2017-11-20

Төгс Хүчит Бурханы Чуулган | Хаанчлалын сүлд дуулал


  Хүмүүс Намайг уухайлдаг, хүмүүс Намайг магтдаг; бүх ам нэгэн жинхэнэ Бурханыг нэрлэж, бүх хүмүүс Миний үйл хэргийг харахын тулд нүдээ нээж байна. Хаанчлал газар дээр буун ирсэн ба Миний үнэн бие баялаг агаад өгөөмөр. Хэн үүнийг тэмдэглэхгүй байх юм бэ? Хэн үүний төлөө баяр хөөртэйгээр бүжиглэхгүй байх юм бэ? Өө, Сион! Намайг тэмдэглэхийн тулд ялгуусан далбаагаа өргө! Ялалтын ялгуусан дуугаа дуулж, Миний ариун нэрийг түгээ! Газар дээрх бүх зүйлс ээ! Одоо Миний төлөө тахил болохын тулд өөрсдийгөө ариусга! Тэнгэр дэх одод оо! Одоо өөрсдийн байрандаа эргэн очиж огторгуйд Миний агуу байдлыг харуул! Дуундаа Миний төлөө гэсэн эцэс төгсгөлгүй хайр, хүндлэлийг илэрхийлж байгаа газар дэлхийн хүмүүсийн дуу хоолойг Би анхааралтай сонсож байна! Энэ өдөр, бүх зүйлс шинэчлэгдэхийн сацуу Би газар дэлхий дээр алхахаар ирлээ. Энэ мөчид цэцэгс цэцэглэж, шувууд дуулан жиргэж, бүх амь баяслаар дүүрэн байна! Хаанчлалын ёслолын буудлагын дуунаар Сатаны хаанчлал нуран унаж, хаанчлалын сүлд дууллын цуурайтсан дахилтанд сүйрч байна. Тэгээд энэ нь хэзээ ч дахин өөдлөхгүй!
Газар дээрх хэн өндийн босож, эсэргүүцэж зүрхлэх билээ? Газар дэлхий рүү буунгаа Би шатаалтыг авчирна, уур хилэнг авчирна, бүх төрлийн гай гамшгийг авчирна. Газар дэлхийн хаанчлалууд бол одоо Миний хаанчлал! Тэнгэр дээр үүлс хөлбөрөн нүүгэлтэнэ; тэнгэрийн дор гол, нуурууд долгиолон уярам аялгууг урсгана. Ичсэн амьтад ичээнээсээ гарч, зүүрмэглэж буй бүх хүмүүс Надаар сэрээлгэнэ. Бүх хүмүүсийн хүсэн хүлээсэн өдөр эцэстээ ирлээ! Тэд хамгийн сайхан дууг Надад өргөж байна!
Энэхүү сайхан мөчид, энэхүү сэтгэл сэргэм цагт,
Тэнгэрийн дээрх болоод тэнгэрийн доорх бүхэн одоо магтан дуулж байна.
Хэн үүний төлөө баярлан хөөрөхгүй байх билээ?
Хэн үүний төлөө баясан цэнгэхгүй байх билээ?
Хэн энэ үйл явдал дээр уйлахгүй байх билээ?
Тэнгэр урьдын нэгэн тэнгэр биш, одоо энэ нь хаанчлалын тэнгэр билээ.
Газар өмнө нь байсан газар биш, харин одоо энэ нь ариун газар билээ.
Аадар бороо өнгөрсний дараа, хуучин бузар ертөнц бүрэн хувирсан.
Уулс өөрчлөгдөж …ус өөрчлөгдөж байна …
Хүмүүс ч мөн өөрчлөгдөж байна … бүх зүйлс өөрчлөгдөж байна …
Нам гүм уулс аа! Миний төлөө бүжиглэ!
Тогтоол ус аа! Чөлөөтэй урс!
Зүүрмэглэж буй хүмүүс ээ! Зорьсон зүйлийнхээ төлөө бос!
Би ирлээ … Би тэгээд хаанчилж байна …
Бүгд өөрсдийн нүдээр Миний нүүр царайг харах болно, бүгд өөрсдийн
чихээр Миний дуу хоолойг сонсох болно,
Хаанчлал дахь амьдралыг өөрсдөө мэдэрч туулцгаа …
Тун амттай … Тун сайхан …
Мартахын аргагүй … Мартахын аргагүй…
Миний уур хилэнгийн галд агуу улаан луу тэмцэлдэнэ;
Миний сүр жавхлант шүүлтээр диаволууд жинхэнэ хэлбэрээ үзүүлнэ;
Миний чанга хатуу үгэнд бүгд ичгүүрийг мэдэрч,
Өөрсдийн нүүр царайгаа үзүүлж зүрхлэхгүй.
Өнгөрснийг эргэн дурсаж байна тэд, Намайг хэрхэн дооглож байснаа,
Өөрсдийгөө үргэлж ил гаргаж, Намайг үргэлж үл тоож байснаа.
Өнөөдөр хэн уйлахгүй байх вэ? Хэн харуусан гэмшихгүй байх вэ?
Бүхий л орчлон ертөнц нулимсаар дүүрч байна…
Баяр баяслын дуу чимээгээр дүүрэн байна … инээдээр дүүрэн байна …
Зүйрлэшгүй их баяр хөөр… Зүйрлэшгүй их баяр хөөр …
Зөөлөн бороо шивэрч байна … их цас нэвсийн орж байна …
Хүмүүс уй гашуу, баяр хөөрийг хольж, хутгаж байна … хэсэг инээд …
Хэсэг уйлаан … хэсэг хөгжөөн дэмжилт …
Хүмүүс мартчихсан мэт … энэ нь үүлэрхэг, хуртай хавар уу,
цэцэгс дэлгэрсэн зун уу, арвин ургацтай намар уу,
мөстэй жавартай хүйтэн өвөл үү гэдгийг, хэн ч мэдэхгүй …
Тэнгэрт үүлс хөвж, газарт далай тэнгис буцална.
Хөвгүүд гараа даллана … хүмүүс бүжиглэн хөлөө хөдөлгөнө …
Тэнгэрэлчүүд ажлаа хийнэ … тэнгэрэлчүүд хонь хариулна …
Газрын хүмүүс үймэлдэж, газар дээрх амь үржинэ.
"Үг нь махбодоор илэрсэн" номоос
Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.

No comments:

Post a Comment