүйд Бурхан чамд хэрхэн хандах нь хамаагүй чи ямар нэгэн гомдол эсвэл сонголтгүйгээр Түүний загварт захирагдах ба Бурханд тавих ямар ч шаардлага чамд байхгүй байх болно. Ийм байдлаар чи үнэ цэнэтэй байх болно. Яг одоо чи гай зовлон туулаагүй, иймээс чи юунд ч дуулгавартай байж чадна. Бурхан яаж ч удирдсан зүгээр бөгөөд чи Түүний бүх загварт захирагдах болно гэж чи хэлдэг! Бурхан чамайг харааж эсвэл гэсгээж байсан ч чи Түүнийг хангалуун байлгахад бэлэн байх болно. Тийм болохоор чиний одоо хэлж байгаа зүйл заавал чиний сүнсний өндрийг төлөөлөхгүй. Чиний одоо хийхэд бэлэн байгаа зүйл чамайг эцсийг нь хүртэл дагах чадвартай гэдгийг харуулахгүй. Чамд агуу гай зовлон ирэх үед эсвэл чи зарим нэг хавчилт шахалт буюу албадлага эсвэл илүү их шалгалт туулах үед чи тэдгээр үгсийг хэлж чадахгүй. Хэрвээ тэр үед чамд тийм ойлголт байгаад, бат зогсож чадсан бол, зөвхөн энэ нь л чиний сүнсний өндөр байх болно. Тэр үед Петр ямар байсан бэ? Тэр: “Эзэн минь, би Таны төлөө өөрийнхөө амийг золиослох болно. Хэрвээ Та намайг үхүүлэх юм бол би үхэх болно!” гэж хэлсэн. Тэр нь тухайн үед түүний залбирах байдал байсан бөгөөд тэр мөн: “Бусад хүмүүс Таныг хайрлахгүй байсан ч гэсэн би Таныг эцсээ хүртэл хайрлах ёстой. Би Таныг цаг үргэлжид дагах болно” гэсэн юм. Тэр нь тухайн үед түүний хэлсэн зүйл боловч түүнд шалгалт ирэнгүүт тэр нуран унаж, уйлж байсан. Петр Эзэнийг гурван удаа үгүйсгэсэн гэдгийг та нар бүгд мэднэ, тийм үү? Шалгалт өөрсөд дээр нь ирэх үед уйлж, хүний сул талыг илэрхийлдэг маш олон хүмүүс байдаг. Чи өөрийнхөө эзэн нь биш. Энд чи өөрийгөө хянаж чаддаггүй. Өнөөдөр чи маш сайн байгаа байж магадгүй боловч чамд тохиромжтой орчин байгаагаас нь энэ нь болж байгаа юм. Хэрвээ тэр нь маргааш өөрчлөгдвөл чи өөрийнхөө хулчгар зан, чадваргүй байдлыг харуулах ба чи мөн өөрийн жигшүүрт байдлыг болон үнэ цэнэгүй байдлыг харуулах байсан. Чиний “эр зориг” аль хэдийн сарних байсан бөгөөд заримдаа чи бүр бууж өгөөд, хаяж одох болно. Энэ нь, тухайн үед чиний ойлгосон зүйл чиний бодитой сүнсний өндөр байгаагүй гэдгийг харуулдаг. Тэд үнэхээр Бурханыг хайрладаг эсэхийг, тэд Бурханы загварт үнэхээр захирагдаж чадах эсэхийг болон тэд Бурханы шаарддаг зүйлийг биелүүлэхэд өөрсдийн бүхий л хүч чадлыг зориулж, Бурханд үнэнч хэвээр байж, өөрийнхөө амийг золиослох байсан ч хамаагүй хамгийн сайн зүйлийг Бурханд өгч чадах эсэхийг харахын тулд хүний бодитой сүнсний өндрийг хүн харах ёстой.
