2017-11-28

Чуулгануудад хандсан Ариун Сүнсний үг | Арван нэг дэх айлдвар


Хүн төрөлхтөн дэх бүх хүн Миний Сүнсний ажиглалтыг хүлээн зөвшөөрөх ёстой, өөрсдийн үг, үйлдэл бүрээ нарийн шинжих ёстой ба цаашлаад Миний гайхалтай үйл хэргүүдийг онцлон үзэх ёстой. Газар дээрх хаанчлал ирэх үед та нарт ямар санагдах вэ? Миний хөвгүүд болон ард Миний сэнтий рүү буцан хөврөх үед, аугаа цагаан сэнтийн өмнө Би шүүлтээ албан ёсоор эхэлнэ. Өөрөөр хэлбэл, Намайг газар дээрх ажлаа биечлэн эхлэх үед, мөн шүүлтийн эрин үе төгсгөлдөө ойртох үед, Би Өөрийн үгийг бүх орчлон ертөнц рүү чиглүүлж эхлэх ба Өөрийн Сүнсний дуу хоолойг бүх орчлон ертөнц рүү гаргана. Өөрийн үгээр дамжуулан, Би тэнгэр газар дахь бүх зүйлсийг болон бүх хүмүүсийг цэвэрлэн угаах болно, ингэснээр газар дэлхий цаашид бохир заваан, завхай байхаа больж, харин ариун хаанчлал байх болно. Би бүх зүйлсийг дахин шинэчлэх болно, ингэснээр тэдгээр нь Миний хэрэгцээг хангах ба цаашид дэлхийн амьсгалыг өөртөө хадгалахгүй, газрын амтаар цаашид сэвтээгдэхгүй. Хүн газар дээр Миний үгний эх сурвалж, зорилгыг бэдрэн хайсан бөгөөд Миний үйл хэргийг ажигласан хэдий ч Миний үгний эх сурвалжийг хэн ч хэзээ ч үнэхээр мэдээгүй, Миний үйл хэргийн гайхалтай байдлыг хэн ч үнэхээр хараагүй. Өөрийн үгээ хэлэхээр хүмүүсийн дунд Намайг биечлэн ирэхэд, зөвхөн өнөөдөр л хүмүүс Миний талаар бага зэргийн мэдлэгтэй болж, өөрсдийн бодол доторх “Миний” орон зайг арилгаж, оронд нь өөрсдийн дотоод сэтгэлдээ бодтой Бурханы орон зайг бүтээж байна. Хүнд үзхүй байдаг ба сониуч зангаар дүүрэн байдаг; Бурханыг харахыг хүсэхгүй хэн байх юм бэ? Бурхантай уулзахыг хүсдэггүй хэн байх юм бэ? Гэсэн ч хүний зүрх сэтгэлд тодорхой орон зайг эзэлдэг цорын ганц зүйл нь хүний тодорхой бусаар, хийсвэрээр мэдэрдэг Бурхан юм. Хэрвээ Би тэдэнд ний нуугүй хэлээгүй бол хэн үүнийг ойлгох юм бэ? Намайг үнэхээр оршин тогтнодог гэдэгт хэн үнэхээр итгэх юм бэ? Ямар ч эргэлзэх зүйлгүйгээр үү? Хүний зүрх сэтгэл дэх “Би” болоод бодит байдлын “Би”–гийн хооронд асар их ялгаа байдаг ба хэн ч тэдний хоорондох харьцуулалтыг гаргаж чадахгүй. Хэрвээ Би махан биетэй болоогүй бол хүн хэзээ ч Намайг мэдэхгүй бөгөөд тэр хэдий Намайг мэдэж эхэлсэн ч, тиймэрхүү мэдлэг нь мөн л үзхүй байхгүй гэж үү? Тасралтгүй үргэлжилсэн хүмүүсийн урсгал дунд Би өдөр бүр алхаж, өдөр бүр Би хүн бүхэн дотор ажилладаг. Хүн үнэхээр Намайг харах үедээ, тэр Миний үгнээс Намайг мэдэж чадах ба, Миний ярьж буй арга барилыг түүнчлэн Миний цаад санааг ухаарах болно.
