2017-11-17

Чуулгануудад хандсан Ариун Сүнсний үг | Бурханд итгэх итгэлээрээ чи Бурханыг дуулгавартай дагах ёстой


уулгавартай болж болох юм. Хэрвээ чиний учир шалтгаан үнэхээр ийм бол Бурхан гарцаагүй чамайг дээш өргөж, чамд гарцаагүй нигүүлсэнгүй хандах болно. Хэн ч үүнд эргэлзэж чадахгүй ба хэн ч үүнийг өөрчилж чадахгүй. Хэрвээ чиний учир шалтгаан Бурханд дуулгавартай байхын төлөө биш бөгөөд чамд өөр зорилго байгаа бол чиний хэлж, хийж байгаа бүхэн чинь – Бурханд залбирах залбирал чинь, тэр ч байтугай үйлдэл бүр чинь – Бурханы эсрэг байх болно.
 
Чи зөөлөн дуутай, даруу зантай байж болно, чиний үйлдэл, хөдөлгөөн бүр чинь зөв мэт үзэгдэж, чи дуулгавартай хүн шиг харагдаж байж болох ч чиний сэдэл болоод Бурханд итгэх итгэлийн талаарх үзэл бодлын тухайд гэвэл чиний хийж буй бүхэн чинь Бурханы эсрэг агаад хорон муу байх болно. Хонь шиг дуулгавартай харагддаг боловч зүрх сэтгэлдээ нүгэлт муу бодол санаа агуулсан хүмүүс нь хонины арьс нөмөрсөн чононууд бөгөөд тэд Бурханыг шууд уурлуулдаг ба Бурхан тэдний нэгийг ч өршөөхгүй билээ. Ариун Сүнс тэднийг нэг бүрчлэн илчлэх болно, иймээс хоёр нүүр гаргасан бүхэн Ариун Сүнсээр гарцаагүй жигшигдэн гологдох болно гэдгийг бүгд харж чадна. Санаа бүү зов: Бурхан эргээд тэдэнтэй нэг бүрчлэн ээлжлэн харьцаж, шийдвэрлэх болно.
Хэрвээ чи Бурханы шинэ гэрлийг хүлээн зөвшөөрч чадахгүй бол, мөн Бурханы өнөөдөр хийж байгаа бүхнийг ойлгож чадахгүй, үүнийг эрж хайхгүй бол эсвэл үүнд эргэлзэж, шүүмжлэлтэй хандаж эсвэл үүнийг судалж шинжилж байвал дуулгавартай дагах сэтгэл чамд байхгүй байна. Хэрвээ энд одоогийн гэрэл гарч ирэх үед чи өчигдрийн гэрлийг эрхэмлэн дээдэлсэн хэвээр байж, Бурханы шинэ ажлыг эсэргүүцвэл чи яльгүй зүйлээс огтхон ч өөрцгүй бөгөөд Бурханыг санаатайгаар эсэргүүцдэг хүмүүсийн нэг юм. Бурханд дуулгавартай байхын гол түлхүүр бол шинэ гэрлийг ойлгох, үүнийг хүлээн зөвшөөрч, хэрэгжүүлэх чадвартай байх явдал билээ. Зөвхөн энэ л жинхэнэ дуулгавартай байдал юм. Бурханыг хүсэн мөрөөдөх хүсэлгүй хүмүүс Бурханыг дуулгавартай дагах сэтгэлтэй байж чаддаггүй ба өөрсдийн байгаа байдалдаа сэтгэл ханамжтай байдаг учраас Бурханыг зөвхөн эсэргүүцэж л чадна. Тэр хүн өмнө нь болж өнгөрсөн зүйлүүдэд автсаны улмаас Бурханыг дуулгавартай дагаж чадахгүй. Өмнө нь тохиолдсон зүйлс хүмүүст Бурханы талаарх бүх төрлийн буруу ойлголт, үзлийг өгсөн ба тэдгээр нь тэдний сэтгэл дэх Бурханы дүр төрх болсон байдаг. Тиймээс тэдний итгэдэг зүйл нь өөрсдийнх нь үзэл бөгөөд тэдний өөрсдийн төсөөлсөн стандартууд юм. Хэрвээ чи өнөөдөр бодит ажил хийж байгаа Бурханыг өөрийн төсөөлөл дэх Бурхантай харьцуулан хэмжих юм бол чиний итгэл Сатанаас ирэх ба энэ нь чиний эрхэмлэн үздэг зүйлсийн дагуу байдаг ба –Бурхан тийм итгэлийг хүсдэггүй. Тэдний диплом хичнээн сүртэй байсан ч, хэдий тэд бүх насныхаа хичээл зүтгэлийг Түүний ажилд зориулан, өөрсдийгөө золиослосон байсан ч – тэдний тэр зориулалтаас үл хамааран – Бурхан ийм итгэлтэй хэнийг ч сайшаан зөвшөөрөхгүй. Тэр тэдэнд ердөө л өчүүхэн бага нигүүлсэл үзүүлэх ба үүнийг хэсэг хугацаагаар эдлэх боломжийг тэдэнд олгоно. Ийм хүмүүс нь үнэнийг хэрэгжүүлэх чадваргүй байдаг, Ариун Сүнс тэдний дотор ажилладаггүй ба Бурхан тэд бүгдийг