Эдгээр үгс одоо хэлэгдсэн гэдгийг чи санах ёстой: Дараа нь чи асар их гай зовлонг болон асар их зовлон зүдгүүрийг туулах болно! Төгс болгуулах гэдэг нь энгийн эсвэл амархан зүйл биш. Хамгийн наад зах нь чи Иовын итгэлийг эсвэл магадгүй бүр түүнийхээс илүү их итгэлийг эзэмших ёстой. Эдгээр шалгалт нь Иовын шалгалтуудаас илүү хүнд байх ба урт хугацааны гэсгээлтийг туулах учиртай гэдгээ чи мэдэх ёстой. Энэ нь энгийн зүйл гэж үү? Хэрвээ чиний хэв чанарыг сайжруулахгүй бол чиний ойлгох чадвар дутмаг байх ба чи хэтэрхий багыг мэднэ, тэгвэл тэр үед чамд ямар нэгэн гэрчлэл байхгүй байна, харин чи Сатаны доог тохуу, тоглоом болох болно. Хэрвээ чи одоо үзэгдлүүдээс зуурч чадахгүй бол чамд ямар ч суурь байхгүй бөгөөд чи ирээдүйд хаягдах болно! Замын хэсэг бүр нь алхахад амаргүй, иймээс үүнийг бүү хөнгөнөөр авч үз. Үүнийг одоо анхааралтайгаар цэгнэж, энэ замын хамгийн сүүлчийн мөчлөгт хэрхэн зүй зохистойгоор алхах талаар бэлтгэл хий. Энэ бол ирээдүйд явах ёстой зам бөгөөд бүх хүмүүс үүгээр явах ёстой. Чи одоогийн энэ ойлголтыг нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ гаргахыг зөвшөөрч болохгүй ба Миний чамд хэлсэн зүйл бүгд амьсгалын гарз гэж бүү бод. Чи энэ бүхнийг сайтар ашиглах өдөр ирэх болно – үгийг хий дэмий хэлж болохгүй. Энэ бол өөрийгөө зэвсэглэх цаг; энэ нь ирээдүйн төлөөх замыг засах цаг хугацаа юм. Чи өөрийн хожим алхах ёстой замыг бэлтгэх ёстой; чи дараа хэрхэн бат зогсож чадах талаар санаа зовж, түгшин өөрийн ирээдүйн замдаа сайн бэлтгэх ёстой. Ховдог шунахай, залхуу бүү бай! Чи өөртөө хэрэгтэй бүхнийг олж авахад өөрийн цагийг сайтар ашиглахын тулд чадах бүхнээ хийх учиртай. Би чамд бүхнийг өгч байгаа болохоор чи ойлгож чадна. Гурван жил хүрэхгүй хугацаанд Би маш ихийг хэлж, маш их ажил хийсэн гэдгийг та нар өөрсдийн нүдээрээ харсан. Ийм байдлаар ажиллахын нэг тал нь хүмүүст маш их зүйл дутагддагаас болдог ба нөгөө тал нь цаг хугацаа хэтэрхий богино бөгөөд цаашид саатал байж болохгүйгээс болдог. Чиний төсөөлдөг байдалд үндэслэвэл энэ нь хэтэрхий удаан, иймээс Би чамайг хэр хол дагалдан явах ёстой вэ? Хэрвээ Намайг хөгшин буурал болох хүртэл чи Надаар өөрийгөө дагалдуулна гэвэл тэр нь боломжгүй! Хүмүүс өөрсдийнхөө дотор бүрмөсөн тодорхой ойлгосон байх ёстой ба дараа нь тэд гэрчлэл хийж, ашиглагдаж чадна. Энэ нь хэтэрхий удаан биш гэж үү? Илүү их гай зовлонг туулснаар бүх хүмүүсийн дотор үнэн зөв ойлголтонд хүрэх болно. Энэ нь ажлын алхам юм. Чи өнөөдрийн харилцаа хийсэн үзэгдлүүдийг бүрэн ойлгож, жинхэнэ сүнсний өндөртэй болж чадвал ирээдүйд чиний туулах ямар