Хаанчлал албан ёсоор газар дэлхий дээр ирэх үед, бүх зүйлийн дотроос юу чимээгүй байхгүй вэ? Бүх хүмүүсийн дотроос хэн айхгүй байх вэ? Би хорвоо ертөнц даяар хаа сайгүй алхаж, бүх зүйлийг Би биечлэн зохицуулдаг. Энэ үед, Миний үйл хэрэг гайхалтай юм гэдгийг хэн мэдэхгүй байх вэ? Миний мутар бүх зүйлийг барьдаг боловч Би мөн бүх зүйлээс дээгүүрт байдаг. Өнөөдөр, хүн төрөлхтний дундах бие махбод болсон Би болон Миний өөрийн гадаад байдал нь Миний даруу зан, нууцлаг байдлын жинхэнэ утга учир биш гэж үү? Гадна байдлаараа олон хүмүүс Намайг сайн хэмээн биширч, Намайг сайхан хэмээн магтдаг, гэвч хэн Намайг үнэхээр мэдэх вэ? Та нар Намайг мэдэх үү гэдгийг Би өнөөдөр яагаад асууж байна вэ? Миний зорилго бол агуу улаан лууг ичээх биш гэж үү? Би Өөрийгөө магтуулахын тулд хүнийг хүчлэхийг хүсэхгүй, харин Өөрийгөө түүгээр мэдүүлэхийг хүснэ, ингэснээр тэр Намайг хайрлаж эхлэх ба тэгээд Намайг магтах болно. Тийм магтаал нь нэрэндээ таарах ба энэ нь дэмий хоосон яриа биш; зөвхөн иймэрхүү магтаал нь Миний сэнтийд хүрч, тэнгэрт хөөрөх болно. Хүн Сатанд уруу татагдаж, ялзарсан учраас, тэр үзхүйн үзэл бодолд автагдсан учраас, бүх хүн төрөлхтнийг биечлэн байлдан дагуулж, хүний бүх үзхүйг илчилж, хүний үзэл бодлыг тасар татахын тулд Би махан биетэй болсон. Үүний үр дүнд, хүн цаашид Миний өмнө үүнийгээ харуулж чадахгүй бөгөөд цаашид өөрсдийн үзхүйгээ ашиглан Надад үйлчлэхгүй, тиймээс хүний үзхүй дэх “Би” бүрмөсөн сарних болно. Хаанчлал ирэх үед, Би юун түрүүнд ажлын энэ үе шатыг эхлэх бөгөөд Би Өөрийн хүмүүсийн дунд үүнийг хийх болно. Агуу улаан луугийн оронд төрсөн Миний ард болохын хувьд, та нарын дотор агуу улаан луугийн хор жаахан ч биш эсвэл хэсэгхэн ч биш гарцаагүй байгаа. Тиймээс, Миний ажлын энэ үе шат нь юуны өмнө та нар дээр төвлөрдөг, энэ нь Би Хятад улсад бие махбодтой болсны утга учрын нэг тал нь юм. Дийлэнх хүмүүс Миний хэлж байгаа үгний нэг хэсгийг ч ухаарах чадваргүй байдаг ба ухаарах үедээ, тэдний ойлголт нь тодорхой бус, будилсан байдаг. Энэ нь Миний ярьдаг аргын эргэлтийн цэг юм. Хэрвээ бүх хүмүүс Миний үгийг уншиж, утга учрыг нь ойлгох чадвартай байсан бол, хүмүүсийн дундаас хэн Үхэгсдийн орон руу хаягдалгүй, аврагдаж чадах байсан бэ? Хүн Намайг мэдэж, Намайг дуулгавартай дагах үе нь Миний амрах үе байх болно, мөн энэ нь хүн Миний үгийн утгыг ухаарах боломжтой болсон тэр цаг үе байх юм. Өнөөдөр та нарын биеийн хэмжээ хэтэрхий жижиг, энэ нь бараг өрөвдмөөр жижиг, бүр дурдууштай ч биш, Миний талаар юу ч хэлж чадахааргүй байгаа.