ээлж дараалан таягдах болно. Хөгшин, залуу байхаас үл хамааран, итгэлээрээ Бурханыг дуулгавартай дагадаггүй хүмүүс болон буруу санаа зорилготой мөн эсэргүүцэж, саад хийдэг хүмүүс нь Бурханаар таягдах нь дамжиггүй билээ. Бурханы нэрийг цухасхан хүлээн зөвшөөрдөг, Бурханы дотно, хайр татам байдлыг зарим нэг хэмжээгээр мэдэрдэг ч Ариун Сүнсний алхаатай хөл нийлэн алхдаггүй, Ариун Сүнсний одоогийн ажил, үгийг дуулгавартай дагадаггүй, Бурханы өмнө өчүүхэн төдий ч дуулгаваргүй хүний хувьд тийм хүмүүс Бурханы нигүүлсэл дунд амьдарч байсан ч Бурхан тэднийг авч, төгс болгохгүй юм. Бурхан, дуулгавартай байдлаар нь дамжуулан, Бурханы үгийг идэж, ууж, эдлэж байгаагаар дамжуулан, мөн тэдний амьдрал дахь зовлон шаналал, цэвэршүүлэлтээр нь дамжуулан хүмүүсийг төгс болгодог. Зөвхөн ийм итгэлээр л дамжуулан хүмүүсийн зан чанар өөрчлөгддөг, зөвхөн ингэснээр л тэд Бурханы жинхэнэ мэдлэгийг эзэмшиж чадна. Бурханы нигүүлсэл дунд амьдрахдаа сэтгэл ханалгүйгээр идэвхтэйгээр үнэнээр цангаж, үнэнийг эрж хайж, Бурхан авахуйц байхыг зорих нь –ухамсартайгаар Бурханыг дуулгавартай дагах гэсэн үг юм; энэ нь Бурханы хүсдэг яг тийм төрлийн итгэл билээ. Бурханы нигүүлсэлд баясаж дурлахаас өөрийг хийдэггүй хүмүүсийг төгс болгож эсвэл өөрчилж чадахгүй бөгөөд тэдний дуулгавартай байдал, итгэл сүсэглэл, хайр болон тэвчээр нь бүгд өнгөцхөн юм. Бурханы нигүүлсэлд л зөвхөн дурладаг хүмүүс Бурханыг үнэхээр таньж мэдэж чадахгүй бөгөөд тэд Бурханыг мэдсэн ч гэсэн тэдний мэдлэг нь өнгөцхөн байх ба тэд, Бурхан хүнд хайртай эсвэл Бурхан хүнд нигүүлсэнгүй ханддаг гэх мэт зүйлсийг хэлдэг. Энэ нь хүний амийг төлөөлдөггүй ба хүмүүс Бурханыг үнэхээр мэднэ гэдгийг харуулдаггүй. Хэрвээ Бурханы үг тэднийг цэвэршүүлэх үед эсвэл Түүний шалгалтууд тэдэнд тулгарах үед хүмүүс Бурханыг дуулгавартай дагаж чадалгүй харин ч эргэлзэж, бүтэлгүйтвэл – тэдэнд өчүүхэн ч гэсэн дуулгавартай байдал үгүй байна. Тэдний дотор, Бурханд итгэх итгэлийн талаарх олон дүрэм, хязгаарлалтууд мөн олон жилийн итгэлийн үр дүнд олж авсан хуучин дадлага туршлагууд эсвэл Библи дээр үндэслэсэн янз бүрийн дүрэм журам байдаг. Иймэрхүү хүмүүс Бурханд дуулгавартай байж чадах уу? Эдгээр хүмүүс нь хүмүүний зүйлсээр дүүрэн бөгөөд – тэд хэрхэн Бурханыг дуулгавартай дагаж чадах юм бэ? Тэд бүгдээрээ өөрсдийн хувийн сонголтуудыг дагуу дуулгавартай дагадаг– иймэрхүү дуулгавартай байдлыг Бурхан хүсэх үү? Энэ нь Бурханыг дуулгавартай дагаж байгаа биш харин сургаал номлолыг мөрдсөнөөр өөрийгөө тайвшруулж, сэтгэл хангалуун байгаа явдал юм. Хэрвээ чи, энэ нь Бурханд дуулгавартай байдал гэж хэлэх юм бол чи Түүнийг гутааж байгаа биш гэж үү? Чи бол Египетийн Фараон бөгөөд чи мууг үйлдэж Бурханыг илт эсэргүүцэх үйл хийж байгаа –Бурхан иймэрхүү үйлчилгээ хүсэх үү? Чи яаран гэмшиж, тодорхой хэмжээнд өөрийн ухамсартай байсан нь дээр. Үгүй бол, чи гэртээ харьсан нь дээр: ингэсэн нь Бурханд үйлчлэх үйлчлэлээс чинь хамаагүй дээр байх ба чи саад болж, үймүүлэхгүй өөрийн байх ёстой газраа байж, сайхан амьдарна –ингэх нь илүү дээр биш гэж үү? Тэгснээр чи Бурханыг эсэргүүцэж, шийтгүүлэхээс зайлсхийж чадна!
Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.

No comments:

Post a Comment