ч бэрхшээл чамайг дийлж чадахгүй – чи тэдгээрийг тэсвэрлэж чадах болно. Намайг ажлын энэ сүүлчийн алхмыг төгсгөж, хамгийн сүүлчийн үгээ айлдаж дууссан үед ирээдүйд хүмүүс өөрсдийн замаараа алхах хэрэгтэй болно. Энэ нь урьд өмнө хэлсэн үгийг биелүүлэх болно: Хүн нэг бүрт зориулсан даалгавар болон хүн нэг бүрийн хийх ажил Ариун Сүнсэнд байгаа. Ирээдүйд хүн бүхэн Ариун Сүнсээр удирдуулан өөрсдийн явах ёстой замаар явах болно. Гай зовлон туулж байх үедээ хэн нь хэний төлөө санаа тавьж чадах вэ? Хүн бүхэнд өөрсдийн гэсэн зовлон зүдгүүр байдаг бөгөөд хүн бүхэнд өөрсдийн сүнсний өндөр байдаг. Хэний ч сүнсний өндөр өөр нэгнийхтэй адилгүй. Нөхрүүд өөрсдийн эхнэрүүддээ ямар ч анхаарал хандуулахгүй бөгөөд эцэг эх нь хүүхдүүддээ ямар ч анхаарал хандуулахгүй; хэн ч өөр нэгэнд анхаарал хандуулж чадахгүй. Энэ нь одоогийнх шиг биш – харилцан хоёр талын халамж, дэмжлэг боломжтой хэвээр байна. Тэр нь бүх төрлийн хүмүүсийг илчлэх цаг үе байх болно. Өөрөөр хэлбэл, Бурхан хоньчныг цохиход хонин сүрэг тарж бутрах бөгөөд тэр үед чамд ямар ч жинхэнэ удирдагч байхгүй байх болно. Хүмүүс хуваагдах болно – энэ нь цугларалт болж та нарын уулзалддаг одоогийнх шиг байхгүй. Хожим Ариун Сүнсний ажилгүй хүмүүс өөрсдийн жинхэнэ хэлбэрээ харуулах болно. Нөхрүүд нь эхнэрүүдээсээ урваж, эхнэрүүд нь нөхрүүдээсээ урвах болно, хүүхдүүд нь эцэг эхээсээ урваж, эцэг эх нь хүүхдүүдээ хяхан хавчих болно – хүмүүний зүрх сэтгэлийг урьдаас таамаглаж болдоггүй! Хийж болох бүхэн бол хүн өөртөө байгаа юмнаасаа зуурч, замын эцсийн мөчлөгт сайн алхах явдал юм. Яг одоо та нар үүнийг тодорхой хардаггүй бөгөөд та нар бүгд алсын хараагүй. Ажлын энэ алхмыг амжилттай туулах нь амархан зүйл биш юм.
Гай зовлонгийн цаг үе хэтэрхий урт байхгүй – энэ нь бүр нэг жил ч болохгүй. Хэрвээ энэ нь нэг жилийн турш үргэлжилсэн бол ажлын дараагийн алхмыг хойшлуулах байсан ба хүмүүсийн сүнсний өндөр хангалтгүй байх байсан юм. Хэрвээ энэ нь хэтэрхий урт удаан байсан бол тэд үүнийг тэсвэрлэж чадахгүй байх байсан – тэдний сүнсний өндөрт өөрийн гэсэн хязгаарууд байдаг. Миний ажил дууссаны дараа дараачийн алхам нь хүмүүс өөрсдийн алхах ёстой замаар алхах явдал байх болно. Хүн бүхэн ямар замаар алхах ёстойгоо ойлгох учиртай – энэ нь зовлонгийн зам, зовлонгийн үйл явц бөгөөд энэ нь мөн Бурханыг хайрлах чиний хүслийг цэвэршүүлэх зам юм. Чи ямар үнэнд орох ёстой, чи ямар үнэнийг нөхөх ёстой, чи хэрхэн туршлагажих ёстой болон чи ямар талаар орох ёстой – чи энэ бүх зүйлсийг ойлгох учиртай. Чи одоо өөрийгөө зэвсэглэх учиртай. Хэрвээ чи гай зовлон чам дээр ирэх