Миний хөвгүүд болон ардыг хариулахын тулд тэнгэрэлчүүд илгээгдэж эхэлсэн гэж Би хэлсэн хэдий ч хэн ч Миний үгний утга учрыг ойлгох чадваргүй. Намайг хүмүүсийн дунд биечлэн ирэх үед тэнгэрэлчүүд хүмүүсийг хариулах ажлаа зэрэг эхэлсэн ба тэнгэрэлчүүд хариулах үеэр бүх хөвгүүд болон ард зөвхөн шалгалт, хариулгыг хүлээн аваад зогсохгүй мөн бүх төрлийн үзэгдлүүд бий болохыг өөрсдийн нүдээр харах боломжтой байх болно. Би шууд бурханлаг чанараар ажилладаг учраас бүх зүйл шинэ эхлэл рүү дотогшлох ба энэхүү бурханлаг чанар нь шууд ажилладаг учраас хүн чанараар өчүүхэн төдий ч хязгаарлагдахгүй бөгөөд ер бусын нөхцөл байдал дор чөлөөтэй ажиллаж байгаа мэт хүнд санагдах болно. Гэсэн ч, Миний хувьд бүх зүйл хэвийн (хүн хэзээ ч бурханлаг чанартай тулгарч байгаагүй учраас тэр үүнийг ер бусын гэж итгэдэг); энэ нь хүний ямар ч үзхүйг эзэмшээгүй бөгөөд хүний ухаан бодлоор сэвтээгүй. Хүмүүс бүгд зөв замд орсон үедээ л зөвхөн үүнийг харах болно; одоо бол эхлэл учраас хүн дотогшлохын тухайд гэвэл хүнд маш олон дутагдал байдаг ба ийм бүтэлгүйтэл, тодорхой бус байдлаас зайлсхийж бараг чадахгүй. Өнөөдөр нэгэнт Би та нарыг энэ мөч хүртэл удирдсан учраас Би тохирсон зохицуулалгыг хийсэн бөгөөд Надад өөрийн зорилгууд байгаа. Хэрвээ Би түүнийгээ та нарт өнөөдөр хэлэх юм бол, та нар үнэхээр тэдгээрийг мэдэж чадна гэж үү? Би хүний сэтгэл дэх бодлууд болон хүний зүрх сэтгэлийн хүслүүдийг нилээд сайн мэддэг: Өөрсөддөө гарах зам хэзээ ч хайж байгаагүй хэн байна вэ? Өөрсдийн ирээдүйг хэзээ ч бодож байгаагүй хэн байна вэ? Хүн баялаг, гялалзсан оюун ухаантай хэдий ч, өмнөх эрин үеүдийн дараа өнөө үе нь ийм болох болно гэдгийг хэн урьдчилан таамаглаж чадсан бэ? Энэ нь үнэхээр та нарын бодит хичээл чармайлтын үр жимс гэж үү? Энэ нь та нарын цуцашгүй зүтгэлийн төлбөр гэж үү? Энэ нь та нарын сэтгэлдээ ургуулан бодсон үзэсгэлэнт дүр зураг гэж үү? Хэрвээ Би бүх хүн төрөлхтнийг удирдаагүй бол, хэн өөрсдийгөө Миний зохицуулгаас тусгаарлаж өөр гарах зам олж чадах юм бэ? Хүнийг өнөөдрийн ийм байдалд аваачсан зүйл нь түүний үзэл бодол, хүсэл гэж үү? Олон хүмүүс өөрсдийн хүслээ биелүүлж чадалгүйгээр бүхий л амьдралаа өнгөрүүлдэг. Энэ нь үнэхээр тэдний бодол алдаатай учраас гэж үү? Олон хүмүүсийн амьдрал гэнэтийн аз жаргал, сэтгэл ханамжаар дүүрэн байдаг. Энэ нь тэд үнэхээр хэтэрхий багыг хүлээдэг учраас гэж үү? Бүх хүн төрөлхтний хэн нь Төгс хүчтийн мэлмийд анзаарагддаггүй вэ? Хэн Төгс хүчтийн урьдаас тогтоосон тавилангаар амьдардаггүй вэ? Хэний төрөлт ба үхэл өөрсдийнх нь сонголтоос болдог вэ? Хүн өөрийн хувь заяагаа хянадаг уу? Олон хүмүүс үхэхийг хүсдэг ч энэ нь тэднээс хол байдаг; олон хүмүүс амьдралдаа хүчтэй байхыг хүсэж, үхлээс айдаг ч тэдэнд мэдэгдэлгүйгээр тэдний үхэх өдөр ойртож, тэднийг үхлийн ангал руу доошлуулж байдаг; олон хүмүүс тэнгэр лүү харж, гүнзгий санаа алддаг; олон хүмүүс асар их уйлж, цурхиран гасалдаг; олон хүмүүс шалгалт дунд бүдэрдэг; ба олон хүмүүс сорилтын дунд олзлогдогсод болдог. Хэдийгээр хүнд Өөрийгөө тодорхой харуулахын тулд Би биечлэн гарч ирээгүй ч олон хүмүүс Миний царайг харахаас айдаг, Би тэднийг устгана гэдгээс мөн Би тэднийг сөнөөнө гэдгээс үхтлээ айдаг. Хүн Намайг үнэхээр мэддэг үү эсвэл мэддэггүй юу? Хэн ч итгэлтэй хэлж чадахгүй. Тийм биш гэж үү? Та нар Надаас болон Миний гэсгээлтийн аль алинаас айдаг, гэсэн ч та нар зоригтойгоор зогсож, Намайг шууд эсэргүүцдэг ба Намайг шүүдэг. Ингэдэггүй гэж үү? Хүн Намайг хэзээ ч мэддэггүй нь, тэр хэзээ ч Миний царайг харж, эсвэл Миний дуу хоолойг сонсоогүйн улмаас болдог. Тиймээс, хэдийгээр Би хүний зүрх сэтгэл дотор байгаа ч, хэний зүрх сэтгэл дотор Би тодорхой бус, бүдэг бадаг байдаггүй вэ? Зүрх сэтгэл дотор нь Би бүрмөсөн тодорхой байдаг хүн байна уу? Миний ард Намайг бүдэг бадаг, тодорхой бусаар харахыг Би хүсдэггүй тиймээс Би энэ агуу ажлыг эхэлсэн юм.
Би хүмүүсийн дунд чимээгүй ирэх ба Би аяархнаар явах болно. Хэн нэгэн хэзээ нэгэн цагт Намайг харсан уу? Нар өөрийн шатаж буй дөлийнхөө улмаас Намайг харж чадна гэж үү? Сар өөрийн гялалзсан тунгалаг байдлынхаа улмаас Намайг харж чадна гэж үү? Одны ордууд тэнгэр дэх өөрсдийн байрлалын улмаас Намайг харж чадах уу? Намайг ирэх үед хүн мэдэхгүй ба бүх зүйлс мэдэхгүй хэвээр байдаг, Намайг явах үед ч хүн мэдэхгүй хэвээр байна. Хэн Намайг гэрчилж чадах юм бэ? Энэ нь газар дээрх хүмүүсийн магтаал байх уу? Энэ нь зэрлэг талд цэцэглэж байгаа сараана цэцэг байх уу? Энэ нь тэнгэрт нисэж буй шувууд байх уу? Энэ нь ууланд архирч буй арслангууд байх уу? Хэн ч Намайг бүрэн гэрчилж чадахгүй! Миний хийх ажлыг хэн ч хийж чадахгүй! Хэдийгээр тэд энэ ажлыг хийсэн ч, энэ нь ямар үр нөлөөтэй байх юм бэ? Өдөр болгон олон хүмүүсийн үйлдэл бүрийг Би ажигладаг ба өдөр болгон Би олон хүмүүсийн зүрх сэтгэлийг эрж хайдаг; хэзээ ч хэн ч Миний шүүлтээс зугтаж байгаагүй бөгөөд хэзээ ч хэн ч Миний шүүлтийн бодит байдлаас өөрсдийгөө авч хаяж чадахгүй. Би тэнгэрээс дээгүүр зогсож, холын зайг хардаг: Хэмжээлшгүй олон хүмүүс Надаар устгагдсан, гэсэн ч мөн тоо томшгүй олон хүмүүс Миний өршөөл, өгөөмөр сэтгэл дунд амьдардаг. Та нар ч гэсэн тийм нөхцөл байдал дор амьдардаггүй гэж үү?
1992 оны Гуравдугаар сарын 5  
"Үг нь махбодоор илэрсэн" номоос
Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.


No comments:

Post a Comment