хүртэл хүлээвэл энэ нь хэтэрхий оройтсон байх болно. Хүн бүхэн өөрсдийн хувийн амийнхаа ачааг үүрэх учиртай; бусдын анхааруулгыг эсвэл тэд чиний чихийг өргөөд чамтай ярихыг үргэлж бүү хүлээ. Би маш ихийг хэлсэн боловч чи одоо ч ямар үнэнд орж эсвэл ямар үнэнээр өөрийгөө зэвсэглэх ёстойгоо мэддэггүй. Энэ нь, чи Бурханы үгийг уншихад хичээл чармайлт гаргаагүйг харуулдаг. Чи өөрийнхөө хувийн амийн ачааг огтхон ч үүрдэггүй – тэр нь яаж зүгээр байх юм бэ? Чи өөрийн орох ёстой зүйлийн талаар тодорхой мэддэггүй, өөрийн ойлгох ёстой зүйлээ ойлгодоггүй бөгөөд ирээдүйд ямар замаар явах ёстой тухайд чи огтоос хайхардаггүй – чи ердөө далайд сүйрсэн онгоцны хэлтэрхий биш гэж үү? Чи юу нь сайн юм бэ? Та нарын одоо хийж буй зүйл бол өөрсдийнхөө замыг бүтээж, засаж буй явдал юм. Чи хүмүүс юунд хүрэх ёстойг болон хүн төрөлхтөнд тавьдаг Бурханы шаардлагын стандартыг мэдэх учиртай. Чамд дараах ойлголт байх учиртай: Ямар ч байсан, хэдий би маш завхарсан ч гэсэн Бурханы өмнө эдгээр дутагдлаа засах учиртай. Бурхан надад хэлээгүй байхад би ойлгоогүй байсан харин одоо Тэр надад хэлсэн ба би нэгэнт ойлгосон болохоор үүнийг засахын тулд яарч, энгийн хүн чанарыг амьдран харуулж, Бурханы хүслийг хангах дүр зургийг амьдран харуулах учиртай. Би Петрийн хийсэн зүйлийг биелүүлж чадахгүй байсан ч гэсэн хамгийн наад зах нь би энгийн хүн чанарыг амьдран харуулах ёстой ба ийм байдлаар би Бурханы зүрх сэтгэлийг хангалуун болгож чадна.
Энэ замын сүүлчийн мөчлөг нь одооноос эхлээд ирээдүйн гай зовлонгийн төгсгөл хүртэл юм. Замын энэ мөчлөг нь хүмүүсийн үнэн зөв сүнсний өндөр илчлэгдэх үе, түүнчлэн тэдэнд жинхэнэ итгэл байгаа юу, үгүй юу гэдэг нь илчлэгдэх үе билээ. Замын энэ мөчлөг нь өнгөрсөнд хөтөлж байсан ямар ч замаас илүү хэцүү бэрх бөгөөд энэ нь өмнөхөөсөө ч илүү хад чулуутай зам байх болно, үүнийг “замын эцсийн мөчлөг” гэж нэрлэдэг. Үнэн хэрэгтээ энэ нь замын хамгийн сүүлчийн хэсэг биш; учир нь гай зовлонг туулсныхаа дараа чи сайн мэдээг дэлгэрүүлэх ажлыг туулах бөгөөд ашиглагдах ажлыг туулах хэсэг хүмүүс байх болно. Иймээс “замын сүүлчийн мөчлөг” нь зөвхөн хүмүүсийг цэвэршүүлэх гай зовлон болон хахир ширүүн орчинтой холбоотойгоор яригдаж байгаа юм. Өнгөрсөн үед замын тэр хэсэгт чиний аз жаргалтай аянд Би чамайг биечлэн удирдаж, чамд зааж сургахын тулд гараас чинь бариад, амнаас ам руу чамайг хооллож байсан. Хэдий чи олон удаа гэсгээлт, шүүлтийг туулж өнгөрүүлсэн боловч тэдгээр нь чиний хувьд зөвхөн олон удаагийн үл ялиг цохилт байсан юм. Мэдээж тэр нь Бурханд итгэх чиний өнцгийг нэлээд их өөрчлөгдөхөд хүргэсэн; энэ нь мөн чиний зан чанарыг нэлээд их тогтворжиход хүргэсэн бөгөөд Миний талаар бага зэрэг ойлголттой болох боломжийг чамд олгосон. Гэхдээ, замын тэр хэсгээр алхахад хүмүүсийн төлсөн уйгагүй хичээл чармайлтын төлөөс нь үнэхээр жаахан – Би чамайг өнөөдөр хүртэл удирдан хөтөлсөн юм гэдгийг Би хэлж байна. Учир нь Би чамаас юу ч хийхийг шаардаагүй бөгөөд чамаас шаардах Миний шаардлага огтхон ч өндөр биш – Би зүгээр л бэлэн байгаа зүйлийг авах боломжийг чамд олгосон. Энэ хэсэг хугацааны туршид Би та нарын хэрэгцээг тасралтгүй хангасан бөгөөд Би хэзээ ч үндэслэлгүй шаардлага тавиагүй. Та нар олон удаагийн гэсгээлт амссан ч Миний анхдагч шаардлагуудыг биелүүлээгүй. Та нар ухарч няцан, сэтгэлээр унасан боловч Би үүнийг харгалзан үзээгүй, учир нь одоо үе бол Миний хувийн ажлын цаг үе бөгөөд Надад хандах чиний зориулалтыг Би ноцтойгоор авч үздэггүй. Гэхдээ эндээс эхлэх цаашдын замд Би ажиллаж, ярихаа болих бөгөөд тэр үед Би чамайг ийм уйтгартай маягаар үргэлжлүүлэхгүй. Би та нарт сурах элбэг хичээлтэй байх боломжийг олгох ба бэлэн байгаа зүйлийг Би та нараар авахуулахгүй. Өнөөдөр та нарт байгаа бодит сүнсний өндөр ил болох учиртай. Та нарын олон жилийн хичээл чармайлт үр өгөөжтэй байх уу, үгүй юу гэдэг нь та нар замын энэ сүүлчийн мөчлөгт хэрхэн алхахаас харагдах болно. Өнгөрсөнд та нар Бурханд итгэх нь тун энгийн гэж боддог байсан бөгөөд учир нь Бурхан чамтай тийм ч нухацтай байгаагүй юм. Тэгвэл одоо ямар вэ? Бурханд итгэх нь энгийн гэж та нар бодож байна уу? Бурханд итгэх нь хүүхдүүд гудамжинд тоглож байгаа шиг аз жаргалтай агаад хэнэггүй гэж та нарт санагдсаар байна уу? Та нар бол хонь гэдэг нь үнэн, гэсэн хэдий ч та нар Бурханы нигүүлслийг хариулж, өөрсдийн итгэдэг Бурханыг бүрмөсөн олж авахын тулд өөрийн явах ёстой замаар алхах чадвартай байх учиртай. Та нар өөрсдөөрөө бүү тогло – өөрсдийгөө бүү хуур! Хэрвээ замын энэ мөчлөгийг гүйцээж чадвал чи Миний сайн мэдээний урьд өмнө үзэгдээгүй, асар том дүр зураг бүх орчлон ертөнц даяар тархаж байгааг харж чадах ба чи Миний ойр дотны хүн байж, орчлон ертөнц даяар Миний ажлыг дэлгэрүүлэхэд өөрийн хийх ёстойгоо хийх сайн хувьтай байх болно. Тэр үед чи тун баяртайгаар өөрийн явах ёстой замаар үргэлжлүүлэн алхах болно. Ирээдүй хязгааргүй гэрэл гэгээтэй байх боловч одоо гол зүйл бол замын энэ сүүлчийн мөчлөгт сайн алхах явдал юм. Чи эрж хайж, үүнийг хэрхэн хийхэд бэлтгэх учиртай. Энэ нь чиний яг одоо хийх учиртай зүйл – энэ нь одоо яаралтай асуудал юм!
Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.
No comments:
Post a Comment